by Цоомоо » Wed Feb 01, 2023 4:44 pm
Месси ДА-аас хойш анх удаа ярилцлага өгсөн байна.
Гоё гоё юм ярьжээ.
- Мексик хамгийн хэцүү тоглолт нь байсан. Бусад бүх тоглолтонд бид илүү гэдгээ мэдэрч мэдэж тоглож байсан. Коачинг стафф тоглолт бүрт маш сайн бэлдэж байсан.
- Ван Гаалийн хэлсэн үгийг багийнхан тоглолтын өмнө хэлсэн. Тэр миний реакшн бол цаанаасаа л тэгчихсэн. Гэхдээ жаахан онцгүй л зураглал л даа.
- 16-тай өөртөө үг хэлэх бол "хичээгээд бай, хүнд хэцүү мөчтэй хамтаар маш гайхамшигтэй замаар явах болно. Бууж өгч болохгүй, эцэст нь хамгийн сайхан мөч ирнэ"
- Алтан цом намайг дуудаад "Хүрч ирээд намайг ав, одоо надад хүрч болно" гэж хэлж байгаа мэт байлаа.
-Үүнээс сайхан мөч гэж байхгүй ээ. Копа Америк ч бас. Бурханд өдөр бүр талархах болно, илүү ихийг хүсэж чадахгүй.
- 12 сарын 18, миний бүгдийг өөрчилсөн. Бүх л кареерийнхаа туршид хүсэж, мөрөөдөж байсан маань биеллээ олсон
- ДА болж байгаа бичлэгүүдээ үзэхээр одоо ч сэтгэл хөдөлсөөр л байна
- Инстаграмаа би яг өөрөө хөтөлдөг
- Миний Инстаграм хэд хоног хаагдсан. Маш олон мсж-үүд ирснээс болоод. Сая мсж ирсэн.
- Миний WhatsApp ДА болсны дараа дэлбэрсэн гэж болно. Эхлээд гэр бүлийнхэндээ хариу бичсэн. 2 хоног бусад мсж-үүдэд хариу бичсэн.
- Хүүхдүүд Дибугийн хөдөлгөөнийг хийж байгаа.
- Матео Саудид хожигдсоны дараа хэсгээс гарах талаар мат тооцоо хийж байсан.
- Финалын олон хожигдлууд, маш их зэмлэл, шүүмжлэлүүд гээд хэцүү бүхэнд гэр бүл минь надаас ч хүндийг үүрсэн. ДА болчихоод Антонеллад "Ингээд боллоо"