Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby Villa_Bayaraa » Mon Dec 19, 2022 11:06 am

Reda wrote:
Villa_Bayaraa wrote:Саудын Арабт нухуулдаг тоглолт цочроо өгч сэргээгээд, Голландтай пеналт цохидог тоглолт нөхдүүдийн сэтгэлзүйг шат ахиулчихсан л даа...

Аа тхдээ финалаас наана Францтай таарсан бол бас эвгүй. Сүүлийн тоглолт ердөө ганц тоглолт үлдсэн учраас л багаараа сэтгэлзүй бол амиа тавих шиг боллоо. Тхдээ ямартаа ч үлгэр сайхан л төгслөө.


Эвгүй эвгүй... би хувьдаа Францыг угаасаа барахгүй болохоор Францыг Англиар "аргалуулаад" Францтай таарахгүй байх хэрэгтэй гэсэн бодолтой байсан... угаасаа "араамаараа" Франц илүү баг нь... сая ёстой манайхан шүд зуугаад нөгөө талд Францын залуу хүүхдүүд ДА финалын пеналтийн сэтгэлзүйн дарамтыг даасангүй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Вамос Аргентина

Postby PrOXy » Mon Dec 19, 2022 12:26 pm

Уйллаа... Өөр ч хэлэх юм алга
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Вамос Аргентина

Postby Boldono » Mon Dec 19, 2022 12:34 pm

Алварез, Мак Аллистер хоёр ганган байлаа. Алварезийн хаяж байгаа пасс, шийдвэр гаргалт мундаг байна лээ.
Boldono
 
Posts: 2557
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Вамос Аргентина

Postby orangeman » Mon Dec 19, 2022 12:35 pm

Месси -г ДА болохыг харах гэж
Үлгэрийн юм шиг л аялал байлаадаа

Ийм финалын тоглолтын дараа цом өргөөд зогсож байхыг нь харах бас л гоё мэдрэмж байна шүү
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Dec 19, 2022 1:11 pm

Өчигдөр өнөөдрийнхөө постуудыг энд оруулчихъя. Сэдвийн дагуу тул.

***

Архентины олон нийтийн телевизийн сэтгүүлч Софиа Мартинез гэж бүсгүй Мэссигээс ярилцлага авч дуусч байхдаа "Энэ асуулт биш шүү" гэж байгаад энэ үгийг хэлээд мань ямааг цийлэгнүүлээд авчээ. Ингэж хэлсэн байна:

- Би зүгээр ганц л юм хэлэх гэсэн юм. Тоглолтын үр дүн яаж ч эргэсэн бай танаас хэн ч булаагаад авч чадахгүй нэг юм байна. Энэ бол та бүх аргентин хүмүүсийн зүрхэнд хүрсэн, хүн нэг бүрийн шүү. Таны өмсгөл байхгүй ганц ч хүүхэд алга, оригиналь, хуулбар, эсвэл өөрсдөө хийсэн байдаг ч юм уу. Үнэхээр та хүн бүрийн амьдралд өөрийн мөрөө үлдээсэн байна. Миний хувьд энэ бол ямар ч Дэлхийн цомоос илүү үнэ цэн. Хэн ч танаас үүнийг салгаж чадахгүй. Үүний төлөө би танд талархаж байна. Хүмүүсийн амьдралд тийм их аз жаргал бэлэглэдэгт чинь.

***

Испани хэлтэй бол энэ бичлэгийн төгсгөлд дээрх яриа буй:
https://www.youtube.com/watch?v=o47KPb8 ... el=DEPORTV

Зургийг ESPN FC дээрээс

***

Д.Цогчулуун
2022.12.18

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Dec 19, 2022 1:13 pm

COJONES

Максам гээд Испанийн компанид ажилладаг байлаа. Ажлынхаа шугамаар 2011 онд Испанид очоод нэг галзуу испани эртэй танилцаж байв. Ер нь англиар ойлголцчихдог ч мань эр испаниараа хааяа хичээл орно. Кохонэ л гээд яриад байх. Манай хэл ярианы ахиу түвшний гарууд зарим нэг хараалыг урлаг мэт хэрэглэдэгтэй их төстэй маягаар. Би тоглоод "таны энэ кохонэ чинь яг ямар утгатай, ямар үед хэрэглэдэг эд вэ?" гээд асуутал бүүр нэг хэрэг болгоод cojones гэдэг үгний хэрэглээ гэсэн сэдэвтэй нүүр дүүрэн жишээ бичээд ирж билээ. Англиар бол balls л доо. Төмсөг гэж үгчилж орчуулах боловч монголоор бол цөс ихтэй л гэх байх. Ер нь хийе гэснээ шээрэгнэлгүй хийчихдэг эр/эм улсыг л хэлдэг хэллэг.

Эмилиано Мартинез бол яг л тийм хаалгач. Мбаппэ тулдаа л гурвын гурван пенальт дараалаад хийчихсэн болохоос уг нь бол ийм л хүн дээ гэмээр хаалтуудыг хийсэн. Торгуулийн цохилтын үеэрх тэр майнд гэйм, траш толк мань эрийн гол зэвсэг. Тэрэнд нь францууд яаж ч чадахгүй уналаа даа. Копа Америкаар л эсрэг багийнхаа сэтгэлзүйгээр нь яаж нааддагийг харуулчихсан гар л даа. Дэлхийн цомын тайзан дээр өөрийн нэрийн баяраа эрээлэлгүй хийх хүн их ээ том хэмжээний кохонэтэй байж таарна биз. Мэссидээ дутуу байсан ганц цомыг нь "авч өглөө" гэж хэлэхэд хэн ч маргахгүй байх.

Даанч Арсеналын талаар гоншгоноод байдагт нь л дургүй хүрч явдаг юм. Үлдье ээ гээд байхад нь үгүй ээ гээд жийгээд явуулчихсан л даа, яалт ч үгүй. Арсеналын тоглогч байхдаа анх Дамиан Мартинез гэж гардаг байв. Тэр нэг балай тоглолтод 5 гоол алдсанаас хойш муу нэрээ баллах гэсэн үү яасан хойнхноос нь Эмилиано Мартинез гэж гардаг болсон. Одоо бол ур чадварт нь эргэлзэх амьтан эрээд ч олохгүй биз. Мэндээ саяхан бичсэн байсан манай Арсеналын Лено бэртээд гарч байгаа зургийг "Аргентины хөлбөмбөгийн эргэлтийн цэг" гээд тавьсан байсан гээд. Үнэн л дээ. Шигшээдээ ус агаар мэт хэрэгтэй байсан байрлалыг хүчитгээд зогсохгүй, өөрийнхөө сэтгэлзүйгээр бас том нэмэр болж байгаа нь маргашгүй ээ.

Энэ муу Дамиэн Эмилиано Мартинездаа баяр хүргэе.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Dec 19, 2022 1:14 pm

Миний бодол л доо. Яг өнөө цаг үед болж байгаадаа ч биш зүгээр л энэ тоглолтын хоёр гол баатраар урьдчилан сонгогдоод байсан хоёр хүн хоёулаа л гол баатрын тоглолт гаргаж ийм аймаар өрсөлдөөн үзүүлсэн финалын тоглолт би л лав мэдэхгүй юм байна. Үндсэн цагтаа тус бүр хоёр гоолоор тэнцээд, нэмэлт цагт бас л адилхан нэг нэг гоолтой. Аргентины Мэссигийн байрлалаа эзлэх, дамжуулах, бөмбөгөө бариад хамгаалах энэ тэр бол ёстой үлгэр жишээ болохуйц тоглолт байлаа. Мбаппэгийн сэтгэлзүй ч гэж хад чулуу юм аа. Нэг тоглолтод хоёр пенальт гэж баргийн хүний давахгүй даваа шүү дээ, Тотын нөгөөх гэхэд л хэдхэн хоногийн өмнө бүтэлгүйтэж байсан. Гэтэл мань хүн гурвын гурван пенальт хусч л байдаг шүү. Мартинезын өөдөөс. Ёстой л Мбаппэ тулдаа хусаад байсан. Араас нь гарч ирсэн гаруудыг бол Эми Мартинез үнэндээ зажлахгүй залгиад, дүлэхгүй баасан дөө. Ийм аймаар тоглолт үзэж чадаагүй хүмүүсийн өмнөөс харамсах сэтгэл эрхгүй төрж байна.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 19, 2022 3:25 pm

Аймаар аймаар гэдэг үг л бодогдож байна даа. Яагаад ингэж аймаар юм болж авав даа. Одоо бодоход энэ нь гоё ч яаг үзэхэд арай дэндүү л байлаа. Сүүлд пен дээр харин арай тайван байлаа. Гризз суучихсан, Мбаппе хоёр хийчихсэн одоо нэг алдах ёстой, үлдсэн нь хүүхдүүд гээд. Месси, манайхан ч ер нь пенээр шаачина гэсэн бодолтой байх шиг бсн. Монтиелийн пен дараа Скалони огт сэтгэл хөдлөл гаргалгүй зүгээр инээж бсн. Месси ч бас өмнөх тоглолтуудаа бодоход аймаар их эмоц гаргахгүй авах юм аа авлаа гэх маягтай байлаа.

МакАлистр ямар мундаг тоглов оо. ДА өмнө Ло Челсо гэмтхээр за хэцүүдлээ гэж бсн өчигдөр бол Ло Челсогоос илүү л тоглолоо. Ди Мариа бас л түүхэн амжилт бүтээлээ шүү. Олимп, АЛ, Копа Америка, ДА финалд гоолдсон гэсэн аугаа статын эзэн боллоо.

Гөтцэ Мессигийн зургийг бас хүүхэдтэйгээ баярлаж байгаа зургаа стори хийж. Их сайхан санагдлаа. юм бичих гэхээр бүр дэндүү их юм бичих гээд байна. Дэмждэг багаа ДА болохыг хардаг л юм байна! Вамос!
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 19, 2022 3:28 pm

Ёстой Саудид хусуулаад л тоглолт бүр финал болоод зовсоор явсны хүчинд л хожлоо. Ийм хүнд зам туулаагүй бол ийм юмыг тэсэж гарахгүй бсн бх аа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Оргил » Mon Dec 19, 2022 3:35 pm

Месси Аргентиний төлөө хичээснээс ч илүүгээр Аргентинчууд Мессигийнхээ төлөө хичээсэн учраас ДА боллоо гэж бодож байна.. Месси бол үнэхээр агуу тамирчин юмаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16996
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вамос Аргентина

Postby BLGN » Mon Dec 19, 2022 5:12 pm

Молина,Де Паул хоёр Мбаппег эхний үе сайн барьж байгаад 2 дугаар үеэс үнэндээ л тамиргүй болцон.Мань нөхрийг ер нь Морокко,Англи 2 ч гэсэн хөөрхөн шоглоцон л доо. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Вамос Аргентина

Postby kayo » Mon Dec 19, 2022 5:48 pm

Скалони тэгэж байгаад мундаг коач юмаа, баг болгон дээр өөр өөр гараа гаргаад хусчихлаа. 70 дах минут хүртэл үнэндээ давамгайлсаан. Сүүлд харин айл бөөн улангассан хурдтай, адуу шиг нөхөд гаргаад ирчихсэн байхад л сэлгээ хийхгүй хамаг уур хүрэглээ. Ди Мариаг гаргаад Акуннаг оруулдаг маш муу сэлгээ болсон доо, ганц гайгүй урагшаа бөмбөг явуулж байснаа аваад, Акунна нь ёстой муу байсан, оронд нь Лисандрог оруулж ирээч гэж хичнээн харааваа. Дунд бас Де Паул энэ тэр салж унатлаа прессинг хийгээд үнэхээр бензингүй болчихоод байхад солихгүй, айлын хэд байнга дарамтлаад ямар хэцүү байваа, айл бүүр 7н сэлгээ (яагаад 7 сэлгэснийг ойлгосонгүй) хийгээд байхад 2хон сэлгээтэй. Сүүлд Диабала, Латуро хоёрыг оруулаад овоо өөрчилсөн.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Вамос Аргентина

Postby crusader » Mon Dec 19, 2022 5:49 pm

Мак Аллистер үнэхээр ханатай, гоё тоглогч вэ яасан, багийн менежер байсан энэ тоглогчийг яг одоо шууд авмаар байна ккк. Жаахан услаад дэмжээд, супер дасгалжуулагчийн доор тоглох юм бол талбайн гол шугамын Маестро болох бүх л факторууд энэ тоглогчоос харагдаад байна.

Алварез ирээдүйд ер нь довтлогчийн өнгө төрхийг тодорхойлох супер потенциал юм байнөө. Хааландтай нэг багт байгаад хэрэггүй, дархан гараанд гарах өөр баг руу явах хэрэгтэй. 9 номер дээр Хааландтай гоё өрсөлдөөн гаргах хүн юм байна ирээдүйд, хүсвэл жигүүрээр ч пижигнэнэ, талбайг харах чадвар пасс хаяна гээд юм юмтай сайхан довтлогч, тэр 2 дахь гоол дээр сөрөг дээр өгч байгаа дамжуулалтыг харахад л ......

Эми Мартинез шиг хаалгагчтай байсан бол 2014 онд энэ баг түрүүлэхээр байлаа шд. Энэ хаалгагч дээр магтах магтаал угаасаа дууссан ккк.

Лаутаро гарч ирээд 3 нь ч боломжийг хийсгэсэн, гурав дахь гоол дээр мөн л хажуу тийшээ Мессид өгөх газар цохиод хаалгасан, ямар азаар хаалгагчаас ойгоод Месси дээр бөмбөг ирсийн. Хамгийн муу киноны алтан бөөрөлзгөнө шагнал гэдэг шиг энэ дэлхийн аваргаар хамгийн их гоё боломжуудыг салхинд хийсгэсэн хамгийн муу перформанс гэдэг шагналыг Лаутаро өрсөлдөгчгүй авахаар л байлаа
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Вамос Аргентина

Postby Kro » Mon Dec 19, 2022 5:52 pm

Ди Мариа гэхдээ форм ёстой хог байсан уу? Хуучин бол хурд, техникээр зоддог байсан нэг л аргалсан аятай л яваад байсан. Сүүлрүүгээ бүүр хялайх гээд байхаар нь авчлаа гэж бодсон.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Вамос Аргентина

Postby ТӨӨГӨӨ » Mon Dec 19, 2022 5:56 pm

за баяр хүргий. Ёстой гоё финал үзлээ. 14 онд тэгэх байсан ингэх байсан гэж худлаа шаахаа л больчих
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 19, 2022 7:25 pm

Kro wrote:Ди Мариа гэхдээ форм ёстой хог байсан уу? Хуучин бол хурд, техникээр зоддог байсан нэг л аргалсан аятай л яваад байсан. Сүүлрүүгээ бүүр хялайх гээд байхаар нь авчлаа гэж бодсон.

Гэмтэлтэй байж байгаад эдгээд шууд ДАд ирсэн. Тэгээд дунд нь бас фитнесс асуудал үүссэн. Сая фит болоол гарсан. Нас ч явж бга. Копа дээр финал хүртэл дан сэлгээгээр тоглоод ядарсан багийн эсрэг 20-30 мин ёстой гоё үзэж бсн даа. Хурд энэ тэр нь муудсан ч илүү зальтай ухаантай тоглодог болсон санагдсан.
Нико Гонзалез гэмтэлтэй, Ди Мариа бүрэн фит биш гээд вингер их санаа зовж байлаа. Алварез, Молина хоёр харин дажгүй аваад явчихлаа. жигүүрийн довтолгоог. Скалони сайн юм аа. Сая МакАлистр сайн тоглосон талаар бас нэг анализ байсан. Месси дээр угаасаа хоёр хамгаалагч ирж байгаа болохоор Мессиг баруун төвөөр тоглуулсан. Варан Алварезийг марклад Ди Мариа баруунд биш зүүнд их вайд тоглонгуут Кундэ жигүүр рүү татагдаад МакАлистрт гоё коридор гарч ирж байсан. Тэрийг ч мань хүн сайн ашиглаж тоглолоо гэсэн бсн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby addictive » Tue Dec 20, 2022 7:21 pm

PrOXy wrote:Уйллаа... Өөр ч хэлэх юм алга

Хэлээ биз дээ :beer

:sad:: :sad:: :sad::
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Вамос Аргентина

Postby addictive » Tue Dec 20, 2022 8:27 pm

Цогоо wrote:Өчигдөр өнөөдрийнхөө постуудыг энд оруулчихъя. Сэдвийн дагуу тул.

***

Архентины олон нийтийн телевизийн сэтгүүлч Софиа Мартинез гэж бүсгүй Мэссигээс ярилцлага авч дуусч байхдаа "Энэ асуулт биш шүү" гэж байгаад энэ үгийг хэлээд мань ямааг цийлэгнүүлээд авчээ. Ингэж хэлсэн байна:

- Би зүгээр ганц л юм хэлэх гэсэн юм. Тоглолтын үр дүн яаж ч эргэсэн бай танаас хэн ч булаагаад авч чадахгүй нэг юм байна. Энэ бол та бүх аргентин хүмүүсийн зүрхэнд хүрсэн, хүн нэг бүрийн шүү. Таны өмсгөл байхгүй ганц ч хүүхэд алга, оригиналь, хуулбар, эсвэл өөрсдөө хийсэн байдаг ч юм уу. Үнэхээр та хүн бүрийн амьдралд өөрийн мөрөө үлдээсэн байна. Миний хувьд энэ бол ямар ч Дэлхийн цомоос илүү үнэ цэн. Хэн ч танаас үүнийг салгаж чадахгүй. Үүний төлөө би танд талархаж байна. Хүмүүсийн амьдралд тийм их аз жаргал бэлэглэдэгт чинь.

***

Испани хэлтэй бол энэ бичлэгийн төгсгөлд дээрх яриа буй:
https://www.youtube.com/watch?v=o47KPb8 ... el=DEPORTV

Зургийг ESPN FC дээрээс

***

Д.Цогчулуун
2022.12.18

Image


энийг мэдээгүй юм байна. Сэтгэл хөдөлчихлөө :sad::
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Вамос Аргентина

Postby addictive » Tue Dec 20, 2022 8:44 pm

https://youtu.be/Craipa5yW1k

Энийг үзээрэй манайхаан
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Вамос Аргентина

Postby PrOXy » Tue Dec 20, 2022 8:49 pm

addictive wrote:
Цогоо wrote:Өчигдөр өнөөдрийнхөө постуудыг энд оруулчихъя. Сэдвийн дагуу тул.

***

Архентины олон нийтийн телевизийн сэтгүүлч Софиа Мартинез гэж бүсгүй Мэссигээс ярилцлага авч дуусч байхдаа "Энэ асуулт биш шүү" гэж байгаад энэ үгийг хэлээд мань ямааг цийлэгнүүлээд авчээ. Ингэж хэлсэн байна:

- Би зүгээр ганц л юм хэлэх гэсэн юм. Тоглолтын үр дүн яаж ч эргэсэн бай танаас хэн ч булаагаад авч чадахгүй нэг юм байна. Энэ бол та бүх аргентин хүмүүсийн зүрхэнд хүрсэн, хүн нэг бүрийн шүү. Таны өмсгөл байхгүй ганц ч хүүхэд алга, оригиналь, хуулбар, эсвэл өөрсдөө хийсэн байдаг ч юм уу. Үнэхээр та хүн бүрийн амьдралд өөрийн мөрөө үлдээсэн байна. Миний хувьд энэ бол ямар ч Дэлхийн цомоос илүү үнэ цэн. Хэн ч танаас үүнийг салгаж чадахгүй. Үүний төлөө би танд талархаж байна. Хүмүүсийн амьдралд тийм их аз жаргал бэлэглэдэгт чинь.

***

Испани хэлтэй бол энэ бичлэгийн төгсгөлд дээрх яриа буй:
https://www.youtube.com/watch?v=o47KPb8 ... el=DEPORTV

Зургийг ESPN FC дээрээс

***

Д.Цогчулуун
2022.12.18

Image


энийг мэдээгүй юм байна. Сэтгэл хөдөлчихлөө :sad::


Энэ сэтгүүлч хүүхэнд гавъяат цолыг нь өг ккк
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Вамос Аргентина

Postby Өсөхбаяр » Wed Dec 21, 2022 4:26 pm

үнэхээр тасархай. олон жил холбиролгүй дэмжсэн баг маань түрүүллээ. нулимстай, цусаа садартал л юм боллоо. 2-0 оор тэргүүлээд 80+ рүү оруулчихвал хожил манайх гэж дотроо бодож суутал яахын зуургүй тэнцүүлээд, нэмэлт цагт нээлттэй тоглолтоос тэгж хийж байхад зөрүүлээд пенальт алддаг. нэмээд 2ч маш аюултай довтолгоо ирж зүрхээр явуулчихсангүй. Эмидээ баярлалаа. гэхдээ пенальт болоход арай тайвширсаан. Еми дээ дэндүү итгэлтэй байсымаа. тэр ч ёсоор болсон. Дахин баярлалаа Эми. ёстой л манайд ус агаар шиг хэрэгтэй хүн маань байлаа. одоо ёстой хэсэгтээ хөлбөмбөгөөс юм хүскүүэ. манай цонхын аргентина дэмждэгээрээ нэг цуглаж баяраа тэмдэглүүл яажийна??
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Вамос Аргентина

Postby Gunnerz » Wed Dec 21, 2022 4:33 pm

tuuhiig oorchilson moment
Image
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Вамос Аргентина

Postby suldees » Thu Dec 22, 2022 11:54 am

Өсөхбаяр wrote:үнэхээр тасархай. олон жил холбиролгүй дэмжсэн баг маань түрүүллээ. нулимстай, цусаа садартал л юм боллоо. 2-0 оор тэргүүлээд 80+ рүү оруулчихвал хожил манайх гэж дотроо бодож суутал яахын зуургүй тэнцүүлээд, нэмэлт цагт нээлттэй тоглолтоос тэгж хийж байхад зөрүүлээд пенальт алддаг. нэмээд 2ч маш аюултай довтолгоо ирж зүрхээр явуулчихсангүй. Эмидээ баярлалаа. гэхдээ пенальт болоход арай тайвширсаан. Еми дээ дэндүү итгэлтэй байсымаа. тэр ч ёсоор болсон. Дахин баярлалаа Эми. ёстой л манайд ус агаар шиг хэрэгтэй хүн маань байлаа. одоо ёстой хэсэгтээ хөлбөмбөгөөс юм хүскүүэ. манай цонхын аргентина дэмждэгээрээ нэг цуглаж баяраа тэмдэглүүл яажийна??

дэмжиж байна
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Вамос Аргентина

Postby Цоомоо » Mon Dec 26, 2022 12:06 pm

Аймаар тоглолт болсон шүү.
117 дээр Мбаппе хийхэд итгэж чадахгүй л байлаа, үзэж байгаа хүн сэтгэл зүй унаж байхад тоглож байгаа хэд бүр л хэцүү байх даа.
Гэхдээ мэргэжлийн тамирчин, туршлага нтр гээд өөр байх л даа.
Уг нь бол Мбаппе дээр очихоос өмнө Францын гар хүрсэн юм байна лээ.
Тэр яг сүүлийн довтолгоогоо бас хийчих шахлаа, Мбаппе.
Энцо саад болж, Дибала нэг юм цэвэрлэж ёоо.
Одоо хүртэл тэр 120+2 дээрх сэйв нүдэнд харагдсаар байгаа, үзэх тоолондоо орчихсон бол яана аа гээд, үзэхээс ч аймаар кк.
90+7 дээр Мессигийн цохилт аймаар явсан шүү, жаахан хажуу тийшээ байсан бол гоол.

Скалонигийн тактикийн өөрчлөлтүүдийн талаар хаа сайгүй маш их юм бичигдэж байна лээ.
7 тоглолтонд бараг л 10 өөр формейшн ашиглалаа.
Үе бүрт өөрчлөөд л.
Финал дээр л гэхэд 4-3-3 гэж хэн ч бодоогүй байсан байх.
Магадгүй 5-3-2 гээд 2 жигүүртээ сайн хамгаалах нтр гэсэн чинь эхний үе бүр юу вэ, Барсагийн алтан үе шиг л тоглосон шүү.
Тэгээд яах аргагүй ядралтаас болж Отаменди пен өгсөн, дараагийн гоол ч гэсэн сэргэж амжаагүй байхад.
Пен дээр Дибу майнд гэйм зөндөө хийсэн байна лээ, нэг задлаад биччихсэн байсан.
Энэ тоглолтын талаар хэдэн цаг ч ярьж болохоор.

Тэгээд Месси.
Яаж тодорч, хамгийн шилдгээ харуулж, дунд нь финалын хожигдлууд, Барсатай сүүлийн жилүүдийн хожигдлууд, Барсагаас явсан нтр гээд яг нэг цаг үед хамт бүх моментийг нь үзэж байгаагийн хувьд гайхамшигтай байсаан. Хүмүүс ГОАТ гэнэ үү, биш гэнэ үү хамаагүй. Хэдэн зуун сая хүнийг л уйлууллаа энэ хүн.
Өөр хөлбөмбөгчин, тамирчин ингэж байсан уу мэдэхгүй.
Яг одоо бол клубын хөлбөмбөгт аль баг нь ямар цом авна уу байна уу үнэндээ пад алга.
Хөлбөмбөгөөс авах сайхан мэдрэмж тулчихсан мэт л санагдаж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16682
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Dec 26, 2022 1:27 pm

Тэхх ёстой л хэсэгтээ хөлбөмбөгөөс өөр хүсэх зүйлгүй боллоо доо.

117 дээр гоол орсны дараа байсан уу, Мессигийн яаг сөхөрч унах гэснээ өвдөг нь газарт хүрдгийн даваан дээр буцаад өндийж байгаа бичлэг яваад байсан тэр их гоё байсан.

Эхнээсээ л Саудид хожигдоод, Голланд пен гэх мэт их зүйл үзсэн тулдаа л тэр дарамтыг давж гарах шиг болсон.

Скалони харин үнэхээр л лаг юм. Сауди, Мексикийн эхний хагас дээр байсан баг финал дээр Францын эсрэг гарч ирж бгаг харахад. Тоглолт бүрд сайжирсаар байгаад л хамгийн сайн тоглолтоо финалд гаргаад дууссан.

Миний хүлээлт ч бага бсн даа. Семид Браг нухахгүй бх, ийм сайн Браг хоёр тэмцээний гол мөчид дараалж нухна гэж бхгүй. Семи хүрэхэд болно гэж бодож бсн. Франц дээр харин аз таарвал бавах бх гсн тэр нь үнэхээр таараад ялсан.

Тэгээд Мессигийн хамгийн чухал мөчийг ч Бурхан нь уу юу нь вэ ёстой гоё бэлдэж өглөө.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron