Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby Зак » Mon Jul 08, 2019 10:13 am

Месси Conmebol-ийн шүүгч хахууль авдаг, надад өгсөн улаан карт манай багийг хожигдуулах зорилготой байсан гэж хэлснийхээ төлөө 2 жилийн бан авч болзошгүй нь дээ. Барса талаас нь хардаг хүний хувьд бандуулчихаасай л гэж бодож байна. Нас нь ч явж байна. Ирэх жил копа гэж илүү тэмцээнд ядарч нэрвтэхгүй, амар зүгээр.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1529
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Jul 08, 2019 10:45 am

Месси Бразилд хожигдсоны дараа шүүгч хоёр ч удаа ВАР үзэхгүй байх шийдвэр гаргасныг шүүмжилсэн. Тэгсэн Перутэй хийсэн тоглолтод мань хүнийг зүгээр байхад нь улаан өгөөд хөөчихсөн. Нөхөр тоглолтын дараа подиум дээр гараагүй бөгөөд медалаа авахгүй яагаад гэвэл хэрэв энэ медалыг авбал Холбооны авилгын нэг хэсэг болно энэ тэр гсн. Тэгсэн хоёр жил бандана гсн яриа гарч ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Jul 08, 2019 10:51 am

За тэр ч яах вэ. Ямартай ч гуравдугаар байрын төлөө Чилийг нэг их зоволгүй л хожлоо. Тоглолт эхлээд Чилийн прессинг айхтах болоод манайд эвгүй байсан ч Месси алдаа авуутаа бөмбөгийг хурдтай тоглолтод оруулж Агуеро гоолдсон. Удалгүй Челсогийн дамжуулалтаар Дибала мөн гоё гоол хийсэн. Ингээд моралын хувьд Чили уналтад орох шиг болсон доо. Залуусын хувьд өөртөө итгэх итгэл авсан хэрэгтэй л хожил болох шиг боллоо.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Jul 08, 2019 3:35 pm

Батзаяа ингэж бичжээ.
Аргентинийн асуудал ба Мэсси!

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг клубын амжилтаас гадна, шигшээ багийн амжилт зайлшгүй дагаж явдаг. Тухайн улсын иргэдийн өөрийн тоглогчоо үнэлэх хамгийн том шалгуур гэхэд ч болно. Бербатовыг шигшээ багтаа муу тоглодог гээд болгарчууд дургуйцдаг бол Сон Хюн-Миныг манай солонгос найз "Энэ хэзээ ч Тоттэнхэмд зогсдоггүй, үргэлж гүйж байдаг. Гэтэл саяны шигшээгийн тоглолтонд зогссоор байгаад таарлаа" гэж надад хэлж байсан юм.

Аргентиний амжилт гаргадаггүй асуудлыг дэлхийн шилдэг Лионэл Мэссигээс хайж болно. Гэхдээ яг буруутан нь Мэсси мөн үү гэвэл эргэлзээтэй. Тэгвэл Мэссиг түр орхиод бусад тоглогчдыг нь авч үзье.

Европийн тавцанд 10 жил өндөр зэрэглэлд тоглож буй Агүэро. Барагийн довтлогч тогтвортой амжилт үзүүлж чаддаггүй Англид гялалзсаар байгаа боловч шигшээ багтаа зүгээр л дундаж, сэлгээний тоглогч. Игуаин гарааны эхний сонголт байлаа. Игуаин 2010, 2014 оны ДАШТ-ий гарааны довтлогчоор тоглож байсан бол 2018 онд Агүэрогийн гараанд гарсан Исланд, Хорват дээр Аргентин нэг оноотой, нэг гоолтой байсан юм. 2010 онд Тэвэс, Игуаинтай гарсан. Мэссигийн эринд Игуаин хамгийн гайгүй тоглосон довтлогч байсан нь олон минут олдсонтой нь холбоотой. Жижиг тоглолтонд ч гялалзана даа. БНСУ-д хэт трик хийгээд л. Ювентусын №10 Дибалаг ямарч дасгалжуулагч тоглуулж чадахгүй хэвээр. Мэссигийн эринд өөр ямар довтлогч клубт тоглодогоосоо илүү гэхэд дөхөж очихуйц тоглосон бэ? Байхгүй.

Хагас руу орвол Ди Мариа, Машерано нар хамгийн сайн тоглосон тоглогчид. Бас л клубынхээ хэмжээнд хүрсэн үү гэвэл хэцүү. Гэхдээ Ди Мариа чухал тоглолт болохоор л гэмтчихдэг. Хамгаалагчдаас нэрлэчих хүн Рохо л байна. Харин хаалгач Ромеро 2014 онд утгаараа гялалзаж насаараа дундаж багт тоглож байсан кареераа өсгөж Манчэстэр Юнайтэдад очиж байв. Шигшээдээ өөрийгөө харуулаад клубын хувьд дэвшилт гаргасан тоглогч Ромерогоос өөр харагдахгүй байна. Энэ том шигшээгээс өөр нэрлэх хүн алга.

Тэгвэл асуудал хаана байна вэ?

Аргентиний Хөлбөмбөгийн Холбоо авилгал, "хэмжээгүй эрх"-т засаглалаараа алдартай. 25 жил холбооны ерөнхийлөгчөөр нь ажилласан эрхэм ч бий. Хулио Грондона 2014 онд нас бартлаа ажилласан гэхээр салхигүй, шинэчлэлгүй, нэг хүний засаглал дор ялзарч байсан нь ойлгомжтой. Энэ сүпэр баг 1993 оноос хойш Тив, Дэлхийн тэмцээний цом алга. 23 наснаас доош тоглогчид дуудагддаг Олимпийг оруулагүй болно. Угаасаа өсвөр, залуусын тэмцээнд Аргентин үнэхээр тасархай. Тоглолтыг ганцаараа эргүүлдэг Марадонагаас хойш цомгүй байгаа нь тоглогчидтой холбоотой юу? Мэсси ер нь яагаад шигшээ багаасаа зодог тайлаад буцаж ирсэн юм? Тоглогчид яагаад тогтмол дасгалжуулагчтайгаа муудалцдаг вэ? Яагаад дасгалжуулагчид тогтдоггүй вэ? Яагаад гэдэг асуултыг Холбооноос л хайсан нь дээр. Техникийн алба болон удирдах албан тушаалтнууд нь буруу шийдвэр гаргадаг, чадварлаг биш өөрсдөд нь таалагддаг хүмүүсээ ажлуулдаг, тоглогч, дасгалжуулагч сэтгэл хангалуун байх нөхцөл, уур амьсгал муу, холбооны сонгууль гэж хэдхэн нөхдийн тоглоом болоод дуусдаг газраас асуудлыг хайх хэрэгтэй байх. Угтаа бол мэргэжлийн холбоо биш, улс төрийн холбоо.

2010 оны бүрэлдэхүүн Мэсситэй эриний хамгийн мундаг шигшээ бүрэлдэж болохоор байлаа. Даанч дасгалжуулагчаар нь, дасгалжуулагчийн кареергүй, бараг түүхгүй Марадонаг томилсон. 2006 оны Германы залуусыг тэдний хүүхэд насны шүтээн Юргэн Клинсманн дасгалжуулснаас санаа авсан нь тодорхой. Тухайн жилээ Интэрт Аваргуудын лиг авсан Камбиассо, ид үедээ байсан Рикэлмэ нар шигшээдээ тоглохгүй гэж мэдэгдсэн нь Марадонатай холбоотой. Ийм том шигшээ баг хар тамхи татдаг, эрүүл үгүй нь мэдэгдэхгүй нөхрийг сонгох нь өөрөө мэргэжлийн бус. 2008 оны Олимпт түрүүлсэн багт Рикэлмэ, Мэсси нар зүгээр л будаа болгосон. Мэсситэй урд шугаманд эн зэрэгцэж тоглож чадах байсан тэрийгээ батлан харуулсан тоглогч. Камбиассо, Машерано, Рикэлмэ, Мэсситэй төвийн шугам! Ди Мариа, Макси Родригэсийг дээр нь нэмдээ. Дээрх дөрөв дээр Ди Мариа нэмэгдэж жигүүрт гараад Тэвэс, Милито, Агүэро, Игуаины нэг нь үзүүр дээр гарна. Испанийг зогсоох хэцүү үе байсан ч боломжгүй биш. Интэр, Барсаг зогсоосон жил шүү дээ. Ардаа Самүэл, Хайнц, Забалэта, Дэмичэлис гэхээр тухайн үедээ муугүй байгаа биз. Ийм агуу тоглогчийн кареерийн үед олигтой шийдвэрийг удирлагууд гаргаж чадсан юм болов уу! Мэсси гэлтгүй бусад тоглогчид жигд тааруу байгаа нь Мэсситэй холбоотой гэхэд утгагүй. Тэгэхээр асуудал тоглогч, дасгалжуулагчдаасаа илүү удирдлагын түвшингээс хайвал илүү тодорно. Алтан байж болохоор үеэ алдсан гэхэд буруудахгүй.

Ядаж Копа Америка ч байхгүй шүү. Хайран тоглогч, хайран цаг хугацаа.

#AboutARG #UnluckyPlayers #UnprofessionalFederation #Messi


User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17404
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Lakers Barca » Mon Jul 08, 2019 4:22 pm

Цогоо wrote:Батзаяа ингэж бичжээ.
Аргентинийн асуудал ба Мэсси!

Ultra доор нь овоо соёлтой коммент бичсэн байгааз :loll:
User avatar
Lakers Barca
 
Posts: 472
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Jul 08, 2019 4:35 pm

Ганцоож Бархас гээд үү?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17404
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Lakers Barca » Mon Jul 08, 2019 4:44 pm

Цогоо wrote:Ганцоож Бархас гээд үү?

Тхх
User avatar
Lakers Barca
 
Posts: 472
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Mon Jul 08, 2019 4:53 pm

Сайхан боловсон ярьж чаддагийг нь харж баярлалаа. :ногоон: маниусыгаа л дээрэлхдэг бололтойм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17404
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Lakers Barca » Mon Jul 08, 2019 4:57 pm

Цогоо wrote:Сайхан боловсон ярьж чаддагийг нь харж баярлалаа. :ногоон: маниусыгаа л дээрэлхдэг бололтойм.

Дан маниусыгаа бишээ хаха олны танил биш хүн группт энэ постыг оруулсан бол бас л гоё орж ирэх байсандаа. :loll: :loll:
User avatar
Lakers Barca
 
Posts: 472
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Вамос Аргентина

Postby Jaal_huu » Tue Jul 09, 2019 1:56 pm

FB Comment -уудыг уншиж байсан сүүлдээ forum -аа уншиж байгаа юм шиг санагдтал авж байна шүү :ногоон:

keep the blue flag flying high
User avatar
Jaal_huu
 
Posts: 2262
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Previous

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest