~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby Devil 7 » Tue Mar 26, 2019 6:25 pm

LeMoN wrote:Түүхэн дэх хамгийн аймар баг нь 2012 онд Италид алуулаа биздээ...Пирло-гийн Жо Хартын эсрэг цохьдог энэ тэр бол Калаассс шдээ хаха...

Хамгийн лаг скуад нь 2006 зао :ногоон:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7168
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Boldono » Tue Mar 26, 2019 7:28 pm

Итали сайн муу эсэхийг чөтгөр л мэдэх байх. Хамгийн ойлгомжгүй шигшээ... Quagliarella гээд хэл хугалам нэртэй нөхөр одоог хүртэл шигшээдээ дуудагддаг юм байна. Лигдээ 21 гоол хийчихсэн гоолоороо тэргүүлж яваа юм байна. Дундаж гар байсан л санагдана. Сери А нь ч гэсэн ямар ч учиртай юм дээ...
Boldono
 
Posts: 2144
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Цогоо » Wed Mar 27, 2019 8:06 am

Devil 7 wrote:
LeMoN wrote:Түүхэн дэх хамгийн аймар баг нь 2012 онд Италид алуулаа биздээ...Пирло-гийн Жо Хартын эсрэг цохьдог энэ тэр бол Калаассс шдээ хаха...

Хамгийн лаг скуад нь 2006 зао :ногоон:
2006 онд Италийн шигшээ түрүүлдэг биз дээ? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17209
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ~Nazionale Italiana

Postby Rain » Wed Mar 27, 2019 10:03 am

Boldono wrote:Итали сайн муу эсэхийг чөтгөр л мэдэх байх. Хамгийн ойлгомжгүй шигшээ... Quagliarella гээд хэл хугалам нэртэй нөхөр одоог хүртэл шигшээдээ дуудагддаг юм байна. Лигдээ 21 гоол хийчихсэн гоолоороо тэргүүлж яваа юм байна. Дундаж гар байсан л санагдана. Сери А нь ч гэсэн ямар ч учиртай юм дээ...


Quagliarella 10 оноос дуудагдаагүй байж байгаад сая дуудагдсан. Тэгээд 2 гоол хийгээд шигшээ багийнхаа төлөө гоолдсон хамгийн ахмад Итали тоглогч болсон байна.
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 811
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: ~Nazionale Italiana

Postby Temkhaan » Sat Apr 13, 2019 10:02 am

Lippi: Гаттусо тоглолт надад таалагдсан :italy

Тавдах өдөр 71 нас хүртсэн Ювентус багийн домогт дасгалжуулагч Marcello Lippi одоогийн Сери А лиги болон Италийн шигшээ багийн дасгалжуулагчийн талаар өөрийн бодлоо хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

Түүнийг тодорхойлох хэрэггүй.

Max Allegri талаар?
Бид хоёр хоёулаа Tuscan гаралтай. Тэр дасгалжуулагчийн хуваарь хөлбөмбөгийн сайтар харж ойлгодог. Тэр юу хийх хэрэгтэй, юуг хэзээ өөрчлөхөө мэддэг.

Carlo Ancelotti талаар?
Тэр дэлхий дээрх ямар ч багийн хувьд зөв тохирсон хүн. Napoli багт Sarri багаа явсаны дараа Ancelotti-с илүү ямар ч илүү алдартай дасгалжуулагч хэрэггүй.

Napoli-чууд Сери А лигидээ хамгийн сүүлд Genoa багтай тоглож 1:1 тэнцсэн билээ. Ингэснээр тэд лигийн Аваргын өрсөлдөөний байраа улам л хүндрэлтэй болгосон.

Carlo сүүлд гаргасан алдаагаа засах хэрэгтэй. Тэдний багт маш сайн тоглогчид байна. Гэвч сүүлд үзүүлсэн тоглолтоосоо илүү сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй.

Gattuso талаар?
-Gattuso бол гайхалтай залуу. Зарим хүмүүс түүний бүхнийг чаддагт нь дуртай байдаг. Тэр Милан багийг дасгалжуулаад өөрийгөө зүгээр нь хатуужил, зүтгэлтэй, ууртай нэгэн биш болохоо харуулж, техник болон тактикийн хувьд юу хийж чаддагаа харуулсан.

Lippi хувьд Италийн шигшээ багийг удирдан 2006 Хөлбөмбөгийн ДАШТэмцээнд түрүүлсэн билээ. Тэрээр одоо ч гэсэн тухайн цаг үеийн бичлэгийг дахин үздэг болохоо хэлсэн юм.

Би YouTube сайт руу орж тухайн үеийн бичлэгүүдийг дахин үздэг. Тэдээр бичлэгүүдийг үзээд миний сэтгэл ихээр хөдөлсөн. Өчигдөр би Италийн хөлбөмбөгийн холбоо руу очиж Хөлбөмбөгийн ДАШТ тухайн үеийн нандин дурсамжтай зурагнуудыг үзсэн. Дээхэн үед манай орны лигид гадаадын тоглогчид ихээр тоглож байсан ч гэсэн Totti, Nesta, Del Piero гэх тоглогчид төрөн гарсан.

Mancini шинэ залуу тоглогчдыг шигшээ багт дуудаж тэднийг нэгтгэж чадсан маш сайн ажил хийсэн.
Temkhaan
 
Posts: 18
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Previous

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest