Page 107 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Thu Mar 18, 2021 12:40 pm
by meesh
Bayern are now unbeaten in 19 #UCL games equalling the club record (March 2001 to April 2002) and Ajax (1994 to 1996). Only Manchester United have gone longer unbeaten (25 games between 2007 and 2009).

Re: FC Bayern München

PostPosted: Fri Mar 19, 2021 8:55 pm
by Kro
ПСЖ чихшиг. Сугалаа гэж нэрлэхээ больвол таарна хаха.

Re: FC Bayern München

PostPosted: Sun Mar 21, 2021 1:28 am
by Devil 7
12 дахь минутанд Дэвис улаан авч 10 уулаа үлдсэнээ 4-0 р хожчихсон бнашд хаха.. Штутгарт ийм муу баг уу танайх ийм тасархай бнуу

Re: FC Bayern München

PostPosted: Sun Mar 21, 2021 10:47 am
by ТӨӨГӨӨ
Штуттгарт уг нь улирлын эхний хагас сайн байсан. Тэгээд өвлөөс хоыш суугаад эхэлсэн. Өчигдрийн хувьд хүн дутуу болохоор бөмбөг эзэмшиж биш сөрөгдөж тоглоод дээрээс нь хаалгаруу цохьсон болгон нь гоол болчлоо. 11-лээ байсан бол гоол алдах байсан байхаа

Re: FC Bayern München

PostPosted: Sun Mar 21, 2021 11:12 am
by Devil 7
Уг нь 8-р байранд явж бгаан бнашд

Re: FC Bayern München

PostPosted: Sun Mar 21, 2021 12:09 pm
by Kro
Киммих эффект гээд байгаа шд. Өвөл мань хүн гэмтээд нэг хэсэг багийн форм унасан. Гэмтлээсээ ирээд баг ч сайн тоглоод эхэлсэн. Энэ хэвээрээ аятайхан тоглоод байвал дэлдэнг нахих байх гэсэн далд хүсэл бол байгаа кккк.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 12:04 pm
by Kro
Заа хариу тоглолт 2с дээш гоолын зөрүүтэй хожих хүнд даалгавартай үлдлээ дээ.
Лева гэмтсэн гэж байсан нэмээд Гнабри ковид гээд балллаад хаячихлаа.
Агуулга хамаагүй илүү байсан ч үр дүн арай л гомдмоор дууслаа. ПСЖ үүсгэсэн цөөн боломжоо тултал ашигласан бол манайх өчнөөн боломжоос дөнгөж 2 л гоол хийлээ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 3:16 pm
by Saiza
Гаагүй бгаа

Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 3:26 pm
by El Payaso
Мбапегийн сүүлийн гоол гоё бла шүү. Нөхөр ч ид үеийн Рон, Месси формон дээр бх шиг бна шүү. Гоолыг бол амархан хийх юм. Ноиер бас жаахан сул бжээ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 4:22 pm
by Amgaa
Хаалга рүү 31:6 цохиж кк. Манайх ч тэгээд төгсгөл дээрээ алдаад байсан да. Сане ёстой хог байсан өөр тоглох хүнгүй байсан тул сэлгэсэнгүй дэ. Одоо хагассайнд Юнион берлин дээр бүх гарааны тоглогчоо амраагаад нэг үзээд алдвал боломж ч байгаа да

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 5:37 pm
by Kro
Францын баг талбай дээрээ очоод төрөл арилжчихдаггүйн бол ч хариу тоглолт үзээтэй л гэж бодож байна.
Урд төгсгөл хийчих хүн байсан бол гоолыг хэд л бол хэдийг хийх байлаа шд. Павард 2 гоё боломжоо, Алаба бас 2, Мюллер, Чупо Моттинг бас нэжгээд 100 хувь гэхээр боломжуудаа ашиглаагүй. Нэмээд 2 жигүүр, ялангуяа Сане үнэхээр маш муу тоглоод байхад л энэ шдээ.
Мбаппег нь авчихвал энэ ПСЖ зүгээр л дундаж мөртлөө өндөр цалинтай гаруудын цуглуулга юм шиг санагдлаа. Неймар ганцаараа юу ч хийж чадахааргүй л харагдсан.
Мөнгө хөөгөөд явсан Дракслераас хуучны юм юу ч үлдээгүй байлээ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 6:00 pm
by J@x
Лева байсан бол асуудалгүй байсан байж дээ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 6:19 pm
by Boldono
Талбайдаа 3 гоол алдаж нухуулаад илүү байлаа гэхээр сонин л логик байна.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Apr 08, 2021 6:21 pm
by Amgaa
Одоо Санег лигт гаргаад Мусейлагаа хариу тоглолтонд гараанд гаргамаар юм. Бас эрт Горезка, Сюле гэмтээд сэлгээ худлаа болчихсон

Re: FC Bayern München

PostPosted: Wed Apr 14, 2021 3:46 am
by Kro
Азтай л эхний хагас өнгөрлөө. Сане ёстой хэрэг алгаа.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Apr 14, 2021 1:18 pm
by Өсөхбаяр
Лева байсан бол асуудалгүй бж дээ уг нь..

Re: FC Bayern München

PostPosted: Wed Apr 14, 2021 6:56 pm
by Kro
Харамсалтай мултарлаа...
Арабуудыг давцан бол цаашаа бараг гүйчих байлаа шд. Лиг ерөнхийдөө халаасанд орчихсон. Лева бэлтгэлдээ гараад эхэлчихсэн байсымсан.
Эхний тоглолтонд Нойер урд шөнийнх шигээ тоглочихсон бол Мбаппе хүүгийн 2 гоолын ядаж нэгийг нь аргалчих байж дээ. Талбай дээрээ арай л олон гоол алдчихсан юмаа.
Өчигдөр ер нь бол хөлбөмбөгийн бурхан тэнгэр манай талд байлаа шд. Даанч тэрийг нь ашиглаж чадсангүй.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Apr 27, 2021 9:39 pm
by spain man
Нагэльсманныг авчихсан бай шд...

Хоёр жилийн өмнө манайх санал тавиад бүтээгүй... Зизу явахаар болбол дарчихаасай гэж бодож байсан, одоо худ боллоо...

Re: FC Bayern München

PostPosted: Wed Apr 28, 2021 12:04 am
by Kro
Тэгсэн байна. Нутгийн хүү юм байхаа. 5 жилийн гэрээ хийж байгаа гэчихэв үү.
Тэр яахав Флик харин шигшээрүү явчихсан уу?

Re: FC Bayern München

PostPosted: Wed Apr 28, 2021 4:09 pm
by Amgaa
Ахлагчаасаа дүү босстой болжээ :eek: Багийн удирдлагууд сайхан дэмжээд өгвөл Фликээс нэг их дутахгүй байх өө. Флик ч шууд Лөвийн залгамжлагч болно биз.

Re: FC Bayern München

PostPosted: Tue May 04, 2021 9:53 pm
by Kro
Image

Бүтэн 9 жилийг хамтдаа өнгөрүүлээд явахаар болж байгаан байнаа. Анх клубын рекорд үнээр /40 сая/ ирж байсан ч төлсөн үнээ хангалттай нөхсөн гэж боддог.
Бас л хосгүй амжилтын эзэн болоод явж байгаан байнаа. Жил алгасалгүй лигийн аварга, 2 дэлдэн гээд клубын түвшинд авч болох бүхнийг л авч.
Алаба, Боатэнг мөн явж байгаа. Шинэ дасгалжуулагч ирсэн гээд энэ зун ч багт нэлээн хөдөлгөөн орохнээ.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Sep 15, 2021 9:30 am
by Kro
Шинэ улирлыг аятайхан л эхлүүлж байна уу даа.
Барса эхний 15 минут сайн үзээд цаашаа болсонгүй дээ. Барса үнэндээ бүрэлдэхүүн, тактик, дасгалжуулагч гээд бүх л юмаараа дутуу байнаа.
Мюллер Барсад 7 дахь гоолоо хийж байгаа нь ЧЛ.т нэгт орох үзүүлэлт юм байна.
Лева мөн ЧЛ-т 75 дахь гоолоо хийлээ. Аятайхан байвал Роныг биш гэхэд Мессиг гүйцчих ч юм билүү хэн мэдлээ хэхэ.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Sep 15, 2021 9:40 am
by white
Мусиалаг Гнабригийн жигүүрт биш, Мюллерын байрлалд хармаар байна.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Sep 15, 2021 9:46 am
by Kro
Мусиала ч том тоглогч болох нь цаг хугацааны л асуудал байх.
Коман бараг энэ маягаараа сэлгээ болох байх даа.
Заа тэгээд улирал урт байна л даа. Одоо харахад хахаж цацаад байгаам шиг ч хавар л энэ хэд хэрэг болно.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Sep 15, 2021 10:31 am
by El Payaso
Лондонгийн багуудыг зогсоо зайгүй бавдаг бсн шиг Барсаг гамгүй бавдаг болжээ хаха.