Page 106 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Thu Oct 22, 2020 3:42 pm
by Gooner
сая бас чимээгүй байж байгаад гоё наймаа хийчихсэн, бэкапуудаа сайн бэлдсэн, Лэва энэ жил хувийн том шагнал авчаасай Баллондор нтр гэсэн

Re: FC Bayern München

PostPosted: Thu Oct 22, 2020 3:46 pm
by Цоомоо
Энэ жил олгохгүй гээд байгаа биз дээ.
Лева азгүй юм, авах эрхтэй тоглогч шүү.
Энэ улиралд ч үнэхээр дэндүү олон гоол хийсэн, бүх цомд түрүүлсэн уг нь.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Oct 29, 2020 12:41 pm
by Kro
Заа Алфонсо хүү шагайны гэмтэл аваад 6-8 долоо хоног байхгүй болсон. Гэдэг нь өвлийн амралт хүргэх байх.
Алабагийн гэрээний сунгалт дахиад л амжилтгүй болсон гэж байна. Мань хүн Левагийн түвшний цалин нэхээд байгаа сураг байсан.
Хэрэв талууд тохиролцохгүй бол ирэх зун үнэгүй алдана. Бүх л том багуудтай холбогдож байгаа. Сүүлд Ливерпүүл нэмэгдэж орж ирж байгаан байна. Тэдний хамгаалалтанд том асуудал гарсан нь нөлөөлсөн бололтой.
ЧЛ-ын хэсгийн 2 дахь тоглолтоо хийсэн. Сул өрсөлдөгч гэж болох Локомотивийг арай хийж хожсон. Лева лигтээ 13 гоол хийгээд байгаа ч ЧЛ-т нэгийг ч хийгээгүй байна.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Oct 29, 2020 2:48 pm
by Amgaa
Киммих бас л класс болоол байна шүү. Алаба ч тэгээд бараг явах байхдаа, тэр хүссэн цалинг нь өгчихвөл дараа дараагийн тоглогчидын гэрээ сунгалт дээр асуудал үүсэх биз. Энэ жил өмнөх улирлын бодвол сэлгээ сайн байна гэж хараад байгаа. Флик ротешин ч сайн хийх юм.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 02, 2020 11:14 am
by Amgaa
Алабатай албан ёсоор гэрээгээ сунгахгүй болжээ, 2021.01.01 с өөр багуудтай гэрээ хийж болно. 6 сард бол үнэгүй явах боломжтой болж байгаа юм байна. Лева шиг цалин нэхээд манайх арай доогуур нь санал болгоод талаад тохирцсонгүй. Явуулсан нь дээр л дээ манай хувьд. Одоо тэгээд тэр цалинг нь өгөөд авах багууд олдоно до. Маню энэ тэр гээл гараад ирэх биз :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 02, 2020 11:21 am
by El Payaso
Алаба ч тэгээд төвд тоглохоороо жигүүрт байдагтаа хүрэхгүй юм бишүү. Танайх ч тэгээд Хернандез, Павард, Киммих, Дэвис гээд өсөж яваа мундаг жигүүрийн хамгаалагчидтай болохоор жигүүрт боломж гарахгүй.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 02, 2020 11:28 am
by Amgaa
El Payaso wrote:Алаба ч тэгээд төвд тоглохоороо жигүүрт байдагтаа хүрэхгүй юм бишүү. Танайх ч тэгээд Хернандез, Павард, Киммих, Дэвис гээд өсөж яваа мундаг жигүүрийн хамгаалагчидтай болохоор жигүүрт боломж гарахгүй.

Харин тийм болхоор манай талаас өндөр цалинтай сунгая гэж нэг их хүчлээлгүй байх

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 02, 2020 4:36 pm
by kayo
Amgaa wrote:Алабатай албан ёсоор гэрээгээ сунгахгүй болжээ, 2021.01.01 с өөр багуудтай гэрээ хийж болно. 6 сард бол үнэгүй явах боломжтой болж байгаа юм байна. Лева шиг цалин нэхээд манайх арай доогуур нь санал болгоод талаад тохирцсонгүй. Явуулсан нь дээр л дээ манай хувьд. Одоо тэгээд тэр цалинг нь өгөөд авах багууд олдоно до. Маню энэ тэр гээл гараад ирэх биз :ногоон:

Манайх авчихдаггүй юм байх даа. Яг хэрэгтэй хүн, зүүнд, эсвэл зүүн ЦБ дээр. Нэг хэсэг зун сонирхоод байсан, танайхан үнэрхээд ер боломж олдоогүй, одоо фрий болсон дээр нь авчихвал. Нас бол болоогүй л юм байна. Манай Албагаас хамаагүй дээр тоглоно доо.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 02, 2020 6:20 pm
by El Payaso
Уг нь гэрээ нь дуусаж бга хямдхан л зарагдах бх даа. Өөрт нь тултал цалин өгсөн багт нь очих блгүй. Гэхдээ хөөрхий олон жил тоглож бга лидерүүдийн нэг гэхэд харьцангуй бага цалинтай л юм бна. Хернандеш Шуле энэ тэр бүгд нөхрөөс илүү авдаг юм бна шүү дээ ккк. Леватай адил цалин нь ч юу юм бэ. Гэхдээ вийкли 200К эдр хийж Тиаго шиг хоёр дахин өсгөх блгүй дээ цалингаа.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Nov 03, 2020 9:11 am
by kayo
Манайх авна гэсэн худлаа юм байна, нөхөр жилийн 20 сая, агент нь гэрээ хийсний 30 саяыг нэхэж байгаан байна. Бодвол баянаараа ПЛ-н багууд л авах байхдаа.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Nov 03, 2020 11:01 am
by El Payaso
хамгаалагчид ч жилийн 20 сая өгөх баг гарахгүй бх аа. Одоо хамгийн өндөр цалинтай Рамос Пике нарын хамгаалагчид л жилийн 10 орчим авч бга шүү дээ.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Nov 03, 2020 11:15 am
by ТӨӨГӨӨ
Захави гэдэг нөхөр чинь Левагийн бас давхар агент тэгээд ижилхэн цалин авах гээд чичирчлээ л дээ. Тэгээд энэ2 өөр багтай аль хэдийн тохирцон байх л даа. Манайх ч баахан хамгаалагчтай болсон Эрнандэз шиг 11 сая + бонус/ багтаа эхний 5-т орох/ гэсэн үгүй гэнгүүт нь за тэгвэл болий л гэсийн бна. Одоо тэгээд бараг гаргахгүй байсаар байгаад явуулах байх даа.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Nov 03, 2020 11:19 am
by El Payaso
Хернандезийн цалинг хараад харин гайхлаа шүү дээ. Нөхөр сайн агенттай байжээ. Залуу хамгаалагч шууд топ хамгаалагчийн цалин авсан бх юм.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Nov 03, 2020 3:46 pm
by Forza Juve
Манайд хүрээд ирээсэй... Кьеллини улирал дуусгаад зодог тайлна, зүүн хөлтэй жигүүрийн болон төвийн хамгаалагч хэрэгтэй байгаа. Бонуччи Миланд цэврээр 7.5, нийлбэрээр 15 орчим байсан. Манайд буцаж ирэхдээ цэврээр 5.5, нийлбэрээр 11 сая болсон. Италид 1-2 жилийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулаад Испаний Бэкхэмийн хууль гэдэг шиг зүйл гаргасан. Бараг л 11-ыг нийтээр өгөх ч гар дээр 8 гаруй болоод очих юм шиг байна лээ. Ди Лигт, Роналду, Рамсей, Рабиот энэ тэр чинь иймэрхүү байгаа.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 04, 2020 11:54 am
by Kro
Заа ёстой 2 талаас сайхан нээлттэй үзэлцжээ.
Хийсэн довтолгоо 19:21. Хаалгаа оносон нь 11:9.
2 хаалгач тун завгүй байцгааж. Ер нь бол тэнцээд дуусах байсныг сүүлийн 10 минутанд л Боатэнгийн гоол эргүүлчихсэн байна.
Ингэснээр ЧЛ-т 14 дарааллан ялалт байгуулаад байгаан байна. Тэмцээний шинэ рекорд гэж байна.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 09, 2020 3:23 pm
by Amgaa
Сая Дортмундыг хождог тоглолтонд Киммих баруун өвдөгөө гэмтээгээд гарсан. 2021 оны 1 сард эргэж ирнэ гэнэ. Манай багийн хамгийн гол хүн болчихоод байсан юм. Гэхдээ Горезка, Толиссо, Рока байхад ч он хүртэл гайгүй байхаа

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 09, 2020 5:01 pm
by Realist
танайх өрсөлдөгчгүй лигт тоглож байж санаа зовох юм байдгиймуу, оноо алдвал бараг баярладаг байхдаа бага ч гэсэн өрсөлдөөн гарах нь гээд ккк

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 09, 2020 7:42 pm
by Amgaa
Realist wrote:танайх өрсөлдөгчгүй лигт тоглож байж санаа зовох юм байдгиймуу, оноо алдвал бараг баярладаг байхдаа бага ч гэсэн өрсөлдөөн гарах нь гээд ккк

Европд ч гэсэн тийм болох гээд байна шүү :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 09, 2020 7:55 pm
by Kro
Киммих байхгүй оноо алдах нь ч тодорхой байхаа. Лайпцигтай 12 сард байгаан байна. Бас ЧЛ.т АТМадридтай. Энэ 2 тоглолт л хамгийн чухал нь байх. Орлож тоглох Толлисо ер нь нэг л биш байгаа. Энэ янзаараа ирэх жил явах байх. Бас л овоо үнэтэй ирсэн. Яагаад ч тэгж үнэ хүрсийн байгаан.
Санэ бас энэ маягаараа сэлгээнээс цөөн минут удаан тоглоод байхгүй л байх даа. Сая гоол оруулчихаад их л дурамжхан харагдаж байсан. Яваандаа гараа гэж гоншигнох байх. Коман ЧЛ шигшээд гоолдсон гээд нэг хэсэг л гараанд дархлагдах байх.
Саяхан л хахаж байсан бүрэлдэхүүн 2 хүн бэртэхэд л эвгүйтэж байна шүү.

Re: FC Bayern München

PostPosted: Sun Nov 22, 2020 11:01 am
by meesh
CL финал, Германы шигшээ гээд ер нь ядраад байна уу?

Re: FC Bayern München

PostPosted: Sun Nov 22, 2020 5:02 pm
by Kro
Ядралт байгаа байхаа. Сая бол бас л шахуу үзлээ шд. Хажуугаар нь Ковид гээд бүрэлдэхүүн үе үе нимгэрээд байна.
Нэмээд Флик их өндөр темпээр тоглуудаг гэж байсан. Тэр нь бас их хортой байна. Гэмтсэн тоглогчдын жагсаалт гэсэн нэлээн л юм болсон харагдаж байна.

Re: FC Bayern München

PostPosted: Sat Jan 09, 2021 12:10 pm
by meesh
Бавуулсан байх юм.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Jan 12, 2021 8:42 pm
by Kro
Сонин Гладбахтай тоглолт таардаггүй. Сүүлийн хэдэн жил дувт л нухуулах, их сайндаа тэнцэж байгаа байх шүү.
Гээд хүснэгтээ тэргүүлсэн хэвээр л байна.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 24, 2021 9:37 am
by meesh
Image

Re: FC Bayern München

PostPosted: Sun Mar 14, 2021 11:14 pm
by Amgaa
Хавимарыг Saúl Ñíguez г орлуулхаар яригдаж байна. Саул өөрөө явна гэж. Гэрээг чөлөөлөх дүн нь 150м боловч 30-50м хооронд хэлэлцээр хийх боломжтой гэж. Ирчихвэл сайн л наймаа болох байхдаа. Энэ улирал тоглож нэг их харагдаагүй