Page 103 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 11, 2020 12:40 pm
by Kro
Gooner wrote:Барьцгүй л дээ, шууд түрүүлнэ гэхэд.. ер нь бүгд л орон гаран, гэмтэл ихтэй байна.


Би Ханси Фликийг ахлах болсноос нь хойш ихэнх тоглолтыг нь үзэж байгаа. Тоглолтын агуулга бол шаал анги байгаа. Нэг хэсэг гэмтэлтэй тоглогчид олон байсан. Эхнээсээ ирцгээж байна. Ялангуяа хойно хамгаалалт үнэндээ хүнгүй болчихоод байсан. Ямар сайндаа Алаба төвийн хамгаалагч болохов. Эхэндээ мань хүн алдаа гаргаад хэцүү байсан бол сүүлийн хэдэн тоглолтонд мундаг байгаа. Өвөл явна гээд байсан Боатэнгийг хүртэл авч үлдэнэ гэхээр арга барагдсаны л шинж. Одоо Эрнандес ирчихэж байгаа болохоор хойно асуудал багасах байх. Түүнээс хойноо алдчих гээд их л түгшүүртэй тоглоод байгаа. Леверкүзен дээр яг ингэж байгаад хожигдсон. Айл 2 сөрөгдөөл 2 гоол хийцэн.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 11, 2020 12:48 pm
by DaaGi LFC
Kro wrote:
Gooner wrote:Барьцгүй л дээ, шууд түрүүлнэ гэхэд.. ер нь бүгд л орон гаран, гэмтэл ихтэй байна.


Би Ханси Фликийг ахлах болсноос нь хойш ихэнх тоглолтыг нь үзэж байгаа. Тоглолтын агуулга бол шаал анги байгаа. Нэг хэсэг гэмтэлтэй тоглогчид олон байсан. Эхнээсээ ирцгээж байна. Ялангуяа хойно хамгаалалт үнэндээ хүнгүй болчихоод байсан. Ямар сайндаа Алаба төвийн хамгаалагч болохов. Эхэндээ мань хүн алдаа гаргаад хэцүү байсан бол сүүлийн хэдэн тоглолтонд мундаг байгаа. Өвөл явна гээд байсан Боатэнгийг хүртэл авч үлдэнэ гэхээр арга барагдсаны л шинж. Одоо Эрнандес ирчихэж байгаа болохоор хойно асуудал багасах байх. Түүнээс хойноо алдчих гээд их л түгшүүртэй тоглоод байгаа. Леверкүзен дээр яг ингэж байгаад хожигдсон. Айл 2 сөрөгдөөл 2 гоол хийцэн.
Европт бол Байерны тоглолт хэцүүл харагдаад байгаам даа.Бундэслигийн чанар ер нь муудаад байгаа л гэх юм.

Sent from my SM-G955N using Tapatalk

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 11, 2020 1:33 pm
by Kro
Угаасаа л чансаа муутай лиг шд. Дортмунд нэг хэсэг Байернд хань болж үздэг байсан.
Өнгөрсөн улирал, тэр бүү хэл өнгөрсөн намрыг хэлээгүй ээ. Флик ахлах болсноос хойш тоглолт шал анги болчихоод байгаа тухай л яриад байна.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 26, 2020 4:03 pm
by Kro
Заа сайхан үр дүн авлаа. Падерборнтой хийсэн тоглолтонд 2 гоол алдахаар нь Челсигээс эмээж л байлаа. Манай аз болоход айл олдсон боломжоо ашиглаж чадсангүй.
Хамгийн их айж байсан Боатэнг эхэндээ Жируд агаарт дээрэлхүүлээд байсан яваандаа сайн тоглолоо.
Гнабри Лондонд ирэхээрээ л галзуурах юмаа. Гэхдээ мань хүн бэртлээсээ ирээд буцаад яг гоё формондоо орж таарлаа л даа.
Фликийн гол арга барил аль болох бөмбөг эзэмших, тэгээд боломж гарвал шууд довтлох гэж байсан. Яг энэнд нь төвийн хагас маш их үүрэг гүйцэтгэдэг. Өчигдөр Тиаго талбайн голд яг энэ үүргийг маш сайн гүйцэтгэсэн. Киммих ч гэсэн муугүй үзсэн. Хамгаалалт өчнөөн асуудалтай байсаар байхад Киммихийг голд тоглуулаад байна гэхээр мань хүн их л хэрэгтэй бололтой.
Уржигдар 55 хүрсэн Фликт Руммениггэ үзэг бэлэглэж. Жинхлэх бололтой. Угаасаа өөрийгөө хангалттай л баталж байна даа.
Заа одоо хариу тоглолт гэж учиргүй санаа зоволтгүй болсон болохоор лигтээ анхаараад явж байхад болох биз. Нэг таагүй юм нь Коман гэж нөхөр гэмтээд суусан. Гайгүй л байгаасай.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 26, 2020 4:19 pm
by Amgaa
Челси ч хуучний юмгүй болждээ :D, Хариу тоглолтондоо нээх хүчлэхгүй дуусгавчихвал болчих нь айлаас Жоржино, Алонзо 2 нь орохгүй гэхээр бүр давуу талтай. Манайхаас Тиаго, Киммих 2 шар авдаг нь жаахан тиймхэн юм болчлоо. Бундесийн багууд европд бүгд хожсон тохиолдог гарч.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 26, 2020 4:41 pm
by boboZ
Лондонгийн багуудад бол хичээл заадаг юм байна.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Feb 28, 2020 11:46 am
by Аагий
Amgaa wrote:Челси ч хуучний юмгүй болждээ :D, Хариу тоглолтондоо нээх хүчлэхгүй дуусгавчихвал болчих нь.


тийшдээ, бэтий хүчлээрэй :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Fri Feb 28, 2020 2:39 pm
by Kro
Заа бас нэг базаахгүй мэдээтэй. Лева зүүн өвдөг гэмтсэн байна. 4 долоо хоног талбайд гарахгүй болжээ. Хамгийн чухал үе эхэлж байхад гэмтчихлээ шүү. Яаж Гнабри зөрөөд ирж таарав. Хүссэн хүсээгүй Зиркзий хүүд боломж гарах нь дээ.

Нэмээд Алфонсогийн гэрээг шинэчлэх бололтой. Лаам, Алаба, Киммих гээд Дэлхийн хэмжээний жигүүрийн хамгаалагчдыг байсгээл төрүүлээд байна шүү хэхэ.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Feb 28, 2020 2:55 pm
by Saiza
Алфонсог чинь манайх авна даа хаха

Re: FC Bayern München

PostPosted: Fri Feb 28, 2020 3:38 pm
by Kro
Тээр жил Алаба ид гарч ирж байхад Барса сонирхоод. Тэгсэн манай удирдлагууд хэн нь ч байлаа даа. Бодвол Ули л байсан байх. Барсагийнханд зөвлөхөд манайруу залгах утасны 20 центээ хэмнэ гэж хэлж байсан. Тэрэн шиг л хариу өгөх байх даа хэхэ.
Тэгээд энэ хүү хэр байхын байгаан. Яваандаа янз бүр болоод явна барина гэхгүй бол. Одоохондоо ч хөөрхөн хүүхдээрээ л байгаа. Би одоо хүртэл эдгээр том одуудтай тоглолтын өмнө зэрэгцэж суугаад хамтдаа хувцасаа сольж байгаадаа итгэхгүй байна гэж байсан шүү.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Feb 28, 2020 3:53 pm
by El Payaso
Мундаг л потенциал байна лээ. Дараагийн Алаба гэхээр.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Mar 27, 2020 4:25 pm
by Kro
Image

Цаг хугацаа ч явж байна даа. 34 хүрлээ.
Роберт Энке амиа хорлоод сэлгээний хаалгач Адлер хавиргаа гэмтээгээд 3-р хаалгачаар нэрлэгдэж байсан Шалькегийн бацааныг үндсэн хаалгачаар тоглуулж байсан 2010 оны ДАШТ энүүхэнд л санагдаад байхын. 10 жил өнгөрсөн гэхээр л...

Re: FC Bayern München

PostPosted: Fri Jul 24, 2020 1:31 pm
by Kro
Заа хэдэн мэдээлэл:

Лерой хүү албан ёсоор ирж танилцуулагдав. Одоогийн дасгалжуулагчтай эртний танилууд гэнээ. А21-т дасгалжуулж байсан гэж байна. Манайд ирэх гол факторуудын нэг байсан л гэж.

Лева энэ улирал бүх тэмцээнд 51 гоолтой байгаа. Бүх тэмцээний мэргэн буучийг тэргүүлж байгаа. Харамсалтай нь энэ жил Баллон'Дор байхгүй гэж байна.

Алаба гэрээний сунгалтан дээрээ гонжироод байгаа бололтой. Лева, Нойерын хэмжээний цалин өгчихвөл эндээ зодог тайлнаа л гээд байгаан байна.

Тиагог Ливерпүүл сонирхоод байгаан байх. 35 сая гэж байгаа юмуу даа. Манайд 25 саяар ирж байсан.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Jul 24, 2020 3:11 pm
by El Payaso
Лева харж байхад их дутуу үнэлэгдсэн тоглогч юм аа.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Jul 24, 2020 4:11 pm
by Realist
Лева үеийнхэндээ тасарчихсан л довтлогч гэхдээ ерөөсөө том тоглолтууд дээр гоолддоггүй сонин.
Аваргуудын лигт ч түрүүлээгүй. Хажууд нь Суарез зөндөө том тоглолтуудад гоолдсон

Re: FC Bayern München

PostPosted: Fri Jul 24, 2020 7:44 pm
by ТӨӨГӨӨ
ЧЛ-ийн хагас шигшээд 1 тоглолтонд покер хийлгэсэн багийн фений үг бна

Re: FC Bayern München

PostPosted: Sat Jul 25, 2020 2:15 pm
by Realist
тэрнээс өөр том тоглолтонд хийсэн гоол байнуу?

Re: FC Bayern München

PostPosted: Sat Jul 25, 2020 6:57 pm
by ТӨӨГӨӨ
Хаха өөрөө хайгаад үзээч дээ. Ювэ, Атлетико, Сити, Челси, Арсенал, Тот, Барса, Ириалын этрийн эсрэг бол том тоглолт юм байгааз дээ

Re: FC Bayern München

PostPosted: Mon Aug 10, 2020 11:16 am
by Kro
Image

Сая 2 гоол хийгээд Бенземаг гүйцэж. Раулыг гүйцэх нь цаг хугацааны л асуудал болж. Заа тэгээд дээд 2-той ч юу ярихав. Энэ хоёрын ард бичигдэнэ гэдэг л болчихож байгаам.
Челсигийн хамгийн том Европын тавцан дахь хожигдлыг /2 тоглолтын нийлбэрээр/ амсуулсан гэж байна шүү.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Aug 10, 2020 11:24 am
by Kro
Левагийн лаг статад дарагдаад өнгөрснөөс биш Мюллер сая ЧЛ-ийн 112 тоглолтонд оролцсоноор Лаамтай бүх цаг үеийн хамгийн их тоглолтонд оролцсон Герман тоглогч гэсэн гуншинг нь хуваалцах болж. Барсагийн эсрэг талбайд гарахад л энэ рекордыг ганцаараа эзэмшээд эхлэхнээ.

Re: FC Bayern München

PostPosted: Sat Aug 15, 2020 3:48 am
by Amgaa
Янзын байна да, Лева нэг пасс өгөх газар өөрөө хусаад 100 хувийн гоолыг алдчих юм тэгсэн бол 5-1 гээд байж байхгүй юу :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Sat Aug 15, 2020 5:11 am
by Могжоохон
:-D :-D түрүүлээрэй :beer

Re: FC Bayern München

PostPosted: Sat Aug 15, 2020 6:15 am
by Mojul
Бараг Сититэй тоглохым бнадаа.

Re: FC Bayern München

PostPosted: Sat Aug 15, 2020 7:56 am
by bayarbat
FIFA 1 алтан бөмбөг Лева -д өгчихгүй энэ жил тодруулахгүй нтр гэж новшироод

Re: FC Bayern München

PostPosted: Sun Aug 16, 2020 5:42 pm
by Бороо
bayarbat wrote:FIFA 1 алтан бөмбөг Лева -д өгчихгүй энэ жил тодруулахгүй нтр гэж новшироод

France Football л доо.. FIFA бол шилдгээ тодруулах байх. Цуцаллаа гэсэн юм харагдаагүй.