Page 102 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Thu Dec 12, 2019 12:12 pm
by El Payaso
Тиаго явмаар байгаа гэж хэлсэн юм уу даа.

Re: FC Bayern München

PostPosted: Sun Dec 15, 2019 9:26 pm
by Amgaa
Коу ёстой алжээ, 3 гоол, 2 дамжуулалт өгчээ, вердерийн эхний гоол бас янзын оржээ. Херланд туслах өвөө Фликийг Юпп өвөөг санагдуулж байгаа л гэж.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Dec 16, 2019 12:38 pm
by Kro
Вердер эхний 40 минут эвгүйтүүллээ. Айхтар хурдтай сөрөг орж ирээд байсан. Алдсан гоол дээр Боатэнг 70%, Киммих 20%, Нойер 10% буруутай гэсэн байна. Айлын гоол талбайн голд Киммих дутуу бөмбөгөнд сууснаас эхлэлтэй гэж. Камерт харагдаагүй ч энэ гоолоос болж Киммих Боатэнг 2 муудалцаад авч. Алаба очиж салгаж. Ер нь Боатэнг дахиж бараг гараанд гарахгүй болсон байхаа. Үнэхээр муудсан байлээ. 2-р хагаст мань хүнийг сэлгээд ардаа 4 жигүүрийн хамгаалагчтай тоглоод дуусгалаа. Алаба, Павард 2 төвийн хамгаалагчийн байрлалд, Киммих буцаад баруун жигүүртээ гарав. Киммих баруун ар дээр тоглох нь хамаагүй дээр санагдав. Нэгэнт ардаа санаа зовох зүйлгүй болсон хойно манай урд хэд хийх ажлаа төгс хийснээр 6:1-ээр Вердерийг будаа болголоо. Коу Ливерт л байхдаа ингэж сайн тоглож байсан байхдаа. Мюллер эргээд супер сэлгээ боллоо. 20 минут талбайд өнгөрүүлэхдээ 1 гоол, 1 дамжуулалт хийлээ. Гоол хийхээ больчихоод байсан Лева 2 гоол хийж цангаагаа тайлав.

2 тоглолт дарааллан хожигдоод эргэлзээ төрүүлээд байсан Флик сая ЧЛ-тэй хамт 2 тоглолт сайн хийснээр буцаад хүмүүсийн итгэлийг олоод байх шиг. Алаба Фликтэй улирал дуусгамаар байнаа л гэж. Салихамджич тоглогчдын санаа бодол чухал ч эцсийн шийдийг бид нар гарганаа л гэсэн байна.

Өнөө орой сугалаатай. Киммих хэнээс ч айхгүй байнаа л гэж хэхэ.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Dec 16, 2019 12:45 pm
by Kro
Одоо ингээд хараад байхад Мюллер, Хуммельс, Боатэнг гурвыг шигшээгээс жийсэн нь Лөөвийн зөв ч байжуу гэж.
Бараг 18 оны ДАШТ эхлэхээс өмнө энэ шийдвэрээ гаргасан бол илүү хол ч явах байсан байж мэдэхээр.
Даанч мань хүн олны хэл амнаас айсан байх л даа.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Dec 16, 2019 7:21 pm
by Amgaa
Челситэй хамгийн сүүлд 2013 оны Super cup д үзэж байлуу, одоо ч тэр үеийн бүрэлдэхүүнгүй болсон байна лээ, дан бацаануудтай харагдсан. Гоё тоглолт болох байхаа.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Dec 16, 2019 10:28 pm
by Kro
Хэсэг тэргүүлсэн тул хариу тоглолтыг гэртээ хийхнээ.
2 сарын 25-нд Лондонд, 3 сарын 18-нд гэртээ тоглох хуваарьтайн байна.
2012 оны бүрэлдэхүүнээс Нойер, Мюллер 2 үлдсэн бол айлаас Лампард /хэрвээ 2 сар хүртэл байх юм бол/ дасгалжуулагчийн хувиар тулахнээ. Яг одоогийн формоор бол манайх үнэндээ асуудалгүй шалгарах магадлалтай ч хаа байсан 2-р сард болохоор бага зэрэг эргэлзэж л байна.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Dec 17, 2019 9:22 am
by rednasca
Лампсыг маань гусуулах нь ээ... хохо...

Re: FC Bayern München

PostPosted: Tue Dec 17, 2019 9:53 am
by Kro
Алаба, Боатэнг байсын байна шүү. Боатэнг дурак булан дээр Дрогбаг алдаад хамаг юм эргүүлж байж хаха.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Dec 24, 2019 10:55 pm
by Kro
Зиак өвлийн амралт эхлэв. Сүүлийн 2 тойрогт эцсийн мөчид л ялалт байгуулсаар таарав. Зиркзий гээд улбар шар бацаан бараг 6 оноо аваад ирлээ. Мань эр 2 тоглолтонд 10 минут ч талбайд байгаагүй мөртлөө хожлын гэж хэлж болохоор 2 гоол хийсэн. Эхний хүрэлтээрээ л гоолдоод байсан гэхээр л үнэндээ ёндоотой бацаан.

Ямартай ч хүснэгтийн 3-р байранд тэргүүлэгчээс 4 онооны ард гээд эхний хагаст бол муугүй амжилт үзүүллээ. Хавар зузаан бүрэлдэхүүн, туршлага гээч юмаараа бараг урд 2 багаа барьчих байх.
Нэг аюул байгаа нь гэмтэл бэртэл аймаар байна. Хамгийн сүүлд Хавимар гэмтээд суусан. Нэлээн хэдэн 7 хоногийн хугацаа дуулдсан. Одоо Боатэнгээс өөр натураль төвийн хамгаалагчгүй болсон. Өвлийн цонхоор төвийн хамгаалагч авахгүй бол болохгүй болсоон. Алаба, Павар 2 төвийн хамгаалалтанд тоглож байгаа. Алаба бол ёстой хэцүүхэн харагдаж байсан. Ямартай ч явуулах гэж байсан Боатэнгийг түрдээ үлдээх байх.

Лева 19 гоолтой мэргэн бууч тэргүүлж байгаа. 221 гоолтойгоор бүх цаг үеийн 3-т ороод ирсэн. Левагийн лаг формын ачаар Ковачийн дор улирлыг эхлүүлэхдээ тэгтлээ олон оноо алдчаагүй. Мань хүн ямар ч гэсэн хэргээ гаргасан. Сүүлийн хэдэн тойрогт форм нь жоохон унаад байсан. Амралт эхэлсэн учир хавар л формоо барьчихад учиртай. Левагийн шил дараад Вернэр 18 гоолтой явж байгаа нь ааль жараад онд 2 довтлогч эхний хагаст ийм их гоол хийж байсан түүхэн амжилттай зэрэгцэж байгаан байна.

Мюллер хэдийгээр 2 тоглолтын нэгэнд нь сэлгээгээр тоглоод байгаа ч 11 дамжуулалт өгөөд байгаа. Энэ нь лигийн шинэ рекорд болж байгаа юм байх. Болоогүй үе үе хөөрхөн гоолоо хийчихээд байгаа. Бараг манай хамгийн чанартай сэлгээний нэг болчих гэж.

Нэг тоглогчийг онцгойлон дурдахгүй бол болохгүйнээ. Алфонсо Дэйвис гээд Канад бацаан бараг эхний хагасын бэлэгдлийн шигшээ гэж гаргадаг бол тэнд орохоор тоглож байгаа. Зүүн жигүүрийн хамгаалалтын байрлалыг өөрийн болгочихоод байгаа. Улирлын төгсгөл гэхэд өөрийгөө бүрэн таниулчих байх. Ёстой сайн наймаа болсон.

Заа эцэст нь хүлээж байсанчлан Ханси Флик улирал дуустал ажиллахаар болсон. Би сүүлийн хэдэн тоглолтыг үзсэн. Үзэхэд урамтай л хөлбөмбөг тоглож байлээ. Юпп өвөөгийн үеийг санагдуулам гэж яриад байгаа оргүй бишээ. Бэртэл гэмтэл, хамгаалалтын асуудлаа шийдчихвэл ч хавар үзээтэй л санагдаад байгаа хэхэ.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Dec 25, 2019 12:31 am
by El Payaso
Хэрэв Месси, Рон хоёр байгаагүй бол Лева, Суарез, Ней гурав бүх цаг үеийн шилдэг үү эдр гээд яригдцан явж бх бсн бх даа ккк. Гэж бодохоор сонин шүү. Замнал нь ч шаал өөр байх байсан биз. Барса эсвэл Реалд очцон эдр.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Dec 25, 2019 2:57 pm
by Kro
Би ч Рауль ЧЛ-т рекорд тогтооход хүршгүй рекорд хийлээ л гэж бодож байсан. Тэгсэн одоо бараг тэрийг нь даблдчих гээд үзээд байгаа билүү манай хоёр.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Dec 25, 2019 3:10 pm
by El Payaso
Тэхх арай л аймаар рекорд санагдаж байж билээ. Одоо ч Лева, Бэнз хоёр ч Раулыг гүйцэх нь ойлгомжтой байх.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Dec 27, 2019 9:39 am
by Kro
Өнгөрч буй аравны шилдэгүүд гэнээ.

Нойер
Лаам - Боатэнг - Хуммельс - Алаба
Хавимар - Басти
Роббен - Рибери
Мюллер
Лева

Дасгалжуулагч: Юпп Хэйнкес

Ихэнх нь Пепийн багаас мөртлөө дасгалжуулагч нь Юпп өвөө хэхэ.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Dec 27, 2019 10:15 am
by Барнаба
Харин ч ихэнх нь Юпп-н трэбл хийсэн багаас юм биш үү. :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Fri Dec 27, 2019 10:22 am
by Kro
+Хуммельс, Лева. Бараг тийм ч юмуу.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Jan 16, 2020 1:29 pm
by Kro
Мюллер энэ зуны Олимпийн шигшээд багтаж байгаан байна. Лөөв, Биерхофф нар баталсан байна.
Киммих бүрэлдэхүүн хэт нимгэн, дээр нь туршлагаггүй байна гэсэн байна. Энэ нөхөр удахгүй ахлагч болох байх.
Баруун ар хайсаар л байна. Гэдэг нь Киммихийг төвд тоглуулах нь тодорхой болж.
Заа тэгээд энэ бүтэнсайнд Хэртатай хийх тоглолтоор манай хаврын лиг эхэллээ дээ. Хэртад экс дасгалжуулагч Клинси ажиллаж байгаа.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Jan 16, 2020 1:32 pm
by Amgaa
Kro wrote:Мюллер энэ зуны Олимпийн шигшээд багтаж байгаан байна. Лөөв, Биерхофф нар баталсан байна.
Киммих бүрэлдэхүүн хэт нимгэн, дээр нь туршлагаггүй байна гэсэн байна. Энэ нөхөр удахгүй ахлагч болох байх.
Баруун ар хайсаар л байна. Гэдэг нь Киммихийг төвд тоглуулах нь тодорхой болж.
Заа тэгээд энэ бүтэнсайнд Хэртатай хийх тоглолтоор манай хаврын лиг эхэллээ дээ. Хэртад экс дасгалжуулагч Клинси ажиллаж байгаа.

Клинсиг Хертад нээх гавихгүй байх гэсэн, харин ёстой хөөрхөн үзээд байна лэ шдэ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Jan 16, 2020 1:36 pm
by Kro
Одоо овоо туршлага сууж байгаан байлгүй.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 04, 2020 11:57 am
by Kro
Мюллерыг шигшээд дахиад дуудах хэрэгтэй гээд багийн удирдлагууд яриа гаргаад эхэлж. Лөөв гаргасан шийдвэрээсээ буцах нь юу л бол.
Ийм яриа гарсан нь оргүй ч биш бололтой. Мань хүн энэ улирал, ялангуяа Фликийн удирдлаган доор маш сайн тоглолт үзүүлж байгаа. Хэдийгээр талбайд өнгөрүүлэх хугацаа нь эрс багассан ч гэлээ үр ашигтай байдал нь илт нэмэгдсэн гэж байна. Энэн улирал Мюллер дунджаар 60 минутыг талбай дээр өнгөрүүлж байгаа ч 5 гоол, 12 дамжуулалт хийгээд байгаан байна. Нөхөрийн хамгийн сайн улирал нь 15/16 онд Пепын удирдлаганд өнгөрсөн бөгөөд тэр улиралдаа 20 гоол 5 дамжуулалт хийж байж.

Флик яалтчгүй шигшээд ажиллаж байсан гэсэндээ Мюллерыг сайн тоглуулаад байх шигээ. Бас мань хүнийг өөрийнхөө баруун гар, багт их түшиг тулгууртай гээд магтсан байна.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 05, 2020 9:15 am
by white
Коу-гийн ид шидийг нэг л сайн харахгүй байна шүү. Перисич гэж бас нэг үнэн ёндоогүй тоглолттой гар байна чухал үед тиймэрхүү юмнууд алдвал ч хэрэг алга.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Feb 10, 2020 5:18 pm
by Kro
Заа ёстой алдсан боломжуудаа бодохоор азгүй гэмээр, айлын алдсан боломжийг нь бодохоор азтай ч гэмээр л тоглолт боллоо.
Лайпцигийн хаалагч, хамгаалагчдын тоглолттой өдөр нь таарчих шиг л санагдлаа. Бараг 2 ч удаа хаалганы шугаман дээрээс бөмбөг зайлуулж нтр. Муу хэлүүлээд байсан Боатэнг харин ёстой давгүй тоглов. Гэхдээ л айлын хурдтай сөрөг дээр яагаад ч гүйцэхгүйм.
Эрнандес сүүлд орж ирсэн. Нэмээд Коман бас хэдэн минут тоглоод амжсан. Гнабри яалтч байхгүй удаан тоглоогүй тааруу байсан.
Нэг хэсэг сэлгээгүй шахуу байснаа бодвол овоо дээрдчихлээ. Ирэх тойргуудаас сэлгээ сайжраад тоглолт ер нь давгүй болоод ирнэ.
Нөгөө хэд нь даанч орон гаран юм л даа. Тийм болохоор бараг ингээд гүйцэгдэлгүй явсаар байгаад түрүүлчих байхаад...

Re: FC Bayern München

PostPosted: Mon Feb 10, 2020 5:57 pm
by Realist
Таануус бараг оноо алдахаараа баярладаг байхаа гэж боддогийн лиг өрсөлдөөнтэй боллоо гээд хаха

Re: FC Bayern München

PostPosted: Mon Feb 10, 2020 6:03 pm
by ТӨӨГӨӨ
идданууд бэт алаад хаясан шүү. ПСЖ , Байернийг холбоод бараг 90% бат гэж бодож байсийн уг нь. Би ч шууд үзээгүй өглөө шууд 0:0 гээд юм хараад жорлондоо харвангаа алдлаа.
Одоо энэ Челси дээр эвгүйтэхвийд. Боа сая ямар сайтын билээ ворлд класс төв этр гээд тэргүүлцэн блээ шд хаха.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Feb 10, 2020 8:03 pm
by Gooner
Барьцгүй л дээ, шууд түрүүлнэ гэхэд.. ер нь бүгд л орон гаран, гэмтэл ихтэй байна. Гэхдээ лигийн бүх багууд Лайпцигийн эсрэг байгаа юм шиг байна лээ шдээ кк
РБ Лайпцигт бусад багуудын фэнүүд майр дургуй юм гэсэн, дээхнэ нэг нийтлэл уншихад. Германчууд хөлбөмбөгт бол ер нь их хуучинсаг, цэвэр хуучин чигээр нь хадгалахыг хүсдэг, тиймдээ ч багт 50+1 шаардлага тавьдаг, глобалчлах дургуй нөхдүүд дээр хөлбөмбөгөөр мөнгө хийдэг, Австри, Бразил, Америкт салбар багтай нөхдүүд орж ирээд Германд хөлбөмбөгийн уламжлалгүй, байгуулагдаад 10 жил болж байгаа нэг баг мөнгө цацаад лиг түрүүлэх өрсөлдөөнд ороод ирэнгүүт дургуй байгаа юм билээ. Ялангуяа Лайпциг бол зүүн Германд байсан, энэ хотод том гэх баг байхгүй, яг хөлбөмбөг утгаараа хөгжил байхгүй хэсэг юм байна, Лайпцигийн лицензийг нь авсан баг нь бараг манайхаар нэг сумын шахуу жижигхээн багийн лиценз авсан, тиймдээ ч
Лайпцигийн фэнүүдийг, ялангуяа тэр тосгонд амьдардаг фэнээс өөр фэнийг бол пластикууд гээд тоглогчдыг нь тийм ч таатай хүлээж авахгүй байгаа гэнэ лээ.
Франкфуртын дасгалжуулагч нь хүртэл хэдийгээр Байерн сүүлийн жилүүдэд тувт түрүүлээд бусад багууд тааруу байгаа үед Лайпциг орж ирж сонирхолтой болгож байгаа ч би хувьдд Байерн түрүүлэхийг илүүд үзнэ, мөнгөөр босож ирсэн, үнэт зүйлгүй уламжлалгүй баг лигт түрүүлэхийг харахыг хүсэхгүй байна ухааны юм ярьсан байсан.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 11, 2020 1:47 am
by Tmshinoda
Kro wrote:Өнгөрч буй аравны шилдэгүүд гэнээ.

Нойер
Лаам - Боатэнг - Хуммельс - Алаба
Хавимар - Басти
Роббен - Рибери
Мюллер
Лева

Дасгалжуулагч: Юпп Хэйнкес

Ихэнх нь Пепийн багаас мөртлөө дасгалжуулагч нь Юпп өвөө хэхэ.


Манай ийм гараа гэвэл элгийн юм гарч ирэх байх даа