Page 101 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 7:34 am
by kayo
Коу энд мандаж байгаан биш үү, яг довтлогчийн ард САМ дээр тоглохоор анги тоглож байна, яалтчүги манай систем, ЭБ-тэй холбоотой байж.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 9:11 am
by Барнаба
Лэва их зүтгэлтэй тоглоно лээ, энэ улирал их сайн байна. Нөхөр ийш тийшээ албаг ёсоор явахааргүй болмон тул 100 хувь өөрийгөө дайчилж байх шиг байна, нас ч явж эхэлж байна.

Киммих, Лэва 2 н гоалууд Тот н зүрхийг зүсээд Гнарби тэрэн дээр нь хооллоод дуусах шив. Гэноцид боллоо.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 9:36 am
by Forza Juve
Байерн чинь өнгөрсөн жилийн унжгар байдлаасаа гарчихсан юм биш үү.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 10:20 am
by meesh
Tot угаасаа муу байгаа шт.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 10:39 am
by boboZ
Шинэ Арсенал юм бишүү энэ Тот чинь танайд :loll:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 10:52 am
by Gunnerz
boboZ wrote:Шинэ Арсенал юм бишүү энэ Тот чинь танайд :loll:

za manaih ch iim archaagui bgaagui ee :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 11:14 am
by Amgaa
1р үеийн тоглолтын хэмнэл энэ тэр ёстой янзын байсан шүү, 2р үе дөнгөж эхлээл Тот нэмж 2 гоол алдаад бүүр утгаа алдсан, хойноо алдаа гаргаад манайх тэрийг нь аваачиж хийгээл болоо хэхэ. Лева, Набри, Нойер гээд мундаг байсан. Арын хэд харин гэмтээд тиймхэн юм болчихвуу даа, Алаба, Боатинг, Хернандес 3 гэмтэлтэй болчихлоо.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 11:39 am
by Reda
Forza Juve wrote:Байерн чинь өнгөрсөн жилийн унжгар байдлаасаа гарчихсан юм биш үү.

Сэтгэл зүй ч Лив хавьцаа бх шиг.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 12:26 pm
by Sathan
Cou yag CAM deer ni ingene lde..Pavard ni goyo siireg yum..Thiago bas goyo uzjee

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 02, 2019 2:03 pm
by Saiza


:-o
тоглолтын бөмбөгөө авах гэсэн чинь Мартинез үзэгчид рүү цөлөөд насс хахаха

Re: FC Bayern München

PostPosted: Wed Oct 23, 2019 8:35 pm
by ТӨӨГӨӨ
форум амь орсоны мэнд. Гэснээс Зюлэ, Эрнандэз 2 хэвтээд ѳглѳѳ шүү. Зюлэ бүр сийзн аут. Дээр нь Евро 2020 ч эвгүйтчлээ. Эрнандэз хуучин гэмтэлэрээ. Хамгаалалт бүр мяарлаа. Сонин сонин багт 2 гоол хѳнкѳн алддаг болж. Лева Олимпиакост 2 гоол хийснээр ЧЛ-ийн бүх цаг үеийн мэргэн буучид Рүүдийг гүйцэж 5-д орж. Раулын 71-г эвдэх боломжтой. Нѳгѳѳ 2 бол угаасаа худлаа. Сэлгээ байхгүй болохоор хавар хэл нь унжаад хэвтээд ѳгѳх юмаа. Уг нь 13 тоглолт 18 гоол шигшээ этр орвол 20 нилээн гарчлаа. Лигтээ бас хѳѳрхѳн үзээтэй л явна.

Re: FC Bayern München

PostPosted: Fri Oct 25, 2019 9:59 pm
by erdene_b7
Muller тоголж байгаа юу манайх бас сонирхоод байгаа сурагтай

Re: FC Bayern München

PostPosted: Mon Oct 28, 2019 2:44 pm
by Realist
Image

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 04, 2019 12:15 pm
by Kro
Экс цэргүүд нь Ковачийгаа муухай гомдоолоо доо хэхэ.
Айнтрахтад бут ниргүүлсний дараа удирдлагууд ирэх 2 тоглолтыг харна гэсэн боловч мань хүн өөрөө ажлаа өгчихлөө.
За тээд экс Юве Алегри, хэдэн жилийн өмнө манай 2-р багт ажиллаж байсан одоо Аяакст ажиллаж байгаа нөхөр, Тот-ын Поччетино гэсэн нэрсүүд яригдаад эхэлж. Бас болоогүй Моугийн нэр дуулдаж л байна.
Бүүр болохгүй бол сураагүйн биш өвөөгөө л авчирах байх даа.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Nov 04, 2019 1:12 pm
by Amgaa
Харин Лева л форм сайтай байсан тулдаа овоо тэслээ, жаахан сулбагарл байгаад байсан. Одоо хамгийн сайн сонголт нь Эрик тен Хаг л байхдаа. Нөхөр манай 2 р багийг дасгалжуулж байсан, өөрөө ч ирэх дуртай байгаа юм дуулдсан

Re: FC Bayern München

PostPosted: Sun Nov 10, 2019 9:19 am
by Devil 7
Дортмундыгаа балбажээ..Талбайдаа дортмундыг хүлээж авсан сүүлийн 5 тоглолт ийм бгаан бнашд
4-0
5-0
6-0
4-1
5-1

Re: FC Bayern München

PostPosted: Fri Nov 15, 2019 11:24 am
by Kro
Заа Ханси Флик ямартай ч гал намжаалаа. 2 тоглолт хожоод зогсохгүй хаалгаа хуурай манасан гэж байгаа. Энэ гэхдээ тоглогчдын нөлөө их санагдаад байгаа. Гарууд Ковачийг явуулах гэж бараг албаар муу тоглоод байсан ч юм шиг.
Ямар ч гэсэн Лева лав мань хүнийг улирал дуустал үлдээсэй л гэж.
Ханси Флик удирдлагыг авснаас хойш Мюллер буцаад 10 номер дээр тоглож эхэлсэн. Зөрөөд Коу сэлгээнд суух шинжтэй болоод явчихсан. Мюллер бас сүүлийн үед гоол оруулахаас илүү дамжуулалт өгөх "дуртай" болоод байгаа гэсэн байсан. Тэр ч битгий хэл сөрөг довтолгоон дээр ард үлдэж хамгаалдаг болсон гэж байгаа.

Манайх Шалькегийн хаалгачийг сонирхоод байгаа бололтой. Ю21-н ахлагч, ирээдүйтэй залуу бололтой. Аль хэзээний гарааны хаалгач болсон. Нойерын залгамжаар бэлтгэгдэх бололтой.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 20, 2019 10:01 am
by Ladykop
Танайх байнгын дасгалжуулагчаа томлцон юм уу?

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 20, 2019 11:53 am
by ТӨӨГӨӨ
ХДФ Крисмас хүртэл гэсэн гэхдээ зун хүртэл бараг байчих байхѳѳ. Гайгүй байвал бүр урт хугацааны гэрээ хийх байх. Гол нь Тэн Хааг нь зун сулрахын гэсэн. Одоо энэ Почетиног авчихдаггүйн байхдаа

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 20, 2019 3:30 pm
by white
ТӨӨГӨӨ wrote:ХДФ Крисмас хүртэл гэсэн гэхдээ зун хүртэл бараг байчих байхѳѳ. Гайгүй байвал бүр урт хугацааны гэрээ хийх байх. Гол нь Тэн Хааг нь зун сулрахын гэсэн. Одоо энэ Почетиног авчихдаггүйн байхдаа
Зайлуул сэтгэлээрээ амьтан юм шиг байна лээ :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 27, 2019 11:25 am
by Өсөхбаяр
Лева намраас хойш аймар байнаа.. өчдөр покер толилуулсан байна шү

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 27, 2019 7:09 pm
by Kro
Мхм. Өөрөө хүртэл хамгийн топ формтой үе дээрээ байнаа л гээд байгаа. Өнгөрсөн лигийн тойрогт харин гоолын цуврал нь зогсчихсон нь жоохон тиймхэн юм болсон. ЧЛ.т хэсгийн шатанд 10 гоолтой болчихоод байгаа. Дахиад нэг гоол хийхэд Роны хэсгийн шатанд 11 гоол хийж байсан рекордтой, Бенземагийн бүх цаг үеийн 64 гоолын статтай тэнцэх нь. Ер нь зодог тайлахдаа Рон, Мессигийн ард бүх цаг үеийн 3т бичигдэх өндөр магадлалтай байгаа.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Nov 27, 2019 7:31 pm
by Kro
Ханси Флик бас мундаг эхлүүлж байнаа. 4 тоглолтонд хожил аваад байна. Зүгээр ч үгүй 16 гоол хийж нэг ч гоол хаалгандаа алдаагүй гэж байгаа.
Нээрээ өнгөрсөн шөнө Белградын багаас хаалгач нь уг нь мундаг байсаан. Нийтдээ 10 хаалт хийсэн байсан.

Re: FC Bayern München

PostPosted: Mon Dec 02, 2019 9:54 am
by Kro
Заа сайхан хусууллаа. Талбай дээрээ Леверкузенд Бэйлидүүлэв. 22 настай Ямайк бацаан ханшаа огцом өсгөөд авлаа.
Манайхан бүгд л азгүй байлаа гэцгээж. Тойм харсан үнэхээр л энэ удаад аз ивээсэнгүй. Набри, Пересич хоёр нэг нэг удаа хаалгачтай тулаад гоолдож чадаагүй, өчнөөн боломж довтолгоог нэг бол хаалганы дээгүүр, эсвэл хаалгуулаад таарлаа. Бүүр 80 дээр айл 10уулаа үлдээд байхад ч болсонгүй. Эсрэгээрээ айл бараг 2 сөрөгдөөл 2 гоол хийчихэж ч байх шиг. Ерөнхийдөө шон, хаалгач нь багаа авраад дуусав. Хүснэгтийн 4-р байранд тэргүүлэгч Гладбахаас 4 онооны ард. Ирэх тойрогт тэргүүлэгчийн талбайд зочилно. Утгаараа 6 онооны тоглолт болохнээ.

Re: FC Bayern München

PostPosted: Thu Dec 12, 2019 12:07 pm
by Kro
Лигтээ 2 дараалж хусуулаад байсан. Моу-н Тот.той хэр тоглохнуу гээд шөнө хэрэг болгож үзлээ. Үнэхээр урамтай тоглож хэсэгтээ нэг ч хожигдолгүй дуусгав. ЧЛ-н түүхэн дэхь 7 дахь баг, Германы анхны баг болж байгаан байна. Заа энэ ч яахав нэг их ач холбогдолгүй стат.

Тоглолтын хувьд Тот.г үнэндээ илт илүүрхэж тоглолоо. Стат ч хангалттай харуулна. Бүрэлдэхүүн бас ч гэж зузаан нь харагдаад байгаан. Баахан гэмтэлтэй нөхдүүд дээр Леваг нөөж байгаад тоглосон гэхэд ямар ч асуудал үүссэнгүй.
Ерөнхийдөө энэ Тот.д Моу сайн тохирох шинжтэй. Эхний үед хэд хэдэн аюултай сөрөг хийсний нэг нь амжилтанд хүрч тэнцээний гоол оруулаад амжсан. Нойерт үнэндээ хаах боломж олдоогүй маш хүчтэй цохилт орж ирсэн. Бусдаар бол Нойер өнгөрсөн шөнө хий гаргасангүй. Ид үеийнх шигээ 16-аасаа маш олон удаа гарч тоглолоо. Сүүлд Сон орж ирээд 1 эсрэг 1 гарахад хааж л орхисон. Хэн хэнд нь 18 оны ДАШТ хэсгийн тоглолт бодогдсон байхаа. Нойер бол шартай хааж байгаа харагдсан.

Заа манай гоолуудтай юу ярихав нүдсээр байгаал хийгээд байвшд. Коу ПЛ-т тоглож байсан гэсэн шиг сайн дунд сайн тоглосон. 2 удаа хаалгач оносны эцэст 3 дахь дээрээ 16 гаднаас хуссанаар тоглолтыг ерөнхийдөө шийдчихсэн. Түүнээс манай удаан төвийн хамгаалагчид үе үе айлын сөрөг дээр алдчих гээд байсан шүү.

Бас нэг онцлох зүйл нь Алфонсо Дэвис гээд бацаан мөд цахиур хагалахнээ. Миний хувьд бараг МоМ байхаар тоглолоо. Энэ янзаараа хөгжвөл ч класс болохоор байна. Хурд, бие хаа, техник гээд юм юмтай юмөө. Хавраас бараг гарааны эрхтэй болчих байх.

Ганц бараан мэдээ нь Коман маш эвгүй бэртлээ. Нэлээн хугацаа орохоор гэмтэл авах шиг болсон.