FC Bayern München

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby kayo » Fri Aug 29, 2014 7:20 pm

Amgaa wrote:Image
Манай хоёрдугаар багт Риберигийн хүү Стивен Рибери гэж довтолгооны хагас дээр тоглодог 18 настай юм байна. Дээд багт дуудагдаагүйг бодоход тийм сайн биш бололтой



Риберигийн ХҮҮ 18тай? Рибери 31тай биздээ. Хэдтэйдээ хүүхэд хийсэн нөхөр вэ ?
kayo
Барса фэн
 
Posts: 7477
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Fri Aug 29, 2014 7:23 pm

Хэхэ Дүү гэх гэж байгаад буруу биччихэж :ногоон:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Fri Aug 29, 2014 8:58 pm

Бенатиа, Алонзо хоёр маргааш Шалькегийн талбайд тоглох тоглолтонд багтжээ. Бараг хоёулаа гараанд гарах байх. Алонзо 3 дугаарын өмсгөл өмсөхөөр болж.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Orgil-TT » Sat Aug 30, 2014 9:07 am

Сонин ярилцлага олов: Ауди Стар Ток 2010
Бастиан Швайнштайгер: би Оливер Каан-тай анх 2002 оны 11 сард танилцаж байлаа. Харин тэр надтай анх удаа 2005 онд ам нээж ярьсан.... Хувцас солих өрөөнд тамирчин бүрт өөр өөрийн хувцас солих байрлал байдаг. Миний байрлал Оливер Кааны яг хажууд байлаа. Хачирхалтай нь хүн бүр л гар нүүрийн алчуур болон бие арчих алчууртай байхад надад л байдаггүй байлаа. Ажаад байхад Олид толгойн алчуур нэг, биенийх нэг, гутал арчих алчуур нэг гээд л бүх зүйлд нь гарын алчуур байдаг байв. Би түүнийг миний алчуурыг аваад байна гэж мэдэж байсан ч хэлж зүрхэлдэггүй байсан болхоор өөрөө гүйж очоод л нэг алчуур олж ирдэг байлаа.

Мемет Шолл Харалд Шмидт- шоуд бас Олигийн тухай ингэж ярьж байсан байна: Таны хамгийн их айдаг зүйл юу вэ гэсэн асуултад: Дэлхийн дайн тэгээд Оливер Каан

Томас Брдарич гэж Байер Леверузенд тоглож байсан довтлогч Байерний эсрэг хийсэн нэгэн тоглолтонд Кааны уурыг хүргэж Каан түүний шилэн хүзүүнээс нь ***өг барьж авч байгаа юм шиг атгаж авсан юм түүний дараа Брдарич ингэж хэлсэн байдаг: за ингээд л үхдэг юм байж дээ л гэж бодсон.

Гээд бодхоор Каан ёстой жинхэнэ мангас байсан байгаа юм. хэхэхэ Зүгээр л сонин санагдаад бичив
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Orgil-TT » Sat Aug 30, 2014 9:10 am

kayo wrote:
Amgaa wrote:Image
Манай хоёрдугаар багт Риберигийн хүү Стивен Рибери гэж довтолгооны хагас дээр тоглодог 18 настай юм байна. Дээд багт дуудагдаагүйг бодоход тийм сайн биш бололтой



Риберигийн ХҮҮ 18тай? Рибери 31тай биздээ. Хэдтэйдээ хүүхэд хийсэн нөхөр вэ ?


Дүү нь
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Цогоо » Sat Aug 30, 2014 4:20 pm

Orgil-TT wrote:Томас Брдарич гэж Байер Леверузенд тоглож байсан довтлогч Байерний эсрэг хийсэн нэгэн тоглолтонд Кааны уурыг хүргэж Каан түүний шилэн хүзүүнээс нь ***өг барьж авч байгаа юм шиг атгаж авсан юм түүний дараа Брдарич ингэж хэлсэн байдаг: за ингээд л үхдэг юм байж дээ л гэж бодсон.
:-o :-o Угаасаа нэг тийм зэвүүн санагддаг байсан шүү. Хаалгачийн айлгах хүчин зүйл гэж байдаг бол Каанд ёстой 100 хувь байдаг байсан байх аа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17642
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Sun Aug 31, 2014 12:13 pm

Өчигдөр Шалькетэй хийсэн тоглолтын эхний үеийн хагас хүртэл мундаг тоглосон, сүүлрүүгээ жаахан замбараагүй болоод ирсэн цаашдаа гоё болох шинжтэй.
Бөмбөгтэй үед дараах байрлалруу шилжээд байна лээ. Энэ дээр Алонзо гүнээс найруулга хийж арын хэдийг бөмбөг дамжуулах чиглэлийг нь заагаад тоглолтыг удирдаж байсан. 62 дээр суулгачихсан. Хицфелдийн үеийн Эффенберг шиг л тоглолт хийж байсан даан ч характер нь өөр юмдаа.
-----------Лева ----- Мюллер-----------
----------------Готзе--------------------
Алаба---Шакири----Роде-------Лаам----
---Бади-----Алонзо------Боатинг--------
----------------Нойер-------------------

Айл довтолж буй үед
-----------------Лева -----------------
Шакири-------Готзе-------Роде-----Мюллер
----------------Алонзо------------------
Алаба-----Бади-------Боатинг----Лаам
----------------Нойер-------------------
Энгэж сэлгэж тоглоод байгаа харагдсан. Айлын гоол дээр Хөведэс гараараа хусчих шиг л болсон доо хэхэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Sun Aug 31, 2014 4:12 pm

Image
Манай фанатуудын энэ жилийн хүлээлт энэ цом байхад л болно
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Jaal_huu » Mon Sep 01, 2014 2:23 pm

http://ball.mn/%D0%BF%D0%B5%D0%BF-%D0%B3%D1%83%D0%B0%D1%80%D0%B4%D0%B8%D0%BE%D0%BB%D0%B0-%D0%B1%D0%B8%D0%B4-%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B0-%D0%B0%D0%BB%D0%B4%D1%87%D0%B8%D1%85%D0%BB%D0%B0%D0%B0-%D1%88%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BA%D0%B5-1-1-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B5%D1%80%D0%BD/
Neuer чинь арай л аймаар хол гүйгээд байгаам бишүү дундын шугам дээр бараг явжийхийн хахаха

гүйдэг баттааар гээд бага байхад тоглодог шиг л хэхэ

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2419
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Realist » Tue Sep 02, 2014 11:56 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15705
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Wed Sep 03, 2014 12:00 am

Image

Швайны шигшээн ахлагч болжээ :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Mr S » Sat Sep 06, 2014 8:01 pm

Bayern Munich donate old seats from Allianz Arena to Macedonian school :eek:
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Sat Sep 13, 2014 10:19 pm

Штутгарт өнгөрсөн жилийнхээс илүү сайжирсан байна. Шигшээн шинэ цэрэг Рүдигер сайн юм аа, төв болон жигүүрт 21 настай залуу. Готзегийн гоолыг 1-0 р хожиж байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Барнаба » Sat Sep 13, 2014 10:51 pm

Алонсо маань Байерн-д сайхан зохижийноо, хажууд нь тоглоод байгаа 16 дугаартай жоохон хүүхэд хаанахын хэн бэ, нөхөр бол энэ тэндгүй бөмбөг хаана байна үсчээд л яваад байна. Швайни-Алонсо гэвэл дундаа бүр даам болох шинжтэй.
Барнаба
Legend
 
Posts: 13571
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Sat Sep 13, 2014 10:57 pm

Жанлука Гаудино гэж 17 той хүү шдэ. Германы андерт тоглодог. Роде, Хөжберг энэ гуравт Швайны, Алонзо хоёр их юм заах байх гэж бодоод байгаа шдэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Өсөхбаяр » Sun Sep 14, 2014 4:28 pm

17 той хүү дебютээ хийгээ юу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9311
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Amgaa » Sun Sep 14, 2014 6:16 pm

Өсөхбаяр wrote:17 той хүү дебютээ хийгээ юу

Үгүй ээ аль дээр Бундесийн эхний тойрог дээр гараанд гарч дебютээ хийсэн шдэ.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3799
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Kro » Mon Sep 15, 2014 11:26 am

Image

Энэ нөхөр ер нь тоглохгүйн байна л даа хм. Хагалгаа хийх шаардлагатайн гэнэ дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2844
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Өсөхбаяр » Mon Sep 15, 2014 11:29 am

танайхан нүүрном руугаа эргэлт буцалтгүй явцгаачихжээ?
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9311
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Kro » Mon Sep 15, 2014 11:32 am

Image

Жианлука Гаудиньо гээд Итали гаралтай л нөхөр байх шиг байхын. Гэхдээ яалтчгүй Германд төрсын байна. Аав нь болоочгүй 94 оны ДАШТ-д шигшээд багтаж байсан хоосонгүй эр байсан болтой.

Пеп-н гаргаж ирж байгаа ээлжит нэгэн талент болох болтугай. Клубын түүхэнд 4-т бичигдэх залуу дебютант болж.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2844
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Kro » Mon Sep 15, 2014 11:36 am

Өсөхбаяр wrote:танайхан нүүрном руугаа эргэлт буцалтгүй явцгаачихжээ?


Үгүй байхөө. Угаасаа л хаа сайгүй идэвхигүй болчихоод байна л даа.
Би л гэхэд сая Дэлхийн аварга болж байхад нээх тэгтлээ баярласангүй. Өөртөө гайхаж л суулаа. Бүүр нэг айхтар хорхойсч үзэхээ ч больж, нөгөө талаасаа угаасаа л авах ёстойм гэсэн байртай л хүлээж авах шиг болсон хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2844
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby white » Mon Sep 15, 2014 12:23 pm

Ер нь хаа сайгүй идэвхигүй болсон. Гадуур дотуур ч үзэхгүй болсон.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2505
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Orgil-TT » Mon Sep 15, 2014 1:27 pm

Kro wrote:
Өсөхбаяр wrote:танайхан нүүрном руугаа эргэлт буцалтгүй явцгаачихжээ?


Үгүй байхөө. Угаасаа л хаа сайгүй идэвхигүй болчихоод байна л даа.
Би л гэхэд сая Дэлхийн аварга болж байхад нээх тэгтлээ баярласангүй. Өөртөө гайхаж л суулаа. Бүүр нэг айхтар хорхойсч үзэхээ ч больж, нөгөө талаасаа угаасаа л авах ёстойм гэсэн байртай л хүлээж авах шиг болсон хэхэ.


Хорхойсч үзхээ больсон гэхийг бодвол эрийн цээнд эргэлт буцалтгүй хүрч дээ янз нь :ногоон: Хэзээ ч насанд хүрч болохгүй гэж Кантона хэлж байсан. Яг үүнтэй агаар нэгэн үгийг бас Далай лам хэлж байсан. Хорхойсч дуршиж л чадхаа больхоор зогсонги байдал эхлдэг. Эриктэй бол санал нэг байгаа. Нээг их хөгшин өвгөн хагас бүтэн сайн болонгуут л улаан ороолтоо зүүгээд, саравчтай малгайгаа духдуулаад Бар-нд сууж байхыг харж байсан юм. Түүнд мөрөөдөл, хүсэл, дуршил хорхойсол гээд л насны эцэст түүнээс бүр мөсөн явж болох бүх л юм байсан даа.

ДА-р бол би зөвхөн Германы тоглолтуудыг бүтэн сууж үзсэн байх. Дараагийн хасагдах шатанд таарна гэж тооцоолсон байсан тул Бразил-г бас үзэж байлаа. 7:1 гэдэг үр дүнг нь л төсөөлөөгүй болхоос, энэ удаагийн ДА ер нь л миний бодож байснаар болсон доо.

Бадштубер харамсмаар юмаа. Дахиад л булчиндаа хагалгаа хийлэх болсон гэжийншд. 3 сар тоглохгүй юм байхаа. Өөрөө бол өөдрөг байна л гэж. Гаудиньо одоогоор мэргэжилийн гэрээгүй өдөрт 250 евроны цалинтай байгаа юм байна. Тун удахгүй жинхэнэ мэргэжилийн гэрээ хийх байхаа. Синан Курт гэж 18тай залууг бас 8 саяаар билүү Гладбах-с авсан. Рибери-н байрлал дээр тоглодог дажгүй талент байна лээ. Одоо ч Роббери, Швайни, Лаам, Пиццаро, Данте нар дуусах тийшээ хандаж байгаа болхоор залгамжлагчидыг нь аль хэдийнэ тодорхойлоод эхэлж дээ янз нь.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby white » Mon Sep 15, 2014 7:56 pm

Рибери эргэж ирээд гоолдоход сайхан байсан шүү. ДА2014 тоглолтуудыг ETV давтаж гаргана гэсэн харин хэзээнээс гэсэн бэ мэдсэн хүн байна уу

Sent from my GT-I9300 using Tapatalk
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2505
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2014/15

Postby Radiohead » Mon Sep 15, 2014 8:07 pm

white wrote:Рибери эргэж ирээд гоолдоход сайхан байсан шүү. ДА2014 тоглолтуудыг ETV давтаж гаргана гэсэн харин хэзээнээс гэсэн бэ мэдсэн хүн байна уу

Sent from my GT-I9300 using Tapatalk

өнөөдөр лав 21:00-с Камерун-Мексик байсан
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2251
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest