Page 98 of 109

Re: FC Bayern München

PostPosted: Thu Jan 10, 2019 11:35 am
by Amgaa
Хернандезийг бас зун авах гэж үзнэ л гэсэн. Одойг бараг авч байгаа бололтой, гэхдээ энэ удаа бүтэлгүйтвэл зун бол найдвартай л гэж. Matthijs de Ligt г бас их сонирхож байгаа, энэ хэдийг авчихвал тэгээд хамгаалалтаа утгаар нь шинэчлэхнээ. Жигүүрийн тоглогч ч гэсэн 3 сайн залуутай болох нь

Re: FC Bayern München

PostPosted: Thu Jan 10, 2019 8:13 pm
by Amgaa
Rabiot г энэ өвөл авхаар Хасан хэлэлцээрт орсон гэнэ. Ирэх зун гэрээ нь дуусч байгаа юм байна. Баг ч шинэлэлийг бүрэн утгаар нь хийх нь дэ

Re: FC Bayern München

PostPosted: Sun Feb 03, 2019 9:46 am
by shinee8
Хэхэ :lol:
Image

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 12:42 pm
by boboZ
hi

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 1:50 pm
by Amgaa
boboZ wrote:hi

за зөөлөн унагаарай да :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 1:56 pm
by boboZ
Ван дик байхгүй хэцүү л байна дөө. Ардаа хэдийг алдан илүүг хийнэ гэсэн л тоглолт болох байх.

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 4:53 pm
by ТӨӨГӨӨ
танайх уг нь лигтээ анхаарсан дээр шд. ЧЛ-ээ хая хая

Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 4:58 pm
by Цогоо
Дээрэлхүү гарууд үзэх гэж байна уу? :ногоон:


Re: FC Bayern München

PostPosted: Tue Feb 12, 2019 5:06 pm
by Барнаба
Яг сугалааны үеэр бол манайх илүү формлог байсан яалтчгүй. Одоо бол манайх бас гэмтэл бэртэл, өнжих зэрэг асуудлууд байна байна. Хэн нэг нь фаворит гэхээргүй тоглолт болох шинжтэй.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 13, 2019 9:59 am
by Suicide
ТӨӨГӨӨ wrote:танайх уг нь лигтээ анхаарсан дээр шд. ЧЛ-ээ хая хая


Тийшд, лигтээ л анхаарсан нь дээр дээ, ЧЛ яахав дараа жил болно шд :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 13, 2019 10:41 am
by ТӨӨГӨӨ
Цогоо wrote:Дээрэлхүү гарууд үзэх гэж байна уу? :ногоон:


:-o та нар минь байхад сайхан байжээ

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 9:02 am
by Suicide
Ковач дажгүй л бэлдсэн байна, Клоппын гегенпрессингийн эсрэг иймэрхүү үзчихэд яах вэ дээ...Талбай дээрээс нь тэнцээ авлаа, уг нь ганц гоол хийцэн бол...Одоо Аллианздаа заавал хожих хэрэгтэй л болох шив...Киммихийн шар л дэмий юм боллоо доо...

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 9:53 am
by Kro
Дундаж баг болчихжээ зайлуул. Аргагүй л түвшин доогуур дасгалжуулагчтай нь харагдлаа. Анхнаасаа тас хамгаалах, боломж олдвол гоол хийх гэж л үзлээ. Тоглолт ерөнхийдөө Клоппын бэлдсэн найруулган доор явлаа. Харин үр дүн бага зэрэг манай талд гарчихлаа.
Сүүлийн 10аад жил ингэж айхтар хамгаалж тоглож байсан тоглолт үзээгүйн байнаа. Төвийн хамгаалагч нүүрний шугам дээр хаалгачтай зэрэгцэж зогсоод хоорондоо бөмбөгөө дамжуулж байхыг харах сонин л байлаа хэхэ. Гэхдээ манай хамгаалалтын шугам хаа очиж их чамбай тоглолоо. Дээр нь Хавимар сайн тусаллаа. Сүүлдээ хялайгаад бараг л унасан байхаа. Тиаго, Хамес хоёрыг бол огт тоглуулсангүй. Дээр нь Ковачийн заавар ч байсан байх. Дунд огтхон ч хувийн тоглолт, эрсдэлтэй алхам хий гээгүй бололтой. Бүх л үйлдэл нь аюул багатай, бараг бөмбөг ч ирсэнгүй. Бэлдсэн тактикийн дагуу 2 жигүүр бага зэрэг довтлох гэж оролдлоо. Яалтчгүй форм сайтай байгаа Набри ганц гялтайх нь байх шив. Урд Левад бөмбөг угаасаа ч очоогүй. Коман нэг аятайхан дарж ороод дамжуулсан ч өнөөх нь арай хойгуур явчихсан. Өөрөөр бол аюултай үйлдэл бараг хийгээгүй.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 1:59 pm
by Өсөхбаяр
гэхдээ тухайлсан тоглолтонд бэлдсэн хувилбартай болсон байна шт.. ямар ч багтай өөрийнхөө л тоглолтоо гаргаж тоглодог байсан даа.. доошлох гэхээсээ дэвшил ч байж болох

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 2:01 pm
by El Payaso
Хөлбөмбөгт ч илүү баг нь өөрийн хэв маягаа гаргаад дутуу баг нь эсрэг багтаа тохируулж тактикаа өөрчилж тоглоод байгаа харагддаг шүү дээ.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 3:44 pm
by Amgaa
Хасагддаг тэмцээнд бол манай Ковач сайн санагддаг шүү. Тэгээд өчигдөр эхнээсээ 0-0 р дуусгая боломж олдвол гоол хийе л гэж үзсэн санагдсан. 80 дахь минут хүртэл сэлгээ хийгээгүй. Тоглолтын өмнө Ковач 0-0 р өндөрлөхгүй олон гоолтой сайхан тоглолт болно гээд байсан, эсрэгээр нь хийнээ л гэсэн үг байж. Хариу тоглолтын эхний үед 2-0 болгоол хамгаалах байхдаа, үгүй бол хэцүү л байна байх

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:09 pm
by Suicide
Ер нь тэнцье л гэсэн санаатай үзсэн дөө, одоо Аллианздаа гоол алдахгүй л баймаар байна, ёстой л эхний хагаст 2 гоол хийгээд тас хамгаалаад дуусвал тэр давуу мавуу байх ч дүүрч...Дараагийн шатыг дараа л бодъё хахха...Ер нь сүүлийн хэдэн жил 16-д ингэж хатуу сугалсан юм таараагүй байх шүү, нээх санаа зовдог ч гүй байж /сорри Арсенал :P/

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:24 pm
by Цогоо
Талбай дээр чинь нэг хожиж байсан биз дээ? :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:29 pm
by Jaal_huu
Арсенал гэртээ хэрэггүй илүү гоол алдаад тэрүүгээрээ хасагдаж байлуу

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:30 pm
by Цогоо
Манайх угаасаа тэгдийн. Эхний тоглолтууд дээр аймаар олон гоолоор хожигдонгуутаа хариу тоглолтод баатарлаг гавъяа байгуулах шахаад харамсалтай мултардаг.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:54 pm
by ТӨӨГӨӨ
3 дараалж таарлуу? Эхнийх дээр эвэй гоолоор тэгээд гайгүй үзээд хамгийн сүүлийн удаад нам тавиулсан

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 4:58 pm
by Suicide
13 онд уу хаха, тэр ч нэг тийм юм болсоон, эхний тоглолтонд талбайд нь 3-1-дээд тайвширсан байсын хаха, тэгээд хамаг барцдаа гаргаад цаашаа шуудраад Юве, Барсад ганц ч гоол алдалгүй финалд хүрээд дэлдэн чихтээ авч билээ :ногоон:

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 5:36 pm
by Kro
Урд шөнө тоглолтоо үзээд сууж байхдаа бодов. 13 онд манайх үнэхээр аймаар байжээ. Тэр үеийн Дортмунд бас л аймаар хурдтай сөрөгддөг, гэгэнпрессэнгийг утгаар нь хийдэг баг байхад л асуудалгүй аваад залж байсан гэхээр л. Заа тээд өмнөх шатнуудын тоглолтыг ярих ч юм биш.
Түүх яриад суудаг ч болох гэж лол.

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 5:53 pm
by spain man
Тэр Куман хүн аргалж чаддаг юм уу... Манай Хамэс бас муу бна лээ... Eр нь танай манай хоёр бүрэлдэхүүний хувьд муудчихжээ..

Re: FC Bayern München

PostPosted: Wed Feb 20, 2019 6:24 pm
by Amgaa
spain man wrote:Тэр Куман хүн аргалж чаддаг юм уу... Манай Хамэс бас муу бна лээ... Eр нь танай манай хоёр бүрэлдэхүүний хувьд муудчихжээ..

Харин энэ 2 тааруу байсан, Хамесыг суулгаад Рафинаг оруулж ирээд Киммих төврүүгээ тогловол гэж бодоол суугаад байлаа. Челсигээс Одойг авчихсан бол хэрэгтэй л байж дэ