Page 87 of 109

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 2:39 pm
by Kro
Зиа Туркын аваргуудыг талбай дээрээ аваад залчлаа. Хялбар сугалаа боллоо гэж байсан тоглолт бүүр л хялбар боллоо. Тоглолт эхлээд удаагүй байхад айлын хамгаалагч улаараал ерөнхийдөө асуудал нэг талдаа гарав.
Нойер гэмтлээсээ ирчихвэл баг бүрэлдэхүүн бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирчих гээд байна.
Дараагийн шатанд л гал гарах нь дээ. Сити, Реал, Барса гурваас л сугалах байх даа.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 2:41 pm
by rednasca
зарчмын хувьд Барса шалгараагүй байгаа болно... хэхэ...

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 2:46 pm
by Kro
Зориуд танайхыг чимхэв. :RD
Гэхдээ л би бол Барса талбай дээрээ юм чинь аргалчих байх л гэж хараад байна.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 3:40 pm
by Sathan
Edniih yag goyo deeree bish bn lee...8-t shuud taaraad uzsen ni deer yum shig.
2-r garchaad unen goyo sugaldag...Pep-teigee taarval goyo ch yumu

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 4:02 pm
by El Payaso
танай эхний гоол гэхдээ отон бсн уу

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 4:42 pm
by LeBe
Байгаагүй. Команыг хамгаалж байсан №3 урд үлдсэн байсан.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 5:25 pm
by Kro
Мхм. Ямар ч маапаангүй гоолууд орсон. Улаан ч гэсэн. Тэр улаардаг нөхөр Леверкүзэнд байсан хамгаалагч байх шиг байсан уу. Зайлуул өөрийнх нь ч алдаа биш байсан. Дутуу дамжуулалтыг цэвэрлэх гэж явж байгаал улаарчихсан. Бараг тэр гоолоо алдаад хүн бүрэн үзсэн бол үлдсэн хугацаанд яах ч байсым билээ.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Wed Feb 21, 2018 5:37 pm
by Өсөхбаяр
улаараад л дуусгачихаж. ноднин порто бас луу.. гэхдээ хүн бүрэн байсан ч цаашаа асуудалгүй шалгарах бсан л даа

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Thu Feb 22, 2018 10:49 pm
by Amgaa
Image

Манай босс ч мундаг үзүүлэлттэй л байдаг юм байна.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Tue Feb 27, 2018 9:36 pm
by Kro
Коман хүүгийн улирал бараг дууслаа л гээд байна. Овоо аштайхан болж байсымсан. Риберигийн минут ихсэх нь дээ. Зөрөөд Тиаго ирж байх шиг. Халуун ам бүлээрээ цуглахгүйн дээ зайлуул.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Thu Mar 01, 2018 10:48 am
by Kro
Зиак Лева энэ зун Реал явах гээл... Хүммельстай бэлтгэл дээр ганц нэг ширүүн үг чулуудалцаал авч. Дортмундаас явахдаа Реал манай хоёроос сонголтоо хийсэн. Даанч манайд ирсэн чинь ЧЛ-т шөвгийн 4с хэтрээгүй. Энэ хооронд Реал 3 түрүүлчихсэн. Одоо Реалруу явангуут эсрэг юм болохвий дээ хэхэ.

Өмнө яригдаж байсанчлан ирэх улирлаас ЧЛ шинэчилсэн дүрмээр явагдана. Чансаагаар тэргүүлэгч топ4 лигийн эхний 4 баг шууд ордог болсноор эрхээ авч чаддаггүй Гладбах мэтийн багууд ЧЛ-т тоосоо өргөх боломжтой болж байгаа.
Дортмунд, Шальке, Айнтрахт, Леверкузен, Лайпциг гэсэн багуудаас л топ 4 тодрох бололтой.

Бундеслигийн хувьд УЕФА-н ранкаараа дөрөвт бичигдэж байгаа бөгөөд Италийг урдаа алдчихсан байна. Нэг үе Испанийн ард хоёрт явж байсан ч сүүлийн үед ЕЛ-т багууд нь гавихгүй амжилт үзүүлснээс болж 4 хүртэл хойшилсон байна.

Ирэх улирал багийг хэн удирдах нь одоо хүртэл тодорхойгүй байсаар л. Юпп үлдэнэ гэж яригдаад байгаа ч мань хүн сүүлд өдий насны өвгөн /саяхан 73 хүрсэн байхаа/ зочид буудалд эмгэнээсээ хол амьдрана гэдэг амаргүй байнаа гэсэн байна лээ.
Юпп бас нэг сонирхолтой зүйл ярьсан нь энэ жилийн бүрэлдэхүүн 2013 оны трипл хийсэн бүрэлдэхүүнээс илүү гэж хэлсэн байна. Энэ талаар бундесийн сайт дээр 2 багийн бүрэлдэхүүнийг харьцуулсан нийтлэл гарсан байна.

Image

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sat Mar 10, 2018 10:32 pm
by rednasca
Image
Хамбург автуус тавина гэнээ... хаха...

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sat Mar 10, 2018 10:33 pm
by rednasca
Image
эднийх хариу барьж байгаа нь... хөгжилтэй гарууд юмаа...

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sat Mar 10, 2018 10:38 pm
by El Payaso
хахаха

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sun Mar 11, 2018 1:02 pm
by Gooner
Бундэслиг гөөмөн уйтгартай байнаа кк..
Байэрнтай үзчих баг одоо даанч алга, ойрын үед ч байхгүй байна байх.
Шальке менежмент муу, дандаа тоглогчоо фрийгээр алддаг, сайн наймаа хийж чаддагүй
Дортмунд тоглогчдоо алддаг дээрээ нэмэгдээд дасгалжуулагч тогтохоо байлаа, ирсэн нь олиггүй байна, ер нь хөл дээрээ зогстол дахиад 2-3 жил болох байх
Леверкүзэн ч бас сайн наймаа хийж чадахаа байж, яахав доороосоо сайн хүүхдүүд гарч ирэх юм шиг байна
РБ Лайпциг энэ жил хий нь гараад Европа лигтээ үзэхээр байна, уул нь сайн наймаа хийнэ, дажгүй дасгалжуулагч, тэгээд жижиг баг жижиг л байна дөө..
Айнтрахт гарааны 11-ээ бүгдийг нь гадаад нөхдөөр бүрдүүлж байгаад энэ жил сайн тоглож байна, гэхдээ тайтл ч хол байна.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sun Mar 11, 2018 1:04 pm
by El Payaso
Эд нар тэгээд онцгүй юм аа хөөрхийс тэгэж бичээд бхад арай зөөлөн 3 0, 4 0 энэ тэрээр хожиж болдгүй юм уу ккк.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sun Mar 11, 2018 3:30 pm
by Amgaa
Манай өвөө нар гоолдоод гоолдоод явчихсан байна лээ шдэ. :ногоон: Ер нь Германы багууд энэ хэвээрэй байвал мөддөө Европд амжилт тааруу л байна байхдаа. Англи, Франц, Испаний мөнгөтэй багууд шиг шууд шууд сайн тоглогчид худалдаад авчихаж чадахгүй. Доороос гарч ирсэн гайгүй хэдэн тоглогчидыг нь энэ хэд нь үнэ, цалингаар зодоод л авчихна. ТВ, болон бусад сувгаар европоос бусад улс орноос их хэмжээний мөнгөний орлого олдог болтлоо ч удах байхдаа. Тэгхээр ямар нэгэн клүбийг шууд худалдаж авдаг нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй, баян Араб гэх мэт нь аваад PSG энэ тэр шиг үзэж магадгүй л юм.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sun Mar 11, 2018 9:48 pm
by rednasca
Bayern Munich have scored 50 goals in their last 8 vs Hamburg.

8-0
5-0
8-0
3-1
9-2
5-0
6-0

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Sun Mar 11, 2018 10:16 pm
by Dj Tuvshin
Зүрхэнд нь орчихсон юм бна өө...

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 9:57 am
by Kro
Нааскагийн стат хаанаас авсан стат вэ? Намар лигт 1:0-ээр л хожсон доо. Ер нь бол дувт дээрэлхэж байгаа л даа. Хуучны томчуулаас гэвэл Вердэр бас адилхан зодуулж байгаа.

Тимо Вернэр өөрөө манайд ирэхгүй гэдгээ "бараг" хэлсэн байна. Лева хэрэв Реал явбал зун довтлогч олж авах ажилтай болохнээ. Лигт энэ жил цоорч байгаа довтлогч ч алга. Хаа байсан өвлийн цонхоор явсан Ауба 13 гоолтой Левагийн ард 2-т бичигдэж байна гэхээр л. Левагаа авч үлдэж чадахгүй бол зун ДАШТ-ээр л цоорсон баагийг авах гэж үзэх байх даа.

Энэ жил лиг кармаанд гэхээр 6 дараалж түрүүлэх нь. Бас л хэт ноёрхчихлоо шүү. Энэ үзүүлэлтээрээ мэргэжлийн спортын түүхэнд дээгүүр бичигдэх байхаа.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 10:05 am
by Forza Juve
Хамбургийг таарах болгондоо л балбаж байгаа харагдах юм. Тэр Хамбург хөөрхий сүүлийн 3-4 жил байнга л доошоо унахгүйн төлөө тэмцээстэй. Хамбургийнхан Бундеслигээс унаж байгаагүй гэдэг үзүүлэлтээрээ бахархдаг байх даа :ногоон:

ТОП 5 лигтээ хамгийн олон дараалж түрүүлсэн нь 7 удаа түрүүлсэн Францын Лион байгаа. Энэ жил манайх түрүүлбэл амжилтыг нь давтана. Танайх бол манай өнгөрсөн жилийн амжилтыг давтах гэж байна. :RD

Жижиг лигүүдэд бол 10 гаран жил дараалж түрүүлсэн жишээнүүд зөндөө байдаг юм билээ. Тэгэхээр сүрхийдээ орохгүй нь :ногоон:

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 10:09 am
by El Payaso
Тэгээд энэ Бундесийн багуудын хамгаалалт арай гомдмоор оо. Өчигдөр хүснэгт харж бсн Баиерн ганцаараа 18 гоол алдсан дараагийн бүх баг нь 30 нэмэх гоол алдсан бна лээ ш дээ. 26 тойргийн дараа.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 12:24 pm
by Цогоо
Forza Juve wrote:Хамбургийг таарах болгондоо л балбаж байгаа харагдах юм. Тэр Хамбург хөөрхий сүүлийн 3-4 жил байнга л доошоо унахгүйн төлөө тэмцээстэй. Хамбургийнхан Бундеслигээс унаж байгаагүй гэдэг үзүүлэлтээрээ бахархдаг байх даа :ногоон:

ТОП 5 лигтээ хамгийн олон дараалж түрүүлсэн нь 7 удаа түрүүлсэн Францын Лион байгаа. Энэ жил манайх түрүүлбэл амжилтыг нь давтана. Танайх бол манай өнгөрсөн жилийн амжилтыг давтах гэж байна. :RD

Жижиг лигүүдэд бол 10 гаран жил дараалж түрүүлсэн жишээнүүд зөндөө байдаг юм билээ. Тэгэхээр сүрхийдээ орохгүй нь :ногоон:
хахаха. Лион байгаа шт гэх гэсэн чинь танайх бас байсан юм байна. :-o

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 1:11 pm
by Шепперд буш
Хамбург доошоо унаад энэ муухай цувралаас холдож санаа амармаар юм.Европын топ багуудын нэг явсан баг шүү.Лежендүүдэд нь муухай л санагдаж байгаа даа.

Re: FC Bayern München 2017/18

PostPosted: Mon Mar 12, 2018 1:45 pm
by Цогоо
Манайхтай 11 тоглоод гоолын харьцаа 27-15 юм байна.

19/07/17, 13:20 FC Bayern München - Arsenal  FT  3 : 4  (1 : 0) (0 : 1) n.E.
07/03/17, 20:45 Arsenal - FC Bayern München  FT  1 : 5  (1 : 0) (0 : 5)
15/02/17, 20:45 FC Bayern München - Arsenal  FT  5 : 1  (1 : 1) (4 : 0)
04/11/15, 20:45 FC Bayern München - Arsenal  FT  5 : 1  (3 : 0) (2 : 1)
20/10/15, 20:45 Arsenal - FC Bayern München  FT  2 : 0  (0 : 0) (2 : 0)
11/03/14, 20:45 Bayern München - Arsenal  FT  1 : 1  (0 : 0) (1 : 1)
19/02/14, 20:45 Arsenal - Bayern München  FT  0 : 2  (0 : 0) (0 : 2)
13/03/13, 20:45 Bayern München - Arsenal  FT  0 : 2  (0 : 1) (0 : 1)
19/02/13, 20:45 Arsenal - Bayern München  FT  1 : 3  (0 : 2) (1 : 1)
09/03/05, 20:45 Arsenal - Bayern München  FT  1 : 0  (0 : 0) (1 : 0)
22/02/05, 20:45 Bayern München - Arsenal  FT  3 : 1  (1 : 0) (2 : 1)