Бундэслига

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Бундэслига 12/13

Postby Соёлоо » Sun Jun 30, 2013 9:19 pm

2013/14 улирлын Бундеслигийн албан ёсны бөмбөг: torfabrik

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Бундэслига 12/13

Postby Оргил » Thu Sep 26, 2013 9:17 am

Өчигдөр уржигдар хоёр өдөр Покалын 2-р шат болж өнгөрлөө.. 1-р лигээс Ханновер, Штутгарт, Херта, Майнц багууд хасагдсан бол Дортмунд арай хийж нэмэлт цагт буулгаж авсан Хофф мөн адил.. Ханновер Баернд хожигдож хасагдсан бол Штутгарт Фрэйбургт, Херта Кайзерслаутернд, Майнц Көлнд тус тус хожигдож тэмцээнээ дуусгасан.. Дортмунд 1890 Мюнхэнтэй таарч нэмэлт цагт буулган авсан бол Хоффэнхайм Котбусс-ыг нэмэлт цагт буулгаж авсан.. Аа Ливеркүзэн Арминиаг хожсон.. Эйнтрахт Франкфурт Бохумыг буулгаж авсан байна.. . Хамбург Грютэрыг, Волфсбург Ааленыг, Шальке Дармштадт, Аугсбург Преусен Мөнстэр гэж багийг тус тус буулгаж авсан байна..


Begegnungen

Di 24.09. 19:00
Preußen Münster - FC Augsburg
0:3 (0:1)


SC Wiedenbrück 2000 - SV Sandhausen
1:3 (1:0)


1860 München - Borussia Dortmund
n.V. 0:2


VfL Wolfsburg - VfR Aalen
2:0 (1:0)

Di 24.09. 20:30
Arminia Bielefeld - Bayer 04 Leverkusen
0:2 (0:0)


Hamburger SV - SpVgg Greuther Fürth
1:0 (0:0)


1899 Hoffenheim - Energie Cottbus
n.V. 3:0


1. FSV Mainz 05 - 1. FC Köln
0:1 (0:0)

Mi 25.09. 19:00
1. FC Saarbrücken - SC Paderborn 07
2:1 (2:0)


Eintracht Frankfurt - VfL Bochum
2:0 (2:0)


FSV Frankfurt - FC Ingolstadt 04
0:2 (0:1)


1. FC Kaiserslautern - Hertha BSC
3:1 (0:1)

Mi 25.09. 20:30
VfL Osnabrück - 1. FC Union Berlin
0:1 (0:1)


SV Darmstadt 98 - FC Schalke 04
1:3 (1:1)

Bayern München - Hannover 96
4:1 (2:1)


SC Freiburg - VfB Stuttgart
2:1 (0:0)
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслига 12/13

Postby Tdi » Tue Oct 08, 2013 3:31 pm

80 мянган Дортмундын фэнүүд дуулж байна. 2013-09-28

http://www.youtube.com/watch?v=AxxfCUhgWBg

За энэ ч яах вэ. Мөн Бундэс лигийн Braunschweig фэнүүд дуулж байна. Тоглолтын 88 дахь минут баг нь талбайдаа Штутгартад 4-0-ээр хожигдож яваа. 2013-09-29

http://www.youtube.com/watch?v=4qxcXokzpM4
6 хоногийн дараа буюу Бундэс лигийн өнгөрсөн тойрогт Braunschweig клуб Волфсбургийг талбайд нь 2-0-р хожиж Бундэс лигт энэ улиралын анхны ялалтаа авчээ. Бундэс лиг дэх энэ ялалтыг Braunschweig клуб болон тэдний хөгжөөн дэмжигчид маш удааан, 10353 хоног хүлээжээ.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Бундэслига 12/13

Postby bandi » Thu Oct 10, 2013 9:40 pm

Роберт Левандовски ирэх оны нэгдүгээр сард "Бавари Мюнхен"-тэй нэгдэхээр болжээ. Мюнхений баг Германд гарч ирсэн өнгөтэй бүхнийг өөрийн болгох юм даа.
Ashley Young
User avatar
bandi
 
Posts: 333
Joined: Tue May 15, 2012 11:00 pm

Re: Бундэслига 12/13

Postby Оргил » Thu Oct 10, 2013 9:48 pm

neleen deeriin medeelel bn.. zunaas irehiim gesen bayernii sedev deer baahan yariisondoo
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслига 12/13

Postby ТӨӨГӨӨ » Fri Oct 11, 2013 8:30 am

bandi wrote:Роберт Левандовски ирэх оны нэгдүгээр сард "Бавари Мюнхен"-тэй нэгдэхээр болжээ. Мюнхений баг Германд гарч ирсэн өнгөтэй бүхнийг өөрийн болгох юм даа.

Гадагшаа ялангуяа танайх шиг багруу алдаж бсанаас тэр нь дээр л дээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига 12/13

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 12, 2013 9:24 am

Бундесээс 4 баг ороод 4-лаа нокт шалгарваа гэж. Сайхаан сайхан.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Fri Jan 17, 2014 12:45 am

Beinahe-Transfers буюу хийгдэхээ дөхсөн наймаа гээд шүд Роналдо, Нэдвэд, Чэх, Шэвчэнко нараас авхуулаад бундэст бараг ирэхээн дөхсөн сонирхолтой тоглогчдын талаар цувралууд transfermarkt.de дээр тавигдаж эхнээс нь оруулж л байя.

Image
Хэрта Берлин 2000-аад оны эхээр Бразил тоглогчдын том импортэр байв. 2006 онд бас нэг Бразил тоглогч ирэхэд бэлэн болсон байв – энэ бол 16 настай Пато байсан бөгөөд Дийтэр Хөниз хэдийн хэлэлцээг эцсийн шатанд аваачсан байв. Гэвч Интэрнационал ирээдүйтэй тоглогчийнхоо төлөө 3.5 саяыг нэхсэн нь наймааг гацаанд оруулсан юм. “Эрсдлээс сэрэмжилж энэ наймааг хийж чадаагүй” хэмээн Хөниз сүүлд энэ талаар ярьсан. Жилийн дараа Милан Патог 22 саяар худалдаж авлаа. Сэриэ А-д нийтдээ 117 тоглолт хийж 51 гоол оруулсан. Хэртагийн өмнө нь авсан өмнөд америк тоглогчид болох Алекс Алвэс (7.6 саяар авсан) болон Луйзао нар хангалттай тоглож чадаагүйн ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Image
Лэвэркүзэн 2002 онд Какаг хангалттай мөнгө байхгүй учир авч чадаагүй талаар Калмунд баталж ярьсан байдаг. 2002 онд тухайн үеийн Лэвэркүзэнийн мэнэжэр Райнэр Калмунд авъяаслаг Бразил залуу Рикардо Изэксон дос Сантос Лэйтэ буюу Какаг 6 саяар авч Михайл Баллакыг орлуулахаар төлөвлөж байв. Дөнгөж Дэлхийн аварга болоод байсан тоглогч Лэвэркүзэн руу явах бэлэн болоод байсан юм. Дэлхийн аваргын дараа Сан Паоло тоглогчийнхоо үнийг нэмж 8 сая болгож. Гэвч Лэвэркүзэн хэдийн Сан Паологийн Франкаг 8.5 саяар авчихаад байсан юм. “Бидэнд өшөө мөнгө байгаагүй” гэж Калмунд энэ талаар ярьсан. Эцэст нь 1 сард Ханновэраас Симакыг 6.5 саяар авсан нь флоп болсон юм. Кака эцэст нь жилийн дараа Милан руу 8.25 саяар шилжжээ. Миланын хамтаар Кака 2007 онд Аваргуудын лиг авч өөрөө дэлхийн шилдэг болсон юм. Удалгүй 65 саяар Реал руу явсан нь хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том наймаануудын нэг болжээ.

Image
1994 онд Штуттгартад топ довтлогч хэрэгтэй болоод байв. 17 настай Роналдо Луйс Назарио дэ Лима товчоор Роналдо Круйзэйро-ийн төлөө тоглож байлаа. Роналдагийн тоглолт тухайн үед Штуттгартын залуучуудын багийн дасгалжуулагч Ралф Рангникийг гайхшруулсан аж. Рангник өөрөө Бразил руу явж Роналдогийн тоглолтыг хажуунаас нь үзлээ. Долоо хоногийн дотор хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд Рангник эргэн ирж танилцуулсан боловч клубын мэнэжэрүүд Крузэйрогийн нэхсэн 4 саяыг хэтэрхий өндөр байна хэмээн татгалзаж оронд нь Жиованэ Элбэрийг 2 саяар Миланаас авсан юм. Элбэр 87 тоглолтыг Штуттгартын төлөө хийж 41 гоол оруулсан бол Роналдо 1994 оны 7 сард 5.5 саяар Эйндховэн руу явсан. Тэрээр кареерынхаа турш Дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч (1994-2006 оны хооронд 15 гоол), 100-аад саяын трансфэр, Дэлхийн шилдэгээр 3 удаа, Дэлхийн аварга 2 удаа болсон юм. Элбэрийн хувьд 1997 онд 6.5 саяар ФЦ Байерн руу явсан.

Image
1997 онд Вэрдэрийн мэнэжэр Вилли Лэмкэ болон Волфганг Сидка нар Киев хот руу довтолгооны чиглэлийн тоглогч Юури Максимовыг авах хэлэлцээр хийхээр явжээ. Хэлэлцээний үеэр Динамогийн мэнэжэрүүд багийнхаа өөр нэг тоглогч болох Анрэй Шэвчэнког санал болгож. Гэвч Максимовын төлөө төлөх 750000 евро Вэрдэрийн хувьд хангалттай байсан учир Шэвчэнког авахаас татгалзсан байна. Тэр улиралдаа Шэвчэнко Аваргуудын лигт цоорч 5 тоглолтонд 8 гоол хийсэн юм эдгээр тоглолтонд Барселонагийн эсрэг хийсэн хэт-трик ч мөн орно. 1999 онд Украйн залуу 23 саяар Милан руу явсан юм. Миланы хамтаар Шэвчэнко тухайн цаг үеийн хамгийн шилдэг довтлогч нарын нэгэнд тооцогдож 2003 онд Аваргуудын лиг аван ирэх жилнь Европийн оны шилдэг тоглогч болсон юм. Максимовын хувьд хүлээлтэнд хүрэхээр тоглолт үзүүлж чадахгүй байсаар 2003 онд 2-р лигийн Маннхайм баг руу явжээ. Үүнтэй холбоотой сонирхолтой бас нэг түүх байдаг нь 1997 онд 18 настай Шэвчэнког одоогийн ханшаар 75000 еврогоор үнэлж ФЦ Көльнд санал болгосон байдаг. Тухайн үеийн Көльнийн дасгалжуулагч байсан Пэтэр Нойрурэр сүүлд нь энэ талаар дурсан ярихдаа: “Би Киевийн домогт дасгалжуулагч Валэри Лобановскиг Көльнд дуудан хэлэлцээ хийсэн боловч манай мэнэжэр наймааг цуцалсан юм” гэсэн байдаг.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby Amgaa » Fri Jan 17, 2014 9:34 am

Кака л харамсалтай юм болжээ. Бас шүд ч гэсэн. Гэхдээ ирсэн ч гэсэн од болоо ч уу. Болсон удалгүй акулууд нь мөнгөөр зодоод авах байсан биз, баг мөнгө хийх боломжоо алдаж.
Өмнөд Амеркаас ирээд Бундес Дэлхийн хэмжээний од болсон тоглогч гараагүй болхоор, жаахан үнэтэй бол багуудыг их эргэлзүүлдэг юм шиг байгаа. Манайд бол шууд ирээд дан флоп болдог шдэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслига 12/13

Postby Gooner » Fri Jan 17, 2014 12:43 pm

Сайхан нийтлэл байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Fri Jan 17, 2014 10:02 pm

Almost-transfers 2

Image
2007 оны 7 сард Рафаэл ван дэр Ваарт одоогийн шигээ Хамбургийн фэнүүдийн хайрт тоглогч байв. Гэтэл гэнэт Испаний “AS” сонинд Валенсиагийн өмсгөлтэй авхуулсан зураг нь хэвлэгдэв. Ван дэр Ваарт тухайн үед Испанид очиж тоглохийг хүсэж байсан бөгөөд ингэж зургаа авхуулснаар (энэ зургаа зочны өрөөндөө авхуулсан гэдэг) наймааг хурдасгах зорилготой байв.”Би энэ өмсгөлтэй тоглохийн төлөө тэмцэнэ. Би Валенсиад тоглох талаар л бодож байна.” гэж энэ үйлдлээ тайлбарласан байдаг. Харин Хамбург тоглогчоо явуулахгүйн төлөө хатуу байр суурьтай байлаа. Үл ойлголцол удалгүй алга болж Голланд тоглогч 2007/2008 оны улиралд өмнө тоглож байгаагүйгээрээ сайн тоглож 12 гоол оруулсан юм.Ирэх жил нь Ваарт хүсэж байсан Испани руу явлаа гэхдээ энэ удаа Реал Мадрид. Үүнээс хойш Тотэнхэмд хэсэг тоглож байгаад одоо Хамбургтээ эргэн ирж ахлагчийн туузтай тоглож байна.

Image
11 жилийн өмнө 2001 оны хавар 18 настай Петр Чех Вэрдэрт ирэхэд ойрхон байлаа. Чехийн ирээдүйд Вэрдэрийн мэнэжэрүүд итгэлтэй байсан боловч хуучин клуб нь 1 сая дойч марк шаардсан нь хэтэрхий өндөр үнэ байсан юм. Оронд нь Брэмэн тэр зун энэ үнээрээ Польшийн залуухан хаалгач Яакуб Виерчовскиг авчээ. Виерчовски ердөө 4 тоглолтыг Вэрдэрийн төлөө хийж амжсан бол Чех 2004 онд Реннегээс 13 саяар Челсид очин 2012 оны Аваргуудын лигийн аварга болоход багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Image
Яг ийм зүйл Волфсбургт 2002 онд тохиолдсон юм. Туршилтын бэлтгэл хийлгэхээр Майкл Эссиэнийг Бастиагаас авчраад байв. Тоглогч ч өөрийгөө хангалттай харуулсан боловч хэтэрхий өндөр үнэтэй байлаа. Ирэх улирал нь Олимпик Лион 11.7 саяар Эссиэнийг өөрийн болголоо. Тэрээр Лионы хамтаар 2 лигийн аварга мөн Аваргуудын лигт Вэрдэрийг 7:2-р хождог шуугиант тоглолтонд 2 гоолыг хийж байв. Сүүлд Челси 38 саяар Эссиэнийг өөрийн болгосон юм.

Image
Эмил Мпэнзаг явуулсны дараа Шалькэ 04 орны довтлогч хайж байх үед Реал Мадридын 26 настай довтлогч Фэрнандо Мориэнтэс тэдний сонирхлыг татжээ. Шалькэгийн мэнэжэрүүд болох Руди Ассауэр, Андреас Мюллэр нар хэдийн Реалтай ярилцан 10 сая еврод багтаан энэ наймааг хийхээр тохиролцсон байлаа. Гэвч нэг асуудал гарсан нь Мориэнтэс 2.7 сая еврог цэвэр гар дээр авахийг хүсжээ. “Мэдээж ийм зэрэглэлийн тоглогчийг Германд авчрах хэцүү. Бид түүний зөвлөхд нь Реалийн сэлгээнд сууж байснаас Шалькэд тоглосон нь илүү талаар ятгаж байлаа” хэмээн Мюллэр энэ талаар ярьсан байдаг. Мориэнтэс бол тухайн үеийн Шалькэг дасгалжуулж байсан Юпп Хайнкэсийн Реалд байхдаа гаргаж ирсэн тоглогчдын нэг байсан юм. Гэвч Испани тоглогч Бундэслиг руу явахийн оронд Монакад зээлээр тоглохийг илүү үзсэн. Энэ нь ч Мориэнтэсийн хувьд зөв шийдвэр болж Монакагийн хамт Аваргуудын лигт түрүүлж өөрөө 9 гоолыг оруулсан. Харин Шалькэ оронд нь Австриас Эдуард Глийдэрийг зээлээр авчирсан нь 16 лигийн тоглолтонд ердөө 2хон гоол хийсэн юм.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby Funky » Fri Jan 17, 2014 10:06 pm

Лайк
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Fri Jan 17, 2014 10:08 pm

Amgaa wrote:Кака л харамсалтай юм болжээ. Бас шүд ч гэсэн. Гэхдээ ирсэн ч гэсэн од болоо ч уу. Болсон удалгүй акулууд нь мөнгөөр зодоод авах байсан биз, баг мөнгө хийх боломжоо алдаж.
Өмнөд Амеркаас ирээд Бундес Дэлхийн хэмжээний од болсон тоглогч гараагүй болхоор, жаахан үнэтэй бол багуудыг их эргэлзүүлдэг юм шиг байгаа. Манайд бол шууд ирээд дан флоп болдог шдэ


Цаг агаар их нөлөөлдөг байх Герман чинь өвөлдөө нэлээн хүйтэн, зун нэг бороо орхоороо тасрахгүй бүүдийчдийм шиг байгаан. Англи бас иймэрхүү цаг агаартай бас л өмнөд Америкчууд шавьтай амжилт гаргадаггүй биз дээ хажууд нь бундэст харьцангүй олон тоглогч байгаа байх шүү
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Fri Jan 17, 2014 10:41 pm

sportschau.de -ээс гаргасан өнгөрсөн жилийн шилдэг гоолууд. Минийх дээр үзэж болохгүй болхоор нь эхний 5 гоолын юүтүбийн оруулчлаа

http://www.sportschau.de/tdm/abstimmung/index.html

1.
http://www.youtube.com/watch?v=vhW1-xNKwvM

Диуфын энэ 16-н гаднаас унаж цохьдог тоглолтыг үзэж байсын аймар тоглолт болсон шүү

2.
http://www.youtube.com/watch?v=kQpBSLkNw3M
3.
http://www.youtube.com/watch?v=9kz466UXYw8
4.
http://www.youtube.com/watch?v=7F4pMkIUUyw
5.
http://www.youtube.com/watch?v=GZcxzEl7hfY

Энэ хамгийн тасархай нь
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby Оргил » Fri Jan 17, 2014 10:43 pm

ee ter shalked ug n aimaar gool hiisendee daanch hojigdson....
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслига 12/13

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 18, 2014 11:22 am

ккк арай эрт хийсэн бол ядаж тэнцэхгүй юу
Амгаа :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Sun Jan 19, 2014 12:34 am

Almost-transfers 3

Image
2011 оны 1 сарын 31-нд Эрик Максим Чоупо-Мотингийг Хамбург өөрийн ривал Көльн руу явуулахад бэлэн болсон байв. Гэвч аавынх нь гарын үсэгтэй гэрээг ГХХ (Германы Хөлбөмбөгийн Холбоо) руу явуулах болоход факсын машин эвдэрсэн байв. Ингээд албан ёсны цаг дуусхад 12 минут үлдээд байсан учир наймаа хийгдэх боломжгүй болж хагас жил Чоупо-Мотинг сэлгээний сандалд голцуу сууж өнгөрүүлсэн байна. “ГХХ бичиг баримт цагтаа ирээгүй учраас наймааг тооцохгүй талаар мэдэгдсэн” хэмээн Көльнийн хуучин мэнэжэр Клаус Хорстманн хэлжээ. Харин Чоупо-Мотингийн аав энэ талаар: “Бид хэдийн Вэст Бромвичэд татгалзчихсан байсан учраас өөр ямарч боломж байгаагүй. Максим Хамбургт үлдэнэ.. Амьдрал явдгаараа үргэлжлэнэ” гэж тухайн үед ярьж байлаа. Тэр зунаа Камеруун гаралтай довтлогч Майнц баг руу явсан юм.

Image
1996 онд хэний ч мэдэхгүй хагас хамгаалагчийг Дуйсбург авахаар сонгосон нь Павэл Нэдвэд байлаа. 22 настай Чех залуу Спарта Прагд тоглож байсан бөгөөд 1996 оны Англид болсон Европийн аваргаар гялалзсан тоглолтуудыг үзүүлэн финалд Германд хожигдсон юм. Энэ тэмцээнд өөрийгөө хангалттай харуулж чадсан Нэдвэдийг топ клубууд ангуулчилж эхлэн улмаар Лацио руу 3.5 сая еврогоор явжээ. Тэрээр Лациогийн хамт 2001 онд УЕФА-ийн цомд түрүүлэн 41 саяаар Ювэнтус руу явж тэндээ 2009 онд зодог тайлах хүртлээ тоглосон билээ. Нэдвэд 2003 онд Европийн оны шилдэг хөлбөмбөгчин болсон ба цаг үеийнхээ хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг байсан юм.

Image
Өдгөө Ромад тоглож буй хамгаалагч Бэнатиаг Фрайбург авах боломжтой байсан юм. 21 настай Францын 2-р лигт тоглож байх үед нь Фрайбургийн хамгаалагч Өмэр Топрак хүнд гэмтэл авч орны тоглогчоор нь сонирхож байлаа. Гэвч Фрайбургийн спортын захирал Дирк Дуфнэр түүний талаар хангалттай чадвартай биш хэмээн авахаас татгалзсан юм. Одоогийн Бэнатиагийн зах зээлийн үнэ нь 18 сая еврод хүрээд байна.Өнгөрсөн улирал түүнийг Удинэзээс 13.5 саяаар Рома худалдаж авчээ.

Image
Дортмунд 2001 онд залуу Бразил Роналдо дэ Ассис Моррэйра хүмүүсийн дууддагаар Роналдиниог нэлээн нухацтай сонирхож байв. Гремиогийн шаардсан 5 сая евро ч тэдний хувьд асуудал биш байлаа. Энэ үед Маркио Аморозо, Томас Росицки, Яан Коллэр тэргүүтэй одод энд тоглож байсан юм. Гэвч тоглогчийн өөрийн хүсэлтээр энэ шилжилт явагдаагүй. “Дортмунд руу явах нь миний хувьд хэтэрхий ахадхаар байсан” хэмээн Роналдинио сүүлд нь ярьжээ. Тэр Дортмундын саналд татгалзаж харин Парис-Сэйнт Жэрмайн руу тэр зундаа явсан. 2002 онд шигшээгийнхээ хамт Дэлхийн аварга болон ирэх жилдээ 32 сая еврогоор Барселонад очжээ. Роналдинио каталанчуудын хамт 2006 онд Аваргуудын лигт түрүүлэн мөн 2004,2005 онуудад дараалан Баллон д’Ор-ын эзэн болсон билээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Mon Jan 20, 2014 10:09 pm

Almost-transfers 3

Image
2000 онд 1860 Мюнхэн наймааны зах зээлд том байр суурь эзэлж байлаа. Тэр үед Бэларус тоглогч Александр Хлэб (18 настай байсан) “Арслангууд” дээр ирж туршилтын бэлтгэл хийж байв. Гэвч Вэрнэр Лорант довтолгооны хагас хамгаалагчийн чадварыг олж харж чадаагүй юм. Лоран жижиг биетэй Хлбэийг хараад “Би энэ май загасаар юугаан хийх болж байна?” хэмээх алдарт ишлэлээ хэлсэн гэдэг. Мэдээж түүнийг багтаа аваагүй. Харин Штуттгарт боломжийг алдалгүй Хлэбийн клуб болох БАТЭ Борисовт 150000 еврог төлөн өөрийн болгожээ. Энэ тоглогч 1860-чуудын хувьд хамгийн сайн наймаа болж болох л байв: 5 жилийн дараа Хлэб 15 сая еврогоор Арсенал руу явж тэндээсээ 3 жилийн дараа Барселонад очсон билээ. Одоо 32 настай Бэларус тоглогч Туркийн Торку Коняаспор багт хүчин зүтгэж байгаа.

Image
2003 оны зун Кайзэрслаутэрнд нэгэн сайхан боломж гарч Аргентинийн топ ирээдүйтэй тоглогч гэгдэж байсан Эстэбан Камбиассог Реалаас авах нөхцөл гарч ирлээ. Испанийн спортын өдөр тутмын сонин “Марка” дээр Реал хэд хэдэн багаас Клозэгийн Кайзэрслаутэрнийг сонгож Камбиассог явуулах гэж байна хэмээн гарч байлаа. Шилжилт хийгдэхэд ойрхон ирсэн боловч Камбиассо өөрөө Реалд байр сууриа бататгана хэмээн үлдсэн. Жилийн дараа тэрээр Интэр Милан руу үнэгүй явсан юм. Камбиассо одоо 33 настай бөгөөд багийнхаа дэд ахлагч билээ

Image
2006/07 оны улирлын өвөл:ФЦ Көльн тухайн жилийнхээ хамгийн авъяаслаг тоглогчдын нэг Стэван Йовэтич авахаар хөөцөлдөж байв. ФЦ-ийн дасгалжуулагч Кристоф Даум 17 настай Монтэнэгр тоглогчийг авахийн тулд бүх хүчээ дайчилж байлаа. Тэд амжилтанд хүрсэн юм Йовэтич бундэслигт ирэхийг зөвшөөрлөө. Гэвч шилжилт хуулийн саад тотгортой учирсан юм. Европийн холбооны хуулиар 18 наснаас доош тоглогчийг Европийн бус орноос авчрах нь хориотой байж. Йовэтичийн төлөөлөгч Фали Рамадани сүүлд дараа ярилцлага өгөхдөө энэ болсон явдлын талаар: “Жилийн өмнө ФЦ Стэванийг авах сайхан боломж байсан. Бид хэдийн ФЦ-ийн талтай тохиролцсон байсан боловч эцэст нь энэ бүхэн нуран унасан” гэсэн байдаг. Йовэтичийг 18 хүрэх үед Көльн өөрийн довтлогч Патрик Хэлмэсээ Лэвэркүзэн рүү явуулаад байсан учраас дахин хэлэлцээ эхлүүлэх гэж оролдсон боловч Йовэтич өөрөө Фиорэнтиног сонгосон юм. Тусканчуудын төлөө 5 жил амжилттай тоглосны эцэст тэрээр 2013 онд 26 сая еврогоор Манчэстэр Ситид очжээ.

Image
Шинэ мянган гарсны дараахан Хамбург шинэ авъяастан Звиэздан Мисимовичийг (2000 онд 18 настай байв) Байерны залуучуудын багаас авах талаар сонирхож байлаа. Гэхдээ Хамбургийн удирдлагууд түүнийг авахийг эсэргүүцэж. Цуу яриагаар бол Мисимовичийг хэтэрхий бүдүүн хэмээн голсон гэдэг. Энэ ухаалаг шийдвэр биш байсан гэдэг нь сүүлд тодорхой болсон юм. Мисисович Бохум болон Нюрэмбэрг клубуудээр дамжин эцэст нь Волфсбург 4 сая еврогоор очсон. Дасгалжуулагч Фэликс Магатийн доор тэрээр жинхэнэ өөрийн чадвараа үзүүлж гялалзсан юм. 2009 онд багийнхаа хамтаар Германы аварга болоход тэрээр 20 ассистыг өгсөн байдаг. Өдгөө Босни тоглогч Хятадын багт тоглож байгаа.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby focus_mn » Thu Jan 23, 2014 11:25 pm

Almost-transfers 4

Image
1950-аад онд Франц Бэкэнбауэр СЦ 1906 Мюнхэн клубын хүүхдийн багт тоглож байлаа. Тухайн үед залуухан "либэро" 1860 Мюнхэн багийг шүтэн бишэрдэг “арслан”-уудын төлөө тоглохийг хүсэж байв. Энэ хүсэл 1958 онд түүнийг 13 настай байхад орвонгоороо өөрчлөгдсөн юм. Кайзэр багийнхнийхаа хамт 1860-ийн хүүхдийн багийн эсрэг тоглож байх үед эсрэг багийн тоглогч Гэрхард Көниг тоглолтын үеэр түүнийг алгаджээ. Бэкэнбауэр энэ талаар сүүлд: “Би яагаад тэгснийг мэдээгүй! Үүнээс хойш 1860 биш харин Байернын төлөө тоглохийг хүссэн” гэжээ. Бэкэнбауэр бол Германы хамгийн алдартай хөмбөмбөгч тэрээр 1972 онд Европийн аварга, 1974 онд Дэлхийн аварга болж дасгалжуулагчийн хувиар 1990 онд алтан дагиныг өргөж байсан билээ. Клубын хувьд 3 удаа Аваргуудын лигт, 5 удаа Германы аварга (Байерн болон Хамбургийн хамтаар), 4 удаа Покалын цомыг өргөж байв. Тэр бол амьд домог.

Image
Герд Мюллэрийн хувьд ч хүүхэд байх үед 1860 илүү баг байсан бөгөөд тэнд очиход ойрхон байсан юм. 1964 оны хавар Нөрдлингэр багийн төлөө тоглож байсан Мюллэрт “Арслан”-уудаас урилга ирсэн. Гэвч үүнээс цагийн өмнө ФЦ Байерны Мюнхэнийн туршлагатай мэнэжэр түүн рүү амжиж залгаэ Мюнхэнд уулзалт товлон улмаар мэргэжлийн гэрээ санал болгосон байна. Мюллэр үүнд татгалзсангүй цэнхэр цаасны оронд улаан дээр гарын үсгээ зуржээ. Тэрээр Бэкэнбауэрийн хамтаар бүх цаг үеийн хамгийн шилдэг Байерныг бий болгож Германы шигшээ багийн хамт Европийн болон Дэлхийн аваргад түрүүлсэн. Тэрээр шигшээ багийнхаа төлөө 62 тоглолтонд 68 гоол оруулж мөн 1971/72 оны улирал Бундэслигт 40 гоол оруулан рекорд тогтоон “Бөмбөгдөгч” нэрийг авсан билээ. Түүний хуучин дасгалжуулагч Златко Чайковски эхэндээ Мюллэрийг тийм ч их үнэлдэггүй байж. “Би энэ залуугаар яах болж байна, ийм биетэй тоглох түүнд ямарч боломж алга” гэж хэлсэн гэдэг

Image
1970-аад оны дундуур залуухан Франц тоглогч Мишэл Платини бундэслигийн Заарбрюкэн багт туршилтын бэлтгэл хийж байв. Дасгалжуулагч Слободан Сэндик гэхдээ авъаслаг хагас хамгаалагчийг нутагт нь буцаав. Шалтгаан нь бундэслигт тоглоход хэтэрхий сул дорой гэсэн байв. Сүүлд Платини 1976, 1977 онуудад Францын шилдэг тамирчин болоход Заарбрюкэн ямар болчимгүй алхам хийснээ мэджээ. Платини 1982 онд Италийн гиант болох Ювэнтус руу явсан. Ювэнтусийн хамтаар Серие А-ийн аваргаар 2 удаа, лигийн мэргэн буучаар 3, Аваргуудын лигийн аварга, 1983-1985 онуудад Европийн шилдэг хөлбөмбөгчнөөр дарааллан шалгарч байлаа. Мөн 1984 онд Францийн шигшээн хамтаар Европийн аваргын цомыг өргөсөн билээ.

Image
Байерн байнга хүссэн тоглогчоо авч чаддаг байгаагүй. Евро 2008-ийн дараа дөнгөж ажлаа аваад байсан дасгалжуулагч Юргэн Клинсманн шинэ аваргуудын багаас Шавиер Хэрнандэз Круэз товчоор Шавиг авахаар сонирхож байлаа. Өнгөрсөн мягмар гаригт цомын тэмцээнд Гэтафэ-ийн эсрэг Барсагийн төлөө 700 дахь тоглолтоо хийсэн плэймэкэр Испанийн “Эл мундо Дэпортиво”сонин өгсөн ярилцлагадаа “Байерн над дээр хүрч ирсэн ба тэд энэ шилжилтэд нухацтай хандаж байсан” гэжээ. Өдгөө Байернын дасгалжуулагчаар ажиллаж байгаа Пэп Гуардиало тухайн үед үүнийг хамгийн их эсэргүүцэж байж. Барсагийн дасгалуулагч багийнхаа гол зүрхийг явуулахийг хүссэнгүй. “Тэр над дээр хүрч ирэн Чи хаашаа ч явахгүй гэж хэлсэн” хэмээн Шави дурссан байдаг. Шави Барсагийн хамт Гуардиалогийн дор 3 удаа Испанийн аварга, 2 лигийн цом, Аваргуудын лигийн аваргаар 2 удаа шалгарч байв. Мөн шигшээ багийнхаа хамт 2008 болон 2012 онд Европийн аварга, 2010 онд Дэлхийн аварга болсон билээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслига 12/13

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 24, 2014 8:06 am

Гоё нийтлэл бна :eek:
Кайзер, Герд 2-ланг нь нь 1860-с хусаж байж :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига 12/13

Postby Gooner » Fri Jan 24, 2014 10:00 am

Ингээд хараад байхаар гоё гоё тоглогчдыг авах боломж бол байсан л юм байна, Германчуудын нөгөө няхуур шийдвэр гаргадаг зан их нөлөөлдөг м шигээ наймаа хийхэд.
Мөнгөний дүн өсөх тусам улам нуяхуур болж байгаад л алдаад байдаг юм шиг санагдлаа. Португал, Францууд бол тэгээд горойлгүй аваад эргэж зарах тал дээр сэргэлэн юмуудаа..

Бундэстэй холбоогүй жишээ л дээ, Фалкао-г Ривэр Плэйт зарах гээд Астон Вилла руу 5,5саяаар аваач гээд санал тавиад нөгөөдүүл нь үнэтэй байна гээд, өөр багууд руу санал болгоод авахгүй байсан юм гэсэн, тэгээд нэх удалгүй Порту 7,5 саяаар авчихсан юм гэнэ лээ кк.
Тэгэхээр Өмнөд Америкийн багууд ядахад үнэ дээр хэл амаа амархан ойлголцдог гээд Португал, Франц эдэр лүү зарах сонирхол их байж ч магадгүй л юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслига 12/13

Postby mn_rocisky » Tue Feb 04, 2014 12:09 am

шүүгч нээрээ Нюрнбэргийг муухай өөдөн татлаа даа кк. яаж байгаан бол гайхалтай.

http://footyroom.com/hertha-berlin-1-3- ... g-2014-02/
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Бундэслига

Postby Amgaa » Fri Feb 21, 2014 11:23 am

Айнтракт Франкфүрт ЕП н хамгийн хүчтэй багуудын нэг болох Портогийн талбай дээр 68 дахь минут хүртэл 2-0 р хожигдож яваад, 2-2 болгон барьж тэнцсэнээр сайн үр дүнтэйгээр нутаг дээрээ хүлээн авхаар боллоо
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслига

Postby Logger » Mon Mar 10, 2014 9:48 am



http://www.youtube.com/watch?v=6TPjx1DMaEw#t=55
Вердер Бремен Аарон Хант (Хунт) Фэйр Плей :eek:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Бундэслига

Postby сайнаа » Wed Apr 16, 2014 1:57 pm

Та нар аль хэдийн харчихсан байх, сая л харлаа ш д.

Гэхдээ гоё харагдаж байна шүү.
NTV :eek:

Image
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests