Bayer 04 Leverkusen Fußball GmbH in der Saison 15/16

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Bayer 04 Leverkusen Fußball GmbH in der Saison 15/16

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 6:22 pm

За энэ багийн сэдвийг шинэчлээд нээчихье. Баллак маань ирсэн болохоор нэлээн харах байх. Гэхдээ миний хувьд энэ Лэвэркүзэн гэж багийн талаар үнэндээ сайн мэдэхгүй. Энэ улирлаас ТВ-ээр гарах юм байна, мэдээнүүдээ байнга шинэчилж байхийг хичээнэ.

Танилцуулга

Image

Фрийдрих Байер унд Ко буюу одоогийн эмийн томоохон нийлүүлэгч Байер корпарацийн ажиллагсадын санаачлагаар анх 1904 оны 7 сарын 1нд ТСВ Байер 4 Лэвэркузэн спортын клуб байгуулагджээ.

Хөлбөмбөгийн багийнх нь хувьд төдий л амжилт үзүүлж чадахгүй доогуур лигүүдэд тоглолтоо хийдэг байсан бөгөөд анх 1979/80 оны улиралд олон жил хүлээсэн дээд лигт орлоо. 80-аад оны дундаас тогтмол Бундэслигийн эхний хагаст бичигддэг болов. Лэвэркузэнийн хамгийн анхны том цом нь 1988 оны УЕФА цомд Испаниолыг буулган авч аварга боллоо.

Image

Тэр жилдээ Райнэр Калмунд клубын ерөнхий менежэр болсноор клубын цаашдын хөгжилд маш том өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн юм. Хоёр Герман нэгдсний дараахан Калмунд овсгоо гарган зүүн Германы Улф Кирстэн, Андреас Том, Йэнс Мэлциг зэрэг од тоглогчдыг багтаа авчирлаа. Калмунд Бразилын алдартай агэнт Хуан Фигэртэй холбоо тогтоож Хоргинио, Пауло Сэргио мөн Чехийн од тоглогч болох Павэл Хапалыг авчирч чадсан юм. Үүн дээр Бэрнд Шустэр, Руди Фёллэр зэрэг алдартай тоглогчид ч нэмэгдэнэ.

Бүрэлдэхүүнээ зузаатгасны дараах анхны цомоо 1993 оны Германы цомд Хэртаг хожиж авлаа. Энэ тоглолтод Бэрнд Шустэрийн оруулсан цорын ганц гоол нь тэр жилийнхээ шилдэг гоол болсон бөгөөд хожим нь 10 жилийн шилдэг гоолоор нэрлэгдсэн юм. 1996 онд клубт хямрал учирч дээд лигээс унах хүртэл аюул нүүрэллээ. Ингээд Кристоф Даумын удирдлаган доор Лусио, Эмэрсон, Зэ Робэрто, Баллак зэргийн шинэ залуу тоглогчдоор багаа бүрдүүлэв.

Алтан (Азгүй? ) үе

1997-2002 оны хооронд клуб оргил амжилтаа үзүүлсэн юм. Энэ хооронд дөрвөн ч удаа лигтээ хоёр дугаар байранд орлоо. Ялангуяа 2000 болон 2002 онууд бол фенүүдийн хувьд зүрх зүсэм улирал байсан юм. 2000 оны сүүлийн тоглолтод Унтэрхачингтай тэнцэхэд л анх удаа лигийн аварга болох байсан ч Баллакын өөрийн хаалгандаа хийсэн гоол тэдний мөрөөдлийг замхруулав. 2 жилийн дараа нь 5 оноотой лигийг тэргүүлж байсан ч сүүлийн гурван тоглолтын хоёрт нь хожигдсоноор Дортмундад аваргаа алдав. Энэ жилийг “Treble Horror” ч гэж нэрлэдэг. Дараахан нь Покалын финалд 4-2 харьцаатай Шалькэд хожигдлоо. Гэвч ингээд дууссангүй Аваргуудын лигийн финалын тоглолтод Реалыг илүүрхэж бүр нэг гоолоор тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд хоёр гоол алдаж мөнгөн медальтай хоцорлоо. Энэнээс илүү азгүйтэл гэж байх уу?

Сүүлийн жилүүдэд

Ирэх хоёр жилд нь клуб танигдхааргүй өөрчлөгдсөн юм. Алдарт финалын дараа гол тоглогчид болох Зэ Робэрто, Баллак, Лусио зэрэг тоглогчидоо алдлаа.

2002/03 улирлын ихэнх хэсгийг рэлэгэшн зонд өнгөрөөж азаар доош уналгүй 15-р байранд орлоо. Улирлын төгсгөлд авъяаслаг дасгалжуулагч Клаус Аугэнтхалэр ирж үлдсэн хоёр тоглолтонд хожсоноор Бундэслигтээ үлдсэн юм.

Дараагийн улиралд Лэвэркузэнг 3-р байранд оруулж АЛ-н эрхтэй үлдээлээ.

2004/05 улиралд Аваргуудын лигт Реалтай нэг хэсэгт орж 3-0 харьцаатай хожин улмаар хэсгээсээ нэгээр гарсан боловч эхний хасагдах шатанд Ливэрпүүлд хожигдсон юм. Тэр улиралдаа лигтээ 6-р байранд үлдэж УЕФА цомын эрхтэй үлдлээ.

2005/06 улиралын эхэнд Аугэнтхалэрыг халснаар клубд замбраагүй байдал үүсч эхний 4 тоглолтод дараалан хожигдлоо. Энэ үеэр шигшээн дасгалжуулагч Руди Фёллэр, туслахаар нь Михайл Скиббэг түр авчирсан бөгөөд 10 сараас нь Скиббэ багийг үргэлжлүүлэн дасгалжуулахаар болжээ. Тэр улиралдаа 5-р байранд орлоо.

2007/08 улирал Лэвэркузэнийн хувьд тийм ч амжилттай байгаагүй. Улирлыг амжилттай эхлүүлсэн боловч сүүлийн 10 тоглолтын 5-д нь хожигдсноор хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэж байв. Дасгалжуулагч Скиббэг удалгүй халагдлаа.

2008/09 улиралд шинэ дасгалжуулагч Бруно Лаббадиагийн хамт улирлыг сайхан эхлүүлсэн боловч томоохон багуудаас хожил авч чадалгүй байсаар хүснэгтийн есд бичигдэж дуусгав. Лаббадиа Хамбург руу явсан бол оронд нь Юупп Хөнкэс ирсэн юм.


Клубын үзүүлсэн амжилт

Бундэслиг:
- Хоёр дугаар байр (4): 1996/97, 1998/99, 1999/00, 2001/02

Германы цом:
- Аварга: 1992/93
- Хоёр дугаар байр: 2001/02, 2008/09

УЕФА цом:
- Аварга: 1988

Аваргуудын лиг:
- Хоёр дугаар байр: 2002
Last edited by focus_mn on Mon Oct 07, 2013 10:51 am, edited 3 times in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 12/13: Werkself

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 6:31 pm

Бүрэлдэхүүн

Image

Хаалгач
Image 1 Рэнэ Адлэр (Герман, 25)
Image 22 Бэнэдикт Фэрнандэз (Герман, 25)
Image 33 Томаз Бобэл (Польш, 36)
Image 36 Фабиан Гийфэр (Герман, 20)

Хамгаалагч
Image 2 Даниел Швааб (Герман, 22)
Image 3 Штэфан Райнартц (Герман, 21)
Image 4 Сами Хипяа (Финланд, 37)
Image 5 Мануэл Фрийдрих (Герман, 31)
Image 15 Ханс Сарпай (Гана, 34)
Image 17 Домагоя Вида (Хорват, 21)
Image 24 Михал Кадлэч (Чех, 26)
Image 27 Гонзало Кастро (Герман, 23)

Хагас хамгаалагч
Image 6 Симон Ролфес (Герман, 28)
Image 7 Транкуэлло Барнэтта (Швэйцарь, 25)
Image 8 Ларс Бэндэр (Герман, 21)
Image 10 Рэнато Аугусто (Бразил, 22)
Image 13 Михайл Баллак (Герман, 34)
Image 14 Ханно Балитш (Герман, 29)
Image 18 Сиднэй Сэм (Герман, 22)
Image 21 Марсэл Риззэ (Герман, 21)
Image 23 Артуро Видал (Чили, 23)
Image 28 Бурак Каплан (Турк, 20)
Image 37 Кэвин Кампл (Словен, 20)

Довтлогч
Image 9 Патрик Хэлмэс (Герман, 26)
Image 11 Штэфан Кийзлинг (Герман, 26)
Image 19 Эран Дэрдюк (Швэйцарь, 22)
Image 31 Николай Иөргэнсэн (Дани, 19)

Дасгалжуулагчийн баг

Image

Юупп Хөнкинс – Ерөнхий дасгалжуулагч
Пэтр Хэрманн – Туслах дасгалжуулагч
Руйдигэр Фоллборн – Хаалгачийн дасгалжуулагч
Цвонко Комэз – Фитнэсс дасгалжуулагч
Др. Холгэр Бройх - Фитнэсс дасгалжуулагч
Last edited by focus_mn on Fri Dec 28, 2012 12:41 am, edited 1 time in total.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 6:35 pm

Улирлын өмнөх прэвийв

Бүх цаг үеийн шилдэг бүрэлдэхүүн

Дортмунд, Шалькэ, Мюнхэн зэрэг өрсөлдөгчдөө бодвол энэ жил Лэвэркузэнийн дэмжигчид багаа маш хүчтэй дэмжиж байна.

Улирлын албан ёсны нээлтийг 10000 хүн үзэж, аюулгүй байдлын үүднээс энэнээс илүү хүн үзүүлээгүй байна. 19000 ширхэг улирлын билэт аль хэдийн зарагдсан бөгөөд лимитдээ нэгэнт хүрсэн учир борлуулалтыг нь зогсоож. Клубын гишүүдийг оруулвал энэ тоо 25000 хүрнэ.
Лэвэркузэнийн фенүүд шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна.

Шинээр

Хэрэв лигийн аваргыг тэргүүлсэн тойргийн тоогоор олгодог байсан бол тэд өнгөрсөн улирлыг бусдаасаа хол тасархай тэргүүлж аварга болох байв. Улирлын эхнээс лигийг тэргүүлж байсан тэднийг аварга болно гэдэгт эргэлзэх хүн ховор байв. Гэвч гэмтэл бэртлийн улмаас хэтэрхий олон дараалсан тэнцээ, хожигдлын дараа тэд лигийг 59 оноотой дуусгаж 4-р байранд орлоо. Энэ гашуун сургамжийн дараа тэд багийн бүрэлдэхүүнийг зузаатгахаар шийдэн зуны наймаанд идэвхтэй оролцож одоогийн байдлаар 6 шинэ тоглогчийг авчраад байна.

Баллак бол мэдээж энэ зуны дуулайн шуугианы эзэн болсон, ирэх улиралд багт дутагдаад байсан лидэрийн үүргийг гүйцэтгэн багийг амжилтанд хүргэнэ гэдэгт олон хүн итгэж байгаа. Үүн дээр Домангоя Вида (Хорват, 21) болон Николай Йөргэнсэн (Дани, 19) гэж маш ирээдүйтэй гэгдээд байгаа хоёр залуу мөн аль хэдийн өөрсдийгөө харуулаад амжсан илүү дээд төвшинд тоглоход бэлэн болсон Сиднэй Сэм (Герман, 22) болон Марсэл Риссэ (Герман, 20) зэрэг залуу тоглогчдыг багтаа авчирлаа. Мөн туршлагатай тоглогч Ханно Балитш ирлээ.

Шинэ тоглогчидыг авчирснаар байрлал бүрд өрсөлдөөнтэй боллоо. Хаалгач Рэнэ Адлэрийн хувьд л гарааны эрх баттай гэж хэлж болох юм. Одоогийн бүрэлдэхүүнээр зөвхөн хамгаалах чиглэлийн хагасын хоёр байрлалд л гэхэд 7 тоглогч өрсөлдөхөөр байна.
Одоо тэдний хувьд өөрсөддөө илүү том зорилго тавих хэрэгтэй боллоо.

Тактик

Юупп Хөнкисийн хувьд тактикын хувьд өөрчлөлт хийгээгүй. Өнгөрсөн жил 4-4-2 хувилбар маш сайн хэрэгжиж байсан, энэ жил Баллак ирсэн учир бага зэрэг өөрчлөлт оруулах байх.

Баллакын хувьд Челсид байснаасаа илүү довтлох чиглэлийн үүрэгтэй тоглох болов уу. Ингэхээр түүнтэй хамт төвд гарах тоглогч хамгаалалтанд илүү анхаардаг байх шаардлагатай Ролфэс эсвэл Рэйнартц. Яагаад гэвэл хоёр жигүүр болох Рэнато Аугусто (баруун), Транкуйлло Барнэтта, Сиднэй Сэм (зүүн) зэрэг тоглогчид бол хамгаалалтанд тийм ч сайн оролцдоггүй.

Тактикын хувьд шаардлагатай гэвэл байрлал 4-2-3-1 хувилбарт шилжих боломжтой.

Онцлох тоглогч

Ренато Аугусто. Бразил тоглогч маань өнгөрсөн жил гэмтэл бэртлийн улмаас төдийлөн тоглоогүй, 17 удаа тоглосноос ихэнхийг нь сэлгээнээс орсон. Энэ улиралд эрч хүч дүүрэн тоглож өмнөх формондоо орно гэж мэргэжилтнүүд харж байгаа. Төвийн шугаманд Барнэтта эсрэг талын хамгаалалтыг эвдэх, Баллак төвөөс довтолгоог дэмжих, Ролфэс, Рэнато Аугусто хамгаалалтанд үлдэх зэрэг үүрэгтэй тоглоно.

Ярилцлага

Асуулт: Тони Кроос явсан талаар?
Хэлмэс: Бидний хувьд их том хохирол болсон. Тони багт маш чухал үүрэгтэй байсан. Харамсалтай нь тэр Байерн руугаа буцсан. Түүний хувьд багийнхаа төлөө сэтгэлээсээ тоглож багтай маш сайхан харилцаатай байсан.

Дүгнэлт

Ерөнхийд нь авч үзвэл Лэвэркузэн энэ улирал бүх цаг үеийнхээ хамгийн шилдэг бүрэлдэхүүнээрээ тоглоно.

Хэд хэдэн асуулт байна. Хэрэв Ролфэс, Баллак гэмтсэн тохиолдолд сэлгээ хэр вэ? Рэнато Аугусто Кроосыг орлож чадах уу? Хөнкис сэлгээний тоглочдынхоо сэтгэл санааг хэрхэн сайн байлгах вэ?

Энэ бүх асуултууд одоохондоо асуудал болоогүй байна. Ямартаа ч тэдний хувьд өнгөрсөн жилээсээ илүү амжилт үзүүлэх боломж байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 7:03 pm

Зуны цонхоор хийгдсэн арилжаа наймаа

Ирсэн:
1. Михайл Баллак (Чэлси, үнэгүй)
2. Ханно Балитш (Ханновэр, үнэгүй)
3. Николай Йөргэнсэн (Акадэмикс Болдклуб, 800 мян евро)
4. Звонко Памич (ХНК Рижэка, 500 мян евро)
5. Домагоя Вида (НК Осиек, 2.4 сая евро)
6. Сиднэй Сэм (Хамбург, 2 сая евро)
7. Танос Пэцос (хүүхдийн багаас дэвшсэн, )
8. Марсэл Риссэ (Нюрнбэрг, )

Явуулсан:
1. Томас Цдэбэл (Аахэн, үнэгүй)
2. Лукас Синкийвич (Аугсбург, үнэгүй)
3. Саша Дум (Фортуна Дюсэлдорф, 800 мян евро)
4. Теофанис Гекас (Франкфурт, 1 сая евро)
5. Звонко Памич (Фрайбург, үнэгүй)
6. Йенс Хэгэлэр (Нюрнбэрг, )
7. Танос Пэцос (Кайзэрслаутэрн, )
8. Тони Кроос (Байерн, )
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 7:13 pm

Image

Өнөө орой Европийн лигийн урьдчилсан шалгаруулалтын тоглолт болж Украйны лигийн аваргууд болох Таврия Симфэропол багийг талбай дээрээ хүлээж авна. 96 өдрийн турш гэмтэлтэй байсан Баллакын гэмтэл бүрэн эдгэрсэн бөгөөд өнөөдрийн тоглолтод тоглоно. Харин Хупиагийн хувьд өнжих юм байна.

Тоглолт манай цагаар 00:30-д эхлэнэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ballu » Thu Aug 19, 2010 9:12 pm

Ахлагч ч ирлээ. Бундеслига ч гаргахаар болоо энэ жил Леверкузеныг дэмжээд суучнаа. Анх удаа аварга авахын төлөө :gold

Бүтэн сайнд Дортмунд-тай байсан байхаа.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ballu » Thu Aug 19, 2010 9:33 pm

Гэмтэл бэртэлээс болоод Адлер Нойерт, Рольфс Хедира-д, Баллак Лаамд байр сууриа алдах гээд байдаг. Энэ улиралд бүгд сайн тоглож шигшээдээ иргэн ирнэ гэж итгэж байна. Ахлагчийг тэгээд АМ - дээр тоглуулах болуудаа. Тэгвэл уг нь ч яг тоглолт нь гардаг байрлалдаа.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 9:39 pm

Баллу чинь Байерн биш байлуу?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Барнаба » Thu Aug 19, 2010 10:00 pm

Нойер мөн ч ирээдүйтэй залуу санагддаг. Адлер одоо бол тэгээд шигшээд Нойер-г давах юм болвуу даа. Леманн шиг насаараа дарагдах вий дээ.

гэснээс Баллу чинь ерөөсөө Баллак-н фен юм шиг байна лээшт.. :RD
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Suugii » Fri Aug 20, 2010 6:13 am

Image
энэ жилийн наймаанууд шинэ цэрэгүүд....
Шинэ мөртөлөө хуучин цэрэг бас байна :ногоон:

Одоо харахаас өөр арга байхгүй.... 8-)
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ballu » Fri Aug 20, 2010 9:13 am

Урд шөнө Европа лигийн урьдчилсан тоглолтоо хийж Tavriya Simferopol гэдэг багийг 3:0 ээр хожсон

Bayer 04: Adler - Schwaab, Friedrich, Reinartz, Kadlec, Bender (46. Ballack), Vidal, Renato Augusto, Sam (46. Barnetta), Kießling, Helmes (65. Derdiyok)

Tavriya Simferopol: Postranskii - Markovic, Monakhov, Leandro, Shinder (46. Golaido), Gumenjuk, Galyuza, Matjazh (71. Lucenko), Ljubenovic, Idahor (82. Gigiadze), Kovpak

Tore: 1:0 Kadlec (1.), 2:0 Kadlec (83.), 3:0 Ballack (90.+1, Foulelfmeter)
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Aug 20, 2010 2:01 pm

Image

Тойм л үзлээ. Гараа ингэж гараад 2-р үеэс Баллакыг гаргасан байна.
Image

Сүүлд пеналт цохих болоход Кадлэч хөөрхий хэт-трик хийчих санаатай Баллакаас цохиулчих гээд гуйгаад байгаа бололтой, манай нөхөр ч юу гэж анхны гоол оруулах боломжоо алдахавдээ өөрөө цохиол оруулчлаа. Нээрээ Кадлэч пеналт цохьсон бол сүпэр хэт-трик хийж болох байжээ.. эхний гоол зүүн хөл, дараа нь толгойгоороо, сүүлд баруунаараа хуссан бол.
За одоо ням гаригт Дортмундын талбай дээр хүндхэн тоглолт хийгээд ирэх Пүрэв гаригт Украйн руу нисэж хариу тоглолтоо хийнэ.

Тоглолтын гоолууд:
http://www.footytube.com/video/leverkus ... riya-53968
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Адмирал » Sat Aug 21, 2010 1:56 pm

Манай том залуу гараанд гарахгүй байгаамуу
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sat Aug 21, 2010 3:42 pm

Том залуу чинь саяхан бэртлээс ирсэн бүрэн фит болоогүй байсан, ням гаригт гараанд гаргах байх
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Aug 23, 2010 12:09 pm

Дортмунд 0 - 2 Лэвэркүзэн (Барнэтта 19', Аугусто 22')

Image
Гэртээ тавтай морил

За Баллак маань 1562 өдрийн дараа анхны Бундэслигийн тоглолтоо хийлээ. Сонирхолтой нь хамгийн сүүлд 2006 оны 5 сарын 15-нд мөн л Дортмундын эсрэг тоглосон бөгөөд тэр тоглолтод 2-2 тэнцэж байв.

Өчигдрийн тоглолтын хувьд гараа ингэж гарсан:
----------------Адлэр
Кастро----Райнартц----Хуупиа----Кадлэч
Аугусто---Видал--------Баллак----Барнэтта
-----------Кийзлинг-----Дэрдюк

Тоглолтын хувьд Лэвэркүзэнийн хамгаалалт, довтолгоо үнэхээр сайн байсан. Ролфэс байхгүй болохоор Баллак хойшоо татаж тоглож байна лээ. Баллакын хувьд гэмтлээс ирээд удаагүй бүрэн фит болоогүй болохоор тоглолт бол яахавдээ, ганц нэг алдаа гаргаж л байсан. Лөв өчигдөр тоглолтыг ирж үзэж байсан тоглолтын дараа Баллакд баяр хүргэсэн мессеж явуулсан гэнэ. Ямар ч гэсэн шигшээдээ бол эргээд дуудагдчих байхаа.
Аа бас Адлэрыг дурдахгүй бол болохгүй, үнэхээр сүпэр хаалтуудыг хийсэн, өчигдрийн тоглолтын хувьд гарцаагүй шигшээн №1 хаалгач. Бас Кастро, Кийзлинг 2 сайн байсан.. Лөв нэг юм бодсон биз.

Тоглолтын гоолууд:
http://www.footytube.com/video/borussia ... ug22-54233
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Eternity » Mon Aug 23, 2010 8:52 pm

Barnaba wrote:Нойер мөн ч ирээдүйтэй залуу санагддаг. Адлер одоо бол тэгээд шигшээд Нойер-г давах юм болвуу даа. Леманн шиг насаараа дарагдах вий дээ.

гэснээс Баллу чинь ерөөсөө Баллак-н фен юм шиг байна лээшт.. :RD

Адлер ч гэсэн сайн шд, дэлхийн аваргаар азгүйтсэн дээ хөөрхий.Энэ хоёр ер нь эвгүй.Ядаж нас их ойролцоо шигшээд нэг нь л их дарагдах байх даа.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Aug 26, 2010 7:11 pm

Өнөөдөр 2200 км аялж Украйны багтай талбайд нь Европа лигийн хариу тоглолтоо хийнэ. Баллакыг ням гаригийн Гладбахтай хийх тоглолтод нөөж авч яваагүй байна. Зарим нь Лөв дасгалжуулагч Хөнкист шахалт үзүүлж 9.3-ны шигшээгийн тоглолтод нөөж байгаа ч гэж. За тэгээд өмнө 3:0 хожсон юм чинь өнөөдөр бол Баллак байсан байгаагүй үр дүн ялгаагүй бизээ.

Гараа:
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Г.Баяраа » Thu Aug 26, 2010 8:33 pm

Эднийд байгаа Гонзало Кастро гэж нөхөр ФИФА дээр ратинг нь суга өсдөг байлаа...кк менежер болоод хамгийн эхэнд авчдийн..тэгээд л явж өгнө дө...харин амьдрал дээр тэгтлээ сайжирч чадаагүй бололтой
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Aug 27, 2010 9:40 am

Симфэропол 1 - 3 Лэвэркүзэн (5' Идахор, 50' Видал, 75' Голаядо овн гоол, 90+3' Кастро)

За өчигдөр Украйны багийг итгэл төгс буулгаж авснаар Европа лигт шалгарлаа. Гарааны хувьд их хамгаалах чиглэлийн гараа сонгож:

--------------Адлэр
Швааб----Фрийдрих----Райнартц----Кастро
-----------------Видал
Каплан---Л. Бэндэр----Балитш----Барнэтта
-----------------Дэрдюк

Хуупиа, Кийзлинг, Баллакыг амрааж. 5 дахь минутанд айлын тоглогчийн цохьсон булангийн цохилтыг Дэрдюк 16 дотор санамсаргүй гар хүрснээр айлд пенальт бэлэглэж эхний гоол алдсан байна.
50 дахь минутанд Видал тооны харьцааг тэнцүүлснээр тоглолт ерөнхийдөө шийдэгдэж Симфэрополын тоглогчийн өөртөө хийсэн гоол, тоглолт дуусч байхад Кастрогийн хийсэн гоолоор өндөрлөжээ.

Өнөө орой манай цагаар 19:00-д Европа лигийн хэсгийн сугалаа явагдана. Лэвэркүзэнийн хувьд пот 2-т орж.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Mr S » Fri Aug 27, 2010 12:51 pm

энэ жил тайтл-н төлөө үздэг юм шүү......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Gooner » Fri Aug 27, 2010 12:57 pm

Mr S wrote:энэ жил тайтл-н төлөө үздэг юм шүү......

Заа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sat Aug 28, 2010 4:45 pm

Өчигдөр оройны сугалаагаар Еропа лигийн хэсгийн тойрогт дараах багуудтай тоглохоор болж:

"B" хэсэг:
1. Атлетико Мадрид (Испани)
2. Байер 04 Лэвэркүзэн
3. Росэнборг (Норвег)
4. Арис Тэссалоника (Греек)

Өнгөрсөн жилийн аварга Ат.Мадрид, Норвэгийн аварга Росэнборг, Греекийн багуудтай хэсгийн тоглолтуудаа хийнэ. Атлетикотай эхний байрны төлөө үзэлцэх байх.

Тоглолтын хувиарууд:
9.16 Лэвэркүзэн - Росэнборг
9.30 Ат.Мадрид - Лэвэркүзэн
10.21 Арис - Лэвэркүзэн
11.4 Лэвэркүзэн - Арис
12.1 Росэнборг - Лэвэркүзэн
12.16 Лэвэркүзэн - Ат.Мадрид
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Тэгшээ » Sat Aug 28, 2010 11:52 pm

Гоё хэсэгт таарчээ. 1р гарна гэдэгт итгэлтэй бна. Энэ жил Кийзлинг-с илүү Дэрдюк сайн тоглох бхаа. Тайтл нтр бол угаасаа бүтэхгүй А.Лиг-н эрх авбал юу юм гэхээс... Wolfsburg. Schalke багууд ядаж бхад чангараад.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Aug 29, 2010 5:41 pm

Tegshzaya wrote:Гоё хэсэгт таарчээ. 1р гарна гэдэгт итгэлтэй бна. Энэ жил Кийзлинг-с илүү Дэрдюк сайн тоглох бхаа. Тайтл нтр бол угаасаа бүтэхгүй А.Лиг-н эрх авбал юу юм гэхээс... Wolfsburg. Schalke багууд ядаж бхад чангараад.


Хэлмэс ороод ирвэл Кийзлингтэй гоё хослох байх. Дэрдюкын хувьд биш харагдаад байгаам
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Тэгшээ » Sun Aug 29, 2010 10:49 pm

Monchengladbach энэ баг чинь юу болчоо вэ? Буцаад наяад оны Monchengladbach болоод бнуу үгүй юу :ногоон:

Балбуулж бнаа. Манайх нэг гоол хийхэд айл зөрүүлээд 2 гоол хийж бна шдэ.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests