Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 4:57 pm

Image

За. юуны өмнө мэнд!
Вердер Бремений шинэ улирлын сэдвийг нээлээ. хуучин ганц сэдвээсээ салья гэж шийдэв.

Нэрний хувьд гэвэл тодорхой. ерөөсөө л түүхэн амжилтын төлөө. хамгийн том зорилтууд бол Бундеслиг-т түрүүлэх мөн Ав.л-т хасагдах шатнаас цаашаагаа шалгарч өшөө илүү хол явах. мэдээж Покалаа хаяна гэж үгүй.
Багийн тоглогчид, бүрэлдэхүүн тун сайн байгаагийн дээр баг болон тоглогчид бүгд ирэх улирал лиг-т түрүүлэх том зорилго тавиад байгаа ба Ав.л-т ч томхон амжилт гаргана гэж найдаж байна.

Миний хуьд Вердер клубыг 2006-2007 оны улирлаас хойш хардаг болсон. Порту-с Диего, Ханновер-с Пер 2-г авсан болохоор 2 харж явдаг тоглогчоо дагаад дэмждэг болсийм байна.

Тэгээд шинэ сэдэв нээсэн болохоор арчлаад явах нь зайлшгүй. Урагшаа ногоон-цагаануудаа! Image Image Image
Last edited by Барнаба on Mon Aug 13, 2012 4:07 pm, edited 2 times in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 4:59 pm

Sportverein Werder Bremen

Image

Nickname: Ногоон-Цагаанууд /The Green-Whites/
Байгуулагдсан: 1899 оны 2 сарын 4.
Талбай: Везерстадион Бремен. /багтаамж: 42,358/
Ерөнхийлөгч: Клаус-Диетер Фишер /Герман/
Дасгалжуулагч: Томас Шааф /Герман/
Лиг: Бундеслиг.
Өмсгөл:
Image

Дасгалжуулагчдын бүрэлдэхүүн:

Image Томас Шааф - 1р багийн ерөнхий дасгалжуулагч
Image Маттьиэс Хуэнэрбах - 1р багийн туслах дасгалжуулагч
Image Уолфганг Ролфф - 1р багийн туслах дасгалжуулагч
Image Михайл Крафт - Хаалгачын дасгалжуулагч
Image Гөз Димански - Багийн эмч
Image Холгер Бергер - Физикал-н зааварлагч
Image Флориан Лауэрэр - Физикал-н туслах зааварлагч
Image Томас Уолтер - Резерв буюу Вердер Бремен II багийн дасгалжуулагч
Image Уве Харттгэн - Багачуудын багийн дасгалжуулагч

Багийн бүрэлдэхүүн:

Хаалгач:
1. Image Тим Вийзэ.
21. Image Сэбастиан Миелитц.
33. Image Кристиан Вандер.
42. Image Феликс Уиэдуалд.

Хамгаалагч:
2. Image Сэбастиан Боэниш.
3. Image Петри Пасанен.
4. Image Налдо.
8. Image Клеменс Фритц.
15. Image Сэбастиан Прөдл.
27. Image Никлас Андерсен.
29. Image Пер Мертесакер. / багийн дэд ахлагч /
41. Image Доминик Шмидт.

Хагас хамгаалагч:
6. Image Тим Боровски.
10. Image Марко Марин.
11. Image Месүт Өзил.
22. Image Торстен Фрингс. / багийн ахлагч /
25. Image Петер Ниемэер.
28. Image Кевин Шиндлер.
32. Image Жосе-Алекс Икенг.
43. Image Паскал Тестроет.
44. Image Филипп Баргфред.
45. Image Тимо Пертьел.

Довтлогч:
7. Image Марко Арнаутович.
9. Image Маркус Росенберг.
14. Image Аарон Хант.
17. Image Сэйд Хусейнович.
18. Image Феликс Кроос.
19. Image Сандро Вагнер.
23. Image Хуго Алмейда.
24. Image Клаудио Пизарро.
46. Image Онур Аёик

Шагнал:

* Bundesliga: 4
1964–65, 1987–88, 1992–93, 2003–04
* 2. Bundesliga: 1
1980–81
* DFB-Pokal: 6
1960–61, 1990–91, 1993–94, 1998–99, 2003–04, 2008–09
* DFB-Ligapokal: 1
2006
* DFB-Supercup: 4
1988, 1993, 1994, 2009
* Kirin Cup: 2
1982, 1986
* UEFA Cup Winners' Cup: 1
1991–92
* UEFA Intertoto Cup: 1
1998
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 5:05 pm

Багийн түүх

Вердер Бремен нь Германы баруун хойд хэсэгт орших 326.73 km2 талбайг эзлэх худалдаа , аж үйлдвэрлэл хөгжсөн Бремен хотын хөлбөмбөгийн клуб юм. Клуб нь 1899 оны 2 сарын 4нд байгуулагдсан болно. Клубын анхны тоглолт 1899 оны 9 сарын 10нд ASC 1898 Bremen –н талбай дээр очиж тоглосон ба 1-0 р ялалт байгуулсан байна. 1900 онд Лейпзиг-д болсон German Football Association –г байгуулалцсан 86 клубын 1 нь байв.
Дэлхийн 1-р дайны дараа 1920 оны 1 сарын 19нд клубын хувьд нэрээ сольсон ба одоогийн Sportverein Werder Bremen гэдэг нэрээ баталгаажуулж авсан байна. 1922 онд анх удаагаа мэргэжлийн дасгалжуулагч хөлсөлсөн ба 20 иод оны үеээс 30 аад оны хүртэл клуб албан ёсны тэмцээнүүдэд оролцож байсан ч амжилтыг эс олов. 1933 онд Нази Германы дор зохион байгуулсан Gauliga Niedersachsen нэртэй 1-р дивизионы лиг-т тоглож байсан ба клуб тухайн үед гайхалтай амжилтыг үзүүлэн эхний улирал түрүүлж, улмаар тус лиг-т 4 түрүү хүртсэн амжилт үзүүлжээ. Дайны дараа Герман даяар бүлэг, байгууллагуудыг тарааж клуб ч тарсан байна. Гэвч холбооны эзэмшигчид 1945 оны 11 сарын 10нд клубын бүрэлдэхүүнийг буцаан нэгтгэсэн ба 1946 оны 2 сарын 4нд клубын нэрийг Sport-Club Grün-Weiß 99 Bremen болгож өөрчилсөн байна. Улмаар Хойд Германы аваргын шатнуудад тоглож хагас шигшээ хүртэл явсан байна. 1946 оны 5 сард клуб өөрийн нэрээ сольсон ба хуучин нэрээ эргүүлэн авсан байна. Улмаар клуб Хойд Германы аварга шалгаруулах тэмцээнд 59-63 оны хооронд 5 жил дараалан 2-р байр эзэлсэн байна.
1963 он гэхэд Бундеслиг байгуулагдсан ба Хойд Германаас 2 топ клуб болох Хамбург, Вердер клубуудыг тус лиг-т орохыг зөвшөөрсөн байна. Бундес-т нэгдэхээс өмнө 1960-1961 оны улирал тэд Германы цомд анх удаагаа түрүүлсэн байна. Харин Бундеслиг-т тоглосон 2 дах жилдээ буюу 1964-1965 онд 41 оноогоор улирлыг гайхалтайгаар дуусгаж анхны түрүүгээ хүртсэн байна. 1967-1968 оны улирал тэд Нүрэмбэрг клуб-с 3 хан онооны дутуугаар лиг-т 2-р байранд улирлыг дуусгасан байна. Клуб явсаар 1979-1980 оны улирал Бундеслиг-с унасан ба лиг-т хойноосоо 2-т буюу 17 байранд орж Бундеслиг-2 лиг рүү унав. Гэсэн ч ирэх улирал тэд Бундеслиг-2 лиг-т түрүүлж Бундеслиг-т эргэн ирэв. 1981 онд клуб Otto Rehhagel –г дасгалжуулагчаар ажиллуулж эхэлсэн ба түүний удирдлаган дор клуб лиг-т 1983, 1985, 1986 онуудад 2-р байранд бичигдэж мөн 1988 онд түүхэндээ 2 дах удаагаа түрүүлсэн байна. 1989, 1990 онуудад Покалын финалд хүрсэн бол 1991 онд Покалын цомыг түүхэндээ 2 дах удаагаа хүртжээ. 1991-1992 оны 1991–92 European Cup Winners' Cup –н финалд Францын Монако-г 2-0 р хожиж анх удаагаа түрүүлэв. Харин дараа улирал нь Бундеслиг-н түрүүг 3 дах удаагаа хүртсэн ба Байерн Мюнхен клубээс 1 оноогоор илүү хүснэгтийн 1-р байранд бичигджээ. 1993-1994 оны улирал тэд Покалын цомд 3 дахиа түрүүллээ. 1995 оны 6 сард Rehhagel Байерн луу явав. Ийнхүү клубын түүхэндэх хамгийн шилдэг менежерүүдийн нэг болох Rehhagel-н үе дууслаа.
Үүнээс хойш хэсэг хугацаанд тодорхой амжилт үзүүлээгүй явсан ба Aad de Mos / клубын түүхэндэх цор ганц гадаад менежер. Нидерланд /, Dixie Dörner, Wolfgang Sidka, Felix Magath гэсэн менежерүүд клубт тус тус ажилласан байна. Харин 1999 оны 5 сард 1993-1995 оны хооронд туслах менежер хийж байгаад Вердер II баг дээр ажиллаж байсан Томас Шааф-г дасгалжуулагчийн ажилд томилсон байна. Шааф ирсэн даруйдаа Покалын финалд хүрээд байсан багаа Байерн-ий эсрэг амжилттай тоглуулж Покалын цомыг 4 дэх удаагаа хүртжээ. 2003-2004 оны улирал клуб Покал болон Бундеслиг-т түрүүлж анх удаагаа давхар цохилт хийв.
Image
Дараа улирал Ав.л-т орсон ба Интер, Валенсиа гэсэн том багуудтай 1 хэсэгт орсон ч хэсгээсээ 2-р гарч чадав. Гэвч хасагдах шатны эхний тойрогт Лион-той таарсан ба эхний тоглолт 3-0 дараагийнх 7-2 р бут ниргүүлж Ав.л-с хасагдлаа. 2005-2006 оны улирал Бундеслиг-т 2-т орсон ба Ав.л-т хэсгээсээ гараад Ювентус-тэй таарч нийлбэр дүнгээр 4-4 р тэнцсэн ч эвэй гоалын дүрмээр хасагдав. Ирэх улиралд Ав.л-т хэсэгтээ Барса, Челси гэсэн том клубуудтэй цуг орсон ба 3-т орж Уефа кап руу унав. Уефа кап-д Испанийн Эспануэл-д хагас шигшээд хожигдон тэмцээнийг дуусгалаа. Улирлын дараа багийн супер довтлогч Мирослав Клозе-гоо Байерн клубт алдав. 2007-2008 оны улирал Ав.л-т хэсгээсээ гарч чадсангүй. Лиг-тээ Байерн-ий ард 2-т бичигдлээ. Шааф-н удирдлаган доорхи эдгээр улирлуудад клуб тогтмол дээгүүр амжилттай тоглолтыг үзүүлж байв. Ирэх улирал Ав.л-т хэсэгтээ 3-т орж Уефа кап руу унасан ч Уефа кап-ын финалд хүрэв. Финалын тоглолтонд багийн гол тоглогч Диего тоглох боломжгүй байсан ба Украйны Шахтер багтай тоглож нэмэлт цагт 2-1 н харьцаагаар харамсалтай ялагдлаа. Харин Покалын финалд Байер Ливеркүсен клубыг 1-0 н харьцаагаар ялж тус цомыг 6 дах удаагаа хүртлээ.
Image
Харин өнгөрсөн улирал клуб Бундеслиг-т 3-р байранд орж Ав.л-н плейофф-н эрхийг авсан ба мөн Покалын финалд хүрсэн ч Байерн клубт хожигдсон болно.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 5:09 pm

Статистик, тоо баримт:

Бундеслиг-н мэргэн буучид / гоал / :

Image
1. Bode, Marco /101/
2. Neubarth, Frank /97/
2. Völler, Rudi /97/
4. Ailton /88/
5. Görts, Werner /73/
6. Schütz, Arnold /69/
7. Reinders, Uwe /67/
8. Meier, Norbert /66/
9. Rufer, Wynton /59/
10. Herzog, Andreas /58/

Шигшээдээ хамгийн их тоглолт хийсэн тоглогчид / тоо / :
1.Horst-Dieter Höttges /66/
2. Torsten Frings /50/
3. Rudi Völler /41/
4. Marco Bode /40/
5. Tim Borowski /33/
6. Dieter Eilts /31/
7. Frank Baumann /28/
8. Miroslav Klose /29/
9. Per Mertesacker /26/
10. Clemens Fritz /22/

Хамгийн их тоогоор хожсон тоглолт:
Werder Bremen 8-1 DSC Arminia Bielefeld. 2007.09.29.
Werder Bremen 8-1 Offenbacher Kickers. 1983.11.26.

Хамгийн их тоогоор хожигдсон тоглолт:
Eintracht Frankfurt 9-2 Werder Bremen. 1981.11.14.

Ирэх улирлын оноолт:

Он сар------------Тоглолт

Аваргуудын лиг. /одоогоор/ Плей офф-н тоглолт :
17./18.08.2010 - Эхний тоглолт
24./25.08.2010 - Хариу тоглолт

Покалын цом /одоогоор/:
14.08.2010 - Rot Weiss Ahlen - Werder Bremen

Бундеслиг:
21.08. 1899 Hoffenheim - SV Werder Bremen
28.08. SV Werder Bremen - FC Köln
11.09. Bayern München - SV Werder Bremen
17.-19.09.2010 SV Werder Bremen - FSV Mainz 05
21./22.09.2010 Hannover 96 - SV Werder Bremen
24.-26.09.2010 SV Werder Bremen - Hamburger SV
01.-03.10.2010 Bayer Leverkusen - SV Werder Bremen
15.-17.10.2010 SV Werder Bremen - SC Freiburg
22.-24.10.2010 Mönchengladbach - SV Werder Bremen
29.-31.10.2010 SV Werder Bremen - FC Nürnberg
05.-07.11.2010 VfB Stuttgart - SV Werder Bremen
12.-14.11.2010 SV Werder Bremen - Eintracht Frankfurt
20./21.11.2010 Schalke 04 - SV Werder Bremen
26.-28.11.2010 SV Werder Bremen - FC St. Pauli
03.-05.12.2010 VfL Wolfsburg - SV Werder Bremen
10.-12.12.2010 Borussia Dortmund - SV Werder Bremen
17.-19.12.2010 SV Werder Bremen - FC Kaiserslautern
14.-16.01.2011 SV Werder Bremen - 1899 Hoffenheim
21.-23.01.2011 FC Köln - SV Werder Bremen
28.-30.01.2011 SV Werder Bremen - Bayern München
04.-06.02.2011 FSV Mainz 05 - SV Werder Bremen
12./13.02.2011 SV Werder Bremen - Hannover 96
18.-20.02.2011 Hamburger SV - SV Werder Bremen
25.-27.02.2011 SV Werder Bremen - Bayer Leverkusen
04.-06.03.2011 SC Freiburg - SV Werder Bremen
11.-13.03.2011 SV Werder Bremen - Mönchengladbach
18.-20.03.2011 FC Nürnberg - SV Werder Bremen
01.-03.04.2011 SV Werder Bremen - VfB Stuttgart
08.-10.04.2011 Eintracht Frankfurt - SV Werder Bremen
15.-17.04.2011 SV Werder Bremen - Schalke 04
21.-24.04.2011 FC St. Pauli - SV Werder Bremen
29.-01.05.2011 SV Werder Bremen - VfL Wolfsburg
07.05.2011 SV Werder Bremen - Borussia Dortmund
14.05.2011 FC Kaiserslautern - SV Werder Bremen

харлуулсан тоглолтууд чангахан тоглолтууд байна байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 5:19 pm

Ахлагч.
Image

Дэд ахлагч.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Оргил » Thu Aug 05, 2010 5:22 pm

Barnaba wrote:
Ирэх улирлын оноолт:


Бундеслиг:

21./22.09.2010 Hannover 96 - SV Werder Bremen
24.-26.09.2010 SV Werder Bremen - Hamburger SV
01.-03.10.2010 Bayer Leverkusen - SV Werder Bremen


харлуулсан тоглолтууд чангахан тоглолтууд байна байх.



энэ чинь бараг л нийдерзагсений дерби шүү дээ. өнгөрсөн улиралд 5:1-р билүү танайх лаасан. энэ улиралд манайх нэлээн эрчтэй эргэн ирэлт хийжаагаа эвгүй тоглолт болно байх гэж бодож байна.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 5:25 pm

тийм байна лээ. нэг хотын 2 баг юм байна лээ.

хамгийн гоё нь НТВ, ССТВ5 гээд Бундеслиг гаргана гэсэн нь тунчиг сайхан байна. би ч Вердерийн тоглолтыг тийм ч их үзээд байж чададгүй юм. одоо харьцангүй үзээд байх боломжтой болно байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Оргил » Thu Aug 05, 2010 5:28 pm

нэг муж байгаад бремен салаад хотоороо нэг муж болсон юмдагуудаа. би тэгж ойлгосон. тэрнээс бремен бол аймр том хот ханновер ч бас нэлээн том хот. ханноверын фэнүүд вердерт дургүй вердрийнх яадгийг мэдэхгүй ккк

бундес харин гарна гэж дуулаад бүүр догдлоод байгаашд.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 05, 2010 5:34 pm

тийм тийм нэг муж юм байна лээ. хот гэж солиорчийно. кк... тэгээд бараг Германдаа бол дээгүүрт орох том газар нутаг хамарсан муж байна лээ..
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Оргил » Thu Aug 05, 2010 5:40 pm

ханноверийн хүмүүс вердер бол манай мужынх гэнгүүт гүү бид нар тусдаа гэж наадаг гэсс ккк за энэ элийрэх ч яахуу. энэ хоёр багийн тоглолт ханноверт болвол аймр юм болдын гэнэлээ. гэхдээ ч угаасаа бундест аймр юмгүй тоглолт гэж байдаггүйн байналээшд. ривалдаа амжилт хүсэх н хайшаа кк гэхдээ сэдвээ гоё авч яваарай л гэедээ :р.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby haka » Thu Aug 05, 2010 5:42 pm

Варнаба :eek:
Диегог байхад нэг хэсэг хардаг байж билээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby slo mo jones » Thu Aug 05, 2010 5:50 pm

за амжилт хүсэе, сэдвээ сайн тордоорой. үлэмж биет турк гээд энэ зуны наймаагаар нэлээн анхааралын төвд байгаад байсан нөхдүүд багтаа үлдэхээр болснуу, за дор хаяж АЛ эрхтэйгээ байх байлгүйдээ. 1-3т жагсах байхдаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Тэгшээ » Thu Aug 05, 2010 5:51 pm

Өзил, Марин гэсэн 2 эрдэнэ бна даа. :RD
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 06, 2010 11:17 am

Өнөөдөр Швейцарь-н Нёон-д Ав.л-н плей офф-н сугалаа явагдана. клубыг төлөөлж хуучин ахлагч Бауманн явсан гэнэ.
Плейофф-н шатанд 5 багтай таарах боломжтой байгаа ба Украйны Динамо Киев мөн Италийн Сампдориа Женоа гэсэн чансаатай багууд байна. үлдсэн 3 баг нь гэвэл Францын AJ Auxerre, Португалийн Спортинг Брага, Швейцарийн Young Boys Bern багууд байна. Спортинг Брага бол өнгөрсөн улирал лиг-тээ тэсрэлт хийсэн чангахан баг бол Young Boys-ууд өмнөх шатанд Туркийн хүчтэй Фенербахче-г буулгаад байна. Аль ч багийг басч болохооргүй л багууд байна.
"Учраа баг болгон энэ шатанд чамбай бэлдсэн байгаа гэдгийг санах хэрэгтэй, энэ амаргүй даваа байх ч бид цаашид шалгарч чадна" гэж Шааф өчигдөрийн бэлтгэл дээр хэлсэн байна.

мөн маргааш Лондонд Фүлхэм-тэй нөхөрсөг хийнэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby ballu » Fri Aug 06, 2010 3:50 pm

Tegshzaya wrote:Өзил, Марин гэсэн 2 эрдэнэ бна даа. :RD

Хунт гээд бас сайн залуу байгаа. Сая ДАШТ - аар аваад явсан бол. Эднийх ер нь энэ бүрэлдэхүүн дээрээ ганц хоёр гайгүй хүн авчвал ямар ч багтай үзэхээр байгаа шүү. Дандаа гоё ирээдүйтэй залуус Арнатувич, Марин, Озил, Хунт, Мертазакер, Росенберг гээл.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 06, 2010 6:15 pm

Бараг хамгийн чангатай нь таарчих юм. Сампдориа Женоа-тай таарлаа. хэцүүхэн тоглолт болохнээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 06, 2010 7:55 pm

Сампдориа-тай хийх эхний тоглолтыг талбайдаа хүлээн авах бол хариу тоглолт Женоа-д болно гэнэ.
Фрингс: Энэ их чанга, хэцүү гэхдээ сайн оноолт байна. Герман, Италийн клубуудын хоорондын тулаанууд үргэлж классик байдаг. мөн бид цаашаагаа шалгарах ёстой, би талбайдаа болох тоглолтоос бид ихээхэн давуу тал олж авна гэж найдаж байна.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 06, 2010 8:44 pm

Дани-тай хийх нөхөрсөгт Германы шигшээд Хант маань дуудагдсан байна. мөн Вийзе болон Марин 2-г дуудаж.
Удахгүй Покал, Ав.л-плейофф н тоглолт, улирлын эхлэл гээд чухал тоглолууд байгаа учир клуб болон Германы хөлбөмбөгийн холбоо 2-н зөвшилцлөөр Өзил болон Пер 2-г энэ удаад орхисон байна.
Хант-н хувьд фитнесс тун сайн байгаа ба нөхөрсөгүүдэд ч гоалдаад байгаа. Хант: Би тун их баяртай байна. надад тоглох боломж олдоно гэж найдаж байгаа, би өөрийгөө тун сайн байгааг мэдэрч байна. энэ нөхөрсөг Ав.л-н плейофф-н тоглолтын бэлтгэлд нөлөөлөхгүй гэсэн итгэлтэй байна учир нь бид шигшээдээ 3 өдөр л байна. гэж.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Popuz_LYON » Sat Aug 07, 2010 2:47 am

Озил Явчаасай билээ
...
Popuz_LYON
 
Posts: 407
Joined: Fri Jun 04, 2010 11:34 pm
Location: Хоёрын хооронд болоод байна...

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Sun Aug 08, 2010 3:45 pm

Өчигдөр Фүлхэм-тэй нөхөрсөг хийсэн ч 5-1 р бут ниргүүлжээ. Пицца-н гоалаар 54 дэх минут хүртэл 1-0 р тэргүүлж явсан аж. Замора 1-1 болгосны дараа Гера 66, 73, 77 гэж хэт-трикдээд 87 дээр Жонсон 1-г нэмээд 5-1 болгосым байна.

хэхэ...алуулжээ гэсэн чинь 2-р үе эхлээд 46 дах минутад Фрингс-г суулгасны дараа дундаа дарамтуулж эхлээд гоал алдаад дараа нь 1-1 байхад Пер-г суулгаад Боэниш-г гаргасан чинь нөгөө Гера нтр нь хэт-трикдээд баллаад хаяцийм байна.

за энэ фриендли ч яахав. Самп-тай хийх тоглолт л их чухал байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby N1te » Mon Aug 09, 2010 10:25 am

Өзил, Мертесакер 2 багаасаа энэ жилдээ л явахгүй бол үүнд нь дасгалжуулагч Шааф бөөн баяр байгаа бололтой.
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Wed Aug 11, 2010 10:20 pm

Петер Ниемэер гэж төвийн хамгаалалт, дм дээр тоглодог залуу маань Херта Берлин рүү зээлээр явлаа. Бундеслиг2-т үзэлцээд байх нь дээ... мөн Налдо улирал эхлэхэд фит болж чадахгүй гэсэн байна. гэмтэл нь бүрэн эдгэж чадахгүй гэнэ.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Тэгшээ » Sun Aug 15, 2010 8:18 pm

Рөсенберг өмнөх улирал нэг их сайн бгаагүйээ. Энэ жил Алмейдиаг гайгүй бна гэж бодоод бгаа шдэ. Озил бараг явчих бх.

Нэг иймэрхүү гараатай бх болвуу

------------Вийзэ-------------
Фритц-Налдо-Мертесакер-Боэниш
--------Фрингс-Баргфред--------
Марин----------------------Хант
----------Пизарро-Алмейда-----

4-2-2-2

2 вингэр 2 төв довтлогч.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Mon Aug 16, 2010 3:36 pm

Хоёрхон хоног тэсэхэд л Өзилөө авч үлдэхэнэ дээ. Тийм сайхан залуу тоглогч Реалд очоод зэвэрвэл хичнээн харамсалтай. Бундэсийг олон жил тоглолтоороо чимээсэй.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Seikoni » Mon Aug 16, 2010 4:32 pm

тэх. манайд ирээд банз халааж суухаар тэндээ дахиад ганц хоёр жил тоглоод өөрийгөө дархалчих хэрэгтэй шд. Сампын эсрэг тоглочихоосой билээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest