Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Оргил » Sun Nov 20, 2011 1:14 am

Aa aimri xalit xarxad 3 goal ortsn bxar werder xojjigam bx gesen chen yuwe yum c.l slot mangar mia toglojena
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Wed Nov 30, 2011 9:03 pm

Сэдвээ ганц эргэе дээ. зав их муутай байлаа...

Сүүлийн сар гарангийн хугацаанд баг маань бас давгүй үр дүнгүүдийг аваад явж байна... Ерөнхийдөө бол муугүй шүү, багийн тоглолтууд ч тэр ихэнхдээ гоё ойлголцож довтолж тоглож байна, Экичи, Арна 2 их гоё болж ирж байна... харин хамгаалалт л үе үе манараад байгаа талтай... гэхдээ сүүлд Налдо ирж бүр Штуттгарт-г хожиход үнэтэй хувь нэмэр оруулж клийн-шийт хийснийг харвал бас ч гэж нөөц бололцоо бидэнд байна гэж үзээд байгаа... мань Бразил залуу маань Штутт-тай тоглохын өмнө багтаа тус хүргэмээр байгаагаа хэлж байгаад л гоалдсон... энэ эрчээрээ хамгаалалтаа аваад яваасай...
Өмнөх тоглолтын өмнө Боруссиа-н өөр нэгэн баг болох Mönchengladbach-д 5-0 дуулдийм даа... гэсэн чинь тэд чинь үнэхээр бас энэ улирал шал анги тоглолтыг харуулж байгаа баг байна лээ... уул нь тоглолтын эхэн үед харилцан довтлолцоод адилхан л алалцаж байсан чинь тэгээл яацийн гэмээр юу юугүй гоалууд ороод эхэлсэн дээ... гэхдээ тэр хүнд хожигдлын дараа хүснэгтийн дээхнэ яваа Штуттгарт-г хожсон нь үнэхээр том сэргэлт боллоо...
За тэгээд одоогоор хүснэгтийн дээгүүр олон баг зэрэгцэн яваа ч манайх байраа хадгалж үлдэх, мөн дээшээ ч ахих боломж бусдыг бодвол илүү их байна гэж үзээд байгаа... бид чинь энэ улирал ердөө ганц лиг-тээ л үзэж байна шүү дээ... :ногоон:

Харин одоо Байерн-тай Аллианз-д нь үзнэ... Тэд энэ улиралд үнэхээр мундаг байсан ч гол хөдөлгүүр Швайни-г гэмтсэнээс хойш ер нь л дэгэн догонтой тоглолт үзүүлээд байгаа... энэ үе дээр нь таардаг их авууштай зүйл боллоо... :ногоон:
Багийн ахлагч Фритц маань "Байернчууд Бундэслиг-н оргилд байгаа, бүрэлдэхүүн нь мундаг... гэхдээ бидэнд итгэл найдвар бий, бид тэнд үл үзэгдэгч шиг байхгүй байх болно" гэж.... Харин Хант "Мэдээж бид тэнд очих үед тэд зарим талаараа илүү мөн фаворит баг нь байх болно, гэхдээ Байерн бол ялагдашгүй баг биш" гэж...
Багийн мэнэжэр Аллофс Байерн-тай хийх тоглолтонд ялалт байгуулж чадна гэж итгэж байгаа гэнэ... Тэрээр "Бид өмнө нь хүнд ялагдал амссан ч сая гайхалтай ялалт байгуулсан, баг зарим зүйлээр илүү их сайжирсаар л байна... Харин Байерн хожигдоод байна, энэ харьцуулалт бидэнд сэтгэл санааны давуу байдлыг бий болгоно... Бид Мюнхэн-д ялж чаднаа" гэж...

Мөн энэ хагассайнд Бундэслиг-н 2 шилдэг мэргэн буучдын тулаан болох нь... Пизарро маань энэ улирал 11 гоалтой яваа бол Гомэз 13 гоалтой явна... Харин Пизарро энэ хагассайны тоглолтонд оролцох нь эргэлзээтэй юм даа... Шааф түүний өвдөгний бэртэл хэр зэрэг эдгэсэн, фит байгаагаас нь шалтгаалж тоглуулах эсэхээ шийдэх биз дээ...

Харамсалтай мэдээ байгаа нь Вийзэ-н аав нь өнгөрсөн байна... тэрээр Мюнхэн руу явахааргүй болж... түүний оронд залуу хаалгач Сэбастиан Миэлтц дахин орлох бололтой... Мань эр яахав муугүй авьяас чадвартай юм байна лээ, намар хэдэн тоглолтонд харсан... том багийн талбай дээр гээд зарим нэг зүйлээс шалтгаалаад бүр л манарчихгүй бол Вийзэ-г нээх үгүйлүүлэхээгүй байна байх гэж итгэж байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Fri Dec 02, 2011 6:40 pm

Пизарро гэмтлээ бүрэн эдгээгээд багтай хамт бэлтгэл хийсэн гэнэ... Мюнхэн рүү явах ба гараанд ч гарах боломжтой байгаам байх... Мань хүн бол өөрөө миний өвдөг бүрэн эдгэсэн, зүгээр байгаа, Мюнхэнд тоглоноо л гэж... Байерн-тай тоглоход маш том нэмэлт боллоо доо... ашгүй...

Тоглолт маргааш орой 10:30-с ССТВ5-р шууд гарна...

За хэдэн стат...

1:1, 1:1, 5:2, 1:1, 0:0 - Байерн-ий талбайд тоглосон лиг-н сүүлийн 5 тоглолтын үр дүнгүүд... хожигдолгүй цувралыг тэднийг талбайд харуулсаар байна... Энэ хагассайны орой 10:30-с Мюнхэнд зочлох ба хэрвээ Вэрдэрчүүд Байернчүүдэд ялагдалгүй тоглолтыг дуусгаж чадвал энэ нь Байерн-ий эсрэг тэдний талбайд нь үзүүлж буй лиг-н шинэ рекорд болох юм...

... Байерн болон Вэрдэр багуудын өрсөлдөөнөөс хэлэхэд эдгээр багууд сүүлийн 10 жилд Бундэслиг-т хамгийн их оноо цуглуулсан мөн хамгийн олон гоалдсон багууд юм...

... Вэрдэрчүүд Бундэслиг-т Байерн-ий эсрэг хийсэн 90 тоглолтоос 26-д нь ялж, 39-д нь ялагдаж... Бундэслиг-т өөр баг Байерн-ий эсрэг ингэж их хожил авсан удаагүй...

... Байернчууд Вэрдэр-н эсрэг хийсэн лиг-н сүүлийн 5 тоглолтонд хожигдоогүй байна. 2 хожил, 3 тэнцээ... Бүх тэмцээнд гэж үзвэл 7 тоглолтоос 4 хожил, 3 тэнцээ авчээ...

... Вэрдэрчүүд лиг-т Байерн-ий талбайд хийсэн сүүлийн 5 тоглолтоос хожигдол аваагүй байна. 4 тэнцээ, 1 хожил... мөн Байерн-ий эсрэг тэдний талбайд ямар ч баг 6 дараалсан анбийтн амжилтыг үзүүлж байсангүй...

... Мюнхэнчүүд өнгөрсөн 3 сараас хойш лиг-т 2 тоглолтонд дараалан хожигдоогүй байсан ч өнгөрсөн 2 тоглолтонд дараалан хожигдсоноор хүснэгтийн 1-с буугаад байна...

... Томаш Шааф 8 удаа Байерн-г ялсан нь одоогийн лиг-т байгаа дасгалжуулагч нараас хамгийн өндөр үзүүлэлт нь болж байна... Статистик-р бүхэлд нь авч үзвэл лиг-т зөвхөн Отто Реххагэл, Эрик Риббэк нар л түүнээс илүү амжилтыг Байерн-ий эсрэг үзүүлжээ...

... Юпп Хэйнкс Брэмэн-ий эсрэг хийсэн Бундэслиг-н сүүлийн 17 тоглолтондоо нэг ч ялаагүй гэвэл ямарав... 6 хожигдол, 11 тэнцээ... Түүний хамгийн сүүлийн ялалт 1987 оны 9 сард байж... Харин тэрээр Шааф-н эсрэг Бундэслиг-т 8 тулахдаа 5 хожигдож, 3 тэнцжээ...

... Тоглолтыг Флориан Мэер шүүх гэнэ... Тэрээр 1996 оноос шүүгч хийсэн ба 1999 оноос хойш Бундэслиг-н тоглолтыг шүүж одоогоор 213 тоглолтыг шүүж... 2002 оноос ФИФА-н шүүгчийн эгнээнд нэгдэж...Түүний 2 талд буюу захын шүүгчдээр Кристоп Борнхорст, Сөнкэ Глиндэманн нар ажиллана... 4 дэх шүүгчээр Кристиан Дингэрт байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Dec 04, 2011 4:51 pm

За. сайхан тоосоо гөвүүллээ... нөгөө рекорд, мекорд нь байхгүй ээ.... :RD

Нээрээ манай энэ хамгаалалт най байхгүй шүү, бүрэн итгэхэд үнэн бэрх... нэг алдаад эхэлчихвэл тэгээд бүгд л манараа л явчихна...
Уул нь тоглолтын байдал бол нээх тэгтлээ үр дүн шигээ дээрэлхүүлээд байсан ч юм байгаагүй явж байх үед тэр нэг пеналти л ёстой бүхнийг эргүүлчихлээ... тэгээл тэрнээс хойш яахав, манайхан гэж нээх бөөнөөрөө урагшилдаг баатрууд болж байгаа л байр байраа орхиж, алдаад нэмээд 2 гоал алдваа гэж... Миэлтц уул нь бас муу байсангүй ч ингээд 4 гоал алдчихсан гэхээр хэрэг алга...
Тэгээд ер нь гарааны тал дээр жаал ажилмаар санагдаад байх юм... Вэсли-г л гэхэд сүүлд сэлгээгээр оруулж ирж байгаам... уул нь гараанд Баргфрэд-тэй цуг дунд гаргаад урд нь Марин-г гаргасан бол... дундаа Баргфрэд асар их алдаа хийх юм, алдах юм... ер нь жулдаад байхийн... өөрөө ядаж байхад тийм мундаг ДМ биш болохоор бас.... Тэгээд ард нь Налдо, Вольф 2 гээд удаандуу нөхдүүд байсан болохоор бүр айлын урд хэдийн хурдыг гүйцэхгүй байв...

Одоо гарааг жаахан өөрчлөөд Фритц-г Сократис-н оронд гаргаад дунд Вэсли - Баргфрэд н хослолыг тавиад урд нь Марин-г АМ дээр, тэгээд Пиза, Арна, Хант 3-г урд гаргаад Вагнер, Росэнбэрг нараар ротэшн-доод явбал зүгээр санагдаад л байгаан... Гэхдээ бас Марин-г АМ дээр гаргаад байдаг зөвүү буруу юу... мань эр ер нь зүүндээ байвал илүү үр өгөөжтэй ч юм шиг санагдаад л байгаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Sun Dec 04, 2011 6:26 pm

Марин чинь формгүй бж2 өчигдөр xарин овоо бсан шүү манай эсрэг Вэслиг яагаад гаргадгүй бол баруун ард ч гсн тэр муу Сократисаас xамаагүй дээр тоглодог санагдаад бдаг юм...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Жавхаа » Wed Dec 07, 2011 12:41 am



Кимчи, Бразил хоорондоо нудрага зөрүүлжээ :-D
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Wed Dec 07, 2011 12:47 am

Энэ чинь Волфсбүргийxэн бнашт дээр нь алга ташаад бxдаа яадын Ситигийxэн чинь xоорондоо зодолдоxоор бас чи ингэдэг бxдаа Балайтолгойшгоо юм......
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Da Boss » Wed Dec 07, 2011 12:50 am

Коо Жөзүе 2 бна уудаа тэр цаанаас үсэрж орж ирээл сүртэй салгаж бна аа
Juninho
User avatar
Da Boss
 
Posts: 334
Joined: Sat Oct 08, 2011 8:00 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Wed Dec 07, 2011 8:42 pm

Пизарро маань энэ өвлийн цонхоор явна гэсэн яриа байгаа гэнээ... Тэгсэн Аллофс өвлийн цонхоор Пизарро-г явуулж чадахгүй ээ л гэж... мань хүнийг Интэр сонирхоод байгаа юм байх...
Тэгсэн Пизарро өөрөө болохоор - Интэр Милан намайг сонирхсон талаар би юу ч мэдэхгүй байна, би энэний тухай юу ч сонсоогүй. - гэж үндсэн сайтад хэлсэн байна. Гэхдээ тэрээр бас ингэж. - Би ердөө бүх зүйлийн талаар анализ хийж шийдвэр гаргах болно гэж хэлсэн, хэрвээ тэдгээр саналууд нь яг энэ мөчид байгаа бол би зөвхөн Вэрдэрт төвлөрч байна. - гэж...

явахаар бол ядаж зун яваасай... уул нь эндээ зодог тайлбал...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Dec 11, 2011 1:06 pm

Вольфсбург-г 4-1 бут ниргэлээ... нөгөө муулаад байсан Сократис харин тоглолтын эхний гоалыг хийж бариад бүр... кк... энэ удаад бол яах аргагүй илүүрхээд явчихлаа... маш их боломж хийсгэж, мөн багагүй боломжуудыг айлд өгч байлаа... Арна сэлгээгээр орж ирээд л гоалдсон... ер нь хараад байхнээ манайд одоо энэ Росэнбэрг л бараг хамгийн сайн финишэр болоод байна уу яагаад байна... кк

сайхан хожил...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby focus_mn » Tue Jan 24, 2012 10:59 am

Сая Кайзэрслаутэрн дээр Прөдл гэмтээд 4 долоо хоног аут болж дээр нь Налдо, Вольф нь гэмтэлтэй байгаа гэхээр төвдөө хамгаалагчгүй болж байгаам байна. Тэгсэн Вольфоо Франц руу явуулахаар болчихсон гэнүү оронд нь Швэдээс Милосэвич гэж 19 настай хамгаалагч сонирхож байгаа гэнэ. Нэг хэсэгтээ Сократис, Силвэстрээрээ төвдөө нүдэж дээ кк
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby *R9* » Tue Jan 24, 2012 2:06 pm

http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=114&t=5359

Та бүхэн нэгдээрэй.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Fri Jan 27, 2012 10:50 pm

Австрийн Өзил гэгдээд буй Златко Юнузовичийг өөрийн болгожээ xамгаалагч аваачээ...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby focus_mn » Fri Jan 27, 2012 11:39 pm

Аффолтэр гэж Швисс хамгаалагч зээлээр авсан байна лээ. Хитцфэлдийн шигшээд тоглодог залуу юм гэсэн.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Tue Jan 31, 2012 3:31 pm

Toni_Kroos39 wrote:... xамгаалагч аваачээ...


Манай философи-г мэдэхгүй л байна даа... :RD

Сая Ливэркүзэн-тэй тэнцсэн байна лээ... ингэсхийж явж байгаад нэг Европлиг-н эрхтэй үлдчихвэл болоо болоо...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Gooner » Wed Feb 01, 2012 1:41 pm

Шааф манай өвгөн шиг зөрүүд юм биш үү, өөрийнхөөрө нухаал, майр орон гаран тоглолттой кк.
Хойноо их зай гаргадаг тэгээд хамгаалагч авдаггүй :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Fri Feb 10, 2012 7:55 pm

Веслигээ нутаг буцаажээ...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Feb 12, 2012 9:06 pm

Тоглолтын сүүлийн минутад Арна гоалдож Хофф-той талбай дээрээ тэнцжээ... Ер нь улирлын сүүл хагас эхлээд хожвуу яав... том, багагүй л багуудтай бүгдэдтэй нь тэнцээд л байдаг... гэхдээ яахвээ бас хүснэгтийн 5-д л туугаад байгаа гэж байгаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Оргил » Mon Feb 13, 2012 10:15 am

манайх олигтойхон шиг байсан бол 5-г чинь булаахгүй юу.. гэхдээ 5-р байраар ч яахавдээ.. 5 6 хоёрын хооронд түй ч ялгаа алга..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Оргил » Sun Mar 04, 2012 3:13 pm

одоо л доошилж байндаа кк.. сүүлийн 9 тоглолтоос ганц хожил.. арван тоглолтоос 2 хожил.. 4 тэнцээ 4 хожигдол.. ийм байхад 6 энтрд яваад байдаг.. манай л арчаагүйнх юм байнадаа кк..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Mon Mar 26, 2012 9:50 am

Сайхан сэтгэл амарчээ... ккк... дээд доодгүй л тэнцдэг болж... ингэж гэлдэрч яваад Ханновэр-н дээр хүснэгтийг дуусгаад Европлиг-н эрх авчихад л болоод явчина... ккк...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Postby АЖИГЛАГЧ » Fri Aug 17, 2012 9:27 pm

Elia-g Juventus ees 5,5 sayar avchihaj edniih alahnee
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Postby Оргил » Tue Aug 21, 2012 12:44 pm

Elia n gooldson bn lee.. tsomiin temtseend.. daanch bag n nemelt tsagt 2 gool aldaad pokalaas hasagdsan.. eliag uul n gaigui togloosoi gej haraad bgaam.. ene jil ch werder suga bgaa bololtoi..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Postby focus_mn » Wed May 15, 2013 6:03 pm

Image

Goodbye Thomas Schaaf!

True one-club man гэгддэг Шааф 41 жилийг Вэрдэртэй хамт үдсэнийн эцэст төрөлх багаасаа явахаар болжээ. 1978 онд Вэрдэрийн хүүхдийн академиас кареераа эхэлсэн түүний хувьд тоглогчийн хувиар 2 удаа лиг болон покалын аварга, УЕФА-н цомтой багуудын аварга болж байжээ. 1999 оноос хойш Вэрдэрийн үндсэн дасгалжуулагчаар ажиллахдаа Вэрдэрийг лигийн топ багуудын нэг болгож чадсан бөгөөд Вэрдэр энэ хугацаанд тогтмол амжилттай тоглож 2004 онд лигийн цом, 2006 онд покал өргөж байсан ба 2009 онд УЕФА-н цомын финалд шалгарч байв. Мөн 2010 он хүртэл жил бүр багаа европийн тавцанд тоглуулж энэ хугацаанд 6 удаа ЧЛ, 4 удаа УЕФА-н цомын тэмцээнүүдэд орж байсан гэсэн тоо байдаг байдаг.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Postby focus_mn » Wed May 15, 2013 6:06 pm

Өзил үнэхээр том орон зай үлдээж явж дээ. Шааф тэгээд багаа үнэхээр буцааж хэвэнд нь оруулж дийлсэнгүй бололтой. Энэ улирал бараг унахийн даваан дээр лигээ дуусгасан. Шаафгүй Вэрдэр гэхээр сонин санагдаж байна шүү
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron