Wir kommen wieder{HANNOVER96 Fußballklubs}

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Wir kommen wieder{HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Wed Jun 30, 2010 7:44 pm

за юу ч гэсэн сэдвээ нээчий хэд хоногоос танилцуулга зураг хөрөг оруулахыг бодноо.
Image
Last edited by Оргил on Tue Aug 09, 2016 12:39 pm, edited 5 times in total.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Mon Jul 05, 2010 4:38 pm

Товч танилцуулга:

Бүтэн нэр: Hannoverscher Sportverein von 1896
Хоч: Die Roten (улаанууд)
Байгуулагдсан: 12 April 1896 4-р сарын 12
Цэнгэлдэх: AWD-Arena (Багтаамж: 49,000)
Ерөнхийлөгч: Martin Kind
Дасгалжуулагч: Mirko Slomka
Тоглодог лийг: Герман Бундеслига
Хамгийн сүүлд үзүүлсэн амжилт: Бундеслигийн 2009–10 оны улиралд 15-р байр.

Клубын түүх
энэхүү клуб нь 1986 онд Deutscher FV 1878 Hannover /рэгбийн клуб/-г үүсгэн байгуулагч, үндэслэгч Ferdinand-Wilhelm саналаар Hannoverscher Fußball-Club 1896 нэртэйгээр байгуулагджээ.
ImageГэвч энэ клубын эхний сонирхол нь хөнгөн атлетик ба регби байсан бөгөөд 1899 он хүртэл хөлбөмбөг тэдний эхний сонирхол байсангүй. хөлбөмбөг ба бусад спортын алийг нь голчлон хөгжүүлэхээс болж 1902 онд клуб хоёр хуваагдан хөгжиж эхэлсэн ба ийнхүү хуваагдахад хөлбөмбөгийн клуб болох 96-д гишүүдийн ихэнх хэсэгорж, үлдсэн цөөхөн нь Hannoverscher Ballspielverein хэмээх хөлбөмбөгөөс бусад төрлийн спортыг гол зорилгоо болгосон клубыг бүрэлдүүлсэн. Гэвч удалгүй 1913 онд эргэн нэгдэж зөвхөн хөлбөмбөг гэлтгүй бөмбөгтэй спортын төрлүүдийг сонирхох болсон байна.

Клубын анхны өнгө нь хар-цагаан-ногоон байсан бөгөөд заримдаа цэнхэр хөх өмсгөлтэйгээр талбайд гардаг байсан боловч тэднээс салж сүүлд буцан нэгдсэн Hannoverscher Ballspielverein клуб нь улаан өнгийг үндсэн өнгөөрөө сонгосон байсан болохоор нэгдсэн багын хувьд анхандаа хар-цагаан-ногоон өнгийн өмсгөлөө өмсөж байсан боловч удалгүй улаан өмсгөлөөс салахгүй байхаар шийдэж улаанууд /die roten/ хочтой болсон билээ. харин багийн гуравдугаар өмсгөл нь багийн үндсэн өнгө болох хар-цагаан-ногоон өнгөтэй болсон. одоо ч гэсэн багийн үндсэн өмсгөлөөс илүү хар-цагаан-ногоон өнгийн өмсгөлөөр нь хүмүүс ханновер клубыг мэддэг боловч үндсэн өмсгөл нь улаан бөгөөд багийн хоч нь улаанууд /die roten/ гэдгийг тэр бүр мэддэггүй.

1900-гаад оны эхэн үеээс тогтмол амжилтийг үзүүлж байсан боловч тийм ч өндөр амжилтийг гаргахгүй байлаа. 1933 онд буюу гуравдугаар эзэнт гүрний үеийн германы хөлбөмбөг нь 16 дээрээс доошоо шатлалтай лийгтэй байсан ба энэ үед хэд хэдэн мужуудыг хамарсан Niedersachsen Gauliga лийг үүсгэн байгуулагдсанаар уг лийгэд тоглох болсон байна. удалгүй /1935 онд/ улсын дээд лийгт тоглоход ойрхон болж жилийн дараа тийшээ тамирчдаа явуулжээ.1938 онд тэд анх удаа германы үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ялан германы хөлбөмбөгт томоохон шуугианыг дэгдээж байв. учир нь тэр үед шальке04 баг жинхэнэ доминат байжээ. энэ тоглолтод эхлээд 3-3-аар тэнцэж дахин тоглоход 4-3-аар хожсон бөгөөд ханноверийн хувьд маш хүнд хэцүү тоглолт байсан боловч ханноверчууд жинхэнэ сенсацийг бий болгож чадсан билээ.
харин 1942 онд шинээр үүсгэн байгуулагдсан Gauliga Braunschweig-Südhannover лийг рүү нүүж тэндээ тоглох болсон. гэвч дэлхийн хоёрдугаар дайны уршгаар ханновер96 клуб нь тоглолт хийхээн больж бараг үгүй болж байлаа. харин дайны төгсгөлд буюу 1945 оны наймдугаар сард ханновер96 клуб болон Arminia Hannover клубын тоглогчдоос бүрдсэн холимог баг британийн цэргийн багтай тоглосноор клуб дахин сэргэж байгаагаа зарласан билээ.
клубуудыг дахин лийгүүдэд хувиарлахад ханновер96 клуб германы хойд нутгийг хамарсан нэгдүгээр дивизион болох оберлига нордод тоглохоор болсон бөгөөд тэр жилдээ муу тоглон доошоо унасан боловч маш хурдан сэргэж 1949 онд буцаад дээд зэрэглэлд тоглох болсон. 1954 онд үндэсний аваргийн шувтаргийн тоглолтод тэд эргэн ирж FC Kaiserslautern багийг 5-1 ээр буулган авсан. тэр жил германчууд дэлхийн аваргад гайхалтай ялалт байгуулан энэхүү тоглолтонд ханноверчуудын оруулсан гоолтой ижил таван гоолоор өрсөлдөгчөө буулгаж авсан Бернийн гайхамшиг болсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу.
1963 онд германы хөлбөмбөгийн холбооноос бундес лийгийг байгуулж үндэсний хэмжээний 16н багтайгаар тоглож эхэлсэн. энэхүү өөрчлөлтийн хүрээнд ханновер клуб нь Regionalliga Nord (II) /хойд бүсийн 2-р дивизион/-д тоглох болсон. гэвч тэд сайн тоглож жилийн дараа гэхэд 1-р дивизион 2 жилийн дараа бундэс лийгт багтах хэмжээний болсон боловч харин германы хөлбөмбөгийн холбооноос бундеслийгт дэвшин тоглох багийн тоглолтийг дунджаар 46000 үзэгч үздэг байх ёстой гэсэн шаардлагийг тавьснаар тэд зөвхөн хойд бүстээ л тоглож байх болсон байна. ийнхүү хойд бүсийнхээ доминатаар арван жил нэрлэгдсний эцэст 1975-76 оны улиралд доошоо унан 2-р дивизонд тоглох болсон байна.

үргэлжлэл бий..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Г.Баяраа » Mon Jul 05, 2010 4:44 pm

:eek: ер нь энэ улаанууд гэсэн хоч Бундеслигт нилээн олон баг зүүдэг байхаа...тэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Mon Jul 05, 2010 4:53 pm

би сайн мэдкүү байнаа. ханноверийн хоч н улаанууд гэдгийг лав би өнгөрсөн 11 сард л мэдсэн кк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Tue Jul 06, 2010 2:55 pm

... үргэлжлэл

клубын түүх хоёрдугаар хэсэг

1974-1975 оны улиралд доош унан эргэн дээшээ мацах гэж биш тэндээ үлдэхийн төлөө тэмцэх шахуу юм болсоор дараагийн улиралтай золгож нэг мэдсэн бүсийн 2-р дивизионы баг болон мөнхөрөхөө шахав. энэ маягаар удаан жил уйгагүй тэмцэлдэсний эцэст 17 жилийн дараа дээшээн дэвшсээр улсын хэмжээний буюу бундес хоёрдугаар лийгийн баг болж чадсан билээ.

Клубын дахин сэргэлт.

ийнхүү 17 жилийн турш уйгагүй тэмцэлдэсний эцэст арайхийж амьсгаа аван харахад аль хэдийний 90-өөд он гарчихсан байлаа. энэ үед хөлбөмбөг илүү глобалчлагдаж клубуудын хувьд мөнгө гэдэг асуудлаас болон доошоо унаж дээшээ гардаг болчихсон байлаа. Харин ханновер 96 клуб нь улсын хэмжээний баг болсон амжилтандаа хансангүй уйгагүй зүтгэл болон мөнгө санхүүгийн асуудлийг шийдэж чадсаны хүчинд анхныхаа покалийг 1992 онд авсан юм. энэ бол тэдний хувьд гайхамшиг байлаа. учир нь улсийн доод лийгийн баг покал авна гэдэг хөлбөмбөг илүү даярчлагдаж байсан үед үнэхээр биелэмгүй зүүд, бүтэшгүй мөрөөдөл байсан юм.

энэ тэмцээнд тэд улсын хэмжээний нэгдүгээр лийгийн буюу бундес 1 лигийн Borussia Dortmund, VfL Bochum, Karlsruher SC, Werder Bremen, Borussia Mönchengladbach нарыг ялж доод лигээс покал авсан анхны баг болон түүхэнд үлдсэн билээ. энэ тэмцээний баатар бол яахын аргагүй хаалгач Jörg Sievers байсан юм. тэрээр бүтэн тэмцээний турш гайхалтай сэйвүүдээрээ багаа аварч байсан төдийгүй хагас финалд нэг финалд бас нэг удаа пеналтиар багаа ялалтанд хүрэхэд хөтөлсөн билээ.

харамсалтай нь энэ зөвхөн түр зуурийн сэргэлт байлаа. тэд гайхалтай тоглолтоор бусдыг алмайруулж байсан ч төдийлөн сайн амжилт үзүүлэхгүй байсаар ядаж л дээд лийгт орох н битгий хэл доошоо унахгүйн тулд буюу 3-р дивизионд тоглохгүйн тулд тэмцэлдэж байлаа. 1996-1998 оны хооронд бүр гуравдугаар дивизионд тоглож хүртэл үзэв. мэдээж тэндээ удаагүй ч гайхамшигт түүхтэй багийн хувьд энэ нь жинхэнэ гутамшиг байсан юм.

1998 онд энэ бүх гутамшигийг даван туулахийн тулд ханновер клуб нь амжилтаар цангасан залуусыг эгнээндээ (Gerald Asamoah, Sebastian Kehl, Fabian Ernst гэх мэт) нэгтгэн цоо шинэ эхлэлийг тавин үсрэлт хийж чадсан билээ. үүнийхээ ч үр шимийг хүртэн тэр жилээ 2-р лийгт дэвшиж тэндээ гурван жил зүтгэсний эцэст 2002 онд гайхалтай тоглосоор улиралын төгсгөлд 75 оноо цуглуулан бундес 2-р лийгт түрүүлэн улмаар улсын хамгийн том лийг буюу бундес 1-р лийгт хөл тавьлаа. энэ бол хөлбөмбөгийн түүхэнд ховорхон байдаг гайхамшигт түүх юм. энэ их өрсөлдөөн дундаас 4н жилийн дотор 3 лийгт тоглож чадсан гэдэг бол үнэхээр үгээр илэрхийлж хэлэхийн аргагүй гайхамшигт явдал мөн гэдэгтэй та ч бас санал нийлэх бизээ.

үргэлжлэл бий ...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Tue Jul 06, 2010 3:27 pm

орчуулж байхдаа л ийм гоё түүхтэй гэдгийн мэдлээ ккк. үнэндээ хөлбөмбөгт олон л сонин юм байхымдаа. гэснээс дараачийн дугаарт 2002 оноос одоог хүртлэх буюу өдгөөгийн ханновер клубын тухай. тэгээд тэрний дараагынхад өнгөрсөн улиралын тухай бундеслийгийн сэдэвт бичсэн юмаа авчирч жоохон засаад оруулнаа. харин тэрний дараа сайт дээрээс орчуулах юм хайхаас. тэгж байтал улирал эхлэх ч дөхчихөнө тэхээр клубын тоглогчид энтрийг оруулаад л шинэ улиралдаа гоё сэдэвтэй орнодоо
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby focus_mn » Fri Jul 09, 2010 12:49 pm

:eek: Оргил амжилт хүсье, тэгээд Ханновэрийн албан ёсны фен болов уу :D
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Fri Jul 09, 2010 12:58 pm

баярллаа. албан ёсных энтр гэхээр гоё ч юмуу кэкэк.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby focus_mn » Fri Jul 09, 2010 1:22 pm

Зүгээр Ливэрпүүл - Ханновэр тоглохоор боллоо гэхэд энэ багаа дэмжихийн байгааз дээ л гэж хэхэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Fri Jul 09, 2010 1:23 pm

тэгж тоглох өдөр ирдийн бол ханноверийг дэмжнээ :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby ТӨӨГӨӨ » Sat Jul 10, 2010 1:00 am

!Оргил! wrote:тэгж тоглох өдөр ирдийн бол ханноверийг дэмжнээ :р

:eek:
Амжилт Оргилоо! Сэдвээ сайхан авч яваарай!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Г.Баяраа » Sat Jul 10, 2010 1:27 am

гар утаснаасаа орж байж ийм их юм бичдэг бас л сайн байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 10, 2010 11:23 am

ТӨӨГӨӨ wrote:
!Оргил! wrote:тэгж тоглох өдөр ирдийн бол ханноверийг дэмжнээ :р

:eek:
Амжилт Оргилоо! Сэдвээ сайхан авч яваарай!


ок баяраллаа хичээнээ :beer

Г.Баяраа wrote:гар утаснаасаа орж байж ийм их юм бичдэг бас л сайн байна


кэкэк юм хөгжнөө гэж :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Thu Jul 15, 2010 3:21 pm

31нд AWD arena-даа валенсиа хүлээн авч пресэасоны тоглолтоо хийхийм байна. пияасо админы багаас ямархуу хүмүүс ирэхийн болдоо
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Thu Jul 15, 2010 3:40 pm

мөн өнгөрсөн долоо хоногт энэ улиралын анхны нөхөрсөгөө висла краковтой хийж 4:2 оор хожиж. эхний үед манайхаас Jan Schlaudraff 2 гоол хийж тэрүүлж эхэлсэн. хоёрдугаар үед эхлээд 52 дахь минутад Stoppelkamp гоол хийж гурав тэг болгоод айлаас Boguski нэгийг хийгээд дараа н манай Forssell пеналтиас нэгийг хийгээд 86 дахь минутад чөлөөт цохилтоос нэг гоол алдаж. алдсан гоолуудаас тэр чөлөөт цохилтийг хаачихмаар л харагдаж байна. тэгээд улирал эхэлэхэд иймэрхүү гоол алдмааргүй л байшүү.

Last edited by Оргил on Thu Jul 15, 2010 3:58 pm, edited 1 time in total.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Thu Jul 15, 2010 3:47 pm

FC Crone гэж багтай бас тоглож 14:0 -ээр хожсон байна. айхтар айхтар. шинэ цэрэг Stindl дебют гоолоо хийж :р.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 24, 2010 12:29 am

ээлжит нөхөрсөг тоглолт яг одоо явагдаж байна.
туркийн Kayserispor гэж багтай тоглож байна.
манай бүрэлдэхүүн:
Zieler - Avevor, Haggui, Pogatetz, Rausch - Schmiedebach, Evseev, Djakpa, Bakaj - Ya Konan, Forssell
айлын бүрэлдэхүүн:
Hamidou, Cakir, Kaldirim, Kesimal, Amislashvili, Teber, Troisi, Durak, Hacimustafaoglu, Moritz, Boyraz
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 24, 2010 12:35 am

бөмбөг эзэмшилт илүү л байгаа бололтой авлаа дамжууллаа гээд байхын харин гоол байдаггүй кэкэк яджаахад жигийн модемоор оржийгаа болохоор үзнэ гэж бол байхгүйн байна. зүгээр сайхан твийт хараал суужээхаас
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 24, 2010 12:40 am

35. Minute: Rausch mit einem Freistoß aus knapp 30 Metern. Da muss Hamidou nachfassen!

айлын хаалгач бас муугүй бололтой
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 24, 2010 12:50 am

нэгдүгээр үе тэг тэг :(
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby slo mo jones » Sat Jul 24, 2010 12:52 am

за амжилт хүсэе, сэдвээ сайн авч яваарай.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sat Jul 24, 2010 1:14 am

айлаас мортиз гоол хийчлээ 0:1
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sun Aug 01, 2010 6:57 pm

о'чигдор валенсиатай тоглосон бх ёстой мэдээлэлтэй ху'н байвал оруулаач
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Thu Aug 19, 2010 4:25 pm

За ойрдоо форумаар шагайж байсан ч сэдэвтээ зориулж юм хум орчуулаад гүйх зав үнэндээ байсангүй. Орчуулна ч гэждээ үнэндээ германаар А ч үгүй болохоор гүүгл рэадэрээр гурилдаж өгөх зав болохгүй яваад л байлаа. Клубын түүх ч яахав тэгж байгаад төгсгөлийг н оруулчий. Улирал эхлэх дөхөж байна, бас Монголын НТВ Бундес гаргана гэж байгаа баяртай мэдээ байгаа болохоор улиралын өнгийг нэг оруулнаа.
Last edited by Оргил on Sun Aug 22, 2010 3:59 pm, edited 1 time in total.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Die Roten {HANNOVER96 Fußballklubs}

Postby Оргил » Sun Aug 22, 2010 3:59 pm

Image

за юутай ч хожил
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron