Klass Jan Huntelaar

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Huntelaar Reald Her Togloh bol

Ter chadhgui ee
9
29%
Ter alj ugnuu
14
45%
Gaigui e togloh l bh daa
8
26%
 
Total votes : 31

Klass Jan Huntelaar

Postby ZioN_E » Wed Dec 24, 2008 12:23 am

Huntelaar Real-d her togloh bol. Bas tuunii medeeleluudig bichij bgaarai Go Huntelaar Go :gold
ZioN_E
 
Posts: 1
Joined: Wed Dec 24, 2008 12:13 am

Re: Klass Jan Huntelaar

Postby Г.Баяраа » Sat Feb 21, 2009 1:58 am

Image
Гоол оруулнa гэдэг довтлогч хүний үндсэн үүрэг. Зарим нь энэ үүргээ нэг их зоволгүй биелүүлж байхад , зарим нь хичнээн хичээгээд ч аз ивээхгүй байх нь бий. Клаас Ян Хунтелаар бол эхний ангилалд нь багтана. Төрөлхөөс заяасан мэдрэмж , ур чадварынхаа ачаар тэр , мэргэжлийн тоглогч болсноосоо хойш тэр 271 тоглолтонд 213 гоол оруулчихаад байна. Хүссэн аавын хүү нь ийм амжилтыг үзүүлж чадахгүй шүү дээ. Энэ жилээс дэлхийн топ лигт хүчин зүтгэх болсон Клаасын өмнө хийж бүтээх асар цаг хугацаа байна. ''Улбар шар''-уудын гол найдвар болсон энэ залууг жилийн дараа Алтан Дагиныг үнсэж байхийг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл тэр чинь хүн биш ''гоолын машин'' шүү дээ !

Бага нас

Клаас 1983 оны 8 сарын 12-нд Дремпт хэмээх Голландын жижигхэн сууринд мэндэлжээ. Түүнийг ердөө ганцхан сартай байхад гэр бүл нь ойролцоох мужын ''Хаммело'' хот руу нүүсэн бөгөөд чухам эндээс л Хунтеларын ирээдүйн зам тавигдсан гэж хэлж болно. Тэднийх тэрсхэн өссөн гурван хүүтэй. Хунтелар бол айлын дунд хүү. ''Улбар шар''-уудын үнэнч дэмжигч эцгийнх нь нөлөөгөөр ч тэр үү , хөвгүүд хөлбөмбөгт туйлын хорхойтой болон өсжээ. Тэд өдөржин гудмандаа бөмбөг нүдэж , яаж Ван бастен , Рууд Гуллит шиг болох тухай л ярилцана. Ялангуяа Хунтелар бол , ''Марко''-н үнэнч дэмжигч байсан бөгөөд түүн шиг хууралт , техниктэй болох гэж ихэд хичээдэг байжээ.
Удалгүй түүнийг таван нас хүрэх үед эцэг нь v.v. H. en K. гэх орон нутгийн багт оруулав. Хэдийгээр ах дүү хоёр нь ч түүнтэй хамт энд орсон ч , Хунтелар тэднээс хавьгүй эвсэлтэй , авьяаслаг болохыг анзаардаг байсан тухайгаа аав нь ярьжээ. Хунтелаар энэ багтаа зургаан жил гаран тоглосон бөгөөд , хэд хэдэн хүүхдийн тэмцээнд түрүүлж олны анхаарлыг татах болсон үе нь 1994 он. Тухайн үед 11 настай байсан түүнийг Голландын дундаж багуудын нэг Де Грашчап томчуудаас өрсөн өөрийн болгосон байна. Орон нутгийн сонирхогчийн клуб , мэргэжлийн клуб хоёр асар их ялгаатай байх нь ойлгомжтой. Бэлтгэл сургуулилт , байр орчин , хангамж үйлчилгээ гээд л. Гэр бүлээсээ холдсон бяцхан Клаасын хувьд эхэндээ бүх зүйл үнэхээр хүнд байлаа. Академд өнгөрүүлсэн эхний хэдэн жилдээ ямар байрлалд тоглохоо ч мэдэхгүй будилж байсан тухайгаа өөрөө дурссан байдаг. Дасгалжуулагч нь түүнийг зүүн захын хамгаалагч , жигүүрийн хагас хамгаалагч , довтолгооны хагас бүр хаалгачын байрлалд хүртэл тоглуулж үзэж байв. Ингээд арга нь барагдсан тэрээр , Клаасыг довтлогчийн байрлалд тоглуулж үзэхээр шийджээ. Хаа очиж энэ байрлалдаа тэр хурдан дассан бөгөөд гоол оруулах төрөлхийн авьяастай болох нь ч илэрчээ. Хунтелаарыг академд дасгалжуулж байсан тэрхүү мэргэжилтэн нэгэнтээ ''ийм төрөлхийн авьяастай хүүг , би юу бодож хаалганд зогсоож байв аа'' хэмээн уулга алдсан гэдэг.
1997–98 оны улиралд 14 настай Хунтелаар Де Грашчап-н С багийн гол довтлогч болоод байв. 33 тоглолтонд оролцохдоо 20 гоол оруулсан түүнийг дараа жил нь л тушаал дэвшүүлж Б багт дууджээ. Энд тэр өөрөөсөө хэдэн насаар ах томчуултай ''үзэх'' болсон ч , гандан буурсангүй гоолоо оруулсаар байлаа. Нэг их удалгүй Голланд даяар ‘’шинэ Ван Бастен’’ гарч иржээ гэсэн үгс энд тэндгүй дуулдах болжээ. Мэдээж энэ үгс ПСВ , Аяакс , Феиноорд зэрэг томчуудын чихний хажуугаар өнгөрсөнгүй. Ингээд 200 оны зун Хунтелаар хувь заяаны их дуудлагаа хүлээн авч Эйндхөвений алдарт PSV клубыг зорьжээ.

PSV - гээс Аяакс хүртэл

Түүнийг ирдэг жил буюу 2000 оны зун Эйндховений баг Партизанаас Матья Кежманыг өндөр үнээр өөрийн болгосон. ''Бэтмэн'' хочоороо алдаршсан энэ залуу ПСВ-д өнгөрүүлсэн 4 жилдээ 122 тулаан оролцож 105 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Иймээс Хунтелаарын хувьд , Кежманыг ''дийлж'' гараанд гарна гэдэг бүтэшгүй асуудал байв. Хааяа нэг сэлгээгээр орж ирснийг эс тооцвол тэрээр энд байхдаа бараг ганц ч удаа гараанд гарсангүй. Өдөр өдрөөр өсөн дэвжиж буй залуу довтлогчийн хувьд энэ бол мөхөл л гэсэн үг. Тиймээс түүнийг 2003 оны өвөл 'төрж өссөн'' Де Грашчап баг руу нь зээлээр явуулжээ. Тухайн үед Хунтеларын авга ах энэ багт ажилладаг байсан нь үүнд нөлөөлсөн байх. Харамсалтай нь Грашчап тэрхүү улиралд хомоол хамж доод лиг рүү унасан бөгөөд , Хунтелаар нилээдгүй таагүй дурсамжтай тэндээс явжээ. ПСВ-д эргэж ирэхэд нь түүнийг хүлээж авах хүн байсангүй тул дахиад л өөр тийшээ цөлөгдөх болов.
Image
Энэ удаа Голландын алдарт довтлогчдын нэг байсан Юри Колхофоор удирдуулсан AGOVV Apeldoorn багийн гишүүн болсон бөгөөд тэд дээд лигт дөнгөж шинээр гарч ирээд байсан юм.. Ид ирэн дээрээ байсан Хунтеларын хувьд энэ улирал үнэхээр гайхалтай өрнөж , лигийн 35 тоглолтонд оролцохдоо 26 гоол оруулжээ. Улиралын төгсгөлд Хунтелар лигийн мэргэн буучаар тодроод зогсохгүй , шилдэг тоглогч болсон ч зүй ёсны хэрэг байлаа.
Энэ бүхний дараа ПСВ , залуу довтлогчоо эргүүлэн авахийг хүссэн ч Клаасд тийшээ очих хүсэл огтхон ч байсангүй. Тиймээс Хееренвений тавьсан ашигтай саналыг хүлээн авч гэрээ байгуулжээ.
Хееренвен энэ наймаанд ердөө 100 -хан мянган евро зарсан бөгөөд ганцхан жилийн дараа Клаасыг 9 сая еврогоор арилжсан нь тэдэнд үнэхээр хожоотой зүйл болсон. Дээрээс нь Хунтелаар тэдэнд УЕФА -н цомын эрх авч өгсөн тул Хееренвенчүүд ямар ч тохиолдолд түүнийг муугаар дурсах учиргүй нь лав.
Дээрх 9 саяыг зарлагадсан ''баян'' баг нь Амстемдамын алдарт Аяакс байлаа.
''Еврэй''-чүүдээс гадна германы Гамбург , АЗ , Феиноорд зэрэг багууд түүнийг сонирхож байсан ч , Аяаксын баялаг түүхийг хүндэтгэн Хунтелаар сонголтоо хийжээ.

Гоолын машин

Амстердамын Аяаксаас маш олон алдартай тоглогчид төрөн гарсан байдаг. Энэ нь яах аргагүй тэдний академтэй холбоотой бөгөөд ихэнх мэргэжилтнүүд тэдний сургуулийг хамгийн шилдэг нь гэдэгтэй санал нэгддэг. Т эд үндсэн багаа өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрдүүлдэг учир их мөнгөөр гаднаас тоглогч авах нь өдрийн од шиг ховор. Гэтэл 2005 оны өвөл Хунтелаарыг 9 сая евро буюу түүхэн дэх хамгийн өндөр үнээрээ авсан нь Клаасыг энгийн нэгэн биш гэдгийг тодорхой харуулсан. Мөн тухайн үед Дани Блинд өөрийн 4-3-3 тактиктаа тохирсон , гүйцэтгэл сайтай , авьяаслаг довтлогч хайж байсан тул бүх талаараа Клаас түүний санаанд нийцжээ. Шинэ багтаа дасах гэж тэр зовсонгүй , шууд л ''үндсэн ажилдаа' орж гоолыг ар араас нь бөмбөгдөж эхэлсэн юм. Дөнгөж ирсэн эхний сардаа л гэхэд 7 тоглолтод , найман гоол хийсэн бөгөөд үүнд нь Аваргуудын лигт Интертэй хийсэн тулаан багтана. Хэдийгээр тэр улиралд Аяакс лигийн титмээ ПСВ -д алдсан ч , цомын тэмцээнд гайхалтай тоглосоор түрүүлсэн нь манай гол баатрын л гавьяа. Тэмцээний хагас шигшээ ‘’Рода’’-тай хийсэн хүнд хэцүү тоглолтын сүүлийн мөчид ''унаж татан'' гайхалтай хожлын бөмбөг хийсэн , дараа нь шигшээ тоглолтонд ПСВ -н хаалганд дубльдсэн гээд л ахархан хугацааны дотор тэр Аяаксын фенүүдийн жинхэнэ шүтээн болж чадсан юм

2006-2007

Улиралын өмнө Арсеналын шинэ цэнгэлдэхийн нээлтийн тоглолтонд Хунтелаар гоол оруулж түүхэнд нэрээ мөнхөлсөн. ‘’Флай Эмирэйтс’’-т гоолдсон анхны тоглогч болсон гэсэн үг л дээ. Харамсалтай нь баг нь аваргуудын лигийн урьдчилсан шатанд ялагдал хүлээснээр УЕФА -н цомд л өөрийгөө харуулах боломж түүнд үлдсэн юм. Ер нь тэр цагаас Хунтелаарт Аваргуудын лигт тоглох аз дутсаар ирсэн. Сая хүртэл Реал Мадрид , түүнийг бүрэлдэхүүндээ багтаагаагүй нь голланд эрийг нилээд бухимдуулжээ. Тэрхүү улиралд Аяакс дахиад л ПСВ -д цомоо алдаж , хоёрдугаар байр эзэлсний дээр УЕФА-н цомд дөнгөж плеи-оффын эхний шатнаас л хасагдсан . Багийн хоёр дахь ахлагчаар томилогдсон Хунтелаар урьдын адил гоолоо оруулсаар байсан ч , багийн андууд нь түүний хөдөлмөрийг хайр найргүй ''үгүй хийж'' байлаа.

2007-2008

Бүх зүйл дахиад л давтагдаж , Аяакс Аваргуудын лигээс мултарлаа. Дээрээс нь УЕФА -н цомд ч явсангүй Тэр тусмаа Хунтелаар өөрөө шийдвэрлэх тоглолтонд пенальти алдсан нь үнэхээр харамсалтай.. Магадгүй энэ бүхэн нь тэдэнд сүүлийн хэдэн жил авч чадаагүй лигийн цомдоо анхаарлаа хандуулахад тус болсон байх. Хунтелаар тэр улиралд нийт 33 гоол оруулсан нь түүхэнд бичигдэх үзүүлэлт байлаа. Мөн Яап Стам зодог тайлсан учир багийн ахлагчийн тууз түүнд шилж сэн бөгөөд үүнийгээ дагаад хүлээх хариуцлага нь ч нэмэгдсэн нь тодорхой.

Эзэн хааны багт

Өнгөрсөн өвлийн цонхоор Хунтелаар , Испаний алдарт Реалын өмч болсон. Магадгүй энэ шилжилт дэндүү оройтсон байж болох юм. Жил болгон л түүнийг , Европын топ 5 лигийн нэгэнд очно гэсэн яриа гардаг байсан ч биелэлээ ололгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс өнгөрсөн цаг хугацаагаа нөхөх гэж Клаас тун их хичээх нь тодорхой. Мөн cүүлийн үед түүнийг Английн Арсенал багт очно гэсэн яриа түгэх боллоо.. Мань эр ч өөрөө үүнийг үгүйсгэхгүй байгаа. ''Би Премьер лигт тоглохыг хүсдэг , тэндэхийн уур амьсгал , цаг агаар , түүх соёл гээд л бүгд гайхалтай' гэж нэгэнтээ хэлж байснийг нь бодож үзвэл энэ шилжилт биелэлээ олох боломжтой ч юм шиг.

Нисдэг Голланд Хунтелаар
Image
Авьяастны өлгий нутаг гэж хэлж болох Голландад шигшээ багт багтана гэдэг тун хүнд асуудал. Ялангуяа довтлогчын байрлал дээр. Хунтелаарыг анх гарч ирж байхад , Рүүд харих болоогүй , дээрээс нь Койт , Ван Перси нарын залуус эзэгнэж байсан учир нилээн сүүлд буюу 2006 оноос л Ван бастен түүнийг анзаарчээ. Шигшээ баг дахь анхны тоглолтоо тэрээр 2006 оны 8 сард хийсэн бөгөөд шууд дубль хийж өөрийгөө хэн гэдгээ харуулсан юм. Хэрвээ шүүгч нэг гоолыг нь отон гэж буруу хараагүйсэн бол анхны тоглолтдоо л хет-трик хийх байлаа.
2007 онд хэд хэдэн удаа ''улбар шар'' өмсгөл өмсөж талбайд гарсан тэрээр Евро 2008 -д эх орноо төлөөлөн оролцсон юм. Зүгээр ч оролцох биш нээлтийн тоглолтонд Румыны хаалгыг мялаагаад амжсан. Харамсалтай нь хэтэрхий хүчирхэг байсан Улбар шарууд ''Хиддинкийн цэргүүдэд'' дийлдэж нутаг буцсан билээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Klass Jan Huntelaar

Postby ТӨӨГӨӨ » Sat Feb 21, 2009 12:33 pm

Баяраа :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Klass Jan Huntelaar

Postby WALCOTT » Sat Feb 21, 2009 2:13 pm

:-D :-D :-D
manaid ireesei blee :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Klass Jan Huntelaar

Postby ТӨӨГӨӨ » Sat Feb 21, 2009 3:23 pm

WALCOTT wrote::-D :-D :-D
manaid ireesei blee :mrgreen:

танайхан чинь тахир хараа дээрд үзээд бгаан бишүү
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Klass Jan Huntelaar

Postby ZioN » Tue Mar 10, 2009 1:28 am

Bayraa-d Bayarlalaa
ZioN
 
Posts: 36
Joined: Mon Mar 24, 2008 11:43 am

Re: Klass Jan Huntelaar

Postby Nomer 10 » Wed Mar 25, 2009 9:44 pm

Гайхалтай. Одоо ван дер Ваартад л ингээд боломж өгөөд байх хэрэгтэй байна. Рүүдийг Реалд очсоны дараа гоол болгоныг нь юүтүүбддэг байж билээ. Одоо байдал давтагдаж байна. Яг л Рүүд шиг залуу. Рүүд 2 гэсэн ч болно. Учиргүй хурдан гүйгээд л хүн хуураад энэ тэр гэхгүй. Яг Рүүд шиг тоглолтын явцад маш хурдан дүгнэлт хийгээд тэгээд зөв газраа байрладаг. Еврогоор Румынд хийсэн гоолыг нь хараа биз дээ. Рүүдийг харин агаарт гүйцэхгүй. Гэхдээ том биетэй хамгаалагчдад дарлуулдаггүй. Рүүдийн дараа дэмжих хүн маань хэдэн жилийн өмнө тодорсон байсан. Одоо жинхэнэ утгаараа биеллээ олж байна :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Klass Jan Huntelaar

Postby Seikoni » Sat Mar 28, 2009 12:30 pm

Нистелрооё, Хунтелаар хоёр positioning үнэхээр сайтай тоглогчид юмаа.. ямар нэгэн скилл шаардлагагүй, байрлалаа эзлээд цохиод л байдаг.. монголчууд одтой гэж ярьдаг шиг... ВанБастэнаас сурах юмаа сурсан, одоо Рүүдээс суралцаж байна гэж өөрөө ярьсан байна лээ...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Klass Jan Huntelaar

Postby Lucifer » Mon Mar 30, 2009 1:02 am

За энэ Хунтлаар чинь харин жинхэнэ гай тарих хүн үү үгүй юу. Том Лигид ирээд дасах гэж жил болох байх гэж найдаж байсан чинь аль хэдийн 8 гоол, өчигдөр шигшээдээ гоол хийчлээ. Аргагүй гоолын машин юм аа. Биширлээ.

Гэхдээ бас болоогүй СЛ, элит багуудын эсрэг гоолдож байж ворлд класс довтлогч гэж дуудуулна шүү дээ. Рүүдийн карьер бараг дуусч байгаа гэж үзвэл араас нь энэ нөхөр залгаад гарч ирлээ шүү хог чинь
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Klass Jan Huntelaar

Postby Miro Klose » Sat Apr 04, 2009 10:29 pm

Real avsan mash zovdson odoo Real deer Kun Aguero toi horshuulah yum bol delhiin super dovtolgoonii hos garch irne dee sain dribbling tei dovtlogch sain finish tei dovtlogch 2 dandaa sain tohirdog
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Klass Jan Huntelaar

Postby Miro Klose » Sat Apr 04, 2009 10:32 pm

Barca uul n yaaj iij bgaad Klose g avah bsiishd
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Klass Jan Huntelaar

Postby Funky » Sun Apr 05, 2009 7:11 pm

клозе барса-д очсон бол одоонийхоо үзүүлсэн амжилтанд хүрэхгүй бсан бх барса-гийн довтолгоонд таарахгүй банздаж бгаад л буцаад дундаж багт очих бсан бхаа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Klass Jan Huntelaar

Postby Чуугий » Tue Aug 11, 2009 2:44 pm

энэ сэдвийг зөөгөөчээ...........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Klass Jan Huntelaar

Postby Ac Milan » Tue Aug 11, 2009 5:11 pm

харин тиимээ манай шинэ хүн ч үнэхээр гоолын машин юмаа :-D
Үхэл бол Төгсгөл биш
Ac Milan
 
Posts: 411
Joined: Fri Jul 17, 2009 7:18 pm
Location: UB

Re: Klass Jan Huntelaar

Postby ..::Affictor::.. » Wed Aug 12, 2009 1:08 am

http://twitter.com/huntelaar_19
манай хүний твит нь найс юмаа
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Klass Jan Huntelaar

Postby kamizake » Sat Oct 10, 2009 2:07 am

Энэ залуу яачваа найдвар алдаг гар юмаа талбай дээр ч их гаргахгүй гарлаа ч гэсэн бараг бөмбөгөнд хүр чадахгүй ч байх шиг формондоо хурдан ороосой л гэж найдхаас өөр юу гэхэв дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Klass Jan Huntelaar

Postby Чуугий » Sat Oct 10, 2009 9:30 am

Одоо энэ санал асуулгын өөрчилөө.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Klass Jan Huntelaar

Postby WALCOTT » Sat Oct 10, 2009 12:15 pm

Ac Milan wrote:харин тиимээ манай шинэ хүн ч үнэхээр гоолын машин юмаа :-D

:mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Klass Jan Huntelaar

Postby soccer » Sat Oct 10, 2009 8:47 pm

энэ Залууг хажуунаас нь харлаа... 2 давхарт бол ярилтгүй сайн гар байна лээ...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Klass Jan Huntelaar

Postby *R9* » Wed Oct 14, 2009 9:00 pm

Энэ хүү ингээд унтарч байгаа юм байхдаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Klass Jan Huntelaar

Postby Tmshinoda » Thu Jan 07, 2010 4:22 pm

genoa-d goal hiilee tuunii huwid ene jiliin 3 dah ni odoo ulam saijrana gj naidaj suuy
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Klass Jan Huntelaar

Postby Жонон » Thu Jan 07, 2010 8:20 pm

Ядаж байхад аягүй хүндлэлтэй гоол байсан шүү. Хичнээн торгуулийн цохилт байсан ч гэсэн Ронни Бекс Амбросини эд нар шийдэж бйах шиг харагдсан тээ.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Klass Jan Huntelaar

Postby Tmshinoda » Sun Feb 14, 2010 8:44 pm

Маню-н эсрэг кэн гэдгээ каруулаад өг күү минь
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Klass Jan Huntelaar

Postby Уугаа » Sun Feb 14, 2010 8:53 pm

Miro Klose wrote:Barca uul n yaaj iij bgaad Klose g avah bsiishd


:-o

Ингэж явснаа одоо санадаггүй байхдаа :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Klass Jan Huntelaar

Postby ..::Affictor::.. » Sun Feb 14, 2010 9:56 pm

ирсэн бол Барсаг дэмжинэ айн :-o
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests