Ойрын үеийн сонирхолтой наймаанууд..
Лигийн аваргууд залуу довтлогч Жулиан Шийбэрийг Штуттгартаас авсанаар энэ улирлын 4 дахь наймаагаа хийлээ. 23 настай довтлогч 4 жилийн гэрээтэй хар шаруудад ирж байгаа бөгөөд Лукас Барриошыг явсанаар багийн 2 дахь довтлогч болох юм. Шилжилт 6-8 сая еврод хийгджээ.
Англид зээлээр очиж өөрийгөө нээсэн Сигурдссон Тоттэнхэмд очихоор болжээ. Хоффэнхаймд өөрийгөө төдий л харуулах боломж гараагүй Исланд тоглогч өнгөрсөн улирал Свансид гайхалтай улирлыг өнгөрөөсөн бөгөөд өөрийнх нь хүсэлтээр багаа солихоор болсон байна. Наймаа 8 сая еврогоор хийгджээ.
Шалькэгийн хашир туршлагатай тоглогч Пээр Клугэ доод лиг руу унасан Хэртад очихоор болсон байна.
Наймааны цонход идэвхтэй байгаа Гладбах энэ зуны 3 дахь наймаагаа хийж Европагийн аваргаас 23 настай Алваро Домингуэзийг авсан байна. Төвийн хамгаалалтын ноён нуруу Дантэгаа явуулсаны дараа Андэрлэхтийн Фэлипийг сонирхож байсан боловч Ханновэрт алдсанаар ийнхүү Испани хамгаалагч дээр сонголт хийжээ. Домингуэз одоо 23 настай бөгөөд төвийн хамгаалалтаас гадна зүүнд тоглож чаддаг гэнэ. Наймааны хувьд үнэгүй ирж байгаа бөгөөд 2017 он хүртэл гэрээ хийжээ. Домингуэз энэ удаагийн Олимпт шигшээгийнхээ бүрэлдэхүүнд багтан явж байгаан байна.
Хамбургийн довтлогч Пэтрич Фулхэмд очихоор болжээ. Одоо 31 настай Хорватын шигшээ багийн тоглогч Бундэслигт 98 тоглолт хийж 38 гоол оруулж байжээ. Пэтрич шинэ багтайгаа 1 жилийн гэрээ байгуулсан байна.
2 жилийн өмнө 2-р лигийн мэргэн бууч болж байсан Нилс Пэтэрсэн өнгөрсөн улирал Байернд ирснээр төдийлөн талбайд гарч чадаагүй. Харин Пиззарогоо явуулсан Вэрдэр түүнийг зээлээр авахаар тохиролцжээ.
Хорватын шигшээ багийн довтлогч Марио Манцукич багаа орхиж Байернд ирэхээр болов. Экс Волфсбургийн тоглогч одоо 26 настай бөгөөд шинэ багтаа нутаг нэгт Оличийг орлож Гомэзтой гарааны төлөө өрсөлдөнө
Шинээр дээд лигт дэвшсэн Фюрт Айнтрахтаас довтлогч Оливиэр Оссиеныг 1.5 сая еврогоор авчээ. Оссиэн Канадын шигшээ багт тоглодог ба одоо 30 настай юм байна. Мөн Фюрт 2-р лигийн Бохумаас Японы довтлох чиглэлийн тоглогч Такаши Инуйг авчээ.
Лэвэркүзэн Реалын залуучуудын багийн 20 настай өсөх ирээдүйтэй гэгдээд байгаа баруун арын хамгаалагч Дани Карвайалыг авчээ. Шилжилт нь ирэх даваа гаригт албан ёсоор зарлагдах бөгөөд ойролцоогоор 5 сая евро орчмоор ирнэ гэнэ.
Өнгөрсөн улирал Фуллхэмд зээлээр тоглосон Штуттгартын довтлогч Погрибняк Рийдэнг баг руу явахаар болжээ. Гэрээ нь энэ зун дуусгавар болохоор байсан учраас үнэгүй явж байгаан байна.
Майнц 05 баруун арын хамгаалагч Жуниор Диазыг өөрийн болгожээ. Одоо 28 настай Коста Рика тоглогч өмнө Польшийн Висла Краковт тоглож байжээ.
Лэвэркүзэн Чилийн шигшээ багийн довтлогч Жуниор Фэрнандэсийг өөрийн болгожээ. Фэрнандэстай 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд түүнд их итгэл хүлээлгэж байгаа, Кийзлингийн хамт талбайд гаргахаар төлөвлөсөн хэмээн Фюллэр мэдэгджээ.
За бусад шуум гэвэд Хамбург экс тоглогч Ван дэр Ваартыгаа, Вэрдэр Элиаг авахаар сонирхож байгаа гэсэн мэдээнүүд байна. Бас Гладбах шинэ залуу од Луук дэ Йонгийн хойноос хөөцөлдөж байгаа. Гэхдээ Аяакс түүнийг сонирхсон өөр нэг болох Ньюкастлийн 15 саяын саналыг хүлээж аваагүй гэхээр багагүй мөнгө түүний төлөө хаях хэрэгтэй болохно.