Бундеслигийн солилцоо наймааны талаар

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Г.Баяраа » Sat Dec 06, 2008 12:57 am

Лиг болгонд солилцоо наймааны сэдэв байхад ....дэлхийн шилдэг Германы лигт яагаад байхгүй бна.гэж бодоод нээчлээ....зиа эхний мэдээг орууллаа тэгээд Бундесийн гэлтгүй форумынхан бүгдээрээ сэтгэлээрээ мэдээ оруулаад яваарай

Image
Энэ улиралд гайхалтай байгаа Гамбургын Олич -г Италийн Гиант Ювэ -р үү очих гэж байгаа бүр гэрээгээ хийчихсэн ухааны юм гарсан билээ ... тэгвэл түүний агент нь энэ яриаг үгүйсгэсэн байна ...' Олич туринд очих талаар би юу ч мэдээгүй ,энэ бяцхан андуурал гарсан байх ' гэжээ
сүүлийн үеийн мэдээгээр Хорват эрийн төлөөх тулаанд Виллареал нэгдсэн ба тэд ирэх зун гэрээг нь дуусахаар үнэгүй гулсуулчих санаатай аж ...
Image
Карл Хайнц Руммениге : Донован -с өөр наймаа ирэх цонхоор хийхгүй ,манай багийн бүрэлдэхүүн одоо хангалттай хүчтэй байгаа учир ямар нэгэн өөрчлөлт хэрэггүй гэжээ...
үүнээс та Анатолы Тимощук -г авахгүй гэж хэлснийг нь ойлгосон байх ...мөн тэрээр Полдьди ,Рибериг өвөл явна гэсэн яриануудыг үгүйсгэсэн бна
Image
Фронтзек (Арминиа) - Испаний Бетисээс Одонкорыг авчирч хүчээ зузаатгах бодолтой байгаа аж ....тэрээр 'Мэдээж бид Давид -г сонирхож байгаа ,альхэдийнэ түүнтэй уулзчихсан гэжээ ....мөн багийн спорт эрхэлсэн захирал Detlef Dammeier -ч үүнийг баталсан ба 'тэр нутагтаа буцаж ирэхийг хүсч байгаагаа хэлсэн гэжээ..
Image
Энэ улирлыг чимж байгаа Ибисевич -г ирэх улирлаас томчууд 'оролдох' тодорхой ...нэн ялангуяа Байерн ,МанЮ багууд ихээр сонорхож байгаа ч мань эр өөрө ингэжээ 'олон багууд намайг сонирхо байгаа нь сайхан байна ... гэхдээ ирэх улиралд ч би Хофф -тэй хамт зүтгэнэ гэжээ....түүний гэрээ 2010 онд дуусах юм
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Жавхлан » Sat Dec 06, 2008 8:06 am

- 17 амжилт муутай сарыг Испанид үдсэний эцэст ажилгүй болчихоод байгаа Тимо Хилдебранд бундеслигт эргэн ирэх нь эргэлзээтэй байна. Түүний агентын хэлснээр Тимог бундеслигийн багуудаас гадна, Англи, Францын лигийн багуудаас санал ирсэн гэнэ. Хаашаа очих нь хамаагүй хамгийн гол нь тогтмол гараанд гарч амжилт үзүүлснээр шигшээдээ эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа бололтой.

- Олич гоолдсоор л, үнэ нь өссөөр л...
Энэ жил ихээхэн одтой байгаа хорват эрийг Ювентусээс гадна, Ливерпүүл, Валенсиа нар сонирхоод байгаа юм байна. Яаран сандран шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа бөгөөд зул сарын баярын үеэр гэрийнхэн, ойр дотныхонтойгоо зөвлөлдөж байгаад хариу өгөх гэнэ.

- Шалькег уналтанд оруулахад тодорхой хувь нэмэр оруулсан тус багийн менежер Мюллерын албан тушаал ганхахад хүрээд байгаа билээ. Багийн удирдлага шигшээ багийн менежер Оливер Бирхоффд санал тавьсан хэдий ч татгалзсан хариу сонссон байна. Учир нь мань хүн шигшээд 2010 оны ДАШТ дуусах хүртэл байх бодолтой байгаа гэнэ. Хийж дуусаагүй ажлаа гүйцэлдүүлэхээр хуучин албаа илүүд үзжээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Г.Баяраа » Tue Dec 16, 2008 9:46 pm

ирэх зун гэрээ нь дуусах Швани - г Реалаас авхуулаад олон баг сонирхож байга билээ. Тэгвэл тэдний санаархал талаар боллоо. Бастиан 2012 он хүртэл Аллианзад үлдэхээр болсныг клубын албан ёсны сайтад мэдээллээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 02, 2009 5:30 pm

The ex midfielder of Stoccarda, José-Alex Ikeng (20) has signed for six months with Werder Bremen.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 02, 2009 5:40 pm

экс реалын дасгалжуулагч шустер штутгартад ирэхийн гэнэ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Sat Jan 03, 2009 10:50 pm

Манай форум ч бас л нүсэр болсон байна шүү. Хэдхэн хоног хөндий байхад л асар их бичлэг хийгддэг болж. 2 цаг гаран сууж уншаад талд нь ч хүрсэнгүй. За тэр яахав, наймааны талаар хэдэн юм бичий.


Байерн

Донованыг 3 сарын дунд хүртэл зээлж байгаагаас өөр наймаа тэд энэ өвөлдөө хийхгүй нь. Аршавин, Тимощук, Погребняк, Гомез гээд л олон хүний нэр өвлийн цонх дээр байсан ч тэд энэ бүрэлдэхүүнээ хангалттай гэж үзэж байгаа бололтой. Нарийндаа хатсан Хөнэсс уг нь нэг довтолгооны хүн нэмж авсан бол ЧЛ-д их л хэрэгтэй байсийм даа. Клозэ Тони 2 сайн формоор улирлыг дуустал явах эсэх нь эргэлзээтэй дээ.

Хамбург Байерн 2 Дубайд бэлтгэл хийхээр ниссэн билээ. Тэнд хөшигний ард юм хийгдэж байгаа бололтой. Оличийг ирэх зунаас авах нь тодорхой болсон. Хэдэн жилээр, хэдээр, цалин хэд энэ тэр гээд деталиудаа нууцалж байна. Гарын үсэг зурж бариад ирэхээр мэдэгдэх биз.

Полди Ромаг сонирхоод байгаагаа нуухгүй байна. Өнгөрсөн зун Рома Полдиг нэг номероор сонирхож байсан ч Байерн тавиагүй билээ. Полди ч гэсэн өөрөө нэг их хүчлээгүй, Байерндаа үлдэх тал дээр илүү анхааралд хандуулж байсан. Одоо арга нь барагдаж байгаа юм шиг. Тэр ирэх зун ямар ч байсан нэг тийш явах болно. Хаашаа гэдэг нь сонирхолтой байна. Тэр уг нь 23-хан настай, тэгээд бодохоор уг нь түүний хүрэх газар тун хол байна даа, хол байна.

Рома мөн Клозэг бас оролдоод байгаа бололтой. 2 польш залуу зун ханиндаа Бавари-Метрополиос Италийн нийслэл рүү хүлгийн жолоо залах юм биш байгаа. Хэрэв тэгвэл хоорондоо зөвхөн польшоор яриад л амар ч байх юм билүү хэхэ.

Кроосыг Хөнэсс ахдаа өгнө гэсэн яриа гарсан нь худал гэнэ. Хэртагийн менежер нь түүний ах Диетмар Хөнэсс билээ. Кроос гэхдээ өөрөө жижиг ч гэсэн багт хамаагүй тоглохын бөөн хүслэн байгаа. Лооноор нэг тийш явах болов уу.


Гладбах

Энэ өвөл хамгийн их шуугиулж байгаа нь энэ баг. 4-ийн 4 хүнээ хаалгаар гар гэчихсэн байгаа, түүн дунд ноднинхон л доод лигид маш сайн тоглож багаа дээш гаргасан 2 ч тоглогч нь байдаг. Александр Фойгт гэсэн нэрийг нь манай залуус мэдэж магадгүй. Дээд лигид тэд нь жулдаад байгаа бололтой. Тэд намрын лигид хамгийн олон гоол хаалгандаа алдсан багаар тодорсон. Энэ байдалдаа дүгнэлт хийж, одоогоор 4 шинэ хүн аваад байгаа. Улирлын эхэнд Ливерпүүлийг сандаргаж эхэлснээсээ хойш өдийг хүртэл шуугиан тарьсаар яваа баг болох Стандартын Дантэг төвийн хамгаалалтандаа 2,5 саяар авсан бол Бельгийн өөр нэгэн топ баг Генкийн ирээдүйтэй мөн туршлагатай хаалгач Баиллийг бас төдий хэрийн үнээр авчихсан. Энэ 2 дээр Бундэслигийн уур амьсгалыг маш сайн мэдэх 2 тоглогч ирэх болсон. Хөлбөмбөгийнхөө замналын нэгэн хэсгийг Брэмэнд үдсэн Сталтери Тоттэнхэмээс ирж байгаа. Чехийн лигээс ирж байгаа, экс Нюрнберг Галасекийг Гладбахчууд багийн тоглолтыг тогтворжуулна гэж найдаж буй. Чехийн шигшээгийн ахмад асан мань хүн уг нь ид үедээ тоглолтыг үнэхээр гоё залдаг байсансан. Эрийг цас гэдэг үг бий ч хуучин бууны хугархай гэж бас нэг эсрэг үг бий. Хэрхэхийг харж л сууя.

Ямар ч байсан хаврын лигид Гладбахын хамгаалалтын систем цоо шинэ өнгө төрхөөр та бидэнтэй тулах нь. Шинэ хаалгачтай, 2 жигүүрийн хамгаалагч нь мөн шинэ. Сталтери аль ч талд нь тоглож чадна. Сталтери баруунд нь гарч таарах байх. Зүүнд нь хэд хоногийн өмнө 2-р багаасаа татаж авсан нэг залуу гарах болов уу. 2005 онд лигийн их мөнгө зарж наймаа хийж байсан баг энэ өвөл одоогоор 5 саяыг зарчихаад байна. Сталтери Галасек 2 үнэгүй ирсэн. 2005 онд тэд долоон шинэ тоглогч худалдан авч, доороосоо 2 шинэ хүн татаж цоо шинэ багаар том дуутай лигийг эхэлж байсан ч эцэст нь арайхийж дээд давхарт үлдэж байсан юм.


Ханновер

Хагас хамгаалагч Хуштиг нь Селтик авахаар албан ёсны саналаа саяхан тавьсан. Ханноверын боссууд үгүй гэж буй ч юу ч болж мэднэ. Учир нь тэр ирэх зун нэг тийш үнэгүй явах болно. Гэрээгээ эндээ сунгахыг ч үгүйсгэхгүй. Тэр одоогоор багийн төвийн бүсийг зузаатгаж байгаа тул удирдлага нь түүнийг 2-р хагаст ашиглахаар санаархаж байгаа байх даа.


Коттбус

Дээд лигид үлдэхийн төлөө амь тэмцсэн тулаанд Коттбус нэгдлээ. Тэд Австрийн Кэрнтэн багаас 23 настай довтлогч Адиг 350 мянгаар авлаа. Австрийн лигид 16 тоглохдоо 10 гоол хийж багаа манлайлсан түүнийг Коттбусынхан маш их ирээдүйтэй гэж үзэж байна.


Бийлэфэлд

Тэд Вольфсбургээс Румыны 27 настай хагас Мунтянуг улирал дуустал зээлэхээр боллоо. Тэр Вольфсбургээс өмнө Коттбус болон Францын Осерт тоглож байсан. Шигшээдээ бол их сайн тоглодог доо уг нь.


Хамбург

Оличийн дараа Атуба Хамбургийг орхих болжээ. Мань хүн шинэчилсэн гэрээг зөвшөөрөөгүй байна. Ингэснээр тэд зүүний хамгаалалтанд Янсеныг орлох хүн ирэх зун шинээр авах шаардлагатай болж байна.


Көлн

Полдигоо эргэн татахаар их оролдож буй. Полдиг Бавари руу явуулахгүйн тулд фэнүүд нь мөнгө цуглуулж, 10 мянган евро босгоод Полдид өгөхөөр бэлдэж байсныг нь одоо бодоход хөөрхийлөлтэй. Тэд гэхдээ Полдидоо гомдсонгүй ээ. Хөнэсс баагий тэдний саналыг няцаагаад байгаа.

Тэд ирэх зунаас Израилаас Ганын шигшээгийн хагас Боатенгийг авах болжээ. Хэрэв мөнгөн дээрээ тохирчихвол одоо ч гэсэн ирэх боломжтой гэнэ.


Хоффэнхайм

Тэд Хилдебрандыг үнэгүй авчихаад байгаа. Зунаас нэмж хүн авах гэнэ. Харин нэг ч тоглогчоо алдахгүй сурагтай. Энэ системээрээ ирэх жилд ч үзэх бололтой.


Штуттгарт

Бенцийн нутгийнхан 1860-аас Тимо Гебхарт хэмээх нэгэн авьяасыг 3 сая орчимоор авлаа. Тэр У19-ийн Европын аварга билээ. Гэхдээ тэд авьяасыг авахаасаа алдах тал дээрээ гарамгай. Одоогийн Хоффэнхаймын гарааны 3 тоглогчийг явуулсан. Ер нь л нэлээн хэдэн багийг тэтгэсэн. Хэдхэн хоногийн өмнө тэд Икенг хэмээх 20 настай ирээдүйгээ Брэмэнд алдсан.

Пардогоо тэд хагас саяар нутаг буцаасан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Sat Jan 03, 2009 11:48 pm

Лэвэркузэн

Ренатог нь Ливерпүүл амраахгүй байгаа бололтой. Хэд хэдэн санал хэлсний эцэст саяхан 15 сая гэсэн шинэ саналаа хэлжээ. 2014 он хүртэл гэрээтэй мань эрийг ба нь гэхдээ амар тавихгүй бололтой.


Шальке

Яг нэг жилийн өмнө 3 саяар ирж байсан бразил довтлогч Зе Роберто II нутаг рууаа амрахаар явсан ч эргэж ирэхгүйгээ тэндхийнхээ нэгэн сайтад бичсэн байна.


Дортмунд

Кубаг нь бас л Ливерпүүл оролдоод байгаа бололтой. 2011 онд дуусах гэрээг нь баг нь сунгахаар оролдсон боловч мань хүн татгалзсан. Тэгэхээр хурдан залуу Англи руу явж мэдэх нээ.


Бохум

Дортмундын Климовичийг сонирхож буй. Мөн Фамагустагийн нэг хагасыг асуугаад байгаа гэнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Sun Jan 04, 2009 12:03 am

Оличийн талаар шинэ мэдээ ирлээ. 3 жилийн гэрээг хийсэн байна. Цалин нь 4 сая бололтой, халаас ч түнтийх нь дээ. Үнэгүй ирж байна. Мөн Вольфсбург Ж Лигээс Окуба гэгч хагасыг авсан байна. Тэндээ овоо гоолдсон гар бололтой.

За тэгээд хэдэн цуу үг байгаа. Цуу үгийг мянга хэлэхээр үнэн болдог доо.

Ван дер Ваарт - Брэмэн
Погребняк - Шальке
Алекс(Интер) - Шальке
Бастюрк - Гладбах, Фенербахче
Калинич(Хорват, 10 сая) - Шальке, Брэмэн
Полди - Тоттэнхэм
Клашнич - Вольфсбург
Рибери - Реал
Зе Роберто - Бразил
Диего - Юве
Малуда - Байерн
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Mon Jan 05, 2009 4:04 pm

Рибери - Реал
Зе Роберто - Бразил

энэ 2-с бусад нь үнэн болоорой
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Чуугий » Thu Jan 08, 2009 1:38 pm

Бремен Tziolis-г Панатинайкосоос 6 сарын хугацаатай зээлээр авчээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Thu Jan 08, 2009 2:06 pm

Бохумын польш хагас хамгаалагч 35 настай Томаш здебел Байер леверкузэнд улирлын төгсгөл хүртэл ирлээ
Монхенгладбах доошоо унахгүйн тулд нилээн зүтгэж бнаа! тэд белгийн стандард лигээс данте, Генк-с Логан бэйли, тот-с паул сталтэри, чехийн лигээс гласек нарыг авчирсан ч багдсан бололтой бас л Стандардын лигийн хамгаалагч Oгучи ониевуг авах санаатай бгаан бна! тэднээс гадна Марсеиль, ПСЖ, болон Фулхэм өрсөлдөж бгаам бна тэрээр өмнө нь епл-н ньюкаслд зээлээр тоглож бсан билээ
Подолски хуучин багтаа очих хүсэлтэй бгаан бна өмнө тэрээр Көлнд 3 улиралыг үдсэн бөгөөд тэндээ 81 тоглолтонд 46 гоол оруулж бсан мань эр баварид тони болон клозэд дарагдаад сэлгээнд суусаар бгаа билээ түүнийг тот, манчестэр сити, рома, мөн хуучин баг нь сонирхож бгаа билээ Көлн 7.5 сая евро санал болгосон ч байерн 10-т л өгөх санатай бгаа
Вольфсбург армениа Бийлефилд-руу румын хагас хамгаалагч Влад мунтеану-г зээлээр явуулсан бна өмнө 2008 онд түүнийг AJ Auxerre-т зээлдүүлж бжээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 09, 2009 12:30 pm

Шалькегийн 29 настай Дани довтлогч петер Лөвенкрандс-н гэрээ дуусгавар болсон бна тэрээр одоо чөлөөт болоод бна
тэрээр шалькед 3 улирлыг үдэхдээ 44 тоглолтонд оролцож 6 гоол оруулж байжээ
Боруссиа Монхенгладбахын 35 настай довтлогч бөгтөр Оливер нойвилл багтайгаа гэрээгээ шинэчилсэн бна тэрээр дахин 1 жил багтаа тоглох хүсэлтэй бгаа аж
тэрээр 2004 оноос хойш монхенгладбахт 124 тоглолтонд оролцон 41 гоол хийгээд бгаа билээ
Image
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Gooner » Fri Jan 09, 2009 4:13 pm

Шальке :

"No interest in Voronin"
No offers yet for Zé Roberto or Streit


Волфсбург:

Волфсбург Японы Vissel Kobe багийн тоглогч Yoshito Okubo-г авах тохиролцоонд хүрэв.


Штуттгарт

Мексикийн шигшээ багийн тоглогч Павер Пардо ШУттгартыг орхиж нутгийн зүг жолоо заллаа.


Айнтрахт Франкфурт

Багийн хамгаалагч Галиндо Мэксикт тоглохоор болжээ.


Карлсруэ

Giovanni Federico болон Marco Engelhardt нарыг багтаа элсүүллээ.


Бохум


Боруссиа Дортмундаас довтлогч Климовичыг авлаа.

Тоглогч Danny Fuchs -г Кайкэрслаутэрн руу зарлаа.


Боруссиа Дортмунд


Багийн хаалгач Томас Вэйдэнфэллэртэй гэрээгээ 2011 он хүртэл сунгалаа


Энэрги Коттбус


Уржигдар тус баг Чехийн шигшээ багийн Jan Rajnoch-г зээлээр улирал дуустал Чэхийн FK Mlada Bolesav багаас авлаа.


Гладбах


Бельгийн Генк багаас Logan Bailly гэдэг хаалгачийг авав.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 10, 2009 6:18 pm

20 настай хаалгагч Ралф фарманн Шальке04-с Айнтрахт Франкфурттэй 3 жилийн гэрээ хийгээд явлаа
Оддо үлдэх хүсэлтэй гэнэ 33 настай итали эр өнгөрсөн оны 9 сард 1 жилийн хугацаатайгаар Баварид зээлээр ирсэн билээ!
Полди хуучин багруугаа бараг явахнээ!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Барнаба » Sat Jan 10, 2009 6:23 pm

Полди уул нь Англи-д тоглоод үзвэл буруудахгүй штээ сайн ч тоглох юм бил үү
Германдаа бүгээд байж байхаар уул нь ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Чуугий » Wed Jan 28, 2009 2:44 pm

Хоффэнхэйм Вердерээс Саногог зээлээр авчээ.Ибисевич-г орлуулахаар.....

Херта Берлин Реал Бетисээс Марко Бабич-г авчээ.

Леверкузэн Ренато Аугустотойгоо 2014 он хүртэл гэрээгээ сунгажээ.

Штуттгарт хамгаалагч Артур Бокатайгаа 2010 он хүртэл гэрээгээ сунгажээ.

Оливэр Нойвилл Боруссиа Мюнхэнгладбахтай гэрээгээ 1 жилээр сунгажээ.Тэрээр одоо 35 настай....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Mon Feb 09, 2009 2:28 am

Бундэслигийн өвлийн цонхны тойм


Хөлбөмбөгийн амьдралын нэгэн содон чимэг болдог нэг сарын хугацаатай нээгддэг өвлийн цонх хаагдаад хэдхэн хонож байна. Энэ улирлын цонхнууд өөрийн гэсэн онцлогтойгоороо бусдаас ялгарч байгаа. Намар 8 сарын 31 амралтын өдөр таарсан тул 9 сарын 1-нийг сүүлчийн өдөр болгон зарлаж байсан. Өвлийн цонх хаагдах өдөр дахиад л амралтын өдөр таарлаа. Тиймээс 1 дэх өдрийг сүүлийн өдрөөр тасалсан. Багуудад энэ нь бүрэлдэхүүнээ сэлбэх маш сайхан боломжийг өгсөн. Англид гэтэл энэ хугацаа нь дахиад л сунгагдсан. Учир нь тэнд нүүр нүдгүй их цас малгайлан орж, бүх нислэгийг зогсооход хүргэсэн. Тиймээс лигийн удирдлага онцгой нэмэлт дүрэм гаргасан билээ. Ингээд та бүхэндээ топ 5 лигийн нэг болох Бундэслигийн топ багуудын болон өвлийн томоохон наймааны талаар өөрийн бодлоо дэлгэе. Бусад лигүүдийн талаар амралтын өдрүүдээр оруулахыг хичээнэ ээ.

Наймааны үнэлгээг багт хэрэгтэй хэн ирэв, хэрэгтэй хэн нь явав гэдгээс шалтгаалж -2, -1, 0, +1, +2 гэсэн шкалаар дүгнэлээ.

Байерн. Тэд ганцхан хүн авсан. Гэхдээ энэ нь Америкийн лигээс 3 сарын дунд хүртэл зээлээр тоглохоор ирсэн Лэндон Донован.Ирэх улирлаас харин албан ёсоор гэрээ хийх магадлал өндөр. Калифорнид амьдарч асан Клиннсманн түүнд тун талтай. Тэр ирснээр Подолскигийн байр суурь улам л ганхах болсон. Улирал дуусаад төрхөмдөө очих болсон тэрээр үлдсэн хугацаанд тоглох магадлал улам бага болсон. Байерн мөн нэг л хүнийг өвөл явууллаа. Энэ нь Бундэслигийн ирээдүйг нуруун дээрээ үүрэх хүний нэг гэгдэж буй Тони Кроос. Гэхдээ тэр мөн л зээлээр явсан. 2010 оны 6 сард тэр эргэж ирнэ гэдэг юу л бол. Лэвэркузен өөрийн болгоод дасгаад авчихна байх. Байерныг мөн нэг хүн орхисон. Харамсалтай нь гэмтлийн улмаас Вилли Саньол хөлбөмбөгөө үүрд орхиж байна.

Бүрэлдэхүүний чадвар. Саньол Байерны нэг гол багана байсан. Гэхдээ энэ улиралд тоглоогүй. Жигүүрийн хамгаалагчдаар Лаам Оддо 2 маш сайн байгаа. Кроос байсан ч банзанд суусаар улирал дуусах нь тодорхой байсан. Донован ирсэн нь довтолгооныг илүү хүчирхэгжүүлэхэд түлхээс өгөх болно.

Наймааны үнэлгээ. Донованыг сар хагас ашиглаад авна гэдэг муугүй ээ. Үндсэн бүрэлдэхүүн нь аварга авах боломж хамгийн өндөр. Эндээс нэг ч хүнээ алдаагүй. +2.

Брэмэн. Александрос Тциолис. Энэ нэр Гректээ бол байнга дуурсагддаг. Үндсэн байрлал нь хамгаалах чиглэлийн хагас. Брэмэн түүнийг 250 мянгаар улирал дуустал зээлсэн нь цорын ганц ирсэн хүн. Хэдийгээр өөр 2 залуу бий ч дэндүү балчир. Явсан хүмүүс нь Карлос Алберто, Саного, Хусейнович нарыг зээлдсэн. Улирлын өмнө тэд аваргална хэмээн цээжээ дэлдэж байсан бол одоо Европын цомд шалгарах, чадвал Аваргуудын лигид хэмээн сулхан дуугарч сууна. Хаврын лигийн анхны тоглолтоо талбайдаа Бийлэфэлдтэй хийгээд хожигдсон. Ирэх зун энэ баг нэлээн их өөрчлөлт хийх нь тодорхой. Үүний тулд Диегог өндөр үнээр зарж мөнгөтэй болох хэрэг гарна. Аваргуудын лигээс орж ирсэн мөнгө нь тоглогчдын гэрээг сунгах, шагнал энэ тэр гээд урссан гэж байгаа. Тоглогчдод 50 саяыг зарлагаддаг гэх боловч учиргүй үнэтэй авсан хүн тэдэнд үгүй.

Бүрэлдэхүүний чадвар. Их л дээр өрсөлдөх чадвартай баг даа, уг нь. Гэтэл одоо 10-р байранд байж байх юм. Довтолгоо нь Пицаррогоос дэндүү их хамааралтай. Диегог хэн ч орлож чадахгүй. Хамгаалалтын 2 баганы нэг нь унахад нөөц үгүй. Үндсэн гараа сайн ч орлогч нар нь сул.

Наймааны үнэлгээ. Грек залууг авсан нь сайшаалтай ч тэр байрлалд Фрингсийн хаагуур нь гарах юм. Шааф тактикаа өөрчлөх гэж үзэх байх л даа. Саного явснаар довтолгоо улам л суларсан. Алмейда Росенберг 2 энэ улиралд яачихав аа гэмээр л байгаа. Энэ улирлын багийн хамгийн сул тал болсон зүүн хамгаалалтыг өвлийн цонхоороо шийдэж чадсангүй ээ. Тошичэд улирлыг эхэнд их итгэл хүлээлгэсэн ч тэр энэ хэвээрээ байвал ирэх улирал хөөгдөх л болов уу. Багт сөрөг энерги бий болгож байсан Алберто явсан нь харин зөв болсон. -2.

Шальке. Их л олон хүнээ явууллаа даа. Нөгөө зөрүүдлээд байдаг Зе Роберто II-ыг Фламенго руу 200 мянгаар зээлдүүлсэн. Лөвэнкрандсыг Ньюкасл уруу үдлээ. Эрнстийг Бешикташт 3 саяар арилжчихсан. Варела бүр баг ч үгүй гудамжинд хаягдлаа. Штрайтыг Хамбургт зээлдлээ. Эд бүгд бөмбөгийг өшиглөчихдөг л улс. Бас 2 залуугаа нэмээд үдсэн. Ирсэн хүн нь ганцхан. Үнэн хэрэгтээ доороосоо нэг залууг татсан.

Бүрэлдэхүүний чадвар.Бас л дээд давхар хавиар жаалж явах баг сан даа. Тэд Нойер гэсэн шилдэг хаалгачтай. Хамгаалалт сул ч гэсэн ахмад Бордоныг муу гэж болохгүй. Хөвэдес гэж залуу энэ жил үсрэн гарч ирсэн. Рафинья Вэстерманн гэсэн жигүүрүүд лигтээ шилдэгт орно. Жонес дажгүй цэвэрлэгч. Энгэлаар түүнээс ч илүү. Довтолгоонд Фарфан, Курани, Асамоа, Ракитич, Алтинтоп нар оролцдог гэхээр муугүй л сонголтууд. Гэсэн ч багийн спирит үнэхээр дутагдаж байна даа.

Наймааны үнэлгээ. Хэдий хөлбөмбөгт муугүй олон хүн явсан ч тэд багт хэрэггүй улс байлаа. Гэхдээ маш бага мөнгө цуглууллаа. Авахдаа энэ хүмүүст их л мөнгө зарлагадсан даа. Эрнст ялигүй хямд үнэлэгдсэн. Сайн бэк ап авах тал дээр муу ажилласан. Хэрэв одоо энэ байгаа байрнаасаа хөдөлж дээд хэсэгт холилдохыг хүссэн бол шургуу ажиллах ёстой байсан. Энэ байдлыг нь хараад бүтэхгүй ээ. Гэхдээ яахав, араамаараа улирлын төгсгөлд нэлээн дээшилж очих болно. -2.

Хамбург. Жонхуу зуурчих шиг л боллоо. Гэхдээ индүүний даралтаар маш сайн наалдах жонхуу болсон. Цонх хаагддаг өдөр тавын тоглогч татсан. Францын Нантаас Таварес гэгч хагасыг 1,5 саяар чирээд ирлээ. Тэр Прагт байхдаа Аваргуудын лигт хүртэл тоглож байсан гэнэ лээ. Мөн дахиад 4 тоглогчийг нийлүүлээд 600-хан мянгаар зээлдэж авлаа. Бүгд л тодорхой хэмжээгээр дарийн утаа үнэрлэсэн этгээдүүд. Шигшээдээ данстай нь ч бий. Ёол Холландад байхдаа хамт байсан Мароккогийн шигшээгийн хаалгач байсан нөхрийг үнэгүй авчихсан. Явсан нь гэвэл де Ёонгийг 19,5 саяар нөгөө мөнгө нь хахаж цацаад байгаа араб нөхөрт зарчихсан. Невесийг 7 саяар Араб руу 7 саяар арилжсан.

Бүрэлдэхүүний чадвар. Лигтээ бол дээд зэрэглэлд орно оо. Рост сайн хаалгач. Райнхардт Матайсен 2 бол лигтээ дээгүүр залрах хамгаалагчид. Хорват дуо бол ямар ч лигид гоолыг хийгээд л байх чадвартай. Дээр нь Герреро байна. Яролим, Троховски, А.Силва, Демел нар төвөөс тэднийг дэмжиж чаддаг. Янсен жигүүрийн давгүй хамгаалагч. Байернаас бусад бүх баг нөөц тааруу. Энд ч адилхан. Гэхдээ тэдний Брэмэн Шалькегээс ялгарах чадвар нь ялахын чин хүслэн тэдэнд байна.

Наймааны үнэлгээ. Де Ёонг явснаар багийн бүрэлдэхүүн эрс суларсан. Гэхдээ авсан мөнгөө хараад үзвэл сэтгэл хангалуун байж болно. Невест маш их итгэсэн. Гэвч маш муу байлаа. 7 сая гэдэг авсантай нь харьцуулахад яахав ээ, болно. Угаасаа 7 саяар авах өөр баг олдохгүй. Заралт тал дээрээ онц сайн. Татсан хүмүүс нь боломжийн шүү, тэр тусмаа зарлагаа хараад үзэхэд сайн гэж хэлнэ. +25 саятай гарсан баг Европт хэчнээн байна даа. +2.

Вольфсбург. Окубо гэдэг залуу шигшээдээ ч лигтээ ч сайн довтолдог гэх юм билээ. 2 саяар ацарсан. Словакаас Пекарик гэдэг шигшээд данстай барууны хамгаалагчийг 0,8 саяар авсан. Явсан нь гэвэл харин үүнээсээ их. Чиновекээ хөрш багтаа 500 мянгад өгсөн. Мунтяну, Сантана, Сальик нараа өчүүхэн мөнгөөр зээлдсэн. Бас нэг залуугаа үдсэн гэх. Магат ирэх зун мөн л өнгөрсөн зуных шиг дуулиантай наймаанууд нэлээдгүй хийх байх.

Бүрэлдэхүүний чадвар. Хаалгач дундаж. Заккардо Кошта гэхээр төвийн хамгаалалтад давгүй л сонголт. Жигүүрийн хамгаалалт харин тааруу. Эсрэгээрээ цэвэрлэгчид сайтай. Барцальи ирснээрээ энэ багт үлэмж тус хүргэж байгаа. Довтолгооныхон гэхээр Графите, Жеко, Мисимович, Гентнер, Деяга нар. Бундэслиг үздэггүй хүмүүст төдийлөн танил биш байх. Үзээд ирвэл ч өөр шүү. Тэд комбинацтай гоё довтолж чаддаг, гоолыг машиндах үедээ машинддаг.

Наймааны үнэлгээ. Давгүй тоглогчдоо явуулсан ч 3 нь ирнэ гэхээр гайгүй ээ. Чиновекийг л харин дэндүү хямд туулаа даа. Ромагийн Рийзэ шиг л бууддаг нөхөр сөн. Довтолгоондоо хүч нэмсэн нь сайн хэрэг. Жигүүрийн хамгаалагч л дутаад байсан юм, зөв хүнээ авлаа. 0.

Штуттгарт.
Тимо Гэбхарт хэмээх довтолгооны хагасыг 1860-аас 3,2 саяар авлаа. Пардог Мексик рүү нь хагас саяар буцаасан.Энэ багийн тогтолцоо эрүүл биш байна. Дасгалжуулагч Фэ лигт аваргалаад удалгүй трансферын бодлого буруу байна гэж хэлээд хөөгдөж байсан. Түүний зөв л байсан. Сүүлийн 2 жилд хийсэн наймаа нь үнэхээр гажиг гэхэд багадна.

Бүрэлдэхүүний чадвар. Лэманн лигтээ л гайгүйд нь орно. Гэхдээ хуучны сайн хаалгач байхаа больсон. Буларуз гэмтэлтэй, түүн шиг хамгаалагч багт үгүй. Харин жигүүрийн хамгаалалтыг легионерүүд нь сайн дааж байгаа. Пардо явснаар цэвэрлэгээнд асуудал гарах болно. Хитце, Хилберт, Хэдира, Марича, Какау, Гомез. Довтолгоонд сайхан залуус даа.

Наймааны үнэлгээ. Гэбхарт их дэм өгнө, гарцаагүй. Гэхдээ арай л их мөнгө төлсөн. Магадгүй миний буруу ч байх, цаг хугацаа харуулна. Пардог Вольфийн Чиновек шиг дэндүү хямд явуулсан. Баланс -2,6 сая. Штуттгартад бол их мөнгө өө. Асуудалтай байрлалуудаа аанай л шийдэж чадсангүй ээ. -1.

Лэвэркузен. Кадлечаа нэгмөсөн өөрийн болгож авлаа. Тэд Прагт 2,5 саяыг төлсөн. Кроос, Кирали гэсэн 2 дажгүй сонголтуудыг зээлдсэн. 2-р лигийн Нюрнбергээс Харистеасыг өчүүхэн мөнгөөр бас зээлдсэн. Зөрүүлээд нөгөө нэг грек Гэкасыг Англи руу зээлдүүллээ.

Бүрэлдэхүүний чадвар. Шигшээгийн шилдэг хаалгач нь байна. Фридрих Энрике 2 лигийн шилдэг хослолуудад тооцогдоно. Кастро Кадлеч 2 жигүүрт муугүй. Ролфес лигийн шилдэг цэвэрлэгч. Ренато лигтээ Рибери Диего нарын дараа орох шилдэг хагас. Видал Барнетта 2 гэсэн давгүй. Кийслинг Хэлмес 2 бол багийн төдийгүй шигшээгийн ирээдүйг авч явах боломжтой довтлогчид. Харистеас Бундэслигийг хэнээс ч илүү гадарлана. Кроос Байернд банзанд байсан. Энэ удаа эс ч ирэх улирлаас тэсрэх ч юм билүү, хэн мэдлээ. Сайхан бүрэлдэхүүн. Спортын захирал Руди Фөллерын бодлого тусгалаа олоод эхэлчихжээ.

Наймааны үнэлгээ. Гекасын явсан Харистеасын ирсэн яг адилхан. Кроосыг бүр 2010 оны зун хүртэл авчихлаа. Үнэгүй шүү. Кадлечаа давгүй үнээр нэгмөсөн авсан. Багийн цөм тэр хэвээрээ, нэмэгдээд их сайн наймаанууд ирлээ. +2.

Хэрта. Бараг л чимээгүй байлаа. 2 тоглогч гэхдээ үнэгүй авчихсан шүү. Явсан хүн нэг ч үгүй.

Бүрэлдэхүүний чадвар. Хачирхалтай. Дундаж хаалгачтай, дундаж хамгаалалттай. Тэгсэн хэрнээ Аваргуудын лигийн эрхтэй л явж байна. Довтолгоо хагас гээд л бүгд дундаж л бүрэлдэхүүн. Тэднийг ингэж тоглоно гэж огт санаагүй. Тэд хэрэв энэ янзаараа байвал ирэх улирлаас тоглогчид нь топуудын эгнээнд шилжих болно. Дробни гайхалтай хааж байгаа. Фридрих төв рүү орж Симуничэд маш их хань болж буй. Пантелич гэж бензин нь дуусдаггүй гоолны машин байна. Ер нь бол Фаврегийн гавьяа л даа. Авъя гэсэн хүмүүсээ л тэр авсан, тэгээд л хүссэнээ хийж байгаа. Пантелич харин ирэх зун явахаар яах бол доо.

Наймааны үнэлгээ. Never change a winning eleven. Хөлбөмбөгт энэ бол бичигдээгүй хууль. Хэрта хөдөлгөөн хийгээгүй нь үүнтэй холбоотой. Тэд өнөөдөр орой хэрэв хожвол маргааш болтол лигийг манлайлна. Магадгүй илүү удаан оройд зогсоно. Ийм байхад илүү дутуу наймаа хэрэггүй ээ. Бүрэлдэхүүнээ хадгалж чадсанаараа +2.

Дортмунд. Тоттэнхэмээс Боатенгийг зээлээр авчирсан нь ганц орж буй бэлэг. Харин олон тоглогчоо алдлаа. Крушка, Климочич, Р.Ковач нар сая тэр бүү хэл хагас сая ч хүрсэнгүй. Фэдэриког зээлдүүллээ. Баклиг бас нэг тоглогчийг бүр үнэгүй алдчихсан. Юу л болоод байна даа.

Бүрэлдэхүүний чадвар. Вэйэдэнфэллер мундаг хаалгач, гэхдээ хааяа орон гаран. Сантана Суботич 2 гайхалтай хамгаалж байна гэхээсээ илүү гайхалтай гоолдож байна гэмээр байгаа. Нэг жигүүрт нь солонгос эр сайн л таваргаж буй. Нөгөө жигүүр нь харин сул. Тинга цэвэрлэхдээ давгүй ээ. Фрай, Зидан, Валдез, Хаянал, Кринге, мөн лигийн хамгийн хурдан тоглогч Куба нар довтолгоонд өдөр нь таарвал буулгаж тавьдаг нөхөд. Нэмэгдээд Боатенг ирлээ. Их л залуу баг байгаа юм даа. Тэдний үе ирэх л болно.

Наймааны үнэлгээ. Асуудалтай байрлалаа шийдээгүй. Мөн сайн тоглогчдыг хэтэрхий хямдхан үнэлсэн. -2.

Хоффэнхайм. Их л хөдөлгөөнтэй байлаа. Саногог бараг саяар улирал дуустал зээлдлээ. Овоо л мөнгө шүү. Гэхдээ тэд үүнээс илүүг хийж чадаагүй. Цаг нь тулаад өөр довтлогч авч чадаагүй. Хилдебрандыг үнэгүй аваад ирсэн нь том олз. Шинэ газар ирээд морал нь дээшлэх болов уу. Бразилаас зээлээр ирсэн Фабрицио гэдэг залуу нь авьяас гэж нуль юм байх аа. Мөн багийн бодлогыг хэрэгжүүлж, доороосоо болон хөрш багаасаа 2 хүүхдийг татаж мэргэжлийн хөлбөмбөгчин болголоо. 4 тоглогчоо бүгдийг нь үнэгүй явуулсан ч бусад багууд хүүхдүүдээр баг босгодоггүй тул мөнгө нэхвэл авахгүй. Тиймээс цалингаасаа хэмнэж байгаа нь сайн л хэрэг.

Бүрэлдэхүүний чадвар.Намрын лигид бүгд харсан. Олон юм хэлэх илүүц. Ибисевич гэмтсэн нь нөхөж болшгүй гарз. Оронд нь ирсэн Саного ямар ч байсан нэг тоглоод нэг гоол хийлээ. Цаашид хэрхэхийг харж л сууя. Энэ чигээрээ нээлт болоод улирлыг дуусгах ч юм бил үү.

Наймааны үнэлгээ. Дүгнэлт нь бол Хэртагийнхтай бараг л адилхан. Ибисевичээ орлуулах хүнийг хайсаар байгаад нэг хүн ямар ч байсан авсан. Тэгэхээр давгүй ээ. Ирсэн хүмүүсийг нь мөн зарлагыг нь харахаар муу биш. +1.

За ингээд эцэст нь энэ цонхоор хамгийн хөдөлгөөнтэй байсан нэгэн багийн талаар танилцуулья. Энэ бол лигийн сүүл мушгиж буй Боруссиа Мөнхэнгладбах баг. Тэд намрын лигт үзүүлсэн үр дүндээ дүгнэлт хийж, цонх эхлэнгүүт л шуугиантайхан наймаануудыг хийж эхэлсэн билээ. 5 саяыг зарлагадаж, Сталтери Галасек гэсэн лигийн амьдралыг сайн мэдэх 2 хүнээс гадна Бельгид шуугиулаад байгаа Баил Данте гэсэн 2 тоглогчийг авсан. Зөрүүлээд 4 “хэрэггүй” тоглогчоо үдсэн. Эднийх яг сул байрлалууддаа дүгнэлт хийж, тэдгээртээ хүн авсан. Тэгэхээр үнэлгээг +2-оор өгч байна. Улирлын төгсгөлд тэд доод лиг рүү унахгүй үлдэж чадах нь уу гэдгийг зөвхөн харах л үлдлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Nomer 10 » Wed Apr 01, 2009 8:22 pm

Жиа нэг салхи оруулчих уу.

Дортмундын Суботичийг томчууд оролдоод эхэлжээ. Ливерпүүлээс гадна Тоттэнхэм ажиглаж байгаам байна.

Хамбург Марселийн ахлагч Канаг идэвхтэй сонирхож байна. Скаутууд нь сая Албаний Унгартай хийсэн тоглолтыг үзсэн байна. Албани эр одоогоор 14 саяын ханштай ба аль ч хөлөөрөө тоглодог чадварлаг цэвэрлэгч.

Байерн мөн л Францаас хүн сонирхож байна. Ст Этьений баруун хамгаалагч Дабог сүүлийн идэвхтэй эргүүлдэх болжээ. Сенегалд төрсөн ч өнгөрсөн жил Францын төлөө тоглохоор шийдвэрээ гаргасан тэрээр 2 хөлөөрөө тоглож чадах тул зүүний хамгаалагч ч хийж чадна гэнэ. Байерны түүхэнд францууд үргэлж эерэг энерги авчирдаг. Саньол Лизаразю нар олон жил мюнхенчүүдийн нэр төрийг өндөрт өргөж явсан билээ. Саньол мөн л Ст Этьенээс ирж байсан. Одоо бас энэ Рибери байна. Лизаразю Рибери нар Лионоос Тулуланыг авчрахыг багийн удирдлагадаа зөвлөсөн гэнэ.

Байерн жигүүрийн хамгаалагч авах тал дээр шургуу хөөцөлдөж байгаа билээ. Оросоос Жирковыг сонирхож байгаагаа нэлээн дээрээс мэдэгдсэн ч энэ нь бүтэхэд амаргүй. Учир нь Челси зэрэг Байернаас илүү их мөнгө гаргаж чадах багууд мөн сонирхож байгаа.

Диего Юве явна гэсэн шуум өвөлжингөө л байсан. Одоо болохоор өөрөө нэг амандаа үлдэх юм яриад л.

Шалькегийн Жонес 2014 он хүртэл гэрээгээ сунгалаа.

Шальке харин дасгалжуулагч менежер 2-оо одоо хүртэл олоогүй л байна. Менежер дээр Кааныг ирэх тухай их шуугисан ч чимээгүй болсон. Дасгалжуулагчаар Билич ирэх нь гэтэл өөрөө татгалзсанаа хэвлэлээр мэдэгдсэн. Билич өнгөрсөн жил Хорватыг ахлан Еврогоор амжилттай оролцсон юм.

Дортмунд дасгалжуулагч Клопптойгоо гэрээгээ сунгажээ.

Хэртад Воронин үлдэх эсэхээ улирлын дараа шийднэ гэнэ. ЧЛ-т оролцох уу үгүй юу гэдгийг харж байгаад үгээ хэлэх бололтой.

Лэманн Штуттгартад гэрээгээ сунгахад ойрхон байна. 2 тал амаар тохиролцоод байгаа аж. Лэманн одоо 39 настай.

Шигшээгийн хаалгач Энкэ Ханноверээсээ явах талаар яриа цухалдуулаад унаж.

Эцэст нь 2-р лигийн талаар нэг мэдээ. 1860-аас Америкийн шигшээгийн хамгаалагч Берталтер улирал дуусгаад явах болжээ. МЛС-т тоглох гэнэ. 15 жил Европоор тэнэлээ, сайхан үе ард хоцорсон, одоо баяртай гэж хэлэх цаг болсон гэж тэр өгүүлжээ. Ахмадуудыг асрах газартаа амжилт гаргаад зодог тайлаарай гэж хүсий дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby WALCOTT » Wed Apr 01, 2009 8:33 pm

:-D :-D
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 24, 2009 3:34 pm

леиманн солиорчжээ! Одоо 39 настай тэрбээр 2010 онд шигшээд дуудагдах хүсэлтэй гэнээ! Намайг дуудах эсэхийг шигшээн ахлах Лөв мэднэ гэж. Очиж очиж доороос залуу өчнөөн хаалгач нар шигшээд дуудах гээд үзэж бхад 2010 онд 40 настай байх эрийг дуудахгүй л боловуу :mrgreen:

Хамбург чех хагас хамгаалагч Девид яролимтой 2012 он хүртэл гэрэгээ шинэчлэхээр болжээ

Энэ улиралд бундеслигт 22 гоол оруулаад одоогын байдлаар мэргэн буучдыг тэргүүлж бгаа Вольфсбургын 30 настай Бразил эр Би болон манай гэр бүлийхэн энд Германд сэтгэл хангалуун бгаа миний гэрээ 2012 он хүртэл гэхдээ юу болохыг тааж мэдэхгүй нь би бол Италын Сери А-н том фен нь тэр дундаа АС Миланы гэжээ. Түүнийг АС Миланаас авхуулаад олон клуб сонирхож бгаа билээ

25 настай Парагвай довтлогч Нийлсон валдез багтайгаа 2012 он хүртэл гэрэгээ шинэчлэхээр болжээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Mr S » Fri May 01, 2009 5:55 pm

Image
явлаа гэнэ дээ......
ЧЛ бхгүй бол явна.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby CR7 » Fri May 01, 2009 5:58 pm

ЧЛ-д орохгүй байгаасай КР7 явуулахад санаа амар болох юм даа
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sat May 02, 2009 12:37 am

CR7 wrote:ЧЛ-д орохгүй байгаасай КР7 явуулахад санаа амар болох юм даа

Олон юм бүү гуцмой! Аваргуудын лигийн эрх байтугай түрүүлнэ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby ТӨӨГӨӨ » Sat May 30, 2009 12:03 am

Доошоо унангаа алдаад аз тоглогчдын потензиалараа бунделигт үлдсэн Мөнхенгладбах дасгалжуулагч Hans Meyer-гаа халчжээ.
Аргагүй шдээ ийм бүрэлдхүүнтэй багыг тэгж тоглуулж бдаг
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундеслигийн солилцоо наймааны талаар

Postby Amgaa » Sat May 30, 2009 8:33 pm

Зарим шууд
Гомезоо алдсан Штутгарт CSKA -н Вагнер Лайв -р орлуулахаар
Marcell Jansen-г Юве сонирхож буй 10 сая гэнээ.
Piotr Trochowski -г Пример лигийнхэн сонирхоол
Арсенал энэ жилийн аваргуудаас Christian Gentner сонирхсон мэдээ байна.
Hoffenheim Аргентины залуу хагас Franco Zuculini 7 сая гэж.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests