ТСГ 1899 Хоффэнхайм

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Тэд аваргалж чадах уу?

Чадна
30
53%
Үгүй
27
47%
 
Total votes : 57

ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Nomer 10 » Fri Dec 05, 2008 8:43 pm

Бундэслиг гэж дэд форум байгаад байдаг. Топ багуудын топик ч бас нээлттэй. Тэгсэн хэрнээ топуудын урд гишгэж, хүснэгтийг тэргүүлсээр байгаа багийн сэдэв байхгүй бол болохгүй нээ. Зиа тэгэхээр... түүх нь гэвэл:

Энэ баг 1899 ондТэмцээний баг Хоффэнхайм нэртэйгээр байгуулагджээ.
Image
1945 онд ТСГ 1899 Хоффэнхайм нэртэй болжээ.

1991 онд тэр хавийнхаа лигээс/Бундэслигийн дээрээсээ 9,10 хавьцаа лиг/ хасагдаад доош унахад нь уг багийн довтлогч Диетмар Хопп цагаасаа эрт зодог тайлж, төрөлх хотынхоо багт туслахаар сэтгэл шулуудсан байна. Энэ эрхэм программ хангамжийн төрөлд дэлхийд данстай нэгэн бөгөөд түүний хөрөнгө нь хэдэн тэрбум ногооноор тоологддог.

1999 онд тэрбумтан Хоффэнхаймд өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн 5000 хүний стадионыг нээлээ. Өрсөлдөгч баг нь Германы рекорд аварга Байерн Мюнхен байсан ба аваргууд 4-1-ээр хожжээ. Тосгоны багт яагаад Байерн ирсэнд гайхах хэрэггүй. Байерны босс Бэкэнбауэр тэрбумтны гольфийн хагацашгүй анд ажгуу.

2001 онд манайхаар бол аймгийнхаа дээд лигид элсэн орлоо.

2002 онд буюу дэвшсэн эхний жилдээ л лигээсээ шалгарч, одоогийн 3-р лиги руу шургалав. Дасгалжуулагч нь одоогийн шигшээгийн туслах Ханси Флик байв. Тэр жилийнхээ намар урьд нь 1-р лигид тоглож байсан 2 тоглогчийг худалдан авлаа. Өмнө нь тэд зөвхөн орон нутгаасаа авьяаслаг залуусыг багтаа элсүүлдэг философитой байв.

2004 оны зун. Тоглогчид бүрэн мэргэжилтэнгүүд боллоо. Эзэн бүх тоглогчиддоо хөлбөмбөгийн хажуугаар боловсрол эзэмшүүлнэ гэж байсан амандаа хүрсэн нь энэ. 11 сард Штуттгартын 2-р багт хожигдсоноор 2-р лигид орох зорилго нь аюулд учрав. Флик хэдийгээр 2010 он хүртэл гэрээтэй байсан ч 5 жилийн дараа багаа орхилоо. Сарын дараа шинээр ирсэн нөхөр нь 5 сард дээш гаргаж чадаагүй тул хөөгдөв.

2006 оны зун экс Шальке коуч Ральф Рангникийг багаа удирдуулахаар авчирлаа. Цалинг нь сонсоод 1-р лигийн зарим дасгалжуулагч нар хүртэл шүлсээ гоожуулж байсан гэдэг. Мөн Клиннсманн Германы шигшээг удирдаж байхдаа хажуудаа спортын захирлаар авах гээд чадаагүй /сүүлд нь үүнээс болж шигшээгээс гарч байсан/ Бэрнхард Пэтэрсийг авчирч, Спортын болон Залгамж халааг хүмүүжүүлэх захирлаар томиллоо. Намар нь шигшээгийн сэтгэл зүйчийг багтаа элсүүллээ. Мөн менежерээрээ Бундэслигт сэргэлэнгээрээ гайхагддаг Ян Шиндэлмайсерыг тохоолоо. Ингээд ч зогссонгүй. Клинси шигшээгийн тоглогчдоо чангалуулдаг байсан америк фитнессийн багшийг авчирч тоглогчдынхоо шар шүүсийг хэд хэдэн шахуулав.
Image
2006 оны намар холгүй орших Синсхаймд шинэ цэнгэлдэх барихаар тогтлоо. 2009 онд ашиглалтад орох цэвэр хөлбөмбөгийн энэ стадион нь 30 мянган хүний багтаамжтай ба өртөг нь 60 сая. Одоогоор тэд Маннхаймд тоглолтоо хийдэг билээ. Тоглолт бүрд 40-өөс дээш мянган билет сурагддаг ч тэнд 26 мянган хүн л орж чадна.

2007 оны хавар удаан хүлээсэн 2-р лигидээ орж чадлаа.

2008 оны хавар 20 саяар хүчирхэгжсэн энэ баг 2-р лигид дэвшсэн анхны жилдээ л Германы хамгийн шилдэг лигид орчих нь тэр.

2008 оны 12 сарын 5. Рекорд аваргуудын өмнө 3 онооны илүүгээр лигийг тэргүүлж явна аа гэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Nomer 10 » Fri Dec 05, 2008 8:57 pm

Хамгийн гол тоглогчдын нэг Ибисевичийн талаар ганц 2 үг өчсү.

Тэрээр хүүхэд насаа тун таагүй дурсамжтай өнгөрөөжээ. Төрөлх Босниад нь дайн болж байсан тул гэр бүлээрээ Швейцар луу цагаачиллаа. Тэндээсээ удалгүй америкийн цагаачийн эрх авч Америк явжээ. Коллежэд байхдаа гоол гэдгийг машиндаж өгдөг байсан нь Францын дээд лигийн ПСЖ-ий Америк дэх скаутуудын хараанаас мултарсангүй ээ. Удалгүй тэр Францын 2-р лигт ирлээ. Дараа нь Францын хилээс холгүй орших Германы Аахенд ирж 24 тоглоод 6 гоол хийв. Энэ нь хангалттай бус байсан тул Хоффэнхайм руу түүнийг үдчихжээ. Уг нь тухайн үед дасгалжуулагч нь өгөх дургүй байсан ч багийн боссуудын шийдвэр хойно буруу харж уйлаад зөв харж инээжээ. Тэр өдгөө Хоффэнхайм түүнийг авч залгамж халаагаа бэлдэхэд ашиглана гэж байсан гэж минчийтлээ улайж уцаарлан сууна. Тэр гэтэл одоо 15 тоглоод 17 гоолтой явна. Алдарт Байерны бүх довтлогчид нийлээд ч энэ тоонд хүрэхгүй. Тэр гэтэл үүндээ хөөрсөнгүй ээ. Ердөө л даруухнаар инээмсэглэнэ. Магадгүй дайны хүнд хэцүү түүнийг ийм хэрсүү болгосон байж болох. Хөлбөмбөгөөс чухал зүйл гэж энэ дэлхийд бий гэж тэр хэлнэ. Тэр дайнаас хэрхэн амь өрсөн тэмцэхийг сурсан нь спортод нөлөөлж байгаа нь дамжиггүй. Европын лигүүдийн бүх шинээр дэвшигсэд дотор Хоффэнхайм шиг тодорч байгаа баг үгүй, Европын бүх шинэ тоглогчид дотор Ибисевич шиг гоолдож байгаа нь үгүй юм аа. Ноднин Тони 24 гоолоор лигийн мэргэн бууч болсон гэхээр тэр удалгүй энэ тоог давж буух нь тодорхой. Магадгүй эртээ урьдын цагт 40 гоол хийсэн "Үндэсний бөмбөгдөгч"-ийн рекордыг эвдэх ч юм билүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Nomer 10 » Fri Dec 05, 2008 9:11 pm

Ээ дээ мөн ч иртэй багуудын тулаан болох гэж байна даа гээд л тайлбарлах байсан байх даа, хэрэв үндэсний бөхийн тайлбарлагчид хөлбөмбөгийг тайлбарладаг бол. 5-хан цагийн дараа хүснэгтийн 1 ба 2-т яваа багууд хоорондоо тулах гэж байна. 168 оронд шууд дамжигдах энэ тоглолтыг энд би хүртэл хөөрцөглөн хүлээнэ. Байернаас Рибери гай л хэцүү байна. Түүн шиг скиллтэй тоглогч өдгөө зөвхөн Месси КР 2 л байна. Тэр сайндаа л Байерныг чирч байгаа. Тэрнээс биш хамгаалалт гэж бөөн л алдаа байгаа. Бусад багууд тэр цоорхойг ашиглаж чадаагүй болохоос биш. Гэхдээ Хоффэнхаймыг хараад байхад өчүүхэн төдий нүх сүвийг ч алдалгүй довтолдог юм билээ. Гоё юм болно доо. Тоглолтын өмнө бараг хагас сар 2 багийнхан нэгнээ үгээр идсэн. Тэр бүгдийг тоочвол дуусахгүй. Улаан Хөнэсс Аль багт шилдэг тоглогч байна, тэр баг ялдаг гэсэн бол Румме ТСГ 1899 гэнүү, энэ баг тэгээд 100 жил хаана байсан юм бэ гэж авсан. Зүггүй Рибери ч зүгээр суулгасангүй. Францынхаа Астерикстай зүйрлээд наачихсан байсан. Жижиг баг гэхдээ мөчөөгөө өгөөгүй ээ. Тухай бүрд нь хоржоонтой хариу өгөөд байсан. Ганцханыг дурьдахад л, Рангник Хоржоонтой хэллэгүүдийг сонсий гэвэл Мюнхен яв, хождог хөлбөмбөг үзий гэвэл Хоффэнхаймд ир гэж хариу өгсөн. Энэ бүгдийг уншаад байхаар сүүлдээ үнэхээр энэ тоглолтыг заавал үзэх юм шүү гэж бодогдоод болохоо байгаад ирэх юм. **н** Хөнэссийн минчийсэн царай, аялгатай Клинсигийн арчаагүй төрхийг хармаар санагдаад байх юм. Гэхдээ яагаад ч юм аваргууд Аллианцдаа хожих юм шиг санагдаад байх юм. Зарим нь бүр хичээл заана ухааны юм ярисан байсан. Гэхдээ жижиг баг том хөлбөмбөг үзүүлж байгаа. Урагшаа, залуус аа :eek: :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Г.Баяраа » Fri Dec 05, 2008 9:54 pm

:eek: 10 аxыг дагаад ХОфф -г балиалнаа :germany ...нээх гэж бодож байсан нээчиж
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Amgaa » Sat Dec 06, 2008 12:09 am

эдний багч яаж дэвжиж болохыг ч үзүүлж байгаа даа

3 цаг гараны дараа тоглолт эхлэл ээ гэж:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Жавхлан » Sat Dec 06, 2008 7:25 am

Том том яриад байсан жамтай юм жамаараа л болох шив хэхэ. Харин манайхан сайхан комбэк хийлээ. ''Тосгон''-ыхны xандыг нь сайхан дарж өгөөд явууллаа. :lol:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Maslo » Sat Dec 06, 2008 11:20 am

Баернаас Lahm, Toni 2 гоолдсон байна. Одоо ингээд 34 дээр тэнцчихэв үү?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Г.Баяраа » Sat Dec 06, 2008 11:23 am

муухай азгүй хусууллаа....ибисевич гайхалтай бнооо....
тэхдээ оноо тэнцсэн ч гэсэн Байерний дээрээ байсаар байгаа гоолын зөрүү +4 бөмбөгөөр илүү байгаа ккк :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Maslo » Sat Dec 06, 2008 11:30 am

Түүхийг нь уншихаар бусинуулж өгсөн баг байнаа :eek:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Г.Баяраа » Sat Dec 06, 2008 1:35 pm

Nomer 10 wrote:Хамгийн гол тоглогчдын нэг Ибисевичийн талаар ганц 2 үг өчсү.

Тэр гэтэл одоо 15 тоглоод 17 гоолтой явна. Алдарт Байерны бүх довтлогчид нийлээд ч энэ тоонд хүрэхгүй...

одоо 18 болсоон хэхэ дээр бичцэн байсийн оруулчий

Гоолын машин ”Ибисевич”

Image
Хөлбөмбөг дээд тvвшиндөө хүртэл хөгжсөн орчин үед , гоол оруулна гэдэг довтлогч нарт тийм ч амархан боорцог байхаа больсон. Гэтэл энэ Босни залууд юу ч биш бололтой. Улирал дөнгөж талдаа орж байхад аль хэзээний 18 гоол хийчихсэн байдаг. Гэтэл өндөрсөн улирлын мэргэн бууч Лука Тони 24 гоол л хийж дөнгөжээ. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн ертөнцөд хүч түрэн орж ирээд гайхамшигтай амжилтыг үзүүлж байгаа Хоффенхеим багийн лидер Ибисевичийн талаар өгүүлсүү.

Төрсөн огноо : 1984.8.6
Төрсөн газар : Власеника (Югослав)
Өндөр : 1.89см
Байрлал : довтлогч


Тоглож байсан клубууд :

2003 - Сэнт Луйс Страйкерс 22 (18)
2004 - Чикаго Файр Премьер 3 (3)
2004-2005 ПСЖ 4 (0)
2005-2006 Дижон 33 (10)
2006-2007 Алеманиа Аахен 24 (6)
2007 - 1899 Хоффенхеим 47 (23)

Боснийн шигшээ багт 2007 оноос хойш 11 тоглолт хийж 3 гоол оруулсан

Ер нь элдэв янзын түүхийн сурвалжаас харж байхад амжилтанд хүрсэн агуу хүмүүсийн амьдралын эхэн үе , бага нас хүнд хэцүү өнгөрсөн жишиг байдаг. Хөлбөмбөгт ч ийм жишээг олон дурьдаж болно. Наад зах нь алдарт Марадона ,Роналдо гээд л. Тэгвэл бяцхан Ибисевич -н хүүхэд нас ч тэдэнтэй адил өнгөрсөн. Ердөө наймхан настай байхад нь эх оронд нь дайн дэгдэж (Боснийн дайн) хүнд хэцүү жилүүдийг тэр туулсан ба улстөрийн хямралд нэрвэгдэж ,эвдэрч сүйдсэн эх орондоо байж суух аргагүй болоход эцэг эх нь дүрвэхээр шийджээ. Тухайн үед 16тай байсан Ведадын спортын авьяас чадвар нь үеийнхэн дундаа гайхагдаж байсан ч ,агуу тоглогч болно гэж мөрөөдөхөөс өөр зүйлийг хийж чадсангүй. 2001 оны эхээр Швеицарьт түр амьдарч байсан Боснийн мянга орчим дүрвэгсдийг НҮБ -н хүмүүнлэгийн хөтөлбөрийн дагуу Сэнт Луйс хотод байршуулахаар болсон ба манай гол баатрын гэр бүл ч тэдэнтэй цуг алс холын америкийг зорив. Хэл усыг нь ч мэдэхгүй ,шинэ оронд ирээд дасан зохицох нь тийм ч амар биш байх нь тодорхой. Тэр тусмаа дүрвэгсдэд.

Бүх зүйлийг бид тэгээс эхэлсэн ,эхэндээ үнэхээр хүнд байснийг нуугаад яахав. Англи хэл сурахыг хичээж байсан ч эргэн тойронд байнга л хараалаар дүүрэн байсан болохоор их хэцүү байсан ,тэр үед надад …‘

тиймээ энэ хэцүү үед нь түүнд тус болсон зүйл бол хөлбөмбөг. Дэлхийн хаана ч очоод ‘гоол’ хэмээн орилоход хэн ч ямар утгатайг нь ойлгож чаддаг дэлхий нийтийн хэл бол хөлбөмбөг билээ. Ибисевич хөлбөмбөгийн ачаар олон найз нөхөдтэй болж хэлний мэдлэгээ ч түргэн сайжруулж чадсан гэж өөрөө дурссан.
Хэл гэснээс Ведад дайны хүнд жилүүдэд өссөн болоод ч тэр үү юманд тун буйртай ,тэвчээртэй ханддаг ба Англи ,Франц ,Герман хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Алеманниа Аахенд байхдаа герман хэл мэдэхгүй гадаад тоглогчдын орчуулагчаар ажилладаг байсан ажээ.
Image
За тэгээд цааш нь үргэлжүүлье. Розьвелтийн нэрэмжит дунд сургуульд суралцах хугацаандаа авьяас чадвараа Янкуудад гайхуулж , Soccer America сэтгүүлийн шилдэг залуу тоглогчоор ч тодроод амжиж. Дараа нь коллеж -д ороод ч гандан буурсангүй. St. Louis Strikers -т ганц жил зүтгэхдээ 18 гоол 4 ассист өгсөн амжилтаар NCAA -н шилдэгээр тодроод зогсоогүй Бүх Америкийн шигшээ багт хүртэл багтаж алдар нэр нь мандаж байлаа. Энэ бүх амжилтийнх нь дараа шигшээ баг нь эрхбиш анхаарлаа хандуулах болов. 2004 оны зун Босна - Херцеговины U-21 шигшээд багтаж бэлтгэл хийхэд нь Ибисевичтэй нэгэн эрхэм ирж уулзжээ. Францын 1-р лигийн ПСЖ багийн менежер нутаг нэгт Хилиходзич түүнд Европт тоглохыг санал бопгосон ба тухайн үедээ зөвшөөрөөгүй ч Америкт ирээд удаан бодсоны эцэст Ведад бодлоо өөрчлөв. Ирээдүйгээ бодсон ч тэр Европт очих нь хамгийн зөв сонголт гэж түүнд санагдсан биз. Энэ талаараа : ‘Эцэг эх маань намайг эндээ үлдээд олон улсын бизнесийн салбарт хүчээ сорихийх зөвлөж байсан ,гэхдээ энэ миний мөрөөдөл биш‘ , Сэнт Луйст надад сайхан байсан ч гэсэн АНУ -н шигшээ багаас ямар ч санал ирээгүйг би бодолцсон юм‘ гэжээ.
Харамсалтай нь бүх зүйл түүний бодож байсан шиг нь бүтсэнгүй. Францад өнгөрүүлсэн эхний улиралдаа ердөө дөрөвхөн удаа талбайд гарсан бол дараа жил нь доод лигийн багт зээлж орхив. Тэндээ гараанд гараад бас ч гэж муугүй үзэж байсан ч ,дахиад л асуудал. Францын лигийн гадаадын тоглогчдын тоонд тавьсан хязгаараас болж тэндээс явах хэрэгтэй болжээ. Ингээд Германы Аахентай 3 жилийн гэрээ байгуулав.
‘Бид тэнд зургаан гоол оруулсан ,даанч Аахен дооошоо уначихсан‘ . Доод лигт унаж санхүүгийн хямралд орсон Аахены удирлагуудад нэгэн сонин санал ирэх нь тэр. Урьд өмнө нь дуулдаж байгаагүй Хоффенхеим хэмээх жижигхэн клуб Ибисевиг чинь сая еврогоор авья гэжээ.
Энэ шилжилтэнд би бага зэрэг эргэлзэж байсан. Яагаад гэвэл би Хоффехеим -н талаар анх удаагаа
сонссон минь тэр‘ ‘ Нэг их удалгүй клубын захирал ,дасалжуулагч хоёр нь надтай ирж уулзаад ойрын хэдэн жилийн төлөвлөгөөгөө тайлбарлаж өгөхөд ,надад энэ бүхэн биелэх боломжтой мэт санагдсан‘
Image
За тэгээд тэрхүү хэний ч үл мэдэх бяцхан Хофф хэрхэн дэвжиж , Ибисевичэд тайлбарлаж байсан тэр төлөвлөгөө нь биелэж байгааг бид харж байна. Дасгалжуулагч Ральф Рангникийн 3 довтлогч ,2 АМ -тэй довтлох тактик хэрхэн үр дүнгээ өгч байгаа бид харж байна. Тэдний энэ амжилтын гол багана болсон Босни эрийн түүх гэвэл энэ. Цаашид ч энэ түүх улам улам арвижан , олон олон ялалт ,амжилтууд түүнийг хүлээж байгаа гэдэг би итгэлтэй байна. Та бүгд ч итгэлтэй байж болно.

”Хоффенхеимд надад үнэхээр сайхан байна гэдгийг эхлээд хэлье ,Одоохондоо надад энэ улиралыг амжилттай туулахаас өөр бодол алга. Ирэх улиралд юу болох ,надад ирж буй саналуудын талаар бодох ч зав алга. Би өөрийнхөө амьдралын туршлагаараа ямар нэгэн зүйлийг хэтэрхий хүсэж төлөвлөх хэрэггүй юм байна гэдгийг мэдэж авсан”
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Bold9 » Sat Dec 06, 2008 5:52 pm

saihan bichleg baina....Хоффэнхайм lag yum aa :gold
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby zizu » Sat Dec 06, 2008 10:31 pm

Ёстой юм ёсоороо л боллоо...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Nomer 10 » Sat Dec 06, 2008 11:25 pm

Тоглолтыг үзэх явцад маш их бодогдлоо. Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Зүгээр дугаарлаад бичий. Тэр нь амар.

1. Клинси үнэхээр мундаг юм. Ямар баг бүрдүүлсэн болон бүрдүүлэх гэж байсныг хүмүүс мэднэ. Энэ дээр ч гэсэн биччихсэн байгаа. Хэрэв холбоо түүнд эрх чөлөөг нь өгсөн бол шигшээ нь өнөөдөр ямар түвшинд очих байсан бол. Маргаангүй одоогийн үхээнц байдлаасаа хэдэн мянга дахин дээр байх байсан. Одоо яаж байна. Фрингс пээдийж байгаад шигшээгээсээ хөөгдлөө. Баллак түүнийг өмөөрөөд бас паакталсан. Харин удалгүй уучлалт гуйснаар байдал жаахан зөөлөрсөн. Баг дотроо эв нэгдэлгүй байхад сайн хөлбөмбөг үзүүлнэ гэж худлаа. Клинсигийн сонгосон хүмүүс гэтэл тосгоны багийг ямар түвшинд аваачсан нь тов тодорхой харагдлаа.

2. Рангник бас л айхтар чоно юм. Рибериг яаж барихыг үнэхээр сайн тооцоолжээ. Зе Робертог ч гэсэн хангалттай барьсан. Энэ 2-ын араас орж ирдэг Лаамд харин харамсалтай гоол алдсан. Гэхдээ тэр нь Компперээс дефлектед болсон нь бүр харамсалтай.

3. Хамгийн их ангайлгасан юм нь Тосгоныхны хамгаалалт байлаа.

Оддо
ван Боммел
Швайни
Тони

Энийг харахаар Байерны довтолгооны баруун жигүүр супер, бүгд л том тоглогчид. Гэтэл нялх ногоонууд тэдэнтэй нэг түвшинд байж чадчих юм аа. Ибертсбергер маш сайн тоглосон. Харамсалтай нь сүүлийн мөчид Тонигийн аманд шар тос цутгачихсан. Тэр хэзээ ч дахижийм алдаа хийхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Компперийг Лөв яагаад шигшээд дуудсаныг өчигдөр бүрэн ойлголоо. Аварга биет итали эрийг сайн барьсан.

Лаам
Зе Роберто
Рибери
Клозэ
Зүүн талаар довтолдог энэ хослол өдгөө цагт миний бодлоор зүүн довтолгоогоор дэлхийн шилдэг хослол. Хэрэв КР зүүнд гараад тогловол л МанЮ-ийн зүүн жигүүр энэ хослолтой дүйнэ. Гэтэл Бек гэгч залуу Рибериг огт хөдөлгөсөнгүй. Туслалцаа шаардагдвал Вайс түүнд туслаад франц эр үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй. Яиссле болохоор Клозэг огт гаргасангүй.

Ийм жаахан залуус яаж ингэж тоглож чадаж байнаа гэж бодохоор өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрж байлаа.

4. Өчигдөр бол надад Премиер лигийн тоглолт үзэж байгаа юм шиг л байлаа. Хурд гэж ирвэс, хүч гэж бар. Бөмбөг хаана байна, тийш шууд л дайрна. Хоффэнхайм Байернаас бөмбөг маш олон удаа салгасан. Алдарт Рибери хүртэл бөмбөг аваад нэгийг хуурчихаад самгардаж байтал нөгөөх нь орж ирээд хөөгөөд туучих явдал нэлээн хэд гарсан. Английн нэгэн дундаж баг лигид ороод ирвэл Бундэслиг ганхах нь харамсмаар ч гэсэн маргашгүй үнэн. Бундэслиг хамаагүй удаан тоглолттой. Гэтэл энэ байдлыг энэ жил тосгоны баг эвдэж байна. Удаан багуудыг адилхан тоглосоор байгаад хожоод сурчихсан Байерныг тэд үнэхээр дээд цэгт нь хүртэл хурдлуулсан. Байерн аргагүй раам зааж, топ түвшинд байсан. Тэрнээс биш хэд хэдэн гоолоор хожигдох байсан. Хоффэнхаймыг хурдтай гэж бодсоноос биш ийм хүчний тоглолттой гэж бодоогүй. Өдийг хүртэл яг ингэж бүтэн тоглолт үзэж байсангүй. Тэд үнэхээр аймшигтай юм. Маш сайн хамгаална, гэхдээ тэндээсээ гэнэт контр луу гайхмаар хурдан шилжих юм. Нэгнээ ойлголцож байгаа нь бахдахгүй байхын аргагүй. Энэ багт стандартын нөхцлүүдийг эс тооцвол бүх юм байна. Хаалттай цохилтыг Эдуардо мангасладаг юм билээ. Жаахан холхоноос бол Салихович цөмлөнө өө цөмлөнө. Булан энэ тэрийг чулуу болгоод өгөх тал дээрээ л жаахан сайжирмаар байна.

5. Өчигдөр Ба-г харин эртхэн суулгаад Салиховичийг оруулсан бол хожил ойрхон байсан байх. Уг нь тэр гараанд байнга л гардагсан. Энэ удаад сүүлийн үед сайн байгаа болохоор нь Ба-г нь илүү үзжээ дээ. Обаси олимп явсан хойгуур Ибисевичэд боломж гараад мань хүн ч эхнээсээ л мангаслаад багийн гарааны тактикийг эрс өөрчилж орхисон. Тэгээд л Салихович дандаа гараанд гараад байх шиг байсан. Жаахан эртхэн орсон бол булуу нь халаад тэр ганцаараа гардаг шигээ боломжийг бол элбэг чулуу болгох байсан. Оронгуут өмнө нь ийм том стадионд тоглож үзээгүй болохоор балмагдсан уу яасан шийрэгнэж байгаад Рэнсингд хаалгачихсан. Тэр мөчид бүх Байерны фэнүүдийн зүрхэнд шар ус хурсан нь ойлгомжтой. Тоглолт дуусахад 3-хан минут дутуу байсан шүү дээ.

6. Тоглолтын эцэст нөгөө аймаар тоглож байсан залуус гэнэт юу ч болоогүй юм шиг бяцхан жаалууд мэт бүгд нэг нэг хүн дээр очоод цамцыг нь гуйж эхэлсэн. Өхөөрдмөөр ч юм шиг. Тэгж харамсалтай хожигдчихоод харамсахгүй байна гэхээр сонин санагдаж байсан. Хэрэв чи Тонигийн эсвэл Клозэгийн цамцыг авч чадаагүй бол зүгээр ээ, хавар дахиад нэг цамц авах боломж бий, хүүхдүүд ээ.

7. Агуу Байерн. Хөөрхий дөө. Нэг бяцхан тосгоны багийг хожчихоод ингэж ч баярлах гэж. Гэхдээ нөгөө талаар бас аргагүй юм. Энэ тоглолтоороо тэд энэ улирлын хамгийн хүнд өрсөлдөгч нь тосгоны баг гэдгийг мэдэрсэн буй заа. Хэрэв тосгоны баг формоо барьж чадвал 33-р тойргийн тоглолт аваргын төлөөх тулаан болно. Тэр цагт Тосгоны баг хожно гэж мөрийцөхөд бэлэн байна. Харин хэн намрын аварга болох вэ. Мэдээж. Энэ бол Хоффэнхайм. Аллианцд ингэж тоглож байгаа баг гэртээ Байернаас сул дээрээс нь бөөн хямрал байгаа Шалькег хожих болно. Байерн харин Штуттгартад бүдрэх болно. Хэрэв өнөөдөр Хэрта Лэвэркузен 2 хожвол ирэх тоглолтод тэд гэртээ сул өрсөлдөгчидтэй байгаа. Тэгэхээр 2-уулаа Байерны дээр гарах боломжтой.

8. Өчигдөр Герман даяар гашуудлын өдөр байлаа. Тэд дээрэнгүй үзэлт Байерн мужийг үзэн яддаг билээ. Тэр дундаа ихэмсэг зантай, биеэ тоосон тоглогчидтой хөлбөмбөгийн багийг нь хожигдоход бүгд баярладаг. Сүүлийн минутад гоол алдахад үнэнийг хэлэхэд би бараг уйлах шахсан. Тосгоныхны байдлыг нэг сэтгүүлч бичжээ, эхнээс нь аваад эцэс хүртэл. Тоглолтоос 2 цагийн өмнө тэнд юу ч болоогүй мэт байсан гэнэ. Тэгсэн дөхөөд ирэнгүүт гудманд ширхэг ч бөндгөр толгой харагдахаа больжээ. Тосгоны төвийн Дөнэрийн мухлагт шамбааралдан, хөл тавих зайгүй. Нийтийн нэгэн задгай газарт 100-аад хүн борооны эсрэг малгай шүхрээр зэвсэглэн тоглолт үзэхээр бөөгнөрч. Уртаашаа 3-хан мянган хүнтэй тосгон шүү дээ. Бусад нь бүгд гэртээ зурагтынхаа өмнө. Шүгэл үлээсний дараа тосгон даяар ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм болжээ. Гэвч удалгүй бүгдээрээ Амьдрал цааш үргэлжлэх болно оо, бид Шлаькег хожиж аваргална гэсээр таран оджээ. Тийм ээ, тэд Шалькег хожно. Рангник Шальке дээр Байернаас илүү анхаарна. Түүнийг тэд л хөөсөн. Шалькегийн фэнүүд түүнийг өмөөрөөд бараагүй юм.

10. Байерн өчигдөр үнэхээр таалагдсангүй ээ. Италичууд шургалсан болохоор тэгсэн үү, итали маягийн тоглолт харуулах гээд л. Санаатай алдаа хийн, эсрэг багийнхаа тактикийг эвдэх гээд байгаа нь илт ажиглагдаад байсан. Аварга юм бол нэг муу тосгоны багийн эсрэг аварга шиг тогло л доо. Тони хаалганы гадуур хусчихаад дараа нь хаалгачаас контакт хайгаад л, угаасаа дандаа худлаа унадаг гар. Челсигийн Дрогба эд нар шиг аварга биетэнгүүд жүжиглэх маш муухай харагдах юм. Рибери хүртэл бөмбөгөө алдангуут л өнхрөөд өгөх юм.

11. Эцэст нь Хоффэнхайм түрүүлбэл Бундэслигийн талаарх бодлоо өөрчилнө гэсэн **н** үгээ буцааж авлаа. Тэд өчигдөр дэлхий даяар Бундэслигийн имижийг өөрчлөхөд маш том түлхэц өгсөн. Ийм гайхамшигтай комбинацаар тэд Барсаг ч хожиж чадна. Хожсон байхад үнэхээр гайхах зүйлгүй.

Баярлалаа Хоффэнхайм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby poseidon » Sun Dec 07, 2008 12:02 pm

гоё тоглож байна лээ... Тонигийн гоал ороогүй бол гоё байхаар байлаа... :-D
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Amgaa » Sun Dec 07, 2008 12:21 pm

Хоффэнхайм ирэх жил энэ бүрэлдэхүүнээ хадгалаад улам их туршлагжаад Аваргуудын Лигт ороод ирээсэй Хоффэнхайм.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Amgaa » Mon Dec 08, 2008 12:35 am

Nomer 10 wrote:Английн нэгэн дундаж баг лигид ороод ирвэл Бундэслиг ганхах нь харамсмаар ч гэсэн маргашгүй үнэн.


Wolfsburg 3 - 2 Portsmouth
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Г.Баяраа » Mon Dec 08, 2008 10:21 am

аймар баримт тавьдаг айн :-o
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby barca forever » Mon Dec 08, 2008 4:32 pm

Энэ өвөл гол тоглогчид нь том багууд руу яваxгүй энэ бүрэлдxүүнээрээ энэ улирал дуустал тоглоосой . Уул нь аймаар дэмжээд байгаашд
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby El Payaso » Tue Dec 09, 2008 10:43 am

баернын фэнүүд лаг болдог юм болдогоороо боллоо гэчижээ... арай хийж л хожсон юм биш үү? ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Raldii » Wed Dec 10, 2008 11:23 am

ene bol aziin hojil bolomj hoff-d hamaagui iluu bsan ch hulbumbugiin burhan tenger baern-g iluu harj uzlee bayarlalaa hoffenhaim iim mundag toglolt uzuulsend :germany
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Жавхлан » Thu Dec 11, 2008 12:49 am

Эднийх Тимо Хилдебрандыг авахаар болжээ. Өвлийн паузийн дараа тоглож эхлэх гэнэ. Штуттгартад байхдаа сайн л байсан, харин Испани яваад хог болсон. Одоо яахын бол мэдэхгүй л дээ. Ямар ч байсан форм муу л байгаа байх.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby zizu » Thu Dec 11, 2008 10:09 am

Хилде зайлуул болж дээ... Эднийх бас өвөл зүгээр суухгүй ганц 2 чанга наймаа хийгээдхээсэй...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 11, 2008 10:27 am

Тимо :eek: лигтээ гайгүй өрсөлдөөд бгаа битгий суучихаасай гэж бас боджийшд! нээрээ энэ өвөл гайгүй ганц 2 хүн авчаасай даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby Nomer 10 » Sat Dec 13, 2008 1:59 pm

Заза өнөөдөр намрын аварга болчих байх доо. Штуттгарт Байернд талбайдаа хамгийн сүүлд 2005 онд л хожигдож байсан юм байна. Бока 5 дэх шараа авсан нь жаахан тоогүй байна даа. 2 арын жигүүрээр Осорио Буларуз 2 гэмтлээсээ эдгээд гарчихвал ч болоо шүү. Энэ Гомез бас яах юм байгаан. Ямар ч байсан дор хаяж тэнцэх байх. Тэгэхээр бүтэн сайнд Шалькетэй тэнцэхэд л болно. Шалькегийн фэнүүд Рангникийг халуун алга ташилтаар угтаж авах байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ТСГ 1899 Хоффэнхайм

Postby hosko » Sun Dec 14, 2008 5:18 pm

Хоффэнхаймд амжилт хүсье....Энэ багийг цойлж эхлэсэнээс хойш Бундеслигаг хардаг болоод байгаа шүү....Шалькег бараг нухах байлгүй дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests