Re: Hamburger SV
Posted:
Tue Jun 02, 2015 3:30 am
by mn_rocisky
Болоо болоо. Жүрү л хамгаалалт онцгой сайн байлаа даа
Re: Hamburger SV
Posted:
Tue Jun 02, 2015 3:32 am
by mn_rocisky
хэлж дуусаагүй байтал финалт хаха. хаалгач баатар байлаа. Хүлээж хүлээж үзсэн маань талаар болсонгүй урамтай сайхан тоглолт боллоо.
Re: Hamburger SV
Posted:
Tue Jun 02, 2015 9:55 am
by Orgil-TT
Ямар ч байсан үлдэж чадлаа. Карлсрүэ Хамбургийг хожиж чадахгүй бол БүЛи-т юугаа хийх вэ, тэдэнд одоохондоо багтах шингэх зай олдохгүй. Ирэх улиралд Хамбург бас л хэцүүднэ байх даа. Энэ бүрэлдхүүн бүтнээрээ биш юмаа гэхэд тэн хагас нь байж л таарна. Гэхдээ Байерсдорф-д найдаж байгаа. Тэр дажгүй удирдлагын менежмент хийгээд байх болов уу. Тоглолтын хувьд ч бөөн эмоци байлаа л даа. Клопп нэг хэлж байсан даа "Хөлбөмбөг эмоци-р л амь тэжээдэг юм" Fußball lebt von Emotionen! гэж
Re: Hamburger SV
Posted:
Thu Jul 09, 2015 1:59 pm
by Цогоо
Хамбургийн фулбэк Марселл Янсен гэж нөхөр 29 насандаа зодог тайлжээ. Цоо эрүүл, саруул ид насандаа зодог тайлж байгаагийн шалтгаан нь 11 жил Хамбургт тоглосны дараа өөр клубт тоглох хүсэлгүй болсных гэнэ. Өөр клубт ахиухан мөнгөөр тоглох боломж байсан ч тэгж хүмүүсийг болон өөрийгөө хуурахыг хүссэнгүй. 11 жил тоглохдоо хураасан мөнгөөрөө бизнес эхлүүлнэ, хөлбөмбөг эргээд хобби болж байгаа нь сайхан байна гэнэ дээ.
http://www.eurosport.com/football/bundesliga/2015-2016/germany-international-marcell-jansen-retires-aged-29-i-prefer-to-renounce-the-money_sto4813259/story.shtml