Frank Ribery

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Frank Ribery

Postby Gooner » Mon Dec 17, 2007 4:08 pm

Галзуу хурд, гайхалтай хууралтаараа мөн нүүрэн дэхь том сорвиороо фэнүүддээ танил болсон Фрэнк Рибэри 1984 оны 4-р сарын 1-нд Франц улсад төржээ.
Тэрээр багадаа 2 настайдаа аав ээжийн хамт явж байгаад автомашины осолд орж том сорви нүүрэндээ авчээ.

2005 оны 1-р сард Туркийн Галацарай багтай гэрээ хийсэн бөгөөд тэр ондоо тус багийн цомын тэмцээнд түрүүлэхэдхожлын гоолыг хийж байсан.

2006 оны ДАШТ-д өөрийгөө бүрэн нээж таниулсан тэрээр томоохон багуудын арааны шүлсийг гоожуулж байлаа. Түүнийг сонирхож байсан багуудаас гэвэл Реал Мадрид, Арсенал зэрэг баг сонирхож байсан ч Байэрн Мюнхэн баг өөрийн болгож чадсан байна. Нийтдээ 26-н сая еврогийн үнээр...
Шинэ багтаа маш хурдан идээшсэн төдийгүй эхний тоглолтонд л Брэмэний хаалганд 2 гоол хийсэн байна.

Одоогоор Рибэри эхнэр нэг охины хамт Германд амьдарч байна



Image


Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Жавхлан » Mon Dec 17, 2007 4:19 pm

Баясаа гоё сэдэв нээжээ. Рибери бол яалт ч үгүй өнөөгийн Бундеслигийн өнгийг тодорхойлогч мөн. Түүнгүйгээр одоогийн Баерн давсгүй хоол л гэсэн үг. Нотрдамын бөгтгөр маань олон сайхан дамжуулалт, гоолоор бид бүхнийг баясгах нь дамжиггүй ээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zizu » Mon Dec 17, 2007 4:20 pm

АЙАмшигтай тоглогч ний нуугүй хэлхэд манайх ч бас азаар авсан шүү...Арсенал, Реал А...гэсэн бол тийшээ явчих бсан шүү...Үүнд муу манай Саньолын ч хувь нэмэр их дээ....Баярлалаа...Вилли
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Mon Dec 17, 2007 4:21 pm

zizu wrote:Ribery wins French Player of the Year award
Баяр хургий....
Анри, Бензема нар удаалсан бна...


Сэдэвт нь зөөлөө. Баяр хүргэе :eek::-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gooner » Mon Dec 17, 2007 4:23 pm

Саньол-н цалинг нэмээд эндээ зодог тайлуулах хэрэгтэй байгаа юм л даа. Одоогийн шинэ Байэрн-г бий болгоход Вилли-н хувь нэмэр асар их. Юун Ули Хонэсс вэ, юун Бэкэнбауэр, Юун Оттмар... Хэн нь ч ийм болгох сэтгэл гаргаагүй гаргаж ч байгагүй. Ялангуяа Хонэсс-г бол зайлжуулах хэрэгтэй шдээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Жавхлан » Mon Dec 17, 2007 4:45 pm

Санёол Баернд бараг л үлдэхгүй байхаа даа. Шийдчихсэн бололтой байсан. Харин улцан шар Ули удахгүй дээшээ дэвшүүлэн зайлуулагдах сураг байсан, оронд нь Канн ирэх сурагтай байсан. Гэхдээ зүгээр л сонингийн хов жив л дээ. За за буруу сэдэвт баахан далий юм бичлээ :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu Dec 20, 2007 6:28 am

Энэ баагий инээдмийн баяраар төрсөн юм байж халовийнаар төрсөн юм шиг царайтай ккк... Түүний хууралтууд, жигүүрийн довтолгоо, гайхалтай алсын болон ойрын дамжуулалт нь үнэхээр гайхалтай. Ямар азаар манайд ирсийн, тэгээгүй бол Клозе, Тони 2 байсан ч Баерны довтолгоо энэ жил мөн л проблемтой байх байлаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 20, 2007 2:08 pm

zuv sedvee neejee :-D
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Postby zizu » Thu Dec 20, 2007 10:24 pm

He is simply brilliant...:eek:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Fri Dec 21, 2007 2:44 am

Er ist einfach Brilliant... :eek: :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Frank Ribery

Postby tsoko » Wed Mar 19, 2008 7:15 am

Эвгүй царайтай ч эвгүй тоголдог гар шүү
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Frank Ribery

Postby BuG » Wed Mar 19, 2008 11:59 am

Манай залуу... Евро2008-р харна даа. Рибериг оролцуулаад бүх Параанцуудаа :mrgreen: гэснээс Францын далбаатай смайл оруулахгүй юм уу админуудаа Япон Швейцар хүртэл байхад Манай Франц байдгүй
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Frank Ribery

Postby spain man » Wed Mar 19, 2008 6:59 pm

Доменек ДАШТ аар Жюли г жийгээд оруулаад ирэхэд бүгд гайхаж шүүмжилсэн ч Рибери өөрийгөө харуулсан даа :eek: ..Мадридынхаа скаудад харахиймсан ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Frank Ribery

Postby Жавхлан » Wed Mar 19, 2008 10:23 pm

Би ч гэсэн Рибериг манайхаас явбал Реалд л очоосой гэж хүсч байна. Нэг их удахгүй 2011 он гэхэд харах байхоо. Угаасаа залуу болохоор тэр үед яг л ид тоглодог насан дээрээ байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Frank Ribery

Postby horidol » Tue Apr 01, 2008 5:35 pm

aihavtar toglogch
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Frank Ribery

Postby sOx » Tue Oct 21, 2008 8:12 am

2006 ДАШТ - аар Испаний хаалганд хийдэг гаол бол тасарцан гаолдаа.
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Frank Ribery

Postby Бамбууш » Thu Mar 19, 2009 1:10 pm

Ингэхэд мөнгөтэй байж яагаад тэр косметик хагалгаа энэ тэрд ороод сорвио арилгуулж болдоггүй юм бол? Өөрийнхөө Имижийг арай сорвиороо тодорхойлдоггүй баймаарсан. :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Frank Ribery

Postby Бээгий » Thu Mar 19, 2009 4:29 pm

Image

Image
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Frank Ribery

Postby WALCOTT » Thu Mar 26, 2009 10:30 am

Image
tuunii ehner waniba ribery
Image
shigshee bagiin omsgoltein harah iluu durtai...... :eek:
Image
ribery-g irehden chuhal noloo uzuulsen gedeg ni unen bh shu...
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Frank Ribery

Postby deline » Fri May 29, 2009 7:02 pm

манайд ирэх нь дээ. Цалин дээр л зөрөөд байгаа бололтой.
chelsea
User avatar
deline
 
Posts: 25
Joined: Tue Mar 27, 2007 3:27 pm

Re: Frank Ribery

Postby Г.Баяраа » Fri Sep 04, 2009 1:01 am

Францын үнэт эрдэнэ

Бүтэн нэр : Фрэнк Билал Рибери
Төрсөн огноо : 1983.4.7
Яс үндэс : Франц
Өндөр : 1.70 см

Image

Хөлбөмбөгийн ертөнцөд гайхалтай ур чадвар, өвөрмөц төрхөөрөө алдаршсан энэ бяцхан залуугийн карьерийн эхний жилүүд тийм ч дардан байгаагүй. Францын хойд хэсгийн Boulogne хэмээх жижигхэн хотод мэндэлсэн тэрээр 13 хүртлээ орон нутгийн клубт хичээллэж байгаад 1996 онд Лилль клубын академд уригдсан байна. Түүний авьяас чадварыг хамгийн анх анзаарч Лилльд авчирахад гол үүргийг гүйцэтгэсэн дасгалжуулагч Ен Лук Вандамм нэгэнтээ дурсахдаа ”Франк гайхалтай зөн билэгтэй хүү байсан. Тэр талбай дээр маш хурдан сэтгэж, бусад нь бодож ч амжаагүй байхад юу хийхээ альхэдийнэ төлөвлөчихдөг байсан гээд боддоо. Түүнийг ур чадварт эргэлзэх нь гарцаагүй **н** зүйл гэж би хэлнэ” гэжээ. Лиллийн академд гурван жил суралцсаны эцэст Рибери төрсөн хотдоо эргэн ирсэн бөгөөд эндээс карьераа үргэлжлүүлэхээр шийджээ. Тухайн үед тэднийх хотын захын гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн хэсэгт амьдардаг байсан ч энэ нь Рибериг тусч, даруухан, эелдэг зантай болж төлөвшихөд нь огтхон ч нөлөөлөөгүй аж.

”Магадгүй тэр бүхнээс хол байхад шашин тус болсон байх. Багадаа би ихэнх цагийг Лалын шашны сүм хийдэд өнгөрөөдөг байсан. Хэн ч намайг үүнд уруу татаагүй, би өөрөө л энэ замыг сонгосон. Тоглолт болгоны өмнө би багийнхаа төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө залбирдаг. Энэ бол миний амьдралын салшгүй нэг хэсэг”

Түүнийг ийм их шүтлэгтэй болоход эхнэр Вахиба нь зарим талаар нөлөөлсөн гэдэг. Алжир гаралтай энэ бүсгүй Рибериг ”Boulogne”-гийн даржин тоглогч байхад нь амьдралаа холбож, зовлон жаргалтай он жилүүдийг хамт туулсан бөгөөд хосууд Изья, Шакинез гэдэг хоёр охинтой аж. Ийнхүү Рибери Boulogne хотоос амьдралынхаа ханийг олсон төдийгүй амжилтынхаа анхны алхмыг ч эндээс л тавьж байсан түүхтэй. Түүнийг 18 нас хүрдэг жил буюу 2001 онд тус хотын Boulogne клуб Рибериг эгнээндээ элсүүлж, анхных нь мэргэжлийн гэрээг байгуулжээ. Хэдийгээр Boulogne доод лигийн ядуувтар баг байсан ч залуу тоглогчийн ирээдүйд хэрэгтэй олон зүйлсийг зааж сургасан юм. Гэхдээ залуу бүргэд өдөлж гүйцээд үүрүү орхин нисдэгийн адил Рибери төрөлх хотоо жилийн дараа орхин явсан билээ.

‘Хүн ямар ч өндөрлөгт хүрсэн бай хаанаас энэ бүхний эхлэлээ тавьснаа хэзээ ч мартах ёсгүй гэж би боддог. Boulogne бол миний гэр орон, төрсөн хот минь. Тиймээс миний сэтгэлд зүрхэнд энэ хот хэзээд оршсоор байх болно”

Түүнээс хойшхи дөрвөн жилийг Рибери дөрвөн өөр багт (Alès, Stade Brestois, Metz, Galatasaray), тоглож өнгөрөөсөн ч, өөрийгөө бүрэн нээн харуулж чадаагүй л байлаа. Гэхдээ түүний турк баг дахь богинохон карьерийг нь ингэж дүгнэвэл арай л дэгсдсэн болох байх. Учир нь 2005 оны 1 сараас, 6 сар хүртэл Галатасарайд зүтгэхдээ тэрээр цөөнгүй лигийн тоглолтонд оролцож, Туркийн цомын финалд заналт дайсан Фенербахчег 5 -1-ээр бутниргэхэд нь голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Энэхүү гялалзсан амжилтынх нь дараа Фрэнкийг Олимпик Марсель хүчээр шахуу (тухайн үед Рибери Туркийн багтай 3 жилийн гэрээтэй байсан ч үүнийгээ зөрчин Марсельд ирсэн учир ингэж нэрлэлээ) өөрийн болгож лиг болон европын тэмцээнд түрүүлэх ирээдүйн зорилгынхоо гол хөшүүрэг болно хэмээн нэрлэсэн билээ. Тиймээс Туркээс, Марсельд шилжиж ирсэн 2005 оны зуныг Риберигийн од нь гийсэн жилүүдийнх нь эхлэл гэж нэрлэвэл зохино.

Image

2005-06 оны улиралд Рибери альхэдийнэ өндөр зэрэглэлийн тоглогч болсноо зарлаж лигийн 35 тоглолтонд 6 гоол оруулсан ба дээрээс нь Аваргуудын лигт ч мөрөө гаргаад амжжээ. Гэхдээ энэ бүхнээс илүү Францын шигшээн дасгалжуулагч Раймон Доменекийн магтаал л түүнийг баярлуулсан нь тодорхой. Герман 2006 ДАШТ хаяанд ирээд байсныг ч хэлэх үү, ”До” амбаны нүдэнд өртчих юмсан гэж тоглогч болгон мэрийж байсан үе тул Риберид энэ нь тэнгэрийн умдаг атгасантай адил хэрэг байсан юм.

ДАШТ-н урьдчилсан шатанд “Гурван өнгөтнүүд” тун тааруухан амжилт үзүүлж арай ядан Германыг зорихоор болсныг та бүхэн санаж байгаа байх.

Иймээс мэргэжилтнүүд тэднийг амжилт гаргах нь юу л бол гэж эргэлзэх нь зүйн хэрэг. Ялангуяа сонгон шалгаруулалтад хоёронтоо учраа таарахдаа ”барж” чадаагүй Швейцарьтайгаа нэг хэсэгт багтсаны дараачаас энэ яриа улам хүчээ авсан юм. Гэтэл үүн дээр нэмэгдээд Аваргуудын лигт дөнгөж түрүүлээд байсан Людовик Жюлиг орхиж Рибери, Чимбонда тэргүүтэй залуусыг бүрэлдэхүүндээ багтаасан Доменекийн хачирхалтай шийдвэр олны эргэлзээг улам ч лавшруулж орхисон юм. Тэр тусмаа Фрэнк ДАШТ эхлэхээс ердөө 2 долоо хоногийн өмнө шигшээн дебутээ хийсэн болохоор арга ч үгүй биз.

”Шигшээдээ ганц хоёрхон тоглосон над шиг амьтаныг Людевик Жюли, Жером Ротен, Роберт Пиреш нарын томчуудаас илүүд үзэж дуудсанд би өөрөө хүртэл гайхаж байлаа. Тухайн үед надад том тэмцээний ямар ч туршлага байгаагүй болохоор алдаа гаргах вий гэхээс л хамгийн их айж байсан”

Гэтэл үнэхээр тааварлашгүй зүйл болж дөнгөн данган хэсгээсээ шалгарсан Францчууд хүчирхэг Испани, Бразил, Португалийг ээлж дараалан буулган авч тэмцээний финалд алтан цомын төлөө өрсөлдөхөөр үлдлээ. Мэдээж хэрэг карьерийн сүүлчийн тэмцээндээ оролцож буй домогт Зизу энэ гайхамшигт үйл явдлын гол дүрийг бүтээсэн ч, ”шинэ Зидан” гэгдсэн Риберигийн тус нэмрийг ч үнэлэхгүй байхын аргагүй. Тогогийн эсрэг хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд тэрээр гараанд гарч Виерад гоолын дамжуулалт өгсөн бол их шөвөгт ”Ялагдашгүй Армада” Испанийн хаалгыг нэгэн гоёмсог гоолоор мялаасан билээ. Гайхамшиг үүгээр дууссангүй. Шөвгийн найм, хагас шигшээн Бразил, Португальтай хийсэн тулаанд ч Рибери гараанд гарч багийнхаа ялалтад хангалттай үүрэг гүйцэтгэсэн юм. Гурван өнгөтнүүдэд энэ эрчээрээ италийн шигшээг буулган авч Алтан дагиныг хүртэхэд ганцхан алхам л дутуу үлдээд байлаа. Гэвч эцсийн мөчид тэдний энэ бүх сайхан мөрөөдөл салхинд хийсэж, пеналтиар дийлдсэнээр Скуадра Аззура 6 дахь түрүүгээ хүртсэн билээ. Шигшээ тоглолтонд Рибери 100 минутыг талбайд өнгөрүүлж нэмэлт цагт Трезегегээр сэлгэгдсэн бөгөөд түүний оронд орж ирсэн супер довтлогч маань энэхүү ялагдлын гол буруутан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа бизээ. Tэмцээний дараагаар домогт Зизу их спортоо орхисон ч түүнийг орлох тоглогчийг хэдийнэ олсон болохоор Францын фенүүд алдарт хүүгээ тайван үдэх бүрэн үндэстэй байлаа.

Дэлхийн аваргын дараах улиралд (2006-07) Рибери супер формоо Марселийн төлөө зориулж нийт 37 тоглолт 7 гоол гэсэн стат үзүүлсэн ба баг нь хүснэгтийн хоёрдугаар байранд Лионы ард оржээ. Тэр жилийн зун нь Германы алдарт Байерн Мюнхен 25 сая еврогоор (клубын дээд амжилт) Рибериг элсүүлсэн нь чухам нүдээ олсон наймаа гэлтэй. Түүний хамт италийн гоолын машин Лука Тони Мюнхенд газардсан ч, хүмүүсийн итгэл Франк дээр илүү төвлөрч байсан юм. Тийм ч учраас клубын домог Мехмет Шоллын 7 дугаарыг зүүхэд нь талархан хүлээн авсан билээ. Түүний албан ёсоор”Улаануудын” төлөө хийсэн тоглолт нь 2007 оны 7 сард 21-нд тохиосон ба Вердерийн Бремений хаалганд хийсэн хоёр гоол нь энэ дурсамжит өдрийг нь чимсэн билээ. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл байлаа. Рибери тэр улиралдаа Байерний төлөө 45 тулаанд оролцож 19 гоол оруулсан ба улиралын төгсгөлд Герман, Францын оны шилдэг тоглогчоор тодорч давхар цохилт хийсэн юм. Мөн Бундеслигийн аварга болж, Покал цомын тэмцээнд магнайлсан гээд баярт үйл явдлууд ар араасаа хөвөрсөн билээ.

Тэр цагаас одоог хүртэл Рибери Байерний төлөө үнэнчээр зүтгэж байна. Хэрвээ Мюнхений багийг машин гэвэл гол хөдөлгөгч мотор нь яахын аргагүй Франк билээ. Германий нэгэн сонинд бичсэн ”Риберигүйгээр Байерн эхээсээ төөрсөн хүүхдүүд шиг л арчаагаа алдана” гэсэн ишлэлийг ч энд дурьдахад буруутах зүйлгүй байх. Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд түүний ”имиж” болсон сорвинийх нь талаар тайлбарлая. Рибериг 2 настай байхад гэр бүлийнх нь сууж явсан машин, ачааны том тэрэгтэй мөргөлдсөн бөгөөд энэ аймшигт ослоос болж бяцхан хүүгийн нүүр түлэгдэж дээрхи сорви тогтсон аж.

Амжилт

Клубт :

Галатасарай

Туркийн цомын аварга: 2004-05
Марсель
* Интертотo цомын эзэн : 2005
Байен Мюнхен
* Германы цом – 2008
Бундеслиг: 2008

Шигшээ багт

* Герман 2006 ДАШТ-н мөнгөн медальт

Хувийн амжилт

* Францын шилдэг тоглогч : 2007, 2008
* Германы шилдэг тоглогч : 2008
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re:

Postby avarga » Fri Sep 04, 2009 2:44 pm

zizu wrote:АЙАмшигтай тоглогч ний нуугүй хэлхэд манайх ч бас азаар авсан шүү...Арсенал, Реал А...гэсэн бол тийшээ явчих бсан шүү...Үүнд муу манай Саньолын ч хувь нэмэр их дээ....Баярлалаа...Вилли

Юу нь аймшигтай гэж? Царай нь уу?
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Re:

Postby ТӨӨГӨӨ » Fri Sep 04, 2009 3:17 pm

avarga wrote:
zizu wrote:АЙАмшигтай тоглогч ний нуугүй хэлхэд манайх ч бас азаар авсан шүү...Арсенал, Реал А...гэсэн бол тийшээ явчих бсан шүү...Үүнд муу манай Саньолын ч хувь нэмэр их дээ....Баярлалаа...Вилли

Юу нь аймшигтай гэж? Царай нь уу?

Царай ур чадвар аль аль нь аймшигтай
Г.Баяраа :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Frank Ribery

Postby Shaggy » Wed May 05, 2010 10:14 am

багийн лидер байх чадвар л муу юм шиг санагддын бусдаараа шилдэгүүдийн нэг энэ улирал жоохон болж өгөхгүй л байх шиг бна
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Frank Ribery

Postby ballu » Thu Aug 19, 2010 5:44 pm

Image
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Next

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron