Page 120 of 121

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Apr 07, 2019 1:15 am
by Radiohead
алуулж байнаа

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Apr 07, 2019 1:34 am
by Өсөхбаяр
эхний үед л 4 гоол алдлаа.. сайхан улиралаа хайран болгож байна даа

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Apr 07, 2019 12:00 pm
by Tamiraaaa
Ямар муу тоглолт гаргаваа. Энэ жил түрүүлээсэй гээд дэмжээд байгаа юмсан.

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Apr 08, 2019 10:55 am
by Gooner
Сонирхогчийн баг Байернтай тоглож байгаа юм шиг л тоглов уу.
Ер нь тэгээд Германы багууд тун тааруу болчиж дээ, Волфсбург хүртэл дээгүүр жаалж ч байх шиг..
Дортмунд ер нь скуад тааруу байхад бусад багуудаа зодож явчаад яг чансаатай багтай таараад ингэж хусуулчлаа, өмнөх 3-2 дээр хожиход бас л хийтэй байсан, Байерн шинэ дасгалжуулагчтай учраа олоогүй байхад нь хожсон энэ удаа ёстой чамбай Байернтай тоглолоо, зөрөөд Байерн Пүүлд тэгж хусуулсан гэж харахаар л..

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Apr 08, 2019 1:35 pm
by Boldono
Амбицгүй мөнгөний баг болчихсон. Хүртэх ёстойгоо л хүртэж дээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Apr 08, 2019 3:27 pm
by Tamiraaaa
Boldono wrote:Амбицгүй мөнгөний баг болчихсон. Хүртэх ёстойгоо л хүртэж дээ.


Ер нь тийм шүү. Гайгүй тоглогч гаргаж ирээд л үнэтэй зарахаа л бодох юм.

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Nov 28, 2019 9:54 am
by Kro
Заа найзууд явахгүйнээ. Хамгаалалт нь үнэхээр болохгүй байнаа. Довтолгоо уг нь ямар ч багийг айлгахаар ч хойд хэд учираа олохгүй нь бололтой. Аль хэзээний л Шмелцер, Пищек, Хуммельс гэхээр л...
Бараг ЕЛ-тээ үзвэл илүү хол явах байх. Одоо Интер талбай дээрээ хэсгээсээ гарах нь тодорхой болчихсон Барсаг хүлээж авна.
Харин нөхдүүд хэсэгтээ хомоол хамж байгаа Славиа Прагатай үзнэ. Аль аль нь хожлоо гэхэд хоорондын тоглолтоор Интер цаашаа шалгарахнээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Dec 11, 2019 11:26 am
by Kro
Мултарчлаа гэж бодож байсан чинь Интер нөгөө талд бүтэлгүйтээд гараад ирлээ.
Бас л бөөн драмтай тоглолтууд болжээ. Далан хэд дээр улаараад 10 уулаа ч үлдсэн байх шиг.
Бурки байгаагүй бол ер нь явж дууссан газар байж. 4-5 лаг хаалтууд хийсэн байна.
Заа тээд эднүүд хэсгээсээ гараад хол явахааргүй л харагдаж байна дөө.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Dec 11, 2019 11:39 am
by Amgaa
Эднийхээс илүү Лейпциг хол явах магадлал арай илүү байхаа

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Dec 11, 2019 11:56 am
by Kro
Тэднүүд ч бас мэдэхгүй ээ. Манайх гарах нь тодорхой болсон. Леверкузен л бараг худлаа болсон байх. Гээд 3 баг гараад тээр жил шиг бүгд 16-д хусуулж байж мэднэ хэхэ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Dec 11, 2019 1:16 pm
by ТӨӨГӨӨ
Энэ Славиа ч бас эвгүй баг блээ шүү. Аймар нүдээд. Ядаж байхад хүн дутуу бдаг. 87 Хавьцаа Барса гоол хийлээ гээд стадион даяар баяр болоод. Тэгээд гайгүй болох шиг болсон. Хэн нь хэр явах нь сугалаанаас л хамаарах байх л даа

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Dec 29, 2019 10:52 pm
by Amgaa
Image

Хааландыг авчээ, Өөрөө Бундеслигт тогломоор байна гээд байсан ирж дэ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Dec 31, 2019 6:15 pm
by Forza Juve
Райола ч сурсанаараа сайн мөнгө хийжээ.. Агентын шимтгэл гээд 15 сая евро авч... нөхөр ч Дортмундад очих нь зөв л дөө.... сайн үзвэл 2-3 жилийн дараа сайн баг руу явах бүрэн боломжтой, гараанд шууд гараад үзнэ. Цалин энэ тэр нь бас л сайн байна аа...цэврээр 6 сая гэж байна.

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Dec 31, 2019 6:24 pm
by ТӨӨГӨӨ
Нѳхѳр ѳѳрѳѳ сайн байвал 2-3 жилийн дараа Байернд ирнэ дээ

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Dec 31, 2019 7:15 pm
by Kro
Дортмунд дахиж Байернд тоглогч зарахгүй гэсэн шд хэхэ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Jan 03, 2020 9:58 am
by ТӨӨГӨӨ
Манайд тоглогч зарахгүй гэж байгаа нь анхны удаа ч биш байхаа. Тэгээд ч Дортмундын биш Ватцкэгийн л бодлого байх. 2022,2023 он хавьцаа Лева Ватцкэ болих, Хааландын гэрээ дуусах этр л яг л давхацаад байгаан. Аан тэгээд ѳнѳѳх нь лаг байх ч юм гүү ч юм уу

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Jan 03, 2020 4:00 pm
by Gooner
Дортмунд ч мөнгөний машин болсон, энэ залуучууд нь хөл нийлвэл нэг бут авч трипл нтр хийнэ тэгээд бөөндөө зарагдана, чадахгүй бол тэгээл нэг нэгээр нь зараад л явна даа :ногоон:

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Jan 19, 2020 7:51 pm
by Forza Juve
Хааланд бацаан өчигдөр сэлгээгээр орж ирээд л хэт трик хийгээд багаа хожилд хүргэсэн байна шдээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Feb 19, 2020 6:58 am
by Өсөхбаяр
Энэ Халланд гэж нөхөр ёндоотой гар байна уу гүй юу

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Feb 19, 2020 9:54 am
by white
Ёндоо цаашаа байгаа юм биш үү

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Feb 19, 2020 10:05 am
by kayo
Сүүлийн үед ховордож байгаа цэвэр 9 гарч ирж байна уу даа. Сүүлийн гоолын финиш гоё юмаа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Feb 19, 2020 10:26 am
by fond
2 дахь гоолын төгсгөл бол сүпер юмаа

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Feb 19, 2020 12:57 pm
by El Payaso
Дортмунд ямар гоё тогловоо өчигдөр. Хааланд ч ирээд сарын дотор л бараг домгийн гэмээр статустай болж байна уу даа энэ ч одоо.

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Feb 20, 2020 10:12 am
by Amgaa
Тэр 2 дахь гоол дээр 17 той хүү дамжуулаад 19 залуу янзын төгсгөл хийжээ. Хариу тоглолтонд ганцыг хийхэд л нэлээн нааштай болох нь дэ

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Feb 20, 2020 12:18 pm
by Gooner
Дортмундын скаутын сүлжээ аймаар болжээ, ирээдүйтэй гэх залуучуудыг түүж байна.
Дамжуулалт өгдөг 17-той хүүг Америкаас олж ирсэн юм байна, өмнө нь Пулисикийг 16-тайд нь авчираад лаг болгосон. Ер нь ямар ч хүүхэд сайжраал явах юм.