Page 2 of 121

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon May 26, 2008 7:10 pm
by chukcha2002
Майнзад байсан тэр Клопп энэ багийг ондоо болгох бизээ, нэлээн тогтвортой амжилт гаргах байх.

Дортмунд бас рискдээд мөнгө сайн цацаж болмоор л багуудын нэг дээ. Клоппын удирдлагад сайн хөзөрнүүд өгөөдөхөөсөй.

Re: Borussia Dortmund

PostPosted: Tue Jul 08, 2008 4:34 pm
by Gooner
Дортмунд Сигнал Идуна групптэй гэрээгээ дахин 5-н жилээр сунгаж хуучин экс Вэштфолэн стадионоо 2016 он хүртэл Сигнал Идуна парк гэдгээр нэрлэх болжээ.


Мөн эдний хамгаалагч Амедик Кайзэрслаутэрн луу явсан байна. Үнэн алуурчин гар даа.


Зиак мөн Фрайгийн хагалгаа амжилттай болжээ. Нутагтаа Роланд Бийдэрф гэж том эмч халагааг нь хийсэн юм байна.


Тэгээд Брэмэнээс баруун хамгаалагч Овомоёэлаг авчихсан байна.


2008/2009 оны Бундэслигийн улирал эхлэхээс өмнө Байэрн, Ювэ, Тоттэнхэм, Фэйоноорд, Базел зэрэг багуудтай нөхөрсөг тоглолт хийх юм байна.

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Sep 14, 2008 12:27 pm
by zizu
Нэвэн Суботич гэж галзуу хамгаалагч гарч ирж бнаа...

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Oct 03, 2008 2:10 pm
by ТӨӨГӨӨ
шар харууд минь гэртээ Удинэзэд 2-0-р хожигдчоод гэрт нь очоод 2-0-р хусаад пеналтаар хусуулчиж :sad: уг нь 1-р үеийн нэмэлт цаг 2-р үеийн нэмэлт цагт гоолдсон бна

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Oct 03, 2008 9:08 pm
by Nomer 10
Дортмунд гэхдээ энэ тоглолтоос маш их эерэг энерги цуглуулсан байх. Ялалтын төлөө тэмцэж чаддаг баг болох гээд л зүтгээд байна даа, сүүлийн үеийн тоглолтуудыг хараад байхад. Клопп ч гоё байна шүү.

Манай баг ч эргээд сайхан үедээ очих цаг холгүй болж байна шүү.

Суботич, хамгаалагч, 19 нас
Сантана, хамгаалагч, 22 нас
Шмелцер, хамгаалагч, 20 нас
Куба, хагас, 22 нас
Круска, хагас, 21 нас
Сахин, хагас, 20 нас

Бүгд л байн байн тоглож байгаа, тэр тусмаа ийм залуу байж томчуудын эсрэг гайхалтай гэмээр тоглож байгаа. Одоогоор тэргүүлэгч багуудтай зэрэгцээд л тууж байна. Удинезе шиг багийг талбайд нь шүд зууж тоглоод 2-0-дсон гэхээр нэг юм хэлээд л байгаам даа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Fri Oct 03, 2008 9:33 pm
by zizu
10 манай Дортмундад бгаа Хаммелсыг дурдахгүймаа....кккк

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Oct 06, 2008 11:30 pm
by Nomer 10
Оо мартчиж хэхэ. Гэхдээ бага тоглож байгаа гэсээн. Сая манайх одоо хусчихсан л газар байна шд. 2 ч цэвэр гоолыг нь тооцоогүй байна. Ойрд гадны нөлөө ихтэй, барцадтай байна уу даа. 2 дараалаад луйвар хийлгэчихлээ 8+)

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Oct 19, 2008 12:48 pm
by Nomer 10
Өчигдөр үнэхээр кайфтай тоглолт үзлээ. Эхний үе ч тэгсгээд өнгөрсөн. 2-р үед Брэмэний ахмад Бауманн манайд 11 бэлэглэсэн. Гэхдээ мань нөхөр удалгүй алдаагаа засаад буланг мөргөж тэнцүүлсэн. Хаммелс гэхдээ эргүүлээд илүү гаргасан. Тэр ёстой үнэн гоё комби байлаа. Зидан аймаар холоос баруун тал руу Кубад хаясан. Яг л Еврогоор ВДВ Жиод хаядаг шиг. Куба хурд үзүүлж тууж ороод 16-д уначихсан. Тэгснээ гялс босоод 16-ын шугам дээр очиж явсан Хаммелст хаяад цаадах нь хоосон хаалга руу чихсэн. Вийзэ Кубаг цохино гэж бодоод хүлээж байгаад хулхидуулчихсан. За манайх хожлоо гэж байтал 5 минутын өмнө Вайдэнфэллер **н** юм шиг барьчихсан бөмбөгөө дахиж алдаад Пиццад чихүүлчихсэн. Хайран 3 оноо гэж байтал бүр гол харлуулсан юм боллоо. Сүүлийн минутад Пицца баруунаар ороод бараг хажуугийн шугамнаас хусчихсан. Хаалгач дахиад л алдаа гаргасан даа. Хамаагүй илүү тоглочихоод ингэх ч гэж гэж байтал Зидан тэнцээний гоол хийж асар их баярлалаа. Бүр нэмэлт цагт шүү. Баярласандаа бүр босоод харайлаа. Баруун хажуугаас төв рүү хаясан пассыг Вийзэ хатгахад нь Зидан маш хүчтэй цохиод тэнцүүлсэн. Брэмэний фэнүүд уйлах гэж байгаад баярлаад дахиад уйлах шахсан. Дортмундын фэнүүд инээж байгаад уйлах шахаад дахиад инээсэн. Зидан Валдез 2 биднийг ингэж жий гэсэн шиг хуучин багийнхаа эсрэг сайн тоглосон.

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Nov 16, 2008 1:54 am
by zizu
Borussia Dortmund - Eintracht Frankfurt 4:0 (3:0)
1:0 Subotic 5
2:0 Hajnal 19
3:0 Subotic 26
4:0 Felipe Santana 69
Дортмундын хамгаалагчид нь довтлогчидоос их гоолдох юмаа...

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Dec 15, 2008 7:15 pm
by Nomer 10
Ямар ч байсан Шалькегийн өмнө гарч амралтаа авлаа. Гоё гоё :-D

Re: Borussia Dortmund

PostPosted: Sat Dec 27, 2008 9:52 pm
by zizu
Суботич АНУын шигшээгийн урилгаас татгалзажээ. Тэрээр Сербийн шигшээд тоглохоор болсон бна. Ингээд Видичтэй цуг тоглохнээ...

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Jan 14, 2009 12:14 pm
by ТӨӨГӨӨ
Image
Тоттэнхэмээс К.П. Боатэнг-г зээлээр авчээ мөн манайхаас зээлээр тоглож бгаа хамгаалагч Матс хуммелс-г үргэлжлүүлэн зээлдэх эсвэл бүр худалдаж авах сонирхолтой бгаан бна хугацаа нь 6 сард дуусах билээ манайх ч ирээдүйн төвийн араа арай ч өгчихгүй бхаа зүгээр дахиад 1 улирал зээлбэл юу юм гэхээс биш мань хүн шар харуудтай 25 тоглолтомд оролцоонд 1 гоол хийгээд бгаан бна
Image

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Feb 09, 2009 2:25 am
by Nomer 10
Цаг дуусах дөхүүлээд 2 алдчлаа. Вайденфэллер заримдаа бас маанагтах юм аа. Эхний гоол дээр хажуу тийш хатгах юмыг буцаагаад тэгээд чихүүлчихийн. Нөгөө 2 гоолыг нь яаж алдчив даа. МанЮ-г хараад үзэж чадсангүй. Ёстой новшийн вийкэнд байлаа. Байерн ганцаараа хожоод, нөгөө 4-өөс 2 нь хожоод 2 нь тэнцлээ. Хамбург л хамгийн харамсалтай байна. 2-0 байж байгаад 3 гоол алдцан. Зүгээр ч хожигдсонгүй, 2 улаан хуслаа. Петричгүй одоо яанаа. Хэртад уг нь дургүй. Гэтэл энэ жил хүчээр дэмжиж байна хаха.

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Feb 09, 2009 2:29 am
by ТӨӨГӨӨ
энэ вийкэнд чинь харин найс бна шдээ дээр бсан хэд хожигдоод :RD

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Feb 09, 2009 3:05 am
by Gooner
Ойрдоо Дортмундын тоглолт үзээгүй Байэрнтэй тоглож байгааг харлаа. Үзэнгээ МанЮ ВэстХэм үзсэн шигээ :D

Хаянал гэж сайн тоглогч авсан байна шүү. Хаа сайгүй л бужигнуулж байна.
Лий Ёон Пюуг авсан нь ёстой болж. Тоттэнхэмд бүр өмнө нь ПСВд байхад нь тоглолтыг нь харах дуртай байсан. Азиас гарч ирсэн сайн хамгаалагч. Даанч нас нь явж байна даа.
Хамгийн сул байрлал нь баруун ар. Тэр Овомоёэла гэж гарыг яаах гэж авдаг байнаа. Вэрдэрт хог болоод байж байхад нь авчираад багаа алж байна. Рибэриг алдаад л байсан дийлсэнгүй шд.

Хамгийн их таалагдсан нь Хаянал байлаа.

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Feb 09, 2009 4:30 am
by Жавхлан
Nomer 10 wrote:Цаг дуусах дөхүүлээд 2 алдчлаа. Вайденфэллер заримдаа бас маанагтах юм аа. Эхний гоол дээр хажуу тийш хатгах юмыг буцаагаад тэгээд чихүүлчихийн. Нөгөө 2 гоолыг нь яаж алдчив даа. МанЮ-г хараад үзэж чадсангүй. Ёстой новшийн вийкэнд байлаа. Байерн ганцаараа хожоод, нөгөө 4-өөс 2 нь хожоод 2 нь тэнцлээ. Хамбург л хамгийн харамсалтай байна. 2-0 байж байгаад 3 гоол алдцан. Зүгээр ч хожигдсонгүй, 2 улаан хуслаа. Петричгүй одоо яанаа. Хэртад уг нь дургүй. Гэтэл энэ жил хүчээр дэмжиж байна хаха.

Хэхэ харин бүх юм л манай талд байх шиг байна шд. 2 нь тэнцэж, 2 нь хусуулаад, манайх 2 дахь минутанд гоол алдаж яваад 3 гоол хийж хожлоо. Нээрээ наад Вайденфеллер чинь харин ч сайн байсан шд. Манайхан тоймгүй олон хаалга руу нь цохисон ч яаж ийж байгаад довтолгоо бүрийг эцсийн мөчид няцаагаад л байсан. Гэхдээ сүүлдээ тэсээгүй л дээ. 2 дахь гоол дээр Сантана алдаа гаргаад тэрийг нь Клозе сайхан ашиглаж хаалгагчийн хөл доогуур нь гулсуулчихсан. Сүүлийн гоол ч яахав бужигналдаж байхад Рибери дамжуулаад Клозе хийсэн.

Re: Borussia Dortmund

PostPosted: Mon Feb 09, 2009 2:47 pm
by Hotspur
Бөэтэнгээ харах гэсэн шалихгүй байх шив. Лий Ён По харин сайн байна лээ

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Mar 15, 2009 3:21 am
by Nomer 10
Хэрэг алгаа, Ханноверт 2 удаа муухай бариуллаа. 2-0-оор хожиж яваад л бариулаад. Дахиж 2 гоол хийснээ дахиж бариулаад. Ханновер ч яагаад Байерныг хожсон бэ гэдгээ баталж байх шиг. Фрайгийн пеналти аймшигтай байлаа. УЕФА цом дээр буугаасай. Европт харалгүй удаж, санаж байна. Оттмартай 97 онд Ювегээр ЧЛ авч байсан шиг тийм сайхан цаг хэзээ юм бол доо гэж :smile:

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Mar 15, 2009 4:06 am
by Gooner
Харин тийм.
Ядахад багуудынх нь хувцас гэж муухай болсон.
Хуучин чинь Дортмунд E-On тойгоо, Лэвэркүзэн RWE гэсэн бичигтэй логотойгоо тоглож байгааг харахад бас л сайхан байжээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Mar 15, 2009 4:11 am
by Nomer 10
Одооны энэ зарим том үгтэй хүүхдүүдэд тэр үеийн өрсөлдөөнүүдээс харуулах юмсан гэж бодогддог. Одоо ч мөнгө л бүгдийг шийдээд байна л даа. Тэр үед ч жинхэнэ алалцаан болдог байж билээ. Англид гэхэд л манайх Водафоунтэйгээ, танайх О2-тэйгээ алалцдаг байлаа. Хуучны өмсгөлүүд ч гоё байсан шүү. Манай Шарп үнэн тас байж билээ.

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Apr 01, 2009 6:52 pm
by WALCOTT
borusia-iin sedew bsiimuu say l harjiishd minii harj yvdag bagiin 1 goy bag... :)(
daanch mongold demjdeg hun tsoohon barag baidgui bolhoos bish :sad:

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Apr 01, 2009 7:56 pm
by Nomer 10
Хэрэв Дортмунд 2 3 жилээс ЧЛ-т орвол буугаа гэртээ орхиод над руу хүрээд ир, би чөтгөрийн дүрээр угтахгүй, харин шар хар ороолтоо хүзүүндээ ороож тосий. Тэгээд цуг нэг пабанд Дортмундыгаа дэмжий :mrgreen:

Re: Borussia Dortmund

PostPosted: Wed Apr 01, 2009 8:28 pm
by WALCOTT
Team Pld Pts
1 Hertha BSC Berlin 25 49
2 FC Bayern München 25 48
3 VfL Wolfsburg 25 48
4 Hamburger SV 25 48
5 TSG 1899 Hoffenheim 25 44
6 VfB Stuttgart 25 42
7 Bayer 04 Leverkusen 25 38
8 FC Schalke 04 25 37
9 BV Borussia Dortmund 25 37
10 Werder Bremen 25 32
11 1. FC Köln 25 32
12 Eintracht Frankfurt 25 26
13 Hannover 96 25 26
14 VfL Bochum 1848 25 25
15 DSC Arminia Bielefeld 25 24
16 VfL Borussia Mönchengladbach 25 22
17 FC Energie Cottbus 25 20
18 Karlsruher SC
одоогоор ийм байна....cl-д ордгүймаа гэхэд уэфа-д ороосойдоо
amjilt
Image

Re: Borussia Dortmund

PostPosted: Thu Apr 02, 2009 1:32 pm
by WALCOTT
Nomer 10 wrote:Хэрэв Дортмунд 2 3 жилээс ЧЛ-т орвол буугаа гэртээ орхиод над руу хүрээд ир, би чөтгөрийн дүрээр угтахгүй, харин шар хар ороолтоо хүзүүндээ ороож тосий. Тэгээд цуг нэг пабанд Дортмундыгаа дэмжий :mrgreen:

buugaa uureed ochinoo 2 langiin demjinee :england: :germany

Re: Borussia Dortmund

PostPosted: Sun Apr 05, 2009 12:56 pm
by Nomer 10
Хэртад дургүй ч гэсэн өчигдөр Дортмундынхаа эсрэг хүчээр дэмжлээ. Гэсэн ч манайхан алаад хаячлаа л даа. Талбайд нь 3-1. Хэрта ч тайтл хэцүүдлээ дээ. Дээр нь 2 баг гарчихсан. Энэ тохиолдолд тэд гүйцнэ гэдэг үлгэр биз дээ. Дээрээ санжиганаад байсан бол учиртай л байсан байх.