Page 43 of 109

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 1:42 pm
by Suicide
Хаха, оверрэйтэд гэнэ үү. Андеррэйтэд биш юм аа гэхэд ямар ч байсан хэмжээндээ үнэлэгдэж байгаа. Энийг оверрэйтэд гэж нэрлэвэл одоо нөгөө Де Хеа, Куртуа эд нар бол дабль оверрэйтэд байлгүй....

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 1:54 pm
by Өсөхбаяр
жаахан хатгаж янз бүр болж байж эдний багийн сэдэв идэвхжиж байна шт :ногоон:
Лам бол над оверрэйтэд л санагддаг юм :-)

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 2:26 pm
by ТӨӨГӨӨ
Хэрүүл болохоор л ороод ирэхийн? Шинэ жил яахын

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 3:13 pm
by Kro
Өсөхбаяр wrote:жаахан хатгаж янз бүр болж байж эдний багийн сэдэв идэвхжиж байна шт :ногоон:
Лам бол над оверрэйтэд л санагддаг юм :-)

Тулсан газар Герман чанараа.
Пеп ирээд голд тоглуулаад янз бүр болгочихсоноос биш жигүүртээ бол дархан шдээ.
Бразилд эхэндээ баахан төвд нүдэж байгаад сүүлдээ жигүүрт гаргаал будаа болгоод эхэлсэн.
Ер нь Герман тоглогчид байнга л дутуу үнэлэгддэг шдээ. Яахав Нойер, Хүммельс, тэр байтугай Лаам хүртэл хааяа хүүхдийн гэмээр алдаа гаргаж л байдаг. Гэхдээ хэзээ ч тулсан газар буюу том тоглолтонд ийм алдаа гаргаад байдаггүй. Харин ч жирийн үеэсээ нэг шат илүү тоглолт үзүүлдэг.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 3:45 pm
by PrOXy
лаамын толгой бол тооны машин шүү дээ. үнэхээр ухаалаг тамирчин. тасархай авъяас, чадвартай биш ч хийдэг юмаа тогтмол, яс л хийнэ. ёстой л герман чанар харагддаг. алвесийг авахаас өмнө лаамыг барса авчихаасай гээд их хүсдэг байсан. барса ч оролдсон.

пеп лаамыг миний хамтарч ажилласан хамгийн ухаалаг тамирчин гээд магтаж байсан. чавиг хүртэл тэгж хэлээгүй л юм.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 3:49 pm
by Nova
Мюллер л жаахан оверрэйтэд санагдаад байдаг юм.
Бусад нь ч араамандаа яажигнаж байгаа байхөө хэхэ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 4:07 pm
by El Payaso
Мюллер тэгээд оверрэйтэд гэхээр бас зэвүүн л дээ хэхэ... авьяас бол их биш шиг байгаам... ай кү өндөр мэдрэмжтэй... тэгээд бас мэдээж багтаа сайн зохицож байх шиг... өөр багт очвол ийм байх уу гэдэг эргэлзээтэй...

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 4:07 pm
by Kro
Хаха нэгмөсөн бүгдийг нь оверрэйтэд гээд хэлчүүл амар биш үү? Ёстой Мюллер л биш шүү. Удахгүй ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болох нөхөр байгаам.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 4:16 pm
by Gunnerz
мюллер юуун овэрэйтэд харин ч андерайтэд том хувийн шагнал нэгийг ч авч байгаагүй биз дээ тэгээд баэрнээс өөр газар тоглоогүй зах зээлийн үнэлгээ тодорхой бус гэхдээ үзүүлж байгаа тогвортой тоглолт нь дор хаяж 40-50 хавьцаа бол очино шд

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 4:19 pm
by Kro
Би бол өөр багт очлоо ч газардахгүй гэж боддог. Ёстой тактикийн тоглогч гэвэл Мюллерыг л хэлнэ.
Довтолгооны маш олон байрлалд тоглож чаддаг.
Ер нь манайхаас оверрэйтэд гэвэл Гөтце л байж мэдэхээр болчихоод байгаа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 4:48 pm
by Цогоо
Лаам сайн менежер болох болов уу?

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 6:32 pm
by Suicide
Лаамыг ч хэлж мэдэхгүй юм, менежер болох эсэхийг. Уг характер нь зөөлөн юм шиг санагддаг, нээлттэй биш дуугүй талдаа гэж блог, форумуудаар ярилцаад л байдгийн. Хувь хүн талаасаа сайн менежер болж чадахгүй л болов уу, толгой бол байгаа байх...

Мюллер, Лаамыг маань оверрэйтэд гэж байгаа бол ер нь Герман тоглогчдод сүжиггүй хүмүүсийн л үг байх...Лаам шилдэг fullback гэдгийг ер нь хэнээс ч асуусан хэлнэ дөө. Мюллер ч угаасаа striker төрлийн тоглогч биш, тактикал форвард гэж хэлмээр...Андеррэйтэд гэхгүй, гэхдээ оверрэйтэд бол лав биш...

Ер нь оверрэйтэд гэдэг дээр хүмүүсийн үнэлэмж өөр өөр байх л даа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 8:20 pm
by Kro
Манай Лаам сайн менежер болох байхөө. ЛВГ анх ирээд багийг бужигнуулж байхад мань хүн нэлээн үндэслэлтэй шүүмжлээд бөөн юм болж байсан. Тэрнээсээ болоод багийн түүхэнд байгаагүй өндөр торгууль хүлээж байсан. Дураараа багийн дотоод асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн гээд.
Сүүлд ч гэсэн Лөөвт бараг заачих гээд байсан шд. Би энэ байрлалд тоглохгүй нтр гээд.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 8:26 pm
by turuue
Лаам тактикийн мэргэжилтэн талаасаа бол мундаг болох байх аа. Пэп ч бас Барсад лаг гарууд дас-жуулж байсан, тэгсэн хэрнээ л миний доор тоглосон хамгийн ухаалаг тоглогч л гээд байгаа.

Гэхдээ дасгалжуулагч гэхээр зөвхөн тактикаас гадна тоглогчидтой зөв, уян хатан харьцах, итгүүлэх, дагуулах чадвар нь тактикийн мэдлэгээсээ дутуугүй чухал юм шиг, ялангуяа топ багуудад. Энийг бол дасгалжуулагч болохоос нь нааш мэдэх хэцүү юм.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 8:32 pm
by Өсөхбаяр
энэ мундаг багийг ахлаад удаж байгаа биз дээ.. багийн ахлагч байна гэдэг өөрөө тоглогчидтой харицах чадвар, шинэ тоглогчдыг уусгаж авах, багийг зангидах гээд дас болоход их л нэмэртэй болов уу.. лам ч харагдаж байгаа шигээ таг дуугай биш болохоор л ахлагч хийдэг байх.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 10:38 pm
by Kro
Дээр нь нэмээд Отмар,Юпп, Ван Хаал, Пеп гээд мундаг мэргэжилтнүүдээс авах юмаа авч байгаа л даа. Басти энэ 2с сонгоод ахлагч болгосон гэхээр хоосонгүй л байгаа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 10:56 pm
by white
10 админаас даалгавар авсан гарууд орж ирээд Байерны хэдийг жаахан өдөөгөөд шинэ жилд оруулчих гэсэн тактик яваад байна уу ккк, хаа хамаагүй аманд орсон оо оверрэйтэд гээд Ламм Мюллер хоёрыг л тэгж хэлж байгаа бол хөл бөмбөг үздэг нтр гээд ярих ч хэрэггүй : ногоон:

Sent from my GT-I9300 using Tapatalk

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 10:58 pm
by Gooner
Фэргигийн номон дээр Рон, Мэсси 2т ойртож очих 4 тоглогч гэдэгт Мюллер, Санчез, Суарез, Нэймар гэсэн нэрс байна лээ.
Мюллер өөрийнх нь тоглолтыг ойлгоод, тааваар нь тоглуулдаг ямар ч дасгалжуулагчийн дор гоолдоод, дамжуулаад явах байх, лав л одоогоор Лөв, Пеп, Юпп, ЛВГ гэсэн нөхдүүдийн дор бол гялалзаад л байна. Моу мэтийн эргүү гарын дор бол хэцүү хэцүү.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Mon Nov 30, 2015 11:08 pm
by Radiohead
Мюллер одоо шилдэг гэж байгаа тоглогчдоос хамгийн андеррэйтэд тоглогч. Хийх ёстой юм аа хийчхнэ, гоолдоно, дамжуулна. 2014 онд Нойер-н оронд л нэр нь шилдэг 3т байх ёстой байсан хүн дээ

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Tue Dec 01, 2015 5:34 am
by Өсөхбаяр
tanai sedviig l jaahan ami oruulsan todiihon hehe

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Tue Dec 01, 2015 10:33 am
by Kro
Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Хэдхэн жилийн өмнө Чононуудын Графите-д багаараа шахуу элэглүүлж байсан бол Лева тэдний эсрэг баахан рекордын эзэн болох гэж.


Image

Image

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Tue Dec 01, 2015 12:22 pm
by turuue
яаая, хөөрхийн бэ.

2015 онд мань хүн бас лаасан шүү уг нь. Клуб шигшээ аль алинд нь... Баллон д Орт дээгүүр үзвэл үзэхээр л байлаа даа.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Sat Dec 05, 2015 11:59 pm
by Mojul
Мюнхенгладбахд уншуулж байхым. Сонин юм харагдав.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Sun Dec 06, 2015 12:05 am
by Sesame
Өнгөрсөн жил Гладбахыг 2 тоглоод хожиж чадаагүй биздээ. Одоо дахиад л.... Шуберт сайн дасгалжуулагч юм.

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

PostPosted: Sun Dec 06, 2015 12:36 am
by white
Юмны сайныг яръя л даа манай Рибери урт удаан гэмтлээс ирээд 5 минутанд гоолдлоо yeah

Sent from my GT-I9300 using Tapatalk