Бундэслига

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Бундэслига

Postby Amgaa » Wed Apr 18, 2018 11:41 am

Image
Саяны тойрогт Майнз Фрайбургийн тоглолт дээр 1 үед гар хүрсэнийг нь шүүгч анзааралгүй тоглуулсаар half time хүргээд. Видео ухрааж үзээд 2 р үе эхлэхэд нөхөж Майнзаар торгуулийн цохилтыг нь гүйцэтгүүлсэн байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3707
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Thu Apr 19, 2018 2:59 pm

хаха
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Thu Apr 19, 2018 3:01 pm

Франкфурт Цомын финалд Байернтай үзэх болвоо гэж. Уг нь Ди Санто цаг дуусч байхад 1-1 болгосон ч гар гэж үзээд тооцоогүй бн. Шалькэгийнхан бөөн уур. Ковач бас хоосонгүй нөхөр юмаа, ширүүн өрсөлдөөнөөс багаа Берлинд аваачлаа шүү. Ирээдүйн багтайгаа үзэх нь дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby Amgaa » Thu Apr 19, 2018 3:06 pm

Ковач бас өнгөрсөн улирал Покалын финалд үлдээд Дортмундад хожигдож байсан. Ер нь хамгаалалт талдаа тоглуулдаг хүн хагасддаг тэмцээнд 1-0 гээл үр дүнгээ аваад яваад байгаа харагддаг. Ирэх жил ЧЛ дээр яах юм байгаа.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3707
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Sat May 05, 2018 2:44 pm

Бундэслиг яагаад гоё лиг гэдгийг батлах нэг баримт байгаа нь энэ хүснэгтийн байдал болж бн даа. 18 багаас 13 нь ямар нэгэн юмны төлөө 2 тоглолт хийх нь. ЧЛ, ЕЛ-ийн эрх, дээд давхарт үлдэхийн тулд үлдсэн 2 тоглолтоо ЧЛ-ийн финал мэт л тоглох нь. Орой Войс үзчээд конфэрэнцдий даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Sat May 05, 2018 11:37 pm

Нэгэн зэрэг эхэлсэн тоглолтууд цаг хугацааны хувьд Гладбах Фрайбургийн тоглолтоор хамгийн сүүлд дууслаа. Фрайбург хасагдахгүйн төлөө тулалдсан ч хожигдов. Тэдний аз болоход доор нь байгаа Вольфсбург Хамбург багууд бас хожигдлоо. Ирэх тойрогт талбайдаа Аугсбургтай тэнцэхэд л болчихно.

Хоффэнхайм Штуттгартад нухуулснаар ЧЛ-ийн эрх нь ганхаж эхэллээ. Лэвэркузэн арчаагүй гарууд, энэ боломжийг ашиглаж чадсангүй, Брэмэнтэй тэнцчлээ. Ингээд энэ 2 адил 52 оноотой, ЧЛ-ийн сүүлийн эрхийн төлөө сүүлийн тойрогт алсын дуэл хийх нээ. Лайпциг 3 оноо авч 50 оноотой болсон ч гоолын зөрүү муу тул ЧЛ-ийн эрх дээр буух худлаа болов. Ирэх тойрогт Хоффэнхайм Дортмундтай, Лэвэркузен Ханновертай. Энэ 3-аас 1 нь ЧЛ-т орж, 1 нь ЕЛ-т орно. Хамгийн адагт орсон нь ЕЛ-ийн урьд.шатнаас орно. Гэхдээ Лайпцигийн доор Франкфурт 49, Штуттгарт 48, Гладбах 47 оноотой яваа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby Kro » Sun May 13, 2018 12:14 am

Хамбургийн 55 улирлын гайхалтай рекорд зогсовоо хөөрхий. Сүүлийн хэдэн улирал үлгэн салган дээд лигт үлдээд байсан энэ улирал амжсангүй дээ.
Заа тэгээд ирэх улиралд Байерн, Шальке, Хоффенхайм, Дортмунд 4 ЧЛ-т, Леверкузен, Лайпциг 2 ЕЛ-т хүч үзэхнээ.
Чононууд үлдэх эсэхээ 2 тоглолтоор шийдэхээр боллоо.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2697
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслига

Postby Takanohana_Nowitzki » Sun May 13, 2018 7:56 am

Дортмунд ямар бүтэлгүй шаарнууд вэ, урьдчилсангаас АЛ-д үзэхээр аягүй бол мулт явнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16437
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бундэслига

Postby Forza Juve » Sun May 13, 2018 8:20 am

Бас л мэдээлэлгүй гар байна шүү ккк. Ирэх улирлаас ТОП 4 лигийн эхний 4 баг шууд АЛ-д орно шдээ.. ямар нэг урьдчилсан шатгүй... Хоффенхайм улирлын турш тааруухан байснаа сүүл рүү ёстой баахан хожил байгуулаад АЛ-ын эрхтэй болчихлоо. Өнгөрсөн улирал 4-т ороод, урьдчилсанаа давахгүй хасагдсан, энэ жил амжилтаа ахиулж байгаа юм байна.

Леверкузен л ёстой азгүй байлаа гэж.... бөмбөгний зөрүүгээр эрхээ авч чадсангүй.. Лайпциг ч овоо явж байснаа сүүлдээ суучихлаа.

Ирэх жил ч Германаас Европд гайгүй багууд нь орох юм байна даа ккк...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4652
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бундэслига

Postby Takanohana_Nowitzki » Sun May 13, 2018 10:00 am

Өө тийм үү, ёстой мэдээлэлгүй гар бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16437
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бундэслига

Postby Amgaa » Sun May 13, 2018 11:54 am

Шальке, Хофф 2 сайн тоглогч нар элсүүлээд, Дортмунд өөдтэй дасгалжуулагч олж ирвэл л ЧЛ д хэсгээсээ гарах байх тэрнээс энэ чигээрээ орцгоовол энэ улирал шиг бүгт ЕЛ рүү шидэгдэх биз. Харин ЕЛ д Лайпциг, Ливеркүзен 2 гайгүй явах байх шүү, дасгалжуулагч бүрэлдэхүүн сайн байгаа.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3707
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Wed May 16, 2018 5:03 pm

Над шиг мэдээллээс 2 хоног хоцорч яваа хүн байхгүй дээ энэ бөмбөрцөг дээр хаха. Лигүүдийн тойм ихэвчлэн 1 дэхийн орой гардаг. Тэрийг нь нэтээс 2 дахид татаж авдаг. Вийкэндийн үр дүн үзэхгүй байж байгаад өчигдөр ПЛ-ээс бусад бүх лигийн тойм татаж авч байгаад тухтай гэгч нь үзлээ. Бундэслигийн сүүлчийн тойргийг нэг тоймлочий.

Байерн - Штуттгарт
Аллианц Аренад болсон тоглолтоо хожлоор өндөрлүүлж фэнүүддээ бэлэг барихыг хүссэн ч.. алуулчлоо. Донис хамгаалалтыг нь шүүрэн шанага болгосон. Ямар ч хурдан юм. Штуттгарт 4-1-ээр уншсан. Гоолууд нь ч тасархай байлаа. Тэд одоо Лайпцигийн дүнг хүлээгээд ирэх улирал Европт үзэх эсэхээ шийдэх болсон. Байерн хожигдлоо нээх тоосонгүй, аваргаа тэмдэглэв. Тоглогчид нь домгуудтайгаа гар ч барихгүй юм, баярлаж байгаа шинж алга. Нэг л ханасан шинжтэй, дотоодын өрсөлдөөн муу болохоор эмоц багатай бдаг л даа. Эмоц оруулдаг ганц зүйл нь пяав. Хамэс дээр ёстой нэг цутгасан даа кк.

Хэрта - Лайпциг
Лайпциг үнэхээр гоё тоглолттой баг шүү. Аугустин 2 гоолоо хийчээд нийслэлийн фэнүүдийн уурыг барсан 2 сэлэбрэйшн хийсэн хаха. Энэ баг даанч энэ зун нэлээн тоногдоно. Гэхдээ мөнгө байгаам чинь үзээтэй дээ. 6-2-оор хожсоноор тэд Штуттгартын мөрөөдлийг хийсгэж өөрсдөө ЧЛ-т орох найдвараа хадгалж үлдэв. Лэвэркузен, Хоффэнхаймын аль нэг нь хожигдвол тэд ЧЛ-т орох болно.

Шалькэ - Франкфурт
Их чанга тоглолт болсон. Шалькэ гэрийн тоглолтоо улирлаа хожлоор дуусгаж үзэгчдээ баясгахыг хүсч байгаа бол Франкфурт ирэх улирал Европт гарахыг мөрөөдөж байгаа. Гэвч тэд чадсангүй. Шалькэ 1-0-ээр хожиж тэдний мөрөөдлийг тас цохив. Шалькэгийн Горэтцка ирэх улирал Байернд очно гэхээр их суларна даа. Байерн ч ямар энэ хэдэн багаа мөлжиж сураагүй биш дээ. Уг нь ПЛ шиг жигд багуудтай, аваргалсан нь жинхэнээсээ баярладаг бол гоё. Байерн бол зүгээр бага ангийн жаалуудтай нэг ангид байгаа ахлах ангийн хүүхэд шиг л байдаг даа. Франкфурт ирэх жил хилийн дээс алхаж чадахгүй нээ.

Лэвэркузен - Ханновер
Кийслингийн хувьд онцгой өдөр байлаа. Сэлгээгээр ороход стадион буцлав. Шүгэл дуугарахад тэр нулимсаа барьж дийлсэнгүй. 22-хон настай горзгор залуу Нюрнбергээс ирээд 12 жилийг үдэж байгаа нь энэ. Пүүзээ хананд өлгөх цаг нь болсон гэж үзсэн. Тоглолтын хувьд талбайн эзэд заавал хожиж байж ЧЛ-т үзэх хаалганы бариулаас атгах байлаа. Зорьсондоо ч хүрч 3 гоол хийгээд хожих нь тодорхой болсон ч Ханновер нэмэлт цагт 2 хийгээд хөөрхөн сандаргаад авав. Одоо тэд Дортмунд - Хоффэнхайм гэсэн тоглолтыг хүлээх хэрэгтэй болов. Лайпциг ЕЛ дээр буух нь тод боллоо.

Дортмунд - Хоффэнхайм
Хар шарууд маань бүтэлгүйтсээр байгаад улирлыг өндөрлүүллээ. Ингээд дууссан нь аз. Дахиад нэг тойрог байсан бол ЧЛ-ээс мултрах нь бн шд. 3-1-ээр нухуулсан. Крамарич алцан л даа. Эхний гоол хийгээд дахиад нэг пасс өгсөн. Гэхдээ Бүрки нэг бүтэлгүйтээгүй бол тоглолт өөр гольдрилоор явах бсан биз ээ. Нэмэлт цагт Вайдэнфэллер орж ирэхэд цэнгэлдэх доргиж байлаа. Багийнхаа төлөө сүүлчийн тоглолтдоо гарч байгаа нь энэ. 20-р зуунд Улаан чөтгөрүүдийн 1-р баг руу дэвшин 3 жил тоглочоод үнэгүй ирж байсан хүн шүү дээ. Карриэрээ өндөрлөж байгаа эсэхийг нь мэдсэнгүй. Ингээд 3 баг ижил 55 оноотой болоход +18 бөмбөгний зөрүүгээр Хоффэнхайм 3-т орж, 1 бөмбөгөөр дутуу Дортмунд арайхийн 4-т багтав. Лэвэркузенд 3-хан бөмбөг дутаад ирэх улиралд ЕЛ-т үзэх боллоо.

Майнц - Брэмэн
2 баг өмнөх тойргуудад дээд давхарт үлдэх нь тодорхой болсон тул чухал тоглолт биш байлаа. Брэмэн нь 2-1-ээр хожсон. Амралтын өдөр болохоор л дугуйгаа унаад очдог байсан цэнгэлдэхээ харах бүрт огшдог шүү. Нэг л гоё мэдрэмж өгдийн. Хуучны сайхан дурсамж. 2 багийн фэнүүд ч, тоглогчид ч шүгэл дууссаны дараа бүгд зэрэг баярлалдаал.

Фрайбург - Аугсбург
Фрайбург ер нь бол дээрээ үлдэх нь бат болсон л доо. Гоолын зөрүү чононуудаас хавьгүй илүү. Гэхдээ бүр ч бат араанд хийв. 2-0-оор өрсөлдөгчөө хожсон. Пэтэрсен дамжуулалтаа сайжруулчвал гоё амьтан шүү. Байернд бараагүй, Брэмэнд бас гойд байгаагүй. Энд харин жинхэнэ идээшсэн шүү.

Хамбург - Гладбах
Бундэслигийн түүхэнд доош унаж үзээгүй цор ганц баг бол Хамбург.55 жил гэдэг аймшигтай стат шүү. Өмнөх тойрогт паакталсан ч тэд найдвараа тавьсангүй хэвээр. Чононууд хожигдоод тэд өөрсдөө хожиж чадвал энэ түүх үргэлжилнэ. Тоглолт эхлээд удалгүй англи-германы эрлийз Хант 11м-ээс гоолдсон ч Челсигийн Азарын дүү пассыг нь өгөөд Дрмич тэнцүүлж үзэгчдийг шоконд оруулав. 63 дахь минут хүртэл энэ түгшүүр арилсангүй. Харин нэг япон жаал стадионыг буцалгаж орхилоо. Холтбид чихэр шиг дамжуулалт өгсөн дөө. Энэ япон нөхөр ердөө 1м 66 см. 10 жилийн хүүхэд томчуудтай тоглоод байгаам шиг л байдийн. Хамбургийн скаутууд түүнийг нээж академидаа авч байсан. Жижиг биеэ ашиглаад дриббл маш чадварлаг хийдэг. Нэр нь Ито. Сүүлийн 20 минут хүн дутуу тоглосон ч талбайн эзэд хожлоо авч үлдэж чадсан. Одоо чононуудыг хүлээх цаг.

Вольфсбург - Көлн
Чононууд хожигдвол яах ёстойгоо маш сайн мэдэж байсан тул эхнээс нь л тоглолтын хэмнэлийг гартаа авсан. Аз болоход хүснэгтийн адаг баг таарсан. Жилавоги янзтай байлаа. Пицарро хөөрхий ингээд доошоо уналаа. 40 хүрч байгаа хүн чинь бараг зодгоо тайлах биз ээ. Тоглолын шүгэл дуугарахад Хамбургын стадион луу камер явуулахад тоглогчид нь бүгд газар хэвтцэн уйлж байлаа, бүх үзэгчид нь бөөн уйлаан. Хайран баг. Гэхдээ спорт гэж шударга. Тэд харин ч их тэслээ. Бүр 4 жилийн өмнө л унаж мэдэх байсан. Чононууд одоо Киэлтэй плэй-офф хийнэ.

Ингээд нэг улирал түүх болоод үлдлээ. Намраас чадвал ийм тоймоо үе үе оруулж бнаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby DaaGi LFC » Fri May 18, 2018 2:24 pm

Лайпцигийн дасгалжуулагч Хассенхатл ажилаа өгчээ.Кэйта нь Ливерпүүл рүү одоо Вернерийг нь Байерн авна биз бараг.

Sent from my SM-N910F using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 374
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Fri May 18, 2018 8:12 pm

Герман луу буцаж явахаас нь өмнө амжиж патиараа татуулав. Энэ хагас сайнд Франкфурт Байерны тоглогчдын аль нэг нь энэ цомонд пяав хийж ууна кк

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby ТӨӨГӨӨ » Fri May 18, 2018 9:11 pm

Зураг харагдахгүй бнаа. Покалын цом уу
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9384
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Sun May 20, 2018 3:12 am

Гоё шүү. Франкфурт эхний үеийг 1-0 гэж дуусгалаа
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Sun May 20, 2018 2:24 pm

Кайфтай шөнө блаа кк. Ромеро Хорватаас аяны юмтай ирээд форумын хэдэн нөхөр булагнах зуур Швейцарыг дэмжиж Канадыг нухлаа. Дараа нь Франкфуртыг дэмжиж Байерныг нухлаа. Миланы фэн Байерныг дэмжээд байхаар л их гайхлаа. Тэр жил 4-0-дуулаад зүрхэнд нь орцийм бх даа. Бүр бишрээд л хаха
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслига

Postby ТӨӨГӨӨ » Sun May 20, 2018 2:39 pm

Челсиг дэмжиж Манюг нухав уу бас лол
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9384
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслига

Postby Nomer 10 » Sun May 20, 2018 2:43 pm

Сая татаж аваад үзлээ. Илүү л байж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8460
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Previous

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: Өсөхбаяр and 1 guest