ЛА ЛИГ 2019/20

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

ЛА ЛИГ 2019/20

Postby Бороо » Mon Sep 03, 2018 2:57 pm

Image

2018/19 оны улирлын ЛА ЛИГийн тоглолт эхлээд 3 тойрог өнгөрөөд байна. Өнгөрсөн улиралд Барселона клуб 93 оноотой, ердөө 1 хожигдолтойгоор аваргалсан бол АТМ, Реал Мадрид, Валенси багууд удаалж, аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулан, Вилларреал, Реал Бетис, Севилья багууд Европа Лигт оролцохоор болсон билээ. Харин Депортиво, Лас Палмас, Малага клубууд доош унан Хуеска, Райо Валлекано, Райо Валладолид клубууд дэвшин гарч ирсэн юм.

Image

2018 оны Испаний супер цомын тоглолт энэ удаа 2 багийн талбайд бус Морокко улсад зохион байгуулагдаж Барселона клуб Севилья клубыг 2:1р хожин 13дахь супер цомоо хүртсэн юм.

Image

Улирал эхлэхийн өмнө нэгэн гэнэтийн шийдвэрийг зарласан нь Ла Лигийн 2 удаагийн тоглолт Хойд Америкт ирэх 15 жилд зохиогдох асуудал байв. Гэвч клубуудын ахлагч нар дургүйцэж буйгаа илэрхийлээд байгаа бөгөөд холбооноос шийдвэрээ эргэн харахад хүрээд байгаа юм.
Last edited by Бороо on Fri Jul 19, 2019 4:54 pm, edited 1 time in total.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Sep 03, 2018 3:26 pm

Image
Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Mojul » Mon Sep 03, 2018 11:37 pm

Атлэтикогийн Б багт нэг Суарэз байгаам бишүү. Риалын сүүлд авсан Бразил бацааныг толгойд нь хазсан байшд ккк.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Барнаба » Tue Sep 04, 2018 9:29 am

Роналдо маань Реал Валяадолид-н 51 хувийг 30 сая евро-р худалдан авснаар клубын шинэ эзэн болжээ. :-D

Image

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Sep 06, 2018 9:41 am

Image

Q: Энэ жил чиний карьерын хамгийн шилдэг жил мөн үү?
АG: Мэдээж, тийм байлгүй яахав. Хамгийн амжилттай жил. Би олон гоол оруулсан, гэхдээ хамгийн гол нь цомуудад түрүүллээ. Энэ л шилдэг.

Q: The BEST шагналын финалистын талаар?
AG: Бага зэрэг шударга бус санагдаж байгаа. Хачин гэх юмуу. Энэ чинь ФИФА-н шагнал тийм биз дээ. ФИФА дэлхийн аваргыг зохион байгуулдаг. Гэтэл бид тэр тэмцээнд түрүүлсэн байхад, Францын шигшээн нэг ч тоглогч сүүлийн шатанд үлдсэнгүй шүү дээ.

Q: Тоглогчийн хувьд хамгийн нэр хүндтэй шагнал бол Баллон д'Ор. Та авч чадна гэж бодож байна уу?
АG: Тиймээ, энэ шагналд ойртсон гэж бодож байна. Баллон д'Ор бол ямар ч тоглогчийн авахыг хүсдэг шагнал. Хамгийн нэр хүндтэй нь.

Q: Хэрвээ чи хүртэж чадахгүй бол чамд шударга бус санагдах болов уу?
AG: Шударга бус санагдахгүй ээ, гэхдээ би үүнээс илүү өөр юу хийх ёстой байснаа ойлгохгүй байна. Би цомд түрүүлсэн, чухал мөчүүдэд шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ би санал өгөхгүй шүү дээ.

Q: Хүртэх боломжтой 5 хүнийг нэрлээч?
АG: Би, ямар асуудал байгаа гэж! Погба, учир нь тэр гайхалтай. 5 хүн сонгох хэцүү юм байна.

Q: Тан одоо яг юу мэдэрч байна?
АG: Хэрвээ энэ жилийг 2016 онтой харьцуулах юм бол би энэ удаа сүүлийн 3-т үлдэх ёстой. 2016онд би 2 ч финалд хожигдсон ч шилдэг 3-т үлдсэн. Харин энэ удаа би 3 финалд хожоод байна...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Sep 06, 2018 9:42 am

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Sep 11, 2018 2:16 pm

ФИФА 2018оны бэлгэдлийн шигшээд өрсөлдөж буй 55 тоглогчийг зарлалаа... Ла Лигээс 23 тамирчин нэр дэвшжээ.. Реал Мадридаас 11, Барсагаас 10, Атлетико Мадридаас 2 тамирчин...
9 сарын 24-нд бэлгэдлийн шигшээг зарлана...

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Sep 11, 2018 3:20 pm

Image

Испаний Ла Лигийн холбоо Relevent медиа компанитай 15 жилийн гэрээ байгуулан, АНУ-д Ла Лигийн нэг тоглолтыг ирэх 15 жилийн явуулахаар болсон тухайгаа 8 сард зарласан билээ. Гэвч энэ шийдвэрийн дараа 20 багийн төлөөлөх тоглогч нар удирдлагатай уулзан олонхи хувь нь энэ асуудлыг эсэргүүцэж байгаа талаараа мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Girona vs Barcelona клубын тоглолтыг 1 сарын 27-нд Миамид зохион байгуулахаар төлөвлөж, Girona-н удирдлага ч зөвшөөрөөд байгаа талаар яригдаж эхлээд байна. Уг тоглолт нь 21-р тойргийн тоглолт бөгөөд Montilivi цэнгэлдэхэд явагдах ёстой юм. Гэхдээ даваа гарагт уулзсан Лигийн удирдлагууд уулзалтын дараа тоглогчдын саналыг харгалзан үзнэ, АНУ-д тоглолт болох эсэх нь тоглогчдын гарт байгаа хэмээн мэдэгдлээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby PrOXy » Tue Sep 11, 2018 5:47 pm

:eek: :spain
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Барнаба » Tue Sep 11, 2018 5:54 pm

Эхлээд дотооддоо ярилцаад, тоглогчдоос санал хураагаад боломж, бололцоогоо харсны үндсэн дээр Америкчуудтайгаа уулзалдана биз дээ, манай улстөрчдөөс ялгагдах юм байхгүй сайхан будлианы эзэд шүү.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Wed Sep 12, 2018 9:39 am

Эхлээд Америкуудтайгаа тохиролцсон. Тэгээд тоглогчид энэ асуудлыг нь эсэргүүцээд хурал зохион байгуулсан. Гэхдээ яг бүх тоглогчид эсэргүүцээгүй юм байна лээ. Жишээ нь манай ахлагч бол энэ саналыг дэмжиж байсан гээд энэ тэрүүгээр яригдаад байгаа.



Simeone: My son has everything I want in a player, but I will never sign him

Image

МАРКА уншигчдын тодруулсан шилдэг 11
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Sep 13, 2018 11:04 am

Image

Russia's World Cup hero Denis Cheryshev is under investigation for an alleged doping violation.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Sep 13, 2018 12:33 pm

Барсагийн тоглогчид АНУ-д хийх тоглолтыг зөвшөөрсөн талаар Josep Vives мэдэгдэж.


ДОМОГТ ХААЛГАЧ МААНЬ ДЭБЮТЭЭ ХИЙГЭЭД 19 ЖИЛ ӨНГӨРЧИХЖЭЭ. САН МАМЕСТ ТЭРТЭЭ 1999 ОНД ДЭБЮТЭЭ ХИЙЖ БАЙЖ..

Image

Карлос Тевез: "Би хэзээ ч Мессиг gym-д харж байгаагүй мөн бөмбөг хэрхэн зогсоох талаар бэлтгэл хийж байхыг нь ч хараагүй. Тэр төрөлхийн авьяастай, гэхдээ бас одоо ингээд харах юм бол тэр өмнө нь чөлөөт цохилт тийм ч сайн цохидоггүй байсан, харин одоо тэр сайн цохидог болсон.

Харин Кристиано бол бүх л өдөржин gym-д дасгал хийдэг хүн. Юнайтедад байхад бэлтгэл 9-с эхэлдэг байсан, гэхдээ 8 цагт очиход тэр байж л байдаг. Заримдаа 7:30-с бид очно, гэтэл тэр байж л байдаг. Кристиано шилдэг нь болохын төлөө үргэлж хичээдэг бол, Мессид бүх зүйл нь байгалиас заяасан. Өнөө цагийн шилдэг 2 тоглогчийн ялгаа миний харснаар ердөө л энэ.
"

Image

РЕАЛ МАДРИД, БАРСАГИЙН СҮҮЛИЙН 3 УЛИРЛЫН ЭВЭЙ ӨМСГӨЛҮҮД
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Fri Sep 14, 2018 9:19 am

Пеп Гуардиола дасгалжуулагчийн ажлаа эхэлсэн газраа дуусгана гэдгээ мэдэгдлээ.. Барсагийн хүүхдийн багийг дасгалжуулж карьераа дуусгах болноо гэж..

Image

Ла Лиг болон доод лигийн багуудын тоглогчиддоо өгч буй цалин.
Барса хамгийн өндөр. Реал Мадридын цалингаас цэснээс даруй 66,5 саяар их.

Image

Солилцоо наймааны цонх хаагдахтай зэрэгцэн Леванте руу зээлээр явсан Борха Майорал шинэ багтаа 2 дугаарыг эзэмшихээр болжээ.
Довтлогч гэхэд сонирхолтой л шийдвэр байна.

Mayoral:"Хэрвээ Мариано Диаз Реал Мадридад ирээгүй байсан бол би тэнд үлдэх байсан. Би Хулентэй явахаасаа 2 долоо хоногийн өмнө ярилцахад тэр намайг үлдээхийг хүсч байна гэж хэлсэн. Солилцоо наймааны цонхын үеэр юу ч болж болно, 2 долоо хоног бол урт хугацаа. Надад Севилья, Алавес, Леванте гэсэн сонголтууд байсан. Бүх зүйл маш хурдантай түргэн болоод өнгөрсөн. Леванте 2 довтлогчтой тоглож, улирлыг сайн эхлүүлсэн. Би дасгалжуулагчтай 6 сараас хойш л ярилцаж байсан, тэд намайг сонирхож байсан. Бүх зүйл л Реал Мадридад үлдэх хэрэгтэй юм шиг байхад сүүлийн 7 хоногт л бүх зүйл өөрчлөгдсөн дөө."
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby fond » Fri Sep 14, 2018 9:25 am

Rain :eek:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Ultra Madridista » Fri Sep 14, 2018 5:02 pm

Энэ жилийн Ла лигийн тоглолтууд арай шөнө яваад байна даа .Реалын эхний 2 тоглолт шөнө 4 өөс ч байх шиг .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Өсөхбаяр » Sat Sep 15, 2018 6:40 pm

хуучин бүгд шахуу 03 04 гэж тоглодог байсныг бодвол цаг харинч овоо наашлаад бгаа. Хаан нь байхгүй, ядаж эрт ч тоглочихгүй санаа сэтгэл хоёрдоод хэцүүхэн л байна уу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Ultra Madridista » Sat Sep 15, 2018 10:52 pm

Аа мэдэхгүй зарим тоглолтууд 11 нтэр гээд болдог байсан санагдаад байхын .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Sep 17, 2018 12:08 pm

Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Sep 17, 2018 12:23 pm

4-р тойрог тоглолт баасан гарагт Хуеска - Райо Валлеканогийн тоглолтоор эхэлж зочид Имбулагийн дэбют гоолын ачаар хожин лигийн анхны оноогоо авлаа...
Бямба гарагт Реал Мадрид Атлетик Билбаогийн талбай дээр зочлон тоглолт хийн тэнцээ авч 10 оноотой болсон.. Харин Баскууд нэг тоглолт дутуу ч 3 тойргийн дараах байдлаар 5 оноотой байна.
Валенси - Реал Бетисийн тоглолт гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөн багууд оноо хуваасан..
Барса Реал Сосьедадын талбай дээр хүндхэн тоглолт хийн Суарез, Дембеле нарын гоолын ачаар бүтэн 3 оноо авч хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэв.. Тэд Реал Мадридаас 2 оноо илүү болж эхэллээ.
Харин улирал эхэлснээс хойш тааруухан тоглолтыг үзүүлээд байгаа Атлетико Мадрид талбайдаа Эйбартаа тэнцэн ээлжит 2 оноогоо алдаж 4 тойргийн дараах байдлаар 5 оноотой хүснэгтийн 8-д явна.
Ням гарагийн тоглолт Севилья Хетафег талбайдаа хүлээн авснаар эхэлсэн.. Зочид Анхелын 2 гоолын ачаар Севильяг талбайд нь буулган авч 3 оноо аван хүснэгтийн 5-д бичигдэж эхлэв...

Image

Саяхан Бразилын домогт Роналдо Ла Лигийн Реал Валладолид багийг 50%-г худалдан авсан билээ. Роналдо багийнхаа тоглолтын анх удаа үзсэн бөгөөд энэ тойрогт тэд талбайдаа Алавесыг хүлээн авч 1:0-р хожигдон хүснэгтийн 19-т бичигдсэн хэвээр үлдэв..
Эспаньол - Леванте багийн тоглолт Серхио Гарсиагийн нэг гоолоор өндөрлөж эзэд бүтэн оноогоо авав..
Лигийн сүүл мушгиж буй Леганес талбайдаа шар шумбагчдын хүлээн авч тоглон 1:0-р хожигдон хүснэгтийн сүүл мушгисан хэвээр үлдлээ..
Өнөөдөр лигийн сүүлийн тоглолт Хирона-Селта багуудын хооронд явагдана.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Wed Sep 19, 2018 10:28 am

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Wed Sep 19, 2018 1:45 pm

ЛА МАСИАГИЙН ХАМГИЙН ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙСАН 50 ТОГЛОГЧ, ОДОО ХААНА БАЙНА ВЭ?

Image

RUBEN MINO (Баггүй, 29 настай, хаалгач)
Albacete багтай хийсэн гэрээ нь 6 сард дууссаны дараа ямар нэгэн багтай гэрээ хийгээгүй байгаа. Тэрээр Albacete багтаа 12 сард гэрээ байгуулан нэгдсэн ч тийм олон тоглолтонд оролцоогүй. Барселона Б багаас явсны дараа Mallorca, Oviedo, AEK Larnaca багуудад тоглож байсан. 2010 оны Испаний супер цомын эхний тоглолтыг гэртээ хийхэд Мино гараанд гарч тоглосон бөгөөд баг нь 3:1-р Sevilla-д хожигдсон. Хариу тоглолтонд Валдез эргэн ирж Барса 4:0-р хожин цомыг хүртэж байсан. 2011 онд Испаний Ю-21 шигшээн хамт европын аварга болж байсан хэдий ч Мино нэг ч тоглолтонд оролцоогүй Де Хеагийн сэлгээний хаалгачаар тоглож байв.

Image

JORDI MASIP (Real Valladolid, 29 настай, хаалгач)
Валладолидод бүү эргэлз, тэд өнгөрсөн улиралд гайхалтай тоглосны ачаар дээд лигт дэвшиж чадсан. Масип бол тэдний гарааны хаалгач. Тэр Барсад 28 нас хүртлээ үндсэн багт 3 улирал тоглосон бөгөөд багийн 3-р сонголт байсан юм. Масип Барсагийн үндсэн багт эзэн хааны цомын 3 тоглолт, лигийн 1 тоглолтонд оролцож байсан юм.

Image

POL BALLESTE (Баггүй, 23 настай, хаалгач)
CD Badajoz баг өнгөрсөн 5 сард 9 тоглогчийн гэрээг цуцласны нэг нь Balleste байв. Үүнээс хойш тэрээр баггүй байгаа. Барсагийн хүүхдийн академиас явсны дараа Atletico Malagueno, El Palo, Cadiz, Granada B, UCAM Murcia, Badajoz багуудаар дамжсан юм. Сүүлийн баг Badajoz багтайгаа өнгөрсөн 1 сард гэрээ байгуулаад байсан юм. Balleste 2-р дивизоны 73 тоглолт, эзэн хааны цомын 7 тоглолтонд оролцсон.

Image

FABRICE ONDOA (KV Oostende, 22 настай, хаалгач)
Энэ зун Севильягийн Б багаас Бельгийн KV Oostende баг руу шилсэн. Севильягийн Б багт 2 улирал тоглосон ч ердөө 5 тоглолтонд оролцсон. Үүний өмнө тэрээр Nastic багтай гэрээтэй байсан ч албан ёсны тоглолтонд оролцож байгаагүй. Барсагийн хүүхдийн академид байхдаа 2014 онд залуучуудын лигт түрүүлж байсан бөгөөд тэмцээний шилдэгт хүртэл байсан. Өнгөрсөн жилүүдэд цөөн тоглолтонд оролцож байгаа хэдий ч Камеруны шигшээ багийн үндсэн хаалгач хэвээр байгаа тэрбээр шигшээ багтайгаа 2017 онд Африкын цомын аварга болж байсан.

Image

MARTIN MONTOYA (Brighton & Hove Albion, 27 настай, баруун жигүүрийн хамгаалагч)
Түүнийг олон жил Барсагийн баруун жигүүрийн хамгаалалтыг нуруундаа авч явна гэж боддог байлаа. Тэр Барсаг 2015 онд орхиж Интер лүү зээлээр явсан хэдий ч ердөө 3хан тоглолтонд оролцсон. Үүний дараа өвлийн наймааны цонхоор Бетис рүү мөн зээлээр явж улирал дууссаны дараа Валенситай гэрээ байгуулан 2 улирал тоглосон. Марселино удирдлага дор багаа аваргуудын лигт буцаан авчрахад тусалсан тэрээр үүнийхээ дараа энэ зун Английн Премьер Лиг рүү явсан юм. Барсагийн үндсэн багт албан ёсоор 3 улирал тоглосон.

Image

ALBERT DALMAU (UE Lleida, 26 настай, баруун жигүүрийн хамгаалагч)
Анх 2010 онд Гуардиола Атлетикогийн эсрэг түүнийг үндсэн бүрэлдэхүүнд дуудсан ч дэбютээ хийгээгүй. Барсагийн хүүхдийн академийг орхин Валенсигийн хүүхдийн академид нэгдсэнийхээ дараа 2-р дивизоны нилээдгүй багаар давжсан. Энэ зун 3-р дивионы Lleida багтай 3 жилийн гэрээ байгуулсан.

Image

HECTOR BELLERIN (Arsenal, 23 настай, баруун жигүүрийн хамгаалагч)
Арсеналын нэгдүгээр сонголт. Барсад 16 жилийг өнгөрүүлснийхээ дараа Англи руу ирсэн тэрээр Watford клубт нэг улирал зээлээр тоглосны дараа Буучдын үндсэн багт дэвшсэн. Арсеналтай хамт 2 ФА цом, 2 тавгийн эзэн болсон. 2016 онд Карвахал гэмтэж Беллерин европын аваргад оролцсон ч талбайд гараагүй.

Image

MARC BARTRA (Real Betis, 27 настай, төвийн хамгаалагч)
Барсагийн төлөө дэбют тоглолтоо 19 настай Гуардиолгийн удирдлага дор Виценте Калдеронд хийж байсан. Үндсэн багт 4 улирал тоглон олон цомын эзэн болсон. Пике, Пуёол, Машерано зэрэг акулуудын дор түүнд гарааны тоглогч болох боломж бага байсан учир Герман руу явсан. Одоо тэрээр Реал Бетис багт ирээд байна.

Image

SERGI GOMEZ (Sevilla, 26 настай, төвийн хамгаалагч)
2010 оны супер цомын эхний тоглолтонд дэбютээ хийж байсан. 2014 онд зун Селтатай гэрээ байгуулж 4 улирал тоглосны дараа, энэ зун Севильяд нэгдсэн. Түүний карьерын нэгэн шинэ хуудас нээгдлээ.

Image

ORIOL ROSELL (Orlando City, 26 настай, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч/төвийн хамгаалагч)
АНУ-ын МЛС-т түрүүлсэн анхны Испани тоглогч. Барсаг орхисныхоо дараа Sporting Kansas City, Sporting de Portugal, Vitoria Guimaraes, Belenenses, Portimonense зэрэг багуудад тоглосон. Өнгөрсөн 1-р сард Орландо Ситид ирсэн.

Image

EDUARD CAMPABADAL (Lugo, 25 настай, баруун жигүүрийн хамгаалагч)
Барсагийн хүүхдийн академийг орхиж Англид Фүлхэмд ирж премьер лигт 19 насандаа дэбют хийсэн. Гэхдээ ердөө 1 тоглолтонд оролцсон. Дараа нь Испанид эргэн ирж Кордобатай гэрээ байгуулсан. Одоо тэрээр 2-р дивизонд 4 дэх улирлаа тоглож байгаа бөгөөд эхний 2 улирлыг нь Майоркад, сүүлийн 2 улирлыг нь Лугод тоглож байна. Испаний Ю16, Ю17, Ю18 шигшээд багтаж байсан.

Image

ROBERT COSTA (Celta B, 24 настай, төвийн хамгаалагч)
Бадалона руу шилжихээсээ өмнө Барса Б-д 13 тоглолт хийсэн. Үүний дараа Селта Б-тэй гэрээ байгуулсан 3 улирал тоглож байна.

Image

ROGER RIERA (Villarreal B, 23 настай, төвийн хамгаалагч)
Барсаг орхиж Nottingham Forest-н хүүхдийн академид шилжиж үүнийхээ дараа Селтад шилжсэн. Одоо түүний Вилларреал Б баг дахь 2 дахь улирал нь эхлэх гэж байна. 2014 оны залуучуудын лигийн аваргыг хүртсэн бүрэлдэхүүнд байсан.

Image

CARLOS BLANCO (Villarreal B, 22 настай, төвийн хамгаалагч)
Барсагийн хүүхдийн академийг орхиж Ювентусын академи руу явсан. Ювентуст үндсэн улирлын өмнөх бэлтгэлд багтан олон улсын цомын тэмцээнд гоол оруулж байсан. Ювентусын орхин Lausanne-Sport, Nastic багуудаар дамжсан. 21 насандаа Испаний 2-р дивизонд дэбютээ хийсэн байсан. Өнгөрсөн өвлийн цонхоор Бетис Б баг руу явж, эцэст нь энэ зун Вилларреалын Б багт ирээд байна.

Image

ANDREU FONTAS (Sporting Kansas City, 28 настай, төвийн хамгаалагч)
2009/10оны улирал Гуардиолагийн удирдлага дор дэбютээ хийсэн. 2011/12оны улиралд эзэн хааны цомын тоглолтонд хүнд бэртэж олон сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. Бэртлээс ирснийхээ дараа Майорка руу шилжин лигийн 9 тоглолтонд оролцсон улирлын төгсгөл баг нь доод лиг рүү унасан. Үүний дараа Селта руу 1 сая еврогоор шилжин 5 улирал тоглоод энэ зун АНУ-ын Sporting Kansas City багт нэгдсэн.

Image

XAVIER QUINTILLA (Villarreal B, 22 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)
2014 оны залуучуудын лигийн аварга, Барса Б-д байхдаа 3-р дивизонд 8 тоглолтонд оролцсон. 2016 онд Lleida руу зээлээр явж 29 тоглолтонд оролцсоныхоо дараа Вилларреал Б-тэй гэрээ байгуулсан. Одоо түүний энэ баг дахь 2 дахь улирал нь эхэлжээ.

Image

JUANMA GARCIA (Liverpool U23, 21 настай, төвийн хамгаалагч/зүүн жигүүрийн хамгаалагч)
Ю19А-н ахлагч. 2016 онд 19 насандаа Ливерпүүлтэй гэрээ байгуулсан.

Image

MARC MUNIESA (Girona, 26 настай, төвийн хамгаалагч/зүүн жигүүрийн хамгаалагч)
Тухайн цаг үедээ хамгийн их итгэл хүлээлгэж байсан хамгаалагчдын нэг ч түүний карьерыг бэртэл үгүй хийсэн 17 насандаа Гуардиолгийн удирдлага дор Осасунагийн эсрэг Ла Лигт дэбютээ хийж байсан. 2011/12 оны улиралд Аваргуудын Лигийн дэбют тоглолтондоо мөн оролцож байсан. 2012 оны зун үндсэн багт улирлын өмнөх бэлтгэлийн үеэр нэгдэж байсан ч өвдөгний бэртлийн улмаас бүтэн улирал тоглоогүй. Энэ хүнд үеийнхээ дараа Английн Сток Сити рүү шилжин 4 улирал тоглон 57 тоглолтонд оролцсон. 2017 оны зун Girona-д зээлээр тоглон дараа зун нь 5саяар бүр мөсөн Girona-д нэгдсэн. 2013онд Испаний Ю-21 шигшээн хамт Европын аварга болоход тэмцээний турш 10 минутыг талбайд өнгөрүүлсэн.

Image

BRIAN OLIVAN (Cadiz, 24 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)
Барсагийн хүүхдийн академиас яван Португалын Брагагийн хүүхдийн академид нэгдэн хагас жил болоход ердөө нэг л тоглолтонд оролцсон. Дараа нь CSKA Sofia багт очсон ч талбай дээр гараагүй. 2014 оны зун Валладолид Б, 2015 оны зун Гранадагийн Б багт нэгсдэн. Эцэст нь Кадизад очин 3 дахь улирлаа эхлүүлээд байна.

Image

ALEX GRIMALDO (Benfica, 23 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)
Тэр Барса Б-д 15хан насандаа дэбютээ хийсэн. Олон улирал Барса Б-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг авч явж байсан тэрээр 2012/13 оны улиралд хүнд бэртэн 11 сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. Улмаар 2015оны өвөл Бенфика түүнийг 2 саяар багтаа нэгтгэн одоо тэрээр Бенфикагийн зүүн ар болжээ. 2012онд Испаний Ю19 шигшээ европын аваргад түрүүлэхэд тэрээр дасгалжуулагч Хулен Лопетегуйн гарааны сонголт байлаа.

Image

[img]FRAN%20ALVAREZ%20(Vilafranca,%2022%20настай,%20зүүн%20жигүүрийн%20хамгаалагч)[/img]
2008 онд зул сарын баяр болгоноор шалгаруулдаг ла лигийн итгэл найдвар шагналын МВП-г хүртэж байсан. Барсаг орхиж Монако, Гранада багуудаар дамжсаны дараа хэдэн сар баггүй явсны эцэст Ла Рода, Monterosi багуудаар явж эцэст нь өнгөрсөн 1 сард Испаний Vilafranca багтай гэрээ байгуулсан.

Image

ORIOL ROMEU (Southampton, 27 настай, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч)
2010 онд испаний супер цомын эхний тоглолтонд дэбютээ хийсэн. Ла Лигт Гуардиолгийн удирдлага дор Депортивогийн эсрэг дэбютээ хийж байсан тэрээр Барсагийн үндсэн багт Машерано ирсний дараа Челси рүү 5саяар зарагдсан. Андре Виллаш-Боашийн удирдлага дор итгэл найдвартай байсан ч удалгүй тэр халагдаж Ди Маттео оронд нь үндсэн багийн дасгалжуулагч болсон. 2 улиралд олигтой талбайд гараагүй тэрээр Валенси, Штутгарт багууд руу явсны дараа Southampton түүнийг 7 саяар худалдан авч одоо Ромеугийн Southampton баг дахь 4 дэх улирал нь эхлэж байна.

Image

PATRICIO GABARRON (PATRIC) (Lazio, 25 настай, баруун жигүүрийн хамгаалагч)
Барсагийн академид байхдаа хагас хамгаалагчаар тоглодог байсан ч одоо баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байна. 20 насандаа Барса Б-н чухал хэсэг байсан түүнийг тухайн үеийн үндсэн багийн дасгалжуулагч Тата Мартино 2 тоглолтонд дуудсан ч талбайд гаргаагүй. 2015 онд Лацио түүнийг худалдаж авсан.

Image

WILFRID KAPTOUM (Betis B, 22 настай, хагас хамгаалагч)
Самуел Это сангаас Барсагийн академид элссэн. 2014 оны залуучуудын лигийн аваргын бүрэлдэхүүнд багтсан. 18 насандаа Барса Б-д дэбютээ хийж Луис Энрикегийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийж байсан. Одоо тэрээр Бетис Б багт тоглож байна.

Image

ALEX CORREDERA (Real Murcia, 22 настай, хагас хамгаалагч)
Барсагийн академиас Депортико Б баг руу шилжин 2 улирал тоглосны дараа Алмериагийн Б баг руу явж үндсэн багт нь дэбютээ хүртэл хийж байсан тэрээр энэ зун Мурсиа багт нэгдсэн.

Image

SERGI ROBERTO (FC Barcelona, 26 настай, баруун жигүүрийн хамгаалагч/төвийн хагас хамгаалагч)
Куле нарын хайр хүндэтгэлийг хүлээсэн тоглогч. Үндсэн байрлал нь талбайн төвд тоглох хэдий ч Луис Энрике баруун жигүүрийн хамгаалагчаар их тоглуулдаг байсан. Тэр ч дасгалжуулагчийнхаа итгэл найдварыг үл алдан гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа Шигшээ багтаа дэбютээ хийсэн. Одоо Барсагийн үндсэн багийн 4-р ахлагч.

Image

THIAGO ALCANTARA (Bayern Munich, 27 настай, хагас хамгаалагч)
Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг болно гэгддэг түүнийг бэртэл гэмтэл хойш нь зулгааж буй. Шавигийн залгамж гэгддэг байсан түүнийг Байерн Мюнхен 25 саяар худалдан авсан. Энэ зун Камп Ноуд эргэн ирэх талаар нилээн яригдсан ч бүтээгүй. Мөн Мадрид бас тэрнийг сонирхож байсан.

Image

RAFINHA ALCANTARA (FC Barcelona, 25 настай, хагас хамгаалагч)
Дүү Алкантара. 2013/14 оны улиралд Селта руу зээлээр явж тэндээ гайхалтай тоглолтыг үзүүлж байсан. Барсад эргэн ирснийхээ дараа ч дажгүй байсан хэдий ч бэртэл гэмтэл түүний амжилтанд саад үзүүлж байна. Олон удаагийн хүнд бэртэл байгаагүй бол тэр хэдийнэ өөрийгөө хангалттай харуулах байсан биз. Барсагийн хамт бүх л цомыг хүртсэн тэрээр өнгөрсөн өвөл Интер лүү зээлээр яван тоглосон бөгөөд энэ жилдээ Барсадаа үлдэхээр болоод байгаа билээ.

Image

JAVIER ESPINOSA (FC Twente, 26 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)
Барса Б-д тун дажгүй хэдэн улирал тоглосныхоо дараа Вилларреал руу явсан. Шар шумбагчдын бүрэлдэхүүнд Ла Лигт дэбютээ хийсэн ч тэр улирлаа Алмериа руу зээлээр явсан. Зээллэгээс ирснийх нь дараа Элче рүү дахин зээлээр явж үүнийхээ дараа Леванте руу яван, дараа нь Гранада, Лос Гранотес багуудад тоглож байгаад энэ зун наймааны цонх хаагдах сүүлийн өдөр Твенте багтай нэгдсэн.

Image

JORDI MASO (Olot, 26 настай, хагас хамгаалагч)
Барсагийн академид нэг жил тоглосон. 2-р дивизонд Girona багт 17 насандаа дэбютээ хийсний дараа Барсатай гэрээ байгуулсан. Луис Энрикегийн удирдлага дор Барса Б багт 1 тоглолтонд л оролцсон. Үүнийхээ дараа Llagostera багт 6 жил тоглоод эцэст 3-р дивизоны Олот багт нэгдэн одоо гараанд гаран тоглож байна.

Image

PEPE PALAU (Баггүй, 26 настай, хагас хамгаалагч)
Өнгөрсөн 12 сард Eldense багтай гэрээгээ цуцласнаас хойш баггүй байгаа. Луис Энрикегийн удирдлага дор Барса Б-д дэбютээ хийн дараа нь Вилларреалын академи руу шилжин 4 улирал тоглосон үүнийхээ дараа Cartagenа, Jumilla, La Roda, Eldense багуудад тоглосон.

Image

POL CALVET (Баггүй, 24 настай, хагас хамгаалагч)
Барса Б-д тоглож байхдаа бэртлийн улмаас удаан хугацаанд тоглож чадаагүй. Бэртлээс эргэн ирээд Deportivo B, Llagostera багуудад тоглож байгаад АНУ руу шилжин Pittsburgh-н их сургуульд суралцаж Лос Анжелес ФС багт тоглож байсан.

Image

NANDO QUESADA (Atletico Sanluqueno, 24 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)
Барсагийн хүүхдийн академид тоглож байгаад Голландын Utrecht багт нэгдэн 3 тоглолтонд оролцсон. Дараа нь Испанид эргэн ирэн Llagostera багт дажгүй тоглолтыг үзүүлсэн тэрээр өнгөрсөн улирал 3-р дивизоны Formentera багийн чухал нэгэн хэсэг болж энэ зун Элче руу зарагдсан ч Элче 3-р дивизоны Atletico Sanluqueno баг руу зээлээр явуулсан.

Image

DAVID BABUNSKI (Omiya Ardija, 24 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)
2016 онд Барсад салах ёсны захиа бичиж нилээн шуугиан тарьж хэл аманд өртсөн. Арбелоа, Пике тэргүүтэй хүмүүс түүнийг өмгөөлөн хүүхдийг элдвээр хэлэхгүй байхыг хүссэн. Барса Б багт 3 улирал тоглон одоо Японд тоглож байна.

Image

SERGI SAMPER (Barcelona, 23 настай, хагас хамгаалагч)
Бэртэл гэмтлээс болоод өөрийнхөө потенциалыг бүрэн харуулж чадахгүй байгаа. Луис Энрикегийн удирдлага дор дэбютээ хийж байсан.

Image

DAVID ZALZMAN (University of Memphis, 22 настай, No.10)
Барсагаас Cornella руу шилжиж дараа нь өөрийн төрсөн нутгийн Deportivo Anzoategui багт шилжсэн. Одоо тэрээр Мемфисийн их сургуулийн Мемфис залуучуудын багт тоглодог.

Image

SIMON COLINA (Radomiak Radom, 23 настай, хагас хамгаалагч)
Ла Масиагаас явсны даара тэр Шотландын Partick Thistle, Киприйн Nea Salamina Famagusta багуудад тоглож байгаад 2016 оны 12 сард Польшийн Radomiak Radom багтай гэрээ байгуулан одоог хүртэл тоглож байна.

Image

LIONEL ENGUENE (Баггүй, 22 настай, хагас хамгаалагч)
2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан. Барса Б-д 12 тоглолтонд оролцсоны дараа Antalyaspor баг руу шилжиж хагас улирал тоглосон. 2016 онд Lugo багт үнэгүй ирэн эзэн хааны цомд хагас үе тоглосон. Өвлийн наймааны цонхоор Leixoes руу шилжин жил хагас тоглосон.

Image

CRISTIAN TELLO (Real Betis, 27 настай, вингер)
Гуардиолагийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийж байсан. Татаг ирсний дараа Порто руу зээлээр яван тэндээсээ Фиорентино руу явж байсан. 2017 оны зун Бетис түүнийг 4 саяар худалдаж аван 2 дахь улирлаа эхлүүлээд байна.

Image

ISAAC CUENCA (Баггүй, 27 настай, вингер)
Гуардиолгийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийн өсөх ирээдүйтэй гэгдэж байсан тэрээр 2012 оны 5 сард хүнд бэртэл аван олон сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. 2013 оны Аяакс руу зээлээр явсан ч мөн л бэртэл гэмтлээс болж олигтой байж чадаагүй. Үүнийхээ дараа Deportivo, Bursaspor, Granada, Hapoel Beer Sheva багуудаар дамжсан. Бэртэл гэмтэл байгаагүй бол түүнийг их ирээдүй хүлээж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Image
GERARD DEULOFEU (Watford, 24 настай, вингер)
17 насандаа аваргуудын лиг, ла лигт Гуардиолагийн удирдлаганд дэбюээ хийж байсан. Тата Мартино ирснээр Барса дахь ирээдүй нь бүрхэг болж Эвертон руу зээлээр яван тэндээсээ Севилья руу явж бйсан. Эвертон 6 саяар түүнийг жинхэлж өвлийн цонхоор Милан руу зээлсэн. Миланд тун дажгүй тоглолтыг үзүүлж шигшээ багтаа хүртэл дуудагдсан түүний Барса 12 сая төлөн багтаа буцаан авчирсан ч өвлийн наймааны Ватфорд руу зээлэн улирлын төгсгөлд Ватфорд 13сая төлөн жинхэлсэн юм.

Image

CRISTIAN HERRERA (biza, 24 настай, вингер)
Барсагийн залуучуудын багаас Villarreal C, Pobla de Mafumet, Gava, Swiss Naters, Alzira, Castellon багуудаар дамжиж байгаад өнгөрсөн зун 3-р дивизоны Ибиза багт ирээд байна. Ибизагийн бүрэлдэхүүнд 45 тоглолтонд оролцон 3 гоол оруулсан.

Image

IVAN ROMANO (Centre d'Esports Manresa, 23 настай, довтлогч)
Барсагийн академийг орхин Espanyol, Cornella, Montanesa, FC Santboia багуудад тоглож байгаад энэ улирал Center d'Esports Manresa багт ирсэн.

Image

MAXI ROLON (Баггүй, 23 настай, довтлогч)
2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан. 2015 онд Аргены Ю20 шигшээн хамт Өмнөд Америкийн аварга болж байсан. Барса Б-д 24 тоглолт хийгээд гэрээ нь дууссаны дараа Сантос руу шилжин тоглож байгаад эргэн Испанид ирж 2-р дивизоны Луго багтай гэрээ байгуулсан. Гэхдээ ердөө 2 тоглолтонд оролцсон. Үүнийхээ дараа эргэн Өмнөд Америк луу явж Sarandi Arsenal, Coquimbo Unido багуудад тоглож байгаад энэ жилээс баггүй болсон.

Image

ADAMA TRAORE (Wolverhampton, 22 настай, вингер)
Бас нэгэн 2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан тоглогч. Татагийн удирдлага дор үндсэн багийн дэбютээ хийхдээ 17 настай байсан. Барса Б-д тун давгүй тоглолт үзүүлж байсан түүнийг Астон Вилла 10 саяар худалдаж авсан. Астон Вилла доод лиг рүү унасны дараа Миддлесборо руу шилжсэн ч мөн доод лиг рүү унасан. Гэхдээ өнгөрсөн улирал багаа дээд лиг рүү дэвшихэд туслахаар давгүй тоглолтыг үзүүлж байсан хэдий ч баг нь дэвшиж чадаагүй. Улмаар энэ зун Чононууд түүнийг 20саяар худалдаж авсан.

Image

KEITA BALDE (Inter, 23 настай, вингер)
Сенегал гэр бүлээс Кейта Балде Испанид төрсөн. 9 настай Барселоны хүүхдийн академид элсэж 15 насандаа Cornella баг руу зээллэгээр яван 2 улирал тоглоод Лациогийн хүүхдийн академи руу шилжиж нэг улирлын дараанаас үндсэн багт тоглох болсон байна. Лацио клуб түүнийг 300к еврогоор худалдан авч байсан юм. Лациод тун давгүй тоглолт үзүүлж байсан түүнийг 2016 Монако клуб 30 сая еврогоор худалдан авч энэ зун Интер Милан клуб руу зээлсэн юм. Интер 30саяыг төлөөд жинхлэх боломжтой юм.

Image

JEAN MARIE DONGOU (Lugo, 23 настай, довтлогч)
Татагийн удирдлага дор тэрээр үндсэн багт дэбютээ хийсэн. Барса Б-н төлөө 16 насандаа дэбют хийсэн бөгөөд үндсэн багт тоглох зай хомс байсан тул Зарагоза зээллэгээр яван жил хагас тоглоод өнгөрсөн улирал Настик-т очсон гоолдож чадалгүй энэ зун Лугод нэгдсэн юм.

Image

SANDRO RAMIREZ (Real Sociedad, 23 настай, довтлогч)
Үндсэн баг дахь албан ёсны дэбютээ Луис Энрикегийн удирдлага дор хийсэн бөгөөд тэр улирал Барса требле хийсэн билээ. Дараа улирал нь нийт 17 тоглолтонд оролцсон МСН хэмээх довтолгооны хослолтой Барсад гараанд гарах боломж түүнд байгаагүй. Улмаар Малага түүнийг зээллэгээр авсан бөгөөд энд тэрээр амжилттай өнгөрүүлсэн юм. Үүнийх нь дараа Эвертон түүнийг 5,2сая фунтээр худалдан авсан ч Англид учраа олохгүй байсан түүнийг Севилья руу зээлсэн ч тэр мөн энд гоол оруулж чадаагүй. Энэ улирал тэрээр Реал Сосьедад клубт зээлээр ирсэн.

Image

TONNY SANABRIA (Real Betis, 22 настай, довтлогч)
17 насандаа Барса Б-д дэбютээ хийж хагас улирал тоглохдоо 10 тоглолтонд оролцож 3 гоолыг оруулсан. Үүнийх нь дараа Sassuolo 6саяар худалдаж авсан, дараа улирал нь Ромад ирж 2 тоглолтонд оролцон, үүнийхээ дараа Спортинг руу явж 11 гоолыг оруулсан. Харин одоо тэрээр Бетис дэх 3 дахь улирлаа эхлүүлж буй бөгөөд өнгөрсөн улирал гэмтэл бэртлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадаагүй юм.

Image

SERGIO BUENACASA (Real Mallorca, 22 настай, довтлогч)
Ла Масиаг орхин Ювентус академид очсон. Италид 2 жил болон Реал Зарагозагийн академи руу шилжсэн бөгөөд 2 улирал тоглохдоо үндсэн багт 4 тоглолт хийсэн юм. Өнгөрсөн улирал Barakaldo элсэн 14 гоол оруулсных нь дараа Майорка багтаа авсан ч 8 сард бэлтгэлийн үеэр гэмтэл аван 3 сар талбайд гарах боломжгүй болоод байгаа юм.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Sep 24, 2018 10:39 am

Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Sep 27, 2018 9:46 am

Реал, Барса оноо алдсанаар Атлетико дөхөөд ирлээ шүү. Алавес өнөөдөр Хэтафег хожвол Реал, Барсатай оноо зэрэгцээд ирэх нь ээ..
Мэргэн буучийн жагсаалтыг Реалын эсрэг 2 гоол оруулсан Андре Силва 6 гоолтойгоор тэргүүлж эхэлсэн..

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Oct 01, 2018 10:20 am

Өнгөрсөн тойрогт Реалыг талбайдаа хожсон Севилья энэ тойрогт Эйбарын талбай дээр хожил байгуулснаар хүснэгтийн 3-т бичигдэж эхлэв. Тэд тэргүүлэгчдийн бүдрэлтийг овжин ашиглав..
Хүснэгтийг тэргүүлэгчид Реал талбайдаа Атлетикотой, Барса талбайдаа Атлетик Билбаотой тэнцсэнээр лигийн өрсөлдөөн улам сонирхолтой болж эхэллээ..
20 багийн оноо тун ойрхон байна.
Райо Валлекано талбайдаа Эспаньолтой тэнцэж,
Валенси Реал Сосьедадын талбайгаас хожилтой буцаж,
Хуеска Хирона багууд оноо хувааж,
Роналдогийн Реал Валладолид шар шумбагчдын талбайгаас хожил аван,
Леванте Алавесын эсрэг гэртээ эргэн ирэлт хийн,
Реал Бетис сүүлийн мөчид хожил авлаа..
Энэ тойргийн тоглолт Селта-Хетафе багийн тоглолтоор өндөрлөнө..

Мэргэн буучийн жагсаалтыг Севильягийн шинэ цэрэг Андре Силва (7) тэргүүлсэн хэвээр байна.. Энэ залуу ч өнгөлөг байна даа..
Дэбют дээрээ хеттрик хийгээд мундаг эхэлсэн..

Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Next

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest