ЛА ЛИГ 2019/20

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Oct 02, 2018 9:32 am

7-р тойргийн сүүлийн тоглолт явагдаж тэнцээгээр өндөрлөлөө..

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Oct 08, 2018 12:25 pm

Ла Лиг ч ойрд байгаагүй өрсөлдөөнтэй байна шүү.. Реал Барса 2 дахин оноо алдаж Севилья тэдний бүдрэлтийг ашиглан хүснэгтийг тэргүүлээд эхэллээ.
Реал Мадрид сүүлийн 4 тойрогт 4 оноо авсан бол Барса 3 оноо авчээ..

Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Oct 11, 2018 9:54 am

Image

Мессигийн 2017 оны 11 сард Маркад өгсөн ярилцлагыг нь чадан ядан махчилж орчууллаа, илүү хувь хүн талаас нь ярилцсан байсан болохоор сонирхолтой санагдаад орчуулах гэж аядлаа.

13настай урам зориг дүүрэн Барселонад ирсэн хүүгээс юу үлдэв?
Миний мөрөөдөл, хүсэл тэмүүлэл хэвээрээ байгаа. Мэдээж тэр цагаас хойш талбайн гадна болон талбай дээр олон зүйл өөрчлөгдөж урт хугацаа өнгөрсөн байна.

Антонелла та 2-ын тогтвортой харилцаа, танай хүүхдүүд гээд амьдрал чинь хэрхэн яаж өөрчлөгдөв?
Бүх талаараа маш том өөрчлөлт болсон. Ондоо зүйлсийг харж, ондоо байдлаар эхэлдэг. Үнэнийг хэлэхэд аав болох тэр мэдрэмж миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй гайхалтай зүйл байсан. Бид одоо 2 хүүхэдтэй, 3 дахь хүүхдээ хүлээж байна. Анхных бол гайхамшигтай мэдрэмжийг өгч байсан, 2 дахь нь ч адилхан, тиймээс дараагийнх маань ч мөн адил байна.

Хүүхдүүдтэйгээ өдрийг хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Тиагод үлгэр уншиж байгаа зургийг чинь харсан юм байна.
Миний өдөр тутмын ажил маань хүүхдүүдтэй маань хамааралтай. Өглөө босоод сургуульд нь хүргэж өгнө, тэгээд бэлтгэлдээ гарч дуусаад Тиагог авна. Түүнийг сургуульд явахад нь Антонелла, Матеотой өдрийн хоол хүртэл хамт цагийг өнгөрөөхийг хичээдэг. Орой тэднийг оронд нь оруулж өгч, ер нь бүхий л цаг заваа тэдэндээ зориулахыг хичээдэг. Энэ бол энгийн гэр бүлд байдаг л зүйл.

Тэд гэртээ хөлбөмбөг тоглоё гэж асууж байна уу?
Тэд надаас хамт хөлбөмбөг тоглоё гэж нээх асуудаггүй, Матео хамгийн бага нь тэгээд заримдаа тэгдэг. Тиаго бол хэдийнэ бэлтгэлд яваад эхэлсэн, гэхдээ л нээх тоглоод байя гэдэггүй юм.

Матеотой бөмбөгөөр тоглоход тэр баруун гараараа шиддэг үү, зүүн гараараа шиддэг үү?
Баруун, тэд хоёулаа баруун.

Гэртээ байхдаа Антонелла болон хүүхдүүдтэйгээ хөлбөмбөгийн талаар ярилцдаг уу эсвэл үгүй юу?
Бид гэртээ хөлбөмбөгийн талаар маш бага л ярьдаг. Шигшээ баг юмуу клубт онцгой том зүйл болсон үед л гэр бүлийн ярих сэдэв болдог доо.

Хүүхдүүд чинь одоо юу гуйж байна? Тэд Лионел Мессиг хэн болохыг ойлгож байна уу?
Матео хараахан ойлгож эхлээгүй байгаа, зарим хүмүүс ирээд гарын үсэг асуух юмуу зураг даруулъя гэхэд тэр их гайхдаг. Тиймээс тэр ойлгохгүй байгаа. Харин Тиаго бол их бага хэмжээгээр ойлгоод эхэлсэн. Цэнгэлдэх явж, тоглолт үзэх дуртай, гэхдээ л тэр бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа. Заримдаа тэр гэрт фанатууд шиг Месси гэж дуудаж, хардаг. Ойлгож эхэлж л байна.

Ирээдүйд юу хийнэ гэж бодож байна? Дасгалжуулагч хийх үү, эсвэл нам гүм амьдрах уу, гольф тоглоод явах уу?
Юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Заримдаа би гэр бүлийнхэнтэйгээ хөлбөмбөгийн карьераа дуусгаад юу хийх талаар ярилцдаг, гэхдээ энэ яг шийдсэн зүйл ч биш л дээ. Би өөрийгөө хэзээ ч дасгалжуулагч болцон байна гэж төсөөлдөггүй, угаасаа үргэлж тэгж хэлдэг юм. Хэдэн жилийн дараа энэ бодол маань өөрчлөгдөж ч магадгүй. Тиймээс зодог тайлах үед юу болохыг харж л байя.

Багийн андууд чинь чамайг дасгал, хоол хүнсэндээ их анхаардаг тиймээс тэр одоо ч хүртэл ийм байгаа гэж хэлж байсан.
Энэ чинь онцгой зүйл биш шүү дээ. Би хоолны дэглэмээ олон жил хадгалж байна. Бэлтгэлийн дараа би хөлөө бүр илүү хүчирхэг болгохоор хичээдэг, гэхдээ би gym-д явдаггүй.

Хоол хийх дуртай юу?
Үгүй, хэзээ ч үгүй. Заримдаа хоол хийх гэж оролдоно, гэхдээ дуртай биш.

Үнэхээр дуртай хэрнээ хоолны дэглэмд чинь хориглосон зүйлээ нэрлээч.
Шоколад, миний хувьд үнэхээр хэцүү байдаг юм. Одоо, цагаас цагт шоколад бага зэрэг идчихдэг болсон.

Таны дэглэмд нойр хамгийн чухал зүйл, нойроо сайн авдаг уу?
Үгүй шүү, үнэхээр үгүй. Үнэнийг хэлэхэд заримдаа унтмаар санагддаг. Шигшээ багтайгаа хамт бэлтгэлд гарахад л энэ боломжоо сайн ашигладаг даа. Хүүхдүүдээс болоод тийм цаг байдаггүй.

Олон тоглолт үздэг үү?
Мэдээж, тэгэлгүй яахав. Үргэлж хөлбөмбөгийн мэдээллийг авахаар хичээнэ шүү дээ.

Та ямар лигийн өрсөлдөөнийг сонирхож үздэг вэ?
Ерөнхийдөө бүгдийг нь үзэхээр хичээдэг ч ихэвчлэн Испани, Англи, Аргентиныг үздэг. Мэдээж цагийн хуваарь маань нөлөөлж байгаа. Гэхдээ би бүгдийг нь үзэхийг хичээдэг.

Францын Лиг 1-г ч гэсэн үү?
Тиймээ, өмнөхөөсөө илүү их үздэг болсон.

Лионел Месси байх амар уу?
Би гэр бүлдээ цаг зарцуулахыг боддог жирийн л хүн. Мэдээж, хүн бүр намайг цаг үргэлж үзэхгүйгээр хэвийн амьдралаар харахыг хүсэхгүй байгаа нь үнэн.

Чи одоо 4 алтан шаахайтай. Та тэдгээр шагналуудаа хараад юу гэж боддог вэ?
Тухайн шагналаа хэрхэн авснаа дүрслээд сайхан байдаг, гэхдээ миний зорилго бол хувийн шагнал биш гэж би үргэлж хэлдэг. Би тэрнээс илүү Аваргуудын Лиг эсвэл Ла Лигт түрүүлэхийг илүүд үзнэ, тэд л миний жинхэнэ зорилго учраас. Гэхдээ мэдээж тэдгээр шагналууд бүгд утга учиртай, гэртээ байхыг харахад сайхан байдаг.

Манчестер Сити энэ жил аваргуудын лигт түрүүлж чадах болов уу?
Энэ цаг үед Сити хамгийн хүчирхэг багуудын нэг, ПСЖ ч мөн адил. Одоогоор тэд хамгийн хүчирхэг нь байна, гэхдээ улирал урт. Реал Мадрид бол туршлагатай, сайн бүрэлдэхүүнтэй баг, гэхдээ одоо тэдний үзүүлж буй үр дүн сайн биш байна. Байерн Мюнхен ч мөн адил. Гэхдээ үнэн гэвэл тэд энэ улирлын төгсөлд өрсөлдөөнд байх л багууд, яг одоо бол ПСЖ, Сити хамгийн шилдэг формтой байна.

Умтитигийн тоглолт чамайг гайхшруулсан уу?
Түүнийг анх ирэхэд би түүнийг сайн мэддэгүй байсан. Харин бэлтгэл хийж байхыг хараад тэр тал дээр нээх гайхшраагүй ээ. Би түүний бүх л чадварыг хардаг учраас түүний гүйцэтгэлд гайхширдаггүй.

Барса энэ улиралд яагаад довтолгооноос илүү хамгаалалтанд чиглээд байгаа юм бэ?
Неймар багийг орхисноор бид олон зүйл өөрчлөх хэрэгтэй болсон. Бид маш том зүйлийг алдсан, тэгээд хамгаалалтандаа илүү анхаарах болсон. Одоо бид талбай дээр дундын шугамд илүү анхаарал хандуулж байна, бид илүү хүчирхэг байхын тулд илүү балансаа барих хэрэгтэй шүү дээ.

Шигшээ багийнхаа хамт дэлхийн аваргад шалгарахад амаргүй сорилтуудтай их тулгарлаа, энэ тэмцээнд түрүүлэхийн тулд, өрсөлдөх чадвартай байхын тулд юу хийх хэрэгтэй гэж үзэж байна.
Бидэнд их хэцүү үе байсан, 3 дасгалжуулагч солигдож, тэр бүхэнд дасан зохицох амаргүй байсан. Тэд бүгдээрээ л өөрийн гэсэн философи, арга барилтай. Сампаолитой гэхэд л бид сонгон шалгаруулалтын 4 тоглолт, зарим нөхөрсөг тоглолтонд оролцсон, гэхдээ л бид өсөж дэвжихээр хичээж байна. Үүнээс гадна мөн шалгаруулалт их хүнд байсан, өдөр бүр л илүү хичээсэн ч хэцүү байсан.

2014 онд шигшээ тоглолтонд Германд хожигдсон. 2018 онд Герман фаворит хэвээрээ юу эсвэл өөр улс түрүүлнэ гэж харж байна уу? Испани ч юмуу Португал ч юмуу?
Герман үргэлж фаворитуудын нэг байсан. Мөн Бразил, Испани, Франц гээд хүчирхэг өрсөлдөгчид байна. Тэд одоо хамгийн хүчирхэг нь, сайн формтой байвал финалд хүрэх байх.

Бразилд хагас шигшээд Голландтай тоглосон, Арьен Роббен шиг гайхалтай тоглогч энэ удаа тоглохгүй нь.
Өмнө нь хэлж байсантай төстэй юм, бүх л багууд сонгон шалгаруулалтын үед хүнд сорилттой тулгардаг. Өмнөд Америк, Европт. Өнөөдөр хөлбөмбөг илүү хөгжиж, сайн зохион байгуулалттай жижиг улсууд илүү өрсөлдөөнтэй болгож байна. Голланд, Итали энэ тэмцээнд олон удаа оролцож байсан ч энэ удаа сонгон шалгаруулалтанд бүдэрчихлээ шүү дээ.

Италийн шигшээ дэлхийн аваргаас мултарлаа. Тэр талаар юу гэж бодож байна? Ер нь Италийн хөлбөмбөг Европт хамгийн алдартай гэсэн байр сууриа алдаж байна гэж бодож байна уу?
Италийн хөлбөмбөг сүүлийн жилүүдэд өөр байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд нөлөөлсөн гэж бодохгүй байна. 10 жилийн өмнө АС Милан, Интер Милан багууд их хүчирхэг байсан, Италийн хөлбөмбөг бүхэлдээ л мэдрэгддэг байсан. Одоо тэд бага багаар зөв зам руугаа орохоор хичээж байна. Хамгийн гол нь эдгээр багууд Европын түвшинд буцаад хүчирхэг болох хэрэгтэй.

Кристиано алтан бөмбөгийн төлөө өрсөлдөж буй хамгийн том өрсөлдөгч чинь, өөр хэнийг авах боломжтой гэж харж байна.
Өнөөдөр алтан бөмбөгийг авах чадалтай олон гайхалтай тоглогч байна. Өнгөрсөн жилүүдэд бид 2 өрсөлддөг байсан бол, одоо Неймар, Мбаппе, Суарез гээд тоглогчид байна.

Олон жилийн өмнө Кристиано ирээдүйд Месси бид 2 сайн найзууд ч болох боломжтой гэж хэлж байсан. Таны бодлоор энэ боломжтой юу?
Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй. Нөхөрлөл гэдэг бол нэгнийгээ таниж мэдэж, илүү их цагийг хамтдаа зарцуулж байж бий болдог зүйл. Би одоо ямар нэгэн харилцаагүй, яагаад гэвэл бид зөвхөн ёслолын үеэр л нэгнийгээ харж, тэнд л бага зэрэг ярилцдаг. Бүх зүйл сайхан байна, бидний амьдрал байнга давтагдахгүй шүү дээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Jersey » Thu Oct 11, 2018 10:59 am

:eek:
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Oct 18, 2018 2:52 pm

Image

Диего Костагийн Марка-д өгсөн ярилцлагыг чадан ядан махчлан утгачилж хүргэе..

Өнгөрсөн сарын эхээр охинтой болсон, 30 хүрч байна... Диего Костагийн хувьд одоо хувь хүн болон мэргэжлийн карьерын хамгийн гайхалтай мөч мөн үү?
Тиймээ, би яг тэгж бодож байлаа. Миний амьдралын нэгэн шинэ үе шат ирж байна... Би илүү их жаргалтай байна. Би ийм л шатандаа байна.

2014 оноос хойш хэр өөрчлөгдөв дөө?
Би хэзээ ч өөрийн мөн чанараа алдахыг хүсдэггүй. Аавын минь надад өгсөн хүмүүжил, би хүмүүст сайн сайхан хандахыг хүсдэг. Эдгээр зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдсөн зүйл гэвэл би хөгширч байна даа. Англи руу явж өөр лигт, өөр орчинд амьдарлаа. Премьер лигт тоглосондоо би хэзээ ч харамсдаггүй, гайхалтай байсан. Би тоглохыг л хүдэг. Челси бол том баг. Тэр үед, надад өөрчлөлт хэрэгтэй байсан юм. Би тэнд хийх ёстой зүйлсээ сайн хийсэн гэж боддог, тэгээл дахиад өөр зүйл хүсч эхэлсэн. Челсид байхдаа үнэхээр аз жаргалтай байсан шүү. Фанатууд маань надад их хайртай байсан.

Эргэн ирэхэд Симеоне чухал нөлөө үзүүлсэн үү?
Эл Чоло миний хувьд үргэлж чухал нэгэн байсан, учир нь тэр миний багш, бас хувь хүнийхээ хувьд ч гайхалтай. Хувь хүнийх нь хувьд би түүнд хайртай. Тэр надтай үргэлж л харилцаа холбоотой байсан. Бид чамайг эргэж авчрахыг хүсч байна гэж хэлэхэд нь... энэ бол зүгээр орхиж болохгүй зүйл юм байна гэж бодсон. Тэнд надад хэрэгтэй бүх зүйл байгаа шүү дээ, үнэхээр том баг, том хот, хүмүүс нь илүү Бразилтай төстэй. Эл Чоло бол босс, би үнэхээр догдолж байсан. Эргэж ирсэндээ тун баяртай байсан шүү.

Чоло таныг өөрийнх нь системд хамгийн сайн тохирох довтлогч гэж хэлж байсан. Бахархаж байв уу?
Надад итгэдэгт нь би үргэлж л талархаж явдаг, тиймээс л надад тав тухтай байдаг юм. Би Мадридыг орхиж, Премьер Лигийн 2 цомтой болсон. Тэр ялалтыг хүсч эхэлсэн учраас намайг ятгаж байна гэж би түүнд хэлж байсан. Тэр намайг түүнд хайртайг мэднэ, хамт олон.. бүгд л тийм.

Нөхцөл байдал тань сайжиртал эхний саруудад Лондонд, дараа нь Бразилд хэр байсан бэ?
Үнэхээр муухай мөчүүд, гэхдээ энэ миний алдаа биш. Хүмүүс янз янзын л зүйл ярьж байсан, гэхдээ цаг хугацаа бүгдийг нь харуулна. Дасгалжуулагч хаана байгааг хар л даа, Контег. Тэр үед би Челси рүү явах нь буруу байсан юм, учир нь энэ тэдний арга зам байсан. Харин Чоло бол шударга дасгалжуулагч, хэрвээ тэр чамд дургүй бол тодорхой хэлдэг, энэ нь ч амар байдаг. Харин Челсид бүх зүйл эсрэгээрээ байсан. Надад Атлетико руу буцах сонголт байхад, Челсигээс над руу Б багтай хамт бэлтгэл хий гэж ярьсан... Ингээл би Атлетико руу буцаж ирэхээр шийдэн, бусад саналыг сонсоогүй юм. Хэрвээ тэгээгүй байсан бол, би Бразилд гэр бүлийнхэнтэйгээ үлдэх байсан. Бүх л амьдралаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх байсан байх. Мөнгөөр худалдаж авч чадахгүй өөр чухал зүйлс надад байдаг.

Атлетико одоо хүчирхэгтэй бүрэлдэхүүнтэй. Энэ баг Ла Лигт түрүүлж байсан багаас тань илүү юу?
Харьцангуй ойлголт, харж л байя. Улирал дууссаны дараа дүгнэлтээ өгөх хэрэгтэй. Өмнөх жилүүдээс зарим зүйлс өөр болж, ирсэн хүмүүс ч илүү сайжран хариуцлагатай болсон байна. Бид гайхалтай бүрэлдэхүүнтэй. Энэ баг өөрөө эдгээр тоглогчдыг байлгахуйц хүчин чармайлтыг гаргасан юм. Бид бүх зүйлд түрүүлж үнэхээр гайхалтай улирлыг өнгөрүүлэхийн тулд тоглож байгаа.

Атлетико өнгөрсөн улирлуудад маш их өсөлтийг гаргалаа, гэхдээ хамгийн чухал нь юу вэ?
Бүх зүйл. Өнгөрсөнд гайхалтай байсан, одоо... Хүмүүс клубыг даган өсөн дэвжиж байна. Шинэ цэнгэлдэх, чухал тоглогчид, дэлхийн аваргууд... Энэ л ялгааг харуулж байна.. Бид илүү их өсөж дэвжих боломжтойгоо мэднэ. Спортын хотод ирэх хамгийн чухал зүйл. Бид илүү их чанартай тоглолтыг үзүүлэн амжилтанд хүрэхийг хүсч байна.

Өмнө нь Атлетикогийн олон тоглогчдод Европын багуудаас гайхалтай санал ирээд, явцгаадаг байсан. Харин энэ жил Гриезмэнн Барсад үгүй гэж хэлсэн...
Би Гриезмэннийг ойлгож байна. Эргэн тойрны хүмүүс чамд өөрчлөлт хэрэгтэй гэж хэлдэг, шүүмжилдэг. Ийм зүйл яг надад болж байсан. Гадны хүмүүсийн үзэл бодол янз бүр, гэхдээ бид бүгдээрээ л гэр бүлээ сайн зүйлд хөтлөхийг хүсдэг. Тэр зүрх сэтгэлээ дагаж үлдсэн, тэр үлдэхийг хүссэн, тиймээс л энд байгаа юм. Эхэндээ би өөрийгөө үлдэхийг хүсч байгаагаа мэдэж байсан. Мэдээж Барсагаас санал ирнэ гэдэг бол үнэхээр чухал. Месси, клуб... гайхалтай байх нь хэвийн зүйл. Атлетико ч гэсэн том клуб, Гриезмэнн бол лидер тоглогч. Тэр Европа Лигийг авчирсан, тэр үлдсэн. Тэгээд супер цомд түрүүлж, дэлхийн аварга боллоо. Өөрийн мэдрэмжээ дагадаг залуу. Энэ бол клубын хүч чадал. Атлетико ямар ч багтай тоглож чадахуйц баг гэдгийг бид бүгдээрээ л мэднэ шүү дээ.

Чи Филипе-г үлдээхээр ятгаж байсан уу?
Жирийн хүмүүс чухам тэр хүний дотор юу болж байгааг мэдэхгүй. Бид бол нэг л өдөр багт тоглох хугацаа нь дуусах тоглогчид. Гэхдээ клубыг орхихыг хүсч байна уу, үгүй юу хамаагүй, бид нэг гэр бүл үг. Тэр үед би түүнд гэр бүлээ бод гэж хэлсэн. Одоо Атлетикод тэр үнэхээр аз жаргалтай байгаа. Түүний хүүхдүүд энд төрсөн, түүний эхнэр ч Испани. Тухайн үед тэр ганц амьдралаа сайжруулахын тулд явсан гэж бодохгүй байна. Хэдийгээр тэр шийдвэртээ эргэлзэж байсан ч ямар нэг зүйлийг үргэлжлүүлэн үлдээж явахын талаар бодох нь хэвийн үзэгдэл. Хэрвээ тийм насан дээр том санал ирсэн бол би ч тэгж л бодох байсан. Гэр бүлийнхээ төлөө.

Чоло тоглогчидтойгоо хатуу харьцдаг гэсэн. Тэр талаар юу гэж боддог вэ?
Босс л мэднэ. Тэр энд ирээд их удлаа, олон ч цомд түрүүллээ учир нь тэр үнэхээр ухаалаг. Чоло бол хамгаалдаг хүн биш. Хэрвээ би 20 гоол оруулж чадвал би тэднээс оноо авна. Гэхдээ тэр тэнцэж хожигдсоноос 1:0-р хожихыг илүүд үздэг. Хагас хамгаалалт, довтолгоо сайнгүй байгааг тэр мэднэ. Гризз одоо амарч байна, шинэ хүмүүс өөрсдийгөө харуулахаар хичээж байна. Биднийг сайхан жил хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Та Чологоос ямар нэгэн тоглогчийг авчрах талаар асууж байсан уу? Лемар ч юмуу Ческ ч юмуу.
Үгүй ээ тэгж асууж байгаагүй... Гэхдээ Ческийг боломжтой гэвэл, би түүнийг санал болгох байсан. Бид гайхалтай харилцаатай. Тэр надад их зүйл өгсөн, гэхдээ би ямар нэгэн дасгалжуулагчийн талаар дурдмааргүй байна. Тэр багийг хэн хүнээс илүү мэднэ. Шинэ тоглогчид юу хийж чадахыг мэднэ. Би хөлбөмбөгчийн талаар асууж чадахгүй ээ, учир нь би өөрөө тоглогч шүү дээ.

Та одоо Лигт та сайнгүй байгаа, яагаад гоол оруулж чадахгүй байна, энэ талаараа?
Надад гоол хэрэгтэй. Гэхдээ заримдаа би дамжуулалт өгөх хэрэгтэй. Гоол оруулахгүй л байна, гэхдээ энэ манай багийн алдаа бишшүү.

2014 онд лигт түрүүлж байх үеийн баг хөдөлгөөнгүй бөмбөгнөөс маш сайн тоглолтыг үзүүлж байсан. Тэр үеэс одоо юу өөрчлөгдсөн байна вэ?
Мэдээж ялгаатай зүйлс бий. Бидэнд Раул Гарсиа, Миранда, Тиаго нар байсан.. 5-6 таргет мэн байлаа шүү дээ.. Булангийн цохилт бүр аюул дагуулж байсан.

Шинэ багт элсэхэд яагаад тийм хэцүү байдаг юм бол? Ийм зүйл Гризменнд хүртэл болж байсан гэхээр...
Хэн нэгэн шинэ багт очно гэдэг байдаг л зүйл. Чи багаар тоглох ёстой. Дасгалжуулагч чиний хувийн биш багийн тоглолтыг харна. Гэхдээ хэрвээ бид энд байвал, би илүү их сайжрах ёстой л гэсэн үг. Хэрвээ Чологоос зөрөх гэж оролдох юм бол, чи бидэнд хэрэгтэй тоглогч биш. Ийм болохоор л хэцүү байдаг байх..

Эргэж ирээд 2 ч том тэмцээнд түрүүлчихлээ. 2 аваргуудын лигийн финалын дараа одоо л Реал Мадридыг мэдрэв үү.
Реал Мадрид үргэлж л ийм байдаг. Би тэдний эсрэг тоглох дуртай. Би дахин нэг Европын финалыг хүсч байсан, мэдээж бидний хүсч байсан зүйл биш ч маш чухал тэмцээн. Реал Мадридын дасгалжуулагч солигдож дөнгөж ажлаа аван улирлыг ялалтаар эхлүүлэхийг хүсч байсан байх. Тэд биднийг алахыг хүсч байсан бол бид идэхийг хүсч байлаа. Тэд үргэлж л финалд биднийг хожоод байсан. Мадрид бол гайхалтай тоглогчид, гайхалтай баг, гэхдээ тэд үргэлж хүч тэнцүү байсан. Бид илүү их ялалт байгуулахыг хүсч, өлсгөлөн байсан юм.

Эргэн ирснээс хойш үзүүлсэн хамгийн сайн тоглолт?
Валенсигийн эсрэг тоглолтонд би үнэхээр сайн байсан шүү... Райогийн эсрэг тоглолт үнэхээр сонин байсан. Бид мөн чанараа алдаж болохгүй. Бид үргэлж л багийнхаа тухай л бодох ёстой, энэ л хамгийн чухал зүйл..

Нэгэнт тоглолтын талаар ярьсных Лисбон дахь тоглолт таны хамгийн муухай дурсамж уу?
Мэдээж. Би ердөө 8хан минут л тоглосон. Ялахыг үнэхээр их хүссэн. Би бусадтай адил аварга болохыг хүсч байсан. Одоо харамсаж байна... Бэртлээс л бүх зүйл эхэлсэн. Дэлхийн аваргад оролцсон ч бие физилоги сайнгүй байсан даа.

Заа буцаад одоо үеийн талаар ярилцъя.. Атлетигийн муу эхлэл хүснэгтэнд Мадрид, Барсагийн ард бичүүлж байна, юу болов?
Валенсигийн эсрэг, бид жижиг алдаанаасаа болоод хожиж чадаагүй. Мадрид, Барса хожигдож оноо алдах л болно. Хэрвээ тэд оноо алдвал, бид хожих хэрэгтэй. Бид дараагийн тоглолтууддаа анхаарах хэрэгтэй.

"The Champions League is the obsession." гэж Атлетико фанатууд маш удаан хугацаанд дуулж байна. Энэ жилийн финал Эстадио Ванда Метрополитано буюу танай гэрт болно. Чи болон танай багийнхан түрүүлнэ гэж бодож байна уу?
Хүмүүс финал манай талбай дээр болох болохоор их догдолж байгаа.. Би зүгээр л хожихыг хүсч байна... Үүнд аваргуудын лиг багтана шүү.. Би багийнхаа адилаар түрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

Гэртээ шийдвэрлэх тоглолтыг хийхэд, эзэн баг илүү их дарамттай байдаг юм шиг санагддаг.
Бидний гэр бол бидний хүч чадал, тиймээс бусад нь манайхыг хожиход хүнд байх болно.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Thu Oct 18, 2018 2:54 pm

Image

ЛА ЛИГИЙН 9-Р САРЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ - LIONEL MESSI
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Зак » Sat Oct 20, 2018 8:02 am

Бороод биг лайк.
Хамаагүй Мэссигийн талаар юм оруулж байж шар хадны хурцын тасгаас оргосон гарт янз бүрээр хэлэгдэв дээ. :ногоон:
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Oct 22, 2018 9:54 am

Ашгүй шигшээ багийн цугларалт дуусаж клубуудын тэмцээн эргэн ирлээ.. :sup:
9-р тойргийн тоглолт Селта Депортиво багийн тоглолтоор эхэлсэн бөгөөд зочид Пинагийн гоолоор айлын табайгаас 3 оноотой буцлаа..
Реал Мадрид Левантег талбайдаа хүлээн авч тоглосон ч хожигдов.. Тэдний азгүйтэл үргэлжилсээр..
Валенси- Леганес, Вилларреал- Атлетико багийн тоглолтууд тэнцээгээр өндөрлөсөн.
Барса талбайдаа хүснэгтийг тэргүүлэгч Севильяг хүлээн авч 4:2 -р хожин хүснэгтийн тэргүүллээ буцааж авсан ч Мессигээ 3 долоо хоног алдав.. Месси Эль Классико-д оролцохгүй нь тодорхой боллоо..
Хетафе Райо Валлекано-н талбайгаас хожилтой буцаж, Эйбар-Атлетик багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөн, Эспаньол, Валладолид багууд мөн зочлон тоглолтоос бүтэн оноотой харилаа..

Валладолид багийг Роналдо авснаас хойш тэд боломжит 18 онооноос 13-г авсан бол, Роналдог авахаас өмнө 9 онооноос ердөө 2 оноо аваад байсан юм.. Тэд хүснэгтийн 6-д бичигдэж эхэлжээ..

Энэ тойргийн тоглолт өнөө шөнө Реал Сосьедад-Хирона багуудын тоглолтоор өндөрлөнө..

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Oct 23, 2018 10:08 am

Image

9-р тойргийн сүүлийн тоглолт явагдаж Реал Сосьедад- Хирона багууд гоолгүй тэнцжээ..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Fri Oct 26, 2018 10:47 am

ЭЛЬ КЛАСИКО БОЛОХОД 2 ХОНОГ ҮЛДЖЭЭ..

Image

3962 өдрийн дараа Кристиано, Мессигүй Эл Класико анх удаа болох гэж байна. Тэдний гайхалтай өрсөлдөөнийг 9 жил энэ лигт харсандаа туйлын их баяртай байна. Гэхдээ л амьдралд мөнхийн зүйл гэж үгүйгээс хойш ийм өдөр нэгэн цагт ирэх нь ойлгомжтой байсан. Хэдийгээр дэлхийн шилдгүүд байхгүй ч Эл Класико бол ямагт шилдэг тулаан байсаар ирсэн. Тэд лигт одоогоор 4 оноогоор тусгаарлагдаж байгаа бөгөөд Реал Мадридын хувьд хожвол онооны зөрүү ойртоно, үгүй бол тэд энэ улиралд тайтл мөрөөдөөд ч хэрэггүй болох биз. 2 талын дасгалжуулагчдын хувьд энэ тоглолт тэдний ирээдүйг шийдэх чухал тулаан гэж үзэж байгаа хэдий ч... Реал Мадридын босс Хулены асуудал л илүү хүндээр яригдах тулаан байх. Испаний шигшээтэй хожигдол гээчийг амсаагүй Хулен сүүлийн нэг сард ердөө 1 хожил байгуулж, багаараа 3 гоол л оруулсан. Энэ нь багийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн муу амжилт. Харин Валвердегийн хувьд нөхцөл байдал хамаагүй дээр байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн улиралд багаа удирдаад дотоодын цомууддаа түрүүлсэн, энэ улиралд ч гэсэн бүр сайн биш хэдий ч Реал Мадрид шиг хүнд нөхцөл байдалд лав байхгүй байгаа. Гэхдээ Эл Класикогийн хамгийн үзүүштэй нь тэмцэл. Тэд нөхцөл байдал, форм бүх зүйлийг умартан зөвхөн хожил байгуулахыг л хүсдэг. Энэ улирлын муу форм энэ тоглолтонд ямар ч хамаагүй. Хэн илүү тэмүүлэлтэй, хэн зөв тактикаа боловсруулсан нь л ялалт байгуулна.

- 2 баг лигт 177 дахь удаагаа тааран тоглох гэж байна. Өмнөх 176 тоглолтонд Мадрид 70, Барса 72 хожиж 34 тоглолт эвийн гэрээгээр өндөрлөжээ.
- Ням гарагт талбайд гарах тоглогчдоос Эл Класикод хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Карим Бензема (9).
- Өнгөрсөн улирлын Камп Ноуд болсон тоглолт 2:2-р тэнцсэн.
- Реал Мадрид Камп Ноуд хамгийн сүүлд 2017 оны 8 сард хожил байгуулж байсан.
- Барса талбайдаа Реал Мадридыг хамгийн сүүлд 2015 оны 3 сард хожиж байв.
- Суарез Реал Мадридын эсрэг 8 тоглолтонд 6 гоол оруулж 1 гоолын дамжуулалт өгч 4 шар хуудас хүртэж байжээ.
- Бейл лигт Барсагийн эсрэг 1 гоол л оруулж байсан.

Image

Кристиано, Мессигүй Эл Класико хамгийн сүүлд болоход:
- Кака алтан бөмбөгийг хүртэж байлаа,
- Титаник бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан,
- Instagram, Snapchat гараагүй байсан,
- Nokia N95 хамгийн алдартай утас байсан,
- Yahoo хайлтын шилдэг сайт байсан,
- Live Messenger -ээр бид харьцдаг байсан.

Image

Бүтэн сайнд Камп Ноу Реал Мадридыг ингэж угтаж авах нь ээ.. WE COLOR FOOTBALL
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Oct 29, 2018 9:38 am

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Nov 06, 2018 10:38 am

Леганес - Атлетико Мадрид. Гризменн 2-р үед тоглолтын эхний гоолыг оруулсан ч үндсэн цаг дуусахаас 10 хүрэхгүй минутын өмнө сэлгээгээр орж ирсэн Саутхэмптоноос Леганест зээлээр тоглож буй Guido Carrillo тэнцээний гоолыг оруулж тоглолт 1:1 -ээр өндөрлөсөн. Леганесын хувьд маш чухал оноо байлаа. Харин Атлетикогийн сайнгүй эхлэл үргэлжилсээр.

Реал Мадрид- Валладолид. Роналдо энэ удаа Сантиаго Бернабеуд өрсөлдөгч багийн эзний хувиар хүрэлцэн иржээ. Солари Реал Мадридыг удирдан анхны лигийн тоглолтдоо оролцож байгаа нь энэ. Сүүлийн сар хагас муу формтой байгаа Реал Мадрид энэ удаад ч тийм сайн байгаагүй. Харин Винициус Жуниор хэмээх хүү орж ирж тоглолтыг салхийг хагалан, сүүлд Серхио Рамос торгуулийн цохилтоор гоол оруулж Реал Мадрид сарын дараа лигээс бүтэн оноо авлаа.

Валенси- Хирона. Эздээс энэ улирал их зүйлийг хүлээсэн ч маш муу эхлэлийг хийсэн. Тэд энэ удаа Хиронаг талбайдаа хүлээж авсан ч хожигдлоо. Пере Понс-н 48дах минутанд оруулсан гоол багтаа 3 оноо авчирлаа.

Райо Валлекано - Барселона. Өнгөрсөн тойрогт талбайдаа Реал Мадридыг онигоо болгосон Барселона хаачсан бэ? Тэд тоглолтын туршид хангалтгүй байсан. Гэхдээ л тэд бүтэн оноотой нутаг буцлаа. Тоглолтын эхний гоолыг Луис Суарез хийсэн бол эзэд эхний үеийн төгсгөлд болон хоёрдугаар үеийн эхлэлд чухал гоолуудыг хийж тэргүүлж эхэлсэн юм. Тэд ердөө 10 минут л тэссэн бол оноотой үлдэх байлаа. Гэвч Дембеле, Суарез багтаа маш хэрэгтэй гоолуудыг оруулж гэр лүүгээ 3 оноотой харьлөө.

Эйбар- Алавес. Тун ширүүн тоглолт болсон. 2 ч улаан картыг шүүгч өргөлөө. Алавес тоглолт дөнгөж эхлээд айлын хаалганы торыг хөдөлгөсөн ч эзэд 2-р үед 2 ч гоолыг оруулж чадлаа. Диоп шүүгчийн мэдлийн нэмэлт цагт оруулж багаа хожилд хөтлөв.

Вилларреал - Леванте. Шар шумбагчид талбайдаа хожигдох тун дөхсөн шүү. Мори өөрийн хаалгандаа гоол оруулж хэцүү нөхцөл байдалд орсон ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Педраза гоол оруулан Левантетай оноо хуваахаар болсон.

Хуеска - Хетафе. 2-р үед 2 гоол орж багууд оноо хуваахаар болсон. Хетафе тоглолтын төгсгөлд гоол оруулчихсан, нөгөө л шүүгчийн мэдлийн нэмэлт цагт.

Реал Соьседад - Севилья. Хуурай тэнцээ.

Реал Бетис - Селта Виго. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт ням гарагт болов. Хүснэгтийн байрлалд ойролцоо яваа 2 багийн хувьд харилцан довтлолцсон тун үзүүштэй хөлбөмбөгийг үзүүлэв. 0-1, 2-1, 2-3, 3-3 ийм байдлаар л тоглолт дууслаа даа.

Эспаньол - Атлетик Билбао. Энэ улиралд тун сайн формтой байгаа Эспаньол энэ удаад ч үүнийгээ батлаж Атлетик Билбао талбайдаа хүлээн аван Борха Иглесиас-н оруулсан гоолоор хожлоо. Тэд хүснэгтийн 2-т бичигдэж байна. Барселона хотын 2 баг хүснэгтийг тэргүүлж байна даа.

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby PrOXy » Wed Nov 07, 2018 10:48 am

Toim :erhii huruu:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Nov 13, 2018 1:29 pm



МАРКА өнгөрсөн улирлын шилдгүүдээ тодруулжээ.
Тебас Хойд Америкт ла лигийн тоглолт зохион байгуулна гэдгээ хэлээл авч.. Шал дэмий юм хийх юмаа.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Nov 13, 2018 1:51 pm

Image
Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Tue Nov 20, 2018 5:30 pm



Ronaldinho 13 жилийн тэртээ Бернабеуд бүжиглэж байжээ
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Fri Dec 07, 2018 4:52 pm

Image

Зиданы том хүү Энзо Испаний 2-р дивизоны Rayo Majadahonda багт зээлээр тоглож байгаа. AS-тэй ярилцсан богинохоон ярилцлагыг нь махчлан хүргэе.

Чи яагаад Majadahonda руу явах шийдвэрийг гаргасан бэ?

Би надад итгэл хүлээлгэн боломж олгох, намайг мэддэг менежертэй хамт ажиллахыг хүсч байсан. Би зарим хүмүүстэй ярилцсан, гэхдээ Антонио Ириондотой ярилцсаны дараа надад сайхан санагдаж, намайг багтаа авахыг хүсч байгаагаа шууд хэлсэн юм.

Хувцас солих өрөөний уур амьсгал болоод Антонио Ириондотой хамтарч ажиллахад хэр байна?

Үнэхээр сайхан харилцаатай, гайхалтай хамт олон. Бид бүгдээрээ сайн ажиллаж, талбай дээр үүгээ харуулахыг зорьж байна. Антониогийн хувьд хөлбөмбөгийн талаар маш их зүйл ярилцаж, үүн дээрээ ч их ажилладаг хүн. Тэр бөмбөг барьсан тоглолтонд дуртай, энэ багийн бүх тоглогчид үүнд дуртай шүү.

Энэ улирлын зорилго?

Дээшээ дэвшиж, илүү сайн хөлбөмбөгийг үзүүлэхийг үргэлж бид хүсдэг. Мөн олон зүйл сурч, шилдэг тоглолтоо үзүүлэн багтаа туслахыг хүсч байна.

Льоренте, Мариано, Регуйлон нартай хамт тоглож байсан, одоо тэднийг үндсэн багт байгааг харахад ямар байдаг вэ?

Би тэдний өмнөөс маш их баяртай байгаа. Цаг үргэлж л багийнхаа андуудыг сайжирч буйг харан, чухал мөчүүдийг хуваалцаж байгаа бол чи үнэхээр аз жаргалтай байх болно. Би тэдэнтэй үргэлж хамт байх болно.

Мадридыг орхисон нь чиний хувьд дэвшил гэж чи харж байсан уу?

Мадридын бүх тоглогчид үнэхээр сайн. Мадридад амьдарч байсан мөчүүд үнэхээр гайхалтай, би олон ч зүйл сурсан. Алавес, Щвейцарьт амьдарч байхад хувь хүний хувьд их хүнд цаг үе өнгөрсөн ч тэд надад үргэлж тусалсан.

Мадрид дахь мөчүүдээ санадаг уу?

Тэнд надад маш олон сайн дурсамжууд бий. 8 настайгаасаа эхлээд Кастилла хүртэл дэвшиж, үндсэн багт дэбютээ хийн олон өсөлтийн үе шатыг туулсан. Ингээд бодохоор мөрөөдөл шиг. Би тэнд маш олон зүйлийг мөрөөддөг байлаа, харин одоо би тэдгээр зүйлсээ өөр газар хийх хэрэгтэй болсон.

Багийн хувцас солих өрөөнд аавтайгаа ажиллах хэр байдаг вэ?

Эхэндээ бага зэрэг хачин байсан. Гэхдээ дараа нь сурсан. 2 жил хагасын хугацаа өнгөрсөн. Гэрээс бусад үед дасгалжуулагч, тоглогчийн харилцаатай, харин гэртээ аав хүү.

Аавыгаа дахин дасгалжуулагчаар ажиллана гэж бодож байна уу?

Аавыгаа хөлбөмбөгт ямар их хайртайг нь бид бүгд мэднэ, тэр дасгалжуулагч болохдоо үнэхээр дуртай. Мэдээж би тэрнийг дахин энэ ажлаа хийнэ гэж бодож байна. Гэхдээ энэ бол түүний шийдвэр. Харин одоо тэр энэ бүхний эцэст амралт хэрэгтэй байсан учраас амарч байна. Мадридыг удирдах нь үнэхээр сайхан хэдий ч маш их хүнд ажил шүү дээ.

Кристиано Мадридыг орхисон талаар?

Хэн ч энэ талаар төсөөлөөгүй. Би ч гэсэн. Тэр явахаар шийдсэн, одоо ч сайн тоглолтоо үзүүлж байна. Мадрид түүнийг алдсан ч гэсэн том клуб. Би тэднийг гайхалтай зүйлс хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэн алтан бөмбөгийг хүртэх ёстой гэж бодож байна?

Лука Модрич. Минийхээр, тэр үлгэр жишээ, дуртай тоглогч маань. Гайхалтай залуу, аваргуудын лигт 3 дараалан түрүүлсэн шүү дээ, тэр эдгээр жилүүдэд үүнийг хүртэхэд хангалттай зүйлийг хийсэн. Бас дэлхийн аваргад гайхалтай тоглолт үзүүллээ.

Хобби?

Кино.

Дуртай ном?

Andre Agassi-н The One.

Idol?

Аав.

Мөрөөдлийн 11?

Keylor Navas; Marcelo, Ramos, Varane, Carvajal; Toni Kroos, Modric, Kanté; Cristiano, Messi, Benzema.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby PrOXy » Fri Dec 14, 2018 9:26 am

Image
Аль нь бавах бол? :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Wed Dec 19, 2018 9:13 am

Бразил
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Mon Jan 14, 2019 3:26 pm

Image

ЛИГИЙН ӨРСӨЛДӨӨН ТАЛДАА ОРОХ ГЭЖ БАЙНА. 19-р тойргийн тоглолт өнөөдөр Реал Сосьедад талбайдаа Эспаньолыг хүлээн авснаар өндөрлөх болно.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Wed Jan 30, 2019 11:53 am

OFFICIAL: ПСЖ-с Хесе лооноор Бетист улирал дуустал ирлээ.

Барсагийн Денис Суарез солилцооны цонх хаагдахаас өмнө Лондоны Арсенал руу зээллэгээр явахад ойрхон байна. (Source: GOAL)

Челси Ракитичийг сонирхож эхэлжээ. Зун авчрах сонирхолтой байгаа гэнэ. (Source: SPORT)

Image

OFFICIAL: Севилья Наполигоос Хорват хагас Марко Рог улирал дуустал зээллээ.

Тоттенхэм Валенсигийн 22 настай хагас хамгаалагч Карлос Солерт зуны солилцоо наймааны цонхоор 30сая фунтын санал тавихаар төлөвлөжээ. (Source: ESPN)

Хамес Родригез Германд үлдэхгүй бололтой. Тэр удирдлагууддаа зээллэгийн хугацаа дуусахаар багаас явах тухайгаа хэлсэн аж. Реал Мадриддаа үлдэх үү? Эсвэл өөр тийшээ явах болов уу. Арсенал түүнийг сонирхож байгаа. (Source: MARCA)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby kayo » Wed Jan 30, 2019 12:35 pm

Испаниол Хятадын лийгийн мэргэн бууч залууг бас авсан гэнэ, хятадын ирээдүй юм байхоо.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ЛА ЛИГ 2018/19

Postby Бороо » Fri Jul 19, 2019 2:31 pm

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2019/20

Postby Бороо » Fri Aug 16, 2019 2:44 pm

Image

Наймааны цонх хаагдахад 17 өдөр үлджээ. Өнөөдрийн байдлаар Ла Лигийн багууд энэ зуны наймааны цонхоор нийт 1,3 тэрбум еврог зарцуулаад байгаа юм байна.

Хамгийн үнэтэй 5 тоглогч:
Joao Felix 127.2m евро
Griezmann 120m евро
Hazard 100m евро
De Jong 75m евро
Jovic 60m евро

Хамгийн их мөнгө зарцуулсан 5 баг:
Real Madrid 305.5m евро
Atletico Madrid 267.2m евро
Barcelona 255m евро
Sevilla 149m евро
Betis 88.8m евро

Хамгийн их мөнгө олсон 5 баг:
Atletico Madrid 311.1m евро
Barcelona 146.4m евро
Real Madrid 115m евро
Sevilla 101.7m евро
Betis 69.5m евро

Ашигтай ажилласан 5 баг:
Atletico Madrid 43.9m евро
Villarreal 41.7m евро
Espanyol 40.5m евро
Eibar 9.9m евро
Valladolid 7m евро
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЛА ЛИГ 2019/20

Postby Бороо » Tue Aug 20, 2019 4:22 pm

Image

1-р тойргийн шилдгүүд
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests