ЛА ЛИГА САНТАНДЕР

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Moza » Wed Sep 14, 2016 1:37 pm

Марзан цом байна даа.

Энэ жил одоо авахаас... :ногоон:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Zoe » Thu Sep 15, 2016 11:05 pm

PrOXy wrote:Image
мартсанаас ла лига маань энэ улирлаас эхлээд шинэ цомтой болж байгаа. шинэ цомын анхны хувилбарыг аль баг өргөх бол доо гэж.
цомын хувьд нэг л сүр муутай, шөвгөр шар юм л харагдаад байгаан.

мөн өөр нэг чухал шинэ өөрчлөлт нь өвлийн амралтыг 3 долоо хоног болгон сунгаж буй. энэ жилийнх 12 сарын 18-наас 1 сарын 7 хүртэл үргэлжилнэ. тамирчид зулсар болон шинэ оныг гэртээ амар тайван үдэх нь. маниусын хувьд жаахан уйтгартай л байх нь дээ.

neeh jijighen bas jul haragdaj bna daa. emegteileg ch geh yum uu :ногоон:
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby addictive » Sat Sep 17, 2016 11:50 am

Туниа муутай юм. Жижиг тэмцээний цом шиг. Өмнөх нь сүртэй л дээ.

Image
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Mon Sep 19, 2016 4:35 pm



Сүүлийн 12 улирал бүгдэд нь гоолдсон гурван тоглогч гэнэ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Sep 21, 2016 11:21 am

4-р тойрогт олон сонирхолтой тоглолт боллоо. гоолын фиэста, хуурай тэнцээ, полемика, комбак, манита, роха гээд л бүх юм байна.

Image
Image

бенито вийяамаринд нээлтийн тоглолт ч алаан болжээ. гранадагийн хар залуус бужигнуулж 2 гоолыг хийж тэргүүлэл олжээ. алберто буено ла лигад эргэн ирснээ зарлаж гоолдсон байна. гэвч нутгийн эзэд чимээгүй суусангүй 2 гоолын хариу барьж тоог тэнцүүлсэн. тоглолтын төгсгөлд шүүгч гранадад пен заасан ч адан болон хамгаалагчид нь удаа дараалсан хаалт хийж 1 оноогоо аварчээ. галзуу тоглолт!
легагийн ботарке цэнгэлдэхэд барса анх удаа зочлохдоо манита хийлээ. пепинеросууд тоглолтыг мундаг эхлүүлж олон боломж үүсгэн, аюултай гүйлтүүд хийж бйасан ч барсагийн гурван сөрөг довтолгоо тоглолтын хувь заяаг шийдэх орхисон. хэдий хожигдсон ч ла лигийн шинэ цэргүүд баатарлаг үзсэнийг тэмдэглэх хэрэгтэй. хаалга руу цохьсон тоогоороо барсагаас илүү бйасан шиг санаж байна. ингээд огурцынууд ла лигад анхны томоохон ялагдалаа авлаа.
улиралаа сайхан эхлүүлсэн хихончууд калдеронд бут ниргүүллээд буцлаа. диаблито, ниньо хоёр тус бүр дубль..
севийяагийн бүтэлгүйтэл буюу 9 хүнтэй эйбарын зүтгэл . шүүгч нутгийн эздэд хэт хатуу хандаж 2 хүнийг нь тоглолтоос гаргажээ. гэсэн хэдий ч нөхдүүд тоог тэнцүүлж 1 оноотой салсан байна. ипуруа түшлээ гэхүү, будлиантай шүүлт явсангүй гэхүү…
шарууд гэртээ малагаг аргалжээ. ганц гоолоо пен-ээс хийсэн. энэ удаад пен мэргэжилтэн камени багаа аварч чадсангүй. өнгөрсөн жилийн адилаар шарууд улиралаа сайн эхлүүлж байна шүү. харин малага энэ жил тааруу байгаа харагдана...
памплонад селтикосчууд анхны оноогоо авлаа. хуурай тэнцээ боллоо..
баскууд сэхээ авч буй бололтой.. 2 хожигдлын дараа 2 хожил байгуулав. адурис гэртээ дубль хийж багаа ялалт руу хөтлөв... багваахайнууд уг нь тэргүүлж эхэлсэн гэж байгаа.. өнгөрсөнж улиралтай нийлүүлээд 7 дараалж хожигдолоо.. одоогоор оноо авч чадаагүй цор ганц баг… хар түүх бичигдсээр....
шумбагчидын шинэ цэрэг сансоне дубль хийж ла реалыг гэртээ живүүлэв.
перикос ч сурсан зангаараа мадриддаа хямдхан тавиуллаа… рамос баахан жүжиг тавьж улаан хуудаснаас хэлтэрсэн сурагтай кк. хамес анхны гоолоо хийх шиг боллоо.
шинэков алавесчууд хожигдол гээчийг амсаагүй л явна. сайн байна аа...

Image
оноогүй валенсиа адагт явсаар…

Image
4 тамирчин пичичиг өнгөлж явна аа… мөн 3 гоолтой 4 тамирчин байгаа харагдсан. морено, сансоне, виэтто...

Image
Image

Image
хорнада 6… бетис-малага… баскын дербитэй… сан мамест севийяа… атлети-депор… эль молинонд барса.. гран канариад мадрид… гээд гоё тулаан байна шүү.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Sep 22, 2016 6:26 pm

5-р тойрог ч янзтай явагдаж байна даа... юм юм л болж байна. томцуул бүгд оноо хувааж байгаа бололтой.

Image
ла лигийн тэргүүн тебас огцорлоо... огцорсон ч гэж дээ, шалтгаан нь сонгуулийг наашлуулах гэсэн юмуу даа. сарын дараа сонгуульд дэвших юм гэнэ. тэгээд буцаад гараад ирэх нь. одоогоор нөхөртэй үзчих олигтой нэр дэвшигч байхгүй...
тебасыг эзгүй хооронд дэд ерөнхийлөгчид удирдлагыг гартаа авна. клементе вийяаверде (атлети), виктор мартин (нумансиа)...

In the case that he’s re-elected, it would be the last time in which he will able to run, given that the maximum time anyone’s allowed to hold the role is eight years. Tebas doesn’t expect any opposition and could return to the helm before the league’s gala, which will be held in Valencia on Oct. 24.

Image
леганес нь лео мессид гоол алдсан ла лигийн 34 дэх баг боллоо. түүний дээр раул 35 багт гоолдсон байдаг аж.

[35] раул
[34] хулио салинас, лео месс
[33] уго санчес, тамүдо

мөн леганесийн талбай ботарке нь мессигийн гоолдсон ла лигийн 34 дэх цэнгэлдэх болов.. шинэ рекорд. 2-т раул 33 талбайд гоолджээ.

Image
аргентин дасгалжуулагч сампаоли ла лигт нэгэн түүх бүтээлээ. 4-Р тойрогт эйбарын эсрэг ганц ч испани тоглогч гараандаа гаргаагүй нь ла лигийн олон жилийн түүхэн дэх анхны тохиолдол болсон. гэвч 12 дахь минутанд рами гэмтээд эскудеро орж ирсэн.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sun Sep 25, 2016 1:35 pm

5-р тойрогт 3 акул оноо хуваалаа.. барса атлети нар хоорондоо тулсан. эль гран дерби хэл амтай явагдав. энэ тойрогт шүүгчид чамгүй олон пен-ийг заажээ. мөн энэ улирлын хамгийн хурдан гоол (40 дэх секунд) аноэтад орсон.

Image
Image

малага учираа олоод эхлэв бололтой. 2 дараалж хожилоо.. эйбар бага зэрэг сууж эхлэв үү дээ. 2 хожигдоод 3 байр доошилжээ.
севийлийн дерби хэл амтай болсон. бетисийн цэвэр гоолыг шүүгч маш бүдүүлгээр хураажээ. пойэтоос авахуулаад бөөн уур л байна лээ. эхэвлэлийн бага хурал дээр лаптопоо авчирч байгаад үзүүлсэн гэж байгаа. эсрэгээрээ сампаолигийн залуусын нэн чухал 3 оноо байлаа. дээгүүрх багууд бүгд оноо алдсаныг ашиглан 2 байрт үсэрч орж ирлээ.
бернабеуд гоёмсог дуэль болсон. 2 баг оноо хуваасан. гол баатраар рамосыг нэрлэвэл зохилтой. нөхөр өнгөрсөн тойргийн адилаар дахиад л гараараа хааж байхым. энэ удаад харин шүүгч өршөөсөнгүй. гоёмсог паненка пенийг бруно гүйцэтгэв. рамос алдаагаа засан 1 гоолыг мөргөж тоог тэнцүүлсэн байна. тоглолтын төгсгөлд мадрид дайрсан боловч цаг хүрсэнгүй ээ… ла лига лидерес оноо алдлаа.
селтикос мөн адил нойрноосоо сэрж буй бололтой. балайдостоо улирлын анхны ялалтаа байгуулав. хихоны хувьд маш сайн өрсөлдөгч байсан ч эцсийн мөчид пен алдсан. аспас багаа урагшлуулав.
пакогийн залуусын хөл гар нийлж эхэлж буй бололтой. лос карменест атлетиктай сайн л үзжээ. нөгөө талаас раул гарсиа энэ улирал их мундаг байх шиг… дахиад л гоёмсог цохилт хийжээ. хожлын гоолыг лапорт…
улирлыг гайхалтай эхлүүлсэн шарууд аноэта цэнгэлдэхэд ирээд бут ниргүүлэв ээ.. энэ улирлын хамгийн хурдан гоол орсон гэж байгаа. тоглолт 40-хөн секунд өнгөрч байхад эзэд тоог нээсэн. удалгүй ханхүү боатенг улаан хуудас авч багаа улам хүнд байдалд оруулах нь тэр. нутгийн эзэд хүний давуугаа ашиглан тоог улам холдуулж гоолын фиэста болов оо.
камп ноуд акулууд тулаан эвийн гэрээгээр өндөрлөсөн. атлетигийнхан айхтар сууж хамгаалаад хүссэн үр дүнгээ аваад буцлаа. барсагийн хувьд тэргүүлэлээ маш бүтэлгүй байдлаар алдсан. гоолыг бэлдсэн торрес барсагийн эрлэг гэдгээ дахин нэг удаа батлав аа. ингээд барса байраа алдаж 3-р байр луу доошлов.
памплонад перикос улирлын анхны хожилоо байгуулжээ. эль садараас багууд боломжийн дүнтэй буцацгаад байгаа харагдахым.
шинэ цэрэг огурцынууд боломжийн сайхан тоглож байна даа. 2 дахь хожилоо эль риасороос авлаа.
пакогоо пялсан багваахайнууд асрагч ворогийн доор улирылн анхны хожил болон оноогоо авлаа. ингээд ла лигад оноогүй баг байхгүй болсон.

Image
эхний 6 байраас ганц баг л бүтэн 3 оноогоо авсан севийяа. тэдний хувьд маш таатай сайхан тойрог боллоо. 3 байраар ахиж аман хүзүүнд бичигдэж эхлэв.

Image
пичичи рейс ширүүн болж байна. 4 гоолтой 5 тамирчин… 3 гоолтой 7 тамирчин байна.

Image
Image
Image

Image
7-р тойрог… валенсиа-атлети, сельта-барса, малага-атлетик тулаанууд олны анхаарлын төвд байх нь. балайдост өнгөрсөн жил барса очоод 4 бөмбөгөөр хожигдсон байгаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Sep 26, 2016 10:50 am

Image
энэ нөхөр ла лигийн рекорд хийлээ дээ. 17 пеналти хааж андони субисарретаг ардаа орхив оо. рекорд хийх хийхдээ аймшигтай өндөр хувьтай гэж байгаа.

17 - диего алвес
16 - субисаррета
15 - буйо
13 - канисарес, семпере, эснаола
12 - арконда, палоп, унсуэ

диего алвес ла лигад 39 пеналтиний эсрэг зогссон.
хааж чадсан - 17 (44%)
хаалганы гадуур - 1
хөндлөвч, шон оносон - 1
гоол алдсан - 20 (51%)

харин копа+а.л+европа лиг = 3/4 буюу 75%-тай хаадаг
:aain:

2-р байрт яваа субисарретагийн үзүүлэлт... 102 пентай тулсан
хаасан - 16 (16%)
гадуур хуссан - 3
шон хөндлөвч - 3
алдсан - 80 (78%)

Image
маркагийн лист мистерчип-тэй бяцхан зөрж байна

Image
диего алвесийн хаасан 20 пеналти

07-08 - кануте, виктор (вайяадолид)
08-09 - йэсте, эдү (бетис)
09-10 - роналду, некоуман (осасуна), йорентэ (атлетик)
10-11 - сан хосе (атлетик), кануте, адриан (расинг)
11-12 - месси
12-13 - манзукич (атлети)
13-14 - ракитич (севийяа), кошта (атлети), безжак (лудогорец)
14-15 - сикейра (атлети), орэйяана (сельта), бакка (севийяа), роналду
16-17 - сцимановски (леганес)...

рон, кануте хоёрыг 2 удаа аргалсан айн... месси, йоренте, манзу, ракитич, кошта, орэйяана, бакка гээд л олон эвгүй гаруудыг гомдоожээ.
http://www.marca.com/en/football/spanis ... bfd18.html

Image
серхио гарсиа л нөхрийн эсрэг 2 пеналти хусч байсан цор ганц тоглогч гэнэ. одоо мань эр чинь арабд тоглож байгаа даа. :ногоон:

Image
кадис овиэдо хоёр 23 жилийн дараа таарч байгаам байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby El Payaso » Mon Sep 26, 2016 5:09 pm

Нөхөр өнгөрсөн жил их урт гэмтэж азгүйтээгүй бол энэ рекордод ч эрт хүрчих байлаа л даа... манай голдэн жэнэрэшноос хойшх бараг ганц домог нь гэж явах байх даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Sep 28, 2016 10:53 am

тхх өнгөрсөн жил их удаан бэртсэн. манайх саяны зун авахад их л ойртсон гэсэн шт. би ч ирээсэй л гэж бодож байлаа :ногоон:

Image
"хүн аалз" диего алвес ба түүний хохирогчид :ногоон:
мессигийн нэр байхгүй байх чинь... бодвол копад хааж дээ.


алвесийн ла лигад хаасан бүх пенүүд
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Sep 28, 2016 12:09 pm

хорнада 6… лидерес бүдэрснийг доодох багууд нь ашиглаж оноогоо ойртуулав.

Image
Image

2 хөгшин багаа ээлжилж авраад л явна даа. энэ удаад хоакин гоолдлоо..
их бууч эйбар дербигээ гэртээ хуслаа даа…
молинонд барса манитадлаа. тоглолтын агуулга дүн дээрх шигээ байсангүй. астурчууд сайн тоглосныг дурьдах хэрэгтэй.
атлетик ч сэхээ авчихлаа… севийяаг гэртээ өвдөг сөхрүүллээ. 3 дараалсан ялалт… севийяа өмнөх тойрог сиймхийгээр сайхан дээшилсэн байснаа энэ удаад алдлаа кк
гран канариад мадрид 2 оноо алдав. зизугийн багийн 2 дараалсан тэнцээ. барса араас нь 2 оноо нөхөж ойртсон.
эль пратад 90 минутын турш гоол ороогүй атал шүүгчийн мэдлийн 3 минутанд 2 бөмбөг орж эздийг гудайлгав. эхний гоол янзтай… росси хаалгач диего лопесийг давуулж хаясан даа…
атлети гэртээ зүдэрч байж 3 оноо авлаа. депорчууд мундаг тогложээ… чологийн 2 залуу (аугусто, хименес) тоглолтыг орхин гарч маш их гарзтай юм боллоо доо. хоёул нилээдгүй удах шинжтэй.
шумбагчид санасныг бодвол маш сайн тоглож байна. осасуна харин эсрэгээрээ хүлээлтээс доогуур явна.
багваахайнууд шинэ дасгалжуулагчийн дор 2 дахь хожилоо байгуулж дахин байр үсрэв. нани, марио гээд хоёр наймаа нь хэргээ гаргалаа.
алавес сайн байна аа… гранада нар үзэхгүй нь ээ… паког битгий халчихаасай.

Image
барса, атлети, шумбагчид, атлетик 4 лидер рүү оноо дөхсөн. өмнөх тойрог ганцаар 3 оноо авсан севийяа энэ тойрогт хожигдоод 5 байр буужээ.
хожилгүй 2 баг байна даа…

Image
диаблито, луйсито хоёр 5 гоол мэргэн буучдыг тэргүүлж явна. 4 гоолтой хүн дахиад 1 байгаа нь сансоне… лига дахь карьераа сайхан эхлүүлж бйана шүү.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Sep 29, 2016 3:01 pm

Image
гранадагийн удирдлага пако хемесийг пялжээ. улирал эхлээд удаагүй ч 2 дасгалжуулагч ажилаасаа хусагдав аа... хоёул пако шүү. пако-нуудын жил орж байгаа бололтой гэсэн чинь манайх пако алкасерийг авсан билүү :-o
гранадагийнхан жаахан харчихгүй дээ... зунжин холион бантандаж бужигначихаад гоё дасгалжуулагчид арай л "давчуу" цаг өглөө. мань эрийн репутацд ч муу юм боллоо. харамсалтай байна.

одоогоор лигад 60 тоглолт явагдахад 50670 дамжуулалт, 1110 цохилт, 174 гоол, 275 шар болон 8 улаан хуудас, 44 ялалт, 16 тэнцээ болжээ.

хамгийн олон гоолтой барса - 19
хамгийн цөөн гоолтой депор - 3
хамгийн цөөн гоол алдсан атлети - 2
хамгийн олон гоол алдсан гранада - 15
хамгийн их гоолын зөрүүтэй барса - +13
хамгийн бага гоолын зөрүүтэй хихон - -9
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 101
хамгийн олон дамжуулсан барса - 3775
хамгийн олон шар хуудастай шарууд - 20
хамгийн олон улаан хуудастай эйбар - 3

хамгийн олон гоолтой гризманн, суарес - 5 гоол
хамгийн олон ассисттай сержи роберто - 4 ассист
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн месси - 20 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн коке - 453 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан очоа - 26 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак - 4 тоглолт
хамгийн олон шар хуудастай альваро (шумбагч) - 4 шар карт
хамгийн олон улаан хуудастай везо (гранада) - 2 улаан жавтий
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 04, 2016 12:08 pm

7-р тойрог томцуулд халгаатай, гоол багатай ч лейт гоол олонтой тун сонирхолтой үзүүштэй тулаанууд болж өнгөрлөө. мадрид, барса, шумбагчид, атлетик гээд хүснэгтийн оройг булаалдаж яваа багууд ямар нэгэн байдлаар оноо алдсан бол атлети, севийяа багууд нилээд хүч гарган байж 3 оноо авсан. хүснэгтийн байдал ч сүрхий хөдлөв.

Image
Image

аноэтад илүү баг нь эзэд байсан. дайрсан, боломжуудаа гаргасан.. бетикосын адан супер байсан. гэвч оярсабалын дамжуулалт, велагийн чихэлтийг барсангүй.
гранада ч нар үзэхгүй нь ээ… легагийн аргентин залуу сцимановски анхны гоолоо ла лигад хийх шиг боллоо. ирэх тоглолтоос шинэ дасгалжуулагч удирдахаар болсон байсан.....
севийяа гэртээ алавестай маш хүнд тулаан хийж 3 оноо арай хийн өвөртлөв. бен йэддер ла лигад анхны дублиа хийж багаа ялалт руу хөтөлсөн. түүний эхний гоолын дамжуулалтыг гансо өсгийгөөрөө маш мэдрэмжтэй өгсөн. алавес ч хялбар боорцог биш гэдгээ дахин харуулж 84 дэх минутанд тоог булангаас тэнцүүлж эздийг сандаргасан гэж байгаа. гэвч эзэд дайрсаар дахин 1 гоолын шагналаа хүртсэн.
памплонад эзэд анхны ялалт авахын даваан дээр бүтэлгүйтэв… 2 гоолын тэргүүллээ 90+1 дээр алдаж оноо хуваав… шарууд ч шазууртай байна аа. ялангуяа сет-пийс дээр маш осолтой гэдгээ харуулсаар байна.
депорын шинэ цэрэг райн бабел нэмэлт цагт багтаа 3 оноо авчирсан… ёстой цөм цохьсон байна лээ.
местайяад гайхалтай тоглолт болжээ. нөгөө л алвес 2 ч удаа атлетигийн пен-ийг хааж бас өөрийн болон лигагийн рекордоо ахиулсан. гэвч формоо олсон атлети дайрсаар 2 гоол хийж ялалт байгуулсан. улмаар лигаг тэргүүлж эхлэв. тэдний хувьд муу мэдээ гэвэл гризманн нь пеналти алдсаар… валенсиагийн хувьд ворогийн сүүлийн тоглолт.. дараагийн тоглолтоос багваахайнуудыг пранделли удирдана.
мадридын 4 дараалсан тэнцээ… эйбарын фран рико мадридын хаалганд гоолдсан анхны "буучин" болж түүхэнд тэмдэглэгдэв. тус гоол нь багтаа 1 оноо үнэ цэнэтэй байв.
эль пратад тотьнууд шумбагчидтай хуурай тэнцээ хийв. шумбагчид ерөнхийдөө илүүрхсээр байж… 2 багийн хаалгачид ч маш мундаг хаалтууд тавьж үзэгчдийг гоолгүй буцаав.
ла росаледад атлетик эрт гоолдоод л сайхан л эхэлж, гэвч баленсиага дэмий үйлдэл гарган улаан хуудас авч багаа хөөджээ. эзэд чхүний давуугаа ашиглан 2 гоол хийж ялалт байгуулсан байна даа... дэмий юм дэмий гэж. гэснээс хуучин бууны хугархай дуда малагагийн хожлын гоолыг хийжээ.
барса балаидост дахин бут ниргүүлэв... өнгөрсөн жил тэнд очоод 4-0ээр нолито ба түүний нөхдүүдэд балбуулаад буцсан байдаг. тэгвэл энэ удаад бас л 4 гоол алдлаа. эхний үе бол тэр чигээрээ бараг селтикосчуудын давамгайлал дор явагдсан. 3 гоолыг аспасын тусламжтай эзэд угсруулчихсан. нөхөр 1 гоол 1 ассист мөн олон ч боломж, цохилт хийж барсагийн эрлэг нь байлаа. 2-р үе эхлэхэд барса сэргэлт аван тоог 1 болгон ойртуулсан ч хаалгач тер штеген дошин дээрээ бүтэлгүйтэн тоог эздэд холдуулах боломж олгосон. ингээд барса дахин 1 гоол хийсэн ч хэдий оройтсон байлаа. стат бол аймшигтай... хаалгаа оносон цохилт 10-4 :ногоон:

Image
топ багууд олноороо бүдэрснийг атлети, севийяа нар ашиглаж байраа ахиулж авцгаалаа. хоёул 2 байр үсэрсэн байна. ингээд лига шинэ лидерестэй боллоо.

Image
пеналтигаа хаалгасан ч 1 гоолоо зоосон диаблито ганцаар пичичиг тэргүүлж явна.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Oct 05, 2016 10:44 pm

Image
http://www.laliga.es/laliga-world-player-2016 линкээр орж саналаа өгөөрэй.

Image
гранада пакогийн дараа лукас алкарасийг менежерээр томилжээ. лигагийн арвин туршлагатай дасгалжуулагч...

https://www.youtube.com/watch?v=fjYk1plKmFM
өнгөрөгч сарын 10 шилдэг гоол. янзтай....

https://www.youtube.com/watch?v=wwdFtgGI_UU
5 шилдэг хаалт...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Oct 07, 2016 9:54 am

Image
карлос фернандес, лукас эрнандес, марко асенсио, тонни санабриа нар ла лигээс "алтан жаал" шагналд өрсөлдөж байгаам байна.
http://www.sport-english.com/en/news/pl ... es-5428403 бүтэн лист

Image
ла лигийн 108 тамирчин эх орныхоо дуудлагаар морджээ.

LaLiga Santander


D. Alavés: Aleksandar Katai (Serbia).

Athletic Club: Aymeric Laporte (Francia).

Atlético Madrid: Koke (España), Saúl Ñíguez (España), Antoine Griezmann (Francia), Kevin Gameiro (Francia), Jan Oblak (Eslovenia), Stefan Savic (Montenegro), Sime Vrsaljko (Croacia), Yannick Ferreira Carrasco (Bélgica), Diego Godín (Uruguay), Filipe Luis (Brasil), Ángel Correa (Argentina), Nico Gaitán (Argentina), Thomas Partey (Ghana).

RC Celta: Facundo Roncaglia (Argentina), Marcelo Díaz (Chile), Pablo Hernández (Chile), Daniel Wass (Dinamarca), Pione Sisto (Dinamarca), John Guidetti (Suecia), Nemanja Radoja (Serbia).

RC Deportivo: Fayçal Fajr (Marruecos), Florin Andone (Rumanía), Celso Borges (Costa Rica).

RCD Espanyol: Martín Demichelis (Argentina), Pape Diop (Senegal), Hernán Pérez (Paraguay), Felipe Caicedo (Ecuador).

FC Barcelona: Gerard Piqué (España), Jordi Alba (España), Sergi Roberto (España), Sergio Busquets (España), Andrés Iniesta (España), Lucas Digne (Francia), André Gomes (Portugal), Marc-André ter Stegen (Alemania), Jasper Cillesen (Holanda), Javier Mascherano (Argentina), Luis Suárez (Uruguay), Neymar (Brasil).

Granada CF: René Krhin (Eslovenia), Gastón Silva (Uruguay), Mehdi Carcela-González (Marruecos), Omer Atzili (Israel), Artem Kravets (Ucrania), Agbo Uche (Nigeria).

CD Leganés: Carl Medjani (Argelia).

Málaga CF: Roberto Rosales (Venezuela), Mikel Villanueva (Venezuela), Juanpi Añor (Venezuela), Federico Ricca (Uruguay), Bakary Koné (Burkina Faso), Denys Boyko (Ucrania).

CA Osasuna: Tano (República Dominicana).

Real Betis: Felipe Gutiérrez (Chile), Riza Durmisi (Dinamarca), Roman Zozulya (Ucrania).

Real Madrid: Dani Carvajal (España), Sergio Ramos (España), Nacho (España), Isco (España), Lucas Vázquez (España), Álvaro Morata (España), Keylor Navas (Costa Rica), Raphaël Varane (Francia), Pepe (Portugal), Cristiano Ronaldo (Portugal), Toni Kroos (Alemania), Mateo Kovacic (Croacia), Gareth Bale (Gales), James Rodríguez (Colombia).

Real Sociedad: Iñigo Martínez (España).

Sevilla FC: Sergio Rico (España), Vitolo (España), Gabriel Mercado (Argentina), Matías Kranevitter (Argentina), Hiroshi Kiyotake (Japón).

R. Sporting: Jean-Sylvain Babin (Martinica), Akram Afif (Catar), Dani Ndi (Camerún), Duje Cop (Croacia).

Valencia CF: Mathew Ryan (Australia), Aymen Abdennour (Túnez), João Cancelo (Portugal), Nani (Portugal).

Villarreal CF: Antonio Rukavina (Serbia), Mateo Musacchio (Argentina), Bojan Jokic (Eslovenia), Jonathan dos Santos (México), Rafael Santos Borré (Colombia), Nicola Sansone (Italia), Cédric Bakambu (RD Congo).

LaLiga 1|2|3


UD Almería: Jonathan Zongo (Burkina Faso).

Cádiz CF: Eddy Silvestre (Azerbaiyán).

Córdoba CF: Razak Brimah (Ghana).

Getafe CF: Rolf Feltscher (Venezuela).

Girona FC: Yassine Bounou (Marruecos).

SD Huesca: Alexander González (Venezuela).

CD Lugo: Serge Leuko (Camerún).

Nàstic: Lévy Madinda (Gabón), Otar Kakabadze (Georgia), Mohamed Djetei (Camerún).

CD Numancia: Munir Mohand (Marruecos).

Rayo Vallecano: Lass Bangoura (Guinea).

Sevilla Atlético: Fabrice Ondoa (Camerún).

CD Tenerife: Dani Hernández (Venezuela).

R. Valladolid CF: Igor Lichnovsky (Chile).
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sun Oct 09, 2016 12:33 pm

Image
ла лигийн элч төлөөлөгчид 3 домогоор хүчээ зузаатгав.. чави, вийяа, кико нарваэс нар нэмэгдсэн...

веро бокете (эмэгтэй хөлбөмбөгч), мориэнтес, сенна, сальгадо, кануте, пантич, карембеу, гайска, чави, албелда, кико, сесар санчес, вийяа, урсайс, пуйи.... хамгийн сүүлийн нөхөр хэн юм бол оо... их л танил царай харагдаад байхым.

Image
"премиос ла лига 2015-16" шагнал гардуулах ёслол 10-р сарын 24-нд валенсиа хотноо зохион байгуулагдахаар болжээ.

Image
8-р тойргийн халуун цэг нь сан мамест явагдах баскын дерби байх болно... гоё юм болох бий вий...
мөн шумбагчидад селтикосууд зочилно. европа лигийнхэний сонирхолтой тулаан гарах байх.
камп ноуд супер депорууд ирнэ. өнгөрсөн жил оноо салгаад буцсан байгаа.

Image
Image
эйбарын хоёр найз серхи энрич, антонио луна нар 1 хүүхэнтэй "гурвалж" буй бичлэг интернетээр тараад баларч байна даа. жил орчмын өмнө болсон явдал болтой... нөгөө хүүхэн нь мань хоёрыг нэр хүнд гутаасан гэж цагдаад өгөөд, багаас нь торгууль, тоглолтын шийтгэл хүлээлгээд л... цаашид яах юм байгаан. хаха тэр энричийн царай ккк
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Oct 10, 2016 8:33 pm

ла лигийн халууд ба ветеранууд... ер нь бүгд л хур туршлагаараа мундаг тоглоцгоож байгаа даа.


Image
бонера (35) - шумбагчид

Image
тиаго (35) - атлети... ийм хөгшин гэж ёстой мэдсэнгүй шүү.

Image
мичо (35) - перикос... үе үе манардагаараа манараасай. :ногоон:

Image
ману эррера (35) - бетикос

Image
ираисос (35) - атлетик... эрреринийг тоглуулахгүйм. тэгсээр байтал кепа гэж залуу доороос нь гарч ирсэн.

Image
адурис (35) - атлетик.. сайн чанарын дарс шүү дээ.

Image
хоакин (35) - бетикос... залуу насны хурд бол бас л байж байна лээ шүү.

Image
рубен кастро (35) - бетикос... бас нэг дарс гэж байгаа. энэ улирал гэхэд пичичид үзэлцэж л явна.

Image
дуда (36) - малага... сүүлд багтаа 3 оноо авч өгнө лээ.

Image
велигтон (37) - малага

бетис, атлетик, малагагийн залуус ах нараасаа сайхан лекц сонсдог байх нь. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby addictive » Tue Oct 11, 2016 10:36 am

PrOXy wrote:[сөн жил оноо салгаад буцсан байгаа.

Image
Image
эйбарын хоёр найз серхи энрич, антонио луна нар 1 хүүхэнтэй "гурвалж" буй бичлэг интернетээр тараад баларч байна даа. жил орчмын өмнө болсон явдал болтой... нөгөө хүүхэн нь мань хоёрыг нэр хүнд гутаасан гэж цагдаад өгөөд, багаас нь торгууль, тоглолтын шийтгэл хүлээлгээд л... цаашид яах юм байгаан. хаха тэр энричийн царай ккк


:-o Бичлэг нь байна уу, үзъе. :ногоон:
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 11, 2016 10:49 am

хаха хэрэгт дуртай гэж.
https://twitter.com/ialbertsanchez/stat ... 2244330496
жаахан хүүхдүүд үзэж болохгүй шүү!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Oct 12, 2016 1:14 pm

саяхан испанийн хөлбөмбөг, түүх судалгааны газраас (Centre for Investigations into the History and Statistics of Spanish Football - CIHEFE) ла лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдыг жагсаасан байна лээ.
1928-29 оны улирлаас эхлэн дээд нислэгт тоглож байсан, байгаа өдийг хүртэл нийт 9117 тамирчдыг бүх статистик үзүүлэлт (гоол, ассист, кий пасс, таслалт, хуудас, багтаа авч өгсөн оноо г.м) -ээр дүгнэн шинжилжээ. үр дүнд, 85 жилийн түүхэн дэх ла лгийн шилдэгээр рауль гонсалес (мадрид - 1994-2010) 528 оноотойгоор тэргүүлжээ, удаагаар сесар родригес (барса, сабадей, гранада, културал леонеса, эльче - 1942-55) 524 оноо, тельмо сарра (атлетик - 1940-57) 493 оноо, лео месси (барса - 2004-одоог хүртэл) 490 оноо, энрике "кини" кастро (хихон, барса - 1968-87) 488 оноотой тус тус эхний 5 байрыг эзэлсэн байна. цаашлаас топ 10-т хуан арса, альфредро ди стефано, франсиско хенто, карлос "сантийяана" алонсо, гийэрмо горостиса нар багтсан байна.

одоогоор тоглож буй тамирчдаас дурдвал кристиано роналду 23-т, давид вийяа 32-т, чави 49-т, икер касийяас 62, аритс адурис 109-р байрт тус тус оржээ.

http://en.as.com/en/2016/10/08/football ... 41491.html
http://www.marca.com/en/football/spanis ... 628_1.html

Image
1. рауль

Image
2. сесар родригес

Image
3. тельмо сарра

Image
4. лео месси

Image
5. кини

Image
6. хуан арса

Image
7. ди стефано

Image
8. хенто

Image
9. сантийяана

Image
10. горостиса
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Oct 17, 2016 10:39 am

9-р сарын шилдэгүүд тодорлоо.

Image
вальверде :-D баг нь өнгөрөгч 9 сард 4 тоглож 4 хожсон. 8 гоол оруулж 3-ыг алдсан үзүүлэлттэй.
мань эрийн 5 дахь шагнал нь аж... түүний араас эмери, нуно нар 3... анчелотти, франсиско, марселино, сетиэн, симеоне нар 2 удаа...

улсаар... испани 20, аргентин, португал 3.. итали 2.. франц 1..
клубээр... атлетик 5, валенсиа 4, мадрид болон севийяа 3.. альмериа, атлети, шарууд, ла реал, шумбагчид багууд 2... барса, гранада, райо, малага 1...


Image
пичичиг өнгөлж яваа гризи сарын шилдэг болов. 5 гоол 1 ассист хийжээ. :-D
энэ нь түүний 3 дахь шагнал нь болжээ. түүнээс өөр 3 удаа сарын шилдэг болсон тамирчин одоогоор лигад байхгүй ээ. годин, коке, нолито, роналду, вела нар 2 удаа хүртсэн байдаг.

сонирхуулахад... тус шагналыг одоогоор довтлогчид 21 удаа хүртжээ. хагасууд 4, хамгаалагч болон хаалгачид 2 удаа...
улсаар хуваавал... испани тамирчид 9 удаа. франц 4... бразил, уругвайчууд 3... аргентин, мексис, португал 2... коста рика, хорват, венесуэль 1 удаа тус тус..
клубээр - атлети 8... барса, сельта, мадрид 3... райо, ла реал, севийяа 2.. атлетик, депор, буучид, леганес, леванте, шумбагчид 1...

Image
лео месси бас нэгэн ла лигийн рекорд эвдлээ. гэртээ оруулсан гоолын тоогоороо тельмо сарраг гүйцэж 1-т орж иржээ.

1. месси - 180 гоол
2. сарра - 179 гоол
3. ди стефано - 151
4. кини - 151

ла лигийн түүхэнд сэлгээнээс орж ирээд гоолдсон байдал
28 ― J.Salinas
27 ― Óscar De Paula
23 ― Pandiani
22 ― Sarabia López
20 ― MESSI
19 ― Juan Sabas

Image
майкрософт бинг-ийн тооцолсоноор ла лигад мадрид энэ улирал түрүүлэх гэнэ. барса 2-р байрт ганц онооны зөрүүтэй орох аж. севийяа топ4-т багтах юм байна. европагийн эрхийг атлетик, сельта, шумбагчид авна гэнэ.
сегунда руу унах 3 багаар депор, гранада, осасуна 3...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby CAHAKA » Mon Oct 17, 2016 3:24 pm

Microsoft ч манай спонсор л доо хэхэ
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 18, 2016 10:49 am

ла лига 8-р тойргийн нээлт хуурай эхэлсэн ч залгаад гоолын хуртай сайхан эргэн ирлээ. нийт 44 гоол оров уу даа. энд тэндгүй бөмбөгдөлт. энэ тойрогт сэлгээний тамирчдад их ээлтэй байх шиг… олон туслах дүрийнхэн гялалзав. рафинья, иско, гайтан гээд л… тойргийн онцлох тулаан мэдээж баск дерби. нэрэндээ таарсан сайхан тулаан болсон. мөн энэ улирлын хамгийн хурдан гоол их буучдаас орлоо. 18 дахь секунд!

Image
Image

гран канариагаас үзэгчид гонсгор гарлаа. 2 багийн тамирчид гоол хялайлгасангүй… эзэн баг бага зэрэг илүүрхсэн бололтой.
өргөст хэмхчүүдийн эргэн ирэлтийг сарабиа үгүй хийв. гоё тулаан болжээ. сампаолигийн залуус ч гоолыг сайн оруулж, мөн гамгүй алдаж байна даа.
камп ноугаас супер депор энэ удаад оноо салгаж дөнгөсөнгүй. тэд өмнөх 2 тулаандаа 1 оноо аваад байсан билээ. 14-15 улирал бүр эцсийн мөчид тэнцээ аван лигад үлдэх эрхээ өвөртөлсөн гэж байгаа. барсагийн залуу тамирчин рафинья гялалзаж дубль хийлээ. мөн пичичид үзэлцэж буй суарес 1 гоол оруулсан. сар гаруйн дараа лео месси гэмтлээс эргэн ирсэнээ зарлаж гоолдсон. үндсэндээ неймарын тоглолт боллоо...
кальдеронд тоглолт таардаггүй багаа атлети хумхын тоос болгожээ. гранадагийн куэнка гоёмсог чадвар гарган тоог нээсэн боловч зөрөөд 7 гоол алдах ёстой байж. гоолын фиэстад бельги эр карраско онцгой үүрэгтэй байн 3 гоол 2 ассист гэсэн мангас үзүүлэлт хийлээ. мөн аргентин талент гайтан лигад анхны дублиа хийж үзэгчдээ баярлуулсан.
бенито вийяамаринд мадрид заналтай хожил байгуулан, 4 дараалж тэнцээд байсан сүүлийн үеийн тааруу гүйлтээ зогсоов. иско дубльдаж маш сайн тоглосон сурагтай. энэ ялагдал нь бетикосын хувьд (849 тоглолт) гэртээ мэдэрсэн хамгийн том ялагдал болж түүхэнд тэмдэглэгдэв. мөн нэг тааруу үзүүлэлт байгаа нь сүүлийн 28 жилд ганцхан удаа 6 гоол алдаж байсан (2008-09 улирал мадридын гэрт) бол энэ улирал эхлээд гус пойэтийн доор 8 тоглолт хийхдээ хоёр удаа 6 гоол алдаад байна. (барса 6-2, мадрид 1-6)….
алавес сайн баг гэдгээ хэд ч батлах ёстойм. энэ удаад гэртээ лигийн чанга багуудын нэг малагатай оноо хуваажээ. эсрэгээрээ малагагийн босс хуанде рамос руу чиглэх шүүмжлэл ширүүссээр…
баск дерби ч янзтай болжээ. сан мамест ла реалын сурутуса гоолын салхийг сетписээс нээн эздийг сандаргах гэсэн боловч ноён нуруу нь нугарсангүй. атлетикчууд дайрсаар 3 гоолыг зөрүүлэн хийжээ. гоолуудаас муниайны гоёмсог цохилтыг дурсмаар байна. руйид хаах ямар ч боломж байгаагүй.... ерөнхий зураглал, стат, агуулга гээд эзэд илт илүүрхэж зүй ёсны 3 оноогоо авлаа. ойрын хугацаанд баск нутагт улаан өнгө мандан бадарна аа гэж…
багваахайнуудын шинэ дасгалжуулагч пранделли лига дахь анхны тоглолтоо амжилттай удирдав. зуны наймаагаар ирсэн марио суарес түүний гол хөзөр байж брейс хийв. ла лигийн туршлагаа ч харууллаа даа.
барсаг өмнөх тойрогт бавсан сельта энэ удаад мадригальд манитадуулжээ. эзэд ч тоглолтын эхнээс л гоолоо хийгээд хийгээд явчихаж. "зүрх сэтгэлт" ахлагч сориано 12-хон минутын дотор дубль хийж багаа ялалт руу хөтөлжээ.
нэгдэхийн тоглолт юм юмтай ёстой гоё болжээ.энэ улирлын хамгийн хурдан гоол 18 дахь секундэд орсон байна. их буучдын эскеланте холоос буудаж тооны харьцааг дөнгөж тоглолт эхлээд нээсэн. гэвч осасунагийн од серхио леон дубль хийн хариуг нь барьсан. 2 дахь гоол дээр эйбарын хаалгач том алдаа гаргажээ. ипуруагийн эзэд ч мөчөө өгөлгүй тоог тэнцүүлсэн байна. гоолын эзнээр секс скандалд ороод буй энрич кк… тэгтэл наварранчуудын гоол дуусаагүй байж дахин 1 гоёмсог гоол оруулан улирлын анхны хожилоо байгуулав аа.

Image
хүснэгт бараг л хөдөлсөнгүй… атлети, мадрид, шумбагчид 3 анбийтен хэвээр… осасуна анхны хожилоо ипуруад байгуулав аа. ингээд хожилгүй ганц баг үлдсэн нь гранада… анхны хожилоо байгуулах болтугай.

Image
диаблито, луйсито хоёр 6 гоолтой пичичиг тэргүүлж явна.

Image
Image
Image

Image
ирэх тойрогт ч олон гоё тоглолтууд байна даа. местайяад барса зочилно, галисийн дерби, писхуанд атлети очно, бернабеугаар атлетик ороод гарна… хүснэгт дөмөгхөн хөдөлж болзошгүй нь..


Image
яг 10 жилийн өмнө буюу 2006-07 улиралд 8 тойргийн дараах байдлаар эхний 6 багийн хооронд 3 онооны зөрүү байж. сарагоса, хетафе хоёр тэр улирлыг ч чанга эхлүүлж байж шүү. тэгээд улирлыг сарагоса 6-д, хетафе 9-д дуусгасан байна. тэр жил аварга багаар мадрид шалгарсан байдаг. тодруулбал, "тамүдасо улирал" хэмээн яригддаг. барса, мадрид хоёул оноо тэнцсэн боловч хоорондын тоглолтын зөрүүгээр мадрид илүүрхэж дээр нь гарсан. барсагийн хийсэн гоол, алдсан гоол, гоолын харьцаа лигийг тэргүүлсэн ч энэ нь нэмэр болоогүй. ла лигийн хувь заяа эцсийн тойрогт үнэхээр драматик байдлаар шийдэгдсэн. ла росаледад 2-2 мадрид, камп ноуд 2-2 перикос.... диего милито, рүүд ван нистелрой, лео месси, рауль тамүдо 4 багийнхаа 2, 2 гоолыг хийсэн шиг санаж байна. за ерөнхийдөө, перикосын тамүдо мадридад цом авч өгсөн гэхэд болно. гэхдээ камениг бас мартаж болохгүй. нөхөр этоогийн олон ч цохилтыг ёстой муур шиг үсэрч хааж байж билээ. кулесийн хувьд хар дарсан зүүд байсан.
Last edited by PrOXy on Thu Oct 20, 2016 11:52 am, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby CAHAKA » Wed Oct 19, 2016 2:27 am

Шумбагчид 2 Сорианотой болсон шүү дээ Прокси. Сая дубль хийдэг нь шинэ Роберто Сориано гээд итали залуу. Хэдэн тойргийн өмнө бас гоолдож бариад би харчихаад Бруно-н дүү юм байх гэж бодоод гүүглэдсэн чинь биш байсан. Сампдориагаас энэ зун эднийд ирсэн юм байна лээ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Sesame7 » Thu Oct 20, 2016 2:40 am

Яаа Proxy Испанийн хөлбөмбөгийн талаар гоё мэдээллүүд дандаа оруулах юмаа. :eek: :eek: :eek:
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests