ЛА ЛИГА САНТАНДЕР

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Oct 20, 2016 11:53 am

CAHAKA wrote:Шумбагчид 2 Сорианотой болсон шүү дээ Прокси. Сая дубль хийдэг нь шинэ Роберто Сориано гээд итали залуу. Хэдэн тойргийн өмнө бас гоолдож бариад би харчихаад Бруно-н дүү юм байх гэж бодоод гүүглэдсэн чинь биш байсан. Сампдориагаас энэ зун эднийд ирсэн юм байна лээ.

өө заза, мэдээгүй явсан. тэгээд баахан бурсан байна кк. танкс!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Oct 21, 2016 10:41 am

Image
барсагийн довтлогч луис суарес 2 дахь алтан шаахайгаа гардан авлаа. тэрээр өнгөрсөн жил ла лигад 40 гоол (баруунаараа 30, зүүн хөл 5, толгой 5) оруулан европийн бусад лигийн мэргэн буучдыг тэргүүлсэн билээ. уругвай довтлогч маань өмнө нь английн ливерпүүлд байхдаа 31 гоол оруулан тус шагналыг авч байсан түүхтэй.



ингээд сүүлийн 10 алтан шаахайнаас 8-г нь ла лигийн пичичи нар хүртээд байна.

:italy 06-07 тотти, рома - 26 гоол
:england: 07-08 роналду, юнайтед - 31
:spain 08-09 форлан, атлети - 32
:spain 09-10 месси, барса - 34
:spain 10-11 роналду, мадрид - 40
:spain 11-12 месси, барса - 50
:spain 12-13 месси, барса - 46
:spain :england: 13-14 роналду, мадрид. суарес, пүүл - 31
:spain 14-15 роналду, мадрид - 48
:spain 15-16 суарес, барса - 40

Image
10-р тойрог харьцангуй нам өнгөрөх шинжтэй... шинэ цэрэг алавесийн талбайд мадрид, калдеронд малага, ипуруад шумбагчид, шаруудын талбайд сельтаг онцолж болох юм.

Image
нөхөр дахиад л ла лигийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. өөр өрсөлдөх хүн ч гарсангүй. эйбарын ерөнхийлөгч алекс арансабал өрсөлдөнө гэж байгаад л нэрээ татах шиг болно лээ. за тэгээд 6 жил удирдах боловуу даа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sat Oct 22, 2016 10:59 am

а.л-т зодоглож буй дөрвөл маань амжилтай сайхан тоглож бйана. 10 хожил 2 тэнцээ.... 27 гоол оруулж 5-ийг алдсан.
харин европагийн гурвал маань (атлетик, сельта, шумбагчид) дэв дав.... 3 хожил 4 тэнцээ 2 хожигдол.... 11 гоол оруулж 12-ыг алдсан. атлетик санаснаас хамаагүй муу эхлүүллээ. ганц хожилтой хэсгийн сүүлийг мушгиж явна. шумбагчид хожчих юмаа хийсгээд байхын. сельта яахав боломжийн үзэж явна.

севийяа ч энэ байдлаараа а.л-т хэсгээсээ гарах шинжтэй... европад хүч нэмэрлэхгүй нь бололтой.

Image


өнгөрсөн тойргийн 5 шилдэг гоол
яаа тэр адурисийн тайван финиш... мадридын сөрөг довтолгоо... куэнкагийн голасо... росалесийн цөм цохилт... сарабиагийн эргүүлэг...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 3:53 am

Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 4:37 am

Атлетигийн гурвал Облак, Годин, Симеоне гурав шилдэг хаалгач, хамгаалагч, дасгалжуулагч боллоо.

Модрич шилдэг хагас болж.

Манай Пикэ бүр хамгаалагчид нэр дэвшээ ч үгүй юм байна. Галзуу байсан шүү, уг нь.

Бас шилдэг дас дээр бараг Зидан байвал баймаар ч юм шиг. Лигийн цом бараг боломжгүй үед ажлаа авсан хэрнээ эцэст нь цом авах тун дөхсөн. Лигийн төгсгөлд СЛ-ийн шахуу хуваарь дундуур олон тоглолт дараалж хожоод аварга болонгоо алдсан. Яахав тухайн үед тоглолтын арга барилыг нь шүүмжлэх хүмүүс байсан ч тэр үед гол нь үр дүн л чухал байсан, тэрэндээ ч тохируулаад сайн ажилласан.

Сүүлийн 3 жилийн хувьд нийтэд нь харвал Чолог шилдэг дас гэж боддог, гэхдээ энэ шагнал арай өөр хүнд л очмоор санагдана. Ер нь бол энэ лигийн шилдэг дас мөн, гэхдээ өнгөрсөн жил арай биш. Түрүү улирал лиг эхлэхэд Ла Лигээр дагнаж бичдэг маш олон сэтгүүл, блогууд Атлетиг фаворитаар нэрлэж байсан. Барса нимгэн бүрэлдэхүүнтэй, сэлгээ нойл учраас лигт бүтэлгүйтэх боломжтой, Реалын бүрэлдэхүүн тэнцвэр муутай, мөн шинэ дас нь лигт сайн тоглуулах эсэх нь эргэлзээтэй гээд Атлетид олон давуу тал бүрдээд байсан. Улирлын дундуур Барсад Мэсси удаан бэртээд, Реал дас-аа солиод бүр хэцүүдсэн үед боломж бүр илүү байсан
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 4:57 am

Мэсси шилдэг довтлогч, Суарес шилдэг тоглогч болох шиг боллоо. Бараг зөрүүлээд өгчхөд болмоор ч юм шиг.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 5:07 am

аа шилдэг тоглогч нь Гризманн болж байгаа юм байна. Суаресийн шагнал яг ямар утгатайг ойлгосонгүй, гадаад тоглогчийн шагнал нь бололтой. Гризман яагаад энэ шагнал авсныг бүр ч ойлгосонгүй.
Last edited by turuue on Tue Oct 25, 2016 5:17 am, edited 1 time in total.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 5:16 am

Image

Ла Лигийн сайтан дээр ийм тайлбар байна. Уг нь шинэлэг юм сэдэж. Үр дүн нь л сонин гарч.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Tue Oct 25, 2016 5:35 am

Суаресийн шагнал "World player" гэдэг нь "non-European" тоглогчийн шагнал гэж лигийн сайтан дээр тайлбарлаж.

Суарес олон гоолдсоноороо бараг автоматаар шахуу шилдэг довтлогч болмоор юм.

Миний хувьд:

Шилдэг хаалгач: Облак
Шилдэг хамгаалагч: Годин
Шилдэг хагас: Модрич
Шилдэг довтлогч: Суарес
Шилдэг тоглогч: Мэсси
Шилдэг дас: Зидан
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Seikoni » Tue Oct 25, 2016 8:39 am

Чоло, Мэсси хоёр л сонин боллоо. Улирлын төгсгөл нь Барса тааруу талдаа болсон болохоор нь өгөв үү? Суарэз бол уг нь автоматаар шилдэг довтлогч болмоор юм. Гризманнтай бол санал нийлж байна өө. Өөр яг нэг тоглогч ингэж мундаг импакт өгч, улирлын турш шилдэг байсан уу гэхээр энэ нөхөр л санагдаад байгаа юм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 10:34 am

галзуу өрсөлдөөнтэй тойрог болж өнгөрөв өө… 4 тоглолт шүүгчийн мэдлийн цагт шийдэгдлээ. галис болон баск дерби хэт нэг багийн давамгайлал дор явагдав. лидересийн тулаанууд ч гал гарлаа. хүснэгт хөдөллөө. комбак тоглолтууд ч гарлаа.

Image
Image

помплонад шүүгчийн мэдлийн 91 дэх минутад бетикос гоолдож илүүрхэв. тоглолтын баатраар хоакин тодорсон. 1 гоол 1 ассист…
буучид эль пратад 3 гоол хийж тэргүүлсэн боловч нэмэлт цагт гоол алдсан 2 оноогоо хасуулав. тотьнууд 2-р үед айхтар эргэн ирэлт хийж тэнцээ авав. эйбарынхан лигад түүхэндээ анх удаа эхний үед 3 гоол оруулжээ.
местайяад жинхэнэ драма болов. 2 ч эргэн ирэлт гарч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэв. шүүгчийн нэмэлт цагийн эцсийн секундэд суаресийг абденноур 16 дотор унагаж багаа хөөдлөө. гэвч мань эр маш сайн тоглосныг дурьдах хэрэгтэй. пеналти мэргэжилтэн алвеш-месси тулаанд аргентин залуу илүүрхсэн. сонирхуулахад пако алкасерийг валенсианчууд ч ширүүн угтаж авч хэлэхгүй үгээр булсан. юм шидсэн, дуулсан, цэнгэлдэхээсээ хөөсөн...
баск дербид ла реал хөнгөхөн хожил байгуулав. тэдний домог чави приэто гоолын салхийг хагалж фенүүдийнхээ цусыг хөөргөсөн.
лос карменест хуурай тэнцээ болжээ. 2 багийн хаалгачид мундаг үзүүлбэр үзүүлжээ. ялангуяа очоа 3 ч 100 хувийн гоол алдах аюулыг зайлуулсан. эзэд хожил амсаагүй л явна.
дерби гайэхо буюу галисийн дербид эзэд илүүрхэв. сельтикосууд 1955 оноос хойш анх удаа томоохон тоотой хожил байгуулжээ. аспас дубль хийн формоо барьсаар. мөн гэмтлээс эргэн ирсэн уго майо гялалзаж гоёмсог гоол хийжээ.
эль лидересийн тулаанд сампаолигийн залуус нзонзигийн гоолоор амттай хожил байгуулав. писхуан санчест ирсэн үзэгчид сэтгэл хангалуун буцсан нь дамжиггүй. сайхан тулаан болжээ. ингээд 2 аргентин дасгалжуулагчийн анхны дуэльд сампаоли илүүрхэв. андалусчууд 2010 оны 3 сараас хойш анх удаа чологийн багийг ялж байгаам байна. энэ хооронд 13 тоглосон байдаг аж…. хэсэгхэн хугацаанд ч гэлээ 2007 оноос хойш севийяа анх удаа лигийг оройд зогсов.
шаруудын дерби бас нэгэн нэмэлт цагийн гоолоор эздийн талд шийдэгдсэн… ханхүү боатенгийн гуядалтаар шарууд тооны харьцааг нээсэн ч эль мадригалиас оноогүй буцлаа. энэ гоол 9-р тойргийн шилдэг нь болох буй за. танагийн өсгийдсөн дамжуулалтыг боантенг хайчилсан… эзэд дайрсаар пеналти авч сансоне цохин тоог тэнцүүлсэн. мөн 91 дээр седрик гоолдон 3 оноогоо авлаа.
ла росаледад өргөст хэмхнүүд 4 гоолоор тавиулав аа… зочид тоглолтын эхэнд олдсон гоё боломжоо ашигласан бол тоглолт ч гоё өрнөж болохоор байж дээ.
бернабеуд лидересийн тулаан хүнд болжээ. хоёр баг олон олон боломжуудаа ашиглаж чадаагүй байна. роналдугийн 11 цохилт энэ улирлын 1 тоглолтонд хийгдсэн хамгийн их цохилт болжээ. "супер-саб" мората яах гэж эргэн ирсэнээ харуулж хожлын гоол оруулсан байна.

Image
атлетид маш ашиггүй тойрог болов оо.. севийяад хожигдсоноор ла лигаг мадрид тэргүүлж эхлэв. харин севийяа 2 үсэрч 2-р байрт дэвшив. мөн барса байр ахиж 3-т… шумбагчид 4-т.. атлети 5-д…
гранада хожилгүй ганц баг хэвээр...

Image
шинэ пичичи лео месси… түүнтэй цуг суарес.

Image
Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 11:13 am

Image
ла лигийн 2015-16 улирлын шилдгүүдийг тодруулах "премиос де ла лига 2016" үйл ажиллагаа валенсиа хотноо өчигдөр ёслол төгөлдөр зохион байгуулагджээ.

LaLiga Santander Award Winners

- Best Goalkeeper: Jan Oblak (Atletico Madrid)
- Best Defender: Diego Godin (Atletico Madrid)
- Best Midfielder: Luka Modric (Real Madrid)
- Best Striker: Lionel Messi (FC Barcelona)
- Best Coach: Diego Simeone (Atletico Madrid)
- Best Player: Antoine Griezmann (Atletico Madrid)
- Best Newcomer: Marco Asensio (RCD Espanyol)
- LaLiga World Player: Luis Suarez (FC Barcelona)
- Jugador Cinco Estrellas de la Aficion (Fans' Five-Star Player): Antoine Griezmann (Atletico Madrid)

LaLiga 1l2l3 Award Winners

- Best Goalkeeper: Isaac Becerra (Girona FC)
- Best Defender: Florian Lejeune (Girona FC)
- Best Midfielder: Jose Campaña (AD Alcorcon)
- Best Striker: Sergio Leon (Elche CF)
- Best Coach: Asier Garitano (CD Leganes)
- Best Newcomer: Jose Naranjo (Nastic)
- LaLiga World Player: Alexander Szymanowski (CD Leganes)

Liga Iberdrola Award Winner

- Top Goalscorer: Jenni Hermoso

ла лигийнхэнээсээ танилцуулъя.

Image
Image
шинэ нээлт болсон шилдэг залуу тамирчнаар марко асенсио

Image
Image
шилдэг хаалгачаар йан облак

Image
Image
шилдэг хамгаалагчаар диего годин

Image
Image
шилдэг дасгалжуулагчаар диего симеоне

Image
Image
шилдэг хагас хамгаалагчаар лука модрич

Image
Image
шилдэг довтлогчоор лео месси

Image
шилдэг дэлхийн тоглогчоор луис суарес

Image
фенүүдийн "5 одот" шилдэг тамирчнаар антуан гризманн

Image
Image
шилдэг тамирчнаар антуан гризманн
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Oct 25, 2016 3:31 pm

Image
барса феменигийн женни хермосо шилдэг довтлогч болжээ. нийт 24 гоол оруулсан.

Image
шилдэг залуу тамирчнаар настикийн хосе наранхо шалгарчээ.

Image
жиронагийн каталан залуу шилдэг хаалгач болов оо.

Image
жиронагийн франц хамгаалагч шилдэг болов.

Image
шилдэг дасгалжуулагчаар леганесийн мистер шалгарав.

Image
алькорконы 23-тай залуу шилдэг хагас шагнал хүртэв.

Image
эльчегийн андалус залуу серхио леон 22 гоолтойгоор шилдэг довтлогч болжээ.

Image
леганесийн аргентин залуу "шилдэг дэлхийн тамирчин" болжээ.

Image
Image

бодлогын чанартай шагнал хуваарилалт боллоо гэж хувьдаа дүгнэж байна. лигийн пичичи, европийн алтан шаахай хүртсэн хүн яахаараа ч шилдэг довтлогч болдоггүйм. лигад түрүүлсэн багаас месси шилдэг тоглогч болохгүй өөр хэн болохов. юун гризманн вэ. ядахнаа үзүүлэлт харвал неймар ч хамаагүй илүү л байгаа. нөхөрт энэ шагнал арай л ахдана...
чолод бол яахав болж байна өө. чоло биш бол лучо, марселино хоёрын нэг авах ёстой санагдана. би бол хувьдаа марселинод өгөх байсан.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby addictive » Tue Oct 25, 2016 9:41 pm

Роныг энэ жил яагаад аньчихав? Уг нь шинэ шагнал бодож олоод л өгчихдөг биз дээ кэкэк

Модричын үзүүлэлт арай л бага юм. 4 гоол, 2 ассист. Асенсио 2 гоол 10 ассист.

PrOXy wrote:бодлогын чанартай шагнал хуваарилалт боллоо гэж хувьдаа дүгнэж байна. лигийн пичичи, европийн алтан шаахай хүртсэн хүн яахаараа ч шилдэг довтлогч болдоггүйм. лигад түрүүлсэн багаас месси шилдэг тоглогч болохгүй өөр хэн болохов. юун гризманн вэ. ядахнаа үзүүлэлт харвал неймар ч хамаагүй илүү л байгаа. нөхөрт энэ шагнал арай л ахдана...
чолод бол яахав болж байна өө. чоло биш бол лучо, марселино хоёрын нэг авах ёстой санагдана. би бол хувьдаа марселинод өгөх байсан.

:eek:
Гризманд энэ 5 одтой шагнал байхад л хаваасаг шд. :ногоон:
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Oct 26, 2016 11:26 am

Image
ла лигаас 13 тамирчин (43%) алтан бөмбөгт нэр дэвшсэн нь хамгийн их тоо болжээ. :spain

ла лигагийн одуудаас "улаан жавтий" огт хүртэж байгаагүй 10 тамирчныг марка жагсаажээ.

иниеста - 394 тоглолт
месси - 355
рубен кастро - 246
гризманн - 224
бензема - 222
вела - 213
тиаго - 168
беньят - 164
токеро - 162
росси - 159


нба-ын супер од стив неш майорка багийн хувь эзэмшигч болсон билээ. тэрээр ойр ойрхон ирж арга хэмжээнд ороод л яваад байгаа. хамтран эзэмшигч феникс санс-ын эзэн баян америк нь мөнгө гаргаад багаа хурдан өөд нь татаасай. майорын арлуудаас баггүй байгаад байдаг.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Oct 26, 2016 11:31 am

Image
ерөнхийлөгч местайяад болсон замбраагүй хэргийн талаар... эд юмс шидсэн нь ноцтой асуудал. гэхдээ барсагийн тамирчдын аяглал таалагдаагүй л гэж... аль аль тал буруутай.
гэснээс энэ асаагуур чинь эгзэг нь таараад оновол яз авдаг эд. роберто карлосыг камп ноуд нэг хусч байсан билүү. цус гараад л байсан. бас манай маркес бернабеуд оногдоод цус гарч байсан санагдана...

addictive wrote:Роныг энэ жил яагаад аньчихав? Уг нь шинэ шагнал бодож олоод л өгчихдөг биз дээ кэкэк

Модричын үзүүлэлт арай л бага юм. 4 гоол, 2 ассист. Асенсио 2 гоол 10 ассист.

PrOXy wrote:бодлогын чанартай шагнал хуваарилалт боллоо гэж хувьдаа дүгнэж байна. лигийн пичичи, европийн алтан шаахай хүртсэн хүн яахаараа ч шилдэг довтлогч болдоггүйм. лигад түрүүлсэн багаас месси шилдэг тоглогч болохгүй өөр хэн болохов. юун гризманн вэ. ядахнаа үзүүлэлт харвал неймар ч хамаагүй илүү л байгаа. нөхөрт энэ шагнал арай л ахдана...
чолод бол яахав болж байна өө. чоло биш бол лучо, марселино хоёрын нэг авах ёстой санагдана. би бол хувьдаа марселинод өгөх байсан.

:eek:
Гризманд энэ 5 одтой шагнал байхад л хаваасаг шд. :ногоон:

асенсио 4гоолтой штээ. тэгээд 10 ассист... үзүүлэлт харвал юун модрич л доо. гэхдээ модричийн багт үзүүлэх импакт аймар юм даа. тэрүүгээрээ ч авсан биз. бруно сориано, бүскетс хоёртой өрсөлдсөн байна лээ. гэснээс бүске гэж испанийн домогт тамирчиндаа ядаж лиг нь ганц шагнал хялайлгаасай билээ... :ногоон:

сургаар манайхан энэ шагнал гардуулах ёслолын ажиллагааг бойкотлосон юм байх. учир нь лучог шилдэг 3-т ч багтаагүйд дургүйцлээ илэрхийлсэн гээд сонингууд бичиж байна. зарим үгүйсгээд л байна. яг чухам яасым байгаан.
испанид бол хэлэлцүүлэг явагдаад л лучог авах ёстой гэсэн олон спортын сэтгүүлчид байгаа харагдлаа. гэхдээ миний хувьд марселино л мундаг байсан гэж бодном.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Oct 28, 2016 11:09 am

хамгийн олон хуудас өргөгдөж байсан ла лигийн 10 тоглолт

Image
10. севийяа-бетис (2005-06)
12 шар картыг бернардино гонсалес хоёр багийн тамирчдад үзүүлсэн.
севийлийн дерби ч угаасаа адармаатай болдог л доо.

Image
9. севийяа-осасуна (2005-06)
мигель анхел перес 14 тамирчныг өврийн дэвтэртээ бүртгэжээ.

Image
8. овиэдо-расинг (1999-00)
карлос мехиа давила 13 тамирчинд сануулга өгснөөс нэгийг нь дахин торгон тоглолтоос чөлөөлжээ.

Image
7. хетафе-малага (2008-09)
альфонсо алварес искиэрдо 13 шар хуудаснаас гадна 1 тамирчинд дахин жавтийг өгч гаргаад бас нэг тамирчныг шууд улаан хуудсаар торгожээ.

Image
6. атлети-хетафе (2007-08)... мадридын дерби.
карлос клос гомес 11 тамирчинд сануулсан боловч цаашлаад 3-ийг нь давхар торгон талбайгаас гаргасан мөн 1 шууд улаан хуудас гаргаж 1 тоглогчийг өчиггүй хөөжээ.

Image
5. севийяа-депор (2005-06)
карлос мехиа давила 13 шар хуудас, 1 нэмэлт шар хуудас болон 1 шууд улаан гаргасан.

Image
4. гранада-леванте (2012-13)
6 тамирчин л тус тоглолтоос цэвэр гарсан бол хесус хил мансано 16 тамирчныг шарлуулсан.

Image
3. валенсиа-перикос (2012-13)
карлос дель серро гранде 2 багийханд 14 сануулга, 2 улаан хуудас өргөсөн.

Image
2. валенсиа-севийяа (2008-09)
бернардино гонсалес 15 шар, 1 ширхэг улаан өнгөөр тоглолтыг өнгө оруулсан.

Image
1. атлетик-расинг (2008-09)
дахиад л бернардино гонсалес!!! мань эр 13 тамирчинд сануулга өгөөд зогсолгүй 5 тамирчныг нь тоглолтоос чөлөөлсөн. 4 нь 2 дахь шар хуудсаа авсан бол 1 нь шууд улаан жавтий хүртсэн байдаг.

севийяагийнханд ч олон түүх байдаг юм байна шүү. бас хетафа, валенсиагийн нэрс давтагдлаа.
http://en.as.com/en/2016/10/26/album/14 ... 1473673869
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sat Oct 29, 2016 2:21 pm

Image
ноэлиа, наталиа... лига ибердрола-д (эмэгтэй лиг) тоглодог ихрүүд кк

Image
тотьнуудын 116 жилийн ой тохиожээ.

Image
Nike Ordem 4 Hi-Vis

https://www.youtube.com/watch?v=xM5p_MMnaFQ
9-р тойргийн 5 шилдэг голасо!
ханхүү боантенгийн гоол 1-д оров... янзтай гуядсан. багийн анд нь ч агаарт өсгийгөөрөө мундаг өгсөн гэж байгаа.
нөхөр испанид ирээд энэ миний сүүлийн боломж гэж өөртөө хэлсэн гэсэн. бэлтгэлээ сайн хийгээд, их л хичээж байгаам байх. үр дүн муугүй шүү. овоо хэдэн гоол хийгээд, ла лига галад уригдаад өнгө зүстэй байгаа...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Nov 02, 2016 10:04 am

сонирхолтой сайхан тойрог явагдлаа. супер хагассайн өдөр болов оо.. лигийн лидерүүд бүгд тоглосон.

Image
Image

леганесийн талбайд сүүлийн үед чангараад буй ла реал хөнгөн ялалт байгуулжээ. энэ эрчээрээ тогловол эусбеиогийн залууст европа лиг боломжтой л байна.
молинонд севийяа эрт гоолдон сайхан эхлүүлсэн ч эцэстээ 1 оноотой буцлаа. астурчууд сайн хамгаалж, севийяа ч олон бүтэлгүйтсэн байна. гэхдээ хихончуудад хожих ч боломж гарсан байна даа. сампаолигийн залуус лигийг тэргүүлэх боломжоо хийсгэв.
мадрид алавесийн талбайгаас 3 оноотой буцлаа. эздээс дейверсон гоолдож тэргүүлж эхэлсэн ч 16 дотроо гар хүрж тоглолтыг эргүүлсэн сурагтай. удаашруулсан бичлэг харвал тэр үед гар байгаагүй бололтой. алавесийнхан тоглолтын дараа нилээд гомдоллосон байна лээ. мадридаа рон хеттрик хийн гоолын цангаагаа тайлав.
атлети гэртээ лигийн нэгэн эвгүй өрсөлдөгчийг буулгаж авав. одоогоор тэдний гол хүн нь яах аргагүй бельги эр карраско байна даа. гоёмсог дубль хийсэн. мөн гамейро дубльдаж…
камп ноуд лигийн хомоол хамаж яваа гранада дахин хожигдлоо. гэхдээ нягт нямбай хамгаалж барсад боломж бага олгосон. удахгүй нэг өдөр хожлын баяраа тэмдэглэх бизээ.
ипуруад 80 дахь минут хүртэл шумбагчид 3 оноотой явсан.. гэвч эзэд энэ жил муугүй байгаагаа дахин нэг баталж багахан хугацаанд 2 гоол оруулж орхив оо.. 10 минутын шок….
осасуна сан мамесаас 1 оноотой буцлаа. нэг эвээ олчихвол ямар ч том багийг зовоож мэдэх бядтай түүхтэй баг аа…
бенито вийяамаринд перикос энэ улирлын анхны 3 оноогоо айлын талбайгаас авлаа. тоглолтын өмнө кике флорес санчес хэлж байсан үгэндээ хүрчээ. тэрээр ярихдаа бетикосчуудыг чимээгүй болгоно хэмээн айлдсан билээ.
шарууд гэртээ эвгүйтэж эхлүүлсэн ч аймшигтай комбак хийлээ. селтикосууд тоглолт эхлээд ердөө 22-хон минутын дотор машиндаж 3 гоол оруулсан.. гэтэл 2-р хагаст тоглолтын зохиол өөрчлөгдөн эзэд 3 гоол нэхэж оруулсан. энэ 3 гоолоо бас л 22-хан минутын дотор амжуулсан байгаам. тэнцээний гоолыг ханхүү хийсэн… шарууд эвгүй байна шүү.
эль риасорт ёстой гоё тулаан болжээ. гоол л бага болохоос 2 тал утгаараа алалцсан байна даа. олон ч боломжийг 2 хаалгач намжаасан байна.

Image
севийяа бүтэлгүйтснээр лидерүүд байр хөдөллөө. мөн шумбагчид анхны ялагдлаа амсаж байр ухарсан. хожигдолгүй ганц баг мадрид болов оо.

Image
аспас дээшлээд ороод ирлээ.

Image
Image
Image

Image
11-р тойргийн шүүгчид томилогджээ. сонирхолтой тоглолтууд олон байна.
гранада-депор хоёр тааруу яваа багууд онооны төлөө үзэлцнэ... аноэтад атлети зочилно. эзэд ч сүүлийн үед сайн байгаа даа… бернабеуд огурцынууд ирнэ. мадридын дерби… балайдост багваахайнууд зочилно… энэ тойргийн оргил тулаан писхуан санчест барса тоглоно. эль лидересийн клаш.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Nov 03, 2016 11:37 am


ла лигийн түүхэнд орсон хамгийн хурдан гоол. 7 сек.... уругвайн дарио сильва
дарио сильвагийн талаар өнгөрсөн жилийн сэдэвтээ багагүй ярьсан санагдана.

өнгөрсөн улирлын европийн тэмцээнүүдээс ла лигийнхэн хэдийг (евро) олов?

мадрид - 80.1 сая
атлети - 69.7 сая
барса - 56.6 сая
севийяа - 21.2 сая (а.л) + 14 сая (е.л) = 35.2 сая
валенсиа - 27 сая
шумбагчид - 16.5 сая
атлетик - 14.3 сая

е.л шал миа өгнө шүү... түрүүлсэн багтаа арай ахиуг өгч болно оо доо. :ногоон:

Image
октоберфест буюу 10 сарын шилдгээр энэ хоёрын нэг шалгарах юм байна даа. гоол, ассист, дрибл, цохилт....

Image
роны гоолдсон баг 1-ээр нэмэгдэв. мань эр зүгээр нэг гоолдолгүй, бүр хеттрик хийсэн гэж байгаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Nov 09, 2016 10:45 am

11-р тойрог гоолын хур багатай… хагассайны тоглолтууд бороотой, устай явагдав. тэрийгээ дагаад гоол ч бага орох шиг боллоо. ла лигийн томцуул ч энэ улирал өнгө муутай байх шигээ… эсвэл дунд багацуул нь их сайн байна ч гэх юмуу мэдэхгүй… мөн энэ тойрогт олон тоглолтын хувь заяа торгуулийн 11-ээс шийдэгдсэн онцлогтой тойрог байлаа.

Image
Image

росаледад астурчууд оноо авахад ойрхон л байлаа. гэвч эзэд шазуур зааж нөхсөөр гоолоо илүү болгосон. малага ч хуанде рамосын доор учираа олоод эхлэв болтой. нам доогуур исрэн бөмбөгийг гоё гоё мөргөөцгөөж 2 гоолдсон. хихонхиста чопийн хаалттай цохилтоос оруулсан гоол янзтай.
карменест энэ улирлын хамгийн уйтгартай 60 минут өнгөрсөн гэж ас сонин бичиж… хоёр тал бүтэлгүйтээд, бөмбөгөө булаалдаад үзэгчдийг уйдаасым байх. 2 баг оноо хуваалаа.
аноэтад эсрэг дүрээр ирсэн гризманн ба түүний нөхдүүд гар хоосон буцлаа. эусебиогийн залуус ч чангарсаар байна шүү. 2 дербидээ хожигдсоноос бусдаар бол дандаа ялалт байгуулаад байх шиг. сүүлийн 6 тоглолтоос 15 оноо авлаа. чологийн залуус лигад зүдэрч байна даа.
лигад дэвшсэн хоёрын тулаан… помплонад нээлттэй тоглолтоос гоол ороогүй ч гоё тулаан болжээ. алавесчууд ч сүрхий байна шүү. осасунагийн хувьд олон боломжоо хийсгээд харамсалтай л юм болж.
шарууд гэртээ буучдыг бас л 11-ийн цохилтоор буулган авав. ерөнхийдөө эзэд илүүрхээд л тоглож хүссэн үр дүнгээ авсан байна даа.
мадридын дербид эзэд 3 гоол 3 оноотой… бейл дубль, мората 1 хийн гараанд гарсан хэргээ гаргав. огурцынуудын эрч бүүр уначихлаа. улирлыг мундаг эхлүүлсэн ч одоо релегейшний зоны дөнгөж дээр амь мөлтөс явна даа.
балайдостоо гоол алдаж эхэлсэн зөрүүлж 2-ийг хийгээд бериццогийн залуус оноо бүтэн авлаа. шинэ цэрэг ронкалья ч гоё цохижээ. хүн аалз алвеш сунаад сунаад хүрээгүй аж…. багваахайнуудын байдал дээрдэх янз байна уу. уг нь ч тийм муу тоглоогүй бололтой. нани, родриго нар их л гоё боломжуудаа алдсан байна.
эль-пратаас атлетикчууд ээлжит удаагаа ялалтгүй буцлаа. энэ талбайгаас тэд сүүлийн хэдэн жил ялалт байгуулж чадахгүй байгаа гэх. тийм юм уншсан санагдаад байна. эзэд ч сайн тоглосон харагдлаа.
бетикосын босс гус пойетийн байр суурь аль хэдийнээ ганхсан. энэ тоглолтоос үр дүн авч чадахгүй бол хусагдана гэх яриа гараад удаж буй. тэгтэл дахиад л нухуулж орхисон. одоо яах юм байгаан…. шумбагчид севийяа, атлетигийн бүдрэлтийг ашиглан байр ахиж авлаа. тригеросийн гоол янзтай… гэхдээ энэ гоол нь энэ үдшийн цор ганц голасо нь байсангүй. ахлагч сонни мөн л холоос буудаж голасо хийсэн.
энэ тойргийн хүсэн хүлээсэн гол тулаан темп өндөртэй, ширүүн дориун явагдаж үзэгчдийг хүлээлтийг биелүүлэн огт уйдаагаагүй. сануулахад хоёр талынхан ла лигад хамгийн их хувьтай бөмбөг эзэмшиж буй багууд билээ. хоёр багийн тамирчид олон боломж гаргаж ээлжлэн алдаж байсан гэнэ. эхний үед эзэд илт илүүрхсэн бол 2-р хагаст зочид байдлыг хянаад тоглосон байна. ерөнхий зураглал, агуулга, боломжуудын тоог харвал севийяа хожигдсон нь шударга бус гэж зарим сэтгүүлчид дүгнэжээ. барсагийн од месси энэ тоглолтын гол баатар болж багаа ялалт руу хөтөлсөн байна. тоглолтын дараа севийяагийн ерөнхийлөгч кастро эсрэг багт маань месси байсан нь азтай тэдэнд азтай хэрэг хэмээжээ.

Image
атлети, севийяа 2 доош гулслаа.. зөрөөд шумбагчид мацаад гараад ирэв. тэгээд хүснэгтийн дундуур ч баахан хөдөлгөөн.

Image
айргийн 5-д ла реал уйллиан хосе ороод иржээ.

Image
Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Nov 10, 2016 1:08 pm

Image
нутгийн голеадорууд

аспас - 6 гоол
адурис, сандро - 5 гоол

Image
энэ гурваас 10 сарын шилдэг тамирчин тодорно гэнэ дээ. яг тогтмол сайн тоглож байгаа нь гэвэл яах аргагүй аспас. карраско ч мундаг байгаа, гэхдээ консистенс ярьвал хэцүү... насри бол сүүлд бэртээд хэсэг тоглоогүй. багийн амжилт ярьвал севийяа нь... миний хувьд бол аспас л авах эрхтэй нь гэж бодном.

Image
марка өөрийн нэрэмжит (ла лига 2015-16) шагналаа гардуулав.
шилдэг тамирчин - роналду
пичичи - суарес
самора - облак
энтренадор - чоло
тельмо саррагийн нэрэмжит - адурис
испанийн шигшээгийн шилдэг тамирчин - мората
фейр плей - ерөнхийлөгч тебас :ногоон:
сегундагийн шилдэг дас - гаритано (леганес)
гээд л бас бус шагналууд сегундагийнханд....

өнгөрсөн жилийг бодвол ч шагналаа овоо хүртээлтэй хуваарилжээ хаха
ла рохагийн шилдэг нь мората ч гэж ккк. өнгөрсөн еврогоор мань эр олигтой байсан бол уг нь хэсгээсээ санаа амар гарах л байсан даа. надад бол испанийн хамгийн сайн байсан нь пике л байх.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Nov 11, 2016 11:00 am

Image
энэ интернейшнль брейкээр ла лигийн 112 тамирчин эх орондоо зүтгэхээр явжээ.

LaLiga Santander


D. Alavés: Dani Torres (Colombia), Aleksandar Katai (Serbia), Zouhair Feddal (Marruecos), Christian Santos (Venezuela).

Athletic Club: Aritz Aduriz (España).

Atlético Madrid: Koke (España), Jan Oblak (Eslovenia), Diego Godín (Uruguay), José Giménez (Uruguay), Filipe Luis (Brasil), Stefan Savic (Montenegro), Sime Vrsaljko (Croacia), Thomas Partey (Ghana), Ángel Correa (Argentina), Antoine Griezmann (Francia), Kevin Gameiro (Francia), Yannick Ferreira Carrasco (Bélgica).

RC Celta: Iago Aspas (España), Facundo Roncaglia (Argentina), Marcelo Díaz (Chile), Pablo Hernández (Chile), Fabián Orellana (Chile), Daniel Wass (Dinamarca), John Guidetti (Suecia), Nemanja Radoja (Serbia).

RC Deportivo: Fayçal Fajr (Marruecos), Florin Andone (Rumanía), Celso Borges (Costa Rica), Emre Çolak (Turquía).

RCD Espanyol: Felipe Caicedo (Ecuador), Pape Diop (Senegal), Martín Demichelis (Argentina), Diego Reyes (México), Hernán Pérez (Paraguay).

FC Barcelona: Sergi Roberto (España), Sergio Busquets (España), Javier Mascherano (Argentina), Lionel Messi (Argentina), Ivan Rakitic (Croacia), Marc-André ter Stegen (Alemania), Jasper Cillesen (Holanda), André Gomes (Portugal), Arda Turan (Turquía), Lucas Digne (Francia), Luis Suárez (Uruguay), Neymar (Brasil).

Granada CF: Guillermo Ochoa (México), René Krhin (Eslovenia), Gastón Silva (Uruguay), Mehdi Carcela-González (Marruecos), Artem Kravets (Ucrania), Agbo Uche (Nigeria).

CD Leganés: Carl Medjani (Argelia).

Málaga CF: Denys Boyko (Ucrania), Mikel Villanueva (Venezuela), Roberto Rosales (Venezuela), Bakary Koné (Burkina Faso), Federico Ricca (Uruguay).

Real Betis: Aïssa Mandi (Argelia), Felipe Gutiérrez (Chile), Riza Durmisi (Dinamarca), Roman Zozulya (Ucrania).

Real Madrid: Dani Carvajal (España), Nacho (España), Isco (España), Lucas Vázquez (España), Álvaro Morata (España), Keylor Navas (Costa Rica), Raphaël Varane (Francia), Marcelo (Brasil), James Rodríguez (Colombia), Mateo Kovacic (Croacia), Luka Modric (Croacia), Cristiano Ronaldo (Portugal), Gareth Bale (Gales).

Real Sociedad: Iñigo Martínez (España), Gerónimo Rulli (Argentina), Carlos Vela (México).

Sevilla FC: Sergio Escudero (España), Vitolo (España), Gabriel Mercado (Argentina), Adil Rami (Francia), Hiroshi Kiyotake (Japón).

R. Sporting: Akram Afif (Catar), Duje Cop (Croacia).

Valencia CF: Mathew Ryan (Australia), Aymen Abdennour (Túnez), João Cancelo (Portugal), Nani (Portugal), Enzo Pérez (Argentina), Eliaquim Mangala (Francia).

Villarreal CF: Sergio Asenjo (España), Antonio Rukavina (Serbia), Mateo Musacchio (Argentina), Jonathan dos Santos (México), Nicola Sansone (Italia), Cédric Bakambu (RD Congo).

LaLiga 1|2|3

UD Almería: Jonathan Zongo (Burkina Faso).

Cádiz CF: Rafidine Abdullah (Comoras), Eddy Silvestre (Azerbaiyán).

Córdoba CF: Razak Brimah (Ghana).

Getafe CF: Rolf Feltscher (Venezuela).

Girona FC: Yassine Bounou (Marruecos).

SD Huesca: Alexander González (Venezuela).

Nàstic: Mohamed Djetei (Camerún), Lévy Madinda (Gabón), Otar Kakabadze (Georgia), Stole Dimitrievski (Macedonia).

CD Numancia: Munir Mohand (Marruecos).

Rayo Vallecano: Lass Bangoura (Guinea).

Sevilla Atlético: Fabrice Ondoa (Camerún).

CD Tenerife: Dani Hernández (Venezuela).

Image
12-р тойргийн шүүгчид хуваарилагджээ. за гоё тойрог болно оо. оргил тоглолт нь мэдээж мадридын дерби, висенте калдеронд!... бенито вийяамаринд шарууд зочилно. гус пойэтийн хувь заяаг энэ тоглолт шийдэж болзошгүй.. камп ноуд лигийн хүчирхэг багуудын нэг малага ирнэ... сан мамест шумбагчд атлетиктай хүчээ үзнэ. лега-осасуна буюу шинээр дэвшигчдийнхалз тулаан... ипуруад сельта зочилно. энэ гоё тоглолт болох учиртай.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sun Nov 13, 2016 11:40 am

энэ улирлын шилдэг ауэй рекордтой 3 баг
барса - 15 оноо WWWLWW
мадрид - 13 оноо WWDWW
лега - 9 оноо WLWWLL

шилдэг гэрийн рекордтой явж буй 3 баг
шумбагчид - 16 оноо DWWWWW
севийяа - 15 оноо WWWWWL
мадрид - 14 оноо WWDDWW


одоогоор лигад 110 тоглолт явагдаж 93562 дамжуулалт, 2020 цохилт, 329 гоол, 565 шар болон 12 улаан хуудас, 81 ялалт, 29 тэнцээ болжээ.

хамгийн олон хожилтой мадрид, барса - 8
хамгийн цөөн хожилтой гранада - 0
хамгийн олон тэнцээтэй перикос - 6
хамгийн цөөн тэнцээтэй барса, ла реал, валенсиа, лега - 1
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 0
хамгийн олон хожигдолтой гранада, валенсиа, лега - 7
хамгийн олон гоолтой барса - 32
хамгийн цөөн гоолтой депор - 8
хамгийн цөөн гоол алдсан шумбагчид - 7
хамгийн олон гоол алдсан гранада - 25
хамгийн их гоолын зөрүүтэй мадрид - +21
хамгийн бага гоолын зөрүүтэй гранада - -16
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 175
хамгийн олон дамжуулсан барса - 6767
хамгийн олон шар хуудастай малага - 38
хамгийн олон улаан хуудастай эйбар - 3 улаан жавтий

хамгийн олон гоолтой месси, суарес - 8 гоол
хамгийн олон ассисттай кроос - 6 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар -?? боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 48 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн кроос - 818 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 45 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак, руйи, асенхо - 5 тоглолт
хамгийн олон зөрчил гаргасан ойер (осасуна) - 36
хамгийн олон шар хуудастай аморебиэта (малага) - 7 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн серхи гомес (сельта) - 2

Image
990 минут буюу 11 тоглолтонд тасралтгүй тоглосон 8 тамирчин... виктор санчес, парехо, ийяараменди, фелипе луйс, камачо, марио, давид гарсиа, руйс, пачеко, меса... тэгээд мэдээж хаалгачид...

https://www.youtube.com/watch?v=JXM57rAbM3I
10 сарын шилдэг 10 гоол... гоё гоё цохилтууд оржээ. ханхүү боатенигийнх ч аргагүй 1-Т оржээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Nov 14, 2016 1:11 pm

ойр зуурын мэдээ сэлт... 2 дасгалжуулагч ажлаасаа хусагдлаа.

Image
фифа-ийн "шилдэг нь" шагналд манай лигээс 10 хүн шилдэг 23-т үлдсэн байна даа. мадридаас 5, барсагаас 4, атлетигийн 1 тамирчин.

Image
осасунагийн удирдлагууд энрике мартиныг пялсан. улирал эхэлснээс хойш л хүснэгтийн ёроолд живсэн гэж байгаа.. ингээд улирал эхлээд ажилаасаа хусагдаж буй 3 дахь менежер болов уу даа.
Image
наварранчууд туршлага ихтэй дасгалжуулагч капарросыг лигад эргүүлэн авчирлаа.

Image
густаво пойет бетисийн босс байхаа болив. маш их шүүмжлүүлж, удаан хугацааны турш хэвлэлийн баатар болсны эцэст пойетийг бетикосууд явуулахаар болсон. 2 сайхан залуу (санабриа, мусонда) байсаар байтал тоглуулсангүй гэдэг шүүмжтэй ч олон тулгарсан даа.
Image
бетисийн шинэ менежерээр нас залуу цус шингэн виктор санчес ирлээ.

Image
валенсиагийн домог "эль пипо" хочит бараха сегундад тааруу яваа райогийн шинэ босс болжээ.
менежерийн карьер... 2011-12 оны хооронд атлетид манцаногийн туслахаар ажилласан. дараа жил нь валенсиа ю19 багийг удирдаж байгаад валенсиа б баг руу шилжсэн. 2015-16 улиралд эльчег сегундад залсан гм...
өчигдөр анхны тоглолтоо лугогийн эсрэг удирдаад 1-0 харьцаагаар хожигдсон байна. гэхдээ луго багийн форм мундаг байгааг сануулах хэрэгтэй. тэр одоо хүснэгтийн 4-т явн ааа.

Image
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэргээр анхан шатны шүүхээс шаруудын гол тамирчдын нэг серхио араухо 9 сар хоригдох ял сонсов... давж заалдана гэж.
сахилга бат жаахан тааруу л гэлцдэг. манай б багт тоглож явсан аргентин залуу...

Image
лигийн ерөнхийлөгч тебас болон барсагийн хоорондох үл ойлголцол, үгэн дайн улам гүнзгийрсээр...
9-р тойргийн хүрээнд барса валенсиагийн местайяа цэнгэлдэхэд зочлон тоглож эцсийн мөчид ялалт байгуулахад нутгийн багийн дэмжигчид неймарыг өдөөн хатгасан хэмээн эд зүйлс шидэн барсагийн тамирчдыг оносон явдлаас тус мөргөлдөөн нь эхтэй билээ. энэ явдлын дараа холбооны ерөнхийлөгч тебас барсаг асуудалд дан ганц буруутгасанд нь каталанчууд ундууцаж удаа дараа мэдэгдэл хийж, ла лигийн шагнал гардуулах ёслол болон "марка" сонингийн шагнал гардуулах ёслолуудад оролцоогүй юм.
дараа нь ерөнхйилөгч тебас валенсиа багийг дотоод хэв журам сахиулж чадаагүй, муу ажилласан хэмээгээд ердөө 1500 еврогоор торгосон нь байдлыг бүр ч дэвэргэсэн. барсагийн зүгээс хэдэн жилийн өмнө тэдний тамирчин лео месси өөрийн ээждээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн утга бүхий бичигтэй футболкоо гарган гоолын баяраа тэмдэгдэхэд 2000 еврогоор торгож байсныг нь сануулж, асуудалд шударга хандаж уучлалт гуйхыг шаардав. үүнээс хойш хэсэг чимээгүй байсны эцэст ерөнхийлөгч тебас хэвлэлээр ярихдаа "барсагаас уучлалт хүсэхгүй, би хоёр нүүртэн биш" хэмээн мэдэгдэв.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron