ЛА ЛИГА САНТАНДЕР

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

ЛА ЛИГА САНТАНДЕР

Postby PrOXy » Fri Aug 19, 2016 3:51 pm

Image
Image
өнөө шөнө ла лига болон лалига2 эхлэх нь дээ...


эхний тойргийн шүүгчид
Image

Image
лигийн өмнөх суперкопад барса түрүүлсэн. барса 21 удаа суперкопад шалгарч 21 түрүүлж 9 удаа хожигдсон нь бүгд испанидаа хамгийн их нь ажээ. барсагийн араас мадрид 9-5... депор 3-0, атлети 2-4, атлетик 2-2, валенсиа 1-3, сарагоса болон севийияа 1-2, майорка 1-1, ла реал 1-0, перикос 0-2, бетис 0-1... голеадор нь лео месси 12 гоолтой тэргүүлдэг.

Image
ла лига 170 улсад дээрх сувгуудаар гарна гэнэ. орост гарахгүй бололтой? оросын нтв пьюс нь гаргахгүйм байх даа.
мэдээж манайд байхгүааа... :ногоон:
Last edited by PrOXy on Fri Aug 19, 2016 4:12 pm, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2016-17

Postby PrOXy » Fri Aug 19, 2016 4:09 pm

Image
дээд нислэгт багаа удирдах 20 капитан... 14 эспаньола, 4 архентино, 1 франса, 1 уругвайо....
шумбагчид эцсийн мөчид марселиногоо пялж, эскрибаг томилсон нь маш гэнэтийнх байлаа...

Image
камисета

Image
шинэ улирлын онцлох тоглолтын товууд.

- эль класико 14 болон 33 тойрогт явагдана. эхний тоглолт камп ноуд 12 сарын 23-нд бол хариу тоглолт 4 сарын 23-нд бернабеуд явагдахаар болжээ.

- мадрид маниа буюу мадридын дерби 12 болон 31-р тойрогт.. калдеронд 11 сарын 20, хариу тоглолт 4 сарын 9-нд...

- "барса-атлети" тулаан эрт гарах нь. 9 сарын 21-ийн 5-р тойргийн хүрээнд камп ноуд.. хариу тоглолт 24-Р тойрог буюу 2-р сарын 26...

Promoted sides get underway on the road

At. Osasuna, CD Leganes and D. Alaves will all be on their travels to get the ball rolling on their respective LaLiga campaigns. Osasuna are away to Malaga CF, Leganes face a tough trip to RC Celta, while Alaves have been handed a potential baptism of fire at the Vicente Calderon.

The Galician derby
dates RC Deportivo will take on Celta, who will be in Europe next season, for the points and local bragging rights on Matchdays 9 and 28.

An early Basque derby
We will not be made to wait long before Athletic Club take on La Real, with Matchdays 8 and 27 set to be brimming with the emotion associated with derbies between two great sides. If you are an Athletic or Real Sociedad supporter, mark the following dates in red in your calendar: 16 October and 12 March.

Seville to be spruced up for the derby
All eyes will be on the Andalusian capital on Matchday 5, on the same weekend as the exciting clash between Barcelona and Atletico, with the city's long-standing rivals going toe-to-toe on 21 September. The return fixture will be on 26 February.

A late Catalan derby
We will be forced to sit tight until Matchday 16 before the first clash of the campaign between RCD Espanyol and Barcelona. The Camp Nou will play host to the first derby on 18 December, with the return fixture scheduled for the final stretch of the season on 30 April.

A dramatic final day
An enticing set of games will bring the campaign to its conclusion, with regional rivals Valencia and Villarreal locking horns and Leganes and Alaves, two newly promoted clubs, meeting in a potentially pivotal clash. Atletico v Athletic, Sevilla v Osasuna and Malaga v Real Madrid are among the other standout final-day fixtures.

Other dates to note down
As well as the thrilling LaLiga matches, there are some other key dates to note down that will be season-defining for several clubs: the UEFA Super Cup on 9 August, the Copa del Rey final on Saturday 27 May (this may be changed to 28 May), the Europa League final on Wednesday 24 May and the Champions League final on Saturday 3 June.


Image
хорнада 2-ийн арбитрос...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Aug 26, 2016 12:10 pm

нээлтийн тойрог сайхан болж явагдлаа. нийт 40 гоол оржээ. дээд лигт дэвшигч 3 баг гурвуул оноо зулгаажээ.

Image
Image
аваргууд нээлтйин тоглолтоо сайн хийсэн. суарес хеттрик хийн пичичиг тэргүүлээд эхэлж.
писхуан санчесд 10 гоол орсон. сампаоулогийн шинэ цэргүүд гоолдоод эхэлжээ.
шинэ ахмадтай шумбагчид лос карменест 1 оноо авав.
атлети эцсийн мөчид 2 оноогоо хураалгав. симеонегийн цэргүүд хаалга руу 25 удаа цохьсон бол алавесийнхан ердөө 3 цохьсон гэвүү дээ... :ногоон:
балайдост бас дээрхтэй ижил үйл явдал болсон сурагтай. мадридын леганес ла лигийн түүхэн дэх анхны гоол, 3 оноогоо авсан абйна.
мадрид хүнд талбайгаас цэвэрхэн гарч ирэв. бейл дубль хийж гангарав. энэ жил гол хүн байх боловуу гэж хараад байгаа. мөн шинэ цэрэг асенсио ла лигийн дебьюгээ амжилттай хийн гоолын дансаа нээлгэв.
баскууд молинонд бүдэрлээ...
багваахайнуудын хар дарсан зүүд үргэлжлэх янзтай... олон гол хүмүүсээ алдсан. дээр нь нэмээд пако нь явж ббайх шиг. тэгтэл гэртээ 4 гоол алдав аа.. хариу 2 гоолыг нь санти мина хийсэн. гоё залуу даа.... эсрэгээрээ баскууд мундаг үзжээ. ханхүү боатенгийн ла лигийн дебью амжилттай. 1 гоёмсон гоол хийж авав.

Image
класификасион....

Image
пичичи...

Image
Image
Image
Last edited by PrOXy on Fri Sep 02, 2016 2:27 pm, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Aug 26, 2016 12:24 pm

Image
Image
Image
ла лигийн шинэ нүүр царайнууд бүгд оноо авсан.

атлети 1-1 алавес
сельта 0-1 леганес
малага 1-1 осасуна

Image
сельтагийн 93 жилийн ой болжээ.

Image
шаруудын 67 жилийн ой тохиов.

Image
ла лигийн домогууд ираны супер одуудтай нөхөрсөг тоглолт хийнэ гэнэ. ютубээр үнэгүй үзүүлэх юм байна.

Image
лалига2-ийнхоны камисета...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2016-17

Postby PrOXy » Fri Aug 26, 2016 1:08 pm

Image
а.л-ийн хэсгийн шатны сугалаа явагдав. ерөнхийдөө бүгд л хэсгээс гарах боломжтой хэсгүүдэд хуваарьлагджээ. тэндээсээ гарч чадахгүй бол тэгээд хохь л болно доо.

PrOXy wrote:Image
камисета


жома - шумбагчид, перикос, гранада, леганес
хуммел - алавес
найк - атлетик, атлети, барса, малага, хихон
адидас - сельта, осасуна, бетис, мадрид, ла реал, валенсиа
лотто - депор
пүма - эйбар,
асербис - шарууд
нью баланс - севийяа

6 адидас, 5 найк, 4 жома...

Image
ла лигийн амьтад :ногоон:

херман бурхос - сармагчин
гари медел - питбул
роберто аяала - хулгана
карлес пуйоль - акул
хосе карраско - чоно
роберто акунья - бух
мартин астудийо - наймаалж
густаво лопес - хэрээ
лео месси - нохой бөөс
радамель фалькао - бар
эмилио бутрагеньо - тас

роберто абондансиэри - галуу
адриан илиэ - кобра
хавиэр савиола - молтогчин
клаудио лопес - хачиг
ариэл ортега - илжиг
жонас гутиеррес - тайгын нохой
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Өсөхбаяр » Fri Aug 26, 2016 4:03 pm

лигийн сэдэв янзтай болжээ.. ингэхэд ингэж нээсэн сэдэвтэй өөр лиг байна уу нтр.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby addictive » Sun Aug 28, 2016 7:05 pm

Image

addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Aug 29, 2016 2:08 pm

Image
европагийн гурвал дажгүй хэсэг хуваарьлагдацгаажээ... хэсгээсээ гарах боломж хангалттай л байна.

Image
сүүлийн 3 еврогийн шилдгүүд ла лигийнх гэнэ. :ногоон:

PrOXy wrote:Image
ла лигийн шинэхэн зочин леганес багийн тухай 10 материал
88 жилийнхээ түүхэнд анх удаа дээд нислэгт багтсан энэ багийг "өргөст хэмх тариалагчид" хэмээн цололдог.

1. 1928 онд байгуулагдсан ба 13 улирал сегундад тоглож байв. хамгийн сүүлд 2004 онд сегунда б руу унаад 2 жилийн өмнө эргэн иржээ. тэгээд явсаар ирэх улиралд дээд зиндаад өрсөлдөхөөр болов.

2. мадрид хотын 3 дахь төлөөлөл. өмнөх улиралд мадридын 2 баг лига2 руу унасан байгаа. райо, хетафе…

3. тэдний хамгийн ойрын локал дерби нь хетафе юм байна. харамсалтай нь хетафе тэдэнтэй зөрсөн. локал дерби болохгүй нь.

4. леганесийг "лос пепинорес" буюу "өргөст хэмх тариалагчид" хэмээн хочилдог. хотын хүн ам нь 180к орчим гэнэ. өргөст хэмх тариалдагаараа испанидаа алдартай тул тэд энэ хочоо авсан байдаг.

Image
5. леганесийн гэр "эстадио мунисипал де ботаке" цэнгэлдэх нь 1998 онд нээлтээ хйисэн. 8000 хүний багтаамжтай.

6. атлетик болон эйбарыг удирдаж байсан асиэр гаритано дасгалжуулагч тэднийг 2013 оноос хойш удирдасаар энд хүрсэн байна.

Image
7. тэднийд тоглож байсан хамгийн алдартай тамирчин нь камеруны домог самуэль этоо. барса болон майоркад нэгдэхээсээ өмнө 1997 онд мадридын зээллэгээр 1 улирал тоглож явжээ.

Image
8. леганесийн ерөнхийлөгч нь викториа павон хэмээх эмэгтэй байдаг. түүний ачаар лалига хоёр эзэгтэйтэй болов. эйбарчууд саяхан амайа горостиса гэдэг эмэгтэй босстой болсон гэж байгаа.

Image
9. леганес өнгөрсөн улиралын хамгийн олон гоолтой сегундагийн багаар тодорсон. 59 гоолыг 42 тоглолт хийсэн бол тэдний пичичи нь 27 настай аргентин хагас хамгаалагч александр сцимановски гэнэ. 12 гоол оруулжээ.

10. тэд мөн хаалгандаа хамгийн бага (34) гоол алдаж сегундаг хамгаалалтаараа ноёлжээ. мөн ялагдлын тоогоороо 2-т жагссан нь тэдний хамгаалалтын бат бөхийг илтгэх бизээ.

ла лигад анх удаа зодоглож буй огурцынууд өнгөлөг байна. 2 тойргийн дараа 4 оноотой... өчигдөр төвийн дерби болох атлетиг гэртээ авчираад 1 оноотой буцаасан.
одоогоор хаалгандаа гоол алдаагүй байгаа нь ла лигийн 87 жилийн түүхтэй мадридын рекордыг эвдэж байгаам байна. мадрид 160 минут гоол алдаагүй байжээ. 1929 оны ла лигийн анхны улиралд мадрид нь сиди эуропа клубыг 5-0 оор хожоод дараагийн тоглолтонд барсаг мөн адил хожсон гэнэ. гэвч хаалгандаа барсагийн тамирчин мануэл парерад гоол алджээ. мэдээж мань эр мадридын хаалганд гоолдсон барсагйин анхны тамирчнаар тэмдэглэгдэн үлдсэн. мөн парера нь ла лигад барсагийн анхны гоолыг расингийн хаалганд хийж түүхэнд үлдсэн байдгийм байна.
http://en.as.com/en/2016/08/28/football ... 36493.html
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Aug 30, 2016 11:04 am

Image
10 жилийн дараа дээд нислэгт эргэн нэгдсэн алавес багийн талаар 10 баримт

1. баск мужийн викториа хотын тус баг нь баскуудын 4 дэх төлөөлөл болон орж ирсэн. бас нэгэн баск дерби ла лигийг чимэх бизээ.

2. европийн тавцанд тэднийг 2001 оны уефа цомын шигшээ тоглолтоор нь дурсдаг. харамсалтай нь дортмундад болсон тус финалд английн алдарт ливерпүүл багт 5-4ийн харьцаатайгаар хожигдсон билээ. энэ тоглолт уефа цомын домогт шигшээ тоглолтуудын нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг. тоглолтын хувь заяа нэмэлт цагт алтан бөмбөгөөр шийдэгдэж байв.

Image
3. алавест тоглож байсан алдарт тамирчдаас дурьдвал, домогт "нисдэг голланд" йохан кройффын хүү жорди кройффийг хэлж болно. 2000-03 онуудын хооронд 3 улирал хүчин зүтгэж байжээ. жорди кройфф нь барса болон английн манчестер юнайтед багуудад мөн тоглож байсан билээ.

4. алавесчууд ла лигад түүхэндээ 11 улирал тоглож байсан. 1998-2003 хооронд хамгийн амжилттай үеүүд нь байжээ. тэгээд 2005-06 улиралд эргэн ирсэн боловч улирлын төгсгөлд сегунда руу унасан.

5. улмаар дээд талаасаа 3 дахь лиг болох сегунда б-д 2009-2013 онууд хооронд тоглосны эцэст 2014 онд нэмэлт цагт гоолдон сегунда руу дэвших эрхээ сүр дуулиантай авсан байна.

6. алавес клуб 1921 онд байгуулагдсан ба фенүүд нь тэднийг "эль глориосо" буюу "сүр жавхаатнууд" хэмээн дуудах дуртай.

Image
7. өнгөрсөн улирлын мэргэн буучаар нь гайска токеро шалгарсан билээ. түүнийг бид атлетик багийн өмсгөлтэй тоглож байснаар нь сайн мэднэ. сэлгээгээр орж ирэн олон чухал гоолыг халзан толгойгоороо мөргөн оруулж байсан билээ. түүний гоолыг испанийн тайлбарлагч нар "гайска, гайска, гайска" хэмээн уухайлдаг. тэр уухай ч энэ улиралд сонсогдох боловуу.

8. малагагийн унаган, ла масиагийн сурагч асан мөн ливерпүүл клубийн дунд шугамд насанд хүрэгчийн карьераа эхлүүлж явсан дани пачеко тэдний 2015-16 улирлын шилдэг тамирчин болсон. 8 гоол 7 ассистын хувь нэмэр багтаа оруулжээ. тэрээр олон чухал боломжууд гаргаж багтаа чамгүй тус хүргэснийг дурьдах хэрэгтэй.
гэвч харамсалтай нь түүнийг эзэмшигч бетис клуб энэ улиралд хетафе баг руу зээлээр явуулсан байна.

Image
9. 92 жилийн түүхтэй мендисорроса цэнгэлдэх нь испанидаа 3 дахь хөгшин стадион аж. астурчуудын эль молинон, багваахайнуудын местайяа цэнгэлдэхүүд одоо хүртэл нэг суурин дээрээ байгаа гэнэ. мендисорроса цэнгэлдэх нь 19840 хүний суудалтай.

10. хосе бордалас дасгалжуулагч тэднийг дээд нислэгт дэвшихэд удирдан ажилласан. гэвч энэ зун удирдлагууд маурисио пейэгриног томилсон байгаа. аргентин эр тоглогч ахуйдаа барса, валенсиа, ливерпүүл, алавес клубуудэд тоглож явсан. мөн ливерпүүл, интер клубуудэд туслах хийсний дараа валенсиа, эстудиантес, индепендиэнте клубуудыг удирдаж байсан муугүй туршлагатай нэгэн.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Aug 30, 2016 11:47 am

Image
лалига2-ийн капитанууд.

алькоркон - космин контра
альмериа - фернандо сориано
кадис - альваро сервера
кордоба - хосе луйс олтра
эльче - алберто торил
хетафе - хуан эдуардр эснайдер
настик - висенте морено
жирона - пабло мачин
уэска - хуан антонио анкела
леванте - хуан рамон лопес мунис
луго - луйс сесар сампедро
майорка - фернандо васкес
мирандес - карлос террасас
нумансиа - хакоба аррасате элустондо
райо - хосе рамон сандовал
овиэдо - фернандо иэрро
реүс - начо гонсалес
севийяа атлетико - диего мартинес
тенерифе - хосе луйс марти
укам мурсиа - хосе мариа салмерон
вайяадолид - пако эррера
сарагоса - луйс мийяа

Image
Image
осасунагийн жигүүрийн хамгаалагч хавиэр фланьогийн улирал дуусчээ. өнгөсөн 2-р тойргийн үеэр ла реалийн эсрэг сэлгээгээр гарч ирээд 7-хон минутын дараа маш хүнд гэмтэл аван талбайг орхисон байна. үзлэгийн дараа түүнийг 6-8 сар хөлбөмбөг тоглох боломжгүй хэмээн дүгнэсэн байна. харамсалтай.... анимо хавиэр фланьо!

Image
гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь батлагдсаны дараа бетикосын удирдлагууд алжир хагас хамгаалагч фоуэд кадирийн гэрээг цуцлав. бас нэг таагүй мэдээ…

Image
гранада баг шинэ цэрэг хосе ангулогийн (21) гэрээг яаралтай цуцаллаа. копа либертадоресийн үеэр хийгдсэн кокайны шинжилгээний хариу "эерэг" гарч эквадор залуугийн европт тоглох мөрөөдлийг баллаж орхив. түүгээр ч зогсохгүй хөлбөмбөг тоглох эрхийг нь 2 жилээр хасах бололтой. заяагүймаа…
2014 онд дани бенитес гэдэг тамирчин мөн адил кокайны сорилд унаж тус багаас хөөгдөж байсан аж. тэрээр хоёр жил тоглох эрхээ хасуулсан байдаг.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Aug 31, 2016 12:13 pm

2-р тойрог явагдаж дуусаад шигшээ багуудын цугларалт эхлэв. энэ тойрог гоол багатай, хуурай тэнцээ ихтэй явагдсан.
шинэ цэргүүд өнгөлөг байна. лигад нийт 57 гоол орсны 22-ийг нь шинэ наймаанууд хийсэн байна. 39% гэнэ.

Image
Image
бенитовийяамаринд хуурай тэнцээ явагдаж бетикос анхны оноогоо авлаа...
лос ченүүд дахиад л хожигдсон.. уг нь дажгүй олон боломж гаргасан л байна лээ. ингээд хүснэгтийн адагт унасан... эйбар анхны хожилоо байгуулжээ.
хүчээ чамгүй зузаатгасан перикос энэ жил өнгөлөг байх боловуу л гээд байна лээ. одоогоор 1 оноотой...
памплонад ла реал анхны хожилоо байгуулав. их гоё тоглолт болсон гэсэн.
бернабеуд эзэд амаргүй 3 оноо авчээ. мората эргэн ирэлтээ зарлан гоолджээ...
мадридын дерби гоолгүй өндөрлөв. атлети 2 дараалж тэнцээ хийлээ. тамирчид ууртай байгаа.... эсрэгээрээ огурцынууд өнгөлөг байна. ла лигийн рекорд хийсэн. 180 минут хаалгандаа гоол алдаагүй. энэ хугацаа цаашид үргэлжилнэ.
баскын шинэ төлөөлөл дахиад тэнцээ хийлээ. 2 оноо халаасанд...
шарууд тун өнгөлөг эхэлж байна даа. эхний тойрогт багваахайнуудыг бөмбөгдсөн бол энэ удаад гранадаг манитаджээ. ханхүү боатенг 2 тоглолт дараалж гоолдов.
энэ тойргийн гол тоглолт сан мамест явагдаж барса 3 оноотой буцлаа. эзэд одоогоор оноогүй, релегейшн зонд явж байна.
бас нэгэн гол тоглолт эль мадригалд явагдаж хуурай тэнцжээ. сампаологийн залуус олон ч боломж алдсан байна лээ дээ...

Image
шарууд 38 жилийн дараа хүснэгтийг тэргүүлж байгаам байна. хамгийн сүүлд 1978-79 улиралд хүснэгтийн оройд заларсан байна. хүснэгтийн адагт 3 чанга баг байхыг харах сонин байна шүү.

Image
одоогоор каталан довтлогч жерар морено мэргэн буучдыг суаресийн хамтаар тэргүүлж байна.

Image
Image
Image
Last edited by PrOXy on Fri Sep 02, 2016 2:28 pm, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Sep 02, 2016 10:33 am

Image
дээд лигтээ эргэн дэвшсэн осасуна багийн талаар 10 мэдээлэл
наварранчууд 2 улирлын дараа эргэн ирэлт хийх гэж ихийг туулсан. өнгөрсөн улиралд сегундагийн 3-р байрт жагсан нэмэлт плейоффийн өрсөлдөөнд орж каталан клубуудыг хожин эрхээ авсан билээ.

Image
клуб атлетико осасуна
осасуна клуб нь 1920 онд байгуулагдсан. дээд нислэгт 34 улирлыг үдсэн ба 1991 болон 2006 онуудад хамгийн өндөр амжилтаа үзүүлэн 4-р байрт орж байлаа.

Image
гудамжаар бухнууд сул тавьж оролцогчид амь тавин зугтаана.
осасуна нь наварра мужийн памплона хотыг баг. тус хот нь алдарт сан фермин фестивалиараа алдартай.

Image
улаан өнгө нь осасуна болон наварранчуудыг илтгэдэг.
учир нь наварра муж нь улаан өнгийн далбаатай. мөн сан фермин баярын үеэр нутгийнхан улаан банданагаар гангардаг уламжлалтай.

Image
рохийо
"рохийо" нь багийн бэлэг тэмдгээас гадна энэ багийн хоч нь. "улааннууд", "бяцхан улаанууд" гэсэн утгатай.

Image
эль садар нь 1967 онд нээлтээ хийсэн 20000 хүний суудалтай цэнгэлдэх.

Image
стөүкийн хүйтэн бороотой жихүүн үдэш
"тэрээр стөүк хотын хүйтэн бороотой жихүүн үдэш энэ чадвараа гаргаж чадах болов уу" гэдэг ёжлол, асуулт нь английн сэтгүүлч, хөлбөмбөг тайлбарлагч нараас гаралтай. лео мессигийн талаар анх энди грей (тайлбарлагч) ийнхүү ярьж байсныг санаж байна. тэгвэл эль садар нь испанидаа хамгийн хүйтэн цэнгэлдэхүүдийн нэг гэгддэг. ялангуяа өвлийн цагт манан дунд зочин багууд үгээ хэлдгийг ла лига сонирхогчид андахгүй бизээ.

Image
цомын шигшээн үзүүр
2005 онд копа дел рейн шигшээ тоглолтонд гарч ирэн бетис клубт хожигдож азгүйтэж байсан нь томоохон цомд ойртсон хамгийн өндөр амжилт нь аж.

Image
хуучин итгэлт анд
карьерийнхаа турш осасунагийн төлөө хүчин зүтгэсэн энрике мартин нь одоо дасгалжуулагчийн хувиар багаа удирдана. тэрээр 60 настай ба ла лигийн хамгийн хөгшин дасгалжуулагч аж.

Image
плейоффын баатар
кенан кодро плейоффын чухал мөчид 3 гоол оруулан багаа ла лигад дэвшихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. настикийн эсрэг 1 гоол, шигшээд жиронагийн эсрэг дубль.

Image
довтолгооны гол хүчин
хагас хамгаалагч роберто торрес өнгөрсөн улирлыг 12 гоол, 10 ассисттай дуусган багийнхаа гол хөдөлгүүр болон гялалзжээ.

-------------
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sun Sep 04, 2016 11:43 am

сэдэвгүй багуудын 2016-17 бүрэлдэхүүнүүд эцсийн байдлаар...

ALAVÉS:

Goalkeepers: Pacheco, Ortolá
Defenders: Pantic, Laguardia, Feddal, Alexis, Einar Galilea, Raúl García, Theo Hernández
Midfielders: Kiko Femenía, Vigaray, Víctor Camarasa, Daniel Torres, Manu García, Nenad Krsticic, Marcos Llorente, Sergio Llamas, Manu García, Edgar Méndez, Aleksandar Katai, Ibai Gómez
Forwards: Cristian Espinoza, Toquero, Deyverson, Christian Santos, Rubén Sobrino, Barreiro, Dani Iglesias

LEGANÉS:

Goalkeepers: Serantes, Brignoli
Defenders: Pablo Insua, Medjani, Mantovani, Adrián Marín, Diego Rico, Víctor Díaz, Bustinza, Rubén Pérez
Midfielders: Alberto Martín, Timor, Lluis Sastre, Gabriel, Unai López, Szymanowski, Omar, Toni, Robert Ibáñez
Forwards: Luciano, Guerrero, Darwin Machís, Mamadou Koné

GRANADA:

Goalkeepers: Guillermo Ochoa, Oier Olazábal, Kelava
Defenders: Lombán, Rúben Vezo, Gastón Silva, Saunier, Tabanou, Gabriel Silva, Martins, Tito, Foulquier
Midfielders: Sergi Samper, Krhin, Angban, Javi Márquez, Uche, Andreas Pereira, Jeremie Boga, Jon Toral, Mehdi Carcela-González, Isaac Cuenca, Omer Atzili
Forwards: Alberto Bueno, Ezequiel Ponce, Artem Kravets, 'Tin' Angulo y David Barral

EIBAR:

Goalkeepers: Yoel Rodríguez, Riesgo
Defenders: Mauro dos Santos, Gálvez, Lejeune, Iván Ramis, Juncà, Luna, Ander Capa, Arbilla
Midfielders: Cristian Rivera, Dani García, Escalante, Fran Rico, Adrián González, Inui, Pedro León, Jota, Rubén Peña, Bebé
Forwards: Sergi Enrich, Kike y Nano

UD LAS PALMAS:

Goalkeepers: Javi Varas, Lizoain
Defenders: Mauricio Lemos, Bigas, Aythami, David García, Hélder Lopes, Dani Castellano, David Simón, Míchel, Mateo García, Vicente, Javi Castellano
Midfielders: Roque Mesa, Hernán, Montoro, Kevin-Prince Boateng, Tyronne, Jonathan Viera, Momo
Forwards: El Zhar, Artiles, Asdrúbal, Tana, Livaja y Araujo.

OSASUNA:

Goalkeepers: Nauzet, Mario Fernández
Defenders: David García, Unai García, Miguel Flaño, Tano, Fuentes, Clerc, Javi Flaño, Buñuel
Midfielders: Oier, Digard, Causic, Fran Mérida, Fausto, Antonio Otegui, De las Cuevas, Roberto Torres, Álex Berenguer, Jaime Romero, Javi Álamo, Olavide
Forwards: Rivière, Sergio León, Oriol Riera y Kenan Kodro

https://t.co/7yLMXxmMRR энэ линкээр орж энэ зуны цонхоор хийгдсэн бүх наймааг харж болно.

наймааны цонхоор ашигтай ажилласан багууд
• Valencia +£87.47m
• Sevilla +£20.66m
• Granada +£19.32m
• Depor +£12.5m
• Celta +£9.35m
• Real +£6.38m
• Osasuna +£1.32m

Image
цонх хаагдахтай зэрэгцэн хийгдсэн 20 шилжилт гэнэ.

Image
шилдэг наймаанууд гэнэ. марка
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Оргил » Sun Sep 04, 2016 1:45 pm

:eek

ла лига үздэггүй болохоор иймэрхүү мэдээ оруулдагт баярладаг шүү.. мундаг..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby CAHAKA » Sun Sep 04, 2016 2:39 pm

Манай баланс нэмэхтэй нтэр ккк
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Sep 05, 2016 8:58 am

тхх... танай авахыг хүсч байсан ганц хүнийг манайх урдуур чинь дайраад авчихсан л даа ккк. андре гомешийг авсан бол нилээд хөдөлгөөн болох байсан биз. хамес, иско хоёрын нэг бол зоолттой явж таарна. ер нь тэгээд танай бүрэлдхүүн зузаан болохоор наймаа хийхгүй байна.
гэснээс мадрид аргагүй л өгч авч сурсан баг шүү. сэлгээний нөхдүүдээ л 20 гаргаад өгчих юм. манайх жаахан суралцмаар юм. дандаа фрий явуулж байдаг.

Image
эхний интернейшнлээр ла лигээс нийт 109 тамирчин улс эх орныхоо төлөө зүтгэхээр морджээ... премиерагаас 91, сегундагаас 18... барсагаас 17, атлети 15, мадрид 14....

D. Alaves: Daniel Torres (Colombia), Christian Santos (Venezuela), Aleksandar Katai (Serbia).

Atletico Madrid: Koke (Spain), Saúl Ñíguez (Spain), Jan Oblak (Slovenia), Stefan Savic (Montenegro), Sime Vrsaljko (Croatia), Yannick Ferreira Carrasco (Belgium), Antoine Griezmann (France), Kevin Gameiro (France), Diego Godín (Uruguay), José Giménez (Uruguay), Augusto Fernández (Argentina), Ángel Correa (Argentina), Nico Gaitán (Argentina), Filipe Luis (Brazil), Thomas Partey (Ghana).

RC Celta: Pablo Hernández (Chile), Fabián Orellana (Chile), Daniel Wass (Denmark), John Guidetti (Sweden), Facundo Roncaglia (Argentina).

RC Deportivo: Fayçal Fajr (Morocco), Florin Andone (Romania), Celso Borges (Costa Rica), Marlos Moreno (Colombia).

RCD Espanyol: Óscar Duarte (Costa Rica), Martín Demichelis (Argentina), Diego Reyes (Mexico), Felipe Caicedo (Ecuador), Pape Diop (Senegal).

FC Barcelona: Gerard Piqué (Spain), Jordi Alba (Spain), Sergi Roberto (Spain), Sergio Busquets (Spain), Paco Alcácer (Spain), Marc-André ter Stegen (Germany), Ivan Rakitic (Croatia), André Gomes (Portugal), Jasper Cillesen (Netherlands), Lucas Digne (France), Samuel Umtiti (France), Luis Suárez (Uruguay), Javier Mascherano (Argentina), Lionel Messi (Argentina), Neymar (Brazil).

Granada CF: Guillermo Ochoa (Mexico), René Krhin (Slovenia), Gastón Silva (Uruguay), Omer Atzili (Israel).

CD Leganés: Carl Medjani (Algeria).

Málaga CF: Roberto Rosales (Venezuela), Mikel Villanueva (Venezuela), Juanpi Añor (Venezuela), Federico Ricca (Uruguay), Bakary Koné (Burkina Faso), Denys Boyko (Ukraine).

CA Osasuna: Tano (Dominican Republic).

Real Betis: Felipe Gutiérrez (Chile), Aissa Mandi (Algeria), Riza Durmisi (Denmark), Roman Zozulya (Ukraine).

Real Madrid: Dani Carvajal (Spain), Sergio Ramos (Spain), Marco Asensio (Spain), Lucas Vázquez (Spain), Álvaro Morata (Spain), Raphaël Varane (France), Pepe (Portugal), Marcelo (Brazil), Casemiro (Brazil), James Rodríguez (Colombia), Toni Kroos (Germany), Luka Modric (Croatia), Mateo Kovacic (Croatia), Gareth Bale (Wales).

Sevilla FC: Vitolo (Spain), Adil Rami (France), Gabriel Mercado (Argentina), Matías Kranevitter (Argentina), Hiroshi Kiyotake (Japan).

R. Sporting: Akram Afif (Qatar), Duje Cop (Croatia).

Valencia CF: Mathew Ryan (Australia), João Cancelo (Portugal), Nani (Portugal), Aymen Abdennour (Tunisia).

Villarreal CF: Antonio Rukavina (Serbia), Mateo Musacchio (Argentina), Bojan Jokic (Slovenia).

LaLiga 1|2|3

AD Alcorcón: Marko Dmitrović (Serbia).

UD Almería: Jonathan Zongo (Burkina Faso).

Cádiz CF: Eddy Silvestre (Azerbaijan).

Córdoba CF: Razak Brimah (Ghana).

Getafe CF: Rolf Feltscher (Venezuela).

Girona FC: Yassine Bounou (Morocco).

SD Huesca: Alexander González (Venezuela), Carlos Akapo (Equatorial Guinea).

Nàstic: Lévy Madinda (Gabon), Otar Kakabadze (Georgia), Stole Dimitrievski (Macedonia), Mohamed Djetei (Cameroon).

CD Numancia: Munir Mohand (Morocco).

Rayo Vallecano: Lass Bangoura (Guinea).

Sevilla Atlético: Giorgi Aburjania (Georgia), Fabrice Ondoa (Cameroon).

CD Tenerife: Dani Hernández (Venezuela), 'Choco' Lozano (Honduras).

Image
3-р тойрог гоё болох нь. балайдост атлети очих нь дээ. аргентин дасгалжуулагчдын дерби.
писхуан санчест шарууд зочилно. шарууд ч лиг тэргүүлээд, гоолын бороо оруулаад яваа баг. энэ тоглолтоос гоолын фиеста хүлээж байна.
ла росаледад шумбагчид шалгалт өгнө.
молинонд гоол алдаагүй рекордтой яваа огурцынууд гоол алдах уу...
эль риасрот атлетик онооны төлөө очно...

Image
энэ зун ла лигад ирсэн латинуудаар баг босговол... эвгүй нэрс ээ гэж.
санабриа өөрийгөө харуулаад амжсан. энэ жил бүр сайжраасай. гоолыг ч амархан оруулдаг залуу даа...
сүүлийн үед унтраад байгаа гансо буцаж сэргээсэй.
васкесийг сайн наймаа болсон л гэлцээд байгаа....
пато өөрийгөө эргүүлэн олоосой.
виэтто цоороосой..
гайтанд чоло найдаж буй...
очоа чинь байсан биз дээ. явчаад ирсэн юм байх даа..
гарай, мичо хоёр лига эргэн ирсэн...
ронкалиаг л сонсч байснаас сайн мэдэхгүй ээ. муугүй л хамгаалагч болтой байсан...
марлос гэж сонссогүй, дуулаагүй залуу байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Sep 06, 2016 2:20 pm

энэ зуны "бүтээгүй" 10 трансфер
чамгүй их мөнгөн дүн яригдаж, цаг хугацаа зарцуулсан боловч эцсийн дүндээ бүтээгүй ла лигийн амжилтгүй наймааны оролдлогуудыг марка жагсаажээ.

Image
давид лопес
сар гаруйн хугацаанд 2 тал идэвхитэй хэлэлцээр хийж, эмнэлэгийн үзлэгээр орох товоо хүртэл гаргасан байсан ч эцсийн мөчид наполи баг перикос руу 26-тай хагас хамгаалагчийг явуулж андалусийн бетикосчуудыг гомдоов. каталан залуугийн хувьд өөрөө нутагтаа тоглохыг илүүд үзсэн байж болзошгүй.

Image
игнасио камачо
мань эрийг явах болсон тухай английн уэстбромвич клубтэй тохиролцсоноо малагагийн ерөнхийлөгч аль тани өөрөө твиттер хуудсаараа батлан жиргэж байсан нь саяхан. гэвч тийм зүйл болсонгүй. малагагийн удирдлагууд камачогийн төлөө 18 саяыг бэлнээр авахыг хүстэл англичууд өөдөөс нь 15+3 сая гэдэг өөр тоонууд яриад эхлэв гэнэ. ингээд наймаа замхран алга болов оо.

Image
матео мусаччио
аргентин хамгаалагч залуу эль мадригалийг орхиж милантай нэгдэх нь цаг хугацааны л асуудал гэгдэж бэлтгэлээс хүртэл 2 долоо хоног чөлөөлөгдсөн ч 20 саяын санал нь шумбагчдад таалагдсангүй.

Image
андре гомеш
түүний нэр энэ зунжин мадридтай холбогдож хэзээ мөдгүй авах болсоноо нийслэлийн баг зарлах гэж байсан ч эцсийн мөчид барса орж ирэн тэдний хамар доороос сугалж орхив. энэ наймаа нь маш гэнэтийнх байсан нь олон зүйлээр тодорхой харагдана. барсагийн фенүүд ч итгэж чадахгүй байлаа.
мөн мадридад өөрсөддөө итгэлтэй байх олон шалтгаан байсан. түүний агент нь хорхе мендес. рон бол пепе нарын төлөөлөгч юм. барса энэ эрхэмтэй ойрын 10-аад жил огт холбоогүй байсан. түүний шигшээ багийн олон анд мадридад тоглодог гэхчлэн ярьвал их юм бий. гэсэн хэдий ч мань эр өөрийн хүслээр барсаг сонгосон бололтой. мөн аавынх нь дэмждэг баг барса юм гэдэг. магадгүй аавынхаа дэмждэг багт тоглохыг хүссэн ч байж мэднэ. мөн түүнээс гадна андрес иниеста бол түүний шүтээн болохыг өөрөө ярьсан.

Image
нолито
барсад хуучин цэргээ буцаан авах сонирхол өнгөрөгч өвлийг бодвол буурсан нь харагдсан ч түүний араас хөөцөлдсөөр л байсан гэнэ. гэтэл ситигийн босс болсон пеп гуардиола гарч ирээд барсагаас булаагаад аваад явчихав. үүнд нь багагүй күле нар сэтгэл дундуур үлдсэн.

Image
адем льяич
нолитогоо явуулахаар болсон галисчууд серби залууг овоо хараандаа оруулан 10 саяыг бэлдээд байлаа. гэвч ромачуудад энэ мөнгө нь бага санагдсан бололтой 12 саяар торинод зарж орхив.

Image
хатем бен арфа
нийст гайхалтай улирал үдсэний дараа түүнийг сонирхох олон баг гарч ирсэн. мань эр чөлөөт агент болсон нь ч олон багийн шүлсийг гоожуулж байсан гэхэд хилсдэхгүй. түүний эцсийн шийдвэр нь унай эмеригийн удирдах болсон нутгийн баян псж клуб болов. гэвч севийяа түүнийг өөрийн болгоход ердөө 10-аадхан минут дутуу байсныг гэж мань эр өчсөн.

Image
роке меса
адармаатай үйл явдлаар дүүрэн савангийн дуурь гэлтэй. шарууд болон севийяа багууд тохиролцоонд хүрч бүх зүйл жин тан болсон байв. андалусчууд ч шинэ цэргээ угтан авахад бэлэн болжээ. ганц л зүйл энэ хөдөлгөөнийг зогсоосон нь херман толедо гэх аргентин хөвгүүн. шарууд месагийн орон зайг энэ залуугаар нөхүүлэхээр төлөвлөсөн байж.. гэтэл мань хүү виола руу явчихав. ингээд бүх төлөвлөгөө нуран унаж, месагийн наймаа цуцлаглав.

Image
сидней
лондоны буучин болох нь тодорхой болсон мустафигаа орлуулахаар бенфикагийн эзэмшилд байдаг бразил хамгаалагчийг валенсианчууд авахаар завдаж байжээ. ямар нэгэн наймаанд 3-дагч талын этгээд ба түүний эзэмших эрхийн асуудал гарч ирвэл тухайн наймааг хийхэд хүндрэл үүсдэг нь бичигдээгүй хууль. сиднейг эзэмшигч бенфика клуб өмнөх улиралд депорчуудад мань эрийг худалдан авах нөхцөлтэй зээлсэн байжээ. энэ нөхцөл нь галисчуудад давуу эрх олгох нь ойлгомжтой. гэвч тэдэнд тухайн үед сиднейг жинхэлэх мөнгө байгаагүй гэнэ. яг энэ үед арсен венгер гарч ирэн валенсиагийн мустафигийн хамтаар депороос лукас пересийг авч дансанд нь мөнгө хийж таарах. ингээд мөнгөтэй болсон депор сиднейг жинхэлж багваахайнуудад шавар хаасан байгаам кк. гай, гавъяа хоёрыг нэгэн зэрэг гэдгийн үлгэр ч юм шиг :ногоон:

Image
лучиано виэтто
барса туслах дүрийн довтлогч зуны турш удаан хайсан. аргентин залууг авах гэж ихэд хичээсэн. 22 сая дээр нэмэлт нөхцөлүүдийг атлетид санал болгон энэ наймаа чамгүй эрчээ авлаа. гэтэл атлетид өөр бодол байсан бололтой. тэд гамейрог севийяагаас авахыг хүсч буйгаа зарлахад байдал барсагийн талд ашиггүй эргэх нь тэр. ингээд севийяа, атлети багуудын хооронд тохироо хийгдэж 2 довтлогч зөрж өмсгөлөө сольцгоов.
виэтто ч өөрөө барсагийн сэлгээнд суухыг хүсээгүй гэлцэнэ. севийяа түүнд барсагаас илүү минут өгөх нь ойлгомжтой асуудал.


http://www.marca.com/en/football/spanis ... b46b4.html
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Өсөхбаяр » Tue Sep 06, 2016 4:01 pm

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Fri Sep 09, 2016 3:43 am

http://www.fifa.com/about-fifa/news/y=2016/m=9/news=fifa-rejects-appeals-of-atletico-de-madrid-and-real-madrid-in-relation-2831432.html?cid=twitter_button

Мадридын хоёр аварга дараагийн хоёр цонхоор наймаа хийхгүй нь ээ. Реал Мадрид 39, АТМ 90 хүүхдийн асуудал байгаа юм байна.

Тус клубууд ФИФА-д давж заалдсаныг хэрэгсэхгүй болгосон, одоо Спортын Арбитрын Шүүхэд хандана гэдгээ Реал зарлаж. Атлети ч ялгаагүй ажиллах байх. Тэгээд цаг хожвол өвлийн цонхоо ашиглаж болох юм.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Moza » Fri Sep 09, 2016 8:10 am

turuue wrote:http://www.fifa.com/about-fifa/news/y=2016/m=9/news=fifa-rejects-appeals-of-atletico-de-madrid-and-real-madrid-in-relation-2831432.html?cid=twitter_button

Мадридын хоёр аварга дараагийн хоёр цонхоор наймаа хийхгүй нь ээ. Реал Мадрид 39, АТМ 90 хүүхдийн асуудал байгаа юм байна.



39, 90 хоёрт адилхан шийтгэл өгөөд нээрээ :ногоон:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sat Sep 10, 2016 10:43 am

манайх бол хамаагүй цөөн хүүхдийн асуудалтай шт.

өмнө нь бичиж л байсан даа. энэ цонхоо хаалгах шийтгэл ч яахав... цаана нь өчнөөн мөрөөдлөө хөөгөөд хөлбөмбөгөө сайжруулъя хэмээн испанид очсон амьдралын боломж муутай айлын ч юмуу эсвэл испанийн иргэншилгүй хүүхдүүд хохирч байгаам. боломжгүй хэсгийг нь гудамжинд бараг хөөгөөд гаргах ёстой гэж дээрээс тушаасан шт. бэлтгэл хийх байтугай өөрийн байр сууцандаа ч байлгахыг хориглосон. тэр хүүхдүүд нь яах ч ёстой болж байгаам. гэртээ харья, хариад амьдрал байхгүй шахуу. эцэг эх, ах дүүсээ тэжээж ганц итгэл найдвар нь болсон залуус байдаг...
нөгөө хэсэг нь бас л хэцүүдсэн. манай хоёр со банди л гэхэд жил хагас нутагтаа байж байгаад нас нь болоод эргэн ирсэн. япон месси гэгддэг күбо маань нас болоогүй тул дахиад хүлээнэ. америк жаал маань бас нутаг буцсан гээд л. хүүхдүүд л асар хохирч байгаам.

хоёр баг хоёул кас (коорт оф арбитрейшн спортс) -т хандана гэдгээ хэлжээ. наймааны цонхоо хаалгахын хувьд бол хоёул асуудалгүй даваад гараад ирнэ дөө. бүрэлдэхүүн зузаан байгаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Sat Sep 10, 2016 11:27 am

8-р сарын шилдгүүд тодорчээ.

Image
премиерад түүхэндээ анх удаа дэвшсэн леганесийн хаалгач хон андер серанте өнгөрсөн сарын шилдгээр тодорчээ. огурцынуудын хувьд ч түүхэн шагнал болж буй нь тэмдэглүүштэй. мань эр одоогоор хаалгандаа гоол алдаагүй байгаа цор лигагийн ганц хаалгач. сельта, атлетигийн эсрэг олон мундаг хаалтууд тавьж багаа түүхэн рекорд хийхэд хувь нэмэр оруулсан.

Image
гоолын бороо оруулж буй шаруудын босс кике сетиэн хоёр тойргийн дараа лигагийн хүснэгтийг тэргүүлж явна. канарийн арлынхан валенсиа, гранадагийн эсрэг нийт 9 гоол оруулж 3 гоол алдсан.

Image
мэлхийнүүдийн 107 жилийн ой

Image
алькорконы давид родригес сегундад 100 гоол оруулаад байна. нөхөр осасуна, сельта, хихон багуудад хүчин зүтгэж байв.

Image
4-р тойрогт олон гоё тоглолтууд байна...
хамгаалалтаараа гайхагдаж буй огурцынуудын гэрт довтлох дуртай барса зочилно.
памплонад сельта ирнэ.
сан мамесаар багваахайнууд ороод гарна.
эль мадригалд ла реал очно.
эль пратад мадрид зочилно.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Sep 13, 2016 8:46 am

3-ийн даваанд барса бүдрэв ээ. атлети, шумбагчид анхны хожилоо байгуулав. багваахайнууд явдаггүй ээ….

Image
Image
аноэтад перикос энэ улирлын анхны оноогоо авав. 1-1ээр тоглолт өндөрлөж. шинэ цэрэг пиатти…
аргентин дас-ууд "эль тото-эль чоло" тулаан гоё болжээ. нутгийн эзэд гайгүй хэдэн боломж гаргасан ч боломжоо ашиглаагүй. 2-р үед атлети тоглолтыг удирдаж 4 гоол оруулсан байна. гризманн толгойгоороо дубль хийжээ.
селтикос ч тааруу байна даа. гоолито нь явсан, гоол хийх, бужигнуулах, довтолгооны санаачлага гаргах хүн дутагдаад хэцүү л харагдаж байна. беррицо ч удирдлагадаа ундууцаж буй бололтой. тоглолтын дараа "манай хямрал аль 3 сарын өмнөөс эхтэй. бид энэ улирлыг амьд үлдэхийн төлөө л аргацаана." гэж хэлсэн байхын.
мадрид дэвшиж орж ирсэн осасунаг хөнгөхөн нухлаа. гоолын фиэста болов. рон бэртлээс эргэн ирсэн бас гоолдсон...
писхуан санчест эзэд мундаг комбак хийн андалусчуудынхаа цөсийг хөөргөжээ. шарууд 89 дахь минут хүртэл 1 гоолоор хожиж явсан…гэвч удалгүй 2 гоол алдаж хүснэгт тэргүүлэх боломжоо алдав.
ла росадеда шумбагчид улирлын анхны хожилоо байгуулав. камени пен хааж гавъяа байгуулсан ч баг нь хожигдов. шинэ шумбагч сансоне ла лигийн гоолын дансаа нээлгэсэн байна.
алавес барсаг гэрт нь хожиж сенсаац тарив. тэр жилийн ла лигад дэвшиж орж ирсэн эркулесийн адилаар… ер нь муугүй баг бүрдсэн шүү гэдгээ лигтээ хангалттай л зарлалаа. эхний тойрогт калдероноос оноотой буцсан гэж байгаа.
молинонд пепинеросууд ла лига дахь анхны хожигдол мөн анхны гоолоо хаалгандаа алдсан. нутгийн эзэд ч өнгөлөг байна даа. 2 хожил 1 тэнцээтэй улирлыг питугийн цэргүүд мундаг эхлүүллээ. зээлээр ирсэн дуже чоп л их гялалзаж буй бололтой.
багваахайнуудын хар дарсан зүүд үргэлжилсээр.. энэ удаад бүүр сэтгэл санаагаар нь тоглож орхих шиг. местайяад бетикосын хоёр луухгар 2 гоол оруулан эвгүй эхэлсэн. гэвч эзэд 2 гоолоо нөхөн лос че нар бөөн баяр болсон нь удаан үргэлжилсэнгүй ээ. рубен кастро шүүгчийн мэдлийн цагт багваахайнуудын хамгаалалтын цоорхойг тод томруунаар харуулав аа. энэ жил валенсиа унаж балрах вий дээ…
гранадаг гэрт нь эйбар нухлаа. очоа багаа муухай л хөөдсөн байна. дэндүү бүдүүлэг алдаа гаргажээ.
пакогийн залуус тааруу байна. энэ жил ла лигад хамгийн олон шилжилт хөдөлгөөн хийгдсэн баг гэж байгаа. магадгүй пакод цаг хугацаа хэрэгтэй буй за.
эль риасорт баскууд анхны оноо болон хожилоо рауль гарсиагийн гайхалтай гоолоор байгуулав. тэр холоос аймшигтай хусчээ… энэ тойргийн шилдэг гоол болох нь тодорхой. гэснээс эррерин сэлгээнд суугаад кепа гэж залуу баскуудын хаалгыг манаж байхын. нуль ирээдүй бололтой, 2 ч аймар сейв хийж харагдлаа. гэснээс нутгийн эзэд 1 гоолоо хажуугийн шүүгчид хураалгасан юм уу даа….

Image
мадрид удаан хүлээсэн тэргүүллээ авлаа. өнгөрсөн жилийн өдийд гялалзаж явсан сельта хүснэгтийн хомоолыг хамаж явна. валенсиа мөн адил оноогүй 19-т явж байна. ширүүн улирал болох шинжтэй.

Image
ветеран рубен кастро барса болон валенсиад тус бүр дубльдснээр пичичиг тэргүүлж явна. :-D

Image
Image
Image

Image
5-р тойрог галзуу болох нь ээ... севийеийн дербитэй.. залгаад бернабеуд шумбагчид очно. камп ноуд атлети зочилно.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Sep 14, 2016 12:35 pm

Image
кадисийн 106 жилийн ой болжээ.

Image
луйс суарес барсагийн өмсгөлтэй 100 тоглолтонд оржээ.

одоогоор лигад 30 тоглолт явагдахад 24745 дамжуулалт, 561 цохилт, 90 гоол, 127 шар болон 3 улаан хуудас, 21 ялалт, 9 тэнцээ болжээ.

хамгийн олон гоолтой мадрид, шарууд - 10
хамгийн цөөн гоолтой сельта - 1
хамгийн цөөн гоол алдсан атлети, шумбагчид - 1
хамгийн олон гоол алдсан перикос - 9
хамгийн их гоолын зөрүүтэй мадрид - +7
хамгийн бага гоолын зөрүүтэй сельта - -6
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 59
хамгийн олон дамжуулсан барса - 1961
хамгийн олон шар хуудастай атлетик - 11

хамгийн олон гоолтой рубен кастро - 4 гоол
хамгийн олон ассисттай пиатти, сарабиа - 3 ассист
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн бейл - 13 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн нзонзи - 251 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 13 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан асенхо - 2 тоглолт
хамгийн олон шар хуудастай марко ливаяа (шарууд) - 3 шар карт
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Sep 14, 2016 1:00 pm

Image
мартсанаас ла лига маань энэ улирлаас эхлээд шинэ цомтой болж байгаа. шинэ цомын анхны хувилбарыг аль баг өргөх бол доо гэж.
цомын хувьд нэг л сүр муутай, шөвгөр шар юм л харагдаад байгаан.

мөн өөр нэг чухал шинэ өөрчлөлт нь өвлийн амралтыг 3 долоо хоног болгон сунгаж буй. энэ жилийнх 12 сарын 18-наас 1 сарын 7 хүртэл үргэлжилнэ. тамирчид зулсар болон шинэ оныг гэртээ амар тайван үдэх нь. маниусын хувьд жаахан уйтгартай л байх нь дээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Next

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests