ЛА ЛИГА САНТАНДЕР

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby turuue » Mon Nov 14, 2016 7:42 pm

Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Nov 15, 2016 10:47 am

10-р сарын шилдгүүд тодорлоо. ямар нэгэн сюрприз байсангүй... санасан 2 нөхөр л авлаа.

Image
Image

хоёул анхны удаа тус шагналыг хүртэцгээв. аспасын хувьд сельтагаас авсан 4 дэх тохиолдол. түүний өмнө нолито 2 удаа, рафинья 1 удаа авч байж... харин сампаоли севийяад 4 дэх шагналыг нь авчирлаа. эмери 3-ийг авч байсан аж.

https://www.youtube.com/watch?v=m7JW1u1hFVE
10-р сарын 5 шилдэг хаалт... гоё парадас байна даа. :eek:

ла лига 2012-13 улирлаас хойш баасан гарагт тоглодог болсон билээ. тэгвэл өнөөг хүртэл баасан гарагт хамгийн олон тоглосон багууд гэнэ.
[20] Málaga
[17] Espanyol
[16] Levante
[15] Betis, Getafe

ла лигийнхан ч баасанд тоглох үнэн дургүй дээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Nov 21, 2016 11:47 am

ла лига 2 буюу сегундад тоглож буй реүс депортиу багийн улирал амжилтаар дүүрэн байгаа билээ. магадгүй тэдний энэ амжилтанд багаас нь гаргадаг тоглолтын өмнөх "носталгиа" зурагт хуудаснууд нөлөөлдөг байж болох юм. ингээд реүсийн зурагчин болон тамирчдын хамтын бүтээлүүдээс сонирхуулъя.

Image
Image

Image
Image

Image
Image

Image
Image

Image
Image

Image
Image

Image
Image

Image
Image

:eek: :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby El Payaso » Mon Nov 21, 2016 7:15 pm

хаха... күүл постерууд байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Nov 25, 2016 12:31 pm

12-р тойрог явагдаж дууслсан… зав муутай яаран сандран хэдэн юм бичлээ.
тойргийн оргил тоглолт мадридын дербигийн дүнг тааварласан хүн ховор бизээ. мөн бусад тулаанууд ч сонирхолтой дүнтэй явагдлаа. барса гэртээ бүдэрсэн. мадрид оноо тасарсан… би энэ тойргийн тоглолтуудын тойм үзээгүй тул нарийн бичиж болохгүй нь сорри. тооны харьцаа харж байхад андалусчуудын тойрог болсымуу даа. бетис, севийяа, ла реал гурав бүтэн оноогоо авсан бол малага, гранада хоёр нь 1 оноотойтой дуусгасан байна.

Image
Image

бетикосууд шинэ дасгалжуулагчийн анхны улирдлага дор анхны хожилоо байгууллаа. в.санчес ажилаа гараагаа амжилттай тавьлаа. үр дүн нааштай ч агуулга төдийлөн сайн байгаагүй сурагтай. форм сайтай байгаа шарууд ч стат-ын хувьд эздийг илүүрхсэн байна. мөн адан ч тэдний олон боломжийг няцаажээ.
эль риасорт сампаолигийн залуус гайхалтай эргэн ирэлт хийлээ. 2 гоол алдсаныхаа дараа 3-ийг нөхөж хийн 3 оноогоо авлаа. гайхалтай ялалт байлаа. хариуд нь депорын ерөнхийлөгч лигийн шүүгчдийг алиа салбадайнууд гэж шүүмжилжээ. одоо бодвол баахан л полемика гарсым байгааз.
лигийн хатуу самруудын нэг малага камп ноуд зочилж хамгаалалт, хаалтын гайхамшигийг толилуулав. камени өөрийгөө хэн гэдгийг барсад дахин мэдрүүлэв. барсагийн олон 100 хувийн гоолуудыг няцаасан байна лээ.
их буучид ширүүн байгаагаа баталсаар байна. гэртээ сельта эрт гоолдсоныхоо ачаар 3 оноо авлаа. эйбарын 100 дахь гоолоо лигад хийсэн гэвүү дээ...
мадридын дерби олон хүний таамаглаж байснаас шал өөр үр дүнтэй гарлаа. атлетиг талбайдаа 3 гоолоор хожигдоно хэмээн мадридиста нар ч зүүдэлж зүрхлээгүй байсан боловуу. гэтэл роналду 3 гоол хийн багтаа 3 оноо авч өглөө. сургаар иско маш сайн тоглосон гэнэ.
алавесийн гэрт тотьнууд сүүлийн мөчид хожил байгууллаа. сүүлийн үед перикосын форм, тоглолт илт сайжираад ирэх шиг….
багваахайнуудын амтгүй цуврал үргэлжилсээр… энэ удаад лигийн сүүлийг мушгиж яваа гранадаг гэртээ баралгүй оноо хуваажээ.
молинонд ла реал 3 оноогоо нэг их зоволгүй авчээ. дараагийн тойрог гэртээ барсаг хүлээн авна.
сан мамест шумбагчид живлээ. эздийн рауль гарсиа чухал үед гоолдсоор…
ботаркед осасунаг удирдахаар ирсэн капаррос анхны тоглолтонд хожигдлоо. легагаас ибаньес дубль!

Image
барса бүдэрснийг ашиглан мадрид дахин 2 оноо холдлоо. дербидээ нухуулсан атлети огцом доошилж 6-р байрт орлоо. севийяагийн комбак 2 байрын үнэ цэнэтэй байжээ. шумбагчид 1 доошилсон байна.
хомоол хамаж яваа гранада ганц оноо зулгаалаа.

Image
рон хеттрик хийснээр огцом дээшилж 2 пичичитай зэрэгцлээ. нөгөө 2 пичичи энэ тойрогт тоглосонгүй. суарес торгуулийн улмаас, месси биеийн байдал харгалзан талбайд гарсангүй. пичичи рейс ингээд улам сонирхолтой болох нь.

Image
Image
Image
Image

Image
13-р тойргийн шүүгчид… писхуанд багваахайнууд зочилох тоглолтыг олон сонирхож буй… аноэтад барса очно, барсагийн бүдэрдэг зохиолтой талбай гэж…гран канариад атлетик ирнэ. энэ гоё тоглолт болох байх. хоёул форм сайн байгаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Nov 25, 2016 1:14 pm

Image
лигагаас 18 тамирчин уефа-ийн 2015-16 улирлын шилдэг 11-т багтах боломжтой байгаам байна. нийт 40 тамирчны нэрс байгаа аж

Image
пушкашын нэрэмжит шилдэг гоол шагналд ла лигийн 4 тамирчны гоол өрсөлдөж байна.

Image
атлетид хеттрикдсэн роналду мадридын дербигийн бүх цаг үеийн мэргэн бууч боллоо. :-D

Image
гоё постер гаргадаг реүс багийн ойн өдөр тохиожээ.


ла лигийн түүхэнд орсон хмагийн хурдан гоол энэ юм байна аа.. дарио сильвагийн гоолоос хэдэн долиор илүү юмуу даа.

Image
14-р тойргийн шүүгчид... энэ тойргийн оргил тулаан нь мэдээж класико... тулааныг шүүхээр болсон шүүгч клос гомесийг мадридын зүгээс ихээхэн шүүмжилж буй. нөхөр шүүхээр л мадрид оноо алддаг сурагтай. класико ч эхнээсээ л хэл амтай болох төлөвтэй.... за тэгээд андалусийн дерби, баск дерби гээд л олон сонирхолтой учраанууд байна. мөн местайяа малага зочлох тоглолт байна шүү.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Nov 29, 2016 11:03 am

https://www.youtube.com/watch?v=UIzP03_Iuvg
11-р тойргийн 5 шилдэг гоол

https://www.youtube.com/watch?v=pfghGHwpvrw
12-р тойргийн 5 голасо

Image
ла лигад месси 200 тоглолтонд (3 удаа покер, 23 хеттрик, 65 дубль г.м) гоолдож 200таны шинэ босго тогтоожээ. түүний дор рауль 184 тоглолт гоолдсон байдаг.

Image
энэ улирал ла лига фантазид хамгийн олон оноо олж ирсэн тамирчид... энэ лигагаас явуулдаг фантазид тогловол гоё юм билээ шүү. шагнал нь дуртай баг руугаа очиж аялж бариулдаг. өнгөрсөн жил би жаал тоглосон. энэ жил амжсангүй...

Image
арабууд ийм шагнал гардуулаад абйдаг болсон байна лээ. энэ жил ла лигаас 4 тамирчин дэвшжээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Nov 30, 2016 1:38 pm

чөтгөрийн 13-р тойрог… олон ч сонирхолтой тоглолтууд явагдлаа. барса оноо алдлаа. мадрид амаргүй ялалт байгууллаа. шумбагчид гэртээ алавест нухуллаа. атлетик нухууллаа гээд европийн тэмцээнээс ирэгсэд ерөнхийдөө зүдэрчээ.

Image
Image

буучид сайн байна аа… такаши инүй эхний 2 гоолыг нь бэлдсэн байна. эхнийх дээр нь гоё гүйлт хийж торгууль авсан бол 2 дахь нь түүний дамжуулалтаар орлоо. эсрэгээр бетикосын ганц гоолын рубен кастро… в.санчесийн анхны ялагдал аа гэж. эйбар одоо 8-д явж байна.
эрчийг авсан малага эцсийн мөчид 3 оноогоо халааслав. ла росаледад болсон тус тоглолтонд нийт 7 гоол орж үзэгчдийн нүдийг баясгалаа. депорчууд тооны харьцааг нээсэн ч зөрүүлээд 3 гоол алдсан. гэсэн ч дахин 2 гоол нэмэж хийгээд 1 оноо зулгаах гэтэл шүүгчийн нэмэлт цагт малагагийн сэлгээгээр орж ирсэн тамирчин онтиверос гайхалтай цохилт хийн багтаа 3 оноо авч өглөө. ёстой янзтай тоглолт... шийдвэрлэх гайхалтай гоолууд…
тотьнууд хөл гараа нийлүүлэн, тоглолтоо олжээ. лига дебьютант легаг гэртээ хөнгөн аргаллаа.
бернабеуд усан бороо цутгаж амаргүй тулаан өрнөжээ. васкес торгуулийн цохилтыг олж ирснийг нь рон амжилттай гүйцэтгэн тоог нээсэн. дараахан нь мөргөж дубль хийсэн байна. зочид хариуг нь удалгйү барьж тоог ойртуулаад тоглолтын төгсгөл рүү торгуулийн цохилт хийх эрх авсан ч дуже чоп шувуу буудаад оноон зулгаах боломжоо үгүй хийсэн байна. ингээд астурчууд релегейшн зонд орлоо. тойм харж байхад шүүгч 2 талд жаахан боналный пен-үүд заасан л харагдлаа. зизу тус тоглолтын агуулгыг таалсангүй. мартах ёстой тоглолтуудын нэг гэж онцолжээ.
багваахайнуудын хар цуврал үргэлжилсээр… писхуанд дахиад хожигдлоо. 1 оноотой буцах сайхан боломжийг нь рико мундаг рефлекс гарган хаажээ. пранделли ярихдаа баг нь маш сайн тоглоод хожигдлоо, ингэж тоглоод олон хожигдохгүй ээ. сар гарна аа л гэж….
шумбагчид европа лигийн шарталтаас гарсангүй ээ. алавест гэртээ 2 гоолоор нухуулжээ. эскриба ярихдаа, баг сэргэлт авч дөнгөсөнгүй гэж…
памплона ч энэ улиралд цоорхой байна даа. атлети очоод 3 гоол хийгээд хөнгөн ялалт байгуулж. гэхдээ облакийн пеналти сейв тус тоглолтын хувь заяанд нөлөөлсөн хэмээн чоло өчив. мөн сонирхолтой нь атлети бүтэн 1 жилийн дараа анх удаа сетписээс мөргөж гоолдсон гэнэ. мөргөлтийг өөр хэн байхав дээ. годин гүйцэтгэсэн.
балайдост асуудлаар дүүрэн буй гранада ирээд алганы амт амсаад явлаа. цаг агаарын байдлаас болоод талбайн нөхцөл байдал тааруу байсан гэж гранадагийн босс гомдоллож…
аноэтад барса ээлжит бүдрэлтээ хийлээ. ингээд 7 дох улиралдаа бүтэлгүйтсэн нь энэ аж.. хамгийн сүүлд 2007 онд буюу 10-аад жилийн өмнө л эндээс бүтэн оноотой буцсан байдаг…
тоглолтын агуулгаар барсад гоолоос өөрөө дурсаж ярих юм байсангүй. эзэд бараг л 90 минут илүүрхэж зочдыг тоглолтоос аль эрт гаргасан байна. мөн шүүгч буруу хараагүй бол хожлын 3 оноо ч энүүхэнд байлаа. лүчо тоглолтын дараа, миний дорх хамгийн муу барса байлаа хэмээн хүлээн зөвшөөрчээ.
гран канариад атлетик очоод сайхан гөвүүлжээ. шарууд ч талбайдаа сүүлийн 11 тоглолт босоо байгаа гэнэ лээ. мөн лигад 1000 дахь онооны баяраа тэмдэглэсэн байна.

Image
мадрид хожил байгуулж барса бүдэрснээр онооны зөрүү 6 болж холдлоо. севийяа 3 оноо авснаар барсатай тэнцэв. атлети байр ахиж 4-т орж ирлээ. шумбагчид 2 доошлов.

Image
рон дубль хийж ганцаар тэргүүлээд эхлэв. месси 1 гоол хийн 2т орж ирсэн. ганцаар тэргүүлж явсан суарес сүүлийн үед алга боллоо шүү.

Image
Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Dec 02, 2016 12:27 pm

эль класико, гран дерби ойртсоор..... ил яригдаж буй мурий, бет-ийн тоо 25 сая давсан гэнэ. далд бол аймар тоо байгаа сурагтай... 2 багийн бүрэлдэхүүн нийлээд 1.049.000.000 евро гэж марка тооцжээ. мадрид 623 сая бол барса 426 сая...

топ3 үнэтэй наймаа... мадрид - роналду 94 сая, бейл 91 сая, хамес 80 сая... барса - неймар 85 сая, суарес 81 сая, андрес гомеш 35 сая...http://www.marca.com/en/football/barcel ... b4593.html
бейлийн үнэ роныг давлаа гээд байсан яасын бол.. бас нейн үнийг 100 сая гээд марка бичдэгсэн.

La Liga chief Tebas: You already know who I want to win the clasico

Image



Image
The latest technology will be used for El Clasico. [marca]
4k Ultra HD will be available for the first time for a Clasico with SuperZoom technology.
A total of 8 cameras will film in the ratio, out of the 37 fixed cameras placed around the Camp Nou, one of which will be aerial.
A further two will focus on Luis Enrique and Zidane with Ronaldo and Messi also subject to high speed focus from their own camera.
Managing all this equipment will be eight mobile control units, six satellite trucks, and over 400 media personnel. [marca]
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Dec 06, 2016 12:22 pm

Image
фифагийн шинээр гаргасан "шилдэг нь" шагналд ла лигаас 4 хүн үлджээ.
3 тамирчин шилдэг 3-т нь үлдсэн бол а.л-т түрүүлсэн зизу шилдэг дасгалжуулагчид португалын сантос, лестерийн раньеритай үзэлцэж байна.

Image
зизугийн бүх тэмцээнд ялагдашгүй цуврал үргэлжилсээр... хамгийн сүүлд камп ноуд тэнцээ хийснээр анчелоттигийн цувралыг ардаа орхилоо. одоо лео бинхаакер болон луйс энрикегийн цувралуудыг гүйцэх үлдлээ дээ. энэ байдлаараа ч шинэ рекорд хийх байлгүй.
гэснээс лео бинхаакерийн цувралаас бусад нь дандаа сүүлийн 2 жилд болсон цувралууд гэж байгаа. өнгөрсөн жил луйс энрикегийн барса... тэрний өмнөх жил анчелоттигийн мадрид...

Image
11 сарын шилдэг хугадорт нэр дэвшиж буй гурвал... рон ч ойлгомжтой биз дээ.

Image
шилдэг энтренадорийг хэн авах нь харин хэцүү сонголтууд байна даа. гурвуул багаа мундаг удирдаж буй. миний хувьд эусебио л авах ёстой гэж бодном. 2-т зизу, 3-т хуанде рамос....
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Tue Dec 06, 2016 12:31 pm

Image
фифпро-д нийт 55 тамирчин нэр дэвшсэнээс 22 нь ла лигийнхан... 40%-ийн жин даржээ. :spain
мадрид хамгийн олон буюу 11 тамирчин, барса 9, атлети 2....

Image
хүүскоред сайт чинь ла лигийн сарын шилдэг тодруулдаг болсым байна. өнгөрөгч 11 сарын шилдэг тамирчнаар неймар шалгарчээ.

Image
цохилтын оновчоор топ5 лигийг шарууд тэргүүлж явна... цохилт хйихдээ тун чиг гамтай, үр дүнтэй, чиглэл сайтай цохиж буй гэнэ. за тэгээд араас нь 5-д эйбар буюу буучид байна.
9. сельта
10. севийяа
16. атлети
17. мадрид
22. осасуна
24. атлетик
27. шумбагчид
31. валенсиа
32. барса

Image
15-р тойргийн шүүгчид хуваарилагджээ. тус тойрог малага-гранада буюу андалусийн локал дербигээр эхэлнэ. залгаад томчуудын тамын тогоо помплонад барса зочилно... аноэтад багваахайнууд... балайдост севийяа гэж явж байгаад тойргийн хамгийн оргил тоглолт эль мадригалд шумбагчид атлети тулаанаар өндөрлөх аж.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Thu Dec 08, 2016 10:36 am

үнэхээр сонирхолтой, таавар эвдсэн тойрог явагдлаа даа. топ 6 баг бүгд оноо алдлаа. дээдчүүлд халгаатай раунд болж өнгөрөв. оноогоо бүтэн авсан ганц баг нь 7-р байрны атлетик…

Image
Image
улирал эхэлнээс хойш ганц ч хожилгүй явсан гранада анхны хожилоо дерби болох севийяагаар гэртээ авах хувьтай байжээ. ингээд лигад хожилгүй баг үлдсэнгүй… сампаолигийн залуус ч сайхан боломжийг хийсгэлээ дээ.
эль класико, камп ноуд драма болсон… рамос 90 дэх минутад мөргөж тоог тэнцүүлэн күле нарын зүрхийг зүслээ дээ. барсагаас тэнцээний гоолыг суарес мөн мөргөж оруулсан байв. ингээд лидересийн онооны зөрүү хэвээр хадгалагдлаа. мадридын хувьд маш ашигтай тойрог болж өнгөрсөн.
сүүлийн үед форм унаад буй хэмээн ажиглагдсан шумбагчид легагийн ботарке цэнгэлдэхэд хуурай тэнцээ хийлээ. нэг л юм болохгүй байх шиг…
атлети гэртээ формлог буй тотьнуудтай тэнцжээ. чолог сийрүүлвээс, шударга үр дүн юм гэнэ. за үнэндээ перикос сүүлийн үед мундаг байгаа л даа. тэднийхээс пиатти багийн хамаг юмыг нугалаад л яваа харагдсан. энэ ч тийм сьюрприз болсон үр дүн биш байх аа гэж бодном…
бенито вийяамаринд гоолын хур буужээ. аспас дубль хийж мундаг тоглоллоо. виктор санчесийн гараа ч муугүй эхэлж байх шиг…
сан мамест баск дерби явагдаж эзэд ширүүн явж буй буучдыг дарав..
алавес ч бядтай байна даа. ямар ч багийг эвгүйтүүлээд л байна. энэ удаад формтой байгаа шаруудтай гэртээ оноо хуваалаа.
хомоол хамалцаж яваа хоёрын тулаанд эзэд илүүрхсэн… осасуна явдаггүй дээ.
местайяад бас л драма болж… малагад эцсийн мөчид (93 дахь минут) гоол алдан оноо хуваалаа. хөлбөмбөгийн бурхан тэнгэр багваахайнуудад нүүр өгөх янзгүй кк
эль риасорт ёстой сонирхолтой үр дүн гарлаа. дайралдсанаа зовоож илүүрхэж буй ла реалыг ингэн чинээ санасангүй… уг нь нөхдүүд дээдэх багуудаа бүдэрснийг ашиглаж байр ахих сайхан боломж байсым даа. депорын хувьд гоол оруулах л хамгийн том асуудалтай гэж ярьж абйсан бол өчигдөр ч бөглөөсөө гартал сайхан шүршжээ. флорин андон дубль, райн бабел 1 гоол!

Image
эль класикогийн 2 акул оноо алдсаныг доодох багууд ашиглаж чадсангүй… гранада анхны хожилоо севийяагаас авлаа.

Image
суарес, аспас хоёр гоолоо ахиулцгаасан. аспас дубльдсан гэж….

Image
Image
Image
Image

Image
16-р тойргийн шүгэлтнүүд…
олон сонирхолтой тоглолтууд байна шүү. местайяад мадрид зочилно… калдеронд цахиур хагалж буй шарууд ирнэ… писхуанд малага очно… сан мамест сельта орно… мэдээж тойргийн хамгийн оргил тоглолт нь барселоны дерби…
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby El Payaso » Thu Dec 08, 2016 2:56 pm

Өнгөрсөн жил Нолито энэ жил Аспас гээд Сельтад жил бүр нэг нөхөр цоордог боллоо шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Seikoni » Fri Dec 09, 2016 10:00 am

Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Dec 09, 2016 11:42 am

за европт зодоглож буй 7 баг долуулаа л хэсгээсээ гарлаа. 3 багийн сүүлийн тулаанууд шийдвэрлэх хүнд байлаа. севийяа лионы талбайд чардайсан болтой бйасан, стат харж байхад... сельта айлын талбайд өөрсдийгөө аваад гарчихлаа. шумбагчид шийдвэрлэх тоглолтоо нямбай хийлээ дээ. :spain

а.л-т хэсгээс 4 испани баг гарсан нь хамгийн олон :spain
• Spain (4)
• Germany (3)
• England (3)
• Italy (2)
• France (2)
• Portugal (2)

https://www.youtube.com/watch?v=uXXCncu_htQ
11-р сарын 10 голасо! сайхан гоолууд орсоон.... барса, мадридаас байхгүй ээ.

Image
мехор амигос буюу ассистенсиа лидерес... пиатти ч гялалзаж байна лээ дээ. перикос ч эвгүй баг болсон харагдсан.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Dec 09, 2016 11:48 am

El Payaso wrote:Өнгөрсөн жил Нолито энэ жил Аспас гээд Сельтад жил бүр нэг нөхөр цоордог боллоо шүү...

тэрний өмнөх жил лучогийн доор байхаас рафинья цоорсон шт. улирлын шилдэг залуу тоглогч шагнал авч, сарын шилдэг энэ тэр болоод л байсан... лучо босгож, бериццо мундаг авч явж байна аа. одоо цаашлаад европад боломжоороо сайхан үзээсэй.


пичичи өрсөлдөөн хэрхэн өрнөж байна вэ.

Image
супер депор!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Dec 14, 2016 11:14 am

европийн 2 том тэмцээний сугалаа явагдсан... манайхан учираа багуудаа татсан.

Image
барсагаас бусад нь боломжийн сугаллаа гэж харж байна. севийяа английн аваргуудтай ч гал гарах байх даа. бүгд гараад ирэх боломж бий...

Image
е.л-ийн гурвалаас шумбагчид нь хүнд сугалаа татсан. атлетикт энэнээс сайхан боломж гэж юу байхав. сельтад бас л амаргүй учираа таарлаа даа.


Image
роналду 4 дэх алтан бөмбөгөө хүртлээ. :-D ингээд сүүлийн 8 алтан бөмбөгийг ла лигаас авлаа даа. :spain
санал асуулгын эхний 6 байранд ла лигийнхан байна даа.
1. роналду
2. месси
3. гризманн
4. суарес
5. неймар
6. бейл

Image
мадрид болон зидан түүхэн амжилт бүтээсэн. одоогоор лиг тэргүүлэгчид бүх тэмцээнд 35 тоглолт босоо явна. энэ амжилтаа ахиулах бүрэн боломжтой буй... тэдний дээр барсагийн 39 тоглолт (2015-16), ноттингем форест 40 (1977-78), ювентус 43 тоглолт (2010-11) гэсэн 3 ялагдашгүй цуврал үлджээ.

Image
лигад хамгийн олон мөргөж гоолдсон тамирчид

5 гоол - уйллиам хосе
4 гоол - рамос
3 гоол - игнасио камачо

Image
домогт ахлагч бруно "зүрх сэтгэлт" сориано хамгийн олон тоглолтонд оролцсон шумбагч боллоо. өнгөрсөн тойрогт баг нь атлетиг нухахад мань эр 260 дахь шар өмсгөлөө өмссөн нь өмнөх домог маркос сеннаг гүйцлээ. домгийг өөр нэгэн домог эвдэнэ гэж энэ ажгуу.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Dec 14, 2016 1:56 pm

15-р тойрог дууслаа. гоол багатайдуу тойрог явагджээ.

Image
Image

росаледад андалусийн дерби явагдаж гранада 1 оноо авлаа. нөхдүүд улирлаа тун тааруу эхлүүлсэн ч сүүлийн үед учираа олж эхлэв үү дээ…
памплона, эль садарт барса амаргүй л 3 оноо авна лээ. гоолын олон боломжоо хийсгэж сөрөг алдах дөхсөн. эзэд гэртээ ялалт байгуулж амжаагүй л явна. осасуна санаснаас маш тааруу байна даа.
гоол багатай байдаг аноэтад 5 гоол оржээ. багваахайнууд муугүй тоглосон ч бүтэлгүйтсэн хэвээр... диего алвеш ээлжит торгуулийн цохилтоо хааж рекордоо ахиулав. нийт 43 пентэй тулж 20-ийг нь хаагаад байна. эсрэгээрээ карлос велагийн амжмлттай гүйцэтгэсэн 9 пеналти ран зогссон гэнэ.
шаруудын эрч бага зэрэг сулраад байна уу даа. легаг гэртээ хүлээн авч оноо хуваалаа.
эль лидерес гэртээ дахин нэгэн драматик ялалт байгуулж түүх бичжээ. зидан ингээд мадридын түүхэнд бүх тэмцээнд ялагдаагүй цувралаа ахиулж лео бинхаакерийн дээр (34 тоглолт) бичигдэх болов. тоглолтын тухайд, 90 дэх минутын мэргэжилтэн болоод буй ахлагч рамос энэ удаад депорчуудын мэдрэлээр наадлаа. 92 дахь минутанд мөргөж багтаа 3 оноо авч өгсөн.
ипуруад баск дерби эвтэй найртай явагдаж 2 баг эвийн гэрээ байгуулжээ. хоёул сайн байгааг хэлэхэв. гоол алдах дургүй байж дээ…
балайдосоос сампаолигийн залуус 3 гоолтой 3 оноотой буцлаа. иборра хеттрик хийж хэдэн оноос хойш хийгдээгүй рекордыг давтсан гэв ээ. хамгийн сүүлд нэг хагас хамгаалагч хеттрик хийж байжээ гэх шиг болсон. хоёр аргентин дасгалжуулагчдын дуэльд ялалт авсан сампаолигийн залуус 2 том акулын араас зууралдсаар….
перикос ч аргагүй сайн байна даа… оноогоо яс аваад л явна. хихоны хувьд гоолдох хэдэн сайхан боломжоо хийсгэж азгүйтсэн байна лээ.
виктор санчесийн дор бетис сэргэлт авсан нь илт байна. гэртээ атлетикийг рубен кастрогийнхоо гоолоор нухлаа.
эль мадригалд чологийн залуус живлээ. тоглолтын агуулга сайнгүй, гоолын тэнгэргүй хэцүү байна даа. чологийн ла лигад хийсэн хамгийн муу эхлэл гэдгийг олон ч удаа бичиж байгаа. бяцхан чөтгөрт хаяглагдсан шүүмжүүд ч их болсон. хэвлэлээр бага ярьж, талбайдаа түлхүү анхаар гээд л…. өө нээрээ облак мөрөө гэмтээж 3-4 сар аут гэвүү дээ. амаргүй цаг үе тохиож байна даа. ядаж байхад фенүүд шинэ цэнгэлдэхийн нэр, шинэ эскүдогоо голоод удирдлагуудын чихнээс хонх уяастай гэж.

Image
атлетигийн тайтл ч хэцүүдэх шиг боллоо. тэргүүлэгчээс 12 онооны ард хоцорлоо.

Image
месси, уйллиам хосе нар дубльдаж, суарес 1 гоол хийн гоолоо ахиулцгаалаа. ингэснээр лео месси пичичи рейсийг тэргүүлж эхэллээ

Image
Image
Image

https://www.youtube.com/watch?v=hWXhSY_prPI
11-р сарын шилдэг парадас
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby El Payaso » Wed Dec 14, 2016 2:38 pm

Чоло гэрээний хугацаагаа богиносгосон дараа жил явах гээд л байна аа даа... амжилт нь ч тиймхэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby Цогоо » Wed Dec 14, 2016 2:57 pm

Өвөөтэй байраа солиосой хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby El Payaso » Wed Dec 14, 2016 3:11 pm

Чоло манайд нээх тохирохгүй байх ооо... хамгаалж чаддаг хүн байхгүй ш дээ... багийн бүрэлдэхүүнд том хэмжээтэй өөрчлөлт хийх шаардлага гарах байх... Нөхөр Интэрт л очино гээд байгаа даа... домог нь юм аргагүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Dec 16, 2016 12:29 pm

Image
рамосын талын захад зогсож буй шүүгчийг 3 тоглолтоор холбооноос торгосон гэнэ. учир нь мань эр класикогийн үеэр барсагийн тамирчидтай хэтэрхий дотно харьцаатай байсан юм байх аа ккк

ойрд стат оруулсангүй :ногоон:

одоогоор лигад 150 тоглолт явагдаж 129025 дамжуулалт, 2020 цохилт, 443 гоол, 757 шар болон 34 улаан хуудас, 109 ялалт, 41 тэнцээ болжээ.

хамгийн олон хожилтой мадрид - 11
хамгийн цөөн хожилтой гранада, осасуна - 1
хамгийн олон тэнцээтэй перикос - 7
хамгийн цөөн тэнцээтэй ла реал, атлетик - 2
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 0
хамгийн олон хожигдолтой осасуна - 10
хамгийн олон гоолтой барса - 32
хамгийн цөөн гоолтой лега - 12
хамгийн цөөн гоол алдсан шумбагчид - 11
хамгийн олон гоол алдсан гранада - 31
хамгийн их гоолын зөрүүтэй мадрид - +26
хамгийн бага гоолын зөрүүтэй осасуна - -19
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 220
хамгийн олон дамжуулсан барса - 9327
хамгийн олон шар хуудастай алавес - 49
хамгийн олон улаан хуудастай эйбар - 3 улаан жавтий

хамгийн олон гоолтой месси - 11 гоол
хамгийн олон ассисттай пиатти - 7 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар -?? боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 67 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн ийяарраменди - 1076 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 61 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак, асенхо, диего лопес - 7 тоглолт
хамгийн олон зөрчил гаргасан андоне флорин - 44
хамгийн олон шар хуудастай аморебиэта (малага) - 9 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн серхи гомес (сельта) - 2
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Wed Dec 21, 2016 9:31 am

хорнада 16… тус тойрогт 9 тоглолт явагдсан. учир нь мадрид кдашт-д тоглохоор японыг зорьсон байлаа гэж... валенсиа-мадрид тоглолт тэгж байгаад нөхөн явагдана... 9 тоглолтонд ямар нэгэн сенсаац байсангүй дээ.

Image
Image

алавес чанга байна аа… сэргэлт аваад байгаа бетисийг гэртээ нухжээ.
атлетиг өмнөх тойрогт нухсан шумбагчид молинонд зовлонгүй 3 оноо авлаа.
чологийн залуус калдерондоо шаруудын эсрэг амаргүй л ялалт байгуулсан байна. ойрд гоолдоогүй байсан сауль гоолдож цангаагаа тайлах шив. шарууд ч формтой буйгаа баталж олон боломж гаргаж. харин моягийн хаалтууд л тоглолтыг эргүүлжээ.
лос карменест ла реал тоглолтын агуулгаар эзэд мэт л тогложээ. хуанмигийн гуядалт нарийн болжээ. эзэд тоглолтын сүүлд олон боломж гаргасан ч азгүйтсээр хоосон дуусгав.
андалусийн дерби…. писхуанд формлог буй малага очоод юм болсонгүй дээ. сампаолигийн залуус тоглолтын эхнээс л балбаад явчихаж. виэттогийн 2 дахь дубль боловуу даа.
ботаркед буучид их л зовж байж 1 оноо авлаа. эзэд 1 гоолоо сүрхий хамгаалжээ. өөрсдөө ч хожих боломжтой байж… гэснээс легад зээлээр ирсэн эррерин эхний тоглолтондоо л пактласан ккк. такаши инүйг алах шахсан. тэгээд улаан аваад гарсан. легагийн түүхэнд хаалгач улаан авсан анхны тохиолдол гэвүү дээ кккк
осасуна эль риасорт эхний үед л тоглолтоос гарлаа. муу байна даа… капаррос хэзээ нэг сэргээх бол…
тойргийн онцлох тоглолт каталан дерби камп ноуд явагдлаа. барса энэ удаад хөршүүдээ санаснаас хамаагүй амар аргаллаа. мессигийн шоу болжээ. суарес дубль….
тойргийн сүүлийн тоглолт сан мамест галзуу явагджээ. азгүй сельта, азтай эзэд гэж дүгнэмээр санагдав. сельтагийнхан хичнээн боломжоо ч алдсан юм дээ. тэгээд шүүгч эздэд нэг үйлчилчихсэн харагдлаа. иньякигийн олж ирсэн пен худлаа л харагдлаа… дошин ч гэрийн эздээ ивээжээ

Image
лиг тэргүүлэгчдийг эзгүй хойгуур нэхэж яваа багууд бүгд 3 оноогоо авцгааж оноогоо ойртуулцгаалаа.

Image
пичичи рейст барсагийн 2 тэргүүлж байна. хоёул гоолоо ахиулсан. мөн аспас 1 гоолтой... рон өнжсөн. нөхөн тоглолтонд орно.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Fri Dec 30, 2016 5:08 pm

сэдэвтээ ойрын үед мэдээ сэлт оруулж амжсангүй...

Image
мадрид кдашт-д түрүүллээ. :-D

Image
испанийн багууд тив болон олон улсын чанартай тэмцээнүүдэд сүүлийн 3 жил завсаргүй түрүүлцгээв.

Image
17-р тойргийн шүүгчид…. олон гоё тоглолтууд байна даа. ипуруад атлети очно.. аноэтад севийяа… атлетик-алавес, баск дерби.. сельта-малага.. тойргийн онцлох тоглолтоор эль мадригалд барсад зочилно.

Image
2016-17 улирлын шилдэг 11, одоогийн байдлаар…. (гоол.ком)

https://www.youtube.com/watch?v=H_Bi-ih-bvs
12 сарын 10 шилдэг голасо!

https://www.youtube.com/watch?v=cciHCp0Bjp0
шилдэг 5 парадас!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА САНТАНДЕР 2016-17

Postby PrOXy » Mon Jan 02, 2017 12:02 pm

Image
11-р сарын шилдэг дасгалжуулагчаар ла реалын босс эусебио тодорлоо. нүдээ олсон шагнал байлаа. би ч хувьдаа түүнийг авна гэж бодож байлаа. зизу болон хуанде рамостой өрсөлдөж гарч иржээ... мань эрийн хувьд 2 дахиа тус шагналыг хүртлээ гэж. өнгөрсөн улирлын 2 сард мань эр шилдэг дасгалжуулагчаар шалгарч байв. багийнх нь хувьд 3 дахь тохиодол...
бас нэг харж юм байхад, ла реал өнгөрсөн намрын 3 сард лигад хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг гэж гарсан байсан. одооны лигийг тэргүүлэгч мадрид хүртэл ард нь орсон байсан шүү.

Image
мөн шилдэг тамирчнаар перикосын хаалгач диего лопес тодров. роналду, флорин андоне хоёртой өрсөлдөж ялагч болсон. түүний болон багийнх нь хувьд тус шагналыг хүртсэн анхны тохиолдол байлаа. мөн тус шагналыг гардсан 2 дахь хаалгач болжээ. өмнө нь легагийн хаалгач серантес аваад абйсан билээ.

Image
томцууд амарсан үеэр багацуулын "ла лига промисес" тэмцээн уламжлал ёсоор явагдаж барсагийн жаалууд түрүүллээ. барсагийн 6 дахь түрүү болж буй. шигшээ тоглолтонд атлетигийн хөвгүүдийг 6-1ээр хожжээ. тэгвэл барса 2-д орох юм байна.

Image
малага хуанде рамосыг явуулж марсело "гато" ромеро хэмээх уругвай мэргэжилтнийг томиллоо. их л сонин шийдвэр байлаа гэж бодном. пепе мель, серхио гонсалес, руби, оскар гарсиа г.м олон сайн сонголтууд байсан ч өөрсдийн экс тамирчин, туслах дасгалжуулагчаа томиллоо.

Image
лига үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өсөлттэй гарч байна.

Image
ла лигийн багуудын 1 тамирчинд олгогдож буй дундаж цалин гэнэ. гэхдээ энэ маркагийн лист баталгаагүйм гэнэ.
неймарын цалинг жилийн 30 сая гэж тооцож оруулаад байгаа аж. яг одоогоор цалингийн хэмжээ нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests