Page 4 of 4

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 20, 2017 1:22 pm
by PrOXy
8 хосын эхний тулаанууд явагдаж дууслаа. гэрийн эздэд халгаатай тойрог болжээ гэж.

Image
алькоркон ч гэртээ үнэн бүтэлгүйтжээ. сүүлийн минутуудад л хожигдсон байна шт. 90 дээр гоол алдаад, удалгүй улаан хусаад, дахиж 94 дээр гоол алдаад конец. гайхамшиг л болчихгүй бол алавес ч цааш шалгарсан байх аа.
формлог буй сельта мадридыг гэрт нь хожиж копагийн аялалаа үргэлжлүүлэх боломжоо нээв. гэвч хариу тоглолт бүхнийг шийднэ. гэртээ алдаа мадаг багатай тогловол цааш шалгарах боломж бүрэн дүүрэн л байна. харин мадрид ч ууртай үзэх байх. бүх хүчээрээ дайрна, сельта сөрөгдөнө гэсэн дүр зураг бууж байна даа.
атлети гэртээ буучдыг буулгаж авчээ. дараагийн шат ч ойлгомжтой бизээ.
барса аноэтад хожил байгуулан 10 жилийн дараа "бүтэлгүйтдэг" хараалаа тайлав. тоглолт үнэхээр ширүүн уур амьсгалтай явагдаж хоёр баг шүүгчид баахан гомдол зарласан бололтой. тухайлбал, ла реалын 1 сайхан боломжийг шүүгч отон гээд хураасан бол барсагийн 1 пенийг өгөлгүй өнгөрчээ. мөн уиллиам хосе үмтити дээр зүгээр л гишгэж байхым. шүүлттэй холбоотой хэл ам тасрахгүй нь... ингээд барса айлын талбайд хожсоноор дараагийн шатанд шалгарах боломжоо ихэсгэв.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 20, 2017 1:31 pm
by kayo
Ингэхэд семиг бас сугалдаг билүү, реал гарвал хоёр мадрид хоорондоо таараасай, гоё алаан болохгүй юү.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Mon Jan 23, 2017 11:11 am
by PrOXy
тхх, өнгөрсөн жилээс шат бүрийг сугалж байхаар болсон. тэрний өмнө бол ганц сугалаад л явчихдаг байсна.

Image
цомын бомбардирууд

Image
хариу тоглолтын шүүгчид....

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Jan 27, 2017 12:05 pm
by PrOXy
шилдэг наймын тулаан томоохон сьюрпризтэй явагдаж дууслаа. төвийнхөн хасагдсан… алькорконы аялал дуусч дээд лигийн дөрвөл тунаж үлдлээ. төвийн, каталан, баск, виго гэсэн төлөөлөл үлдэв.

Image
алавес нь аргагүй аранга зааж, алькоркон нь хусагдлаа. хоёулаа копад хол давхин клубийнхээ шинэ түүхийг бичсэн буй.. цаашлаад алавесийн мөрөөдлийн копа замнал хаа хүрэх бол… дараагийн шатанд шалгарах 3 баг гурвуул алавестай таарахыг эрмэлзэх буй за. гэвч андердогууд зугаад авч мэдэх эвгүй баг.
эйбар гэртээ эрэлхэг үзэж хожил байгуулахын даваан дээр гоол алдан тэнцжээ. тэдний копа аялал энэ хүрээд өндөрлөв.
эхний тоглолтын үр дүнгээ хамгаалж сельта цааш шалгарлаа. мадридын хувьд "даниласо", "данилогейт" боллоо хэмээн бичицгээж байна. мань эр энэ удаад багтаа автогоол хийж дайран дээр давс нэмжээ. селтикосууд өнгөрсөн жил энэ шатнаас атлетиг мулталж байсан бол одоо мадридыг тэмцээнээс гаргав.
үзэгчид камп ноуд гоолын хуртай, ширүүн тулаан үзэж сонирхожээ. эхний тоглолтоос даамжирсан хор шар ч энэ тоглолтонд намжсангүй үргэлжилж олон хуудас өргөгджээ. барсагийн эхний гоол дүйзийг ерөнхийд нь шийдсэн гэхэд болохоор байна. денис суаресийн анхны дубль...

өнөө орой учираа дүйзүүд тодрох байх. сугалаа аль ч тохиолдолд сонирхолтой болох нь дээ... барса-атлети мэдээж хамгийн том нь... сельта-атлети гэвэл өнгөрсөн жилийн копад хасагдсан хариу нэхэх тоглолт... барса-сельта гэвэл барса лигийн хариу нэхэх тулаан... алавес-барса бас л лигийн хариу нэхэх тулаан... барса лигад хоёуланд нь хожигдоод буй... алавес-атлети бас л лигтээ тэнцсэн шиг санагдана, улирлын эхэн үед.

Image

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Sun Jan 29, 2017 12:07 pm
by Zoe
Image
2 tom ni hoorondoo taarlaa. Uchigdr Alaves-Atleti 2 hoorondoo Ligad toglood tentsjee. Alaves Celtag nuhaj medne shuu.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Tue Jan 31, 2017 12:17 pm
by PrOXy
том загасууд хоорондоо, пираньянууд нь хоорондоо таарч дээ. :ногоон: за ёстой аль нь шигшээд шалгарахыг таашгүй ээ.
энэ улирлын байдлаар, барса-атлети тулаан камп ноуд болж тэнцсэн байгаа... сельта саяхан буюу 7 долоо хоногийн өмнө гэртээ алавесийг хүлээн авч 1 гоолоор нухсан байна.

Image
Image
шүүгчид томилгоо...

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Wed Mar 15, 2017 9:56 am
by PrOXy
сэдвээ эргэж тойролгүй удлаа :ногоон:

Image
хагас шигшээ явагдаж дууссан. шигшээд сельтаг гарах болов уу гэж олон хүн таамаглаж байсан ч алавес тааврыг эвдлээ. нөгөө талд хоёр акул алалцаж барса нь шигшээд гарч ирэв. шигшээ тоглолт 5-р сарын 27-нд висенте калдеронд…

Image
цомын мэргэн буучид... алавесийн эдгар, барсагийн месси, суарес, арда нар тэмцээний мэргэн бууч болох боломжтой аж

Code: Select all
Alavés is the 6th newly promoted team to reach the Copa final. Two of them won the final: Sevilla in 1935, Zaragoza in 2004.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Feb 07, 2020 12:13 pm
by meesh
Анх удаа Реал, Барсагүй шигшээ гэнэ үү

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Feb 07, 2020 12:14 pm
by El Payaso
Сая Семи үлдсэн. Томчуул ер нь бөөндөө явлаа. Атлетико түрүүлэх бх даа.

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

PostPosted: Fri Feb 07, 2020 12:28 pm
by kayo
Энэ жил форматыг нь өөрчлөөд 1 удаагийн тоглолтоор шийдээд явсан чинь бүгд уналаа. 1 тоглолт гэдэг ч яалтчгүй аз, эзний асуудал өндөр байдгийн байна. Өмнө нь хоёр тоглолтоор шийддэг байхад яаж ийж байгаад аваргууд үлддэг бол энэ жил бүгд мулт.