КОПА ДЕЛЬ РЕЙ

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Tue Sep 15, 2015 7:07 pm

испанийн эзэн хааны цомын тэмцээний талаар энд хүүрнэлдэе.
цогоо гуай наагаад өрөөрэй кк

копа дель рей 2015-16 улирал эхэлсэн байгаа. нийт 83 баг оролцож буй.


одоогоор эхний 2 раунд явагдаад дууссан байна. (ганц тоглолтоор)
83 -> 63
65 -> 43

3-р раунд 9-р сарын 18-нд. (ганц тоглолтоор)
43 -> 32

сугалаа явагдана.... одоогоор яг хэдэнд гэдэг нь тодорхой бус байна.

шилдэг 32-ын тоглолтууд 12-р сарын 2 болон 16-нд.
32-> 16

шилдэг 16 нь 1-р сарын 6 болон 13-нд.
16 -> 8

шилдэг 8 1-р сарын 20 болон 27-нд.
8 -> 4

хагас шигшээ 2-р сарын 3 болон 10-нд
4 -> 2

шигшээ тоглолт 5-р сарын 21-нд. одоогоор шигшээ тоглолтыг хүлээн авах цэнгэлдэх тодорхойгүй байна.
2 -> 1
Last edited by PrOXy on Tue Sep 15, 2015 7:31 pm, edited 1 time in total.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Tue Sep 15, 2015 7:21 pm

Image

таагүй мэдээ хүргэхэд 2-р раундын үеэр осасуна баг нь мирандес багийн эсрэг торгуултай тамирчыг (унай гарсиа) тоглуулсны улмаас тус тэмцээнээс хөөгдлөө. уг нь мирандес багийг 2-1ээр хожсон юм байна даа, хөөрхий... тэр ялалтыг нь хүчингүйд тооцож мирандес багт 3-0 ялалт өгчээ. мөн мөнгөн торгууль ч ноогдуулж.

энэ испаничууд ч ингээд хариуцлагагүй нөхдүүд шүү кк
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Өсөхбаяр » Tue Sep 15, 2015 7:33 pm

баг гэдэг л энэ л дээ. нэгнээсээ болж, ганц 2 хүний хариуцлагагүй алхам бүтэн багийн амжилт цаг хугацаа хөрөнгө мөнгөнд сөргөөр нөлөөлж байхым.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Moza » Wed Sep 16, 2015 8:37 am

Том клуб байж ингэж хариуцлаггүй ханднах гэж ямар мань хэдийн лиг бишдээ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Sat Oct 17, 2015 10:18 am

за 3-р тойрог явагдаж дууслаа. том нэрнүүдээс сарагоса, алавес, настик багууд мулт явжээ.

Image

нилээд ширүүн тулаанууд болсон бололтой. голцуу 1 гоолын зөрүүтэй тоглолтууд өрнөсөн байна. мөн 3 тоглолт нэмэлт цагт үргэлжилсний 1 тоглолт нь пеналти цохилтоор шийдэгджээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Sat Oct 17, 2015 10:26 am

ингээд шилдэг 32-ын тулаан эхлэхэд бэлэн боллоо. энэ тойрогт ла лигагийн 20 баг үлдсэн багууд дээр нэмэгдэж сугалаа явагдсан.

Image

мадридын дерби байгаам байна даа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Sat Oct 17, 2015 10:31 am

кадис болон вилановенсе багууд сугалааны үр дүнд тун сэтгэл ханамжтай байгаа бололтой.



Image

эхний тоглолтууд 12 сарын 2-нд. хариу тоглолтууд 16-нд нь. барсагийн хувьд 12 сард клубуудын дашт-тай учир эхний тоглолтоо 10 сарын 18-нд хийгээд хариу тоглолтоо 12 сарын 2-нд хийх юм байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Zoe » Sun Oct 18, 2015 3:46 pm

Image

18nd bish 28nd shuu. :ногоон:
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Sun Oct 18, 2015 8:22 pm

хэхэ, сорри андуураад биччихэж. өнөөдөр тоглох ёстой байж шүү :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Tue Oct 27, 2015 4:09 pm

Image
копа дель рей ютубээр зарим улсад цацагдахаар болж байгаам байна.. Монгол мэдээж байхгүй. :ногоон: проксигоо, айпи-ээ солиод үзэх боломжтой байж юуны магад гээд орууллаа.

ийшээ орж сабскрайб хийнэ биз.
https://www.youtube.com/channel/UCJp_fm ... 9tv1K50ltQ
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Thu Oct 29, 2015 1:36 pm

копа албан ёсоор эхэллээ.

Image
вийяновенс 0-0 барса

Image
Image

Image
Barcelona's team hotel in Villanueva de la Serena, The Hotel Cortijo Santa Cruz

тосгоны жижигхэн багийн хувьд барсатай таарлаа гээд сүйд болсон сурагтай. 3000 хүний цэнгэлдэхээ 10к болгож томсгоод л. жижигхэн зочид буудлаа тордож бариад л.. нөгөө ямар кинон дээр билээ, шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой, хотоос шалгалт ирлээ гэдэг шиг л байсым байх ккк :ногоон:

Image
вийяновенсийн фенүүд домогт маань хүндэтгэл үзүүлж. :eek:

Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Thu Nov 26, 2015 11:07 am

Image
1-ийн давааны эхний тойргийн засуулууд тодорчээ гэж. тоглолтууд ирэх мягмар гарагаас явагдаад эхэлнэ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Dondogoo » Thu Nov 26, 2015 1:24 pm

лана дель рей гэж хардаг байнашдээ :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Fri Nov 27, 2015 12:46 am

эзэн хааныхаа цомыг арай ч дээ. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Wed Dec 02, 2015 12:36 am

Image Image
линенсегийнхан арслангуудыг номхруулнаа л гэжийн :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby turuue » Thu Dec 03, 2015 5:53 am

За найзууд маань торгуультай Черышевийг тоглуулсан гээд хасагдаж магадгүй болж дээ. Нэг бүдрэхээрээ долоо бүдрэх гэж.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby addictive » Thu Dec 03, 2015 11:10 am

:-o :-o :-o
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Fri Dec 04, 2015 11:43 am

Image
Image
1/16 шигшээн эхний тоглолтууд явагдаж дуусав. нилээд олон сьюприз, факттай тойрог болж өнгөрсөн байна. осасунагийн хариуцлалагүй, хайнга байдлаас болж тэмцээнээс хасагдсан алдааг мадрид давтан хусах юм даа кк :ногоон:
сьюприкзууд гэвэл, сегундагийн понферрадина эйбарыг 3-0дож, мөн мирандес малага 2-1, леганес гранадаг 2-1 гэх мэт.
мадридын дерби райо ялалт байгуулж.. бетис хихоныг 2-0...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Zoe » Sat Dec 05, 2015 6:56 am

Image

Rafa Benitez's Valencia were eliminated from the Copa Del Rey in 2001 for fielding an illegible player

eheheheh,.. madrid neeree.

Image



wtf... :-o
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Sat Dec 05, 2015 10:42 am

Zoe wrote:

wtf... :-o


:-o :-o :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Zoe » Tue Dec 08, 2015 11:12 am

Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Barcik » Tue Dec 08, 2015 8:44 pm

Сид Лоу Мадридын онигооны тухай их дажгүй нийтлэл бичсэн бсан. Орой харьж бгаад орчуулж оруулна аа. Инээд хөөрийг бусадтай хуваалцахгүй бол санаа амрахгүй нь. Хэхэхэ
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby PrOXy » Tue Dec 08, 2015 10:23 pm

:eek:

мадрид заргаа авах дээр итгэлтэй байгаа бололтой. хариу тоглолтын билетээ зарсаар байна.
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Barcik » Wed Dec 09, 2015 10:57 am

10 Хагасын үед мэдээ цэнгэлдэхд байсан хүмүүсийн чихэнд анх хүрч, инээдэм хөхрөлдөөн эхлэв. Испаний Копа дэл Рэйд Карранса цэнгэлдэхдээ Кадиз Реал Мадридын эсрэг тоглож байлаа. Фэнүүд гар утасруугаа итгэж чадахгүй байгаа байдалтай ширтэлцэж, сошиал медиагаар тархаж буй шуургыг харангаа нүд нь томрож, хажуу ойр хавийнхандаа шинэ мэдээг инээмсэглэлээ барьж ядан, нүдээ ирмэнгээ дамжуулцгааж байлаа. Испаний хойгийн хамгийн өмнөд ирмэг дээр байрлах энэ нутгийн хүмүүсийн ганц хийх дуртай дуу хуураар хошигнох цаг нь ингэж эхлэв ээ.

Энэ нутгийнхан ийм дуугаа Чиригота гэж нэрлэдэг юм. Ямар нэгэн юмыг ёжилсон, гудамжны дуу, карнивалын дуу. <<Бэнитэз, Твиттерээ хараачээ, Бэнитэз, Твиттерээ хараачээ, Твийийиттерээ хараачээ! Бэнитэз Твиттерээ хараачээ!>> гээд л Кадизын хөгжөөн дэмжигчид дуулж эхлэв.

Бэнитэз хэрвээ үнэхээр харсан бол, энэ хөгжөөн дэмжигчдийн юу харсныг нь ойлгох байлаа. Тоглолт эхлэх үед хэн ч мэдээгүй байсан бол одоо хүн болгон мэдэж байв. Дениз Черышев, энэ үдэш Реал Мадридын 3-1 -ээр авсан хожилын эхний гоолыг хийсэн тоглогч, энэ тоглолтонд байх эрхгүй байж ээ. Тийм болхоор, энэ тоглолтын үр дүнгээс үл харгалзан Кадиз хожил авах юм.

Черышев өнгөрсөн улирал Вилляреалд байхдаа Копа дэл Рэйн төгсгөлд 3 шар хуудас цуглуулж, нэг тоглолт өнжих торгууль хүртээд байсан бөгөөд, энэ торгууль нь энэ жилийн тэмцээнд хүчинтэй байж таарж. Тэр тоглох эрхгүй байсан ч, яг тэнд хүмүүсийн өмнө тоглож байв. Мадрид тоглох эрхгүй тоглогчийг тоглуулсан байж. Хамгийн сүүлд ямар нэг баг ийм зөрчил гаргасан нь Осасуна байсан ба, тэд энэнээсээ болж Копагаас хасагдсан юм. Торгууль нь хатуу, дүрэм нь тодорхой юм. Мадрид Лхагва гарагийн үдэш тоглолтонд хожсон ч, Баасан гараг гэхэд тэдний хасагдсан нь тогтоогдож, Кадиз дараагийн шатанд ахих болжээ.

Черышев энэ тоглолтын Мадридын багт бүртгүүлсэн нь нэг өдрийн өмнө байсан ч, хэн ч анзаараагүй болтой. Тоглолт эхэлснээс тун удалгүй нэгэн хөл бөмбөгийн шүүгч Копэ Радиод утасдаж Черышевийг тоглох эрхгүй байсныг хэлснээр мэдээ тархсан юм. Тэр бас Рэaл Мадридад тоглолтоос өмнө мэдэгдэх гэж оролдсон боловч, хэн ч түүнд хариу өгөөгүй гэнэ ээ. Тэр утасдаад, бас факс явуулсан гэнэ. Мэдээг гарснаас хойш хүмүүс сандралдаж, үнэн ярьсан эсэхийг нь шалгасан, үнэхээр л ирсэн байна гэнэ. Хар цагаан факс, дээрээ торгуультай байгаа тоглогчдын нэрсийн жагсаалттай. Дунд нь мэдээж Черышевийн нэр явж байна.

Кадизын фэнүүд ч энэ үйл явдлыг элэг хөшөөмөөр инээдтэй гэж бодох нь ойлгомжтой. Барселона хотод харин Жэрард Пикэ бас тэгж бодсон бололтой. Тэр энэ талаар нэг ч үг хэлээгүй л дээ, гэхдээ тэр юм хэлэх ч шаардлага байсангүй: 9 ширхэг инээж буй эмoжи бичихэд л хангалттай байлаа. Ёжийн дуу үргэлжилсээр л.

Бэнитэс мэдээж Твиттер харж чадаагүй, харин бусад нь харж. Мадридын бэнч дотор делегат Чэндo гар утасруугаа итгэж чадахгүй байгаа болтой ширтэж суув. Эмилиo Бутрагуэньo, Реал Мадридын директор, директоруудын боксоос эхний үе дуусахаас өмнө босоод явж харагдав. Кадизын директоруудын нэг нь түүнд юу болсныг хэлж. Шуурхай кризисын хурал хуралдаж, коридорт сандралдсан хүмүүс ярилцаж, шивнэлдэж байна гэнэ. Тэд одоо яах вэ? Яаж энэ болсон явдлыг тайлбарлах вэ? Яаж тэд гэмтлийг бага дээр нь дарж авах вэ?

Нэг зүйл тэдэнд тодорхой байв: Черышев ямар ч гэсэн солигдох хэрэгтэй байв. Хэдийгээр ингэлээ гээд аль хэдийн хожимдсон мэт боловч. Мадрид бас түүнийг солихдоо бас үзүүлбэр үзээлээд амжив. Тоглолтын дундах завсарлагаанаар солихын оронд, хоёрдугаар үеийг Черышевтэй эхлүүлээд, 30 секунд болов уу гүй юу сольж суулгав. Магадгүй тэд хоёрдугаар үе эхэлтэл яг тодорхой мэдээгүй байсан ч байж магадгүй л дээ. Бичлэг үзэж байхад, хоёрдугаар үе эхэлхийн алдад Чэндo талбайн хажууд амандаа <<юмыг яаж мэдхэв>> гэж шивнэж байгаа нь харагдсан. Бэнитэз Матео Ковачичыг дуудаж сэлгээгээ хийлээ.

Ямартай ч, аль хэдийн хожимдсон байсан нь тодорхой байлаа. Хичнээн тэд өөрсдөө сольж байгаагаа үзүүлсэн ч гэлээ гэсэн. Фэнүүд ч элгээ хөштөл инээцгээж байв. Улам их чиригота дуулж байна. <<Бэнитэз, Дэ Хэаг сэлгээгээр оруулаачээ!>>, <<Бэнитэз, битгий яваарай!>>, <<Би чамд хайртай, Черышев!>> гээд л дуулж өглөө. Иско дараа нь ярихдаа хоёрдугаар хагасын дунд хавьцаа болж байж юу болсныг анх мэдсэн гэнэ. Лукас тоглолт дуустал мэдээгүй гэнэ. Хүмүүс инээгээд байгаа нь Черышевийг гоол хийснээс л болсон юм байх гэж бодож байж гэнэ.

Гэхдээ энэ тэрнээс хамаагүй хүнд юм болж байлаа. Энэ бол алдаа байв. Албаар хуурах гэсэн оролдлого биш, зүгээр л алдаа байв. Черышев яахав эхний гоолыг хийсэн ч гэсэн, энэ тоглолт эхний лэг байснаас гадна, Мадрид гарааны олон тоглочдоо амрааж байсан юм, Кристиано Роналдо, Бэйл, Бэнзэма гээд. Гэхдээ л энэ алдаа байсан ба, Мадридад том хохирол авчирсан алдаа байв. Энэ үед тавигдсан асуулт бол: Энэ хэний хийсэн алдаа вэ? Тоглочийн өөрийнх нь? Дасгалжуулагч? Делэгат? Спортын директор? Клубын нарийн бичгийн дарга? Байгууллага хариуцсан директoр?

Ихэнх клубуудэд тоглогчдын торгуулийг хянах нь делэгатынх нь ажил байдаг. Мадридын хувьд делэгат нь бол Чэндo юм. Зарим нэг клубуудэд бас Спортын директор нь энэ ажилыг хариуцдаг. Мадридын хувьд, тийм орон тооны хүн байхгүй юм. Вилляреалд, Черышевын торгуулиа авахдаа тоглож байсан багт, энэ асуудлыг хариуцсан тусгай хэлтэс байдаг юм байна.

Мадридад найдахаас өөр зүйл үлдсэнгүй. Гэвч найдвар ч удаан тогтсонгүй ээ. Тоглолын дараа (Мадрид хожсон), Кадизын ерөнхийлөгч <<сэтгэл зүрхийг минь зовоож байгаа ч>> албан ёсоор Холбоонд гомдол гаргахаа тодруулж хэлсэн юм. Яагаад гэвэл гомдол гаргах нь <<фэнүүдийн хүсэж байгаа зүйл>> болхоор гэнэ. Баасан гарагт Кадизаас энэ үйл явдал болсонд харамсаж байгаагаа албан ёсны мэдэгдэл гаргаж тайлбарласан. Харин Лхагва гарагт Черышевийг сэлгээгээр суухад фэнүүд нь баахан дооглож байсан.

<<Хэн ч бидэнд хэлээгүй.>> Бэнитэз гүрийж байв. Ингэж хэлнэ гэж л тэд хоорондоо тохирсон юм шиг байна. Энэ нь л Мадридын өөрсдийгөө өмөөрсөн/хамгаалсан байр суурь байв. Гэхдээ энэ үг ямар ч хамгаалал болж чадахгүй байсан юм. Яахав, албаар дүрэм зөрчөөгүй гэснийг нь харуулсан нэг фактор болж байсан байж магадгүй, харин хамгаалал бол болж чадахгүй байв. Тэд мэдээгүй байсан нь үнэн ба, энэнээсээ болж тэмцээнээс хасагдах нь их хатуу шийтгэл ч гэлээ, энэнээс өөр гарц байхгүй юм. Осасунад энэ шийтгэлийг гардуулхад, тэдэнд таалагдаагүй ч тэд хүлээн зөвшөөрсөн. Өөр сонголт угаасаа байхгүй болхоор.

Бутрагуэньo Мадридад хэн ч энэ талаар мэдэгдээгүй гэв. <<Хэн ч бидэнд хэлээгүй, Вилларял ч, Холбоо ч, Черышев ч, хэн ч. Бидэнд факс ирээгүй. Бидний буруу биш.>> гэж тэр хэлэв. Гэхдээ энэ тэдний алдаа байсан юм. Магадгүй ганц тэдний буруу биш байсан байж магад, гэхдээ л энэ тэдний өөрсдийнх нь алдаа байсан юм. Мэдхэд амаргүй байсан нь ойлгомжтой. Өнгөрсөн жил Вилларэалд байсан юм чинь, Мадрид дах хүмүүсийн санаанд орж ирэхгүй байх нь ойлгомжтой. Энэ систем нь төгс биш ч гэсэн (угаасаа Испаний ХБХ-нд төгс юм нэг ч байхгүй), тэгсэн ч гэсэн энэ тэдний өөрсдийнх нь л алдаа байсан юм.

Испаний ХБХ тоглолт өнжих торгуулийн тодорхойлолтыг 3-р сарын 6-нд клубуудруу явуулсан байна. 7-р сарын 27-нд бүх клубуудруу энэ тоглогчдын нэрсийн жагсаалтыг факсдаж, сануулсан байна. Виллареалаас өгсүүлээд бүх клуб энэ факсыг хүлээж авсан байна. Виллареалаас Мадридад энэ талаар хэлэх хариуцлага байхгүй, харин Мадрид өөрсдөө энэ талаар мэдэх хариуцлагатай юм. Атлэтик Билбаогийн дасгалжуулагч Эрнэстo Валвэрдэ мөн Кадиз Мадридын тоглолтоос өмнө хошигноод амжсан юм. Тэмцээнээс хасагдхыг л хүсээгүй юм бол Раул Гарсиаг тоглуулахгүй ээ гэж. Раул Гарсиа өнгөрсөн улирал өөр багт байхдаа торгууль авсан байсан юм.

Ингээд бүх баг энэ мэдээг хүлээж авжээ, ганц багийг эс тооцвол. Зөвхөн Мадрид л энэ факсыг аваагүй юм байх. Үнэхээр хүлээж аваагүй нь үнэн байлаа ч гэсэн, Холбооноос явуулсан мэдэгдэлийг хүлээж авах боломжтой байдалд байх нь Мадридын хариуцлага юм. Ажилдаг факсны машинтай байх нь тэдний хариуцлага юм.

Бүх тоглолтын өмнө өөрсдийнхөө тоглогчдын тоглох эрхтэй эсэхийг шалгаж, бүртгэж байх нь тэдний өөрсдийнх нь хариуцлага юм. Хэдийгээр хэн ч тэдэнд мэдэгдээгүй байсан ч гэсэн, энэ тийм шалгахад хэцүү юм биш. Холбооны вэбсайт дээр байж байгаа. Энэ чиний баг, чи өөрөө шалга.

Тоглолтын дараа Бутрагуэньo энэ өөр талуудын буруу болхыг тайлбарлах гэж оролдож байх үед, нэг нөхөр тэрнээс энэ удаагийн үйл явдлаас болж Мадрид hacer el riduculo болсон уу гэж асуув. Энэ үгийг орчуулхад жаахан хэцүү ч гэсэн, үгнээс нь хархад ойлгомжтой байгаа юм: Онигоонд орох, **н** зүйл хийх, ичмээр юм хийх, өөрийгөө онигоонд оруулхаар зүйл хийх.

Бутрагуэньoгийн хариулт нь: <<Үгүй. Мадрид хэзээ ч hacer el ridiculo>>

Тийм байж магадгүй, гэхдээ сүүлийн үед тэд зарим нэг үйл явдлыг тийм ч сайн хийж чадахгүй байгаа нь тодорхой. Жишээ нь Давид Дэ Хэагийн наймааны бүтэлгүйтэл. Бутрагуэньo Лхагва гарагийн орой <<Бид eрөөсөө факс хүлээж аваагүй>> гэж хэлсэн. Хаа нэгтэй сонссон үг биш байна уу? Манчестэрийн фэнүүд аа? <<Тэд ийм зүйлд туршлага муутай юм>> гэж Флорэнтинo Пэрэз тухайн үед тайлбарлаж байв. Харин энэ удаад энэ тайлбар арай өөр сонсогдох байх.

Эсвэл өөр жишээ авбал, <<Юу ч болсон гэсэн>> Анчелоттиг халахгүй, энэ бүх юм Медиагийн буруу гэж хэвлэлийн бага хурал дээр ФЛорэнтинo Пэрэз хэлж байснаа, 4 хөн сарын дараа хэвлэлийн бага хурал дээр Анчелоттиг явж байгааг зарлаж байсан. Яагаад ингэж байгааг нь асуухад, <<Мэдэхгүй>> гэж хариулж байх жишээний.

Тоглолын дараагийн өдөр ч бас амар өдөр болсонгүй. Пэрэз хэвлэлийнхний өмнө гарч ирсэн бөгөөд, энэ удаад бас л бодит байдлаас тасарчихсан байдалтай байлаа. Улам л асуудлыг цааш нь нухаад, улам л онигоо болоод. Алдаа гаргасанаа хүлээгээд, Холбоонд давж заалдаад, энэ дүрэмийг хэтэрхий хатуу гэдгийг буруу шаагаад л өгөрхөд болох байтал, энэ удаад бас л бүх буруу өөрсдөөс нь өөр газар байгаа юм гэнэ.

Холбооноос Мадридыг хасах шийдвэр гаргасны дараа Пэрэз дүрмэн дэх 2 заалтыг зааж, Мадридын зөв гэдгийг батлана гэж хэлэв. Гэвч тун удалгүй энэ дүрмүүс нь бас Мадридын буруу байсныг нотлохоор болчихов.

Энэ хоёр заалтынх нь нэг нь Черышевийн нөхцөлд тохирохгүй заалт байв. Нөгөө нэг заалт нь, 41-р заалтын 1 болон 2-р нөхцөлд бичгдсэнээр бол, энэ торгууль нь тоглогчид өөрт нь <<хувьчлан>> мэдэгдээгүй тохиолдолд хүчингүй байдаг юм байна. Харин нэг асуудал нь, 41-р заалтад 3 нөхцөл байдаг юм байна, 2 биш. Пэрэзийн дурдаагүй 3-р нөхцөлд зааснаар, тухайн тоглогчийн клубт нь мэдэгдэх юм бол тоглогчид нь мэдэгдсэнтэй ижил болох юм байна.

<<Бид тоглох эрхгүй тоглогч тоглуулаагүй.>> Гэж Пэрэз хэлсэн. Гэхдээ тэд тэгсэн юм. Тэд зөвхөн дуу хуур эхэлтэл тэгснээ мэдээгүй юм.

Source: http://www.espnfc.com/spanish-primera-d ... -explusion
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: КОПА ДЕЛЬ РЕЙ

Postby Өсөхбаяр » Wed Dec 09, 2015 1:49 pm

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Next

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest