Amunt Valencia 2018/19

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Amunt Valencia 2015/16

Postby El Payaso » Mon May 07, 2018 10:24 am

Топ дөрөв ч Севия лигт миараад л бараг ойлгомжтой болсон доо. Барсад хожигдсоноос хойш 5 тоглолт хожил байгуулсангүй. Хоёр хожсон байхад л Реалын дээр дуусгах боломж байлаа. Үе үе нэг форм айхтар унадаг байдал л аль ч коачийн үед бгад бна даа. Нэмэлт тоглолт хийнэ бх аа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2015/16

Postby rednasca » Mon Aug 13, 2018 3:19 pm

Мэндээ, энэ сэдвийнхээ нэрийг ядаж солиочээ...
за Бэтмэн хүүгээ өглөө шүү... эцсийн эцэст хамгийн төгс логотой багт ирлээ гэж жиргэж...
манай фэнүүд тэгсэн "амжилт хүсье, Куртуагийн салтаагаар гоолдоорой" гэж... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Amunt Valencia 2015/16

Postby El Payaso » Mon Aug 13, 2018 3:27 pm

Нэгмөсөн наймааны цонх дуусахаар шилжилтүүдийн талаар оруулаад нэрийг нь солино гэж бодож байгаа.

Батушайн наймаанд хувьдаа их сэтгэл хангалуун байгаа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2015/16

Postby Бороо » Mon Aug 13, 2018 5:51 pm


Кевин Гамейрог 16саяар авчихжээ..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Amunt Valencia 2015/16

Postby El Payaso » Tue Aug 14, 2018 12:53 pm

Тэглээ анх 13 онд билүү ПСЖд байхад нь бараг авч байтал Севияа голоор орж ирээд нөхөр Севияа явсан тэрнээс хойш манайтай нэр холбогдож явсан ч Атлетико явсан. Одоо тэгээд эцэст нь манайд ирлээ. Заза одоо зөрөөд явах байх. Марселиньо бол тоглолтын тактикаас шалтгаалаад довтлогчоо сонгох нэг довтлогчид байнгын гараа амалж чадахгүй гээд Заза болохоор бнга гараанд гармаар байна гээд явж байх шиг байна. Виеттог зээлж байгаа. Тэгэхээр энэ жилдээ Батушай, Гамейро, Мина, Родриго гсн 4 довтлогчтой үзэх нь сайхан л харагдаж байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Tue Aug 14, 2018 3:59 pm

За нэгэнт Батушай, Гамейро хоёрын талаар бичсэн юм чинь үлдсэн наймаануудаа ч бас бичье дээ одоо угаасаа үлдсэн хугацаанд нэг их шинэ наймаа хийхгүй л болов уу.

Энэ наймааны цонхоор хийсэн хамгийн сайн шилжилт, эхний наймаа нь Кондог байлаа. Өнгөрсөн улирлын манай шилдэг тоглогч. 25 орчим саяыг гурав хувааж өгөхөөр тохирох шиг боллоо. Тэгээд 80 саяын бая аут класс тавиж. Бага л юм одоо ч дурын гар л зуу хүрчих гээд бна шүү ккк. 2022 он хүртэл гэрээлсэн.

Б багийн Алекс Кентеллестэй мөн гэрээгээ сунгаж 100 саяын бая аут хийжээ. Ирээдүйн Гаяа гэгдээд байгаа. Нөхөрсөгүүдэд сайн байсан сурагтай.

Урос Рачич гэж ДМ дээр тоглодог 20 той бацааныг Белградаас авч мөн л 100 саяын бая аут тавьж. Сайн мэдэхгүй юм. Хэр тоглогч болохыг нь. Ойрын үед ч манайхан иймэрхүү шинэ талент олж авахдаа фэйлдээд байгаа. Зөрүүлээд нутаг нэгтэн болох Максимовичийг Хетафе руу явууллаа.

За тэгээд Консэлог 25+10 саяыг ирэх 3 жилд хувааж төлөх нөхцөлтэй Юве явууллаа. Товчхондоо бол Консэло Кондог болж хувирлаа гэхээр манайд ашигтай. Хөөрхий манайд олон улирал тоглоогүй ч өнгөрсөн улирал зээлээр явахдаа уйлаад л явсан. Фэнүүдийн хайрыг татсан тоглогч л доо. Бага зэрэг харамсалтай л байна.

Муктар Диахаби гэх францын залуучуудын шигшээд тоглодог төвийн хамгаалагчийг Лионоос 15 саяар дарлаа. Мөн л сайн мэдэхгүй нөхөр. Гэхдээ ямар ч байсан Лионд сүүлийн хоёр улиралд гараанд тоглосон гэхээр гайгүй туршлагатай л залуу бололтой.

Сельтагаас Даниэль Вассыг 6 саяар дарж, 4 жилийн гэрээ хийлээ. Дажгүй сэлгээний тоглогч болчих боломжтой. Олон байрлалд тоглож чаддаг, ид насан дээрээ яваа, туршлагатай бол туршлагатай муугүй тоглогч харагддаг. Дажгүй наймаа болсон байх.

Баруун ар дээр Пиччини гэж нөхрийг Спортингоос авч. Өнгөрсөн улирал гайгүй тоглосон сурагтай л байна. Манай хамгийн сул байрлал л даа. Португалаас ирсэн тоглогчид дажгүй тоглоод байгаа сүүлийн үед. Тэд нарынхаа замналыг давтаасай.

Тэгэхээр ирэх улиралд:

Хаалгач Нето

Баруун ар Пиччини Монтояа хоёрын хэн илүү байсан нь. Мөн Монтояаг явуулаад Везо Пиччини хоёрын хэн нь илүү нь гараанд муу нь сэлгээнд.
Төвийн хамгаалалт: Гарай, Вецо, Диахаби, Мюрилло, Химинез гээд 5 хамгаалагч. Паулиста, Гарай хоёр гараанд гараад явах болов уу.
Зүүн ар. Ойлгомжтой Гайяа арыг нь даах тал дээр Лето Кентеллес хоёр өрсөлдөх байх. Магадгүй Кентеллест итгэвэл Латог явуулахад ч буруудах юмгүй мэт.

Төвийн хагас дээр Рачич, Васс, Парехо, Кондог, Кок гээд хангалттай олон тоглогч байна. Өнгөрсөн улирлын тактикараа тогловол Кондог Парехо гараад Рачич, Кок, Васс нар сэлгээд явах байх. Баруунд Солер байгаа. Би буруу санаагүй бол энэ Васс бас тэнд тоглож чаддаг байх. Зүүнд Гуэдес Ферран нар байгаа.

Довтолгоо бол ойлгомжтой. Өмнө нь бичсэн. Ер нь бол Хаалгач, Зүүн ар, ДМ, СМ, Хоёр вингер, Төвийн нэг хамгаалагч гсн байрлалуудад Нето, Гайяа, Кондог, Парехо, Солер, Гуэдес гсн зургаан тоглогч л гараанд найдвартай гарахаар харагдаж байна. Үлдсэн таван байрлалд бол тэгээд өрсөлдөөд л хэн илүү байгаа нь гараад явах болов уу.

Гуэдесийг авах гээд үзээд байгаа ч ПСЖ зөвшөөрөхгүй л бга бололтой.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby kayo » Tue Aug 14, 2018 4:01 pm

Заза чинь сайхан амьтан шдээ, үнэ хүрсэн дээр нь зарах гээд байна уу, хэдээр хаашаа явуулах гэж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Tue Aug 14, 2018 4:50 pm

Үнэ хүрсэн гэхээсээ илүү өөрөө сэлгэгдэж тогломооргүй байна гээд Марселиньо болохоор хэзээ ч сэлгээнд асуудалгүй суудаг довтлогчтой баймаар байна гээд салж байх шиг байна. Өнгөрсөн улирлын төгсгөлд нөхөр формоо алдаад зөрж Родриго сайн тоглоод сэлгэгдээд бсн л даа. Одоогоор хаашаа зарах талаар тодорхой юм алга л бна. ЕПЛ хаагдсан гэхээр Итали руу л явуулах бх даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby rednasca » Tue Aug 14, 2018 10:55 pm

Денис Черышев-г авлаа гэнээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Amunt Valencia 2018/19

Postby Cule » Wed Aug 15, 2018 7:49 am

Реалыг хааны цомоос мулталж байсан гар даа... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby Seikoni » Wed Aug 15, 2018 8:31 am

Тэр чинь Чэндо л доо. Хөөрхий Черышевт ямар буруу байхав.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Amunt Valencia 2018/19

Postby Cule » Wed Aug 15, 2018 8:36 am

Нөхрийг тоглолтын бүрэлдэхүүнд бүртгүүлээгүй мөртлөө сэлгээгээр оруулчихдаг бил үү... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby SAVAGE » Wed Aug 15, 2018 8:42 am

Cule wrote:Нөхрийг тоглолтын бүрэлдэхүүнд бүртгүүлээгүй мөртлөө сэлгээгээр оруулчихдаг бил үү... кк


Хуудасны улмаас тоглолтод оролцох ёсгүй байсанг тоглолтод оруулчихсан...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Wed Aug 15, 2018 9:48 am

Гэнэтхэн хийчлээ шүү. Гуэдэсийн сэлгээ болох юм биз дээ. Ингээд хоёр дахиа зээлээр ирэх шив. Эхний удаад сайн л байсан. Гэмтэж бариад олон тоглоогүйгээс. Сайн л тоглогч санагддаг. Гэмтэмхий юм шиг байгаа юм. Марселиньо энэ хоёр Вияареальд хамт байсан гэхээр сайн наймаа болсон байх аа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby Cule » Wed Aug 15, 2018 10:18 am

Нэг их анзаардаггүй байсан, сая ДА-аар дажгүй л тоглож байна лээ....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Thu Sep 27, 2018 12:14 pm

Хүлээлт өндөр байсан улирал бас л муухай эхлэж байна даа. 6 тоглоод хожил авч чадсангүй. 5 тэнцэж нэг нухууллаа. Нуногийн хоёрдахь улиралтай адил байна уу даа. Эхний улирлаа сайн хийгээд СЛд ороод тэгээд дараа улирал нь гэнэтхэн мяардаг. Юу нь болохо байсныг ойлгох юм алга. Бүрэлдэхүүн өнгөрсөн жилээс лав муудаагүй.
СЛд МАНЮг манарч байгааг ашиглаад хэсгээсээ гарчих юмсан. Мареслиньогийн хувь заяа ч бас эвгүй л байх шиг байна. Одоо хожил авч эхлэхгүй бол.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Sat Sep 29, 2018 9:48 pm

Сосейдадыг Гамерейгийн гоолоор хожиж анхны хожлоо авлаа. Одоо ингээд нэг жигдрээсэй.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby Бороо » Thu Nov 01, 2018 11:41 am

Image

1 - Kangin Lee (17 years & 253 days) has become the youngest La Liga player to play a competitive game this season and the first Asian player to play for Valencia ever.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby meesh » Fri Nov 02, 2018 1:25 pm

Эдний эзэн монголд ирж буяны ажил хийсэн гэнэ үү_
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Fri Nov 02, 2018 1:33 pm

Тэгсэн бна лээ.
Image
Сумьяа Жэнко эдртэй холбоотой юм бишүү хаха. Сумьяагийн тойрогт гэр өгсөн Сумьяагийн санаачилгаар болцон л бна лээ.

Монголд байсан бол Валенсиаг хорь шахам жил дэмжлээ гээд жаахан юм гуйдаг байж уу. Энд Клуб эдр байгуулна гээд хаха.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Fri Feb 08, 2019 2:48 pm

Хааны цомын семид Бетисийн талбай дээр 2 2 оор тэнцлээ. Уг нь илүү тоглож байсан ч боломжуудаа ашиглаж чадахгүй байсаар хоёр гоол алдлаа. Ялангуяа хоёрдахь гоол жаахан азны гоол байх шиг байлаа. Хуакин маань булангаас шууд гоолдсоныг нь Доменех цаад булангаа авсан байсан учраас хожимдож хаасан ч бөмбөг аль хэдийн шугам давсан байж таарлаа. Тээр жил Рикьелме нэг ийм гоол хийж байж билээ. Нөхөр ч үе үе буланг шууд хаалга руу явуулах дуртай байсан л даа. Ингээд хоёр тэг болсон ч баг хяналтаа алдалгүй сайн тоглосоор эцсийн мөчид тэнцүүлж чадлаа. Бетисийн хамгаалалт ч бас сүүлийн мөчид арай хайнга байх шиг. Энэ тоглолтоо ахиад нэг талбай дээрээ үзүүлчихэд финалд шалгарах нь. Нөгөө талд уг нь Реал хожчихвол манайд арай амар юм уу даа. Барсаг бол арай барахгүй байх. Хэрэв энэ удаад копагийн финалд шалгаравал 11 жилийн дараа финалдсан хэрэг болох нь. 2008 онд лигт сугарч байсан ч Кумантай хамт финалдаж улмаар аварга авсан нь манай хамгийн сүүлийн томоохон цом байж дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby rednasca » Fri Mar 01, 2019 8:57 pm

Танай фэнүүд бөөн баяр болж байх чинь...
11 жилийн дараа гэвэл аргагүй юм байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Sat Mar 02, 2019 12:18 am

Тэхх цом авсан юм шиг л байна. Барсаг тэгээд барахгүй байх л даа. Барса тээр жил Реалд нэг финалд хосуулсанаас хойш энэ цомыг гаргаахгүй бга.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Fri Mar 15, 2019 10:45 pm

Европад хатуувтар сугалжээ. Эхлээд шумбагчтай тоглоод хожвол Арсенал Наполигийн ялсантай юм байна. Шумбагчид энэ улиралд лигт муу байгаа. Релегэшн баттл хийсэн шиг явж байгаа. Тэгэхээр хожчих болов уу. Сая ч гэхдээ Краснодортой сайн тоглосонгүй шүү. Эгээтэй л хасагдчихсангүй. Сул багт. Нэмэлт цагт Гуэдэс гоолдож байж шалгарлаа. Оросуудын фэнүүдэд ч хэцүү байсан байх аа. Талбайдаа сүүлийн минутанд гоол алдаад хасагдав.
Улирлын эхний хагаст дөрөвдүгээр байрт ороход хэцүү харагдаж байсан ч Севияа онцгой муу формтой манайх дажгүй формтой байгаагаас бас шаанс гараад ирлээ. Дөрөвдүгээр байрнаас 5 онооны зайд л юм. Одоо Хетафег талбай дээрээ хүлээж аваад Рамон Санчезд зочилно. Энэ хоёр тоглолтод хожил байгуулчихвал дөрөвдүгээр байр бүр ойртоод ирнэ. Севияа ч авах юмгүй муу формтой байна. Харин Хетафе аймаар формтой байна. Лигт Атлетикод хожигдсоноосоо хойш 6 тоглолтод 4 ялсан. Энэ хооронд Копад манайд хожигдсон. Ууртай байгаа байх. Манайх бас муугүй формтой байгаа. Цомд Хетафегийн талбайд хожигдсоноос хойш 14 тоглолт хожигдоогүй явна. Харамсалтай нь энэ хооронд лигт талбайдаа Соссайдад, Эспанойл хоёртой гоолгүй тэнцэж, Леганест тоглолтын төгсгөлд гоол алдаж тэцнсэн. Энэ гурван тэнцээний хоёрт нь ялчихсан бол бараг дөрөвдүгээр байрт байж болох л байлаа. Ямар ч байсан улирал эхлэж байхад муу байсан хамгаалалт овоо цэгцэрлээ. Улирлын эхэнд ч шинэ коачийн доор гайхалтай улирал дуусгаад дараа улирал нь чойроод дасгалжуулчаа халдаг байдал давтагдах нь гэж айж байсан ч Марселиньо ямар ч байсан байдлыг гартаа аваадахлаа. Уг нь бол Евро лигт түрүүлэхээс лигтээ анхаараад дөрөвдүгээр байртаа орох нь амархан л харагдаж байна. Севилла угаасаа форм нь уначихсан. Алавес, Хетафе хоёр арай л дутах байх гэж хараад бна. Европад Шар шумбагчдыг хусаж болох ч Арсеналыг барахгүй болов уу.
Гэснээс манайх хамгийн сүүлд 2004 онд УЕФА цомд түрүүлэхдээ л хоёр тоглолтоос Испанийн багийн эсрэг ялалт байгуулсан юм гэнэ. Тэр нь Шар шумбагчдын эсрэг байж. Рикийн үед. Түүнээс хойш УЕФА аас хасагдах бүртээ Испанийн багт хусуулсан юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Amunt Valencia 2018/19

Postby El Payaso » Mon Apr 01, 2019 12:57 am

Севияаг талбайд нь хожиж Хэтафе Алавес хоёр хожигдоод сайхан тойрог боллоо шүү 4-р байрнаас 3 онооны зайд.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest