.::Атлетик Клуб::.

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Атлетик: 2011/12

Postby mgl_fcb » Sun Aug 07, 2011 3:45 am

Ла лигийг үзүүштэй болгох болтугай.
Ялсан ч ялагдсан ч шилдэг нь......
User avatar
mgl_fcb
Culé
Culé
 
Posts: 285
Joined: Wed Aug 18, 2010 11:26 pm
Location: Тал нутагтаа

Re: Атлетик: 2011/12

Postby robinhood » Mon Aug 08, 2011 4:00 pm

танай Токүеро чинь xэр довтлогч билээ...
Цаашдаа сайжраx боломжтой гараанд гараxаар тоглогч уу
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Mon Aug 08, 2011 6:27 pm

robinhood wrote:танай Токүеро чинь xэр довтлогч билээ...
Цаашдаа сайжраx боломжтой гараанд гараxаар тоглогч уу

Токэро давгүй шд.. Хөдөлмөрч, физикал сайтай, толгойгоо ажиллуулж тоглодог, бас илүү дутуу юм яриад байхгүй.. Нэмээд улиралд 7, 8 гоол хийчихнэ. Багт бол маш хэрэгтэй хүн, жинхэнэ тэмцэгч..
Цаашид сайжрана ч гэж бодохгүй л байна, одоо 26тай гэхээр.. Байнга л гараанд гардаг байсан, Биэлса ирснээс хойш харин сэлгээ болох шинжтэй л байна.. Урьд нь 4-4-2 дээр туслах довтлогч маягтай тоглуулдаг байсан одооны 4-3-3т болохоор төвд мэдээж Лорэнтэ цэвэр довтлогчоор гарч таарна, жигүүрт болохоор техник тааруухан гээл гологдоод байх шиг.. 3 фронтод зэрэг үзэж байгаам байна боломж хангалттай олдох байлгүй дээ..

Бас маргааш 27 хүрч байгаан байна
:birthday
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Sun Aug 14, 2011 8:29 pm

Өө муу Локо Биэлса чинь Орбайсыг Олимпиакос руу лоондчиж байгаан байна шд. Муу ахлагчийг яахнав дээ байлгаж л байхгүй :ногоон: ..
Бас Айтор Осио, Устариз 2ыг багийн бэлтгэлд оролцуулахгүй тусад нь бэлтгэл хийлгээд л.. Энэ 2ыг бол харин явуулж болж л байна.
Орбайсаас гадна Диаз Дэ Сэрио Нумансиа руу, Сэрахэриа Мурсия руу зээлээр явж.
Нэмж тоглогч авахгүй бололтой. Байрлал бүртээ 2, 2 тоглогч үлдээгээл үзэх нь дээ.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Tue Aug 16, 2011 10:08 pm

Улирлын өмнөх тоглолтууд дууслаа..

20-07-2011 Alzira 0-3 Athletic Club
(45') Gurpegi, (55') Llorente, (60') Llorente

Markus Liebherr Memorial Cup
23-07-2011 Werder Bremen 1-2 Athletic Club
(22') Gabilondo, (37') Toquero
23-07-2011 Southampton 0-2 Athletic Club
(35') Igor Martínez, (47') Iraola
Image

27-07-2011 Numancia 0-0 Athletic Club

31-07-2011 Athletic Club 3-1 Catania
(42') J.Martínez, (59') Susaeta, (82') Ander Herrera

01-08-2011 Amorebieta 1-2 Athletic Club
(2') Susaeta, (7') Ibai

06-08-2011 Tottenham 2-1 Athletic Club
(25') San José

08-08-2011 Sestao River 2-1 Athletic Club
(14') David López

11-08-2011 Valladolid 2-2 Athletic Club
(10') Toquero, (36') Iturraspe

12-08-2011 Lemona 2-0 Athletic Club
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Wed Aug 17, 2011 4:19 am

Адуризыг ирээсэй гэж маш их хүсэж байсан ч бүтсэнгүй ээ гэж кк. Бүтсэнгүй ч гэж Биэлса хэрэггүй гэж үзсэн байх.
Тэгэхээр нэмж тоглогч ирэхгүй нь тодорхой болсон биз. Энэ улирлын бүрэлдэхүүнийг товчхон танилцуулбал

Хаалгач
1. Горка ИРАЙСОС 1981 - Зарим өдөр ямар л бол ямар цохилтыг хаагаад байдаг зарим өдөр эсэргээрээ.. Манайдаа бол ч шилдэг хаалгач
13. РАУЛ Фэрнандэз 1988 - Залуу хаалгач маань өмнөх улиралд Ирайсосыг торгуультай үеэр ганц тоглох боломж олдсон ч маш сайн тоглож Горкатай гарааны төлөө өрсөлдөж чадна гэдгээ харуулаад амжсан
- АЙТОР Фэрнандэз 1991 - Испаний 20оос доошхи насны шигшээн хаалгач.. Сая дэлхийн аваргад явж байгаад гэмтээд ирсэн. Энэ улирад Б багийн хаалгыг хаасаар таарах байх..
- Кепа АРРИСАБАЛАГА 1994 - Биэлсагийн нөөц төлөвлөгөөнд.. 94 оных юм гэнээ..

Хамгаалагчид
3. Ион АУРТЭНЭЧЭ 1992 - Аморебиэта шиг төвд болон зүүнд тоглодог.. U19 шигшээтэй Европын аварга болсон. Клубын бас нэгэн ирээдүй
4. УСТАРИЗ Алдэкоталора 1983 - Байдаг л хамгаалагч. Сэри А-гийн багууд сонирхоод байгаа сураг байсан.. Явсан нь дээрдээ..
5. Фэрнандо АМОРЭБИЭТА 1985 - Лигийн шилдэг ЦБүүдийн нэг. Өвөл гэмтээгүй байсан бол ч ..
6. Микэл САН ХОСЕ 1988 - Анх ирсэн жилээ бодвол өмнө улиралд тааруухан байсан. Гэхдээ сайжранаа. Манайхаас u21 европын аварга авсан 4н тоглогчийн нэг.
15. Андони ИРАОЛА 1982 - Домог. Кареерынхаа оргил үед явж байгаа. Түүн шиг тогтвортой тоглолттой тоглогч манайд байхгүй ээ. Бас дэндүү доогуур үнэлэгддэг.
20. АЙТОР ОСИО 1976 - Капаросын удирлаган дор Сэвиллд хүртэл тоглож байсан. Гэмтэл бэртэл, нас зэргээс болоод гарааны эрхээ алдаад байгаа. Гэрээ нь дуусахад нэг жил үлдэж.. Тэгээд зодог тайлах биз.
22. Хабиэр КАСТИЛЛО 1986 - Манайд ирснээсээ хойш олигтой тоглосон нь ховор боловч Биэлса түүнд их итгэл хүлээлгээд байгаа. Сайн тоглохгүй бол Саборит бацаанд зайгаа алдах нь ээ.
23. Борха ЭКИСА 1988 - Өмнөх улирлын манай шилдэг хамгаалагч.. Хамгаалах үедээ буруу үйлдэл хийх, алдаа гаргах зэрэг нь тун ховор. Одоогоор бэртэлтэй байгаа.
29. Энрик САБОРИТ 1992 - Клуб дэх түүний ирээдүй бүрхэг байсан ч үлдээхээр болсон. Удахгүй дэбютээ хийнэ.. Зүүнд бас төвд тоглодог..
31. Жонас РАМАЛЬО 1993 - Ираолагийн залгамж халаа байгаасай билээ. 19өөс доош насны шигшээд тоглодог. Баруун болон төвийн хамгаалагч.. Бас манай анхны хар арьст тоглогч :ногоон:
- КОЙКИЛЛИ Лэрчунди 1980 - Биэлса төлөвлөгөөндөө Койг багтаагаагүйн улмаас транфэр хаагдахаас өмнө Билбаог орхих боловуу. Капаросын байгаа Свисс баг руу явахгүйм байх даа..
- Ибан ЗУБИАУРРЕ 1982 - Жинкэн флоп наймаа. Аль дээр Сосэйдадаас үнэтэй ирээл 5н тоглолтонд ч орж чадаагүй. Жил болгон л лооноор нэг тийшээ явна, очоод сайн тоглосон юм ч байхгүй. Одоо зээлэх баг ч олдохоо байсан..

Хагасууд
7. ДАВИД ЛОПЕЗ 1982 - Баруун вингер, сэтпийс сайн хийдэг. Биэлса харин АМ-ээр тоглуулаад л байгаа. Андэрийн сэлгээ л болох байхаа даа.
8. Андэр ИТТУРАСПЕ 1989 - Андэр бол андэррэйтэд тоглогч :ногоон: . Хамгаалах болон довтлох чиглэлийн хагасаар тоглож чадна. Биэлса ирсэнээр шууд гараанд гарахаар болсон.
11. Игор ГАБИЛОНДО 1979 - Муниайнд байраа алдаад байж байтал Биэлса ирж Муниайныг баруун луу зөөснөөр түүний хувьд дахин нэг боломж гарч ирж байна. Фрийкик энэ тэрийг ч сайн цохьдог доо.. Муниайны сэлгээ байсан мөртлөө Муниайнтай адилхан гоол оруулцан явж байх жишээтэй. Пресийзонд их сайн байсан гэж байгаа.
14. Маркел СУСАЕТА 1987 - Ирээдүйтэй гэж яригдсаар байгаал таг боллоо. Эчебэ шиг тоглогч болно этр.. Сэлгээнд суугаал байдаг. Нэмээд байрлал дээр нь Муниайн ирчихсэн. Уг нь миний дуртай тоглогч байгаам, Ираола Маркел 2.. Улирлын өмнөхүүд дээр ч сайн л тоглож байгаа харагдана лээ. Энэ улиралд юм дуулгана гэж найдаал..
16. Пабло ОРБАЙС (С) 1979 - Одоо байгаа тоглогчдоос манайд хамгийн олон жил зүтгэсэн.. ДМ дээр 3р сонголт болчихоод байгаа учраас Биэлса түүнийг Олимпиакос руу явуулах гээд байгаа ч ахлагч үлдэнэ гэж зүтгээл. Дараа жил гэрээ нь дуусах болохоор арга ч үгүй биз. Эндээ тоглож байгаал дууссан нь дээр шд..
18. Карлос ГУРПЕГИ (C) 1980 - Орбайсын хамтаар олон жил зүтгэсэн тоглогч. ЦБ, РБ, РМ, ДМ, ЦМ бүгдэд нь тоглож чаднаа. Орбайс явбал тууз автоматаар түүнд шилжинэ.
21. АНДЭР ХЭРРЭРА 1989 - u21ийн европын аварга, Энэ улиралын гол харах хүн. Хор найруулагч :RD :-D
24. Хави "ХавиМар" МАРТИНЕЗ 1988 - класс.. u21ийн европын аварга болоод ирсэн..
32. Иниго Руйс ДЭ ГАЛАРРЕТА 1993 - Ирээдүйтэй плэймэйкр.. Биэлса иймэрхүү тоглгчдод их боломж өгч байна даа..
- Галдэр СЭРРАХЭРИЯ 1989 - Б багийн гол тогогчдын нэг байсан. Үндсэн багт арай л багтаж чадсангүй. Оффишл сайт дээрх профайл нь өөрчлөгдөөгүйг бодоход арай ч зээлээр явчихаагүй байгаа бололтой..
- ИНИГО ПЕРЕЗ 1988 - Бас л боломж олдохгүй байгаа. лоондуулах биз

Довтлогчид

2. Гайска ТОКЭРО 1984 - Лорэнтэгийн сэлгээ болчих шив.. Төвд ганцаараа гэцүүдэх л байх
9. Фэрнандо ЛЛОРЕНТЭ 1985 - хүмүүс янз янзаар дууддаг :ногоон: Лигт 20+ гоол хийж амжилтаа ахиулах болтугай
10. Оскар ДЭ МАРКОС 1989 - Уг нь бол довтлогч л гээд байгаам.. Гэхдээ тоглож чадахгүй байрлал гэж бараг байхгүй дээ..
19. Икер МУНИАЙН 1992 - Түүнээс энэ улиралд ихийг хүлээж байгаа. u21 европын аварга..
26. ИГОР МАРТИНЕЗ 1989 - Жигүүрт муугүй тоглочихдог..
27. ГИЛЬЕРМО Фэрнэндэз 1993 - Бас л нэг ирээдүй..
28. ИБАЙ Гомес 1989 - Ибай сайн вингер.. Габилондо хөгширч байна бүтэн улиралд гараанд тоглож чадахгүй. Ибайд боломж гарч л таарна.
- УРКО ВЭРА 1987 - Биэлса хэрэггүй гэж үзсэн.. Нэг тийшээ лоондуулахгүй бол Б багт тоглосоор улирлыг өнгөрөөх байх.

Дасгалжуулагч: Марсело БИЭЛСА - Солиотой хүн үү, суут ухаантан уу гэдэгээ харуулахаар ирсэн :eek: Чили дээр харуулчихсан л даа уг нь.. Клубын түвшинд Европд том амжилт гаргахыг л зорьж ирсэн болов уу.. Мөн Б багийг манай леженд Куко ЗИГАНДА энэ жилээс эхэлж удирдахаар болсон :-D .

Энэ жил маш залуу бүрэлдэхүүнтэй байгаа. Залуу боловч өөрсдийгөө аль хэдийн харуулаад эхэлчихсэн тоглогч нар зөндөө байна. Ер нь бол сүүлийн хэдэн жил харагдаагүй сайн бүрэлдэхүүнтэй байгаа гэж хэлж болно. ТОП 4т орохын төлөө л үзнэ. Биэлсагийн амласнаар амжилтаа ахиулах учиртай..

Тактикийн хувьд http://www.zonalmarking.net/2011/08/08/marcelo-bielsa-tactics-athletic-bilbao/

4-3-3 - Биэлсагийн манайд хэрэглэж байгаа гол систем.
Ла Лигийн ихэнх багууд урдаа нэг /цэвэр/ довтлогчтой тоглодог учраас фүллбэкууд довтолгоонд орох үед ардаа заавал 1 довтлогчийн эсрэг 2 хамгаалагч үлдээж байгаа юм гэнээ *shrug*

--------------------------Ирайсос
----------------------------Раул

Ираола-----------Экиса--------Аморебиэта------Ауртэнэчэ
ДэМаркос------Сан Хосе--------Саборит---------Кастилло
Рамальо----------А.Осио----------

---------------------------ХавиМар
----------------------------Гурпэги
-----------------Андер-----------Итурраспе
-----------------Д.Лопез-----------Галаррета

Муниайн----------------Ллорэнтэ------------------Габилондо
Сусаета------------------Токэро--------------------Ибай Гомез
ИгорМар----------------Гильермо

3-3-1-3: Чили, Аргентинд ашиглаж байсан алдарт 3-3-1-3 аа манайд бас хэрэглэх үе гарах байх..
Энэ нь 2 довтлогчтой тоглодог багийн эсрэг ардаа 3н хүн үлдэж байхаар төлөвлөгдсөн..
3н хамгаалагчийн урд 2 жигүүрийн хамгаалагч 1 дм..

-----------------------------Ирайсос
-------------------------------Раул

------------Сан Хосе--------Экиса--------Аморебиэта
-------------Рамальо---------Осио---------Саборит

Ираола---------------------ХавиМар-------------------Ауртэнэчэ
ДэМаркос-------------------Гурпэги--------------------Кастилло


-------------------------------Андэр
------------------------------Д.Лопез
-----------------------------Галарета

Муниайн--------------------Лорэнтэ--------------------Габилондо
Сусаета----------------------Токэро-----------------------Ибай
ИгорМар--------------------Гильермо

Ингээд улирал эхэллээ. маргааш Трабзонспортой тоглоно..
Image
Евро лиг..

--------------------Ирайсос
Гурпэги----Сан Хосе----Аморе----Ауртэнэчэ
---------------------Хавимар
--------------Андэр-------Итураспе
Муниайн-----------Лорэнтэ---------Габилондо

гэж гарах нь. Ираола гэмтчээд гэцүүдэж байна даа. Оронд нь Дэ Маркос биш Гурпэг гаргахаар болж..
Муниайн, Андэр 2оос гадна Итураспег энэ жил тэсэрнэ гэж найдаад байгаам даа.
Эхний тоглолт талбайдаа хийнэ.
Last edited by fd11 on Tue Aug 30, 2011 11:15 pm, edited 1 time in total.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby Realist922 » Wed Aug 17, 2011 11:18 am

танай довтолгоо ярих юм алга харин хагас дээр жоохон асуудалтай байнуу үгүй юу
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Fri Aug 19, 2011 12:28 am

Устариз, Бэтисд нэг жил зээлээр тоглохоор болж. Зөв юм боллоо, хэн хэндээ
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Fri Aug 19, 2011 12:33 pm

трабзоныг барсангүй дээ. Туркууд 10уулаа үлдчихээд автуусдсаар байгаал таарсан..
Манайх боломжууд гаргаж байсан ч гүйцээж чадсангүй..

0-0

Хамгаалалт бас л асуудалтай байна лээ. Бэрнабэугаас гоол алдахгүй ирнэ гэдэг худлаа биз
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Wed Aug 24, 2011 11:38 am

Image
Манайхан замдаа гарлаа..
Дуудагдсан тоглогчид: Raúl, Iraizoz, Kepa, Gurpegi, Iraola, San José, Ekiza, Amorebieta, De Marcos, Aurtenetxe, Iturraspe, Orbaiz, Ruiz de Galarreta, Javi Martínez, Susaeta, David López, Llorente, Herrera, Toquero, Gabilondo y Muniain.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby spain man » Wed Aug 24, 2011 12:07 pm

Лиг ч мөдгүй юм шиг байна шд ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Wed Aug 24, 2011 12:20 pm

Ла лиг ч яахав.. одоогоор Евро лигтээ л анхаарая.
Ататурк стадионд тоглохоор болсон. бас Истамбулд, Трабзоноос илүү олон Трабзонспорыг фэнүүд байдаг гэж сонслоо..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Thu Aug 25, 2011 7:01 pm

Өнөөдрийн тоглолт цуцлагджээ. Фенербаче аваргуудын лигийн эрхээ хасуулж, Трабзонспор оронд нь ЧЛд орох болж.. Тэгэхээр манайх тоглолт хийлгүйгээр дараагийн шатанд орох нь..
http://www.uefa.com/uefa/mediaservices/mediareleases/newsid=1666864.html
ганц тоглолт үзчий гэсэн чинь байдаггүй шүү :ногоон:
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby Realist922 » Fri Aug 26, 2011 9:58 pm

би танай АМОРЭБИЭТА-г багтаа харах-г хүсдиймаа рауль албиол-н оронд
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Fri Aug 26, 2011 10:27 pm

Group F
Paris Saint-Germain FC (FRA)
Athletic Club (ESP)
FC Salzburg (AUT)
ŠK Slovan Bratislava (SVK)

ПСЖ тэй нэг хэсэгт орлоо.
Эхний тоглолтоо Слованы талбайд хийх нь..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby Realist922 » Sun Aug 28, 2011 9:39 am

хэсгээсээ төвөггүй гарна биздээ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Mon Aug 29, 2011 10:27 pm

Урко Вераг Эркулес руу явууллаа, нэг жилийн дотор буцааж авах нөхцөлтэй ..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Mon Aug 29, 2011 10:27 pm

Лигийг тэнцэээр эхлүүллээ. Райог талбайдаа барсангүй.. Шинэ багтай тоглох ч угийн эвгүй байдаг л даа.
Хамгаалалтанд Аморе, Сан Хосе 2 найдваргүй юм. Экиса дөнгөж бэртлээс эргэж ирээд байгаа.. Удахгүй энэ 2ын нэгийг суулгах байх.
Итураспегийн Лигийн анхны гоол :eek: ..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Tue Aug 30, 2011 11:11 pm

Ахлагч Грек явахаар боллоо.. Олимпиакост Валвердэ, Иэстэ нартай нэгдэх нь ээ..
Пабло Орбайс, 1999 оноос хойш манайд тоглосон, одоо байгаа тоглогчдоос хамгийн олон тоглолтонд оролцсон
Биелса хүмүүсээ явуулаал байх юм.. Орбайсын туршлага багт хэрэг болох л байсан байх.. бас Урког явуулчихсан.
Иэстэ бас Олимпиакост очсоныг сая л мэдлээ..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Sat Sep 03, 2011 11:30 am

Цонх хаагдахаас өмнө явж чадаагүй Койг энэ жил үлдээхээр болж дугаар өглөө. Иниго Перез бас дугаартай болж. Биелса бас л чанга юмаа, хэрэггүй гэсэн тоглогчдоо тусад нь бэлтгэл хийлгэж бариад л байсан. Осио, Кой нар одоо л нэг юм багтайгаа хамт бэлтгэл хийх боломжтой болж байна.. Кой, Осио нарын аль алины хувьд Атлетик дахь сүүлийн жил нь байх болно.. Ибан Зубиауррег авах баг олдоогүй тул бас л үлдэхээр болж. Зээлэх ч баг олдохгүй нь дээ..

1. Горка Ирайсос
2. Гайска Токеро
3. Ион Ауртэнэчэ
5. Фернандо Аморебиэта
6. Микел Сан Хосе
7. Давид Лопез
8. Андер Итурраспе
9. Фернандо Ллорентэ
10. Оскар Дэ Маркос
11. Игор Габилондо
12. Койкилли Лерчунди
13. Раул Фэрнандез
14. Маркел Сусаета
15. Андони Ираола
16. Ибан Зубиаурре
17. Иниго Перез
18. Карлос Гурпеги
19. Икер Муниайн
20. Айтор Осио
21. Андер Хэррэра
22. Хабиер Кастилло
23. Борха Экиса
24. Хави Мартинез
...
Өчигдөр Аморебиэта Венесуэлийн шигшээд дебютээ хийжээ :-D ..
Аморе Вэнэсуэлд төрсөн гэж байгаа..
Image
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby Realist922 » Sat Sep 03, 2011 4:09 pm

угаасаа тоглох цаг нь болсоон би амор=г сайн л гэж бодоод байдийшдээ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Атлетик: 2011/12

Postby Цогоо » Fri Sep 16, 2011 12:20 am

Венесуэльд дебю хийсэн гэнэ үү? Баск хүн биш юм уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Fri Sep 16, 2011 1:17 am

Цогоо wrote:Венесуэльд дебю хийсэн гэнэ үү? Баск хүн биш юм уу?

Венесуэльд л төрсөн болохоос эцэг эх, багаасаа амьдарсан газар орон нь баск.
Латин Америкийн орнуудаар бол баск гаралтай хөлбөгчид их л байдаг юм шиг байна лээ. манайд тоглох боломжтой нь цөөхөн л болохоос..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby fd11 » Fri Sep 16, 2011 1:24 am

Слован Братиславыг талбайд нь 1-0ээр хожиж явна.. Сусаета гоолдсон.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Атлетик: 2011/12

Postby Цогоо » Fri Sep 16, 2011 9:34 am

Нэг баск нөхөртэй ярьж байсан чинь угаасаа тоглогчоо сонгож авч байгаа пүүл нь бага байдаг болохоор ээж, аав нь Баск биш ч гэсэн Баск Коунтри хавьцаа олон жил амьдарсан хүмүүсийг багтаа элсүүлж авдаг гэж байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests