FC Sevilla

Ялагдашгүй Армадагийн нутгаар

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: FC Sevilla

Postby El Payaso » Thu Nov 03, 2016 1:51 pm

Атлетикогийн замналаар шаагаад байна шүү гарууд... СЛд ч лигтээ ч сайн үзэж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Mon Nov 07, 2016 12:05 pm

Image
писхуан дахь 92 оны барсагийн эсрэг бүрэлдэхүүн... чоло, мара, шукер

Image
нөгөө алдарт цувралынхан өчигдрийн тоглолтыг писхуанд ирж үзжээ.

Image Image
цээжин дээрээ шинэ спонсортой болсым байна шт.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Tue Nov 15, 2016 10:25 am

Image
севийяагийн а болон б багийн 2 дасгажуулагч 10 сарын шилдэг дасгалжуулагчид боллоо. нөгөөх нь севийяа атлетикогийн дас диего мартинес... :-D

сампаолигийн залуус 10 сард 3 хожиж 1 тэнцэж 1 хожигдсон... барсад 1 нухуулсан байгаа. гэхдээ маш сайн тоглосон.
дагаад залуусийн баг нь сегундад амжилттай тоглож буй. яг одоо хүснэгтийн 2-т явж байгаа. доороос нь удахгүй эвгүй залуус гарч ирэх бололтой шүү.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby Sesame7 » Tue Nov 15, 2016 10:51 pm

Сампаол дурак Коняаг минь явуулж НУСриг авчираад бас Киётакэг огт тоглуулахгүй байна уу даа. Кио сая Саудын арабд гоол хийлээ шүү дээ. Бас миний дуртай Иммобилег миний дургүй Лазио руу явуулчихсан нөгөөх нь лааж байх шиг. Бусад зүл дээр давгүй л байх шиг байна.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FC Sevilla

Postby PrOXy » Wed Nov 16, 2016 5:05 pm

насрид испани хөлбөмбөг зохицоод сайхан байх шиг байна. дамжуулалтын хаан болсон байна лээ шт.
киётакэ саудын арабын өмнөх нэг френдлид бас гоолдоод 2 ассист өгөх шиг болсон. японы хэвлэлүүд яриад байгаа харагдсан. гоё тоглогч юм билээ шүү.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby Boldono » Mon Nov 21, 2016 3:37 pm

Нзонзи энд ирээд анги тоглож байна шүү.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: FC Sevilla

Postby PrOXy » Fri Dec 09, 2016 11:55 am

Image
амрагууд саллаа ккк

сүүлийн шийлвэрт тоглолтонд лионы талбайд хойш суугаад балбуулж балбуулж хүссэн үр дүнгээ авсан байв уу... хэрвээ хожигдсон бол европа руугаа унах байлаа. үр дүнгээ хамгаалж чадаж байна гэдэг сайн хэрэг... эмеригийн үед бол үр дүнгээ яг хамгаалж чаддаггүй л байсан. өөрсдөө л довтолж замаа засдаг баг байлаа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Thu Dec 15, 2016 12:35 pm

16 жил ажилласны эцэст мончи ромад очихоор болсон гэнэ. гарз тохиолоо шүү....

Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Fri Dec 30, 2016 11:46 am

насригийн эхнэр балайг нь авчээ ккк. доодох жиргээ гарсны дараа эхнэр нь твиттерээр дэлбэлээд будаа болгосон байна лээ. сүүлдээ жиргээгээ устгаад дууссан. эхнэр нь жиргээд л нөхөр цаанаас устгаад л :-o



Image
Image
Image

саяхан нөхөр испанид ирсэн тухайгаа сайхан хүүхэн, сайн хоолтой гэж тайлбарлаад багагүй шүүмжлүүлээд удаагүй байсан хэхэ
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Fri Dec 30, 2016 11:50 am


http://en.as.com/lachicadeas/2016/12/29 ... 1483004957
кккк

насриг элдэв юм хэрэглэсн сургаар испанийн анти-допингийн холбоо нөхрийг ирж шалгуулахыг шаардаж буй гэнэ
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby kayo » Fri Dec 30, 2016 12:29 pm

Хаха, энэ нээрээ хөлдүү нөхөр юмаа, дандаа асуудалд орооцолдож явдаг.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC Sevilla

Postby rednasca » Tue Jan 03, 2017 4:37 pm

энэ нээрээ шившиг болсоон...
нэрмээд тэр допингийн шалгалт ороод бүр эвгүйтэх сурагтай байсан...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC Sevilla

Postby Funky » Sat Jan 07, 2017 3:48 pm

4 жилийн банн гэж яригдаад байгаа гэнэ үү арай чанга уу гаагүй юу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: FC Sevilla

Postby PrOXy » Wed Jan 11, 2017 1:35 pm

Image
интерээс йоветич ирж явна даа.

Image
насри has replied to Stefan Jovetic's instagram post - 'it's about time brother'.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby A-Nightmare » Mon Jan 16, 2017 5:36 am

Jovetic 91dahi deer hojiliin goal . Yaltchgui hojihoor togolloo real d yag refduuleh gejiishd
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1236
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: FC Sevilla

Postby PrOXy » Tue Jan 17, 2017 11:16 am

йоветич энд мөрөөдлийн эхлэл тавьлаа даа. 6 хоногийн өмнө ирээд л сэлгээнээс гарч мадридын эсрэг гоолдсон. 3 хоногийн дараа бас л мадридын эсрэг гараанд гарч хожлын гоол хийж мандав.

Image

Image
хэрвээ ла лигийн тоглолтууд 85 дахь минутанд дуусдаг байсан бол хүснэгт ийм байх гэнэ. нөхдүүд 13 оноо дутуу 8-д... лейт гоолын мастерууд болжээ. 13 оноо гэдэг мундаг байна аа...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby Zoe » Tue Jan 17, 2017 12:59 pm


:ногоон:

Image
An insight into sporting director Monchi's recruiting practices at #Sevilla - taken from a 2015 interview with Le Journal du Dimanche. :eek:
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: FC Sevilla

Postby PrOXy » Tue Jan 17, 2017 2:57 pm

айхтар юмаа. :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Mon Jan 23, 2017 11:21 am

https://www.youtube.com/watch?v=fDA3_Pu_LuQ
клатч мастерууд памплонад дахиад л клатчдаж 3 оноо авчээ. багийн түүхэндээ хамгийн шилдэг ла лига улирлын эхний хагасыг үдсэн байна. сампаоли мундаг байна шүү.

Last summer: #Sevilla spent €66m in transfers, sold €93m worth - profit of €27m. They have 13 points more than last season, 16 more goals.

#Sevilla signed Pablo Sarabia from Getafe for €1m - he already has scored 7 goals and contributed 11 assists.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby PrOXy » Fri Jan 27, 2017 2:48 pm

Image
испанийн 2 дахь хөгшин клубын төрсөн өдөр тохиожээ.

Image

Image
The 'pioneers' of #Sevilla - forming the club on this day 127 years ago. Rowers who needed a sport to play in winter, so chose football.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Sevilla

Postby Barcik » Thu Feb 23, 2017 10:14 am

PrOXy wrote:Image
писхуан дахь 92 оны барсагийн эсрэг бүрэлдэхүүн... чоло, мара, шукер

Манай Үнзүэг бас мартаж болохгүй шүү. хэхэ
Одоо Лүчогийн ассистант хийж байгаа. Өмнө нь Зүбигийн замен байсан.
Бас нэг сонирхолтой юм нь, энэ зурган дээр гараагүй юм шиг байна, Үнзүэгийн замен нь Мончи байсан гэж байгаа.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC Sevilla

Postby Barcik » Thu Feb 23, 2017 11:22 am

Өнгөрсөн 5 сард Европа Лийгий финалын өмнө Сид Лоуйин бичсэн нийтлэлийг сая л олж уншлаа. Сэвиллийн Мончигийн тухай; Гоё бичсэн байна, сонирхолтой мэдээллүүдтэй. Хальт орчуулав.

Сэвиллийн амжилтын нууц аа? Танилц, Мончи. Трансфер шидтэн.

Рамон Родригэз Вэрдэхо урдаа байгаа тоглогчдын нэрсийн жагсаалтыг харж сууна, баруун гарт нь байгаа таммхинаас утаа баагиж, урдаа Кола тавьсан байна. Хаалгач Андрэс Палоп; Арын дөрөвт Даниэл Алвэс, Фэдэрико Фазио, Мартин Касэрэс болон Адриано; Хагас дээр Иван Ракитич, Жулио Баптиста, Сэйдоу Кэйта, Кристиан Поулсэн; Урд шугаманд Луйс Фабиано, Карлос Бакка хоёр байна. Энэ бүх тоглочдыг 25 гаруйхан сая еврогоор тэр худалдаж авсан юм. Мөн бүгдийг нь бас зарсан юм. 170 орчим саяар. Эд нараас гадна бас Сэрхио Рамос, Албэрто Морэно, Хэсүс Навас, Лүйс Албэрто, Хосэ Антонио Рэеэс гэсэн тоглогчид байна. Энэ тоглогчдыг бол худалдаж аваагүй, харин зарсан, 100-аад саяар.

Түүний оффист нь түүний Марадонатай авхуулсан нэг зураг байна. 1992 онд Марадонаг Сэвиллд байхад сайн найзууд болсон гэнэ. Гэхдээ тэр энэ багийн хамгийн чухал биш тоглогчдын нэг байсан гэнэ: "23 настай замены хаалгач". Харин одоо бол тэр Сэвиллийн хамгийн чухал хүн болоод байна. Энэ өглөө тэр зарим нэг жижиг сажиг ажил амжуулах хэрэгтэй гэнэ - тоглогчдын Базел явуулах ачааны учрыг олох. Энэ бол Мончи гэгч Сэвиллийн спортин директор бөгөөд энэ бүх амжилтыг авчирсан гол хүн нь юм.

Мончиг 2000 онд энэ албанд ирхэд, Сэвилльа баг санхүүгийн кризист орчихоод байсан ба, дөнгөж доод лигрүү уначихаад байсан юм. 16 жилийн дараа тэд Ливерпүүлтэй Европа Лийгийн финалд тоглох гэж байна. Энэ тэмцээнд 3-дах дараалсан аврага болхын төлөө, өнгөрсөн 10 жилд 5-дах түрүүгээ авхын төлөө. Дөрвөн хоногын дараа тэд Барсатай Копа дэл Рэйн финалд тоглоно. 10 жилд 14 финалд шалгарангаа, хажуугаар гол тоглогчдоо зарж ашиг олдог моделоо хадгалсаар. Баптистагаас 24 сая еврогийн ашиг олсон бол Ракитич дээр 17.5 саяын ашигтай байх жишээний. Мончиг ирхээс өмнө тэд түүхэндээ 4 тайтл хожиж байсан ба, өнгөрсөн 52 жилд нэгийг ч аваагүй байсан юм. Тиймээс ч Мончигийн хувьд хамгийн сэтгэл хангалуун байлгаж байгаа нь амжилт юм. Тэр өөрийн шилдэг 11-тээ жишээ нь Фрэди Канутэг сонгоно гэнэ. Тэдэнд санхүүгийн хувьд трансфераас ямар ч ашиг авчраагүй боловч, 5 финалд гоолдсон тоглогч.

"Хэн ч "Ямар гайхалтай санхүүгийн үзүүлэлт вэ!" гэсэн самбар, далбаа стадионд авчирдаггүй." гэж Мончи хэлж байна. Түүний хийсэн бүх трансферуудаас топ 3-т Канутэ орно гэнэ. Нөгөө хоёр нь Луйс Фабиано Дани Алвэс хоёр. Алвэс жишээ нь хэний ч мэддэггүй 19 настай хүү 200,000 -аар ирээд, 5 тайтл хожоод 36 саяар Барсаруу явсан юм. Сайн тоглочдоо зарах болгондоо тэд хожсоор байсан. Алвэс Европа Лийгт 2006, 2007 онд түрүүлээд дараа нь явсан. 2014 оны хожилын дараа Ракитич явсан. 2015 оны финалын дараа Бакка Миланруу явсан.

Дараачийн асуулт бол 2016 оны финалын дараа хэн явах вэ? (Кэвин Гамэйро, Кричовиак хоёр магадлал өндөртэй байна). Бас хэн ирэх вэ? Мончи аль хэдийн тэдний байрыг сэлгэх хүмүүсийг бэлдчихсэн байгаа гэнэ. "Одоо аль хэдийн дасчихсан. Алваро Нэгрэдог явхад яана даа гэж байсан Бакка ирсэн. Баккаг явангуут Гамэйро ирээд л, өөрийгөө харуулчихлаа" гэж Мончи тайлбарлана.

Мончи цааш нь тайлбарлана: "16 агент өөр өөр лийгийг хариуцаж ажилдаг. Улирлын эхний 5 сар бид маш их тоглолт үздэг. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр. Бид зүгээр л маш их мэдээлэл, дата цуглуулж байгаа юм. Сар болгон бүх лийгүүдийн шилдэг 11-ийг жагсаана. Тэгээд 12 сард бид олон төрлүүдэд олон дахин шалгарч гарсан тоглогчдыг нарийн судалж эхлэнэ. Өөрийн талбай дээр, айлын талбай дээр, олон улсын тавцанд энэ тэр гээд олон талаас нь харж, хамгийн тодорхой ойлголттой болхыг хичээнэ."

Мончи тэгээд утсаа гаргаж ирээд, анхааралтайгаар зургийг нь жижигсгэж, нэрсүүд нь сайн харагдуулахгүй болгож байгаад "Тэгээд бид ийм юм бүрдүүлж байгаа юм." гэж өнгөөр кодлогдсон тоглогчдын байршил болгоноор жагсаасан нэрсийн жагсаалт харууллаа. Ойролцоогоор 250 таргэт болсон тоглогчид, бүх л байршилд. "Жишээ нь мэнежер ингэж хэлнэ, "Надад нэг тоглолтонд 11 км гүйж, дээд хурдаараа 800м гүйдэг, хоёр хөлөөрөө тэгш сайн ЛБ хэрэгтэй байна." Тэгвэл энэ жагсаалтанд энэнтэй нь таарах тоглогч 10 байх жишээний."

Дараа нь тоглогчидтой хийх хэлэлцээр гарч ирнэ. "Зах зээлээ сайн мэдхээс гадна, өөр сонголтуудтай байж, реалистик байх хэрэгтэй. Канутэ гэхэд л эхний сонголт байгаагүй. Бид Фрэдийн араас явж байсан. Бидэнд Кэйта биш Кэвин Принс Боатэнг авах сонирхол байсан. Хэрвээ нэг тоглогч жишээ нь, "Намайг Челси сонирхож байгаа" гэвэл, би түүнд тэгвэл надтай яагаад яриад байгаа юм бэ гэж хэлнэ. Харин Свонзи ч юм уу Спөрс сонирхож байна гэвэл, суугаад ярилцацгаая гэж хэлнэ. Би Сэвилл хот, клубээрээ тоглогчдыг татхыг боддог. Сэвилл бол амласнаа өгдөг, чухал клуб. Энгийн юм шиг мөртлөө, үнэндээ бол тийм биш."

Гэхдээ мэдээж баталгаа бол байхгүй гэнэ. "Ирээд сар болсны дараа Коноплянко балконоос үсрэхээс наагуур болчихсон байсан. Би тоглогчдыг аль болох урьдчилан танихыг боддог, гэхдээ байнга сюрпризүүд байдаг. Жишээ нь 19 настай Кричовиак. Анх бодохдоо энэ Польш хүү юу л хийж чадав гэж.. Тэгсэн яасан, тэр хамгийн Сэвилл тоглогчдын нэг болж таарсан. Арунэ Конэ, манай хамгийн үнэтэй худалдаж авсан тоглогч, 41 тоглолтонд 2 гоол хийсэн. Арай сул баг Лэвантэд очоод 17 гоол хийчих жишээтэй."

Мончи гэхдээ энэ амжилтаа бусадтай хуваалцах дуртай. Азтай байсан гэнэ. Ракитичийн эргэлзээ нь эхний хэлэлцээр хийсэн өдрийн орой л алга болсон гэнэ. Ирээдүйн эхнэртэйгээ тэр орой учирсан болхоор. Бүтэлгүйтэл ч гэсэн зөндөө байсан ба, Мончи тэр болгонд хариуцлага хүлээнэ. Багийн мэнежерүүдаа "хохирогч" гэнэ. Яагаад гэвэл энэ бизнес моделоос нь болж жил болгон 10-аас дээш тоглогчид гарж, ордог учраас. Мөн зарим нэг алдсан тоглогчдоо бас санаж байна. Жишээ нь Луйс Суарэз. Түүнд бараг л "дурлачихсан" байсан юм байх. Сүүлийн үед улам л хэцүү болж байгаа гэнэ.

Мончи нийт 200 гаруй тоглогч худалдаж авсан. Харин нэг ч Британи тоглогч аваагүй байна. Бид тийм муу гэж үү? Мончи бол Үгүй гэнэ. "Тоглогчдыг маш олон талаас ятгах хэрэгтэй болдог - хөл бөмбөг, амьдрал, мөнгө. Английн клубуудтэй санхүүгийн хувьд өрсөлдөх маш хэцүү. Ялангуяа сүүлийн жилүүдэд бараг бүтэмжгүй болсон" гэнэ. "Гэхдээ бид Англиас тоглогчид худалдаж авсан. Иаго Аспас, Стивен Нзонзи жишээ нь. Зах зээлийн хувьд Англи сайн. Яагаад гэвэл Английн клубууд маш их тоглогч авдаг ба, зөвхөн 11 нь л талбай дээр тоглож чадах учраас. Маш их илүүдэл тоглогчид байдаг."

Баян Английн зах зээл бас чухал юм тэдний хувьд. Гари Мэдэл, Албэрто Морэно, Хосэ Антонио Рэес, Алваро Нэгрэдо нар Англируу явцгаасан. 65 сая паунд орчмоор. "Англи бол манай сайн түнш/үйлчлүүлэгч" гэж Мончи хэлэв. Баян мөртлөө **н** үү? Мончи энэнд бол үгүй гэнэ. Гэхдээ ялгаатай талуудыг нь сайн ойлгосон гэнэ, тэнд 6 сар байрлахдаа.

"Талбайн гадна тал дээрх олон зүйлсээрээ биднээс хамаагүй илүү байгаа. Хөл бөмбөгийн тал дээрээ ч гэсэн сайн ажил нэлээн хийж байгаа. Харин энэ хийгдэж байгаа сайн ажил ба энэнээсээ авч чадаж байгаа үр ашигийн хооронд нэлээн зөрүү байгаа" гэнэ. "Би олон Английн клубыг мэднэ. Маш мэргэжлийн түвшинд ажилж, хаа сайгүй скауттай. Гэхдээ энэ олж байгаа их мэдээллээ сайн ашигладаггүй. Яагаад? Яагаад гэвэл тэд баян болхоор. Баян болхоор эрсдэл хийх шаардлага байдаггүй. Тэдний хувьд бол, "Би Лансаас Кэйтаг олох шаардлага байхгүй. Сэвилл тэрнийг олно биз, бид харин Сэвиллээс авья." гэсэн маягийн хандлагатай байдаг."

Ингээд Кэйта эхлээд Сэвиллд ирнэ, дараа нь өөр багруу явна. Бүх хүмүүс баяртай үлдэнэ. Гэхдээ Мончигийн хувьд хөл бөмбөг нэгдүгээрт тавигдана. "Хожил бидэнд спортын амжилт авчирсан. Энэ нь цаашаагаа санхүүгийн хувьд сайн нөлөөтэй юм. Бид тоглогчдод амжилттай байх орчинг нь бэлдэж чадсан гэж бодож байна. Би хагас шигшээ тоглолтын дараа хувцас солих өрөөнд орсон. Адил Рами, Лилл, Валэнсиа, Миланд байсан тэр намайг тэвэрч аваад хэлж байна: "Энэ клубийн яг юу нь юм мэдэхгүй, гэхдээ би амьдралдаа нэг ч финалд тоглож үзээгүй, харин энд ирээд нэг жилийн дотор би одоо 3-т тоглох гэж байна.""

source: https://www.theguardian.com/football/20 ... are_btn_tw
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC Sevilla

Postby Цоомоо » Thu Feb 23, 2017 11:36 am

:eek: :eek: :eek:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC Sevilla

Postby spain man » Thu Feb 23, 2017 11:52 am

Лайк...

Нөхөр Рома явна гсн яваагүй байх шиг байна лээ шд... Энэ тоглогчдоос гадна эднийх сайн дасгалжуулагчидтай болоод байдаг нь бодвол бас л нөхөртэй холбоотой байх даа... Урвуулаад авчих юмсан ккк...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC Sevilla

Postby Цоомоо » Thu Feb 23, 2017 12:05 pm

Энэ наймааны тал дээр манай нөхдүүд суралцаасай.
Чавиг орлуулах хүн олж чадахгүй л 3-4 жил болж байна.
Гэхдээ бараг 100 гаруй саяыг зарцуулчихсан байгаа.
ПСЖ бол Вераттиг март гэсэн байна лээ.
Угаасаа боссынх нь ганц дуртай тоглогч нь гэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Испаний ЛА лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron