Page 20 of 25

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Tue Aug 01, 2017 6:42 pm
by Өсөхбаяр
зээ алвес хөөрхий явчаа юу.. бас л зэвүүн гар шүү дээ

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sat Aug 12, 2017 7:20 pm
by Orchidmaa
getsvv ch yumdaa bag maani ulam l jvvrii zindaanii bag bolood baih yum hezee title-n tuluu uzeh yum boldoo

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sat Aug 19, 2017 10:14 am
by El Payaso
За эхнии тоглолтоо хилбар биш Лас Палмасын эсрэг хииж Зазагиин гоолоор хожлоо...

Нэто
Видал Гараи Вэзо Гаиа
Кансэло Парэхо Медран Солэр
Заза Родриго гэж гарлаа...

Кансэло Гараи Нэир нах саин тоглолоо... Родриго ур чадвартаи ч **н** хэвээрээ л бгаа санагдав...

Арсеналаас Паулистаг дарлаа... аравт... дажгүи наимаа санагдаж баина... бараг гараанд гарах бх Гараитаи... Интерээс Мурилло, Кондогбиа хоёрыг зээлхээр болох шиг боллоо... Ингээд Гараи, Паулиста, Мурилло нэмээд академиас гарч ирсэн Хави Химинэз гэсэн таван төвиин хамгаалагчтаи үлдэж бх шиг... болбол Вэзог зараад Химинэзэд боломж гаргаасаи... Везогоос илүү л харагдаад бгаа...

Санхүүгиин хүндрэлээс шалтгаалаад академиин залууст боломж их гарсан улирал болох төлөвтэи... Солэр өнгөрсөн улирал гарааны эрх олж авсан бол энэ улиралд магадгүи Видал гарааны эрх олж авах, Химинэз, Лато нар сэлгээнии тоглогчид болох боломжтои харагдаж бна...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Wed Aug 23, 2017 12:47 pm
by El Payaso
Мурилло болон Кондогбиагийн наймаа эцэсллээ... аль аль нь зээлээр ирлээ... улирлын эцэст Кондогбиаг 20 иор, Муриллог 10 аар жинхлэх нөхцөлтэй... Кондогбиад бол нэлээн найдаж байна... саяхан л эвгүй амьтан байсан... Интерт ороо бусгаа үед таараад өөрийгөө харуулж чадсангүй... энд сайн тоглох байх... Ла лигийн ч туршлагатай... за тэгээд ямар ч байсан Марселиньо хүссэн наймаануудаа хийх шиг боллоо... одоо нэг зүүн хагас нэмж авах байх гэж таагаад байна... Солерийг тоглуулаад байгаа... Солер бол тэр байранд нэг л болохгүй байгаа...
Нэмээд ганц нэг хүн явах байх... хамгийн түрүүнд Абденноурыг явуулах гэж үзнэ авах баг олдох нь уу гэдэг байна... мөн Гарайг ганц нэг клубууд линкдээд байх шиг байна... уг нь манайд байгаа хамгийн сайн төвийн хамгаалагч гэхдээ сая Муриллог зээлсэнээс харахад дажгүй оффер ирвэл бас явуулчихаж магадгүй байх шиг байна... Гарай, Везо, Абден, Мурилло, Габриэл, Химинэз гээд одоогоор зургаан төвийн хамгаалагч байна ядаж нэгийг нь явуулах байх...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Wed Aug 23, 2017 12:51 pm
by El Payaso
Ингээд харахаар ерөнхийдөө мөнгө төгрөг муутай ч дажгүй л хөдөлчлөө боломжиндоо тааруулаад энэ зун... Марселиньо сайн байвал бас ч гэж СЛ эрх үнэртэхээр л байна... Севияа коач солигдсон, Мончи явсан гээд энэ жилдээ тиймхэн үзэж магадгүй...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Aug 28, 2017 5:49 am
by turuue
Парэхо сайн байна аа.

Шинэ хаалгач ч бас өөртөө итгэлтэй л үзжийн.

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Aug 28, 2017 12:21 pm
by El Payaso
Кондогбиагиин өдөр баилаа даа... эхнии алдсан гоол дээр алдаа гаргасан бол дараа нь манаи оруулсан эхнии гоолыг эхлүүлж, хоёрдахииг нь хиилээ...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Aug 28, 2017 1:14 pm
by Өсөхбаяр
танай энэ өмсгөл хуучныг санагдуулаад гоё загвартай гарч

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Thu Sep 07, 2017 11:56 pm
by Mojul
Ганц гайгүй залуугаа зээлээр өгсөн шүү. 2саяаар зээлэе гэж шалгаасаар байж авчээ. Сайхан туршлагажуулаад хөгжүүлээд өгөөрэй ккк. 11дугаар авчээ. Хаана тоглуулахым байгаам.

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Fri Sep 08, 2017 3:17 pm
by El Payaso
Медраныг зээлээд Перреира Гуэдэс хоёрыг зээлээр авч... Перреира ч өнгөрсөн улирал Гранадад тоглоод баисан өөрөө дажгүи бвал гараанд гарчихаж магадгүи л бх... Гуэдесииг ч саин мэдэхгүи юм.... псж учиргүи үнэтэи л авч бсын бна...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Sep 25, 2017 10:08 am
by El Payaso
Сосейдадтай хүнд тоглолт хийж хожлоо... хоёр багаас нэг нэг хүн улаарав... Видал анх удаагаа гараанд гарч сайн ч юм шиг муу ч юм шиг тоглолоо довтолгоонд сайн тоглож, гоол оруулсан ч хамгаалалтад тааруу байлаа гэхдээ яваандаа сайжрах биз дээ залуу хүүхэд... Гуэдас харин мундаг тоглолт үзүүлж хоёр гоёо дамжуулалт гаргаж өглөө... Родриго, Заза хоёр мөн дажгүй байв...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 02, 2017 1:04 pm
by El Payaso
Бильбаог талбай дээрээ хожлоо... аль аль нь л амархан гэхүү хайнга гоолууд алдсан тоглолт боллоо... Нэто сайн байж хоёр ч эвгүй бөмбөгийг зайлуулсан... манайхаас Кондогбиа улаан картны улмаас тоглолт өнжсөн болоод ч тэрүү хамгаалалт бас тиймхэн байх шиг боллоо... Парэхо, Солер хоёр төвд гарсан... ингээд харахаар нэг дажгүй ДМ олж хэрэх шаардлагатай л юм байна... ямар ч байсан топ дөрөв бол харагдаж л байна... Севияа Самп явсан тааруухан л үзэх байх энэ улирал...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 02, 2017 1:55 pm
by Өсөхбаяр
танайх харин гоол алдаад бгаа хэрнээ илүүг хийгээд хожоод яваад бна шүү

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 12:59 pm
by El Payaso
Бетистэй аймаар тоглолт болжээ... үзсэнгүй... эхлээд торгуулиас эргэж ирсэн Кондогбиа аймаар мөргөж тэргүүлэл авч ирээд дараа нь Гуэдэс цөм цохиод, Морено мөргөөд, Сантигийн цохьсон бөмбөг хачир авч ороод 4-0 болоод хайнгатах хоорондуур айл гурван гоол хийсэн бололтой тэрэнд нь манайхан уурлаад ахиад хоёрыг хийж өгөөд дуусгаж... :ногоон:

Энэ Кондогбиа, Гуэдэс хоёрыг жинхлэх юмсан...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 1:33 pm
by .boldoo.
Манай Перейра хэр байна. Талбайд ер нь гарч байна уу

Sent from my Moto G (4) using Tapatalk

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 1:45 pm
by El Payaso
зарим тоглолтод гараанаас заримд нь сэлгээнээс тоглож байгаа... Кондогбиа Гуэдэс нар шиг онцгой биш ч дажгүй байгаа... сая сэлгээгээр орж ирээд сүүлийн гоолыг оруулсан... үлдвэл би лав баяртай байна...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 1:57 pm
by El Payaso
Image
Манай энэ зун олж ирсэн алт эрдэнэс...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 2:59 pm
by El Payaso
Хөөх тэгсэн 18 оноотой хүснэгтийн хоёрт ороод ирсэн байна шүү ккк... 21 гоол хийсэн амжилтаар 24 гоолтой Барсагийн дараа мөн хоёрт... Атлетико, Барсагийн адилаар хожигдоогүй... харин 10 гоол алдсан маань л жаахан тиймхэн байна даа... Хамгаалалтаа янзлаад авчихвал ч...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Mon Oct 16, 2017 9:37 pm
by Өсөхбаяр
танайх хөөрхөн алалцаал чимээгүйхэн хүзүүн дээр ирчихээд л амьсгалаад суучихсан бна шт.. танайтай тоглох тоглолт ер нь янзын болох шинжтэй шүү.. аль аль хийнэ, мөн бат алдахаар бна хэхэ

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sun Oct 22, 2017 11:56 am
by El Payaso
За зүгээр аз хийгээд хожоод байна уу гсн үнэхээр өөр байгаа юм байна аа... Севияаг талбай дээрээ 4-0 ээр хуслаа... Гуэдэс гайхалтай байлаа... энэ нээрээ үнэхээр мундаг залуу бна аа... дөнгөж 21 тэй гэж бгаа... бие хаа, хурд хүч, ухаалаг байдал гээд... энэ янзаараа тоглоход Роналдогийн дайны карьер харагдаж л бна... Эхний гоолыг цөм цохиж хийгээд, гуравдахь гоолын дамжуулалтыг Санти Минад өгч, сүүлийн гоолыг ахиад хийлээ... улирал эхлээд гурван гоол, гурван дамжуулалт өгчихөв үү дээ... Гуэдэсийн сүүлийн гоол дээр Кондог маань гайхалтай дамжуулалт өгсөн...
Евро лигийн эрхийн төлөө тоглоно гэж бодож бсн улирал маань ер нь СЛ эрх халаасанд бга мэт эхэлж бна шүү... давраад лигийн тайтл энэ тэр гэж мөрөөдвөл... :ногоон: Реал өвөл Япон яваад оноо овоо алдах бх... Барса ч гсн хавраас нэлээн оноо алдана даа уг нь ккк... манайх өөр тэмцээн уралдаангүй сайхан төвлөрөөд тоглолт бүрээ чамбай хийгээд бхад...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sun Oct 22, 2017 12:26 pm
by erdene_b7
лааж байнаа

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sun Oct 22, 2017 12:30 pm
by El Payaso
Image
Заза маань 9-р сарын шилдэг тоглогч болж, Мессигийн урд гишгэж... гэхдээ энэ нь арай худлаа юу гүү юу ккк... найман тоглолтод 8 гоол...

Гуэдэсийг манайх Бенфикад байхад нь авахаар хэд хэд оролдож л байсан юм бна... тухайн үед 25 гээд манайх дачаагүй юм байна... ПСЖ 30р аваад ахиж худалдах тохиолдолд Бенфикад 7.5 нэмж өгөхөөр гэрээлсэн юм байна... тэгэхээр нөхрийн үнэ доор хаяж 40 юм байна... за тэгээд ингэж тоглоод байвал асуудалгүй 50 биз дээ... тэгээд мөнгөтэй баг ч аягүй бол зарахгүй гэж гэдийж ч мэдэх юм...

Мурилло, Кондогбиа хоёрыг зээлсний хариуд Интерт зээлүүлсэн Консэло маань нэг их тоглохгүй л бх шиг байхын... ирэх жил буцаагаад авчих юмсан... сүүлийн тоглолто дээр уйлаад гарсаныг нь бодохоор өрөвдөөд байдын...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Tue Oct 24, 2017 9:24 am
by Forza Juve
Заза ч лааж байна аа... хөөрхий багаа, лигээ олжээ... Интерт очсон Консэло чинь удаан хугацаагаар гэмтчихсэн байх аа.

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Tue Oct 24, 2017 11:50 am
by El Payaso
өө тийм үү харамсалтай юм болж...

Re: Amunt Valencia 2015/16

PostPosted: Sat Oct 28, 2017 6:30 pm
by El Payaso
Image
гэж гарах нь дээ...

Вийкийн дундуур Зарагозаг талбайд нь 2-0 р ялсан бна лээ... уг нь илүү тоглоод бсн ч гоолдож чадахгүй бж байгаад Родриго Гуэдэс Солер гурав орж ирээд Родриго эхний гоолыг хийж, хоёрдахийг нь Парехо пен ээс хийсэн бна лээ...

Солерыг МАНЮ таргетлаад бга л гэж...

Парехог амрааж, Солерийг төвийн хагаст гаргажээ... багт үлдэж домог болохоор хүү санагдаад бга юм даа... энэ Солер... Гуэдэс энэ тэр шиг гоц авьяасгүй ч олон байрлалд тоглож чаддаг хөдөлмөрч академийн тоглогч гээд... яаж ийгээд аваад үлдэх хэрэгтэй байх...