Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
17%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
0
No votes
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
6
33%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
50%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 18

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 22, 2020 12:04 pm

Image

Тайрон Мингс маань 40 дугаараа 5 дугаараар сольж, 5 жилээр гэрээ хийж 2024 он хүртэл багтайгаа байхаар боллоо... манай хүн өөрийнх нь 40 дугаартай жерсиг авсан фенүүдэд бүх жерсиг нь 5 дугаартай жерсигээр үнэгүй сольж өгнө гэдгээ бас мэдэгдлээ... манай фенүүд бөөн баяр... 1-н үнээр 2 жерситэй болцгоож байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 22, 2020 12:05 pm

Энэ "том" багуудынх шиг сэдвийнхээ урд логотой байдаг болчих юм сан... :) :) :)
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Cule » Tue Sep 22, 2020 3:01 pm

Том баг болохоороо логотой болоорой :comfortafriend: :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 11977
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Sep 24, 2020 9:49 am

Image

За энэ зуны одоогоор сүүлийн наймаа маань болоод байгаа Бертранд Траоре хүүгийн ажлын зөвшөөрөл нь гарч өнөө шинэ Карабао капт дебютээ хийх нь дээ... өмнө нь ирсэн 2 хоёулаа дебютэндээ цоорсон... Ваткинс Бартон эсрэг гоолдсон бол, Мартинез Шеффилдийн эсрэг пеналт хааж, клин шит хийсэн... өнөө шөнө харин экс Челси хүү маань яах нь уу харж байя даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Sep 25, 2020 8:11 am



За Карабао капт дан сэлгээгээ гаргаад 3:0-ээр ялалт байгуулжээ...

......................Дэвис..............
....ЭлГази........................Траорэ
Рамси..........Накамба.......Лансбури
Тейлор.....Хаус.......Элмо.........Гуилберт..
.....................Стир.................

гэж гарчээ...

Эхний гоолыг Дэвисийн ганган гоцлон тоглолт болон дамжуулалтаар ЭлГази хийсэн бол.... хоёр дахь гоолыг Рамси хүүгийн хараатай дамжуулалтыг агаар дээр нь өлгөж цохиод шинэ цэрэг Траорэ гоол болголоо... манай бас нэг шинэ цэргийн дебьют гоол.... гурав дахь гоолыг Трезийн хөндлөн дамжуулалтаар бас нэгэн шинэ цэрэг Оли Ваткинс хүү орууллаа...

Манай 19-тэй Рамси хүү ингэж тоглоод байвал манай дундын шугаманд энэ жилдээ нэмж хүн хэрэггүй л юм байна... бас Дэвис хүү гэрээгээ сунгасан гэсэн шиг тоглолт нь улам өөртөө итгэлтэй болоод байна... манай академийн 2...

сонирхолтой нь энэ тоглолтод төвд Элмог тоглуулжээ... манай хүн нас яваад удаан болсон учир жигүүрт хэцүү болсон... гэхдээ араас гоё пасс хаядаг, тоглолт найруулах чадвар сайн, туршлагатай зэргийг бодолцвол сэлгээнээс тоглох боломжийн СБ болж болох л юм... 182-той гэхээр бас тийм ч намдахгүй... өмнө нь хэзээ ч ингэж туршиж байгаагүй гэхээр манайд шинээр ирсэн дасгалжуулагчдын нэг л сэтгэсэн байх... Энэ жил шинээр ирсэн туслах дасгалжуулагч Крейг Шекспирийн л ганган нүүдэл болов уу даа...

Дээрээс нь Траоре бас манайд байдаггүй тэсрэлттэй тоглолттой залуу байна... манай жигүүрт яг ийм хурд хүчний гайхамшиг хэрэгтэй байгаад байсан... ЭлГази, Трезеге аль нь ч тийм тэсрэлттэй биш...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Sep 25, 2020 9:31 am

Image

За Мбвана Саматта а.к.а Самагоол маань Туркийн Фенербахче руу 1 жилийн зээлээр явж байх шиг байна... улирлын төгсгөлд 6,5 сая паундаар жинхлэх нөхцөлтэй юмуу даа... хэрвээ тийм бол тэгээд дахиж манай өмсгөлийг өмсөхгүй нь дээ... Уг нь бол гоолын мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөрч чанар бүгд бий... даанч лигт дасан зохицох, багтайгаа уусан нэгдэх боломж олдсонгүй... Туркт бол алзахгүй л дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 29, 2020 11:17 am

Image

За баг маань доороос орж ирсэн шинэ цэргүүдэд ПЛ-н хичээл заалаа... Чемпионшипт Фулхамтай үзэлцэж байсан саяхан санагдаад байсан чинь бүр 3 жилийн өмнө юм байна шд... цаг хугацаа яаж ч яваад байгаа юм...

Нөхдүүд аргагүй сул байнаа... ПО-р орж ирсэн баг угаасаа дээд 2-оосоо сул байдаг... нэмээд манайхтай Чемпионшипт тоглож байсан Фулхамаас их л өөр Фулхам болсон байна... ганц үзээтэй байгаа нь Жое Браин байлаа... манайд ирэх гэж байгаад голоод Фулхам явсан залуу... аргагүй хоосонгүй залуу юм... гэхдээ манай Кэш хүү сайн хамгааллаа...

Дээрээс нь гол нь манай тоглолт өөлөх юмгүй байлаа... дандаа үе тэнгийн шижигнэсэн залуус ёстой "сваггертай" тоглолт үзүүлж байна... Ваткинс хүү гоол л хийгээгүй болохоос үнэхээр ирээдүй ханхлуулж байна... яг хэмнэлээ олоод гоолдоод эхлэвэл гоолыг урсгаж мэдэхээр байна... Грилиш хийдгээ л хийлээ... Грилишийн сваггер дандаа хамт байгаа үеийн залууст гоё нөлөөлж байх шиг... МкГинн онцгой байлаа... гэмтлийн өмнөх МкГинн эргээд иржээ... Мингс хийгүй байлаа... гоолдлоо... Конса хүү тоглолтын туршид Митровичийг халаасаллаа... Хурихан давгүй... Луиз найдвартай байлаа... Трез үнэхээр хөдөлмөрч онцгой тоглолт үзүүллээ... сүүлд Траорег оруулах гэхээр суулгах хүн олдохгүй байлаа... аргагүй Грилишийг суулгалтай биш Трез суусан... Траоре ч бас техниктэй, сийрэг залуу байна... манай өмнөх Траоре /Адама/ бол сэлгээгээр орж ирээд бөмбөг авангуутаа чичрээд гүйгээд явчихдаг байсан тийм биш байгаа нь таалагдлаа... сэлгээгээр 19-тай Рамсей хүү тоглолоо... Мартинез нэг хий гаргаад тэр нь гоол болсон боловч айлын алдааны улмаас цуцлагдсан... харин сүүлд ёстой галзуу сэйв хийсэн...

хамгийн таалагдсан Мэт Кэш хүү байлаа... ёстой сортоотой хүү юм... харц нь хүртэл өөртөө итгэлтэй... Английн ирээдүйн гарааны РБ манайд байгаа юм байна... янзын кросс хийж байна... гүйлттэй, тэсрэлттэй байна... үхэн хатан хамгаалж байна... бүх юмтай хүү юм даа... дараа жил "томчууд" манай залуусыг хоргоож эхлэх нь гарцаагүй юм байна... тиймээс энэ жилдээ яаж ийж байгаад Европын эрх л авмаар байна даа...

том зургаар нь харвал манай "сэргэн босголтын төсөл" 1 жил хагасын өмнө эхэлсэн гэхэд тун ахицтай байгаа юм байна... өнгөрсөн улирлын багийн гол цөмөө авч үлдсэн нь маш том дэм боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Sep 29, 2020 11:27 am

Улирал эхэснээс хойш кап, нөхөрсгүүдээ оруулаад манайх 7 дараалж хожжээ...

Викомб 2:5 Вилла /нөхөрсөг/
Арсенал 2:3 Вилла /нөхөрсөг/
МанЮ 0:1 Вилла /нөхөрсөг/
Бартон 1:3 Вилла /Кап/
Шеффилд 0:1 Вилла /ПЛ/
Бристол 0:3 Вилла /Кап/
Фулхам 0:3 Вилла /ПЛ/
Last edited by Villa_Bayaraa on Tue Sep 29, 2020 1:35 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Tue Sep 29, 2020 1:20 pm

Өчигдөр төгсгөл хэсгийг харсан. Мартинез нэг гоё хааж байгаа харагдсан. "Хөөрхөн идээших юм биш үү" гэж бодогдож байна лээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17879
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 30, 2020 9:36 am

Цогоо wrote:Өчигдөр төгсгөл хэсгийг харсан. Мартинез нэг гоё хааж байгаа харагдсан. "Хөөрхөн идээших юм биш үү" гэж бодогдож байна лээ.


Явж явж Мартинез танай Леногоос ч илүү байж мэднэ шүү хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 30, 2020 9:37 am

За маргааш шөнө Стоуктэй Капт үзээд, Ням гарагийн шөнө Ливерпүүлтэй үзэлцэх нь дээ... өнгөрсөн улиралд нөхдүүдийг нэг сандаргаад авсан... энэ удаад ч гэсэн алдах юмгүй сайхан үзнэ дээ... ядаж тэнцээ салгах гэж, болвол гэнэдүүлж гусах гэж л үзнэ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Wed Sep 30, 2020 11:45 am

Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:Өчигдөр төгсгөл хэсгийг харсан. Мартинез нэг гоё хааж байгаа харагдсан. "Хөөрхөн идээших юм биш үү" гэж бодогдож байна лээ.


Явж явж Мартинез танай Леногоос ч илүү байж мэднэ шүү хэхэ...
Тэгж бодож байгаа хүн олон байх шиг байна өө. Ёстой дэмий юм боллоо гэцгээгээд л байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17879
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Gooner » Wed Sep 30, 2020 1:06 pm

Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:Өчигдөр төгсгөл хэсгийг харсан. Мартинез нэг гоё хааж байгаа харагдсан. "Хөөрхөн идээших юм биш үү" гэж бодогдож байна лээ.


Явж явж Мартинез танай Леногоос ч илүү байж мэднэ шүү хэхэ...
Чи чинь л саяхан сураггүй, фа-д анх удаа бүтэн тоглосон хүнийг 20д авлаа үнэтэйн гээд гайхаал байсан даг кк
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22252
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 30, 2020 1:08 pm

Gooner wrote:
Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:Өчигдөр төгсгөл хэсгийг харсан. Мартинез нэг гоё хааж байгаа харагдсан. "Хөөрхөн идээших юм биш үү" гэж бодогдож байна лээ.


Явж явж Мартинез танай Леногоос ч илүү байж мэднэ шүү хэхэ...
Чи чинь л саяхан сураггүй, фа-д анх удаа бүтэн тоглосон хүнийг 20д авлаа үнэтэйн гээд гайхаал байсан даг кк


ПЛ-д 2 клин шит хийсэн тоглолтыг нь хараад л бодол өөрчлөгдсөн дөө хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby kamizake » Wed Sep 30, 2020 5:52 pm

Барклиг танайх авцан байнашт. Танайх шиг багд сайн тоглох байхаа?
Lllll
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2890
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Sep 30, 2020 8:36 pm

Image

Росс Баркли улирлын зээлээр ирлээ... манай дундын шугам ч гоё болж байна даа...

Баркли..... Лиуз........МкГинн гэж гарна гэвэл Грилиш зүүн жигүүртээ үргэлжлүүлээд үзэх нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Oct 02, 2020 12:39 am

Image

за өнөө шөнө Стоукын эсрэг нэг иймэрхүү гараа гарах болов уу даа... Вилла Паркт Жеймс Честер эргэн ирэх нь ээ...

дээрх гараагаар гараад Стоукыг барсангүй ээ... айл 5 хамгаалагчтай гараад 1 гоол хийгээд хойш суугаад хамгаалчихлаа... манайхан өөрсдөө ч үхээнц байлаа... ялангуяа 1-р үед... харамсалтай байна... одоо яая гэхэв... манай сэлээнийхэн гарааныхнаас их л дутуу байна даа... гараа боломжийн болчихоод байхад нэмж хүн авах гээд чичрээд байгаа нь аргагүй л юм байна... хамгийн сайн үзсэн нь 19-тэй Рамси хүү байлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6882
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby TGNT » Mon Oct 05, 2020 3:47 am

Баяр хүргэе ээ. Үнэхээр аз ёндоо бүх зүйл нь танайд өнөөдөр байлаа цохисон болгон нь ороод гоё байна аа. Respect :beer
User avatar
TGNT
 
Posts: 1682
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby poseidon » Mon Oct 05, 2020 3:52 am

Ваув ваув.... Гоё байна даа. Янзтай. Баяраадаа баяр хүргэеээ. дахиад нэгийг нэмчихээсэй хаха
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6342
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby BLGN » Mon Oct 05, 2020 3:53 am

Хахахаха юу болоод байна аа?7 гоол
Хөбөгийн фен
User avatar
BLGN
Number.4
 
Posts: 2674
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby gremlin » Mon Oct 05, 2020 3:53 am

Одоо болоо ш дээ 7 хийлээ ш дээ
Ахаа байяаааааааааааааааааааааааааааааа :loll: :loll: :loll: :loll:
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2603
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Takanohana_Nowitzki » Mon Oct 05, 2020 7:31 am

Баяраа уусан байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17139
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Тэрри_10 » Mon Oct 05, 2020 7:48 am

Баяр хүргэе. Аймаар2
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4775
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Oct 05, 2020 8:27 am

Пай Баяраа минь манайхыг бага балбаарай хө. :ногоон: Айчихлаа шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17879
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby ProfessorV » Mon Oct 05, 2020 8:47 am

:-D :-D :-D
ProfessorV
 
Posts: 159
Joined: Thu Aug 31, 2017 8:58 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest