Page 7 of 15

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Jan 06, 2021 1:17 pm
by Villa_Bayaraa
Image

Эриксэнтэй нэр холбогджээ... Уг нь ч ид насан дээрээ яваа залуу... ПЛ-д "хүн болсон", ПЛ-г нэвт мэдэх л хүн дээ... манайд ирвэл хэрэгтэй л байна... гэхдээ амин чухал уу гэвэл үгүй... цалин цагаанаас нь эхлээд асуудал бий... ямартай ч эхлээд Барклигийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй байна... Дино бол "манай баг хангалттай зузаан, үнэхээр чадвартай хүн боломжийн үнэтэй байвал л наймаа хийнэ" гэсэн утгатай яриа өгчихсөн...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Thu Jan 07, 2021 11:16 pm
by Villa_Bayaraa
За ээлжит шинжилгээний үеэр олон тооны тоглогочид болон арын албаныхнаас ковид-19 илэрсэн учраас ФА капын тоглолт болон Спурстай тоглох тоглолт хойшлогдох нь дээ... ФА каптай 7 хоног таарсан нь их юм даа...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Jan 08, 2021 9:40 am
by Villa_Bayaraa
ФА капын тоглолтыг бол яаж ийгээд явуулахгүй бол хуваарийг хойшлуулах цаг гарахгүй юм байна... ноднингийн түүх эсрэгээрээ давтагдах нь дээ хэхэ... энэ жил манайх Ливерпүүлтэй андер-23-р үзэх нь... зээлээр явсан байсан андер 23-н ганц нэг нөхдөө дуудсан сурагтай байна...

манай андер-23 чинь тэгээд дандаа 16-19 хүүхдүүд байдаг шд хэхэ... айл бас ачаалал ихтэй, юу юугүй гарааныхнаараа нүдэхгүй л байх... тэгэхээр бараг 2 андер-23 тулах шахуу юм болох биз... хэрвээ манай хэд "баатарлаг" үзээд нухаж чадвал бас л өөрсдийгөө олонд таниулна даа...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Jan 08, 2021 12:21 pm
by rednasca
дийлдэшгүй өөдрөг хүн шүү... ккк...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Jan 08, 2021 2:06 pm
by Villa_Bayaraa
rednasca wrote:дийлдэшгүй өөдрөг хүн шүү... ккк...

хөлбөмбөгийн ертөнц дэх энэ олон жилийн "ганцаардлыг" өөдрөг сэтгэлээр л давна шүү дээ ккк :RD

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Jan 08, 2021 2:35 pm
by Цогоо
Монгол дахь Астон Вилла клубын дэмжигчид гэсэн нэртэй фэйсбүүкийн бүлгэмээс скриншот хийсэн зураг дээхэн хаана ч билээ харагдсан шүү. "Манай Вилла_Баяраа ганцаараа юм байж юун бүлгэмсэг юм билээ" гэж бодоод өнгөрсөн. :ногоон:

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Jan 08, 2021 2:58 pm
by Villa_Bayaraa
Цогоо wrote:Монгол дахь Астон Вилла клубын дэмжигчид гэсэн нэртэй фэйсбүүкийн бүлгэмээс скриншот хийсэн зураг дээхэн хаана ч билээ харагдсан шүү. "Манай Вилла_Баяраа ганцаараа юм байж юун бүлгэмсэг юм билээ" гэж бодоод өнгөрсөн. :ногоон:

Паа тэгвэл нөхдүүд яагаад "Загалмайлсан эцэгээ" дуудахгүй байна кккк

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 4:10 am
by Өсөхбаяр
Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:Монгол дахь Астон Вилла клубын дэмжигчид гэсэн нэртэй фэйсбүүкийн бүлгэмээс скриншот хийсэн зураг дээхэн хаана ч билээ харагдсан шүү. "Манай Вилла_Баяраа ганцаараа юм байж юун бүлгэмсэг юм билээ" гэж бодоод өнгөрсөн. :ногоон:

Паа тэгвэл нөхдүүд яагаад "Загалмайлсан эцэгээ" дуудахгүй байна кккк

нөгөө идэвхигүй дэмжигч нь болцым биш үү :ногоон:

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 9:02 am
by Villa_Bayaraa

Астон Вилла 1:4 Ливерпүүл

Андер-23 хүүхдүүд маань аргагүй ялагдлаа... гэхдээ хоосонгүй 17-той Луи Барри хүү маань тэнцээний гоол хийлээ... аргагүй класс юмаа... андер-23-н андуудтайгаа Ливерпүүлийн гарааны багийн эсрэг үзээд бөмбөг 16-хан хувь эзэмшсэн мөртлөө явж очоод гоол хийж л байдаг... одоо шууд 1-р багийн сэлгээ рүү татах хэрэгтэй... манай хүүхдүүд Ливерпүүлийн хүчирхэг багтай 1-р үеийг 1:1-ээр дуусгаж чадлаа...

айл харин Манэ, Хендерсон, Салах, Вияналдум, Милнер, Фабиньо гэх мэт томчуудаа оруулж бараг бүтэн гараагаа гаргалаа... бас сэлгээгээр Алкантара, Фирминьо, Шакири, Ориги, Окс гээд томчуудаа оруулж ирлээ... яахав нөхдүүд болохгүй байгаа тоглолтоо цэгцлэхийн тулд зориуд гараагаараа үзсэн байх л даа... айл хаалга руу 30 цохиж, 18 булан авчээ... ПЛ-н аваргуудын эсрэг сайн үзлээ... 60+ минут сайн тэслээ... манай хүүхдүүд сайн л байгаа юм байна даа... царайг нь харахад хүртэл жоохон хүүхдүүд... бүгд 17-19 хүүхдүүд шүү дээ хэхэ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 9:13 am
by Villa_Bayaraa
Манай Филон-Бидас, Карни Чудвемека гээд андер 23-н 2 од тоглоогүй... гайхаад байсан манай хэд 1-р багтай бэлтгэл хийж байжээ... тэгээд карентинд орчихож... бас л 18 тай хүүхдүүд хэхэ... энэ 2 байсан бол бас л өөр үзэх байсан байх... гэхдээ мэдээж Ливерпүүлийг ялах байсан гэж хэлэхгүй л дээ...

Клопп манай Барри хүүг "Бяцхан Жэми Варди" гэж хочилжээ хэхэ...

Сая гараанд тоглосон Милнерийг 2002 оны 11 сард дебьютээ хийж байхад сая манай талбайд тоглосон хүүхдүүдээс 4 нь төрөө ч үгүй байжээ..

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 11:44 am
by meesh
Хөөрхөн байна тэр Баррид элэглүүлж байгаа нь бас 19-тэй Рис Уллимиас байна. Туранхай хөөрхий, хэд хэд гараанд гараад үзчихсэн, төвд арай л балчирдаад л байгаам.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 12:35 pm
by meesh
Барсатай гэрээ байгуулсан гэнэ үү саяны Барри гээд хүү? Тайлбарлагч тэгж хэлэхийн.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 1:32 pm
by Villa_Bayaraa
meesh wrote:Барсатай гэрээ байгуулсан гэнэ үү саяны Барри гээд хүү? Тайлбарлагч тэгж хэлэхийн.

Вестбромын академиас Барса яваад... Барсагаас манайд ирсэн...

манай хүү тоглолтын дараа Фабиньотой өмсгөлөө сольсон юм байна... тэгсэн манай андер-23-н дас Делани нөхөрт, "Дебют өмсгөлөө хүнтэй сольдог яасан **н** гар вэ?" гэж хэлээд... манай хүн коридороор гүйж очоод Фабиньогоос өмсгөлөө буцааж авчээ ккк

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 1:33 pm
by Villa_Bayaraa
Сая жигүүрийн хагас дээр тоглосон Крисен гээд хүү бас юм дуулгана даа... дөнгөж 16 настай...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 1:49 pm
by rednasca
Лаанууд шившгээ хутгаж харагдана лээ...
нөгөө шахуу хуваарьтай хэл ам хийдэг Клопп нь байдгаа гаргасан ч байх шиг...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 2:09 pm
by meesh
Яаж бас шившиг хутгачихав. Харин тэгээд ямар ч өөр тоглолт байхгүй амралттай үед таарч байна шт. Болохгүй байгаа тоглолтоо олсон нь дээр.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 2:58 pm
by Цогоо
Villa_Bayaraa wrote:манай хүү тоглолтын дараа Фабиньотой өмсгөлөө сольсон юм байна... тэгсэн манай андер-23-н дас Делани нөхөрт, "Дебют өмсгөлөө хүнтэй сольдог яасан **н** гар вэ?" гэж хэлээд... манай хүн коридороор гүйж очоод Фабиньогоос өмсгөлөө буцааж авчээ ккк
Barry's match ended with him swapping shirts with Liverpool defender Fabinho, before quickly realising he wanted to keep his debut kit.

Fortunately, the Brazilian gave it back - and allowed the teenager to keep his Reds top.
гэнэ ээ. Овоо муу гар юм аа. :ногоон:

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 4:46 pm
by sp_fc kop
meesh wrote:Яаж бас шившиг хутгачихав. Харин тэгээд ямар ч өөр тоглолт байхгүй амралттай үед таарч байна шт. Болохгүй байгаа тоглолтоо олсон нь дээр.

Харин гайхаад байх юм. Форм уначихсан тоглолтоо олох гээд иймэрхүү тоглолт байдаг л биздээ. Эсвэл өөрийнхөө багийн тоглолттой андуурсан юм байх даа :lol:

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 6:10 pm
by kayo
Villa_Bayaraa wrote:
meesh wrote:Барсатай гэрээ байгуулсан гэнэ үү саяны Барри гээд хүү? Тайлбарлагч тэгж хэлэхийн.

Вестбромын академиас Барса яваад... Барсагаас манайд ирсэн...

манай хүү тоглолтын дараа Фабиньотой өмсгөлөө сольсон юм байна... тэгсэн манай андер-23-н дас Делани нөхөрт, "Дебют өмсгөлөө хүнтэй сольдог яасан **н** гар вэ?" гэж хэлээд... манай хүн коридороор гүйж очоод Фабиньогоос өмсгөлөө буцааж авчээ ккк

Уг нь их ирээдүйтэй мундаг залуу гээд манайх 19н настны багтаа авсан чинь байхгүй ер олигтой тоглоогүй буцаад явсан даа. Ер нь англи тоглогчид испанид хөлөө олж чаддаггүй юм шиг байгаан. Испаничууд харин англид бужигнуулж байна.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 09, 2021 9:12 pm
by Villa_Bayaraa
kayo wrote:

Харин манай хүн гэрээ санаад, ерөөсөө идээшиж чадаагүй гэсэн хэхэ... манай Бирмингэмийн унаган хүү... Виллагийн фен... тэгээд л нутаг буцъя гэхэд нь манайх өөрийн болгочихсон... гэхдээ танайд бас хөөрхөн 1 сая евро өгсөн байх шүү...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Jan 13, 2021 2:38 pm
by Villa_Bayaraa
Image

Нэг ийм сонирхолтой стат байна...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Jan 20, 2021 12:53 pm
by Villa_Bayaraa
Image

Манайхан бэлтгэлдээ гарч өнөө шөнө Сити-тэй хийх тоглолтонд бэлтгэж эхэлжээ...

Конор Хурихан маань Чемпионшипийн Хунгууд руу зээлээр явлаа... зөрүүлээд Марсиелын Сансоныг авахаар ярьж байна... нөхдүүд ноднин зун 35 сая гэж байсан залуугаа санхүүгийн асуудлаас болоод 15-д өгөхөөр болж байх шиг байна... дарчихдаг газар даа...

Бэлтгэлийн талбайд дэгдсэн Ковидын талаар Смит ярьжээ... Тест эерэг гарсан нэг тоглогчоосоо бие хэр байна? гэж асуусан чинь цаадах нь "Мэдэгдэх юм алга зүв зүгээр байна" гэж... тэгээд 2 хоногийн дараа залгасан чинь "үхэх гээд орондоо хэвтэж байна" гэж... гэхдээ 10 хоног карентилсны дараа манай 9 тоглогч ковидоор өвдсөнөөс ганц Трез л үлдэж... бусад нь сая бэлтгэлд гарцгаажээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 23, 2021 10:55 am
by Villa_Bayaraa
Image

нэг ийм хүснэгт байна... хамгийн сүүлийн үеийн мэдээлэл биш ч манай баг санхүүгийн хувьд сайн л яваа юм байна гэж харагдахаар байна хэхэ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 23, 2021 4:10 pm
by Жавхаа
удаан тэссэнгүй дээ

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 23, 2021 5:22 pm
by meesh
Ситигийн эсрэг сайн үзлээ шт. Эхний гоолын өмнөх Мингсээс булаасан дээр маргаад л байх хүмүүс.