Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
13%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
1
4%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
10
43%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
39%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 23

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Nov 19, 2020 9:30 am

LeBe wrote:Яаая, рэлэгшнээс шууд евро эрх болчиж байгаамуу :ногоон:


Челсигийн Европын эрхээс татгалзахгүй байх л гэж... хэхэ... гэхдээ манайх Европын эрх рүү угаасаа зүтгэхгүй бол дараа жил манай топ тоглогчид бут үсрэх нь тодорхой болчихоод байна л даа...

Тэгээд ч тээр жил Лестер релегешнээс ПЛ аварга болж байсан юм чинь манайх яагаад Европт үзэж болохгүй гэж хэхэ... тэдний түүхийг давтаад явж байна... бас тухайн үед тэдний туслах дас байсан нөхөр манайд байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat Nov 21, 2020 11:56 pm

Энэ шигшээгийн цугларалт нээрээ үнэн утгагүй байнаа...

манайхан бүгд нэг унжийсан юмнууд болчихож.... аргагүй шүү дээ... Мингс, Грилиш 2 гэхэд шал хэрэггүй 1 нөхөрсөг, тэгээд 2 дараалсан тоглолт хийгээд 7 хоногийн дотор 3 тоглочихсон... МкГинн Шотландаа чирээд бас 7 хоногт 3 тоглочихсон... Луиз 5 хоногт 2 тоглочихоод ирсэн... Трез 4 хоногт 2 тоглочихоод ирсэн... үнэхээр бие нь хөдлөхгүй байна...

ядаж байхад Баркли зүгээр шогшиж яваад шөрмөс нь татчихлаа... уг нь ч илүүрхээд л байна... гэхдээ л манайхны бие нь сулбайгаад, анхаарал нь төвлөрч өгөхгүй байх шиг л харагдаад байна...

Уг нь боломж гаргах нь гаргаж л байна... энэ эрчээрээ 1-2 гоол бол хийхээр л байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Nov 22, 2020 1:07 am

Уг нь тэнцсэн бол илүү шударга үр дүн байлаа... сүүлийн пеналтийг ойлгосонгүй... Грилиш үнэхээр болсонгүй... МкГинн эхний үед үнэхээр муу байлаа... 2-р үед ч нэг их дээрдсэнгүй... Луиз муу байлаа... ямар сайндаа нөхрийг суулгалаа... манай интернешнлээр явсан хэд үнэхээр болсонгүй дээ...

Сүүлд Грилиш их бухимдлаа ... манайхан баашлаад газар хэвтээд байгаа нөхдүүдийг шууд өмсгөл дээрээс нь өргөөд босгочдог моодтой болж дээ хэхэ... сүүлд Бамфорд ***өг баашлаад хэвтээд байсан чинь Мингс очоод өмгсөлөөс нь ёстой ***өг шиг өргөөд босгосон... сая харин Грилиш бас нэг нөхрийг шууд өргөөд босгоод ирсэн...

За яахав Грилиш гэмтчихээгүй нь л их юм... одоо 7 хоног сайн амарч авах хэрэгтэй байна... Баркли байсан бол их хэрэгтэй байлаа... гайгүй л байгаасай...

Брайтоны тэр Мупай чинь харин **н** хог байна шд... сүүлд Брентфордод цуг байсан гээд Конса очоод тэврээд тайвшруулах гэсэн чинь түлхээд хашгичаад... сүүлдээ манай хүн барьцалдаж аваад арай гэж салгалаа...

Айл хөөрхөн хамгаалагчдаа 1, 1-ээр нэмсээр байгаад сүүлд талбай дээрх 11 тоглогчийн 8 нь хамгаалагч болчихдог байна шд ккк... манайханд яг ийм овоорч хамгаалсан багийн эсрэг тоглож байсан туршлага байхгүй л дээ... аргагүй л дээ хөөрхий өөрсдөө овоорч хамгаалж байснаас айлыг ингэж дарамталж үзсэн биш хэхэ... дараа дараагийн тоглолтуудад хэрэгтэй л туршлага байлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby ТӨӨГӨӨ » Sun Nov 22, 2020 1:14 am

томчуудаа хусчаад жижиг дундууддаа хусуулаад байвал хэцүү л юм бна. Танай дээр бэт хусаад алдчлаа. Өнгөрсөн тойрогт Арсенал дээр тавиад алдсан. Нэг ёсондоо 2 тойрог танайд хусууллаа :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9824
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Nov 22, 2020 10:06 am

ТӨӨГӨӨ wrote:томчуудаа хусчаад жижиг дундууддаа хусуулаад байвал хэцүү л юм бна. Танай дээр бэт хусаад алдчлаа. Өнгөрсөн тойрогт Арсенал дээр тавиад алдсан. Нэг ёсондоо 2 тойрог танайд хусууллаа :ногоон:


Би ч багтаа нэг их найдахгүй байсан... Баркли гэмтээд л за тэнцэхэд болно доо гэж бодсон... гол нь манай дунд болон довтолгооны 6-аас 4 нь, нэмээд Мингс сүүлийн 7 хоногт бүгд 2-3 тоглолт хийчихээд ирсэн... энэ заримынх нь хувьд сүүлийн 10 хоногт хийж байгаа 3, заримынх нь хувьд 4 дэх тоглолт... нэмээд баахан наашаа цаашаа аялал... гээд бодохоор шал утгагүй.... ямар ч байсан ирэх хавар хүртэл дахиж ингэж новшрохгүй болохоор гайгүй байх... дунд болон урдаас ганц
ядралтгүй байсан Баркли гэмтээд гарсан... Оллид нэг их бөмбөг ирсэнгүй... эхний үед гарсан хэдэн боломжоо чулуу болгочихсон бол хэрэгтэй байлаа...

за энэ ч дүүрч... ирэх тойргоос гайгүй болох байх....гол нь Баркли л гайгүй байгаасай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby meesh » Sun Nov 22, 2020 10:39 am

Яагаад шалчийчихав аа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8286
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Nov 22, 2020 10:51 am

meesh wrote:Яагаад шалчийчихав аа.


Шалчийгаагүй ээ... сая бол тоглолтын агуулга бол аятайхан байсан... ер нь л илүүрхсэн... гэм нь эхний гоолыг хайнга байж байгаад сөрөгдүүлчихлээ... тэнцээний гоолыг хийчихээд илүүрхээд дахиад хийнэ гэж зүтгэж байж хамгаалалт алдаа гаргаад 2 дахийг алдчихлаа... гэхдээ гоолын өчнөөн л боломж гаргалаа... хаалга руу нь 15 цохиж, 12 булан авлаа... илт илүү л байлаа... гол нь манайхан бүр хэтэрхий ядралттай байлаа... Грилиш, МкГинн, Мингс 3 сүүлийн 10 хоногт 4 дэх тоглолтоо хийж байна... Трез, Луиз 2 сүүлийн 10 хоногт 3 тоглолт... тэгээд дандаа ийш тийшээ хол аяласан тоглолтууд...

манай ерөнхий агуулга үнэхээр боломжийн байна... одоохондоо багийн бүрэлдэхүүн жоохон нимгэн л байна... ганц хоёр гэмтэл л багийн хэмнэлийг бүрэн алдагдуулахаар байна... Уэсли хурдан ирэх хэрэгтэй байна... урд довтлогч нэмэх, тэр тусмаа саяынх шиг биерхүү довтлогч нэмэх хэрэгтэй үед Дэвист итгэхэд арай болохгүй байна... Уэсли яг зохицоно...

Трез-ийн финишийг нэмчихвэл өдийд бараг мэргэн буудагч болчихсон явж байхаар байлаа... манай хүн уг нь хаалганы өмнө их зөв очиж бөмбөгөнд яаж ийгээд хүрэх юм, зоригтой цохих юм... даанч финиш паг...

Агбоны хэлдгээр одоо яг энэ бүрэлдэхүүн дээр Трезийн оронд нэг класс вингер авчирахад манай довтолгоо ямар ч багийг айлгана даа... Траоре аажмаар хөлөө олж эхэлж байна... уг нь тэр хүссэд байгаа вингер маань байх боломжтой л харагдаж байна... Росс гэмтсэн одоо Траорегийн ид шидийг харах хэрэгтэй байна...

Хурихан буурал маань одоо больж эхэлж байгаа юм байна даа... үнэхээр удаан болж... ирэх зун явуулсан нь дээр юм байна... Эл Гази ч бас болохгүй л байна даа... одоо Россыг байхгүй үед сэлгээнээс импакт үзүүлэх гэж оролдоод тэгээд болохгүй бол бас л яаж ийж байгаад ирэх зун явуулсан нь л дээр болох нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby meesh » Sun Nov 22, 2020 10:54 am

Траорэ чинь харин сайн юм байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8286
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Yes Man » Sun Nov 22, 2020 12:49 pm

****2, зайлаа, үхжийсэн хачин баг....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5347
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Nov 22, 2020 12:54 pm

Yes Man wrote:****2, зайлаа, үхжийсэн хачин баг....


хаха чи өөрөө ямар үхжийсэн багаа дэмждэг билээ?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 23, 2020 12:13 pm

Yes Man wrote:****2, зайлаа, үхжийсэн хачин баг....


бет мет тавихаасаа өмнө асууж бай л даа хаха
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Yes Man » Mon Nov 23, 2020 12:26 pm

Нэкс вийк яахын? ха ха...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5347
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Nov 26, 2020 2:53 pm

Yes Man wrote:Нэкс вийк яахын? ха ха...


Ирэх 1 дэхийн тоглот аргуу шүү... Айлаас Антонио тоглохгүй бол бараг тэнцээд таарах байх хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Nov 26, 2020 2:56 pm

Энэ Брентфорд үнэн зэвүүн юмаа... сая 5 саяар авсан Иван Тони нь Чемпионшипт мэргэн бууч болчихсон тууж явна... дараа жил бас 20+ гээд сууж байх биз... өнгөрсөн жил 5 саяар авсан 20-той франц хүү нь ассистаараа лигээр тэргүүлээд л... бодвол бас ирэх жил 15+ гээд сууж байх биз...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Dec 01, 2020 8:33 am

Агуулга сайн, илүү тоглоод хожигдоод байна гээд "том" багийн фенүүд яриад байдаг байсан... тэрийг сайн ойлгодоггүй гэх үү, тийм зовлон нэг их үзээгүй гэх үү байлаа... одоо л үзэж байна даа хаха....

хаалгачийн эсрэг ганцаараа гарсан, сул бөмбөгөнд хүрээд гоол орох боломжуудаа хайр найргүй хийсгэж байна... пеналтиа хүртэл алдлаа... нэмээд дахиад нэг гоолоо ВАР-дууллаа... яахав баг алзахгүй сайн тоглож байгаа ч ингэсээр байгаад 10 хавьцаа дундуур дуусгавал том тоглогчдоо алдах эрсдэл үүсээд байдаг...

Магтсан хүүхэн хуриман дээрээ гэдэг шиг Олли хуу маань пеналтиа алддаг буян юмаа...

Супер Жак маань харин ганган гоол хийсэн дээ... баруун буланд зоосон...
Last edited by Villa_Bayaraa on Tue Dec 01, 2020 9:44 am, edited 2 times in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Dec 01, 2020 9:00 am

ФА капт Ливерпүүлтэй таарчээ... яршиг эртхэн мултрах минь гэсс...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby LeBe » Tue Dec 01, 2020 3:53 pm

Villa_Bayaraa wrote:нэмээд дахиад нэг гоолоо ВАР-дууллаа...

Тэр Вар дээр дараа нь Скай дээр Жэйми боож үхэх гэж байсаншт. Отон гэж тооцлоо гэхэд отонгоос өмнө пеналтиний алдаа байсан гээд. Отонг ингэж инчээр хэмжих ямар ч утга алгаа л гээд байна лээ. Хажуунаас нь Гарри ВАР гэхээсээ илүү ФА отонгийн дүрэм, гарын дүрэм (handball) -үүдээ л яаралтай шинэчлэх хэрэгтэй. Түүнээс бүх л спортод инчээр л хэмждэг шүү дээ гээд 100мийн гүйлт нтрийг жишээ авна лээ кэкэ.
ПЛ ч энэ жил ширүүн (ширүүн ч юу байхав "топууд" суга байна л даа) байнаа Вэстхэм 10д явж байснаа хожоод 5д ч байх шиг..
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3451
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Dec 01, 2020 3:56 pm

ВАР дээр талбайн шүүгч өөрөө эрх мэдэлтэй заагаад заасных нь дагуу шийддэг... үнэхээр эргэлзвэл ВАР хардаг баймаар байна... тэгэхгүй шийдчихээд байж байхад нь хажуунаас нь дохио ирээд, ВАР хараад шийдвэрээ буцаадаг нь шал **н**...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 01, 2020 4:24 pm

Танай тоглолтын агуулга гэхдээ янзын бнаа. Хожигдсон тоглолтууд нь жоохон харамсмаар. Сотонтой хийсэн бас өчигдөрийх гээл
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9824
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Dec 02, 2020 8:30 am

Ньюкастлын бэлтгэлийн талбайд ковид тархснаас энэ 7 хоногийн Шаазгайнуудтай тоглох тоглолт маань цуцлагджээ... Баркли эргэн ирэхэд хэрэгтэй хугацааг хожих нь... сул тал нь манайх1 тоглолт дутуу яваад байсан одоо бүр 2 тоглолт дутуу яваад байх нь дээ... за яахав хүснэгтийн дээгүүр байр одоохондоо "зохихгүй" байгаа... доороос дээш л дайралт хийхээс...

Дербигийн шинэ дас-аар Терригийн нэр урдуур яваа сурагтай... арай ч тийшээ явж карьераа хорлохгүй байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Wed Dec 02, 2020 4:56 pm

Грилишчинь дайвдаад нэр нүүрээ нэлээн баржээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39659
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Dec 08, 2020 9:51 am

Манай андер-23 баг ПЛ 2-т тун давгүй яваа юм байна... тэргүүлэгчдээс 3 онооны зайтай... гол нь манай андер -23 багийн гол цөм нь дандаа 16-19 настангууд байгаа... өмнө нь дандаа 20-22 настангууд байдаг байв... харин андер 18-ынхан маань дандаа 16-тангууд болжээ...

Андер 23-д саяхан ПЛ-д дебютээ хийсэн Жэкоб Рамсэй /19/, Английн хамгийн шилдэг 16-тай тоглогч гэгдээд байгаа Карни 2 төвд, урд нь Жейдэн, Луи Барри гэсэн 17-той 2 хүү /хамтдаа 8 тоглолтонд 9 гоол хийсэн/ гараад л томчуудтай үзэлцээд машиндаж байна даа...

Аргагүй манай шинэ эзэд ирээд академид онцгой их хөрөнгө хаясан л даа... Грилишийг харчихсан бүр боломж байгаа гээд бодчихсон байгаа... ирээдүй ч гэрэлтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Dec 13, 2020 10:14 am

Image

Волвес 0:1 Астон Вилла

Вест Мидландын дербид ёстой амттайхан ялалт байгууллаа... баг эхнээсээ тууштай дайчин байж чадлаа... Волвес тактик ур чадварын хувьд мундаг байсан ч манайх ч мөчөөгөө өгсөнгүй... аль аль багт финиш хийх чадвар дутаж байлаа... харин эцсийн мөчид МкГинний чадварлаг тоглолт багт торгуулийн цохилт авчирж Эл Гази найдвартай байснаар 1:0-ээр хожиж чадлаа...

хэд хэдэн авууштай зүйл ажиглагдлаа...
1-рт, багийн сэтгэлзүй үнэхээр өөр болжээ... хүн дутуу болсон ч сэтгэлзүй ерөөсөө суларсангүй... эхний боломжин дээрээ дайраад, дайрсаар байгаад пеналт авч чадлаа...
2-рт, Эми Маринез гэж ПЛ-н шилдэг хаалгач манайд байгаа юм байна... нөхөр байгаагүй бол манайх аль эрт 1-2 бөмбөгөөр дутуу болчихсон явж байж мэдэхээр байлаа... Кепа 70 сая хүрч байсан юм бол манай хүн 80 сая хүрэхээр хаалгач юм... яасан реакц сайтай юм... яасан ч тайван юм... арын шугамыг үнэхээр тайван байлгаж чадаж байна...
3-рт, Рамсей гэж эрдэнэ "атганд" маань байгаа юм байна... 19-тэй хүү манай төвийн шугамд Барклиг байхгүйд дутагдаж байсан эрч хүчийг нэмж өглөө... зоригтой байна, техниктэй байна... сүүлд хүртэл бөмбөг аваад цөлөхийн оронд дрибл хийж гүйж байгаад айлын нөхрийг хөөлгөж чадлаа... Энэ хүү юм дуулганаа...
4-рт, багийн уур амьсгал сайхан байна... сүүлд пеналт дээр Оли, Грилиш 2-н нэг цохих байсан... Оли өмнө нь 1 алдсан учир Грилиш цохих нь гарцаагүй байсан... харин Грилиш энэ жил тоглолтонд орж нэмэр болж чадахгүй, форм нь нэгл болохгүй яваад байсан Эл Газид цохилтоо өгч, цаадах нь ч сайхан цохилоо... тоглолт дууссаны дараа тойрч зогсоод юм яриад байсан... багийн уур амьсгал сайхан байна... бас багийнхан тойрч зогсоод юм ярих гэсэн тэрийг нь мэдэхгүй Таргет, МкГинн 2 яваад өгсөн чинь Эми тэр хоёрыг дуудаж байгаад тойрогт оруулж байна лээ... Эми бараг дэд ахлагчийн дайны нөлөөтэй байгаа нь ажиглагдсан... Арсеналаас манайх эрдэнэ аваад иржээ...

за ингээд 2 дутуу тоглолтоос 1 хожил, 1 тэнцээтэй гараад ирвэл топ 4-т найдвартай ороод ирэх л юм байна даа... Одоо Бөрнли, Вестбром, Паластай үзнэ... 3 хожчих боломж харагдаж л байна... харин дараа Челси ,МанЮ-тай цувраад тоглох нь...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby meesh » Sun Dec 13, 2020 10:17 am

Мартинэз 7 хаалт хийж, нийт 11 оноо авсан байна шүү ф-д. Даан ч би сэлгээнд суулгачихаж хэхэ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8286
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Dec 13, 2020 5:09 pm

Image

Энэ их гоё зураг... Волвесыг ялчихаад багаараа тойроод зогсох гэж байсан чинь Таргет, МкГинн 2 анзаарахгүй яваад өгсөн... тэгсэн чинь Мартинез нэг багийн атаман шиг баавартай дуудсан чинь, нөгөө хоёр нь гүйгээд ирсэн хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7163
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests