ARSENAL FC 2020/21 - Always Forward

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Sun Aug 02, 2020 9:28 am

Image

Нээх хогийн яваад байсан улирал гэнэт цомоор төгссөн баярын халуун дээр шинэ улирлын сэдвээ нээчихье.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward: First of many to co

Postby gremlin » Sun Aug 02, 2020 10:22 am

Баяр хүргье. Бүүр сурчжээ энэ цомыг аваад
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward: First of many to co

Postby mazi » Sun Aug 02, 2020 4:31 pm

Хүүхдүүдийг бүтэн бавлаа гарууд өөрсдөө бэртээд жижи болчлолдоо
Нээх довтлоочку бжиж шүүгч рүү бухаад яахавдээ
Одоо сайхан наймаа хийвэл ирээдүй бна шүү
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Aug 03, 2020 8:14 am

Шүүгч ярихаас аргагүй л дээ. Хаа очиж манай хоёр гоол ёстой маргаангүй сайхан гоол байсан тулдаа гадуур хэл ам болохгүй байх шиг байна. Бусад шийдвэрийн хувьд би л лав Челсигийн фэн байсан бол боож үхэхээр байсан. Ковачичийн хоёр дахь шар, Мартинезын тэр бөмбөг барьдаг гэх мэт томоохон шийдвэрүүдээс гадна бараг ихэнх алдааг манай тал руу үлээж байгаа юм шиг л санагдсан. Яахав айлын тоглогч нар ч бас муу байсан л даа. Тоглолтын дараа Лампард ч бас тэгж ярьсан байсан. "Их олон зүйл манай эсрэг эргэсэн, тэднүүсийг ярихгүйгээр зүгээр харахад бол манайх муу тоглосон учраас хожигдлоо" гэх ухааны юм. Би хувьдаа Азпиг тэр Обамэянгийг унагаадаг алдаан дээрээ улаан аваад гарах ёстой байсан гэсэн бодолтой байгаа. Ядаж л бэртэлгүй салах байсан байх. Одоо дараагийн тоглолт нь худлаа боллоо л доо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Devil 7 » Mon Aug 03, 2020 9:06 am

Би танайд Мартинэз гэж хаалгач бдаг гэдгийг тэр уйлж бгаа ярилцлагыг хараа л мэдлээ шд.. Тэгсэн дунд нь зээл нтр р яваад 11 оноос хойш бгаан бнашд.:aain:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Aug 03, 2020 10:03 am

Манай нөгөө Рийдингэд 4-0ээр хожигдож яваад нэхэж барьдаг алдарт 5-7 дээр гараанд байсан хаалгач шүү дээ. Дэмиан Эмилиано Мартинез гэдэг юм. Аргентин залуу. Тэр тоглолтоор бол Дэмиан Мартинез гэж гарч байсан санагдана. Ер нь бол бараг карьер нь байхгүй болж байгаа байх даа гэж бодож байтал ингээд эргээд гараад ирлээ. Лено гэмтсэн нь бараг мань хүний ганц боломж болов уу яав. Уйлахаас аргагүй хөөрхий.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gooner » Mon Aug 03, 2020 11:18 am

Вэнгэр эра-н төгсгөлд анхны ФА кап авахад санаа амарч билээ :ногоон:
Артэтагийн эра эхлэлийг сайхан тавьлаа.

Сити, Чэлсиг бавлаа, бүгд манайхыг бавуулна гэж тооцоод л, энд Чэлсигийн нэг фэн заза Арсенал финалд гараад ирлээ гээд манайх түрүүлчиж гээд л нэг пост бичсэн, тэрийгээ эдитлэчихэж.. :RD

Багийн уур амьсгал, удирдлагууд, дасгалжуулагчид хоорондоо сайхан харилцаатай, ойлголцолтой байна. Дараа улирал үзэж харах юмтай байх бололтой.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby El Payaso » Mon Aug 03, 2020 11:51 am

Мартинез хөөрхий анх гарч ирж байхдаа шигшээ энэ тэрд дуудагддаг байсан. 2011 онд бх. Тэгээд сураггүй болсон. Энэ жилээс эргээд шигшээд дуудагдах бх. Сайн л тоглолоо гарах болгондоо.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Devil 7 » Mon Aug 03, 2020 1:00 pm

Харин уйлахаас аргагүй л юм бна..92 оных гэхээр цаашдаа боломж бгаа л юм бна
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Radiohead » Mon Aug 03, 2020 1:39 pm

Aubameyang Barca-н Дэмбэлэг Арсеналд харамаар байна гэж. Озил ээ явуулаад Пэпэг АМ дээр тоглуулаад, Дэмбэлэг жиг¥¥рт ¥звэл яадаг бол?
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby gremlin » Mon Aug 03, 2020 2:49 pm

Radiohead wrote:Aubameyang Barca-н Дэмбэлэг Арсеналд харамаар байна гэж. Озил ээ явуулаад Пэпэг АМ дээр тоглуулаад, Дэмбэлэг жиг¥¥рт ¥звэл яадаг бол?

Эхлээд хамгаалалтандаа ХҮМҮҮС нэмсэн нь дээр байлгүй дээ. Танай довтолгоо муугүй л байна ш дээ.
Дундаа нэг дажгүй см тэгээд хамгаалалт авахгүй бол
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby El Payaso » Mon Aug 03, 2020 3:36 pm

Манайх Сантиг арай л эрт явуулжээ. Нөхөр өнгөрсөн улирал зөвхөн лигт 11 гоол 10 дамжуулалт өгсөн юм байна. Багаа тавдугаарт оруулсан. Гүндөзи нөгөө хэн билээ Испани бацаан энэ тэрээс хамаагүй дээр л үзэх бсн бх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Villa_Bayaraa » Mon Aug 03, 2020 3:44 pm

Танай Мартинез сайн хаалгач байна лээ... Сүүлд Ватфордтой үзэхэд тэр Вэлбэкийн өсгийлддөгийг сунаж ирээд л гоё хаасан... тэр орсон бол бараг манайх мултрах байсан биз...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Aug 03, 2020 4:00 pm

Сантиг яг ийм байдлаар эргэж ирнэ гэж бодоогүй л дээ. Бараг зодог тайлна гэж бодсон байх. Унаи гуай явуулчихсан. Аягүй бол ингээд явуулахаар нь нөхрийн шар хөдөлсөн байх. Сошиал энэ тэр дээрээ бол Арсеналын тухай зураг мургийг аягүй их шэйрлэж барьдаг юм билээ. Одоо мань хүн Катар луу явчихсан. Хавигийн удирддаг багт очиж тоглох юм байх. Катарт нэг хэсэг сайхан жаргаж мөнгө хийж байгаад зодог тайлах биз.

Мартинезын тэр хаалт ч бас л ганган байсан шүү. Ер нь тоглолт болгон дээр ядаж нэг удаа тийм зэвүүн хаалт хийгээд байгаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby BLGN » Tue Aug 04, 2020 7:44 pm

Одоо яалтачгүй нэг Европт өөрийгөө баталсан нөхөр авах хэрэгтэй байна.Дундын шугам эсвэл ар хамгаалалтад.Яагаад нэг гээд байна гэхээр манай скуад нөөц чинь тоогоор нь харвал их зузаан байна ш д.Жишээ нь төвийн хамгаалалтанд хэдэн ч хүн байгаан.Одоогоор Мавропанос гэж нөхөр л зээлээр явснаас бусад нь бүгд байна.Дээрээс нь Салиба хүрээд ирлээ.Мустафи явах шинжгүй. :loll: .Угаасаа их дажгүй тоглоод байсан.Инстагаар ирэх улирлыг тэсэн ядан хүлээж байна этр гээд нударгаа харуулаад л байна лээ хаха.Холдинг эргээд 17 онд цомын финалд Костаг яаж бөлдөгдөж байсан билээдээ,тэр үе шигээ тогтвортой үзчих гээл.Явж явж Давид Луйз л ирэх улиралд банзанд шигдэх юм биш үү хаха.
Гүй ээ болдог бол дундаа нэг суперстар л туучмаар санагдаад байгаан.Бүлтгэр л явж өгөхгүй цалингийн цэс цуслаад байгаад байх юм.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 05, 2020 9:55 am

Дажгүй дуусчихлаа. Европын эрхтэй, цомтой. Аубагаа аваад үлдмээр бна, яаж ийж бгаад. Пепийн орчуулгыг уншаад Артетагаа харахаар бас нэг иймэрдүү хүн юм шиг санагдаад бгаа. Балай албани, сэгсгэр бразил 2-ыг л гараанд хармааргүй байх юм. Бүр харахаар нүд хорсоод байх юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Wed Aug 05, 2020 1:15 pm

Виллианыг үнэгүй ацрах гээд байна гэсэн шум яваад байх юм. Ёстой мэдэхгүй, гайхаад л сууна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gooner » Wed Aug 05, 2020 8:15 pm

Сценариараа л болж байна ууImage

Sent from my ELE-L29 using Tapatalk
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gooner » Wed Aug 05, 2020 8:17 pm

Сайхан цус холилджийн дөө, Жиру, Луйз, Виллиан, Фабри, Чех гээд л

Sent from my ELE-L29 using Tapatalk
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Mojul » Wed Aug 05, 2020 10:39 pm

Галлас Коул гээл эхлэлүү. Бэнаёон байлуу юу билээ. Лассана Диарра
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gooner » Thu Aug 06, 2020 9:38 am

Габриел Магальес ч гэнүү, төвийн хамгаалагч наашилж яваа юмууд.

Артэта Виллиан Коу 2-с Виллианыг сонгосон гэнэ, тэгэхээр Сэбаллосыг нэг улирал харах нь. Уул нь гэмтлээс ирээд сайн тоглоод байгаа.

Санхүүгийн алдагдал төсөөлж байснаас их байгаа учир 55 арын албаны хүмүүс халсан байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby El Payaso » Thu Aug 06, 2020 1:54 pm

Мартинез хөөрхий ядуу гэр бүлээс гаралтай байгаагүй ч яаг өсвөр насанд нь гэр бүл нь санхүүгийн асуудалд ороод их хэцүү бсн юм байна. Индепедентэд тоглож эхлэхэд нь гэр бүлийнхэн нь шатахууны мөнгөө хэмнэх гээд сардаа нэг удаа л тоглолтыг нь очиж үздэг байсан гэнэ. Тэгээд 16 хүрээд шууд мөнгө олж гэр бүлдээ туслах гээд Арсеналын саналыг зөвшөөрсөн юм байна. Гэрийнхэн нь уйлаад өөрөө ч уйлаад их хэцүү бсн гэнэ.
Нөхөр ирэх жил ядаж 35 40 тоглолтод оролцмоор байна. Үгүй бол явна л гэж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Галмандах » Thu Aug 06, 2020 5:50 pm

Виланааг авчиж байгаамуу

Sent from my SM-A600FN using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby kayo » Fri Aug 07, 2020 1:32 pm

Цогоо wrote:Виллианыг үнэгүй ацрах гээд байна гэсэн шум яваад байх юм. Ёстой мэдэхгүй, гайхаад л сууна.

Өнгөрсөн жил билүү дээ манайх 50 саяар авъя гэхэд өгөхгүй гээд байсан үнэгүй явуулчихаж байгаан уу?
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Fri Aug 07, 2020 1:34 pm

БОББИ ПИРЭС: ДЕННИС БЭРГКАМП, АРСЭН ВЭНГЭР БОЛОН БУСДЫН ТУХАЙ

БиБиСи дээр байдаг “MOTD Top 10” подкастад Арсеналын болон Францын шигшээгийн домогт тоглогч Роберт Пирэс орж ярилцсаныг товчлон бантагнасу. Пирэс шигшээтэйгээ хамтдаа 1998 оны Дэлхийн цом, 2000 оны Европын цомд түрүүлсэн ба Арсеналд байх зургаан жилийн хугацаандаа Премьер лигийн түрүүг хоёр удаа, Холбооны цомын түрүүг бас хоёр удаа хүртсэн зүй ёсны домогт тоглогч мөн билээ. Арсеналын Инвинсиблс буюу Ялгуусан бүрэлдэхүүний салшгүй нэгэн хэсэг маань ийнхүү ярьжээ. Мэдээллийн бас зургийн эх сурвалж нь: https://www.bbc.com/sport/football/53638722

Image

***

ХАМТ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

Шигшээд тоглож байхдаа Зинедин Зиданаас маш их юм сурч байсан. Зидан жинхэнэ удирдагч, маш чанга хүн байсан. 2000 онд Арсеналд ирэхдээ би Деннис Бэргкампаас маш их юм сурсан. Багийн жинхэнэ уураг тархи байж, хамаг юмсыг маш амархан юм шиг л хийдэг байж билээ. Түүн шиг төрлийн тоглогчдод би их дуртай, одоо гэхэд Кэвин де Бруины тоглолтыг харах дуртай. Андрэс Иниэстаг харах дуртай байсан. Бэргкамп Арсэн Вэнгэрт маш чухал тоглогч байсан.

Image

ЭСРЭГ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

Премьер лигт бол Жон Терри, Рио Фэрдинанд хоёр байна. Челси, Юнайтедтай тоглоход дандаа л хэцүү, Терри, Фердинанд хоёр маш чанга, үргэлж биедэж тоглодог байсан. Францаас ирээд энд Премьер лигт тоглоход анхандаа үнэхээр хэцүү байсан. “Хөлбөмбөг энд их өөр шүү. Биеийн хүч маш их шаардлагатай, чи сурах хэрэгтэй” гэж Арсэн Вэнгэр надад хэлж байлаа. Анхны тоглолт маань Сандерландын эсрэг байсан. Сэлгээний сандал дээр сууж байхдаа эхний 20-25 минутын дараа л “Яая, ингэж тоглох юм бол ёстой бүтэхгүй ээ” гэж бодож байснаа л санадаг юм.

УДИРДАГАД НЬ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР

Арсэн Вэнгэрийн төлөө тоглох нь миний хувьд жинхэнэ нэр төрийн хэрэг байсан. Премьер лигт ирээд амжилттай тоглох нь маш чухал байлаа. Арсэн надад талбайн гадна нь ч их тусалж байсан. Бараг л хоёр дахь аав шиг минь л хүн дээ. Бөмбөгтэй сайн харьцдаг, сайн тоглогчдод их дуртай ч байсан. Магадгүй тийм болохоороо Тиерри Анри, Нванкво Кану, Бэргкамп эднүүстэй амжилттай ажилласан байх. 2006 оны Аваргуудын лигийн шувтаргаас хоёр хоногийн дараа би уулзаад “Сонсооч, Арсэн, миний төлөө хийсэн бүх юманд чинь маш их баярлаж явдаг, гэхдээ надад Испанид, Вияариалын төлөө тоглох сайхан боломж гарлаа” гэж хэлсэн. Их цочирдсон ч гэлээ гадаад улсад тоглох сайхан боломж гарч ирсэн тохиолдолд үзээд алдах л хэрэгтэй биз дээ.

Image

ХАМГИЙН ДУРТАЙ ГООЛ

Петер Шмейхелийг Астон Виллад байхад нь 2002 онд хийсэн гоол. Фредди Юнбергээс холын дамжуулалт аваад, Жорж Боатенгийн дээгүүр хөөргөөд цаана нь Шмейхэлийн өөдөөс өлгөөд хаалга руу. Аймаар уурласан байх аа. (https://www.youtube.com/watch?v=cEVzSSPB4JA)
Нөгөөх нь 2003 онд Ливерпүүлийн эсрэг Анфилдэд хийсэн гоол байна. (https://www.youtube.com/watch?v=ZCYhDGzks6E)

ХАМГИЙН ДУРТАЙ ТОГЛОЛТ

Челси, Юнайтед, Ливерпүүлийн эсрэг тоглоход гоё, гэхдээ Умард Лондонгийн дарби бол өөр асуудал шүү дээ. Энэ тоглолтоос маш олон сайхан дурсамж байна. Би хувьдаа маш олон дэрби тоглолтуудад тоглож байсан гэвч Арсенал, Тоттэнхамын тоглолт Хаибери, Ваит Харт Лэйний алинд ч болж байсан үргэлж сайхан байдаг байсан. Санаанд хамгийн тод байгаа нь Тоттэнхам 4-5 Арсенал тоглолт байна. Ёстой галзуу тоглолт. Талбай дээр ёстой л цахилгаан цахих нь холгүй байсан.

Image

Тойм:


Бүтэн тоглолт:


ХӨЛБӨМБӨГИЙН ШҮТЭЭН

Эхнийх нь миний аав. Манай нутгийн Раймст тоглож, гоолын хур буулгадаг довтлогч байсан юм. бага байхад үргэлж л “Миний тоглохыг харах уу?” гээд л дагуулаад явдагсан. Айлын, өөрийн бүх талбай дээрх тоглолтыг нь л үздэг байлаа. Дараа нь Реал Мадридын төвийн хагас хамгаалагч байсан Мичэл байна. Маш уран тансаг тоглолттой болохоор “Би энэ Мичэл шиг болох юмсан” гэж боддог байснаа санаж байна. Ёстой өөр тоглогч байсан шүү. Маш онцгой.

ЗАМНАЛЫН ЧИНЬ ХАМГИЙН ХӨГЖИЛТЭЙ МӨЧ

Анх хувцас олих өрөөнд Мартин Кеовн дуу тавиад Майкл Жексон шиг бүжиглээд эхлэхэд л ёстой мэл гайхаж, цэл хөхөрсөн. Сарнаа явагч хөдөлгөөнийг нь хийж билээ. Францад ингэдэггүй байсан болохоор үнэхээр хачин санагдаж байсан юм. Хаиберид тоглолтын яг өмнө байхгүй юу. Хөгжим тавихаар нь би “Юу болж байна?” гэсэн. “Англид тавтай морил. Тоглолтын өмнө ингэдэг юм” гэж тэр хариулж билээ. “Манай Францад бол тоглолтын өмнө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Ингэдэггүй ээ” гэж би хариулж байлаа.

ХАМГИЙН ИХ ХАРАМСДАГ ЯВДАЛ

2006 оны Аваргуудын лигийн шувтарга. Арсенал дахь миний хамгийн новшийн мөч. Хамаг юм буруу эргэж байсан.

Image

ХАМГИЙН ГАЛЗУУ ХАМТРАГЧ

Рэй Парлоур. Үнэн алиа гар байсан шүү. Би их хайрлаж явдаг юм. Талбай дээр ч надтай сайн хоршиж байлаа. Төсөөлөөд үз дээ, Рэй Парлоур, Мартин Кеовн хоёр хувцас солих өрөөн байна гээд. Тони ахлагч байсан болохоороо нэлээн чухал, маш ширүүн байдаг байсан.

ШИГШЭЭ ДЭХ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ЯВДАЛ

Нутгийн дэвжээн дээрээ Дэлхийн цом хүртсэн маань ёстой л ид шидийн гэмээр. Дидье Дешам цомыг өргөхөд би дотроо “Яая, би ямар азтай вэ?” гэж бодож байсан юмдаг. Тоглогчид бүгд медалаа ерөнхийлөгч Жак Ширакаас гардаж байлаа шүү дээ.

***

Монголчлон бантагнасан: Д.Цогчулуун
2020.08.07
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Next

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron