ARSENAL FC 2020/21 - Always Forward

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Thu Oct 29, 2020 8:20 am

Рашфордыг харин их хүндэлдэг боллоо шүү. Тэгсгээд чимээгүй болчих юм байх гэсэн чинь улам өргөжүүлээд тууштай яваад байх бололтой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby BLGN » Fri Oct 30, 2020 4:30 pm

За нөгөө нэгдүгээр багийн бэлтгэлд байнга дуудагдаад байгаа Балогун хүү дебүтээ хийжээ.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2901
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Nov 02, 2020 9:32 am

2020 оны 11-р сарын 1
Олд Траффорд

Ман.Ютд 0 – 1 Арсенал
Обамэянг, 69’ пен


Image

Олэ Гуннар Сулшерын 100 дахь тоглолтоор хожигдол бэлэглэв. Ийнхүү Юнайтедыг талбай дээр нь хожилгүй 14 жил болсон муухай цувралыг “топ 6 багийг талбай дээр нь хожоогүй” гэх 29 тоглолт үргэлжилж асан өөр нэгэн муухай цувралын хамт дуусгав аа.

ХЭН ЮУ ГЭВ

Сулшер өгүүлрүүн:
- Манайхан ер нь тоглосонгүй, ялангуяа эхний хагаст. Үүн дээр голчлон анхаарах ёстой байна, учир нь залуус хэр сайн тоглох боломжтой вэ гэдгийг бид сайн мэднэ. Энэ тоглолт энэ долоо хоногийн том тоглолт гэдгийг мэдэж байсан. Харамсалтай нь эхний хагаст бид олигтой тоглож чадсангүй. Хоёрдугаар хагаст арай дээр тоглосон ч хамгаалалтаа нягт байлгаж чадахгүй байх шиг байсан. Хамгаалах ёстой газраа удаан байж, айлд пенальт өгчихлөө. Хаалганаас холдоод явж байгаа хүний бөмбөг рүү орох хэрэггүй л байсан юм. Нэг их хүчтэй хүрсэн юм байгаагүй, гэхдээ пенальт байх л даа. Манайханд дэвшил байгаа эсэхийг өөр хүмүүс хэлэх биз ээ.
Пагваа өгүүлрүүн:
- Муу тоглосон гэдгээ бид мэдэж байгаа. Миний хувьд иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Бөмбөгөнд хүрчих юм шиг санагдсан, даанч хүрээгүй. Өнөөдрийн алдсан гоол, пенальт миний буруу байлаа. Жижиг зүйлсийг сайн хийх хэрэгтэй байна. Бид улам сайжрах хэрэгтэй, багаараа, надаас эхлээд хийх хэрэгтэй. Хөлд нь хүрчих шиг санагдсан, бас 16 дотор байгаагаа мэдэж байсан. Иймэрхүү маягаар алдаа өгөөд байж болохгүй. Амьсгаадаж явснаас болоод ийм **н** алдаа хийсэн байж ч магадгүй.
Микэл Артэта өгүүлрүүн:
- Өөрсдөдөө итгэх итгэл бий болгох гэж би хичээсэн, бүгдээрээ өөрсдийнхөөрөө байцгаа гэж хэлсэн. Манайхан үнэхээр зоригтой, нэрээ хичээж тоглоцгоосонд нь би их баяртай байна. Айл дөрвөн хагастай, тэдний хоёр нь манай арын дөрвийг байнга татаад их явдалтай схемээр тоглосон. Эхний үед бараг хоёр ч гоол хийх боломжтой байсан, тиймэрхүү тохиолдлуудаа сайн ашиглах хэрэгтэй байна. Нэлээн дарамттай тоглолт боллоо, бусад талбайнуудаас өөр л дөө. Хувь тоглогчдын хувьд бол тулаанууддаа ялж, тухайн тоглолтын түвшинд өөрсдийгөө өргөж тоглох хэрэгтэй байдаг, өнөөдөр бол бүх тоглогч нар маш дээд зэргийн тоглолт үзүүллээ.


ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Премьер лигийн хүрээнд Юнайтедыг талбай дээр нь 16 удаа хожоод байгаа энэ үзүүлэлт бол Челсигийн 18 хожлын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт гэнэ.
- Юнайтед энэ улирлын нээлтийн зургаан тоглолтоос долоон оноо хүртээд байгаа нь 2013/14 улиралд Дэвид Моесын 7 оноо авсантай ижил байгаа бөгөөд тухайн улиралд нөхөд долоо дугаар байрт улирлыг өндөрлүүлж байжээ.
- Олд Траффорддоо дээд лигийн эхний 4 тоглолтод хожиж чадаагүй тохиолдол тэртээ 1972/73 улиралд тохиож байсан бөгөөд тэгэхэд 18 дугаар байранд улирлыг өндөрлүүлж байсан гэнэ.
- Нөхөд бас гэртээ хийсэн лигийн сүүлийн долоон тоглолтдоо пенальт алдаад байгаа юм байна. Тэрнээс өмнө бол Олд Траффорддоо таван ширхэг пенальтыг лигийн 101 тоглолт хийж байж алдсан байдаг ажээ.
- Сулшерын удирдлага доор Погба гурван пенальт айлд өгсөн ба энэ хугацаанд Манчестер Юнайтедын ямар ч тоглогч нэгээс олон удаа пенальт бэлэглээгүй гэнэ.
- Обамэянг бол Олд Траффорд дахь Премьер лигийн тоглолтод пенальт хийсэн Арсеналын анхны тоглогч. Өмнөх хоёр удаад нь хоёул чадаагүй. 2011 онд Робин ван Перси, 2006 онд Жилберто Силва.

ДАРААГИЙН ТОГЛОЛТ:
Юнайтедын дараагийн тоглолт Аваргуудын лигт. Лхагва гарагт Истанбул Басакшэхир клубтэй тоглоно. Дараа нь 11 сарын 7-нд Эвэртоны талбай дээр Премьер лигийн тоглолттой.

Арсенал харин Сулшерын хуучин баг Молдэ клубтэй Европа лигийн тоглолттой ба дараа нь 11 сарын 8-нд Астон Виллаг талбай дээрээ хүлээн авч хожих болно оо. :ногоон:

https://www.bbc.co.uk/sport/football/54679344
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby El Payaso » Mon Nov 02, 2020 11:18 am

Тэр олон муу цуврал дуусдаг нь ч үзэгчгүй бснтай холбоотой ккк. Үзэгчгүй болохоор том багийн талбай дээр очоод шээс алдадгаа больсон шиг бна лээ кк. Өчигдөр гэхдээ манайх дажгүй тоглолоо эсвэл айл муу байв уу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gunnerz » Mon Nov 02, 2020 12:45 pm

ymar ch bsan elneny hun shig bj 90 min tursh ailiin toviig hodolgoogui gj unshlaa
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby .boldoo. » Mon Nov 02, 2020 1:23 pm

El Payaso wrote:Өчигдөр гэхдээ манайх дажгүй тоглолоо эсвэл айл муу байв уу.


Надаа бол ПЛийн сүүлийн хагаст яваа 2 багийн тоглолт л харагдсан хаха. Манайх бас л муухай орон гаран болжээ. Погбатай юу ч ярихав. Пеналт гэлтгүй хамаг юм алсаар байгаад л таарах шив. Ганцхан гоолоор хожигдсон нь л яамай даа гэхээс

Sent from my H8296 using Tapatalk
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Gooner » Mon Nov 02, 2020 1:49 pm

Манайх ч улирал эхлээд хамар нь битүү хүн шиг л байгаад байгаам, нэг сайхан тос даасан тоглолт гарч өгөхгүй байгаан, гэхдээ өчигдөр дээрдсэн байсан шүү :ногоон:

Сака сайжраад байна, гэхдээ багийн тоглолтын хэмнэлд уусахгүй болохоор багийнхнаасаа түрүүлээд бөмбөгөө туугаад 16 ойртчих юм, эсвэл тактикаараа бол нөгөөдүүл нь хамт урагшлах ч ёстой байж мэднэ.
Төвд Элнэни, Партэй 2 гараад крэйтив болгож байгаа ч хурд яах аргагүй дутагдаж байгаам, аль нэг нь гараанд гараад араас тоглолт удирдаад, урд талд нь хурдтай урагшилдаг, хэмнэл зохицуулдаг хагас яваандаа яах аргагүй хэрэг болох юм билээ, Аоуарыг өвөл авчирах юм бичсэн байсан.

Төвийн хамгаалалтанд харин баахан л туршиж байна, өчигдөр Холдинг, Габриел 2 дажгүй хослосон, гэхдээ л хайнга юм харагдсан шүү 1-р үед Рашфордын нэг сонин үлбэгэр дамжуулалтыг таслахгүй Грийнвүүдээр цохиулж нтр, алдсан бол онигооны гоол л доо :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Nov 02, 2020 2:46 pm

Ман. Юнайтед 0-1 Арсенал: Мартин Кеовны анализ

МИКЭЛ АРТЭТАГИЙН ХУВЬД ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛОХ ХОЖИЛ МӨН ҮҮ?
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/54773000

Image
Image

Арсеналын Олд Траффордод 14 жилийн дараа анх удаа хожиж байгаа нь босс Микэл Артэтагийн хувьд зүгээр ч нэг гайгүй боломжийн үр дүн төдий биш харин түүнийг тодорхойлох эргэлтийн цэг байж болзошгүй юм.
Энэ долоо хоногт мань эрийг бага хэмжээний дарамтад байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байсан л даа, учир нь өнөөдрийг хүртэл лигийн хүрээнд сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь хожигдчихоод байсан. Гэхдээ бүтэн сайнд Манчестер Юнайтедыг 1-0 харьцаагаар хожихдоо харуулсан тоглолт нь түүнийг сүүлийн 40 тоглолтын турш хэрхэн сайжирсныг нь харуулж байгаа юм.
Долоо хоногийн дундуур РБ Лайпцигийг 5-0 харьцаатай бут ниргэсэн Юнайтедын довтолгооныхон энэ удаа яаж учраа ч олж чадаагүйнх нь шалтгааныг Артэтагаас эрэх хэрэгтэй.

Image

Арсеналын гарааны бүрэлдэхүүн надад их таалагдсан, төвдөө хоёр хүчирхэг хагастай, дээр нь багийнхан бүгд маш дэгтэй тоглосон. Бөмбөг алдах бүрд нь тэдний хэр чанга, гүжирмэг тоглож байгаа нь тодорхой харагдаж байв.
Тэдэнд урам нэмэх нь дамжиггүй бас нэг зүйл гэвэл урагш довтлох бүрт бэлдсэн төлөвлөгөө нь маш сайн ажиллаж байсан. Тэвчээртэй, дамжуулалт сайн, Юнайтедынханд хангалттай төвөг болж байлаа.
Бүрэлдэхүүний тэнцвэртэй байдал сэтгэлд их нийцтэй байлаа, ерөнхийдөө Артэтагийн хувьд бахархууштай тоглолт болов.

ХИЙГҮЙ БОЛ САЙН

Image
Энэ зурагт эхний хагас дахь Манчестер Юнайтедын (зүүн талд) бөмбөг эзэмшсэн байдлыг Арсеналынхтай (баруун талд) харьцуулжээ.

Хагас хамгаалалт дээр Арсенал санаачлагыг гартаа авсан нь Томас Партэй, Мохамед Элнэни хоёрыг хамт тоглуулсантай холбоотой. Энэ байрлал өмнө нь Их буучдын хувьд сул байдаг байсан ч Партэй бол тэдний хувьд маш сайн наймаа болсон нь харагдаж байна. Мөн Элнэни ч эрс сайжирч бараг шинэ тоглогч шиг болжээ.

Image
Партэй айлаас 11 удаа бөмбөг салгасан нь тус тоглолтод оролцсон бүх тоглогчоос илүү байна.

Артэтаг ирэхээс өмнө Элнэнигийн клуб дэх замналыг бараг дууссанд тооцож болохоор байв. Түүнд шинэ боломж олгосон нь, бас мисир нөхөр тэр боломжийг нь хоёр гараараа атгаж авсан нь надад их таалагдаж байгаа. Хэлэхэд эрт байгаа ч Партэй, Элнэни гэсэн хоршил маш сайн хамтарч байгаа нь цаашдаа нэлээн үр өгөөжтэй байж болох боломжтойг харуулж байна, ямартаа ч богино хугацаандаа тэр. Артэта Лионы хагас хамгаалагч Хуссем Ауарыг Партэйтэй хамт сонирхож байсан гэсэн яриа их явсан. Хэрвээ Ауар ирвэл тоглолтыг маш бүтээлч болгох байх, гэвч одоохондоо бол хийгүй байгаа нь сайхан эхлэл гэж бодож байна.
Арсеналын хувьд одоогоор Ливерпүүл, Ман Сити, Юнайтед гурвын талбай дээр хэдийн тоглоод амжсан мөртөө лигийнхээ хүрээнд хамгийн сайн хамгаалалтын үзүүлэлттэй байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Долоон тоглолтод ердөө долоохон гоол алдсан. Энэ бол Артэтагийн нөлөө. Тийм ээ, тэднүүс Анфилд, Этихад цэнгэлдэхүүдэд хожигдсон нь үнэн, гэхдээ хамгаалалт нь одоо урдаа халхавчтай болсон, дээр нь багийнхны сэтгэлзүй ч дагаад өөрчлөгдсөн. Арсеналын тоглогч бүр талбайн аль ч хэсэгт байсан аль болох бөмбөгөө барьж, зүтгэлтэй тоглохыг эрмэлзэх болсон байна. Иймэрхүү талбай дээр тэгж байж л хожих боломжтой, тиймдээ ч хожиж байгааг нь бид бүгд харж байна.

ХАНГАЛТТАЙ ЧАДВАР АЙЛД АЮУЛ УЧРУУЛНА

Хагас дээр хийгүй хоёр тоглогч тавьмагц ардаа нэлээн найдвартай болчихож байгаа юм. Юнайтед тувт бөмбөгөө алдаад байсан, ялангуяа эхний хагаст, яагаад гэвэл угаасаа цаашаа дамжуулах газар байгаагүй болохоор тэр. Арсеналын Партэй, Элнэни хоёр байнга шахаад, дээр нь Александр Лаказэтт айлын тулгуурын хагас хамгаалалт дээр тоглож байсан Фрэдийг салахгүй дагаж, түүн рүү ирэх дамжуулалтыг сарниулж, бөмбөгийг нь булаагаад байсан. Энэ бүхэн Артэтагийн төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байсан бөгөөд үүнээс болоод Юнайтед довтолгоонд шилжих үедээ өөдтэй хувилбаргүй болчхоод байв.

Image

Эхний хагаст Маркус Рашфорд баруунаас зүүн рүү Арсеналын талд янзтай гоё гаргаж өгсөн. Мэйсон Гринвүд тэр бөмбөгийг авч нарийн өнцгөөс цохиход Бернд Лено маш сайн хаасан. Даанч тэр цохилт Юнайтедын хувьд Арсеналын жигүүрийн хамгаалагч нарын ард гарч чадсан ганц тохиолдол бөгөөд үнэхээр гайхалтай дамжуулсны хүчинд л тэгж чадсан хэрэг. Бусдаараа бол Юнайтедыг хараад байхад Арсеналыг яаж ийгээд торгоохоос өөрөөр юу хийх учраа олохгүй байгаа л харагдсан. Харин эсрэгээрээ Их буучид хангалттай чадвартай, бас дээр нь нэлээн аюултай боломж үүсгэж тоглож байсан. Юнайтедын зүүн талыг онцгой авч үзэж байх шиг харагдсан. Эктор Бэллэрин аюултай дамжуулалт нэлээн хэдийг явуулсан ба эзэн баг тэр жигүүрийг яаж барихаа сайн мэдэхгүй байлаа.
Баг нь олигтой бүтээлч тоглолт гаргахгүй байна гэж Артэта нэлээн шүүмжлүүлж байсан, гэхдээ энэ удаа бол Юнайтедтай хийсэн тоглолтыг харахад тэд харин нэлээн бүтээлч тоглосон ба ахиад олон гоолоор ч хожих боломжтой харагдсан.

Мартин Кеовн БиБиСи Спортын Крис Бевантай ийнхүү ярилцсаныг сийрүүлжээ.

Орчуулсан: Д.Цогчулуун
2020.11.02
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby El Payaso » Mon Nov 02, 2020 4:12 pm

.boldoo. wrote:
El Payaso wrote:Өчигдөр гэхдээ манайх дажгүй тоглолоо эсвэл айл муу байв уу.


Надаа бол ПЛийн сүүлийн хагаст яваа 2 багийн тоглолт л харагдсан хаха. Манайх бас л муухай орон гаран болжээ. Погбатай юу ч ярихав. Пеналт гэлтгүй хамаг юм алсаар байгаад л таарах шив. Ганцхан гоолоор хожигдсон нь л яамай даа гэхээс

Sent from my H8296 using Tapatalk

Илүү баг нь хожоод эхний хагас руу орлоо. :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Mojul » Mon Nov 02, 2020 6:58 pm

Ишш ганц пен л хийлээшд. Лено азтай гар нүүрэндээ оногдож хаалт хийнэ лээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby BLGN » Mon Nov 02, 2020 7:33 pm

Mojul wrote:Ишш ганц пен л хийлээшд. Лено азтай гар нүүрэндээ оногдож хаалт хийнэ лээ

Гарааны 11-ээ тодорхойлох гээд л байнга өөрчлөлт хийж байгаа багт 2 3 гоолоор шаалгаагүйдээ баярламаар юм. :loll:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2901
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Mojul » Mon Nov 02, 2020 7:45 pm

Хийх боломж гаргаагүйшд
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Mojul » Mon Nov 02, 2020 7:45 pm

Нохой Дийн 73д танай сб хөөгөөгүй
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby BLGN » Mon Nov 02, 2020 8:24 pm


Т энэг с да шүү энэ гар.Хайр шүү харин Кехилл. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2901
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby У.Тэмүүжин » Mon Nov 02, 2020 9:38 pm

No Thomas, no Partey
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby mazi » Tue Nov 03, 2020 2:19 am

Ганц муулах юм гэвэл боломжуудаа ашигласангүй
МЮ д боломж бсыму лол үхээнц тоглосон шшш
Хүүхдүүдийг огт тоглуулсангүй шахалт бол сайн блаа
Партей ч ёстой мангас юмаа Элнени байнга ингэж тоголдог бол
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby У.Тэмүүжин » Mon Nov 09, 2020 4:23 am

Энэ Виллиан здакыг сэлгээнд хадаасай.
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby BLGN » Mon Nov 09, 2020 5:23 am

За энэ Артета ингэж том толгойлж байгаад халагдах нь дээ.Довтолгоо явдаггүй ээ.Сайжирдаггүй ээ.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2901
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 9:18 am

Цогоо wrote:

Арсенал харин Сулшерын хуучин баг Молдэ клубтэй Европа лигийн тоглолттой ба дараа нь 11 сарын 8-нд Астон Виллаг талбай дээрээ хүлээн авч хожих болно оо. :ногоон:


Уучлаарай Цогоо... :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Nov 09, 2020 9:22 am

Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:

Арсенал харин Сулшерын хуучин баг Молдэ клубтэй Европа лигийн тоглолттой ба дараа нь 11 сарын 8-нд Астон Виллаг талбай дээрээ хүлээн авч хожих болно оо. :ногоон:


Уучлаарай Цогоо... :RD
Өөдгүйшт. Гоё нийтлэл орчуулж өгч мөгөөд байдгаараа л зусардлаа даг. хаха

Гэснээс танай энэ Ваткинс чинь гэрээрээ Арсеналын фэнүүд гэжийшт. Одоо шууд хариад утсаа салгана аа л гэж байна лээ. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 9:40 am

Ваткинс хүү маань Ливерпүүлийн эсрэг хэт трик хийснээс хойш Лиг-2, хагас мэргэжлийн лигийн фенүүдийн баатар, тоглогчдынх нь итгэл найдвар болоод байгаа шд... ердөө 6 жилийн өмнө хагас мэргэжлийн Уэстон Супер Мэрийн шавартай талбайд гүйж явсан... 3-хан жилийн өмнө Лиг-2-н төрөлх Эксетр багтаа тоглож байсан залуу ингээд 3-хан жилийн дотор Ливерпүүлд хэт трик, Арсеналд дабл хийгээд явж байна гэдэг... сайхаан сайхан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Nov 09, 2020 9:41 am

Талбай дээр нь очиж зодно оо муу виллануудыг хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Saiza » Mon Nov 09, 2020 10:09 am

Most Premier League away wins at the Emirates Stadium:

Chelsea (5)
Aston Villa (4)
Manchester City (4)
Manchester United (4)


Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby kayo » Mon Nov 09, 2020 10:31 am

Цогоо wrote:Талбай дээр нь очиж зодно оо муу виллануудыг хаха

Зодох гэж очоод балбуулчихсан уу, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ARSENAL FC 2020/21 - Always Forward

Postby Цогоо » Mon Nov 09, 2020 11:43 am

Зодох гэж авчраад балбуулчихлаа. Одоо гэрт нь зодох санаатай. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests