Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Saiza » Thu Apr 08, 2021 3:11 pm
by Saiza » Sun Apr 11, 2021 1:00 am
by richie_d4 » Sun Apr 11, 2021 9:41 am
by Naranbadrakh » Sun Apr 18, 2021 2:35 am
by Saiza » Sun Apr 18, 2021 3:19 am
by Saiza » Sun Apr 18, 2021 3:22 am
by meesh » Sun Apr 18, 2021 7:33 pm
by meesh » Sun Apr 18, 2021 7:33 pm
by richie_d4 » Mon Apr 19, 2021 10:28 am
by Naranbadrakh » Tue Apr 20, 2021 9:08 am
richie_d4 wrote:#Official
Челси клубын албан ёсны мэдэгдэл
Өнөөдөр Челси клуб нь европын супер лиг нэртэй шинэ лигт оролцож, үүсгэн байгуулагч 12 багийн нэг болохоор зөвшөөрсөн гэдгээ мэдэгдэж байна. Бид энэхүү тэмцээнийг өргөжүүлж, улам сайжруулахад фенүүд болоод удирдлагуудтай хамтран ажиллахдаа таатай байх болно. Үүсгэн байгуулагч 12 клубээр удирдуулан, зохион байгуулагдах энэхүү лиг нь долоо хоногийн дундуур явагдана. Зохион байгуулагч 12 клуб дээр 3 клуб ахин урилгаар нэмэгдэх бол 5 клубийг дотоодын лигтээ сайн оролцсон багуудаас сонгон дээш дэвшүүлэх замаар оруулж ирнэ. Мөн үүсгэн байгуулагч бидний хувьд UEFA болоод FIFA-тай яриа хэлэлцээр хийж хөлбөмбөгийг нэгэн бүхэл болгохын төлөө хичээх болно.
Супер лиг байгуулагдсан нь дэлхийн цар тахлын улмаас одоо байгаа Европын хөлбөмбөгийн эдийн засгийн загвар дахь тогтворгүй байдал хурдацтай нэмэгдэж байгаа цаг үед тохиож байна. Цаашилбал, Үүсгэн байгуулагч Клубууд олон жилийн турш Европод явагдаж байгаа тэмцээнүүдийн чанар, эрч хүчийг дээшлүүлэх, шилдэг клуб, тоглогчдын тогтмол өрсөлдөх талбарыг бий болгох зорилго тавиад байна.
Европын хөлбөмбөгт үнэ цэнэ, дэмжлэгийг дээшлүүлэхэд стратегийн алсын хараа, арилжааны тогтвортой хандлага шаардлагатай байгааг цар тахал харууллаа. 12 клубын удирдлагууд сүүлийн саруудад тогтмол хуралдаж формат болоод ирээдүйн зорилгын талаар нухацтай ярилцлаа. Тэмцээний форматын хувьд:
-20 багтай. 15 баг үндсэн баг байх бол 5 баг дотоодын тэмцээндээ сайн оролцвол дээш дэвшүүлэх замаар орж ирнэ.
-Тоглолтууд долоо хоногийн дундуур зохион байгуулагдана. Багууд өөр өөрсдийн дотоодын лиг, дотоодын цомдоо тоглох ба хуваарийг хүндэтгэн үзэж зөрүүлж хуваарь тавина.
-10 баг 2 хэсэгт хуваагдаж гэртээ, айлын талбай гэсэн тоглолтууд хийсээр хэсэг хэсгийн эхний 3 баг шөвгийн наймд орох эрхээ авна. Харин хүснэгтийн 4 болон 5-р байранд орсон багууд сүүлийн нэг эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.
Лигт нэгдэж буй багууд тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр такс төлж нэгдэх бөгөөд одоогийн байдлаар лигийн клубуудэд КОВИД цар тахлын хүрээнд лигээс дэмжлэг болгож 3.5 тэрбум еврог өгөх төлөвтэй байна.
Мөн үүнтэй холбоотойгоор багийн удирдлагууд санал бодлоо илэрхийллээ. Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перез:
“Бид хөлбөмбөгийг чадах чинээгээрээ хөгжүүлэхээр ажиллах болно. Хөлбөмбөг бол дэлхий дээр 4 тэрбум дэмжигчтэй цор ганц спорт. Харин бид топ клубуудын хувьд өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэх эрхтэй”.
Ювентусын ерөнхийлөгч Андреа Агнелли:
“Бидний 12 клуб дэлхий даяарх олон тэрбум фенүүд болоод европийн 99 цомыг төлөөлж байна. Харин энэ цаг үед бид нэгдэж европын тэмцээнийг улам сайжруулж, удаан ирээдүйтэй, тоглогчдод ч ээлтэй хуваарьтай гайхалтай тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй байна”.
Юнайтед клубын захирал Жоел Глейзэр:
“Дэлхийн хамгийн агуу клуб, тоглогчдыг улирлын турш хооронд нь тоглуулснаар Супер лиг Европын хөлбөмбөгийн шинэ хуудсыг нээж, дэлхийн хэмжээний өрсөлдөөн, орчин нөхцлийг бүрдүүлж, хөлбөмбөгийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх болно” гэжээ.
Source: Chelsea Fc Ulaanbaatar supporters club
Sent from my iPhone using Tapatalk
by shinee8 » Tue Apr 20, 2021 10:23 am
by !~MuRuN~! » Tue Apr 20, 2021 3:00 pm
shinee8 wrote:Реалын ерөнхийлөгч Ф.Перез хууль, эрх зүйн хувьд багуудыг энэ улиралд Аваргуудын лиг, Европа лигээс хасах ямар ч боломж байхгүй. Тэр тал дээр айх ямар ч аюулгүй гэсэн байна лээ.
by Saiza » Wed Apr 21, 2021 3:11 am
by Saiza » Wed Apr 21, 2021 3:11 am
by richie_d4 » Wed Apr 21, 2021 11:36 am
by kayo » Wed Apr 21, 2021 11:40 am
by richie_d4 » Wed Apr 21, 2021 11:50 am
by Naranbadrakh » Wed Apr 21, 2021 4:57 pm
richie_d4 wrote:ямар муу тоглочихвоо... Тэхдээ бас нэг оноотой...
Sent from my Redmi 6 Pro using Tapatalk
by Saiza » Sun Apr 25, 2021 2:24 am
by Naranbadrakh » Mon Apr 26, 2021 9:43 am
Saiza wrote:Вернер 1ийг хийсэн ч хэдийг алдав.
Сэлгээний Тамми нь бас алдав.
Хамгаалалтаараа аваад заллаа баярлалаа.
Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk
by Naranbadrakh » Mon Apr 26, 2021 10:40 pm
by Saiza » Wed Apr 28, 2021 3:53 am
by richie_d4 » Wed Apr 28, 2021 9:49 am
by kayo » Wed Apr 28, 2021 11:09 am
Naranbadrakh wrote:Saiza wrote:Вернер 1ийг хийсэн ч хэдийг алдав.
Сэлгээний Тамми нь бас алдав.
Хамгаалалтаараа аваад заллаа баярлалаа.
Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk
Гоол л муутай болхоос Вернэрийн тоглолт манай хамгийн чухал тоглоч болсон л доо.
Хамгаалалт довтолгоо ассист гээд л