LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Chin-T-Mac » Mon Sep 23, 2019 12:31 pm

Урд 3 сүүлийн 10 хоногт 3 тоглолт бүтэн нүдлээ ядраа байлгүйдэ... фи-г нэг амраах гэж үзээд ориги бэртээд фэйлдсэн хаха.... сая гэрийн даалгавараа сайн хийсэн тулдаа айхтар зоволгүй 3 оноо авчихлаа... Наполи ч яахав угаасаа бардаггүй юм... :ногоон: сул хэсэгт орсон тэгс ингэс гээд гараад ирнэ дээ... бэртэл хол байвал манайх ч явнадаа явна...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby someone » Tue Sep 24, 2019 9:02 am

ФИФА шилдэг хэн авчив? :ногоон:
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Тэгшээ » Tue Sep 24, 2019 9:24 am

ФИФА оны шилдэг ч хэт худ болжээ. Ла лигийн аварга болсон гээд өгчиж байгаа юм байхдаа? Аваргуудын лиг, О/у-н амжилт нтр ч тэгээд ямар ач холбогдолгүй болжээ сду

Марсело, Рамос, Модрич, Хазард нар шилдэг 11-т хусаж байх шиг
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby boboZ » Tue Sep 24, 2019 10:11 am

someone wrote:ФИФА шилдэг хэн авчив? :ногоон:

Хошного Урналдо лав юу ч аваагүй байна лээ :lol:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby ТӨӨГӨӨ » Tue Sep 24, 2019 10:29 am

Ла лига авсан гээл ѳгчиж ккк. Энэ угаасаа утгагүй шагналѳѳ. Шигшээн дасгалжуулагч, ахлагч гэхээр л замарчиж байгаан
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby richie_d4 » Tue Sep 24, 2019 12:32 pm

Месси, Роналда 2 ёстой баастай бурхан гэдэг нь болчихож...

Месси Барсаг чирсэн аргагүй гэдэг юм харсан... арай ч дээ...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby meesh » Tue Sep 24, 2019 12:45 pm

Энэ хоёрын фэнүүд дэлхий нийтээр битүү байгаа хэвээр, аргагүй биз дээ. Сэтгүүлч нар нь арай өөр өгдөг байх, нийт саналын 25-ын хувийг өгдөг гэв үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Tdi » Tue Sep 24, 2019 12:59 pm

meesh wrote:Энэ хоёрын фэнүүд дэлхий нийтээр битүү байгаа хэвээр, аргагүй биз дээ. Сэтгүүлч нар нь арай өөр өгдөг байх, нийт саналын 25-ын хувийг өгдөг гэв үү.


Тэхх. Манай хүн сэтгүүлчдээс олон санал авсан. Баллон Д Ор бас сэтгүүлчдээс санал голчлох бил үү. Тэгвэл манай хүн бат байх.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Цоомоо » Tue Sep 24, 2019 3:01 pm

Huviin uzuulelt n denduu l dee Messi giin.
Oor hun Messigiin ungursun 2 jiliin stat hiisen bol ...
Liverpooliin CL title tai holbootoigoor gol creditiig VVD l avaad bn.
Uneheer mundag bsn l daa Allison ene 2.
Ghde bas dovtolgoo n ch super bsn, ter 3s hen n ch todrohgui bn geheer unfair bga bh daa
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby DaaGi LFC » Tue Sep 24, 2019 3:03 pm

Тэр яаахав "NIKE"-тай том гэрээ хийчихлээ.

Sent from my SM-G955N using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby meesh » Tue Sep 24, 2019 3:11 pm

Хачин загвартай юм хийгээд байдаг гаагүй байгаа, дэлхий даяар түгээмэл, олдоц зарагдана гэдэг гоё юм даа мань хэдэд.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Boldono » Tue Sep 24, 2019 3:16 pm

Хувь тоглогчийн шагнал юм чинь Месси авах нь зөв өө.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Аагий » Tue Sep 24, 2019 4:55 pm

meesh wrote:Хачин загвартай юм хийгээд байдаг гаагүй байгаа, дэлхий даяар түгээмэл, олдоц зарагдана гэдэг гоё юм даа мань хэдэд.


Улаан өнгөтэй манайх шигийг л хийнэ шд . Тээд одооныхоос чинь хамаагүй дээрдэх блгүй дээ :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Chin-T-Mac » Tue Sep 24, 2019 5:07 pm

Тэгвэл оосоршиг зах дээрээ медальтай, ханцуйн дээрээ цомтойг хийлгэнээ... мөнгө л өгч байвал одоо дүүрч2... авчрах од нь харин хэн байх юм болдоо...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Chin-T-Mac » Wed Sep 25, 2019 3:58 pm

Фен хлөбийн грүпээсээ хуслаа сайхан нийтлэл орчуулсан байналээ...

Оройн мэнд ээ, Өнөөдөр завтай бөгөөд дасгалжуулагчийгаа шилдэг болсонд баяртай байгаа учраас Боссын "Магадгүй би мөрөөдөж байна" артиклийг орчууллаа. Та бүхэн тухлан сууж уншина уу. Орчуулж байх явцдаа энэ хүнийг ямар гайхалтай хүн болохыг гайхаж бас энэ хүн манай багийн жолоог атгаж байгаад үнэхээр баярлаж бас бахархаж суулаа.


"Би бага зэрэг ичмээр түүхээс эхлэх хэрэгтэй байх. Учир нь заримдаа гаднах ертөнц хөлбөмбөгчин, менежерүүд биднийг бурхад юм шиг хардаг гэж би айдаг. Христэд итгэгч хүний ​​хувьд би ганцхан бурханд итгэдэг бөгөөд Бурхан хөлбөмбөгтэй ямар ч холбоогүй гэдгийг баттай хэлж чадна. Үнэн бол бид бүгдээрээ, үргэлж бүтэлгүйтдэг. Залуу менежер байхдаа би их бүтэлгүйтсэн. Энэ бол эдгээр түүхүүдийн маань нэг юм.
Бид 2011 он руу буцах хэрэгтэй. Миний удирдаж байсан Боруссия Дортмунд баг Байерн Мюнхентэй тоглож байсан үе юм. Энэ бол лигийн том тэмцээн байв. Бид Мюнхенийг бараг 20 жилийн турш ерөөсөө ялаагүй байсан. Би киноноос маш их урам зориг авдаг учраас хөвгүүдэд урам зориг өгөх хэрэгтэй үед би Рокки Балбоагийн тухай үргэлж боддог байсан. Миний бодлоор дэлхийн бүх сургуулиуд сурагчиддаа Рокки-1, 2, 3, 4-р ангиудыг үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Энэ нь цагаан толгойг сурахтай адил байх хэрэгтэй. Хэрэв та эдгээр киног үзсэн ч уулын оргилд гарахыг хүсэхгүй бол танд ямар нэг зүйл буруу байна гэж бодож байна. Тиймээс Баваритай тоглохын өмнөх шөнө, би багийнхаа бүх тоглогчдыг зочид буудалд цуглуулан ярилцсан. Хөвгүүд бүгд сууж байв. Бүх гэрэл унтарсан байлаа. Би тэдэнд нөхцөл байдлын үнэнийг хэлсэн. "Дортмунд Мюнхенийг хамгийн сүүлд ялахад та нарын ихэнх нь Памперстай байсан" гэж хэлсэн. Дараа нь би дэлгэцээр Rocky 4-р ангийн зарим хэсгийг тоглуулж эхэлсэн. Иван Драготой хэсгийг тоглуулсан. Миний бодлоор, энэ бол үнэхээр сонгодог хэсэг. Драго гүйлтийн зам дээр гүйж байгаа бөгөөд түүнийг том компьютерийн мониторуудад залган, эрдэмтэд түүнийг судалж байгаа хэсэг. Энэ хэсгийг санаж байгаа биздээ? Би залуусдаа “Харж байна уу? Байерн Мюнхен бол Иван Драго. Хамгийн сайн нь! Шилдэг технологи! Хамгийн сайн машин! Түүнийг зогсоошгүй!” гэж хэлсэн.
Дараа нь Роккигийн Сибирь дэх өөрийн бяцхан дүнзэн байшиндаа бэлтгэл хийж байгаа хэсгийг үзүүлсэн. Тэр нарс модыг цавчин бэлтгээд цасан дундуур тэдгээр моднуудыг үүрээд уулын орой хүртэл гүйж байгаа хэсэг. Би залуусдаа “Харж байна уу? Энэ бол бид. Бид бол Роки. Бид илүү жижиг гэжүү, тиймээ. Гэхдээ бидэнд хүсэл тэмүүлэл байна! Бидэнд аварга хүний зүрх сэтгэл байна! Бид боломжгүй зүйлийг хийж чадна!” хэлсэн . Би үргэлжлүүлээд л байсан, тэгж байгаад хөвгүүдийг хэрхэн хариу үзүүлэхийг харахаар тэдэн лүү харсан. Тэднийг сандал дээрээ босч, Сибирийн нэг уул руу галзуу мэт гүйхэд бэлэн байна байх гэж би хүлээж байсан. Гэвч, бүгд л тэнд суугаад над руу үхсэн нүдээр ширтэж байсан. Бүр хоосон нүдээр. Крикетүүд шиг.
Тэд над руу "Энэ галзуу хүн юу яриад байгаа юм бэ?" гэсэн шиг харж байсан. Тэгээд дараа нь би ойлгосон, байзаарай, Рокки IV анги хэзээ гарсан билээ? 1980 он хавьцаа байх? Эдгээр хөвгүүд хэзээ төрсөн билээ? гэж бодсон. Эцэст нь би “Хөвгүүдээ, түр хүлээгээрэй. Рокки Балбоа гэж хэн болохыг мэдэх нь гараа өргөөрэй" гэж асуусан. Зөвхөн хоёр гар лл дээшээ гарсан байв. Себастьян Кэл, Патрик Овомойела нар. Бусад нь, "Үгүй ээ, уучлаарай эрхэм ээ" гэдэг юм даа/хахах би нэмсэн болно/
Миний бүх яриа - утгагүй зүйл! Энэ бол улирлын хамгийн чухал тоглолт юм. Зарим тоглогчдийн хувьд амьдралынх нь хамгийн чухал тоглол байж магадгүй юм. Гэтэл менежер нь сүүлийн 10 минутын турш Зөвлөлтийн технологи, Сибирийн талаар хашгирч байсан байна шүүдэээ! Хахахаха! Та нар үүнд итгэж байна уу? Би бүх яриагаа/speech/ эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй болсон. Энэ бол бодит түүх. Амьдрал дээр яг ийм зүйл тохиолддог. Бид чинь хүн шүү дээ. Заримдаа бид өөрсдөөсөө ичдэг. Ийм л байдаг. Бид бодохдоо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай үг/урмын/ хэллээ гэж бодсон ч үнэндээ бид ямар ч утагагүй зүйл ярьж байдаг. Гэхдээ бид маргааш өглөө нь босоод, дахиад л үргэлжлүүлдэг. Энэ түүхийн хамгийн хачин хэсэг нь юу гээч? Би үнэндээ тэр тэмцээнд хожих эсвэл хожигдох эсэхэд итгэлтэй байж чадахгүй байсан. Би энэ үгийг/дээрх урмын үгсээ/ 2011 онд 3-1 харьцаатай ялалт байгуулахынхаа өмнө хэлсэн гэдэгтээ итгэлтэй байна, энэ нь мэдээж энэ түүхийг илүү сайн болгосон ч байж магадгүй! Гэсэн ч би 100% итгэлтэй биш байлаа. Энэ бол хөлбөмбөгийн тухай хүмүүсийн тэр бүр ойлгодоггүй нэг зүйл юм. Үр дүн, хүмүүс үүнийг мартдаг. Тэд бүгдийг нь хольж хутгадаг. Гэхдээ тэр хөвгүүд, миний амьдралд тохиолдсон тэр цаг мөч, тэр жижиг түүхүүд... Би тэднийг хэзээ ч мартахгүй.
Өчигдөр FIFA-гийн шилдэг эрэгтэй дасгалжуулагчийн шагнал хүртсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг. Гэхдээ би үнэхээр шагнал гардуулах тайзан дээр ганцаараа цомтой зогсох дургүй. Энэ тоглоомонд миний хийж гүйцэтгэсэн бүх зүйл зөвхөн миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийн ачаар лл боломжтой юм. Зөвхөн миний тоглогчид биш, бас гэр бүл, хөвгүүд минь, бүр эхнээс нь намайг үнэхээр, үнэхээр дундаж хүн байх үеэс лл хамт байсан хүмүүс үүнд орно. Үнэнийг хэлэхэд, намайг 20 настай байхад ирээдүйгээс хэн нэгэн ирээд миний амьдралд тохиолдох энэ бүх зүйлийг надад хэлвэл би итгэхгүй байх байсан. Хэрэв Майкл Фокс өөрөө нисэх онгоцтойгоо нисч ирээд юу болохыг хэлсэн бол би энэ бол боломжгүй зүйл л гэж хэлэх байсан.
20 настай байхдаа би миний амьдралыг бүрэн өөрчилсөн тэр мөчийг мэдэрсэн. Би өөрөө жаахан хүүхэд байсан ч, би өөрөө аав болсон байсан юм. Энэ бол зөв цаг үе байсангүй, үнэнээ л хэлье. Би сонирхогчдын хөл бөмбөг тоглодог, өдрийн цагаар их сургуульд явдаг байлаа. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд би кино театрын кино хадгалдаг агуулахад ажилладаг байсан. Энд байгаа залуу хүмүүсд хандаж хэлэхэд, бид энд DVD-ийн тухай яриагүй шүү. Энэ нь 80-аад оны сүүл үе байсан учир, хальс ашигладаг байсан юм. Шинэ киног авахаар ачааны машинууд өглөөний 6 цагт ирдэг байсан бөгөөд бид асар том металл каниструудыг ачиж, буулгадаг байсан. Тэд их хүнд жинтэй, та тэд дөрвөн дамар/яагаав кино гаргадаг нэг юм байдагдаа хаха/, Бен-Хур/за энийг бол мэдэхгүйн байна/ эсвэл нэг тиймэрхүү юмаар кино үзүүлдэг байсан ч болоосой гэж залбирах байсан. Тэр өдөр та нарын хувьд муу өдөр болох байсан. Би өдөр бүр таван цаг унтаж, өглөө агуулах руу явж, өдрийн цагаар хичээлдээ явдаг байсан. Шөнийн цагаар би бэлтгэлээ хийгээд, дараа нь гэртээ ирээд, хүүтэйгээ бага ч гэсэн цагийг хамт өнгөрөөхийг хичээдэг байсан. Энэ бол маш хэцүү үе байсан. Гэхдээ энэ нь надад бодит амьдралын талаар заасан. Би их залуугаасаа л нухацтай/Serious/ хүн болох хэрэгтэй болсон. Бүх найзууд маань намайг шөнийн цагаар паб орохыг уриалж, бие махбодийн минь бүх яс “Тийм! Тийм шүү! Би явмаар байна!" гэж хэлж байсан. Гэхдээ, мэдээж би явах боломжгүй, учир нь би зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа больсон байсан. Хүүхдүүдэд таны ядарч байгаа, үд болтол унтахыг хүсч байгаа чинь огтхон ч хамаагүй. Хэрэв та, таны энэ дэлхий дээр авчирсан өөр нэг бяцхан хүний ​​ирээдүйн талаар санаа зовж байгаа бол энэ бол жинхэнэ санаа зовох зүйл юм. Энэ бол жинхэнэ хэцүү зүйл юм. Хөлбөмбөгийн талбай дээр юу ч тохиолддог байсан үүнтэй харьцуулшгүй юм.
Заримдаа хүмүүс намайг яагаад үргэлж инээмсэглэдэг юм бэ гэж асуудаг. Тоглолтонд ялагдсаныхаа дараа хүртэл би заримдаа инээсээр л байдаг. Учир нь хүү маань төрөх үед би хөл бөмбөг бол амьдрал эсвэл үхэл биш гэдгийг ойлгосон юм. Бид хэн нэгний амийг авардаггүй. Хөл бөмбөг бол зовлон зүдгүүр, үзэн ядалтыг тараах ёстой зүйл биш юм. Хөл бөмбөг бол урам зориг, баяр баясгалангийн тухай байх хэрэгтэй юм, ялангуяа хүүхдүүдэд. Жижиг дугуй бөмбөг миний маш олон тоглогчдын амьдралд хэрхэн нөлөөлж болохыг би харсан. Мо Салах, Садио Мане, Роберто Фирмино гэх мэт тоглогчдын хувийн замнал, мөн миний хөвгүүдийн ихэнх нь үнэхээр гайхалтай. Германд залуу байхад надад тохиолдсон бэрхшээл бол тэдний цаашдаа даван туулах зүйлстэй харьцуулахад юу ч биш юм. Тэдэнд амархан бууж өгөх олон мөчүүд байсан ч тэд бууж өгөхөөс татгалзсан. Тэд бурхад биш. Тэд зүгээр л мөрөөдлийнхөө өмнө бууж өгдөггүй хүмүүс юм. Хөлбөмбөгийн 98 хувь нь бүтэлгүйтэлтэй эвлэрэх, тэмцээний дараагийн өдрөөс тоглолтоос баяр баясгаланг олдог мөн инээмсэглэж чаддаг байх гэж би боддог.
Би эхнээсээ лл гаргасан алдаанаасаа суралцсаар ирсэн. Эхнийхийг би хэзээ ч мартахгүй. Би 2001 онд 10 жилийн турш тоглогч нь байсан Майнц клубээ хариуцаж ажиллахаар болсон. Асуудал нь бүх хөвгүүд миний найзууд хэвээр байсан. Нэг шөнийн дотор би тэдний босс/дасгалжуулагч/ нь болчихсон. Тэд намайг “Клоппо” гэж дуудсаар л байсан. Эхний тоглолтын бүрэлдэхүүнийг зарлах хэрэгтэй болоход, би тоглогч бүр дээр очоод хэлэх нь зөв гэж бодсон юм. Энэ бол үнэхээр буруу төлөвлөгөө байсан, учир нь тоглогчид хоёр, хоёроо зочид буудлын өрөөнд байрладаг байсан. Тиймээс та үүнийг төсөөлөөд үздээ. Би эхний өрөө рүү нь ороод, хоёр тоглогчийг орон дээр нь суулгаад, нэг рүү нь "чи маргааш гараанаас тоглоно", харин нөгөөхд нь “харамсалтай нь чи маргааш гараанаас гарахгүй” гэж хэлсэн. Хоёрдахь тоглогч намайг хараад “Гэхдээ ... яагаад?... Клоппо ” Гэж асуухад миний төлөвлөгөө ямар **н** болохыг ойлгосон. Ихэнх тохиолдолд хариулт нь байдаггүй. Цорын ганц бодит хариулт бол "Бид зөвхөн 11 тоглогчтой эхлэх боломжтой." Харамсалтай нь би үүнийг дахиад найман удаа хийх ёстой байв учир нь есөн өрөөнд хоёр, хоёроороо 18 тоглогч байгаа шүү дээ. Орон дээр хоёр залуу сууж байна. "Чи гараанаас эхлүүлнэ, чи эхлүүлэхгүй." Тэр болгонд, "Гэхдээ ... яагаад?....Клоппо". Хахаха! Энэ бол үнэхээр тарчлал байсан! Энэ бол менежерийн хувьд хараал идсэн нөхцөл байдалд орж байсан олон, олон тохиолдлын маань эхнийх нь байлаа. Чи юу хийж чадах вэ? Та зүгээр л нэг салфетка шүүрч аваад цэвэрлээд, үүнээс суралцахыг хичээх хэрэгтэй.
Та одоо ч надад итгэхгүй байгаа бол энэ тухай эргэцүүлэн бодоорой: Тэр ч байтугай миний менежерийн замналын хамгийн том ялалт маань сүйрлээс/disaster/ төрсөн байдаг юм. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигд “Барселона”-д 3-0 харьцаатайгаар хожигдсон нь төсөөлж байгаагүй хамгийн муу үр дүн байв. Бид хоёрдахь тоглолтод бэлдэж байх үед манай багийнханы яриа маш шулуухан байсан. Энэ удаад Рокигийн тухай яриа байхгүй байсан. Ихэнхдээ би тактикийн талаар ярьсан. Гэхдээ би тэдэнд бас үнэнийг хэлсэн. “Бид дэлхийн хамгийн шилдэг хоёр довтлогчгүйгээр тоглох ёстой боллоо. Гадаад ертөнц энэ боломжгүй гэж хэлж байна. Шудрага байцгаая, энэ нь магадгүй боломжгүй байх. Гэхдээ, энэ бол чи, бидэнд боломж байгаа ”гэж хэлсэн. Би үүнд үнэхээр итгэж байсан. Энэ нь тэдний хөлбөмбөгчний техникийн чадварын тухай биш байв. Энэ нь тэдний хүн байхын талаар, амьдралын туршид даван туулсан бүх зүйлийн тухай байв. Миний нэмсэн цорын ганц зүйл бол "Хэрвээ бид бүтэлгүйтвэл, хамгийн үзэсгэлэнтэй замаар бүтэлгүй байдалд оръё." Мэдээжийн хэрэг, эдгээр үгсийг хэлэх нь надад хялбар байсан. Би зүгээр л өмнө нь зогсоод хашхирч байгаа хүн учраас. Харин үүнийг хийхэд тоглогчидын хувьд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ эдгээр хөвгүүдийн, мөн Анфилд дахь 54,000 хүмүүсийн ачаар бид боломжгүй зүйлийг хийсэн. Хөл бөмбөгийн үзэсгэлэнтэй зүйл бол та ганцаараа юу ч хийж чадахгүй. Юу ч байсан, надад итгээрэй. Харамсалтай нь Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай мөчийг би хараагүй ... Магадгүй энэ нь хөл бөмбөгийн менежерийн амьдрал дахь хамгийн сайн зүйрлэл байх, би мэдэхгүй байна. Гэхдээ би Trent Alexander-Arnold-ийн цэвэр суут цаг мөчийг харж чадаагүй алдсан юм. Би бөмбөг булан руу гарч байгааг харсан. Би Трентийг бөмбөг авахаар явж байгааг харсан. Мөн би Шакириг түүнийг дагаж байгааг харсан. Гэхдээ дараа нь бид сэлгээ хийхээр бэлдэж байсан тул би эргэж харсан. Би туслахтайгаа ярьж байсан, тэгээд ..... би энэ талаар бодох бүрт бие зарсхийдэг .... би зүгээр л маш их дуу чимээ сонссон. Би талбай руу эргэж харахад бөмбөг хаалга руу чиглэж гоол орж байгааг харсан. Би сандал дээрээ эргэж очоод Бен Вудберн руу хартал тэр "юу болчихов?!" Би түүнд “Надад ямар ч санаа алга!” Гэсэн. Анфилд дотор - boof - үнэхээр солиотой байсан. Би туслахаа бараг сонсохгүй байсан, тэр "Тэгээд ... бид солилцоо оруулах хэвээрээ юу?" Гэж хашгирсан. Хахахаха! Би түүний тэгж хэлсэнийг хэзээ ч мартахгүй! Энэ үргэлж надтай хамт байх болно.
Та төсөөлж чадах уу? Менежерийн хувьд арван найман жилийн турш тоглолтыг олон сая цаг үзэж байсан ч, би хөлбөмбөгийн талбай дээр урьд өмнө нь тохиолдож байгаагүй хамгийн овжин зүйлийг харж чадсангүй шүү дээ. Тэр оройноос хойш би Дивокийн гоолийн бичлэгийн видеог бараг 500,000 удаа үзсэн байх. Гэхдээ хувь хүний ​​хувьд би зөвхөн бөмбөгийг тор руу цохихыг харсан. Тоглолтын дараа бяцхан амралтын өрөөндөө ирсэн, нэг дусал ч пивогүйгээр. Угаасаа надад хэрэггүй байсан. Би тэнд олон савтай уснуудыг хараад чимээгүй лл инээмсэж суусан. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж байсан. Намайг гэртээ буцаж ирэхэд манай гэр бүл, найз нөхөд бүгд манай гэрт цугларсан байсан бөгөөд бүгд л том үдэшлэгийн сэтгэл зүйтэй байсан. Гэхдээ миний хувь баярлаж хөөрсөндөө болоод маш их ядарсан байсан тул би ганцаараа орондоо орохоор явсан. Миний бие, оюун санаа бүрэн хоосон байв. Би амьдралынхаа хамгийн сайхан нойрыг авсан. Маргааш өглөө нь сэрээд "Энэ бол үнэн, Үнэхээр ийм зүйл болсон.” гэдгийг ухаарах мөч хамгийн сайхан мөч байсан. Миний хувьд хөлбөмбөг бол кино театраас илүү урам зориг өгдөг ганц зүйл юм. Чамайг өглөө сэрэхэд, ид шид бодит зүйл болсон байна. Чи үнэхээр Драгог унагчихлаа./You actually knocked down Drago./ Энэ үнэхээр болсон зүйл. Би энэ тухай 6-р сард бид Ливерпүүлийн гудамжаар Аваргуудын лигийн цомыг авч явж байсан үеэс хойш бодож байна. Аваргуудын лигийн цомыг Ливерпүүлийн гудамжаар авч явсан тэр өдрийн сэтгэл хөдлөлийг тодорхойлж хэлэх үг надад алга. Бид автобусанд сууж явахдаа ингээд лл парад дууслаадаа, Ливерпүүл хотод дахиад олон хүн байх боломжгүй гэж бодож байсан ч бид булан тойроход жагсаал үргэлжилсээр л байсан. Үнэхээр гайхалтай. Хэрэв тэр өдрийн бүх сэтгэл хөдлөл, баяр баясал, бүх хайрыг нийлүүлвэл, энэ дэлхий илүү сайхан газар болох байх.
Би тэр өдрийн сэтгэл хөдлөлийг толгойноосоо гаргаж чадаагүй лл байна. Хөл бөмбөг миний амьдралд байдаг бүх зүйлийг надад өгсөн. Гэхдээ би ертөнцөд буцааж өгөхийн тулд илүү их зүйлийг хийхийг хүсч байна. Миний хувьд "Ок, тэгэлгүй яахав" гэж хэлэхэд амархан. Гэхдээ та үүнийг хэрхэн хийх вэ? гэжүү. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хуан Мата, Матс Хуммельс, Меган Рапино, болон бусад олон хөлбөмбөгчид "Нийтлэг Зорилго"/хөлбөмбөгчдийн нийгмийн төлөө сайн үйл хийдэг холбоо/ хөдөлгөөнд нэгдэн орохыг харсан нь надад үнэхээр их урам өгсөн. Хэрэв та тэдний хийж байгаа ажлын талаар мэдэхгүй бол, тэд үнэхээр гайхалтай зүйл хийж байгаа шүү. 120 гаруй тоглогчид олсон орлогынхоо 1% -ийг дэлхий даяарх хөлбөмбөгийн ТББ-дыг дэмжихээр өгөхөө амласан. Тэд Өмнөд Африк, Зимбабве, Камбож, Энэтхэг, Колумби, АНУ, Герман болон бусад олон улсын залуучуудын хөлбөмбөгийн хөтөлбөрийг дэмжихэд хэдийнээ тусалсан. Энэ бол дэлхийн зөвхөн хамгийн баян хөлбөмбөгчдийн хийж байгаа зүйл биш юм. Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багийн гарааны 11 тамирчин бүгд нэгдсэнээс харж болно. Япон, Австрали, Шотланд, Кени, Португал, Англи, Гана зэрэг орноос хөлбөмбөгчид нэгдсэн. Үүнээс яаж урам зориг авахгүй байх юм бэ? Энэ бол хөлбөмбөг шүү дээ. Би зөвхөн үүний нэг хэсэг байхыг л хүсч байна. Тиймээс би жилийн цалингийнхаа 1% -ийг "Нийтлэг Зорилго"-д илгээхээ амлаж байгаа бөгөөд хөл бөмбөгийн ертөнцөд байгаа олон хүмүүс надтай нэгдэнэ гэж найдаж байна. Залуусаа, шударга байцгаая. Бид их азтай. Амьдралд нь боломж олгох шаардлагатай дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд ямар нэг зүйлийг буцааж өгөх нь бидний эрхэм үүрэг юм. Бидэнд бодит асуудал тулгарсан байсан үед ямар байсныг бид мартах ёсгүй. Бидний амьдарч буй энэ хөөс бодит ертөнц биш юм. Намайг уучлаарай, гэхдээ хөл бөмбөгийн талбай дээр болж байгаа бүхэн бодит асуудал биш юм. Энэ тоглоомд орлого, цомоос илүү том зорилго байх ёстой, үгүй ​​гэж үү? Хэрэв бид бүгдээрээ нийлээд дэлхийд эерэг өөрчлөлт хийхийн тулд олсон ашгаасаа 1% -ийг өгвөл юу хийж чадахаа бодож үзээрэй. Би гэнэн юм болов уу. Магадгүй би галзуу хөгшин мөрөөдөгч байх. Гэхдээ энэ тоглоом хэнд зориулагдсан юм бол?
Энэ тоглоом нь мөрөөдөгчдөд зориулагдсан гэдгийг бид бүгд сайн мэднэ."
Юрген Клопп, 2019.09.24
Магадгүй зарим нь нийтлэлийг харсан байх орчуулга дутуу санагдвал https://www.theplayerstribune.com/globa ... re-twitter эндээс уншина уу.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby 21Grams » Wed Sep 25, 2019 6:18 pm

:eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby ТӨӨГӨӨ » Wed Sep 25, 2019 7:39 pm

Клоппог муухай царайлахыг харах сайхан бдаг байсан шүү. Гэхдээ л зэвүүн гар шүү. Тэр гаргаж ирсэн бүх пацаанууд нэрээ гаргасан гэхээр.иИрээдүйд Германы шигшээд ирнэ л гэж найддаг шд.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Өсөхбаяр » Wed Sep 25, 2019 7:55 pm

ТӨӨГӨӨ wrote:Клоппог муухай царайлахыг харах сайхан бдаг байсан шүү. Гэхдээ л зэвүүн гар шүү. Тэр гаргаж ирсэн бүх пацаанууд нэрээ гаргасан гэхээр.иИрээдүйд Германы шигшээд ирнэ л гэж найддаг шд.

танайх яахуу... аранга мөнгө төгрөгөөр өнгөтэй өөдтэйг нь авчихаад тавлаж суудаг байсан биз
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10196
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby ТӨӨГӨӨ » Wed Sep 25, 2019 8:30 pm

Энэ тал дээр хохь нь гэнэ шдээ. Дортмунд эвгүй байхад манайх бүх талаар туслаж дэмжсэн. Ѳѳр яахав дээ. Тэгээд тоглогчид нь багаасаа явахаараа ѳѳр газар мяараад байгаа. Байернд болохоор гайгүй үзээд бна. Угаасаа бүх лигт топууд нь ѳѳр багуудаасаа тоглогчдыг нь авдаг шд. Барса лигээ тонодог дээрээ манайхаас илүү шдээ.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Chin-T-Mac » Thu Sep 26, 2019 9:15 am

Илёот гээд залуу гараад ирэх болчихжээ... Кросс цохилт хууралт гээд байхгүй юм алга... өөлвөл нас арай л бага юм хаха...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Барнаба » Sat Sep 28, 2019 8:54 pm

Ёндоотой гоалдлоо доо, гоё.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Барнаба » Sat Sep 28, 2019 8:59 pm

Ёндоотой алдлаа даа харин ч.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby DaaGi LFC » Sat Sep 28, 2019 8:59 pm

юуууу алдацгаагаад байнаа

Sent from my SM-G955N using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby gremlin » Sat Sep 28, 2019 9:36 pm

DaaGi LFC wrote:юуууу алдацгаагаад байнаа

Sent from my SM-G955N using Tapatalk

2 жигүүрийн довтлогч маань нэг нэг гоё юм алдлаа. Ялангуяа Салахын боломж бол нэг тоглолтонд 1 л гардаг боломж ш дээ. Хэтэрхий ойртсон хойноо өшиглөх юм. Нэг бол Боббид хаясан бол гэж ч бодох шиг
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2906
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2019/2020 | Kloppo Effect, The Next Episode

Postby Gz_24 » Mon Sep 30, 2019 6:55 pm

Nike -тай 30м -р тохирлоо гээд юмнууд яваад байхийн ямар учиртай юм болоо New balance -тай 45м байсан байхаа
Дээд шүүх ,сагасчин ,дуучин ,тэнэсчин гээд хэдэн нөхдүүд холбогдоод яваад байхийн
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest