Page 77 of 82

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 9:34 am
by Барнаба
Сайхан улирал өнгөрлөө, сайхан ч өрсөлдлөө. Одоо клубын түвшний оргилд гарахдаа бэлдий даа.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 9:43 am
by Tomroo_Kop
Ингээд сэтгэл догдлуулсан, баярлуулсан, гэгэлзүүлсэн улирал дууслаа. Эцсээ хүртэл тэмцсэн багаараа бахархаж байна. Цом шүтэж, хоног тоолсон, хэдэн жилээр гоочилсон лалруудын мэдрээгүй кайфыг намар өвөл хавар дамжин мэдэрлээ. Ахиад 1 тоглолт байгаа гэж бодхоор улирлын хаалтыг хийх хаа байсын.

Дараа жил гэдэг хүлээтээ ахиад л хэлнэ. Хэлэх хэлэхдээ 6-р байранд хадагдсан шившгийн багийн фанатуудын өөдөөс харж хэлнэ. Хүндлэл хүлээх үйлдэл хийчихээд өөрсдөө бид нарыг шүүмжил. Насаараа цомгүй баг дэмжсэн ч та нарын өөдөөс бахархалтай инээж чадах итгэл үнэмшил байна. Ганц тоглолтоос л бүтэн улирлын эдлэх ёстой кайфыг мэдрүүлж чаддаг багаараа бахархаад хаана ч хэний ч өмнө бахархалтай инээгээд сууж чадна.

Дунджаас ялгагдахгүй байгаа багийнхаа уйтгартай тоглолтыг үзээд хажуугаар нь класс хөлбөмбөг харж баяс. Атаархаж байгаа нэг нь энд орж ирж хүссэнээрээ харааж ерөө. тэр чинь ч гэсэн кайф болчихоод байна. Та нарыг дуугай байхаар бүр заримдаа санадаг шүү хэйтэрүүдээ......

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 9:45 am
by rK
Өөрийнхөө багаас таашаал авхаа байгаад уур нь хүрдэг болсон гарууд өрөөлийн амжилтанд атаархаж кайф авч суух юм даа. Ойрын хэдэн жил ингэж л таашаал авхаас өөр замгүй болсон гаруудыг ойлгож бна аа. Тийм нөхдийг замын ноход гэж хэлдэг юм. Одоо хэсэг хуцна биз бид ялалтынхаа замд нэгэнт орсон тэр таашаалаа ч авч бна. Та хэд тэр байгаа газраа хуцалдаад л үлдэнэ

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 10:03 am
by boboZ
Пеп байгаа цагт дараа жил Сити бас л ингэж тоглоно. Улам сайжирж ч магадгүй. Ийм аймар багтай үзээд 1 оноогоор атгаад алдана гэдэг манай класс Сититэй адил төвшинд ирсэн байна. 2 жил дараалж бас Аваргуудын лигийн финалд үлдлээ. Хэрийн багийн хийдэг юм биш.

Сити нэг талаараа өндөр босго тогтоож тэрэнд нь хүрэх гэж манайх шиг залуу баг улам сайжирж байна гэдэг сайхан байна. Ийм багийг давж тайтл авбал өрсөлдөөнгүй байх үеийн бохь зажилдаг өвгөний авсан хэдэн тайтлаас лав үнэ цэнэтэй илүү дурсамжтай байх болно лол..

Клоппын багт одоо Коу шиг ч юмуу том толгой гаргаад явий барий гэх хүн байхгүй, яг өөрийнх нь өөрт нь итгэдэг хүүхдүүд шиг нь тоглогчид үлдсэн. Клоппын багаас яваад яаж сугардаг талаар амьд жишээ байгаа цагт энэ баг мөддөө тарахгүй ээ.. Ойрын 2 жилдээ лав Сититэй классик ПЛ-ын ривал болох шинжтэй. Манчестэрийн хамгийн том багтай нь гэсэн үг..

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 10:16 am
by Jaal_huu
За тот танай 2 бол улиралыг сайхан дуусгах боломжтой л бгаа шдээ
:zoro:

2пиналын туршлага бна. ПЛ ийн тоглож сурсан багийн эсрэг гээд л. Танайх илүү боломжтой харагдаад бгаам даа.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 10:35 am
by enba11
эд нар хөөрхий юм үзээгүй гарууд цөмцөмшаах юмаа. Цаг цагаараа байдаггүйг та нар ч үзэж байна бид ч үзэж байна. Гэхдээ сайн ч байсан муу ч байсан фанатууд минь хогийн ****4 малар гээд яахав дээ. Түрүүлэхэд нь та нар баярлаж байсан гэж шаах уу, 2т ороход даапаалж форумын хэд бүрэлдэхүшнээрээ орж ирж дур тавьцгааж байсан байж өнөөдөр гэнэт сэрсэн мэт нойтон зовхитойгоо битгий шалчигна залуусаа. Түрүүлсэн ч 2т орсон ч хэзээд эсрэг багаас новшийн дайрлага ирж л байдаг. 6д орсон ч ирж л байна хахаха. Тэхээр хараал ерөөлгүй форумды хэдүүлээ. 1 ХОРОМ 1ОНОО санаж явцгаая залуусаа

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 10:48 am
by someone
boboZ wrote:өрсөлдөөнгүй байх үеийн бохь зажилдаг өвгөний авсан хэдэн тайтл


Энэ ёстой аргаа барсан хүний үг байна даа... :loll: :loll: :loll:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 11:34 am
by gremlin
Олоон жилийн өмнө 2 жигүүрээ амь оруулах юмсан гэж бид их ярилцдаг байж билээ. Гэтэл
2 жигүүрийн довтлогч нь хамтдаа мэргэн бууч болов.
2 жигүүрийн хамгаалагчид оновчтой дамжуулалтаараа бүх хамгаалагчидаа тэргүүллээ. ТАА бүр ПЛ-ийн хамгаалагчдын рекорд 12 гоолын дамжуулалт өгсөн бол Роббо /11/ хуучин рекордтой тэнцэв.
ВВД маань ПЛ-ийн оны шилдэг, мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдын оны шилдэг болов.
А. Бэккэр эхний улиралдаа хаалгаа 21 удаа хуурай манаж "Алтан бээлий" -тэй үдлээ.
Одоо дуусгаагүй нэг ажил үлдсэн.
Ямар ч байсан 7 хоног амраад Испанид бэлтгэлээ хийж эхлэх юм билээ. Туршлага багатай ч асар өлсгөлөн Тотэнхэмтэй үзэлцэнэ.
Тэр болтол Фирминогийн бэртэл эдгэх биз. Энэ хугацаанд урт улирлын зүдэргээгээ багч гэсэн тайлаад үзнэ дээ.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 12:09 pm
by CB
someone wrote:
boboZ wrote:өрсөлдөөнгүй байх үеийн бохь зажилдаг өвгөний авсан хэдэн тайтл


Энэ ёстой аргаа барсан хүний үг байна даа... :loll: :loll: :loll:

Лүүзэр багаа л доромжлоод байгаа юмуу даа. Өрсөлдөөнгүй үед ч түрүүлж чаддаггүй азгүй ацнууд эсвэл бүр өрсөлдөөн ч үзүүлчихэж барахгүй арчаагүй хогнууд нтр гээд.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 12:37 pm
by boboZ
Энэ сэдэвт 6-д орсон талбай дээрээ хүссэн багтаа хожигддог нэг л багийн лүүзер фенүүд их байна.. :-o

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 12:46 pm
by mick
Дараа жил лаах байхаа...

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 1:00 pm
by CB
Урд нь 2 хүн алтан шаахай аваад, хойно нь алтан бээлий, улирлын шилдэг 2 байгаад, бүтэн улирал ганцхан хожигдолтой түүхэндээ байгаагүй рекорд оноо авчихаад байхад л түрүүлж чадахгүй байна гэхээр ямар гээчийн АЗГҮЙ лүүзэрүүд гэдэг нь харагдаж байна л даа. YNWA you’ll never win again

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 2:13 pm
by DaaGi LFC
Клопп урт улиралд бол сайн үздэг нь харагдлаа шүү.

Багаа гоё ч тоглууллаа.Үнэндээ Ситигийн бүрэлдэхүүний хажууд бол манайх нэрнээ с цаашгүй л байлаа.Ориги харин сайхан ёндоорлоо.

Зун бол нилээн хөл хөдөлгөөнтэй байх биз.Том наймаа хийхгүй ч боломжийн нөхдүүдийг боломжийн үнээр дарах төлөвлөгөөтэй байгаа юм гэсэн.

Ард байгаа багаас бараг 20 оноо.Тийм болохоор л наадуул чинь хавчигнахаас өөр аргагүй байгаам.Ирэх жил аягүй бол дахиад Сититэй үзэлцэнэ.Ойртох баг ч бараг гарч ирэхгүй л байх.



Sent from my SM-G955N using Tapatalk

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 2:35 pm
by J@x
gremlin wrote:Ямар ч байсан 7 хоног амраад Испанид бэлтгэлээ хийж эхлэх юм билээ. Туршлага багатай ч асар өлсгөлөн Тотэнхэмтэй үзэлцэнэ.

Ялгаагүй юм байж :ногоон:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 2:40 pm
by Boldono
:-o

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 3:00 pm
by Цогоо
J@x wrote:
gremlin wrote:Ямар ч байсан 7 хоног амраад Испанид бэлтгэлээ хийж эхлэх юм билээ. Туршлага багатай ч асар өлсгөлөн Тотэнхэмтэй үзэлцэнэ.

Ялгаагүй юм байж :ногоон:
:-o :-o

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 3:06 pm
by boboZ
Ийм бантер бол болж байна шд.. Манюгийнхэн шиг өлбийсөн биш :ногоон: :eek:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:19 pm
by Devil 7
boboZ wrote: Ийм багийг давж тайтл авбал өрсөлдөөнгүй байх үеийн бохь зажилдаг өвгөний авсан хэдэн тайтлаас лав үнэ цэнэтэй илүү дурсамжтай байх болно лол

Юм үзээгүй байж болно...баярлаж хөөрч болно...Энэ гэхдээ арай л шааж бна шүү...Агуу САФ-г бараг өрсөлдөөнгүй лигт 13 түрүүлчихсэн гэжийшд хаха...2-р байранд орчоод шүү..янзан бүрийн стат түүх ярьдаг бснаа одоо бүр “өрсөлдөөнт үе“ гэдэг шинэ нэршил зохиож нтр 2 -р байрандаа зориулж :-o

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:23 pm
by SAVAGE
Манайхыг түрүүлсэнгүй гээд баярлаад үхэх гэж байна гэдэг чинь түрүүлсэн бол өмдөндөө шээгээд алингаа алдах байж л дээ.
Тэгэхээр манай баг бусад багуудын фэнүүдийг шээс алдуулахаар л болж байгаа юм байна.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:26 pm
by Бороо
Эдний улирлыг ерөнхийд нь дүгнэвэл супер байлөө яах аргагүй. Гэхдээ Сити лигтээ бүр аймаар байлаа. Өвөл хэсэг манарснаас биш.. Нэг нэгнийгээ хурцалж сүүлийн тойрог хүртэл маниуст үнэхээр үзүүштэй хөлбөмбөгийг толилуулж чадлаа шд.

Сити АЛ-т нөгөө талд Тотыгоо нухаад гараад ирсэн бол бүр солиотой байх байждээ.

Бобозын тэр бохь зажилдаг өвгөний өрсөлдөөнгүй тайтл гэдэг бол онцгүй л санагдаж байна.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:28 pm
by mick
CB wrote:Урд нь 2 хүн алтан шаахай аваад, хойно нь алтан бээлий, улирлын шилдэг 2 байгаад, бүтэн улирал ганцхан хожигдолтой түүхэндээ байгаагүй рекорд оноо авчихаад байхад л түрүүлж чадахгүй байна гэхээр ямар гээчийн АЗГҮЙ лүүзэрүүд гэдэг нь харагдаж байна л даа. YNWA you’ll never win again


Хихи

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:30 pm
by mick
What’s the greatest year in Liverpool’s history?

Next year.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 4:34 pm
by UULAA
mick wrote:
CB wrote:Урд нь 2 хүн алтан шаахай аваад, хойно нь алтан бээлий, улирлын шилдэг 2 байгаад, бүтэн улирал ганцхан хожигдолтой түүхэндээ байгаагүй рекорд оноо авчихаад байхад л түрүүлж чадахгүй байна гэхээр ямар гээчийн АЗГҮЙ лүүзэрүүд гэдэг нь харагдаж байна л даа. YNWA you’ll never win again


Хихи

Дараа жил жинхэнээсээ алнаа.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 5:12 pm
by CB
SAVAGE wrote:Тэгэхээр манай баг бусад багуудын фэнүүдийг шээс алдуулахаар л болж байгаа юм байна.

Их буруу бодолтой явдаг хүүхэд байна. Танайх лаг болцондоо биш хөл бөмбөг үзсэн цагаасаа хойш сонсож байгаа дараа жил гэдэг үгэндээ байгаам л даа.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon May 13, 2019 5:55 pm
by TGNT
Та нар гоё юмаа цом авдаг баг дэмждэг та нар анх хэзээнээс яаж дэмжиж эхлэсэн бэ?

Юнайтед Челсиг бол ойлгож байна өө лигт түрүүлдэг АЛигт түрүүлсэн гээд яг үүнтэй адилаар фа кап л гэхээс сүүлийн хэдэн жил гавьсан цомгүй буучид яаж олон юм ярьж орж ирээд байгаан бэ кк нээх ялгаагүй хэдүүлээ энэ форумд хэтэрхий Лаанууд гээд таанууд ба бусад нь гэсэн нэг тийм хуваагдал үүсчихсэн дээ Ливерпүүлийг дэмждэг хэнийг ч Лаанууд гэж ярьдаг нэг тийм хөгийн Монголчууд бидний зан л юмдаа. Тэхдээ гоё шүү. Зарим үед бүгдээрээ бие биенийгээ хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй л дээ.

Замбраагүй олон юм бичсэнд уучлаарай.