Page 1 of 55

Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 01, 2018 7:53 pm
by Цогоо
За шинэ улирлын сэдэв. Даруухан нээнэ ээ.

Олон жил удирдан толгойлж Арсеналтай хамт олон сайхан дурсамж үүсгэсэн эрхэм хүндэт Арсэн Вэнгэртээ хүндэтгэл үзүүлэн мэхийхийн ялдамд баярлалаа, баяртай гэж хэлье ээ.

Image

Вэнгэрээс гадна гэрээ нь дуусаад Арсеналаас явсан Санти Казорла, Пэр Мэртэзакэр, Жак Вилшэр гурвынхаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэх хэрэгтэй байх. :ногоон: Пэр ч яах вэ Арсеналдаа академийн менежерээр үлдсэн. Казорла харин чөлөөт агент болоод өөрийн төрөлх клуб Вияареалд бэлтгэл хийж байгаад саяхан нэгэн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр орсон байна. Бараг хоёр жилийн дараа л ногоон зүлгэндээ гарсан нь тэр.

Явсан улсын хувьд нэг иймэрхүү. Харин одоо шинээр ирэгсдийг танилцуулъя.

Ахлах дасгалжуулагчаар Унай Эмэри ирсэн. Манайд ирэхийн өмнө ПСЖ-ий менежер хийж байсан. Эрхийн балай нь дэндсэн баахан хүүхдүүдийн дунд жаахан зовж байгаад л ирэх шиг болсон доо хөөрхий. Тэрнээс өмнө бол Севияад байсан. Европа лигийн цомыг гурван жил дараалан хүртсэн гэсэн содон амжилтын эзэн. Манайх аягүй бол энэ туршлагад нь болж авчирсан ч байж мэднэ. Хаха

Баруун жигүүрийн хамгаалагч Стефан Лихтштейнер Ювентусаас үнэгүй
Төвийн хагас хамгаалагч Маттэо Гендүзи ФС Лориенээс 7.2 сая паунд
Төвийн хамгаалагч Сократис Папастатодополус Дортмундаас 14.4 сая паунд
Хаалгач Бернд Лено Баер Леверкүзенээс 22.5 сая паунд
Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Лукас Торрейра Сампдориагаас 27 сая паунд

Image

За ирсэн, явсныг дурдвал нэг иймэрхүү. Янз бүрийн шум явж л байна. Тэр бүхнийг ингээд доошоо бүгдээрээ бичицгээе ээ.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 01, 2018 8:05 pm
by Цогоо
Зарим явган мэдээллүүд:

- Эмэри гуай багаа 5 ахлагчтай байлгана л гэсэн.
- Өзил шигшээгээсээ зодог тайлсан.
- Рамзи гэрээгээ сунгаагүй л байгаа. Гөөнгөн дээрээ тохиролцож чадахгүй байгаа юм болов уу
- Ер нь бол товлосон наймаагаа гүйцээсэн гэсэн. Хүн зах дээрээс харж байгаад шүр сувд гарч ирвэл түүсэн ч яах вэ гэж ярьсан.
- Оспинаг Түркийн нэг баг руу 1.5 саяар зээллэгт явуулж магадгүй сурагтай. Угаасаа жилийн дараа гэрээ нь дуусна.
- Матт Мэйси хүүг Плимут руу улирал дуустал зээлээр явуулчихсан.
- Жоэл Кэмбел хүүгийн ирээдүй бүрхэг байгаа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 01, 2018 8:35 pm
by zigo
жоелыг утгаар нь тоглуулж, ашиглах юмсан. гэснээс энэ санал асуулганд шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд яг таарна нтр гэсэн сонголт алга хэхэ

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 01, 2018 8:47 pm
by Saiza
Өнөө шөнө 3аас тааръя хаха

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 5:44 am
by Шепперд буш
Хөршүүдтэйгээ сайхан тоглолт үзүүллээ.Эхний хагаст Челси 2р үед Арсенал илүү тоглов.Мората пеналти алдаад үндсэн цагт хожих боломжоо хийсгэчихлээ.Лака сүүлийн хоромд тоог тэнцүүлж арай л хожигдсонгүй.Пеналтигаас 6 цохилтоос бүгд оруулж хөршүүдээс Ловтус Чек алдаж багаа хөөдлөө.Чех маш сайн тоглолоо.Гараагаа тийм амар өгөхгүй шинжтэй.Босс гуай гарааны хаалгачаа сонгосон юм уу ер нь.Шинээр ирсэн Сэгсээк дажгүй санагдсан шүү.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 6:58 am
by Mr. Arsenal
2 давхарт үнэндээ хүн алгаа нэг бацаанд ааглуулж дууслаа. Ядаж тэр жилийн Морган шиг бие хаа сайтай нөхөр олоод ирэхгүй юм байхдаа с**. Хамаг хараал иддэг байсан ч муу Жигуг байхад булан нтр дээр нуруу өгзөг 2-ыг чангалах шаардлагагүй байсансан

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 10:22 am
by Radiohead
Энэ Сократис намхан хэрнээ удаан юм аа. Тааруухан наймаа болчихлоо. Мавро, Холдинг 2 ил¥¥ тоглохоор харагдаж байна дак

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 10:53 am
by Nova
Энэ улирал 4-ээр байранд орно гэж байхгүйээ.
Аз таарвал Европа авах байх.
Бусдаар найдалтгүй.
Хүлээлтээ бага байлгасан нь дээр.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 12:02 pm
by Цогоо
Сократисыг хурдад нь биш туршлагад нь болж авсан байх өө. Арын хэдийг зангидаад барьчих хүн байхгүй шүү дээ. Амны салиа, хөлний хий нь гараагүй нөхөд л байгаа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 12:21 pm
by Gunnerz
НУН чинь угаасаа удаан ш д гэхдээ биеийн хүч нтрээр хамгаалалтын индекс өндөртэй
намхан пер маягийн

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 2:46 pm
by Nova
Кош шиг нэг алдаг алдаанууд гаргачихгүй бол зүгээршдээ.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 3:01 pm
by Chin-T-Mac
Шинэ сэдвээ нээсний мялаалга болгож өнгөрсөн жилийн байраа ахиулан 5 дугаар байранд орох өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье... Европад тоглож буйгаа мартаж буруу сэдэвт бичдэг шүү, анхаараарай найзуудаа...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 3:17 pm
by rednasca
юун яасан нар мар вэ?... ккк...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 5:39 pm
by Цогоо
rednasca wrote:юун яасан нар мар вэ?... ккк...
ху* хаха

Нар мандуулах гээд л байна шт. Сүүдэрт хэт удчихлаа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu Aug 02, 2018 9:52 pm
by zigo
энэ жил европагийн байртайгаа үлдэхэд болчихно доо. яахав ал-ын байртай дуусвал сайн л биз

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri Aug 03, 2018 5:55 pm
by someone
Radiohead wrote:Энэ Сократис намхан хэрнээ удаан юм аа. Тааруухан наймаа болчихлоо. Мавро, Холдинг 2 ил¥¥ тоглохоор харагдаж байна дак


186 см хамгаалагч намхандаа орох уу?

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri Aug 03, 2018 6:25 pm
by mick
Нар луу буудах нь...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri Aug 03, 2018 9:42 pm
by 21Grams
Буудаад үзэг л дээ

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sat Aug 04, 2018 8:50 am
by Takanohana_Nowitzki
Нар гарнаа Золбоо!

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 05, 2018 10:37 pm
by Radiohead
someone wrote:
Radiohead wrote:Энэ Сократис намхан хэрнээ удаан юм аа. Тааруухан наймаа болчихлоо. Мавро, Холдинг 2 ил¥¥ тоглохоор харагдаж байна дак


186 см хамгаалагч намхандаа орох уу?

Төвийн хамгаалагч юм чинь орно2. Кош 186 cм хэрнээ дажгүй хурданшд

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 05, 2018 10:38 pm
by Radiohead
Лихт ч Бэллэринийг сэлгээнд суулгаж мэдэхээр л юм. Пасс нтр нь сайн юм өө

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 10:41 am
by Gooner
Манай Ауба, Лака 2 ч зуз байгаа бололтой.
Уул нь ч гоё баг бүрдээд л байна, Мики, Ауба, Сократис гээд яг 3 байрлалын гол тоглогч нар Дортмундад хамт тоглоод байсан, Ауба Лака харилцаа сайн байна, Эмэригийн шинэ тактикт гарууд чангалуулж байгаа бололтой. Назгай байсан гарууд хатуу чанга гарт ороод сайхан болох байх.

Наймаануудын хувьд дажгүй наймаанууд шүү. Төсөвтөө тааруулаад тун дажгүй тоглогчид авсан.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 1:20 pm
by boboZ
Rising sunг гэхээр нь японы шигшээгийн хуудас гэж бодлоошд кк

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 5:24 pm
by Барнаба
Кроэнке-н бүрэн эрхэд орчихвуу даа бараг. Усманов хувьцаагаа £600 саяар зарахаар тохирсон гэж дээ.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 5:34 pm
by CrossBonez
Тэгж байх шиг байна. Усмановын компанийн төлөөллөөс тиймэрхүү хариу өгсөн сурагтай.
http://global.espn.com/football/arsenal ... -18bn-deal

Кроенке Усмановын хувьцааг авчихвал фэнүүдийн эзэмшдэг 3 хувийг хүчээр заруулж чадах юм байна, 100% нэг хүний атганд орох нь. Нэг бодлын клуб тогтвортой бизнесийн байгууллага болоод сайн л байх, нөгөө бодлын нарийлсан, горойсон наймаануудаар аргалсан, 4-р байрын бодлого цаашдаа үргэлжлэх л байхдаа.