Page 1 of 15

English Premier League

PostPosted: Mon Aug 14, 2017 1:32 am
by Nomer 10
За ингээд хөлбөмбөгийн фэнүүд баяраа сайхан угтав. Амралтын өдөр болонгуут бүх ажлаа хойш тавиад дэлгэцнийхээ өмнө тухлан суудаг цаг ирлээ. ПЛ үнэхээр солиормоор эхэлж бна даа. Тайтлын төлөө үзэх топ 6 багийн эхний тоглолтын талаар.

Арсенал. Тэдэнд асуудал байсаар л бна. Лэйстер хэт хойш татаагүй бол хожих дор хаяж тэнцэх л байлаа. Арсенал зүтгэсээр байгаад хожигдлыг хожлоор сольсон нь тэд энэ улиралд илүү том амбицтайгаар үзэх нь дээ гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Гэхдээ тэдний кадер зузаан биш. Яахав наймааны хугацаа арай дуусаагүй байна. Наймаа дуусахаар би багуудын улирлын өнгийг дүрсэлнэ.

Ливерпүүл. Тэд үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд дандаа дутуу багаар тоглож байгаа. Жеррард, Алонзо, Торрес гээл том нэрнүүдтэй байхдаа тэд Европыг донсолгодог байсийн. Тэр үеэ бодвол маш их суларсан. Гэхдээ тэдэнд үеийн үед байдаг нэг том зэвсэг бий. Энэ бол тэдний хөлбөмбөг тоглох дур хүсэл. Дээрээс нь эмоцтой дасгалжуулагч ирсэн нь үүнд нь яв цав таарч буй. Сэтгэл зүйгээрээ сайн тулдаа урдаа тэд яаж ийгээл гоолдоол бн. Харин ардаа том онгорхой зай байгааг харсан биз ээ.

Челси. Мората бол миний дуртай тоглогч. Гоё ч тоглосон. Сайн наймаа хийсэн дээ. Гэхдээ Матичаа явуулсан нь тайтлын шууд өрсөлдөгчөө хүчирхэгжүүлчихжээ. Өнгөрсөн улиралд гараанд хэр их гарсан юм бол. Өчигдөр Кэхилл улаан аваагүй бол өөр дүр зураг харагдах бсан бх. Гараа сайн бол бариа сайн гэдэг. 2 улаан карт ч хүнд тусна даа.

МанСити. Тэд яах аргагүй энэ улирлын хамгийн гол фаворит. Баг улам хүчтэй болсон. Пэп энэ жил ПЛ-ийн хатуу ширүүн нөхцөлд арай өөрөөр үзэх бх. Ямар ч байсан тэд зорилгоо тоглолтоороо шууд хэлчихлээ.

Спөрс. Энэ тоглолтыг үзэж чадсангүй. Ямартай ч клин шиттэй хожжээ. Тэднийг хэзээ ч тооцооноос хасч болохгүй. Гэхдээ энэ багийг улирлын эцэст аваргалаад зогсож байна гэж төсөөлж чадахгүй л бна. Аваргын амбицтай баг өөр л байдаг даа. Тэд улирлын төгсгөл рүү хүрэх замдаа олон оноо алдана доо. Аваргалах сэтгэл зүй суух арай л болоогүй байгаа бх. Гэхдээ юу ч болсон 9 сарын 1 болог ээ.

МанЮтд. ПЛ-ийн экспертүүд аваргын өрсөлдөөнөөс Юнайтедыг хасаад л бгаа. Тэдний буруу гэдгийг энэ тоглолтоор харуулсан болов уу. Ганц тоглолтоор дүгнэх өрөөсгөл хэдий ч багийн ойлголцол, шинэ наймаанууд шал өөр бна даа. Матич үнэхээр сийрэг толгой юм бнаа. Маргашгүй Каррикын залгамжлагч болж чадахаар юм бна. Каррикаас юугаараа өөр гэдгийг би 9 сарын 1-ний дараа хэлий.

Лиг 1 эхэлчихсэн бгаа, давсанд явчихгүй бол шөнө Нэймарыг үзнэ дээ. Тэд энэ жил хаашдаа түрүүлнэ. Бундэслиг, Ла лиг, Сери А шил шилээ дараад эхэлнэ. Сайхан даа. Бундэслигт дахиад л Баавар торойх биз. Дортмунд Дэмбэлэгээ алдчихвал бүр ч өрсөлдөөн гарахгүй. Сери А-д Миланы тоглолт их сонирхол татаж байгаа. Янзтай наймаанууд хийсэн дээ. Ла лиг бол ойлгомжтой. Нөгөөх л 2 баг. Атлетико дахиад нэг цойлчихгүй бх даа.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 1:56 am
by rednasca
Танайхыг би хувьдаа тайтлын төлөө үзнэ гэж хараад байгаа шдээ... Ситиг аргалчих байхаа...

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 11:13 am
by aebt
Nomer 10 wrote:За ингээд хөлбөмбөгийн фэнүүд баяраа сайхан угтав. Амралтын өдөр болонгуут бүх ажлаа хойш тавиад дэлгэцнийхээ өмнө тухлан суудаг цаг ирлээ. ПЛ үнэхээр солиормоор эхэлж бна даа. Тайтлын төлөө үзэх топ 6 багийн эхний тоглолтын талаар.

Арсенал. Тэдэнд асуудал байсаар л бна. Лэйстер хэт хойш татаагүй бол хожих дор хаяж тэнцэх л байлаа. Арсенал зүтгэсээр байгаад хожигдлыг хожлоор сольсон нь тэд энэ улиралд илүү том амбицтайгаар үзэх нь дээ гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Гэхдээ тэдний кадер зузаан биш. Яахав наймааны хугацаа арай дуусаагүй байна. Наймаа дуусахаар би багуудын улирлын өнгийг дүрсэлнэ.

Ливерпүүл. Тэд үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд дандаа дутуу багаар тоглож байгаа. Жеррард, Алонзо, Торрес гээл том нэрнүүдтэй байхдаа тэд Европыг донсолгодог байсийн. Тэр үеэ бодвол маш их суларсан. Гэхдээ тэдэнд үеийн үед байдаг нэг том зэвсэг бий. Энэ бол тэдний хөлбөмбөг тоглох дур хүсэл. Дээрээс нь эмоцтой дасгалжуулагч ирсэн нь үүнд нь яв цав таарч буй. Сэтгэл зүйгээрээ сайн тулдаа урдаа тэд яаж ийгээл гоолдоол бн. Харин ардаа том онгорхой зай байгааг харсан биз ээ.

Челси. Мората бол миний дуртай тоглогч. Гоё ч тоглосон. Сайн наймаа хийсэн дээ. Гэхдээ Матичаа явуулсан нь тайтлын шууд өрсөлдөгчөө хүчирхэгжүүлчихжээ. Өнгөрсөн улиралд гараанд хэр их гарсан юм бол. Өчигдөр Кэхилл улаан аваагүй бол өөр дүр зураг харагдах бсан бх. Гараа сайн бол бариа сайн гэдэг. 2 улаан карт ч хүнд тусна даа.

МанСити. Тэд яах аргагүй энэ улирлын хамгийн гол фаворит. Баг улам хүчтэй болсон. Пэп энэ жил ПЛ-ийн хатуу ширүүн нөхцөлд арай өөрөөр үзэх бх. Ямар ч байсан тэд зорилгоо тоглолтоороо шууд хэлчихлээ.

Спөрс. Энэ тоглолтыг үзэж чадсангүй. Ямартай ч клин шиттэй хожжээ. Тэднийг хэзээ ч тооцооноос хасч болохгүй. Гэхдээ энэ багийг улирлын эцэст аваргалаад зогсож байна гэж төсөөлж чадахгүй л бна. Аваргын амбицтай баг өөр л байдаг даа. Тэд улирлын төгсгөл рүү хүрэх замдаа олон оноо алдана доо. Аваргалах сэтгэл зүй суух арай л болоогүй байгаа бх. Гэхдээ юу ч болсон 9 сарын 1 болог ээ.

МанЮтд. ПЛ-ийн экспертүүд аваргын өрсөлдөөнөөс Юнайтедыг хасаад л бгаа. Тэдний буруу гэдгийг энэ тоглолтоор харуулсан болов уу. Ганц тоглолтоор дүгнэх өрөөсгөл хэдий ч багийн ойлголцол, шинэ наймаанууд шал өөр бна даа. Матич үнэхээр сийрэг толгой юм бнаа. Маргашгүй Каррикын залгамжлагч болж чадахаар юм бна. Каррикаас юугаараа өөр гэдгийг би 9 сарын 1-ний дараа хэлий.

Лиг 1 эхэлчихсэн бгаа, давсанд явчихгүй бол шөнө Нэймарыг үзнэ дээ. Тэд энэ жил хаашдаа түрүүлнэ. Бундэслиг, Ла лиг, Сери А шил шилээ дараад эхэлнэ. Сайхан даа. Бундэслигт дахиад л Баавар торойх биз. Дортмунд Дэмбэлэгээ алдчихвал бүр ч өрсөлдөөн гарахгүй. Сери А-д Миланы тоглолт их сонирхол татаж байгаа. Янзтай наймаанууд хийсэн дээ. Ла лиг бол ойлгомжтой. Нөгөөх л 2 баг. Атлетико дахиад нэг цойлчихгүй бх даа.

Мундаг бичжээ. Сайхан зүйл уншлаа. Баярлалаа.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 11:31 am
by Аагий
Жозе 2 дахь улиралдаа лигээ ч авах байх дөө. Хүссэн наймаануудаа ч хийчих шиг боллоо.

Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 11:36 am
by Gooner
МанЮ Моугийн хайгаад байгаа зүүн вингэрээ олж чадахгүй бол бас нэг байрлалд сул болноо, манайх орон гарантаад байраа жоохон дээшлүүлнэ байх, Сити хэдэн тоглолтоос яах нь харагдана биз, Тот ч тэгээд сүүл рүү эрчээ алддагаараа алдаад ер нь томчууд нь явах байхаа, ер нь л тогтвортой тоглож чадах нь Юнайтэд, Сити 2-н жил болох байх даа..

Нэймар дураараа дэгдэнэ биз, Испанид дэгддэг хүн Францын сул багуудад тааваараа хусна, харин Баваар дураараа яадахгүй байх аа, Дортмунд Дэмбээг явууллаа ч Пулисичд тоглох цаг ихсэн тусам улам лаг болноо, Дэмбээгээс илүү талент шт ядаж л толгой сийрэг

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 3:03 pm
by Барнаба
Контэ-г халагдана гэсэн бичлэгүүд их харагдаж байна, би хувьдаа нөхрийг оноос өмнө эсвэл тэрнээс өмнө ч байж магад багийнхаа тоглолтыг цэгцлээд авчихна л гэж хараад байгаа, тийм шаргуу мэргэжилтэн гэнэтийн уналтанд амархан өртөхгүй байхаа, ядахнаа л топ4тэйгээ байж байх вий.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Mon Aug 14, 2017 8:54 pm
by asa
Барнаба wrote:Контэ-г халагдана гэсэн бичлэгүүд их харагдаж байна, би хувьдаа нөхрийг оноос өмнө эсвэл тэрнээс өмнө ч байж магад багийнхаа тоглолтыг цэгцлээд авчихна л гэж хараад байгаа, тийм шаргуу мэргэжилтэн гэнэтийн уналтанд амархан өртөхгүй байхаа, ядахнаа л топ4тэйгээ байж байх вий.

манай хүн түргэн зантай байж магадгүй, тэсрээд эзэнтэй муудчихгүй л бол гайгүй биз. наймаан дээр 130 саяын эрх өгсөн л гэнэ.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Aug 15, 2017 12:18 am
by rednasca
Контег юу гэж амархан халах вэ дээ...
энэ жил чойрсон ч халахгүй гэдэгт итгэлтэй байна...

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Aug 15, 2017 2:55 am
by Shaggy
Лоттиг яалаа?

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Aug 15, 2017 6:59 am
by Nobun@g@
Тэхх. Анчелотти чинь 2 дахь жилдээ хусагдлуу. Конте шиг багтайгаа элдэв асуудал нтр үүсгээгүй шд

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Aug 15, 2017 8:35 am
by Noodle
Ирэх жилээс наймааны цонх улирал эхлэхээс өмнө дуусдаг болнл гэж бшд. Бараг тэр нь амар болж таарах байхдаа

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Thu Aug 17, 2017 12:25 pm
by сайнаа
Image
Stoke "аймар" байгаан байна даа :ногоон:
Манайхаас Carrick л үлдэж

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Thu Aug 17, 2017 1:56 pm
by Tdi
Контэ халагдахгүй бол өөрөө хаяад явчихаж магадгүй л юм.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Sat Aug 19, 2017 5:27 pm
by Mish
Nobun@g@ wrote:Тэхх. Анчелотти чинь 2 дахь жилдээ хусагдлуу. Конте шиг багтайгаа элдэв асуудал нтр үүсгээгүй шд

2 дахь жилээ дуусгаад явсан...
Гэхдээ хусагдах нь улирлын дундуур тодорхой болсон байсан лдаа...
2 дахь жилд нь манай тоглолт үнэн үхээнц болцон байсын...
Бас л одооных шиг өмнөх жилд нь дабл хийчээд байхад хүссэн тоглогч нарыг нь авч өгөөгүй лдээ...

Sent from my iPhone using Tapatalk

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Aug 22, 2017 12:21 pm
by Noodle
Эхний 2 тойрогт 7 улаан хуудас гараад байна арай их үү :D

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Fri Aug 25, 2017 10:30 am
by davkashd
Manaihaan neg zuvulguu uguuch. Epl fantasy deer urd dovtolgoond Rooney Welbeck 2iin aliig n avsan n deer ve

PostPosted: Fri Aug 25, 2017 12:01 pm
by Цогоо
Рүүнийг ав аа. Вэлбэк гарааных биш юм чинь.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Sat Aug 26, 2017 11:53 pm
by Saiza
Кристал Палас, Уэст Хэм 2 үнэн сугарч бна аа. Сайхан бүрэлдэхүүн

Премиер лиг 2017/2018

PostPosted: Sun Aug 27, 2017 7:43 pm
by bayasaab11
...

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Tue Sep 05, 2017 9:43 pm
by rednasca
Image
багуудын арга барилын талаар сайхан үзүүлж...

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Fri Sep 08, 2017 11:54 am
by сайнаа
The 25 best Premier League players in history according to the Telegraph.
Image

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Fri Sep 08, 2017 1:17 pm
by Maslo
Эшли Коулыг заавал ASCOLE гэж галиглах шаардлага байсымуудөө хөөрхий. :ногоон:

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Fri Sep 08, 2017 1:22 pm
by Maslo
Noodle wrote:Ирэх жилээс наймааны цонх улирал эхлэхээс өмнө дуусдаг болнл гэж бшд. Бараг тэр нь амар болж таарах байхдаа

За өчигдөр энэ дүрэм батлагдчихлаа.
Ирэх зун Москвад хамаг наймаа хийгдэх юм байна л даа.
ДАШТ дуусаад л сар хүрэхгүй цонх хаагдах нь байнашт.

Re: Премиер лиг 2017/2018

PostPosted: Fri Sep 08, 2017 1:31 pm
by Gooner
За энэ нь дээр байлгүй дээ.. Богино хугацанд яриа тохироогоо хийхгүй нэг нь үнэд орж мөнгөө ахиу авчих гээд үнийн хөөрөгдөл бий болгоод байсаэ, бусад лигүүд ч ийм болох нь зөв гэсэн саналтай нөхөд их байх шиг байна