TOTTENHAM HOTSPUR FC.

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

TOTTENHAM HOTSPUR FC.

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 8:36 pm

За Премиер лийгийн энэ улиралын тоглолтууд эхлэхтэй зэрэгцэн сэдвээ ПЛ дэх хамгийн олон удаа нээлтийн тоглолтонд таарч байсан хослолын нэг Эвертон эсрэг Тоттэнхем багуудын тоглолтын өмнөх мэдээллээр эхлүүлж байна.

ТОЙРГИЙН ӨМНӨ: EVERTON vs. TOTTENHAM HOTSPUR
Хэзээ : 2016.08.13 Бямба гараг
Хаана : Goodison Park цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 23.00 (Mонголын цагаар) 15.00KO
Үзэх гарц : линк; http://www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Michael Oliver, 4 дэх шүүгч: Mike Jones
Лигийн форм : Everton - - - - - - , Tottenham - - - - - -
Ивээн тэтгэгчгүйгээр шинэ хэв маягийг ханхалуулан эхлэж буй ПЛ-ын 1-р тойргийн хүрээнд буюу Шинэ улирлын анхны тоглолтонд Хойд Лондонгийн Tottenham Hotspur клуб Ливерпүүл хотод зочилж Мэрсисайдын нэгэн төлөөлөл болох Everton клубтэй тоглох гэж байна.
Анх 2 клуб 1897 оны 04-р сарын 22-нд нөхөрсөг тоглолтоор таарч 2-1 харьцаагаар Spurs ялж байсан түүхтэй. Албан ёсны тоглолтонд анх удаагаа 1904 оны 02 сард таарахад мөн 2-1 харьцаагаар Spurs-чүүд ялж байсан түүхтэй. Энэ цагаас эхлэн 2 клуб бүхий л тэмцээнд өрсөлдөж ирсэн байдаг. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 09-р сарын 05нд таарч тоглоход 2-1 харьцаагаар Spurs ялж байсан юм.
Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 178 дахь тулаан бөгөөд өмнөх 177 тоглолтын 64-т нь Spurs, 59-д нь Everton ялсан бол 54 удаад нь тэнцэж байжээ. Харин Premier League нэртэй болсоноос хойш нийт 48 удаа таарахдаа Spurs 22, Everton 8 ялж 18 удаад нь оноо хуваасан байна.
Зуны цонхоор Эвертон клуб Conor Grant, Russell Griffiths, Tim Howard болон гол тоглогчдын нэг John Stones нарыг явуулсан бол Maarten Stekelenburg, Idrissa Gueye, Ashley Williams зэрэг тоглогчдыг нэгтгээд байна.
Харин Тоттенхэмийн хувьд Emmanuel Sonupe, Armani Daly, Charlie Hayford, Chris Paul нарыг багаас хасч, Filip Lesniak, Federico Fazio нарыг зээлж, Grant Ward, Alex Pritchard нарыг зараад байгаа. Шинээр багтаа Victor Wanyama, Vincent Janssen гэсэн тоглогчдыг нэгтгэсэн.
Everton-оос M.Pennington, C.Connolly, P.Jageilka, M.Besic, T.Browning нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол R.Lukaku эргэлзээтэй байгаа харин бусад тоглогчид бүгд бэлэн.
Spurs-ээс C.N’Jie гэмтэлийн улмаас тоглохгүй бол гэмтэлээс эргэн ирж бэлтгэлдээ ороод буй J.Vertonghen-ыг энэ удаад эмчийн зөвлөгөөгөөр талбайд гарах эсэхийг нь шийднэ. Өнгөрсөн улирлын төгсгөлд 6-н тоглолтын бан хүртсэн Мoussa Dembele мэдээж багтайгаа улирлаа эхлүүлж чадахгүй бол Рио-2016-д эх орноо төлөөлж буй Son Heung-Min мөн л байхгүй байна. Харин бусад тоглогчид бүрэн бэлэн.
Everton-ы тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Spurs-ын тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Факт:
• Tottenham клуб 2012 оны 12 сарын 09-с хойш Everton-д ялагдаагүй яваа. (3W, 3D, 0L)
• Tottenham клуб ПЛ-ын эрин үед Everton-ы эсрэг хамгийн олон удаа ялалт авч байсан. (22W)
• Everton клуб Spurs-ын эсрэг тоглосон сүүлийн 6-н тоглолтын 4-т нь гоолдож чадаагүй.
• Талууд ПЛ-ээс доош унаж үзээгүй 6-н клубын 2 нь бөгөөд хоорондоо улирлын нээлтийн тоглолтонд хамгийн олон удаа таарсан клубууд юм. (10)
• Тоттенхэм клуб ПЛ-ын 25 улирлын 19-т нь айлын талбайд тоглолтоо эхлүүлж байгаа юм.
• Spurs-ын хувьд Everton-ыг хожсон хамгийн том хожил нь 10-4 (1958.10.11)
• Everton-ы хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 4-0 (2 удаа)
• Spurs-ын дундаж нас 23.7 бол Everton-ы дундаж нас 26.6
• Spurs-ын дундаж өндөр 183.0 бол Everton-ынх 182.1см.
COME ON YOU SPURS!!!

via https://www.facebook.com/MongolianSpursFanClub/?fref=ts
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 8:39 pm

Клубын ахлагч Уго Лорис:

Бидний түрүү жил авч чадаагүй 12 оноог улирлын эхнээс цуглуулсан бол түрүүлэх байсан. Ийм учраас улирлын эхнээс л аваргын төлөө тоглож эхлэх хэрэгтэй.
Ингэж байж бид түрүү жилийн амжилтаа ахиулна тиймээс эхнээсээ л сайн үр дүн гаргах шаардлагатай байна.

Хаалгач маань багийн амжилт ахисанд маш баяртай байгаа ч Лестер ситигээс 11 онооны ард улирлыг дуусгасанд гонсгор байна.

Одоо Эвэртонтой хийх тоглолт маш чухал бөгөөд Эвэртон бол ПЛ дэхь том байр суурь учир нь энэ баг том багуудын эсрэг маш сайн тоглодог үүгээрээ ч өндөр үзүүлэлттэй байгаа.

Энэ бол том шалгуур байх болно Бас сайн эхлэл маш чухал гэжээ.

Бид бүгд л багийг сайжруулахыг мөн улам том болгохыг хүсч байна.

Бид сэтгэлзүйн хувьд аль хэдийнэ бэлэн байна гэвч та бүхэн мэднэ ПЛ-д юу болохыг хэн ч таашгүй.

Ийм л учраас ПЛ бол тийм сэтгэл догдолуулам юм.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 8:40 pm

2016-17 оны улирал Премьер лигт өрсөлдөх багийн тоглогчдын нэрс, дугаар.
1 Hugo Lloris
2 Kyle Walker
3 Danny Rose
4 Toby Alderweireld
5 Jan Vertonghen
7 Heung-Min Son
8 Ryan Mason
9 Vincent Janssen
10 Harry Kane
11 Erik Lamela
12 Victor Wanyama
13 Michel Vorm
14 Clinton Njie
15 Eric Dier
16 Kieran Trippier
19 Mousa Dembele
20 Dele Alli
22 Nacer Chadli
23 Christian Eriksen
25 Joshua Onomah
27 Kevin Wimmer
28 Tom Carroll
29 Harry Winks
31 Luke McGee
32 DeAndre Yedlin
33 Ben Davies
37 Kyle Walker-Peters
38 Cameron Carter-Vickers
39 Shayon Harrison
40 Tom Glover
41 Alfie Whiteman
42 Nabil Bentaleb
45 Anton Walkes
46 Luke Amos
47 Will Miller
48 Marcus Edwards
Image

via https://www.facebook.com/MongolianSpurs ... =3&theater
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 8:42 pm

SPURS-ын нээлтийн тоглолтын талаарх тоо баримт, мэдээлэл.

Английн Премьер Лиг шинэхэн улирлын нээлтээ маргааш хийх гэж байна. Энэ нь Tottenham Hotspur клубын хувьд түүхэндэх лигийн 99 дэх улирлын нээлт (46-н гэртээ, 53-н зочлон) болж байгаа юм. Өмнөх 98 нээлтийн тоглолтынхоо 46-д нь хожиж 18 тэнцэж 34 хожигдож байсан ба нээлтийн тоглолтондоо нийт 169 гоал оруулж 127 гоал алдаж байжээ. EPL нэртэй болсоноос хойших 25 дахь улирлын нээлтээ хийх гэж байгаа бөгөөд өмнөх 24 нээлтийн тоглолтынхоо 8-д нь хожиж 6-д нь тэнцэж 10-д нь хожигдож улирлыг эхлүүлж байсан юм. Нээлтийн тоглолтонд Everton-г оруулаад 40 өөр багтай таарч байсан бөгөөд хамгийн олон удаа Everton клубтэй (10 удаа) нээлтийн тоглолтонд таарч байжээ. Энэ тоо 11 байх байсан ч 2011-2012 улирлын нээлтийн тоглолт Tottenham дүүрэгт гарсан эмх замбараагүй үймээнээс болоод хойшлогдож байсан нь EPL-д нээлтийн тоглолт цуцлагдсан цорын ганц тохиолдол юм. Spurs-чүүд нээлтийн тоглолтонд хамгийн олон тоогоор Wolverhampton-д 0-4 хожигдож байсан бол Reading клубыг 7-1 хожиж байсан нь хамгийн их зөрүүтэй хожил нь юм. Энэ улирлын эхний тоглолтонд таараад байгаа Everton клубтэй лигийн нээлтийн тоглолтонд түүхэндээ 10 дахь удаагаа таарч байгаа өмнөх 9-н нээлтийн тоглолтын 3-т нь Эвертонд ялагдаж 3-т нь тэнцэж байсан бол 3-т нь Тоттенхэм ялж байжээ.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 8:44 pm

тоглогчдын хөгжилтэй агшин
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 13, 2016 9:06 pm

Everton FC-ийн эсрэг тоглох гарааны бүрэлдэхүүн.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Цогоо » Sat Aug 13, 2016 9:30 pm

Мешокууд. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Logger » Sat Aug 13, 2016 9:52 pm

dembele n yasiin.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Оргил » Sat Aug 13, 2016 10:41 pm

dortmund yavsan
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Funky » Sat Aug 13, 2016 11:08 pm

Bishee ter chine uur dembele shdee
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 14, 2016 11:01 pm

Дэмбээ торгуультай байгаа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Nova » Tue Aug 16, 2016 9:20 am

Оргил wrote:dortmund yavsan

:eek: :ногоон:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby A-Nightmare » Fri Aug 19, 2016 7:23 am

Ene yedlin d odoo garaand garah bolomj bna uu? Sunderlandad bas ch muugui toglson sanagddiishd. Walker her bgaamdee?
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Жавхаа » Thu Sep 01, 2016 8:31 am

Башийжээ :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sun Sep 11, 2016 3:13 am

but can they do it, in a cold rainy night at Stoke?!

absoFUCKINGlutely

Стоук 0-4 Спурс

Гэрээгээ шинэчилж 20 он хүртэл сунгаад авсан Дани маестро болон саяхан шигшээн цугларалтандаа яваад ирсэн Сон Хён мин нарын хослол дээр Дэлэ, Кейн нарын нэг нэг гоол нэмэгдсэнээр ПЛ-ын хамгийн хатуу цэнгэлдэхүүдийн нэгээс 3 оноо болон +4 зөрүүтэйгээр гэртээ харихаар боллоо.

нөгөө талд Цыганууд 2 гоолоор тэргүүлж яваад 4-ийг алдаад хожигдчихож... хаахаха
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 12:42 am

ТОГЛОЛТЫН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. AS МОNACO
(Аваргуудын лигийн Е хэсгийн эхний тоглолт)
Хэзээ : 2016.09.15
Хаана : WEMBLEY цэнгэлдэх, Лондон
Хэдэн цагт : 03.45 (Mонголын цагаар) 19.45 ET
Үзэх гарц : http://www.cricfree.co , http://www.livesport.ru , SPS Action live, sopcast
Шүүгч: Gianluca Rocchi (Итали), 4дэх шүүгч: Mauro Tonolini (Итали)
Клубын UEFA дахь ранк: Tоттенхэм-21, Mонако-46
Аваргуудын лигийн форм: Tоттенхэм - - - - - -, Moнако LWWW - -
Энэ 7 хоногт Тоттенхэмийн фанатуудын 5-н жил хүлээсэн Аваргуудын лигийн 2016/2017 улирлын хэсгийн шатны тоглолтууд эхлэж байна.
Е хэсэгт Tоттенхэм Хотспур клуб маань Францын Монако, Германы Баер Леверкузен, Оросын ЦСКА Москва клубуудтай таараад байгаа билээ.
Тоттенхэм клуб хэсгийн тоглолтынхоо салхийг хагалж Монако клубтай алдарт Вэмблэй цэнгэлдэхэд тоглох гэж байгаа билээ. Учир нь Тоттенхэм клуб өөрсдийн цэнгэлдэхээ өргөтгөх ажил явуулж буй учраас энэ улирлын цомын бүх тоглолтуудаа энэхүү алдарт цэнгэлдэхэд хүлээн авах болсон билээ.
Өнгөрсөн улиралд аль аль клуб нь дотоодын лигтээ 3-р байрт орсон боловч Тоттенхэм клуб УЕФА дахь лигийн чансаагаараа шууд хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авсан бол Монако клуб плей-оффын шатанд Фенербахче, Вилларреаль клубуудыг нийлбэр дүнгээр буулган авч эрхээ авсан билээ.
Тоттенхэм-н хувьд Европын тавцанд Францын клубуудтай түүхэндээ 9 дэх удаагаа таарч байгаа нь энэ юм. Өмнө нь 8 таархад 4 ялж, 3 тэнцэж, 1 ялагдаж байсан амжилттай. (Нант, Лион, Монако) Монако клубын хувьд өнгөрсөн улиралд Тоттенхэм клубтай Европа лигийн J хэсэгт өрсөлдсөн бөгөөд Тоттенхэм клуб 1 тэнцэж 1 ялсан билээ.
Монако -оос B.Mendy, T.Lemar, G.Carrillo, K.Mbappe-Lottin нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол D.Subasic, A.Toure нар гэмтэлээс эргэн ирж байна.
Тоттенхэм-ээс D.Rose хамстрингийн гэмтэлийн улмаас тоглохгүй бусад тоглогчид бүрэн бэлэн байгаа.
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Монакогын тоглох магадлалтай тактик 4-4-1-1
Факт:
• 2 клубын чансааны хооронд 24 баг байна.
• Монако нь Европын тавцанд Английн багуудтай 14 удаа таарч байсан бөгөөд 6 ялж, 4 тэнцэж, 4 ялагдаж байсан (гэртээ- W3, D2, L2 Англид- W3, D1, L3).
• Монако-чууд Лондонд ирэхдээ ердөө 1000 км замыг туулна.
• Тоттенхэм Францын клубуудад гэртээ нэг ч ялагдаж үзээгүй 4 тоглож 4-н ялалт 100% амжилттай яваа.
• Монакочууд нэг улирлыг Европад өнгөрүүлж дахин Аваргуудын лигт эргэн ирж байгаа.
• Монако-ын одоогийн бүрэлдэхүүнд Англид тоглож байсан, Англи клубын хэв маягийг мэдэх ганц тоглогч бий нь Radamel Falcao (Манчестер Юнайтед 2014-2015/Челси 2015-2016) юм.
• Тэгвэл Spurs-ээс Франц хэв маягийн тоглолтыг мэдэх, Лиг 1-д тоглож байсан 3-н тоглогч бий. (Hugo Lloris, Moussa Sissoko, Georges Kevin-N’Koudou)
• Spurs 5-н жилийн өмнө Аваргуудын лигт оролцохдоо хэсгээ тэргүүлэн гарч ирж шөвгийн 8 хүртэл явж байсан.
• Spurs болон Монакод данстай явсан хэд хэдэн тоглогчид байдаг. (Glenn Hoddle, Dimitar Berbatov, Jürgen Klinsmann, Emmanuel Adebayor)
• Tоттенхэм клубын хувьд Европын тавцанд өөрийн талбайд хийх гэж буй 97 дахь тоглолт нь. Өмнөх 96 тоглолтонд (72W, 17D, 7L) буюу 83.85% амжилттай. Эдгээр тоглолтууддаа +178 бөмбөгний зөрүүтэй.
• Тоттенхэм-ын дундаж өндөр 185.1 бол Монако-ын дундаж өндөр 183.3см.
• Тоттенхэм-ын дундаж нас 25.0 бол Монако-ын дундаж нас 25.9
#COYS!!!
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 12:48 am

Алдарт Уэмблэй цэнгэлдэх Тоттэнхемийн өнгөөр "гангарч" байна.

Image
Image
Image
Image
Image
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 1:55 am

The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 2:39 am

нойр нь хүрэхгүй байгаа хүн байвал манай тоглолтын линк (y)

http://livetv.sx/eventinfo/440600_tottenham_monaco/#_
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby CAHAKA » Thu Sep 15, 2016 3:22 am

Гангараад гангараад яахав дээ. 85К фэнvvдийнхээ урд алуулж байна ш д кк...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 3:28 am

боломжоо ашиглаж чадахгүй байсаар Монакод санаачлагаа алдчихлаа...
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 3:36 am

Тоби ФААААКИН Алдервейрельд... 1-2...

халф-таймаас өмнө ойртуулчихлаа... болоо болоо... 2-р үед дөжрөө нь гараад нүдээд өгнө өө
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 15, 2016 4:39 am

:-o :-o :-o :-o :-o
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby rednasca » Thu Sep 15, 2016 9:29 am

өөрөө өнхөрчихөөр дагаад өнхрөлтэй нь биш...
яасан зальтай юм бэ?... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Өсөхбаяр » Thu Sep 15, 2016 10:47 am

дортмундад хусуулж байсан тэр баг хэвээрээ шив.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Next

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests